| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0322/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/348 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч *******н өмгөөлөгч Г.*******
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* Нэргүй, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2321003260238 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын баг******* хороолол тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* Нэргүй //,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын баг Ажилчин тоотод оршин суух хаягтай /одоо тус сумын 10-р баг Ялалт тоотод амьдарч байгаа гэх/, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн******* дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* //
Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг*******ын тоотоос хохирогч iphone 8 маркийн гар утсыг нь хулгайлж, түүний Хаан банкны тоот данснаас интернэт банкны эрхийг ашиглан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр 1,385,000 /нэг сая гурван зуун наян таван мянган/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1,673,000 /нэг сая зургаан зуун далан гурван мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг*******ын тоотоос хохирогч iphone 8 маркийн гар утсыг нь хулгайлж, түүний Хаан банкны тоот данснаас интернэт банкны эрхийг ашиглан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр 1,385,000 /нэг сая гурван зуун наян таван мянган/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1,673,000 /нэг сая зургаан зуун далан гурван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй...гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй...гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өндөр С гэр нь*******ын хойд хэсэгт зүүн тийш харсан мини маркетын баруун талын хашаа юм. Би яг сайн хаягийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Улмаар тухайн айлд ороход 3-4 хүн байсан юм. ... би тухайн айлд ороод өөрөө 2 шил архи худалдаж авч өгөөд байж байтал хүмүүс муудалцаад би бас нэлээд согтсон байсан тул утсаа орхиод гарснаа мэдээгүй юм. Ингээд би тухайн айлаас гараад өөрийн гэртээ ирээд маргааш өглөө болоход манай эхнэр Уранчимэг гар утсаа хаялаа гээд загнаж байсан. ... би гар утсаа хаясан болохоор тухайн айлд өдөр болгон очиход хүмүүс нь таараагүй. Улмаар би цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй явж байгаад өнөөдөр банк руу очтол миний Хаан банкны , тоот дансуудаас бусдын данс руу 16 удаагийн гүйлгээгээр 1,537,000 төгрөг шилжүүлсэн байсан тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэжээ. /хх-ийн 22-23 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг*******ын тоотод байх дэлгүүртээ уг дансыг ашигладаг бөгөөд дэлгүүрээс худалдан авалт хийж байгаа хүмүүс л уг гүйлгээг хийсэн байх гэж бодож байна. ...Би өндөр гэх хүнийг танина. Ямар нэг ах дүүгийн хамаарал байхгүй. Тэр хавиар архи уугаад явж байдаг. Яг манай дэлгүүрийн баруун талын хашаанд баахан архичин цуглуулаад өдөр болгон архи уудаг. Жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 29-30 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би шөнийн цагаар өөрийн эзэмшлийн ДОУ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 24 дүгээр байрны таксины зогсоол дээр зогсож таксинд явдаг юм. Дээрх гүйлгээний талаар гэвэл 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02 цаг өнгөрч байхад 1 эмэгтэй, 2 эрэгтэй 3 хүн над дээр ирээд эгч нь нөхөртэйгөө муудалцаад явж байна. Приус 20 машин худалдаж авах хүн байна уу? Би чамд ёндоог нь өгнө гээд намайг дагуулаад Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах Голомт банк дээр очоод коикс машинаас 500,000 төгрөгөөр 2 удаа шилжүүлээд дараа нь дахиад 100,000 төгрөг, 35,000 төгрөг, 250,000 төгрөгөөр шилжүүлээд надад таксины мөнгө гээд 35,000 төгрөг мөн дээрээс нь ёндоо гээд 100,000 төгрөг өгөөд Хэрлэн сумын 1 дүгээр баг буудлын гадна талд буугаад үлдсэн юм...” гэжээ. /хх-ийн 32-33 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэх хүн гар утсаа хулгайд алдсан талаар бол сүүлд мэдсэн. 2023 оны 07 дугаар сарын сүүлээр байхаа. Шөнийн 01 цагийн орчимд би тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны ойролцоо явж байхад*******д амьдардаг өндөр /Нэргүй/, /*******/ хоёр согтуу гараад ирсэн. Улмаар надаас “чамд данс байна уу” гээд асуухаар нь “надад байхгүй” гэж хариулаад тухайн 24 дүгээр байрны ойролцоо байсан таксинаас гуйгаад , бид хэд машинтай нь хөдлөөд ойролцоох АТМ ороод 500,000 төгрөгөөр 2 удаа шилжүүлж байсан шиг санагдаж байна. Улмаар мөнгөө аваад Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах нэг буудалд орж архи уугаад унталгүй өглөө болоод босоод явсан. Харин , хоёр шилжүүлсэн 1,000,000 төгрөг 500,000 төгрөгөөр 2 хуваагаад хоёулаа авсан. Би тэр мөнгөнөөс нь авч хэрэглээгүй...” гэжээ. /хх-ийн 41 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 тал/
- хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн тайлан /хх-ийн 48-51 тал/,
- ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67-70, 73-74 тал/
- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 71-72 тал/
- *******, ******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* Нэргүй, ******* ******* нар нь бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг*******ын тоотоос хохирогч iphone 8 маркийн гар утсыг нь хулгайлж, түүний Хаан банкны тоот данснаас интернэт банкны эрхийг ашиглан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр 1,385,000 /нэг сая гурван зуун наян таван мянган/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1,673,000 /нэг сая зургаан зуун далан гурван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч ,, , ......., нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Damnо хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн тайлан, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохиргчид учруулсан хохирлын тодорхой хэсгийг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын цагдан хоригдсон 20 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор хасаж тооцон шүүгдэгч нарын эдлэх ялыг 5 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч д нийт 1673,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчийн 288,000 төгрөгөөр үнэлэгдсэн гар утсыг хүлээлгэн өгсөн хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн,
Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* нь бэлнээр 3,000 төгрөг, шүүгдэгч ******* 360,000 төгрөгийг төлсөн байх тул дээрх хохирлуудыг хасаж тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 352,500 төгрөгийг, шүүгдэгч *******оос 332,500 төгрөгийг тус тус гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 60-14 тоотод оршин суух, /......./-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь 20 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Нэргүй, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Нэргүй, ******* ******* нарыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор хасаж тооцон, шүүгдэгч *******, ******* нарын эдлэх ялыг 5 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 5 сар 10 хоног Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч *******ыг Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хориглож, шүүгдэгч нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 352,500 төгрөгийг, шүүгдэгч *******оос 332,500 төгрөгийг тус тус гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 60-14 тоотод оршин суух, /.........../-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ