Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2016/ШЦТ/012

 

2016.01.14 12

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Нарийн бичгийн дарга Т.Гангэрэл

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох *******2 тоот эрүүгийн хэргийг 201******* оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 2******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 22-ны орой 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт зодож бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* сумын оны аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний үеэр би тэмцээнд оролцож, шүүгчээр ажиллаж байх үед ******* согтуу орж ирээд, заалны баруун буланд сууж байсан. Сууж байхдаа орилоод, чарлаад байсан. Булангийн шүүгч хийж байх үед ******* цагаан шугамнаас хэтрээд ороод ирэхээр нь *******ийг хойш нь суулгасан боловч дахиад л цагаан шугамнаас гараад дотогш ороод байхаар нь *******ийг гаргах гэсэн чинь гарахгүй байсан. *******ийг заалнаас авч гарах үед хувцас нь урагдсан. Цаашаа аваад явж байх үед ******* намайг дормжлоод, миний хувцсыг урж, надтай зууралдаж эсэргүүцэл үзүүлээд байсан тул би баруун гарыг нь мушгисан. Заалнаас гарахдаа олон нийтийн цагдаа руугаа ярьж согтуу иргэнийг аваад явах талаар ярьсан. Би цааш нь авч яваад сургуулийн гадаа очиход ******* орилж, хашгичин *******ыхан байна уу, хүн аллаа гэж эргэн тойронд байсан хүмүүсийг уриалж байсан. Хажуугаар 2 хүүхэд явж байхаар нь би малгайг нь аваад өгөөч гэхэд нь нэг нь малгай авч өгсөн. Олон нийтийн цагдаагийн ажилтан ирээд түүнийг 2 талаас нь сугадаад авч явсан. Би олон нийтийн цагдаад үлдээгээд хэсгийн төлөөлөгчид хэлчихье гэж хэлээд өөрөө явсан. Маргааш нь эгч нь ирээд манай дүүг зодсон гэж хэлсэн. Уурлахаараа биеэ барьж чадддаггүй гэж миний хэлсэн үгийг гуйвуулсан байсан. Мөн *******, эмч үзсэн байсан. Наадаг линт байхгүй байна гэхээр нь аймгаас захиж авчруулсан. *******ийн эгч нь манай дүүг зодсон гэхээр нь би зодоогүй гэсэн чинь манай дүү хот руу явах гээд байгаа юм, замын зардлын мөнгө өгчих гэхээр нь би өгөхгүй, шүүхэд хандаад гэм буруугаа тогтоолгоё гэж хэлсэн. Гэрч гийн хувьд би 2 сарын өмнө нь архи, тамхи зарах зөвшөөрөлтэй холбоотойгоор *******00000 гаран төгрөгийн архи, тамхийг хураалгуулж байсан учраас намайг зодолдож байсан гэж мэдүүлэг өгсөн гэж бодож байна. ийн хувьд *******ийн эхнэртэй нь хамт ажилладаг, *******ийн хувьд 4 сарын дараа соёлын төвд согтуу явж байсан, хавар согтуугаар автомашин жолоодож яваад мөргөлдөж, ард нь сууж явсан хүн гэмтэл авч хэсгийн төлөөлөгчид шалгагдаж байсан. Тухайн үед би энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлж түүнийг авч гарсан. Хэрвээ би *******ийг заалнаас авч гараагүй байсан бол өөр гэмт хэрэгт холбогдож болох юм. Мөн *******ийг аймаг дээр ирээд рентгэн зураг авахуулсан байдаг, тэр зургийг үзмээр байна. Хэрэг болсноос хойш *******, 6 сарын дараа мөн зураг авахуулсан байдаг. Гэтэл энэ хугацаанд яасан гэдгийг би мэдэхгүй байна гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2014 оны 11 дүгээр сарын өдөр ******* сумын төвд оны аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болж байсан. Тэр үед хохирогч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. ийг заалнаас дагуулж авч гарсан. Гарах үедээ заалны хаалгаар гарахгүй гэж чаргууцалдаад хаалга алдлаад зогссон. Тэгэхэд нь гаднах куртикнээс нь татсан, тэр үед куртикний суга орчимд ханзарч урагдсан, хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшилж байсан. Баруун гарнаас сугадаад цагдаагийн байр руу явах гэхэд тэрээр гараараа миний гарыг тавиулах гээд зууралдаад байсан. Тэр үед нь баруун гарын бугалгаар нь өчөөд арагш дарж унагаасан. Түүнийг өчихдөө баруун гарын сарвууг арагш дарж, тохионы үеэр дарсан, тэр үед газарт унасан...гэх мэдүүлэг/хх-ийн 173-174/

Хохирогч *******ийн ...2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Батмөнх, нартай тэмцээн үзэхээр зааланд очиход манай эхнэрийн баг баруун талдаа тоглож байсан.Би зүүн талд очиж дэмжээд цагаан шугамны ар талд зогсож байхад сумын цагдаа хойшоо суу гээд би хойшлоод шалан дээр суусан. Тэгээд цагдаа суу гээд байхад яагаад суухгүй байгаа юм бэ наашаа гараад ир гээд татахаар нь чаргууцлдахад баруун гарыг өчөөд баруун хөлийн ар хэсэгт хөлөө тавьж гэдэргээ савуулж унагаагаад дээрээс дараад багалзуур шахаад цээжин дээр өвдөглөөд, миний цээжин дээр дарж намайг зодсон...гэх мэдүүлэг/хх-ийн 4*******/

Гэрч ын “...2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр *******ийг саатуулах өрөөнд гавалчихсан байсан, маргааш сумын эмнэлэгт *******, тэй явж байгаад тааралдахад Мэндээ эгч нь одоо шүүх цагдаагаар яваад яахав эмчилгээнд шаардлагатай мөнгийг нь өгчих гэхэд ******* би зодоогүй хууль ёсны дагуу шалгуулая гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

Гэрч ийн...Манай тамгын газрынхан 22 цаг өнгөрч байхад хоол идэхээр гараад ирэхэд ******* заалны үүдэнд ганцаараа зогсож байсан ба хүнтэй ноцолдож байгаад түлхүүр гэлүү, утас гэлүү хаячихлаа гэрэл байна уу гээд эгчийн утсыг нь гуйж аваад авч гараад удаагүй кабоны ойролцоо хаячихсан байна оллоо гээд “Сонголт” зоогийн газар орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

Гэрч ын... согтуу ******* аваад заалнаас гарч байгаа бололтой байсан. Маргааш нь *******ийг цагдаа ******* зодсон гэж сонссоноос яг юу болсон талаар мэдэхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн *******0/

Насанд хүрээгүй гэрч ийн ....цагдаа *******, ******* ахтай 3 дугаар дэлгүүрийн урд талд ноцолдож байсан ба ах пизда минь гар тавь гээд байсан тэгсэн ах миний дүү наад малгайг нь аваад өгчих гэхээр нь малгайг нь аваад өгсөн. Тэгсэн ахыг хүрээд ирэхэд цагдаа кабон дээрээс гав аваад ир гээд явуулсан, тэгээд ахын 2 дүү яв яв гэхээр нь явсан. Гэх мэдүүлэг /хх-ийн *******2-*******3/

Насанд хүрээгүй гэрч гийн ....цагдаа нь ******* ахын баруун гарыг өчөөд дээш нь харуулаад хэвтүүлчихсэн, өөрөө хажууд нь зогсож байсан. ... гэх мэдүүлэг. / хх-ийн *******4/

Гэрч ийн...2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед нэг хүүхэдтэй гаднаас орж ирээд цагдаа хүн зодож байна гэхээр нь ажлынхаа үдний нөмөрт гараад сонсоход Ичинноров ахын дэлгүүрийн урд руу нэг хүн чи намайг зодох эрхтэй юм уу гэж байсан....гэх мэдүүлэг/хх-ийн *******6/

Гэрч ын ....2014 оны оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01-02 цагийн үед хаалга нүдэхээр нь онгойлгож өгөхөд манай дүү ******* нь хувцас хунар нь юу ч үгүй урагдчихсан, шороо болчихсон, хамар ам нь цус болчихсон цагдаа намайг зодлоо гээд орж ирсэн....гэх мэдүүлэг/хх-ийн *******9-60/

Гэрч ийн ...жижүүр цагдаа нэг согтуу хүнийг зодоод нөгөөдөх нь аллаа гээд орилоод байсан. Тэгээд зодчихоод урагш нь аваад явчихсан гэхээр нь би цагдаагийн кабон дээр ирэхэд манай нөхрийг гавалчихсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 61-62/

Насанд хүрээгүй гэрч ийн.... коридорт хүн гадаа зодолдож байна гэхээр нь гараад ирэхэд хойд талын цуваа 3 дэлгүүрийн урд хүн авраарай аллаа гээд орилсон ...гэх мэдүүлэг /хх-ийн *******8/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 201******* оны 03 сарын 2*******-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 374 дугаартай шинжээчийн

1. Урьд гаргасан №73*******, №40 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй байна.

2. *******өд хамрын ясны хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн цохих, унах үед үүснэ.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Бүсэлхийн 3-р нугалмын хажуугийн баруун сэртэнгийн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 121

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 201******* оны 06 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 679 дугаартай шинжээчийн

1. Урьд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй байна. ШШҮХ-ийн шинжээч эмч , , нарын 201*******.03.2*******-ны өдөр гаргасан 374 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. *******өд хамрын ясны хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

*******.Бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна

6.Хамрын ясны хугарал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. *******ийн хамрын ясны хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь гар мушгих болон цээжин дээр дарах үед үүсгэгдэх боломжг/й...гэх дүгнэлт /хх-ийн 126-127 /

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл/хх-ийн 42-43/, толгойн комльютерт томографийн оношлогоо/хх-ийн 83-84/,

шинжээчийн дүгнэлт/хх-ийн 91-92, 120-121, 126-127ажилд томилох тушаал/хх-ийн 137/, сэлгэн ажиллуулах тухай/хх-ийн 138/, иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 133/, ял шалгах хуудас /хх-ийн 17*******/ зэргийг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 22-ны орой 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явахдаа хохирогч *******ийн хамрын ясны хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл учруулсан бөгөөд тухайн гэмтэл нь гэмтлийн хүндэьвтэр зэрэгт хамаарч байгаа болох нь яллах, өмгөөлөх талуудын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын бие махбодоид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ийн өмсөж явсан гэх ногоон өнгөтэй даавуун нимгэн цамц 1 ширхэг, хар өнгийн хэрээстэй куртик 1 ширхэг зэргийг хохирогч *******өд буцаан олгож шийдвэрлэв.

Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдссн хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь эмчилгээний зардалд 2000000 төгрөгийг төлсөн ба хохирогч *******өд төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан ... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 201******* оны 06 сарын 16-ны өдрийн шинжээчийн ...*******өд хамрын ясны хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт, мөн хэргийн бүрдэл болон мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 2******* жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасныг баримтлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч *******ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******2 дугаар зүйлийн *******2.*******-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 2******* жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасныг баримтлан 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

*******.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ийн өмсөж явсан гэх ногоон өнгөтэй даавуун нимгэн цамц 1 ширхэг, хар өнгийн хэрээстэй куртик 1 ширхэг зэргийг хохирогч *******өд буцаан олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх топгоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ч.БАЙГАЛМАА