| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0011/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/017 |
| Огноо | 2016-01-15 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Д.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2016/ШЦТ/017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Гангэрэл,
Улсын яллагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.*******-д зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 20******* оны *******2 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******968 оны ************** сарын *******8-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, ам бүл 7,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь согтуурлын байдалд байхдаа 20******* оны 09 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутаг ******* ******* гэх газарт өөрийн гэртээ иргэн тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар ын баруун гуяны доод хэсэгт хутгалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг:
Би Баянхонгор аймгийн ******* сумын дугаар багийн нутаг “ гэх иэртэй газарт нутагладаг юм. Би 20******* оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байтал манай сумын 4 дүгээр багийн нутагт нутагладаг , нар манайд мотоцикльтой ирсэн. , нар манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай халамцуу ирцгээсэн. Тэр хоёрт манай эхнэр ******* литрийн саванд монгол архи хийж өгсөн. Монгол архиа хувааж уучихаад гэх хүн нь манай гэрт унтаад өгсөн. Харин нь ынд очоод ирье гээд байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд , нарын ирсэн мотоциклийг нь би жолоодоод Хүчирбаатарынх руу гэх хүнтэй хамт явсан. ынх манайхтай саахалт, ойролцоогоор ******* км зайтай. ынд очиход тэр эхнэр хүүхдүүдтэйгээ байсан, тэднийд , бид гурав ******* летр монгол архи хувааж ууцгаасан. Тэгтэл ынд унтаад үлдсэн. Харин , ахынд очоод ирье гээд байхаар нь түүнтэй ын мотоциклиор явсан. ахынд очиход ах ганцаараа байсан. ын гэрээс ахынх хүртэл ******* км зайтай байх. ахынд ороод байж байтал ах бид хоёрт 00 гр-ын шанагаар 2-3 удаа монгол архи хийж өгсөн. ах өгсөн архинаасаа хуваалцаж уусан. Худаг уснаас болж ахтай би маргасан, Тэгж байгаад больчихоод т би намрын мал хайлж бариад ялгаж барих гээд хөөцөлдөөд, танайх жаахан зайдуу буухад яадаг юм гэж хэлсэн. Түүнээс болж бага зэрэг маргалдаад, тэгэхэд ах бид хоёрыг хөөсөн. ах надад хандан чиний юмыг эвдээгүй улсын хөрөнгө эвдсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яахаараа улсын хөрөнгө эвддэг юм гээд цамцных нь захаар хоолойг нь боогоод барьсан. Тэгчихээд салсан, тэгтэл ах над руу аяга авч шидсэн. Аяга нь миний толгой оройн зүүн хойд хэсэгт онож цохьсон. Түүнээс болж дахиж той барилцаж авахад миний доогуур цохих шиг болсон, гэтэл баруун хөл мэдээгүй болох шиг болсон, ахад та намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэдний гэрээс гараад баруун хөлөө үзтэл гутлын түрий, өмд цусаар бохирлогдсон, өмд цус нэвтрээд гарсан байсан. ах намайг хутгалчихаад тоохгүй байсан. Би түүнд та хутгалчихлаа гэж хэлээд цусаа үзүүлсэн. Тэгтэл юм дуугарахгүй цааш эргээд гадаа алхасан. мотоциклио асаагаад би түүний араар нь мордсон. гэрийнхээ гадаа очоод гэртээ шууд орсон. Би гэрийн гадаа үлдсэн, гэр рүүгээ алхах гэтэл толгой эргээд, хөл гишгэж болохгүй байсан. Тэгээд байж байтал ын эхнэр гэрээсээ гарч ирэхээр нь түүнийг дуудсан, тэр хүрч ирсэн. Би түүнд хутгалуулчихлаа гэдгээ хэлээд намайг гэрт хүргээд өгөөч гэсэн. ын эхнэр машинаа асааагаад намайг гэрт хүргэж ирсэн. бид хоёр согтуу байсан, гуай гайгүй байсан. Гэхдээ бид хоёртой монгол архи хувааж уусан. ах бид хоёр худаг уснаас болж маргалдсан ... гэх мэдүүлэг/хх-ийн *******9-20/,
Гэрч С.ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
20******* оны 09 сарын 23-ны өдөр үдээс хойш ******* цагийн үед би малдаа яваад ирээд байж байтал манай саахалтын хүн хүн болох , гэдэг хүнтэй манайд ирсэн. Манайх тэр хоёрт нэрмэл архи буюу Монгол архи ******* летрын шанагаар 3 удаа архи хийж өгсөн. Харин тэр хоёр намайг гурвуулаа хуваагаад уучихъя гээд надад нөгөө архинаасаа хийж өгсөн. Би тэр архинаас 2-3 удаа шаазан аягаар уусан. Тэгээд нөгөө архиа ууж дуусаад манайд унтаад үлдсэн. Харин бид хоёр манай саахалт айл болох *******гынд очихоор явсан. ахынд очтол ах ганцаараа байсан. Бид хоёрыг очиход ах бид хоёрт 00 грамын шилээр нэрмэл архи хийж өгсөн. Тэгээд сүүлд дахиад нөгөө архиа уучихаад дахиад 00 грамын шилээр 3 нь удаа архи хийж өгсөнийг нь хувааж ууж байхдаа нөгөө архиа Гундо ахтай гурвуулаа хувааж уусан. Нөгөө архиа ууж дуусаад надруу дайраад хэрүүл нэхээд байсан. Тэгж байгаад ахтай хэрүүл хийгээд эхэлсэн. Гэтэл удалгүй ахтай барилцаад авсан. Тухайн үед би согтсон байсан буюу намайг хархад ширээний хажууд ноцолдоод байсан. Тэгж байтал намайг хутгалчихпаа гээд байсан. Тэгээд нөгөө хоёр гэрээс гараад би ыг аваад явсан. ... Надруу ойр зуурын юм яриад хэрүүл нэхсэн харин ахтай худгын амны колицоо төмөр гэх шиг юм яариад байсан. Тэрнээс болсон байх ... гэх мэдүүлэг/хх-ийн 24-2/,
Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
... Би нөхөр ыг хутгалуулчихлаа гэдгийг ахаасаа утсаар сонссон юм. Би тэр мэдээг сонсоод аймгийн төвөөс буцаад гэртээ очтол байхгүй байсан. Гэрээсээ сумын төв дээр очиход эмнэлэгт байж байсан. баруун гуяндаа хутгалуулсан байсан. Тэгээд хэн ингэснийг асуутал ах хутгалсан гэж байсан. Манай нөхрийн бие дунд зэрэг байгаа, ядруудаа байгаа, тамир тэнхээ нь муудсан юм шиг л байгаа. Хөлөө өвдгөөр нь нугалахгүйгээр гишгэж байгаа, хөдөлгөөн нь чөлөөтэй биш, хурдан алхаж гишгэж чадахгүй байгаа ... гэх мэдүүлэг/хх-ийн 2*******/,
Гэрч Д.ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
... ынд байж байтал ыг ын эхнэр машинаараа хүргэж ирсэн бөгөөд д хутгалуулчихлаа гэсээр ирсэн. ын баруун гуяны орчимд нь хутгалсан, цус нь өмдийг нь нэвтэлсэн байсан. ын өмдийг нь доошлуулаад дээд хэсгээр нь боож цусыг нь тогтоосон, сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Гэрч ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
... харин манай нөхөр болох ыг хоёулаа хамт гийнд очоодохъё гэсэнд манай нөхөр зөвшөөрөөд түүнтэй хамт явсан. Тэгээд тэр хоёр нэлээн удсаны дараа буюу нар жаргаж байхад хоёулаа мотоцикиль дээр сундалаад орилоод ирсэн буюу гадаа мотоцикиль унах чимээ гарсан юм. Тэгээд би урдаас нь гарсан чинь нөгөө хоёр ирж байсан. Тэгээд би нөхөр болох ыг гэрт оруулчихаад өөрийн машин болох портер маркын машинаар ыг гэрт нь хүргэж өгсөн юм. Тэр хоёр манайхаас гарах үед бага зэргийн сотгуу байсан ба морь мал ярьж байгаад л гарсан. намайг хутгалчихлаа гээд орилоод байсан ... гэх мэдүүлэг/хх-ийн 23/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг:
Би 20******* оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буюу орой *******7 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал манай саахалт айлын хүн болох , нар ирсэн. Тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байдалтай ирцгээсэн. Би тэгэхэд гэртээ ганцаараа байсан, тэр хоёрт 00 гр-ын шилээр Монгол архи хийж өгсөн. , нар миний хийж өгсөн архийг хувааж ууцгаачихаад дахиад хийгээд өг гэхээр нь дахиж нөгөө саванд нь монгол архи хийж өгсөн. надад монгол архинаас хийж өгсөн, тэгэхээр нь би ах нь гэр сахиж байгаа уухгүй гэсэн. Тэгэхэд хуваагаад уучихъя гээд байхаар нь хийж өгсөн аягаар нь хоёр удаа монгол архи уусан. над руу хандан манай худгын гольцоо цементыг авсан байна гээд байсан. Түүнд би одоо тийм зүйл яриад + яах вэ? Болох байх гэж хэлсэн. , ыг танайх манайхтай ойрхон бэлчээр шахаад буусан энэ тэр гээд хоорондоо маргалдаад байсан. Тэр хоёр маргалдаж байгаад хоорондоо барилцаж аваад халуун савтай цай, тавагтай идээ татаж асгасан. Мөн гэрийн баганыг унагсан. Тэгэхээр нь би тэр хоёрт хандан та нар боль, гэрээс гар гэтэл хүн хөөдөг хэн бэ гэж уурлаад намайг толгойгоороо хоёр удаа нүүр рүү мөргөөд гэрийн хойд талын орон дээр дарж унагаад хоолой гараараа боосон, тэгтэл бид хоёрыг салгасан. Би орон дээрээс босоод уурандаа руу аяга авч шидсэн, аяга түүний толгойн тус газар нь цохиод газар унаж хагарсан. Тэгээд үйл явдал түр намжаад байж байтал дахин босч ирээд намайг ширээн дээр дараад хоолой гараараа боосон. Тэгэхэд нь миний амь тэмцээд бие эвгүй болж ирсэн, баруун гараараа ширээн дээгүүр сарвагнуулж байтал гарт хутга баригдсан, тэгэхээр нь түүнийг хутгалсан, яг хаана нь хутгалсаныг тухайн үедээ мэдээгүй. Тэр намайг хутгалчихлаа, гэхээр нь би өөрийнхөө гэрт байсан хутгаа газарт хаясан. намайг хоолой боох үед хажуугаас салгах гээд ноцолдоод байсан. Манай гэр дотор шалаар цус болж бохирлогдсон байсан. бид хоёр гэрээс зууралдсан байдалтайгаар гарсан. Гэрийн гадаа гарчихаад чи намайг гүйцээчих гээд дайраад байсан. мотоциклио унаад түүний араар сундалдсан, би түүнийг мотоцикль дээр мордуупж өгөхөд манай паяолникийг мотоцикль дээрээ ганзагласан байсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм толгой шийр хуйхлахнуу гэхэд май энэ хогоо ав гээд миний толгой дээгүүр давуулаад хаясан. манай гаднаас явахдаа чамайг хаана яваа газар чинь алнадаа, манай нутгаас зайлаарай гэж орилсоор явсан. ... 20************** онд манайд согтуу ирчихээд агсам тавиад байсан, тэгэхэд нь би арагдаад л гаргаж байсан. Өс хонзон, өр авлагын асуудал байхгүй юм. ... Би ыг хутгалах болсон шалтгаан бол тэр намайг гараараа багалзуур шахаад боосон, тэр үед амь тэмцээд хоёр гараа сарвагнуултал баруун гарт ширээн дээр хутга тэмтрэгдсэн, хутгийг аваад дүрсэн, учир нь биеэ хамгаалж, өт хорхой хүртэл оролдохоор биеэ хамгаалж янз бүр болдогын жишээгээр хүн бусдад хоолой багалзуураа боолгоход амьсгал тавчидаад үхэхгүйн тулд тэмцэнэ биздээ. Тийл учир шалтгааны улмаас биеэ хамгаалж тийм зүйл хийсэн байсан ... гэх мэдүүлэг/хх-ийн 37-39/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг: , нар манай гэрт бэлчээр шахаж буулаа гэж хоорондоо маргасан. Тэгэхээр нь манайх хэрүүл зодооны орон биш явцгаа гэж тэр хоёрт хандан хэлсэн. чи намайг хөөдөг хэн юм гэж хэлээд барьж авсан. А Намайг орон дээр унагаад багалзуур шахсан, энэ үед салгасан, салсан ^ хойноо руу уурандаа аяга авч шидсэн. Аяга толгойн тус газар онож, газар унаж хагарсан. Тэгтэл намайг дахиад бариад аваад ширээн дээр ар нуруугаар унагаад багалзуур шахсан. Тэгэхэд нь миний хоолойд боолт орох шиг болсон, тэгээд гараа сарвагнуултал баруун гарт хутга таарч түүнийг аваад дүрсэн. Гэтэл намайг хутгалчихлаа гэж орилсон. Тэгээд ширээн дээр би өндийгөөд надтай барилцаатай хэвээрээ гэрээс гарсан, гадаа гараад бид хоёр салсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 4*******/,
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:
... Манайд зодоон хийгээд байхаар нь та нар явцгаа гэхэд намайг барьж аваад орон дээр унагаад багалзуур шахаад эхлэнгүүт С. салгасан. Би уурлаад аяга аваад шидтэл, намайг ширээн дээр авч унагаад хүзүү, багалзуур шахаж байх үед нүд бүрэлзээд гэрийн тооно харагдахаа болиод эхэлсэн. Тухайн үед манайх хүнс төхөөрчихсөн хутга ширээн дээр байсан юм. Миний хоолой боогдоод гар сарваганаж байхад гарт нэг юм таарахаар нь аваад дүртэл хутга байсан ... Малгайтай цамцаар минь миний хоолойг боогоод, нүд бүрэлзээд, хоолой гяхтнаад, амьсгалж болохгүй байсан ... сумын начин цолтой надаас биерхүү өндөр хүн ... би тухайн үед өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн ... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20******* оны *******0 сарын 06-ны өдрийн *******9 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт:
ын биед баруун гуяны урд доод хажуу хэсгийн ирмэг тэгш том, гүн зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Үүссэн гэмтэл нь 20*******4 оны *******2 дугаар сарын 0-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а/2*******6/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.******* заалтаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт/хх-ийн 3*******/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн -6/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-**************-*******2/,
Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн *******3-*******4/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн *******/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн *******6-*******7/,
Эмчийн тодорхойлолт /хх-ийн 27, 29/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20******* оны *******0 сарын 0*******-ний өдрийн *******3 тоот шинжээчийн дүгнэлт/хх-ийн 28/,
Хохирогчийн эмчлүүлсэнтэй холбогдох баримтууд /хх-ийн *******/8/,
Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 9-62/,
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-49/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эвлэрлийн гэрээ ******* хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд шүүгдэгч *******, хохирогч нар нь 20******* оны 09 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутаг ******* ******* гэх газарт *******гийн гэрт харилцан маргалдан зодолдох явцад ын биед хүндэвтэр гэмтэл учирсан байх боловч ******* нь өөрийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг ын аюултай халдлага буюу шууд бодитой тулгарсан заналхийлсэн довтолгооноос өөрийгөө хамгаалж үйлдэл хийсэн болох нь ...
-*******гийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн ... би тэр хоёрт хандан та нар боль, гэрээс гар гэтэл хүн хөөдөг хэн бэ гэж уурлаад намайг толгойгоороо хоёр удаа нүүр рүү мөргөөд гэрийн хойд талын орон дээр дарж унагаад хоолой гараараа боосон, тэгтэл бид хоёрыг салгасан. Би орон дээрээс босоод уурандаа руу аяга авч шидсэн, аяга түүний толгойн тус газар нь цохиод газар унаж хагарсан. Тэгээд үйл явдал түр намжаад байж байтал дахин босч ирээд намайг ширээн дээр дараад хоолой гараараа боосон. Тэгэхэд нь миний амь тэмцээд бие эвгүй болж ирсэн, баруун гараараа ширээн дээгүүр сарвагнуулж байтал гарт хутга баригдсан, тэгэхээр нь түүнийг хутгалсан, яг хаана нь хутгалсаныг тухайн үедээ мэдээгүй. Тэр намайг хутгалчихлаа гэхээр нь би өөрийнхөө гэрт байсан хутгаа газарт хаясан. намайг хоолой боох үед хажуугаас салгах гээд ноцолдоод байсан ... гэх мэдүүлэг,
-*******гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ... чи намайг хөөдөг хэн юм гэж хэлээд барьж авсан. Намайг орон дээр унагаад багалзуур шахсан, энэ үед салгасан, салсан хойноо руу уурандаа аяга авч шидсэн. Аяга толгойн тус газар онож, газар унаж хагарсан. Тэгтэл намайг дахиад бариад аваад ширээн дээр ар нуруугаар унагаад багалзуур шахсан. Тэгэхэд нь миний хоолойд боолт орох шиг болсон, тэгээд гараа сарвагнуултал баруун гарт хутга таарч түүнийг аваад дүрсэн. Гэтэл намайг хутгалчихлаа гэж орилсон. Тэгээд ширээн дээр би өндийгөөд надтай барилцаатай хэвээрээ гэрээс гарсан, гадаа гараад бид хоёр салсан ... гэх мэдүүлэг,
-*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн ... Манайд зодоон хийгээд байхаар нь та нар явцгаа гэхэд намайг барьж аваад орон дээр унагаад багалзуур шахаад эхлэнгүүт С. салгасан. Би уурлаад аяга аваад шидтэл, намайг ширээн дээр авч унагаад хүзүү, багалзуур шахаж байх үед нүд бүрэлзээд гэрийн тооно харагдахаа болиод эхэлсэн. Тухайн үед манайх хүнс төхөөрчихсөн хутга ширээн дээр байсан юм. Миний хоолой боогдоод гар сарваганаж байхад гарт нэг юм таарахаар нь аваад дүртэл хутга байсан ... Малгайтай цамцаар минь миний хоолойг боогоод, нүд бүрэлзээд, хоолой гяхтнаад, амьсгалж болохгүй байсан ... сумын начин цолтой надаас биерхүү өндөр хүн ... би тухайн үед өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн ... гэх мэдүүлэг,
-Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... ах бид хоёрыг хөөсөн. ах надад хандан чиний юмыг эвдээгүй улсын хөрөнгө эвдсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яахаараа улсын хөрөнгө эвддэг юм гээд цамцных нь захаар хоолойг нь боогоод барьсан. Тэгчихээд салсан, гэтэл ах над руу аяга авч шидсэн. Аяга нь миний толгой оройн зүүн хойд хэсэгт онож цохьсон. Түүнээс болж дахиж той барилцаж авахад миний доогуур цохих шиг болсон, гэтэл баруун хөл мэдээгүй болох шиг болсон ... гэх мэдүүлэг,
-Гэрч С.ын мөрдөн байцаалтанд өгсөн ... удалгүй ахтай барилцаад авсан. Тухайн үед би согтсон байсан буюу намайг харахад ширээний хажууд ноцолдоод байсан. Тэгж байтал намайг хутгалчихпаа гээд байсан ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв
Шүүгдэгч ******* нь аргагүй хамгаалалтыг хийхдээ ын бие махбодид гэмтэл учруулах замаар хийсэн байх ба гэмтэл нь хүндэвтэр ангилалд хамаарч байгаа нь ...
-ын бие махбодид учирсан гэмтэл нь гадны хүчний үйчлэлээр учирсан тухай Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20******* оны *******0 сарын 06-ны өдрийн *******9 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт/хх-ийн 3*******/,
-Эмчийн тодорхойлолт /хх-ийн 27, 29/,
-Хохирогчийн эмчлүүлсэнтэй холбогдох баримтууд /хх-ийн *******/8/,
-Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 9-62/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч *******гийн амь бие, эрүүл мэндэд аюул учруулахаар хүч хэрэглэсэн аюултай халдлага буюу заналхийлсэн довтолгооныг шууд эхэлж үргэлжлүүлсэн байх ба довтолгооны эрчим ба биеийн хүчний давуу байдал, үйлдлийн нөхцөл, арга хэлбэр, учруулж болох аюул зэрэг хэргийн бодит нөхцөл байдалд ******* нь тухайн довтлогчийн халдлага, довтолгооны төгсгөлийг тодорхой бус болгосон байгаа нь тогтоогдож байх тул уг хэргийг шүүгдэгч аргагүй хамгаалалтын бодитой нөхцөлд үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь довтлогч ын аюултай халдлагаас зугтаах, бусад иргэн, зохих байгууллагаас тусламж хүсэх боломж байсан эсэх, аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн эсэх тухай асуудал хүч хэрэглэсэн аюултай халдлага, довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийх иргэний эрхэд нөлөөлөхгүй болно.
Шүүгдэгч *******гийн аргагүй хамгаалалтын нөхцөлд бусдад хүндэвтэр гэмтэл учруулсан санаа нь гэнэт үүссэн шууд бус санаа буюу хохирогчийн илт хууль бус үйлдэл, аюултай халдлага нь гэм буруутай этгээдийн сэтгэл санааг цочроох онцгой нөхцөлд үүссэн байх ба шүүгдэгч ******* гэм буруутай эсэхээ нотлох үүрэг хүлээхгүй тул өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон аргагүй хамгаалалтын нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй байна.
Дээрх нотлох баримт бүхий бодит байдлуудаас дүгнэхэд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.*******-д зааснаар хорих ял оногдуулах улсын яллагчийн санал, мөн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.*******-д зааснаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар тогтоож өгөхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус хүлээж авах боломжгүй байна.
Харин ******* нь аргагүй хамгаалалтын байдалд буюу өөрийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг аюултай халдлагаас өөрийгөө хамгаалахдаа Эрүүгийн хуульд заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйд тооцож түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол төлбөрийг хүлээн авч гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгч ******* нь 2.800.000 төгрөгийг хохирогч д хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хэдий ч Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар аргагүй хамгаалалт хийж учруулсан гэм хорыг уг үйлдэл хийсэн этгээд хариуцан арилгах үүрэг хүлээхгүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдав.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжпэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн 2 тооны адуугтүүнд буцаан олгож 20******* оны ************** сарын 0-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар судалтай шар ясан иштэй хутга ******* ш, 4 хэсэг хагарч хуваагдсан шинжтэй аяга ******* ш, цус мэт зүйлээр бохирлогдсон морины хөлсний хусуур ******* ш, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд ******* ш, хөлийн ороолт ******* ш зэргийг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******3, 246, 248, 283, 284, 286, 290, 29*******, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон :
ТОГТООХ нь :
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.*******, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.*******.*******-д заасныг баримтлан шүүгдэгч овогт н гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.*******-д зааснаар зүйлчилснийг гэмт хэрэгт үл тооцож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******34 дүгээр зүйлийн *******34.*******0-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн 2 тооны адууг түүнд буцаан олгож 20******* оны ************** сарын 0-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.*******.*******-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар судалтай шар ясан иштэй хутга ******* ш, 4 хэсэг хагарч хуваагдсан шинжтэй аяга ******* ш, цус мэт зүйлээр бохирлогдсон морины хөлсний хусуур ******* ш, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд ******* ш, хөлийн ороолт ******* ш зэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
4. Шүүгдэгч *******д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч д учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол төлбөрт төлсөн 2.800.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА