| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2024/00155/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/156 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/156
04 0 04/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
Улсын яллагч Б.Баттуяа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 4040065076 дугаартай хэргийг 04 оны дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, боловсролтой, , , ам бүл , дүүргийн дугаар хороо, гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт (РД:ПН67**************0)
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 04 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн дугаар хороо, гэх газар малаа хариулж явах замдаа хар замын дэргэдэх шороон дээр гээгдүүлсэн Самсунг А73 загварын гар утсыг дын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч бага хэмжээнээс дээш буюу 950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хэзээ гэдгийг нь санахгүй байна, малаа хариулаад явж байхад гадуураа хавтасгүй хар өнгийн гар утас олсон юм. Тэгээд би сайн ашиглаж мэдэхгүй болохоор гэртээ сар гаруй хугацаанд байлгаж байгаад охин өгсөн. Би тухайн гар утсыг хар замын шороон дээрээс олсон бөгөөд тэр гар утас унтарчихсан байсан. Цагдаагийн байгууллагаас надтай холбогдоод тухайн гар утасны талаар мэдээд тэр гар утсыг буцааж эзэнд нь өгсөн... Би хууль мэдэхгүй, хүн учир гээгдэл эд хөрөнгө олоод эзэнд нь өгөхгүй байх нь гэмт хэрэг гэдгийг мэдэхгүй байсан юм. Одоо мэддэг болсон. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, миний буруу” гэсэн мэдүүлэг (хх-ийн 54-55, 70, хуралдааны тэмдэглэлээс),
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...04 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн дугаар хороо, гэх газар санал авч дуусаад айлаас гараад хүүхдүүдтэйгээ ярьж байсан. Тэгээд утсаа халаасандаа хийсэн. Манай хорооны нэг ах тааралдаад “мотоциклтой явж байна замдаа автоны буудал дээр буух уу” гэхээр нь тэгье гээд мотоцикл дээр нь сундлаад автоны буудал дээр очсон. Тэгээд автоанд суугаад явж байх замдаа гар утсаа гээсэн талаараа мэдсэн. Миний гээгдүүлсэн утас цайвар цэнхэр өнгийн Самсунг А73 загварын гар утас байсан. Би гар утсаа жилийн өмнө ,300,000 төгрөгөөр авсан. Одоо гар утсаа одоогийн зах зээлийн үнээр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн -3),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тухайн 887*******073 дугаар нь манай охин нэр дээр байдаг хэдий ч би 07 оноос хойш ашиглаж байгаа. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай хүүхдүүд энэ талаар мэдэх байх гэж бодож байна. 887*******073 дугаарыг би өөрийн Самсунг А3 загварын гар утсанд хийж ашигласан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50-5),
“Юнител” ХХК-ийн 04 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн *******-0/5650 дугаартай “3500475*******77896 болон имэй кодтой утсанд 887*******073 дугаарыг 04 оны 06 дугаар сарын 5-ны өдөр хийж ашигласан байна. 887*******073 дугаар нь ын /РД:ПН90009/ ” гэсэн албан бичиг болон орсон, гарсан дуудлага, мессеж лавлагаа (хх-ийн 35-47),
“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 04 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 387 дугаартай гэсэн шинжээчийн “...Самсунг А73 гар утас 950,000 төгрөг” гэсэн дүгнэлт (хх-ийн 7),
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 58-59),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 74),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон ад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 04 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн дугаар хороо, гэх газар малаа хариулж явах замдаа хар замын дэргэдэх шороон дээр гээгдүүлсэн Самсунг А73 загварын гар утсыг дын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч бага хэмжээнээс дээш буюу 950,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн “Би хууль мэдэхгүй, хүн учир гээгдэл эд хөрөнгө олоод эзэнд нь өгөхгүй байх нь гэмт хэрэг гэдгийг мэдэхгүй байсан юм. Одоо мэддэг болсон. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, миний буруу” гэсэн мэдүүлэг, хохирогч “04 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн дугаар хороо, гэх газар санал авч дуусаад айлаас гараад хүүхдүүдтэйгээ ярьж байсан. Тэгээд утсаа халаасандаа хийсэн. Манай хорооны нэг ах тааралдаад “мотоциклтой явж байна замдаа автоны буудал дээр буух уу” гэхээр нь тэгье гээд мотоцикл дээр нь сундлаад автоны буудал дээр очсон. Тэгээд автоанд суугаад явж байх замдаа гар утсаа гээсэн талаараа мэдсэн. Миний гээгдүүлсэн утас цайвар цэнхэр өнгийн Самсунг А73 загварын гар утас байсан. Би гар утсаа жилийн өмнө ,300,000 төгрөгөөр авсан” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Эрдэнэжаргалын “887*******073 дугаар нь манай охин нэр дээр байдаг хэдий ч би 07 оноос хойш ашиглаж байгаа. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай хүүхдүүд энэ талаар мэдэх байх гэж бодож байна. 887*******073 дугаарыг би өөрийн Самсунг А3 загварын гар утсанд хийж ашигласан” гэсэн мэдүүлэг, “Юнител” ХХК-ийн 04 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн *******-0/5650 дугаартай албан бичиг болон орсон, гарсан дуудлага, мессеж лавлагаа, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 04 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 387 дугаартай хохирлын үнэлгээ, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 0 дүгээр зүйлийн 0.-д “Өмчлөгч нь ад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж дын өмчлөх эрхийг баталгаажуулсан.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, ад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй,
мөн Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6. дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж иргэний үндсэн үүргийг хуульчилсан.
“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн эзэмшлээс хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) ойлгох ба “Завших” гэмт хэргийн үндсэн шинж нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал гэдгийг мэдсээр байж дын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, дын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь хохирогч гээгдүүлсэн Самсунг А73 загварын гар утсыг дын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 950,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг дын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч 950,000 төгрөгийн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь Самсунг-А3 загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн тул шүүгдэгчийг дад төлөх төлбөргүй гэж үзлээ.
.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлж барагдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн .-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн . дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн -4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн . дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялаас чөлөөлсүгэй.
3.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, дад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38. дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ