| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2016/0017/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/016 |
| Огноо | 2016-01-15 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Э |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2016/ШЦТ/016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж
Нарийн бичгийн дарга Т.Гангэрэл
Улсын яллагч *******
Хохирогч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.
Хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
******* нь Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн нутагт 2015 оны 12 сарын 17-ны орой 21 цагийн үед эхнэр *******тай хувийн таарамжгүй байдлаас болж марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед гэртээ байсан чинь манай нөхөр ******* хонио тууж ирээд хотлуулчхаад хоол ундаа идэж уугаад усанд орчхоод би түрүүлээд орондоо орсон байсан. Тэгээд ******* суугаад байхаар нь “чи юу хийгээд суугаад байгаа юм угаадсаа асгаач" гэж чинь ******* уурлаад юу солиороод байгаа юм. Өөрөө босож асга гэсэн. Тэрнээс болоод бид 2 маргалдаад ******* “чиний ах чинь банкны мөнгө хийхгүй яах гээд байгаа юм” гэхээр нь би “ахаараа төлүүлэхгүй, битгий төл гэж хэлнэ, чи тэр мөнгийг нь өөрөө төлөхгүй юу” гэж хэлсэн чинь шууд ирээд миний нүүр лүү гараараа цохиод бөөр лүү 2 удаа өшиглөсөн. Маргааш нь босоод харсан чинь миний нүд хөхрөөд хавдчихсан байхаар нь аймаг руу эгч рүүгээ утсаар залгаж хэлээд манай эгч ирээд намайг авчраад цагдаад гомдол гаргасан.” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17/,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай *******гийн биед тархи доргилт дунд зэрэг, зүүн дээд зовхины хүрэн улаан цус хуралт, зүүн нүдний эвэрлэг бүрхэвчийн цус хуралт гэмтлүүд үүссэн байна. ...дээрх үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1 заалтаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 19/,
-шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 28/, -Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг дарга ******* 2015.12.30-ны өдрийн 9/515 тоот албан бичиг /хх-н 29/,
-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 35/ зэргийг шинжлэн судласан болно.
Шүүгдэгч ******* нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр *******г гэртээ байж байхад нь зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн. дүгнэлт, *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн дүүрэн шалгасан байна. Шүүгдэгч *******ийн хохирогч *******г зодож биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнд уг зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
*******т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч энэ хэрэгт нэхэмжлэл гаргаагүй боловч энэ хэргийн улмаас өөрт учирсан гэм хор, хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2*******8 дугаар зүйлийн 2*******8.1.2, 283 дугаар зүйлийн 283.1,29*******, 295, 296, 297, 298, *******18 дугаар зүйлийн *******18.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. ийн ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар *******ийг хөдөлмөрийн: хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.3-т зааснаар ******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
*******.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13******* дүгээр зүйлийн 13*******.1-д зааснаар *******ийн хамтын өмчлөлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн хэрэг сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг бүртгэгчийн 2016 оны 01 хэвээр үлдээсүгэй.
5.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
6. Хохирогч ******* нь энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хор, хохирлын талаар гэм буруутай этгээдээс цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 1******* хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БААСАНБАТ