Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2021/00043/И |
Дугаар | 183/ШШ2021/00292 |
Огноо | 2021-02-03 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2021/00292
2021 02 03 | 183/ШШ2021/00292 |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х хороо
Хариуцагч: М ХХК /
Гэрээний үүрэгт 8 055 726,03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: .......шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Х хороонь М ХХК-ийн хүсэлтийн дагуу тус компанитай "Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 25 дугаар зүйлийн 25.2.10 дахь хэсгийг тус тус үндэслэн, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр "Радио давтамж ашиглах" тусгай зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийн гэрээг, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр "Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ“-г эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийн гэрээг тус тус байгуулсан. "Модны гүнж” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан 2014-2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөр болох 1 476 000 төгрөг, 2015-2016 оны тусгай зөвшөөрлийн төлбөр болох 2 659 726,97 төгрөг, 2016-2017 оны тусгай зөвшөөрлийн төлбөр болох 3 120 000 төгрөг, нийт 7 255 726,03 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Мөн хариуцагч нь “Телевиз радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын зөвшөөрлийн гэрээнд заасан: 2014-2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөр болох 800 000 төгрөг, 2015-2016 оны тусгай зөвшөөрлийн төлбөр болох 800 000 төгрөг төлөхөөс 2015 онд 800 000 төгрөгийг төлж, үлдэх 800 000 төгрөг, нийт 8 055 726,03 төгрөгийг төлөөгүй байна. Төлбөр төлөх үүрэг үүссэнээс хойших хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Модны гүнж" ХХК-д төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа өөрт бүртгэлтэй хаягаар нь хүргүүлж байсан, 2020 оны 8 сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллээс холбогдох мэдээллийг авч, утсаар холбогдоход төлөх үндэслэлгүй гэх хариу өгсөн тул “Модны гүнж*' ХХК-аас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Х хороо2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 07/781 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцсон тухай мэдэгдсэн. Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж үзэж бид тусгай зөвшөөрлийг ашиглаж, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болно. Иймд ямар нэгэн тооцоогүй гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х хороонь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 8 055 726,03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
ы
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Х хорооболон Модны гүнж ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “517 DTV 15 тоот Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Модны гүнж ХХК нь 646-686 Мгц радио давтамжийн зурвасыг ашиглан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт телевизийн өргөн нэвтрүүлгийн олон суваг дамжуулах үйлчилгээг 5 жилийн хугацаатай эрхлэхээр, тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, мөн өдрөө гэрчилгээг олгожээ.
Үүний дараа, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мөн талуудын хооронд “731 /Б/ CaTv 82 тоот Телевиз радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Модны гүнж ХХК нь Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Хийморь нутаг КаТв телевиз радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээг 3 жилийн хугацаатай эрхлэхээр, тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, мөн өдрөө гэрчилгээг олгосон байна.
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасны дагуу Х хороонь хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих эрхтэй байх бөгөөд дээрх эрхийнхээ хүрээнд М ХХК-тай гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, иргэний эрх зүйн харилцааны хувьд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаан хамаарахаар байна.
Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн үндэслэлээ “..."М ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн 2014-2015 оны төлбөр 1 476 000 төгрөг, 2015-2016 оны төлбөр 2 659 726,97 төгрөг, 2016-2017 оны төлбөр болох 3 120 000 төгрөг, нийт 7 255 726,03 төгрөгийг төлөөгүй. Мөн хариуцагч нь “Телевиз радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын зөвшөөрлийн гэрээнд заасан: 2014-2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөр болох 800 000 төгрөг, 2015-2016 оны төлбөр болох 800 000 төгрөг төлөхөөс 2015 онд 800 000 төгрөгийг төлж, үлдэх 800 000 төгрөг, нийт 8 055 726,03 төгрөгийг төлөөгүй” гэж тайлбарласан,
Хариуцагч “...Х хороо2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 07/781 тоот албан бичгээр “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцсон тухай мэдэгдсэн. Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж үзэж бид тусгай зөвшөөрлийг ашиглаж, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул төлбөр төлөхгүй” гэж маргасан.
Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор хуульчилсан байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан 30 хоногийн хугацаанд төлбөрийг төлөөгүй байгаа нөхцөлд тус хорооны зүгээс зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй байснаас гадна “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 5 дугаар зүйлийн 5.7-д “Өргөдөл гаргагч нь тусгай зөвшөөрөл эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ олгосон тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор гэрээ байгуулж, эхний жилийн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалтын төлбөрийг Зохицуулах хорооны дансанд шилжүүлнэ”, 5.7. “Энэхүү журмын 5.7-д заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, төлбөр төлөөгүй бол тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ хүчингүйд тооцно” гэж зааснаас үзвэл, хариуцагчийн гаргасан “...Х хороо2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 07/781 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцсон тухай мэдэгдсэн тул хүчингүй болсон гэж ойлгосон, ашиглаагүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр олгогдсон тусгай зөвшөөрөл хууль болон журамд зааснаар хүчингүй болсон, хариуцагчийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан болохыг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй тул дээрх үндэслэлүүдээр, хариуцагч М ХХК-аас гэрээний үүрэгт 8 055 726,03 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар хариуцагч М ХХК-аас гэрээний үүрэгт 8 055 726,03 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ