| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0000/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/020 |
| Огноо | 2016-01-18 |
| Зүйл хэсэг | 185.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2016/ШЦТ/020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Гангэрэл
Улсын яллагч: *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийв.
Эрүүгийн хэргийн дугаар *******
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
Үйлдсэн гэмт хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2015 оын 10 сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 сарын 31-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн төвөөс ******* сумын ******* ******* 3 дугаар багийн нутаг "******* *******" гэх газар луу ашигт малтмал олборлох зорилгоор "Ниссан Краван" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тэсэлгээний бодис, хэрэгслийг хууль бусаар тээвэрлэн авч явсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дугаартай машинаар , нарын хамт Баянхонгор аймгийн ******* “******* *******" гэх газар очсон. Тухайн газар цагдаа нар очсон байсан ба тээврийн хэрэгсэл болон бичиг баримтаа шалгуулсан, үзлэгээр миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн тээш буюу заалны хэсгээс тэсэлгээний бодис, хэрэгслийг илрүүлж саатуулсан ...,гэх мэдүүлэг/хх-ийн 51-52/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...*******тай уулзаад, түүний таньдаг гэх нэг залуугийн хамт цагаан өнгийн тээврийн хэрэгслээр ******* сумын “Овоо н*******" гэх газар очиход цагдаа нар тээврийн хэрэгслийг шалгасан. Тэгээд тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тэсэлгээний бодис илэрсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 22-23/
Гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...тай ******* сум руу явсан, бас нэг ах цуг явсан. ******* сумын ******* ******* гэх газар очоод цагдаа нарт саатуулагдсан. Цагдаа нар машинд үзлэг хийгээд тоолоход 100 ширхэг эмульс, нэгталдаа хонгоитоо утас, наана нь цахилгааны ягаан өнгөтэй утаснууд гарч ирсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 22/
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын гатанд өгсөн *******т өөрийн эзэмшлийн Ниссан Краван" маркийн дугаартай тээврийн хэрэгслийг 12000000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 7000000 төгрөгт машин өгөөд үлдсэн 5000000 төгрөгийг 1-2 сарын дотор бэлэн мөнгөөр нь өгөхөөр тохирсон байсан. Уг машины үнийн үлдэгдэл мөнгөө өгөөгүй учир би уг тээврийн хэрэгслээ буцааж авна гэв.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015.11,26-ны өдрийн 5500 дугаартай шинжээчийн
1. Шинжилгээнд ирүүлсэн 30,1 мм голчтой, 23 см урттай, улаан өнгөтэй, хиаман хэлбэртэй гэх зүйлс нь тэсрэх бодис байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн ирүүлсэн тэсрэх бодис нь энгийн найрлагат эмульсийн тэсрэх бодис байна. Энэ бодисыг үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээ хийхэд ашигладаг. Эмульсийн тэсрэх бодисыг үндсэн цэнэг болгон ашигладаг бөгөөд детонацийн хурд 5000-6000 м/с байдаг.
3. Тэсэлгээний бодис мэт зүйлтэй хамт хураагдсан урт нарийн цайвар нэг үзүүртэй хонгио мэт хэлбэртэй төмөртэй гэх зүйл нь цахилгаан бус тэсэлгээний хэрэгсэл мөн байна.
4. Дээрх цахилгаан бус тэсэлгээний хэрэгсэл нь тэсрэх бодисын цэнэгт /тэсрэх бодист/ детонаци дамжуулан тэсэлгээ үйлдэх зориулалттай.
б.Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлсийг ашиглан тэсэлгээ хийхэд ямар нэгэн энергийн эх үүсвэр шаардлагатай.
б.Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн ДШ-В загварын цочир дамжуулах иш болон цагаан өнгийн ОШП загварын гал дамжуулах шижим нь тэсэлгээ хийхэд ашигладаг тэсэлгээний хэрэгслүүд байна...дүгнэлт /хх-ийн 29-30/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015.11.23-ны өдрийн 9983 дугаартай шинжээчийн
1 .Шинжилгээнд ирүүлсэн улаан ягаан өнгөтэй, гонзгой хэлбэрийн зүйл нь нитро нэгдэл илэрсэн байна.
2. Нитор нэгдэл нь тэсэрч дэлбэрэх бодисын гол найрлагад ордог болно.
З.Цаашид нарийвчлан шинжилгээ хийх боломжгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 33-34/
- Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хх-ийн 6/, хураан авах тогтоол, тэмдэглэл/хх-ийн 7-8/, эд мөрийн баримтаа тооцож, хэрэгт хавсаргах тогтоол/хх-ийн 9-10/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл / хх-ийн 12-13/, эд зүйл хураан авах тухай тогтоол, тэмдэглэл/хх-ийн 14-15/, 2015.11.26-ны өдрийн 5500 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 29-30/, 2015.11.23-ны өдрийн 9983 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 33/, эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 37-38-39, 41-43/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн 2-р багийн Засаг даргын 2015.11.11-ний өдрийн 2/1291 тоот тодорхойлолт/хх-ийн 55/, иргзний үнэмлэхний хуулбар/хх-ийн 56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 61/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 сарын 03-ны өдрийн 112 дугаартай ^ийтэгх тогтоол/хх-ийн 95-97/, мөн тус шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 66-70/, Баянхонгор аймаг дахь Онцгой байдлын газрын няравт тэсэлгээний бодис, хэрэгслийг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 88/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь 2015 оын 10 сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 сарын 31-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн төвөөс ******* сумын ******* ******* 3 дугаар багийн нутаг "******* *******" гэх газар луу ашигт малтмал олборлох зорилгоор "Ниссан Краван" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тэсэлгээний бодис, хэрэгслийг хууль бусаар тээвэрлэн авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015.11.23-ны өдрийн 9983 дугаартай, 2015.11.26-ны өдрийн 5500 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан тэсэлгээний бодис, хэрэгслийг Баянхонгор аймаг дахь Онцгой байдлын газрын няравт хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан узэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэн харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэмт үйлдлээс бусдад учирсан хохиролгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид ял хүндүүрүүдэд нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шүүгчийн захирамжаар 1 жил 19 хоногийн ^/гацаагаар хорих ялаас хугацааны өмнө суллаж тэнсэж хянан харгалзсан бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.4-т зааснаар үлдсэн болон нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдэхдээ Ниссан Краван" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэсэн байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн өмчлөгч Чинбат байхтул 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт хадгалагдаж байгаа эмульс 100 ширхэг, нонель 20 ширхэг, хар өнгөтэй хуйлсан утас 1 ширхэг, цагаан бүрээстэй хуйлаастай утас 18 метр, улаан өнгийн бүрээстэй утас 25 метр зэргийг улсын орлого болгож, макита /МакИа/ гэсэн бичигтэй мулдок /хошуутай/ 1 ширхэгийг устгаж, харин 01090475 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгож ♦ ийдвэрлэх нь зүйтэй байна.
.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1 .Шүүгдэгч *******ыг тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хоёр жил нэг сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4 -т зааснаар хэрэгт эд ^өрийн баримтаар хураагдсан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт хадгалагдаж байгаа эмульс 100 ширхэг, нонель 20 ширхэг, хар өнгөтэй хуйлсан утас 1 ширхэг, цагаан бүрээстэй хуйлаастай утас 18 метр, улаан өнгийн бүрээстэй утас 25 метр зэргийг улсын орлого болгож, макита /МакЛа/ гэсэн бичигтэй мулдок /хошуутай/1 ширхэгийг устгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар № 01090475 фугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******т буцаан олгосугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
11 .Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА