Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/3264

2020                12              21 

                                    183/ШШ2020/03264

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А УТҮГ  

Хариуцагч: А ХХК

 Гэрээний үүрэг хангуулж, газрын төлбөрт 69 452 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А УТҮГ шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…2008 оны 3 дугаар сард А ХХК-ийн гаргасан газар эзэмшихийг хүссэн өргөдлийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож, улмаар 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 67 дугаартай захирамжаар 8.5 га газрыг “Худалдаа, агуулах үйлдвэрлэл-ийн зориулалтаар баталгаажуулсан захирамжийг гаргасан. Гэвч А ХХК нь газар эзэмшүүлэх гэрээний 5.3-т заасан хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй , гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2013 оны газрын төлбөрт 14 026 250 төгрөг, 2014 оны газрын төлбөрт 13 475 000 төгрөг, 2015 оны газрын төлбөрт 13 475 000 төгрөг, 2016 оны газрын төлбөрт 5 076 000 төгрөг, 2017 оны газрын төлбөрт 7 800 000 төгрөг, 2018 оны газрын төлбөрт 7 800 000 төгрөг, 2019 оны газрын төлбөрт 7 800 000 төгрөг, нийт 69 452 250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Бид газрын төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа албан бичгийг хүргүүлж байсан” гэв.

Хариуцагч А ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүхэд гаргасан тайлбартаа: А ХХК нь 2008 оноос эхлэн таатай саналыг тавьснаар байгууллага аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж эхэлсэн. Гэвч төрөөс дамжуулан биечлэн шалган нэвтрүүлэх үүрэг хангах бүхий л нөхцөл байсан. 2008 оноос эхлэн А ХХК газрын төлбөрийг тасралтгүй 4-5 жил төлж, төлсөн нийт төлбөр 54 263 754 төгрөг болж байна. Төлбөрийг төлөх болгондоо Алтанбулаг чөлөөт бүсийн захиргаа, эрх бүхий албан тушаалтан, удирдах албан тушаалтан болон гүйцэтгэх албан тушаалтантай уулзаж, ярилцахад хууль нь батлагдах гэж байгаа, Засгийн газраас тогтоол гарах тул та нар хүлээж бай гэх тайлбарыг хэлсээр өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Алтанбулаг чөлөөт бүсийн захиргааны нэр бүхий хүмүүс өөрсдөө ч мэдэж байгаа. Тус байгууллага хувийн хэвшилд чөлөөт бүсэд газар эзэмшүүлчхээд, татварыг нь авчхаад, үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломж олгоогүй, хангаагүй. Ийм байж гэрээнийхээ дагуу мөнгөө нэхэж байгаа нь үндэслэлгүй. Монгол улсын Засгийн газраас чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах талаар 2014 оны 5 дугаар сард тогтоол гарсан, 2015 оны 2 дугаар сард чөлөөт бүсийн талаар хууль батлагдсан боловч мөн л үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Өөрөөр хэлбэл 2008 онд гэрээ байгуулснаас хойш 2015 оны 2 сар хүртэл тэнд үйл ажиллагаа яваагүй, хууль эрх зүйн талаасаа ч боломж нь байгаагүй. 2015 оны 2 дугаар сараас хууль гараад, төсөвт мөнгө гараад 2015 оны 4 дүгээр сараас л анхны ажиллагаа хийгдээд 3 сараас нь багахан хэмжээний дэд бүтцээр хангасан. Гэвч А ХХК-ийн эзэмшиж байгаа газарт хамаарахгүй газарт дэд бүтэц нь хийгдсэн.  Иймд нэхэмжлэгчийг үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй байж мөнгө нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч нь 2013, 2014, 2015 онуудын төлөх ёстой төлбөрт 40 976 250 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Өнөөдрийг хүртэл тус газарт дэд бүтэц, дулаан, цэвэр бохир ус, эрчим хүчээр хангалттай хүрэлцээтэйгээр хангах түвшинд ажил хийгдээгүй. 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийг газрын шимт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран төлнө гэсэн заалт орсон нь Монгол улсын Иргэний хуулийн нийтлэг үндэслэл, 1 дүгээр бүлгийн 1 дүгээр зүйл, хуулийн зорилтын 1.2 иргэний хууль тогтоомж нь эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш бие даасан байдлыг хангаагүй заалт юм. Мөн хуулийн 2 дугаар бүлгийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь хууль буюу гэрээнд заасан эдлэх эрх үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлнэ, 13.3-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь эрх үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаар хууль бусаар ашигласан гэх заалтуудтай зөрчилдөж байна. Иймд манай зүгээс нэхэмжилж буй мөнгөнүүдийг төлөх боломжгүй” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А УТҮГ нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 69 452 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...А ХХК нь газар эзэмшүүлэх гэрээний 5.3-т заасан хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул 2013 оны төлбөрт 14 026 250 төгрөг, 2014 оны төлбөрт 13 475 000 төгрөг, 2015 оны төлбөрт 13 475 000 төгрөг, 2016 оны төлбөрт 5 076 000 төгрөг, 2017 оны төлбөрт 7 800 000 төгрөг, 2018 оны төлбөрт 7 800 000 төгрөг, 2019 оны төлбөрт 7 800 000 төгрөг, нийт 69 452 250 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.

Хариуцагч “...Тус компани 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулаагүй боловч нийт 54 263 754 төгрөгийн газрын төлбөр төлсөн. Тус байгууллага хувийн хэвшилд чөлөөт бүсэд газар эзэмшүүлчхээд, татварыг нь авчхаад, үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломж олгоогүй, хангаагүй тул төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч нь 2013, 2014, 2015 онуудын төлөх ёстой төлбөрт 40 976 250 төгрөгийг шаардах эрхгүй” гэж маргасан.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч А ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 60 тоот захирамжаар тус компанид эрх олгохоор шийдвэрлэж, 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 67  дугаар захирамжаар тус компанийн Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт зочид буудал, худалдаа үйлчилгээний зориулалтаар 8.5 га газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

 Улмаар талуудын хооронд 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 18/28 тоот “Газар эзэмшүүлэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй.

Иймд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасаар газрын төлбөрийг шаардах эрхтэй.

Дээрх гэрээний 4.3 дахь заалтаар талууд “Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж ...тухайн газрыг ...эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд бүс дотор үйл ажиллагаа эрхлээгүй, зохих хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй ... тохиолдолд газар эзэмших гэрээг хүчингүйд тооцон газрыг хураах” гэж харилцан тохиролцжээ.

Гэвч хариуцагч 2013 оноос эхлэн гэрээгээр тохиролцсон газрын төлбөрийг төлөөгүй байхад нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн дээрх эрхээ хэрэгжүүлээгүйгээс гадна Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул 2013 оноос 2016  оныг дуусталх төлбөрийг шаардах эрхгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 2017 оны төлбөрт 7 800 000 төгрөг, 2018 оны төлбөрт 7 800 000 төгрөг, 2019 оны төлбөрт 7 800 000 төгрөг, нийт 23 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46 052 450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 274 950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:   

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-иас 23 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А УТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46 052 450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 274 950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ