Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/03191

 

 

 

 

 

 

 

 

                   2020              12               16

                                           183/ШШ2020/03191

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж СӨХ

 

Хариуцагч: Д.Б  

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 11 481 970 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ..........шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж СӨХ шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж,  Ж хотхоны **** дугаар байранд байрлах гоо сайхан, эмийн сан,  биллиардын зориулалт бүхий үйлчилгээний орон сууцны өмчлөгч Д.Б  дээрх үйлчилгээний байруудын 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл нийт 17 сарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй. Иймд *** дүгээр байрны 4 тоот гоо сайхны зориулалтаар ашиглаж буй 245.6 м2 талбайн 1 м2-ыг 1000 төгрөгөөр тооцож 245 600 төгрөг, харуул хамгаалалтын зардалд 10 000 төгрөг, нийт 1 сарын төлбөр 255 600 төгрөгийг 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл 17 сараар тооцож 4 345 200 төгрөг, *** дугаар байрны эмийн сангийн зориулалтаар ашиглаж буй 51.6  талбайн 1 м2-ыг 600 төгрөгөөр тооцож 30 960 төгрөг, харуул хамгаалалтын зардалд 10 000 төгрөг, нийт 1 сарын төлбөр 40 960 төгрөгийг 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл 17 сараар тооцож 696 320 төгрөг, *** дугаар байрны 2 тоот биллъярдны зориулалтаар ашиглаж буй 245.9 м2 талбайн 1 м2-ыг 1500 төгрөгөөр тооцож 368 850 төгрөг, харуул хамгаалалтын зардалд 10 000 төгрөг, нийт 1 сарын төлбөр 378 850 төгрөгийг 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл 17 сараар тооцож 6 440 450 төгрөг, нэгтгээд 11 481 970 төгрөгийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжилж байгааг үнийн дүнг зөвшөөрөх боломжгүй. Тус СӨХ-өөс дундын өмчлөл ашигласны тайлан тооцоог өгч байгаагүй, ямар нэг үйлчилгээ үзүүлээгүй. Нийтийн эзэмшлийн зүйлүүдийг бид ашигладаггүй, манайх гаднаа хаалгатай тул лифт ашигладаггүй. Эмийн сан гэж гаднаа хаяг өлгөсөн болохоос үйлчилгээ явуулдаггүй, гоо сайхны ямар үйлчилгээ үзүүлж байгаагүй. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх нь бусдад шилжсэн, би өмчлөгч нь биш болсон. Гоо сайхан гэх үл хөдлөх эд хөрөнгө 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гадаадын иргэнд, ***-1 тоот нь 2019 оны 6 дугаар сарын 25-нд өөр этгээдийн өмчлөлд шилжсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж СӨХ нь хариуцагч Д.Б т холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 11 481 970 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэж заасан.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заасан байх бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргаас Ж СӨХ-ийг Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрчилгээ олгож, тус СӨХ-ийн Удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 18/03 дугаар тогтоолоор Д.Ганбаатарыг гүйцэтгэх захирлаар томилсон байх тул тэрээр тус СӨХ-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 

 

Хэрэгт авагдсан, тус СӨХ-ийн бүх гишүүдийн хурлын 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ж хотхонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэг, байгууллагаас авах засвар үйлчилгээний төлбөрийг эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол 1 м2 талбайд ногдох төлбөрийг 600 төгрөг байхаар, үсчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол 1 м2 талбайд ногдох төлбөрийг 1500 төгрөг байхаар, харуул хамгаалалтын зардлыг 1 сард 10 000 байхаар тус тус тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч дээрх баримтад үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа “...Ж хотхоны **** дугаар байранд байрлах гоо сайхан, эмийн сан,  биллиардын зориулалт бүхий үйлчилгээний орон сууцны өмчлөгч Д.Б  дээрх үйлчилгээний байруудын 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл нийт 17 сарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тул *** дүгээр байрны 4 тоот гоо сайхны зориулалтаар ашиглаж буй 245.6 м2 талбайн 1 сарын төлбөр 255 600 төгрөг, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл 17 сараар тооцож 4 345 200 төгрөг, *** дугаар байрны 1 тоот  эмийн сангийн зориулалтаар ашиглаж буй 51.6  талбайн 1 сарын төлбөр 40 960 төгрөг, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл 17 сараар тооцож 696 320 төгрөг, *** дугаар байрны 2 тоот биллъярдны зориулалтаар ашиглаж буй 245.9 м2 талбайн 1 сарын төлбөр 378 850 төгрөг, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл 17 сараар тооцож 6 440 450 төгрөг, нийт 11 481 970 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...Тус СӨХ-өөс дундын өмчлөл ашигласны тайлан тооцоог өгч байгаагүй, ямар нэг үйлчилгээ үзүүлээгүй. Нийтийн эзэмшлийн зүйлүүдийг бид ашигладаггүй, манайх гаднаа хаалгатай тул лифт ашигладаггүй. Эмийн сан гэж гаднаа хаяг өлгөсөн болохоос үйлчилгээ явуулдаггүй, гоо сайхны ямар үйлчилгээ үзүүлж байгаагүй. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх нь бусдад шилжсэн, би өмчлөгч нь биш болсон” гэж маргасан. 

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Хуулийн дээрх заалтаар, хариуцагч нь тус орон сууцны өмчлөгч байхыг шаардах бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн шаардаж буй Ж хотхоны *** дүгээр байрны 4 тоотод байрлах 245.9 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Канад улсын иргэн ******** -ийн өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдох тул нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 7 дугаар сарыг хүртэх хугацааны төлбөрийг хариуцагч Д.Б ээс шаардах эрхтэй боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн” тэй холбогдуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгөд гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэн, 2020 оны 2 дугаар сараас 7 дугаар сарыг хүртэлх төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарыг дуусталх нийт 10 сарын төлбөрт 2 556 000 төгрөгийг,  

*** дугаар байрны 1 тоотод байрлах 52 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь худалдах, худалдан авах гэрээгээр 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Э.*****ын өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдож байх тул 2019 оны 5 дугаар сараас 8 дугаар сарыг дуусталх нийт 4 сарын төлбөрт 163 840 төгрөгийг,  

*** дугаар байрны 2 тоотод байрлах 245.9 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь ***-2-1, ***-2-2, ***-2-3, ***-2-4 болж хуваагдан, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Д.Б ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, улмаар ***-2-1 тоот 38.4 м2 талбайтай 1 өрөө орон сууц, ***-2-2 тоот 68.2 м2 талбайтай 2 өрөө орон сууц ***-2-3 тоот 62.7 м2 талбайтай 2 өрөө орон сууц нь тус тус 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Б.Өлзийсайханы өмчлөлд, ***-2-4 тоот 54.5 м2 талбайтай 2 өрөө орон сууц нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Б.Эрдэнэбилэгийн өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь үйлчилгээний зориулалтаар тооцож 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарын хүртэлх хугацааны төлбөр шаардсан нь үндэслэлгүй байх тул 2019 оны 5, 6 дугаар сарын төлбөрт 757 700 төгрөг, нийт 3 477 540 төгрөгийг хариуцагч Д.Б ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 004 430 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг гаргуулахаар шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 70 591 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.4-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Б ээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 3 477 540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 004 430 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 591 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНГӨНТУУЛ