| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0013/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/018 |
| Огноо | 2016-01-15 |
| Зүйл хэсэг | 094.1., |
| Улсын яллагч | Т.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2016/ШЦТ/018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Гангэрэл,
Улсын яллагч *******,
Хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар *******эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1951 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******ын дугаар багийн ******* тоотод өөрийн хашаанд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ******* ******* улсын дугаартай прогресс автомашиныг жолоодон хашаанаас гарах үедээ настай өөрийн зээ хүү болох *******ийг машин доогуур унтаж байхад нь санамсар болгоомжгүй байдлаар дайрч бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлахад
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******ын дугаар багийн ******* тоотод өөрийн хашаанд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ******* ******* улсын дугаартай прогресс автомашиныг жолоодон хашаанаас гарах үедээ настай өөрийн зээ хүү болох *******ийг машин доогуур унтаж байхад нь дайрч бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ...
-хохирогч *******ийн ... маргааш нь 9 цаг өнгөрч байсан чинь манай нөхөр утсаар яриад би хүн дайрчихсан гэх шиг юм яриад утас нь тасарчихаар нь гайхаад байж байсан чинь намайг чи түргэн дээр хурдан хүрээд ирээч гэхээр нь таксигаар очсон чинь манай охин гийн хүү болох ийг машинаар дайрсан эмнэлэг дээр аваад ирсэн байсан. Би хүүхдээ хайхраад нөхрийгөө ч хайхраагүй эмнэлэг дээр яваад байсан чинь манай нөхөр ийг цагдаа хүүхдээ дайрсан гээд аваад явсан байсан. Тухайн хэрэг болох үедээ манай нөхөр нь зээ хүү ийгээ хараад гэртээ хоёулахнаа байсан юм гэсэн. Өөрөө надад ярих нь өглөө хүүхдээ босоод ирэхээр нь хувцсыг нь өмсүүлээд гаргасан чинь гадаа тоглож байсан юм гэсэн. Тэгээд гадагшаа манай хүүхдийнх рүү явах гээд гарч ирээд хүүхдээ дуудсан чинь байхгүй байхаар нь машинаа тойроод ойр орчим дуудаад байсан чинь байхгүй, ирэхгүй байхаар нь гудамжны үзүүр лүү гэдэг айлын хүүхэдтэй тоглоод явчихдаг болохоор нь тэр айлруугаа явчихсан юм байх гэж бодоод машинаа асаагаад ухраад хөдөлсөн чинь машины доороос нь хүү маань машинд дайруулчихсан хэвтэж байхаар нь аваад эмнэлэг дээр авчирсан талаар ярьсан. Машинд дайруулсан даруй нь аймгийн эмнэлэгт хэвтүүлээд эмчилгээ хийлгэж байгаад хотруу явж үзүүл гэхээр нь маргааш нь буюу 2015 оны 06 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод очоод гэмтлийн эмнэлэгт, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж хоног эмчилгээ хийлгээд нас барсан ... гэх мэдүүлэг/хх-ийн 29-1/,
-гэрч гийн ... 09 цагийн орчим ах одоо яанаа гээд орилох шиг болохоор нь гэрээсээ гараад харсан чинь ах машинаа унаад гараад явчихаж байгаа харагдсан. ... өдөр нь хойд хаалгаараа гарах гээд явж байсан чинь тэдний зээ хүү болох ээгийн өрөөсөн гутал, саравчтай малгай хоёр нь хашаанд гэрийн урд хэвтэж байсан. Би тэр өдөр хүүхдээ дайрсан талаар мэдээгүй байсан ба орой цагдаагаас хүмүүс ирээд асуухаар нь хүүхдээ дайрсан талаар мэдсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн /,
-шүүгдэгч *******ийн ... хүүгээ дуудсан чинь байхгүй байхаар нь эргэн тойрондоо явж дуудаж байгаад хамт тоглоод байдаг хүүхдийнхээ гэр рүү явсан байх гэж бодоод машинаа асаагаад ухарсан. Машины ухрах зам дээр надтай хамт байсан хүү маань хэвтэж байхаар нь машинаа зогсоогоод хүүгээ авч тэврээд машинаа жолоодоод эмнэлэг дээр ирж үзүүлсэн. ... би хүүхдээ машин доогуур ороод унтчихсан байсан байх гэж бодож байна. Би хүүгээ ирж хайгаад хашаандаа явж зөндөө дуудсан байхгүй байхаар нь машинаа асаагаад хөдөлсөн чинь машин доогуур унтсан байж байгаад осол болсон гэж үзэж байгаа. Манай хүүхэд төрөлхийн тархины даралттай, хүчилтөрөгчийн дутагдалтай хүүхэд байсан юм. Тэгээд хаана ч хамаагүй тоглож яваад унтчихдаг юм. ... манай гудамжны үзүүрийн хашаанд байх гэх айлын хүүхэдтэй тоглоод тэднийх рүү байнга явчихдаг болохоор тэднийх рүү явчихаж гэж бүрэн итгээд машинаа асааж хөдлөөд ийм зүйл боллоо ... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66, 68-69/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 сарын 22-ны өдрийн 1096 тоот шинжээчийн дүгнэлт:
Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой болон суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт, нүүр, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Эмчилгээ хийгдсэн тул цусанд согтууруулах болон мансууруулах төрлийн зүйл тодорхойлох боломжгүй. ГССҮТ-н тоот өвчний түүхэнд талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай гэжээ. Талийгаач нь гавал ясны хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 56-57/,
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4- 8/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 9- 12/,
-цогцсонд үзлэгхийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт/хх-ийн 19-22/,
-тээврийн хэрэгслийн техникийн дүгнэлт/хх-ийн 45-46/,
-Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт:
1. Хэрэг учирал болсон гэх газар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар Зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон байх: /замын хөдөлгөөнөөс тусгаарлагдсан хаалттай хашаа, үйлдвэрлэлийн талбай зэрэг нь замын хөдөлгөөнд хамаарахгүй/.
Замын хөдөлгөөн гэдэг нь: Нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ. Нийтийн хэрэгцээний зам талбай гэдэг нь: Уурхай, үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийн хаалттай талбайг нийтийн хэрэгцээний замд тооцохп/й гэж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан байгаа учир жолооч *******ийн гаргасан үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2. Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Учир нь уг хэрэг учралд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалтаар зохицуулагдахгүй учир Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
. Уг хэрэг учрал болсон гэх газар нь нийтийн хэрэгцээний замд хамаарахгүй. Учир нь Нийтийн хэрэгцээний талбайд ямар газар орохгүй вэ гэдэгт: Уурхай, үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийн хаалттай талбайг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.4-д заасан байна. Хэрэг учрал болсон гэх газар нь хувийн эзэмшлийн хашаа хаалттай талбайд болсон байна.
4. Тухайн нөхцөлд хийсэн жолоочийн үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалтаар зохицуулагдахгүй учир Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 146-147/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, • дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан ба шүүгдэгч нь өөрийн зээ хүү болох *******ийг машин доор унтаж байгааг шалган харах ёстой байсан боловч ч уг боломжийг харж чадаагүй хайхрамжгүй хандсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм 0 буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзнэ.
Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гэмт хэргийг 2015 оны 06 сарын 08-ны өдөр үйлдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэлслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8 дугаартай жолоочийн ^ үнэмлэх болон ******* ******* улсын дугаартай авто машины гэрчилгээг шүүгдэгч *******эд буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 28 дугаар зүйлийн 28.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч овогт гийн ийг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч *******эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтад хураагдсан 8 дугаартай жолоочийн үнэмлэх болон ******* ******* улсын дугаартай авто машины гэрчилгээг шүүгдэгч *******эд буцаан өгч, хуулбарыг хэрэгт хавсаргасугай.
4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА