Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02916

 

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02916

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, Энх тайваны өргөн чөлөө, ..-р байрны .. тоотод байрлах, регистр .., Е... ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р байрны ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ..., Б. овогтой Г.ын Б..,

Хариуцагч: Хан-Уул дүүрийн ...-р хороо, Буянт ухаагийн ... тоотод оршин суух, Зэвсэгт хүчний ...-р ангид мэргэн буудагч ажилтай, регистр .., Б.. овогтой Ж...ын Б.. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13 192 911 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г.. шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б..., Ж.Б... нар нь манай компанитай 2019 оны 11-р сарын 7-ний өдөр ЗГ1009190146 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэйгээр Toyota Prius маркийн ... УНВ дугаартай машиныг барьцаалан зээлж авсан. Зээлдэгч нараас зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч үндсэн зээлд 1 202 348 төгрөг, хүүнд 1 133 802 төгрөг төлж, графигт хугацааг 520 хоног хэтрүүлсэн. Иймд зээлдэгч нараас үндсэн зээл 8 797 652 төгрөг, хүү 4 395 259 төгрөг нийт 13 192 911 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Е... ХХК нь Г.Б.., Ж.Б.. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13 192 912 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангж шийдвэрлэлээ.

 

Е... ХХК нь Г.Б.., Ж.Б.. нартай 2019 оны 11-р сарын 7-ний өдөр ЗГ1009190146 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, Toyota Prius маркийн ... УНВ дугаартай машиныг барьцаалахаар тус тус /хх 6-8/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нар үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 4 076 527 төгрөг нийт 14 076 572 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний хугацаанд зээлд 1 202 348 төгрөг, хүүнд 1 133 802 төгрөг төлсөн, бусад зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагч Г.Б.. нь нэхэмжлэлийн хувийг 2021 оны 09-р сарын 07-ны өдөр, Ж.Б... нь 2021 оны 09-р сарын 20-ны өдөр тус тус гардаж авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзлаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Шүүх хуралдааны мэдэгдлийг оршин суух хаяг, гар утсанд хүргүүлсэн боловч Г.Б... тухайн хаягт амьдардаггүй, хариуцагч Ж.Б.. мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар Г.Б.., Ж.Б.. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г...ын Б..., Ж.ын Б... нараас 13 192 911 /арван гурван сая нэг зуун ерэн хоёр мянга есөн зуун арван нэг/ төгрөг гаргуулж Е. ХХК-д. олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 223 915 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА