Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2016/ШЦТ/015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа

Улсын яллагч *******

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыгоролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.*******-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 20*******5 оны *******2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, *******988 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 20*******5 оны *******0 дугаар сарын 3*******-ний өдрийн *******2 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутаг ******* ******* гэх газарт иргэн *******тай өвөлжөөний бэлчээрийн өвсийг малаараа идүүллээ гэж маргалдан, улмаар иргэн *******ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, зүүн дал, зүүн шууны хэсэгт тус ф тус хутгалах зэргээр зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... хонио хариулж, бэлчээр идүүлж байсан. Би морьтойгоо давхиж нэг удаа нүүрэн тус газар цохисон. Мөн хүрэн өнгийн иштэй жижиг тонгорогоор айлгах гэж гаргаж ирээд тай барилцаж авсан ба тэгж байхдаа хутгаар хатгачихсан гэв.

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.... хонио хариулж, бэлчээр идүүлж байсан. Би морьтойгоо давхиж очоод “ яагаад өвөлжөөний бэлчээр дээр малаа идүүлээд байгаа юм” гэж хэлээд нэг удаа нүүрэн тус газар цохисон. Би их уурласан ба халаасанд байсан хүрэн өнгийн иштэй жижиг тонгорогоор айлгах гэж гаргаж ирсэн. Тухайн үед тай барилцаж авсан ба тэгж байхдаа хутгаар хатгачихсан юм шмг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

"... ******* миний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг цохисноо арагшаа ухарснаа халааснаасаа жижиг тонгорог гаргаж ирснээ дэлгээд над руу дайрахаар нь би зүүн гараараа хаатал гарын шуу хэсэг рүү, мөн миний зүүн дал хэсэг рүү нөгөө хутгаараа дахиад дүрсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн *******6-*******7/

Гэрч гийн “... хонин дээр ирээд дээрэлхэж байна уу гээд намайг хутгалчихлаа” гэсэн ....гэх мэдүүлэг/хх-ийн *******9-20/

Гэрч гийн... “ бэлчээр идүүллээ гээд намайг хутгалчихлаа” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-22/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20*******5.**************.04-ний өдрийн 572 дугаартай шинжээчийн

******* *******ын биед зүүн дал хэсгийн идээлсэн шарх, зүү шуу хэсгийн идээлэх хандлагатай шарх, гэмтлүүд байна.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр уүссэн байна.

3. Үүссэн гэмтлүүд нь 20*******4 оны *******2 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а2*******6/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.******* заалтаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй...гэх дүгнэлт/хх-ийн 28/

Эмч Д.Өлзийсайханы ...хамрын баруун талд, зүүн шанаанд өнгөц шархтай, зүүн мөрний шархыг шалгахад ташуу тийш өргөн 5 см гүнтэй, 2 см хэмжээтэй, зүүн шууны шархны гүй 2,5-3 см орчим, эгц орсон, хэмжээ *******-2 см хэмжээтэй шарх байсан....гэх тодорхойлолт/хх-ийн 29/ болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн *******/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол/хх-ийн 9-**************/, эд зүйл хураан авах тогтоол/хх-ийн *******2-*******3/, 20*******5.**************.04-ний өдрийн 572 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 28/, Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн Засаг даргын 20*******5.**************.0*******-ний өдрийн 42 тоот тодорхойлолт/хх-ийн 34/, иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 4*******/, ял шалгах хуудас /хх-ийн 42/, хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх-ийн 53// зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь 20*******5 оны *******0 дугаар сарын 3*******-ний өдрийн *******2 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутаг ******* ******* гэх газарт иргэн *******тай өвөлжөөний бэлчээрийн өвсийг малаараа идүүллээ гэж маргалдан, улмаар иргэн *******ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, зүүн дал, зүүн шууны хэсэгт тус тус хутгалах зэргээр зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэцүүлэгт өгсөн шүүгдэгч *******ийн мэдүүлэг/хх-ийн 35-36/, хохирогч *******ын мэдүүлэг/хх-ийн *******6-*******7/, гэрч гийн мэдүүлэг/хх-ийн *******9-20/, гэрч гийн мэдүүлэг/хх-ийн 2*******-22/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******эд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 9 тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.*******-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. Шуүгдэгч *******эд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас шударгаар хүлээн мэдүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж , түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч ******* нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 42/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ийн эзэмшлийн ...халтар зүсмийн ланзан тамгатай морь, саарал зүсмийн ланзан тамгатай морь 2 ширхэг зэргийг бимүүмжилсэн мөрдөн байцаагчийн 20*******5 оны ************** дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжпэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй эвхдэг жижиг хутга ******* ширхэгийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.*******.*******,297.*******.2, 297.*******.4, 298 дугаар зүйлийн 298.*******.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

*******. Шүүгдэгч овогт ын ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.*******-д зааснаар шүүгдэгч *******ийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6******* дүгээр зүйлийн 6*******.*******, 6*******.4-т зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6******* дүгээр зүйлийн 6*******,5-д зааснаар шүүгдэгч ******* нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.*******.3-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******34 дүгээр зүйлийн *******34.*******0-т зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн ...халтар зүсмийн ланзан тамгатай морь, саарал зүсмийн ланзан тамгатай морь 2 ширхэг зэргийг бимүүмжилсэн мөрдөн байцаагчийн 20*******5 оны ************** дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.*******.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй эвхдэг жижиг хутга ******* ширхэгийг устгасугай.

9.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг ДУРДсугай.

*******0.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ч.БАЙГАЛМАА