Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02913

 

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02913

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... хороо, .... байрны ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ..., Б... овогт З...ын Б..ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ....-р хороо, Голден парк хотхон, ....-р байрны ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ..., Б... овогт Ц...ын Б...д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг тус хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч З.Б... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Б...тэй 2012 онд их сургуульд сурч байхдаа танилцаж2014 онд нэг гэрт орж хамтран амьдарсан. Бидний дундаас 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Н... төрсөн. Бид хүүхдээ төрсний дараа хамт амьдарч байгаад 2015 оны 08 дугаар сард Ц.Б... нь Япон улс руу явсан. Япон улсад очоод эхний 1 сар холбоо барих боломжгүй гээд утсаар холбогдож чаддаггүй байсан. Тэр үед би хүүхэдтэйгээ хамт Ц.Б.гийн ээж, эмэ..этэй нь хамт амьдардаг байсан бөгөөд тэд Ц.Баасансүрэнд чи Япон улс руу мөнгө л цуглуулах гэж явсан тэрийгээ л бүтээх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тухайн үед би өглөө 8 цагаас оройн 12 цаг хүртэл ажиллаж, амралтын 2 өдөр хүүхдээ хардаг байсан. Гэтэл ээж нь хүүдээ энэ хүүхэн чинь хөлд нь хий орсон, чи наанаа мөнгө л хураа гэж чат бичсэн байсан. Би Ц.Б...гийн фейсбүүкийн кодыг нь мэддэг болохоор чат руу нь орж уншаад Ц.Б...гийн ээж, эмээтэй нь муудалцсан. Үүнээс хойш би тусдаа гарч байр түрээсэлж, ажил хийхийн хажуугаар хүүхдээ өсгөсөн. Ц.Б...тэй 1 жилийн турш таарамжгүй харилцаатай байж байгаад 2016 оны 09 дүгээр сард салсан. Би Ц.Б.. хүүхэдтэйгээ утсаар ярьдаггүй, мөн байр түрээслээд, цалингаараа хүүхэдтэйгээ амьдарч байна, чи над руу мөнгө явуулаач гэхээр Монгол улс руу мөнгө явуулж чадахгүй байна, мөнгөө хадгалж байгаад очоод байр авна гэдэг байсан. Бид мөнгөнөөс болж их муудалцдагмөн хүүхэдтэйгээ холбогдохгүй зэргээс бид салах болсон. 2016 онд би Япон улс руу явах сургалтад бүртгүүлж байсан боловч Ц.Б. чи битгий ир, энд ирээд надтай хамт амьдрах боломжгүй гэж хэлдэг байсан. Манай хүүхэд их өвддөг. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Б... нь Ц.Б...д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

З.Б., Ц.Б. нар нь 2014 оноос хамт амьдарч байгаад 2014 оны 2-р сарын 28-ны өдөр охин Б.Н.ийг төрүүлжээ..

 

Тэд гэрлэлт бүртгүүлээгүй бөгөөд хүүхдийн эцгээр Ц.Б...г бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүл болох зорилгоор хамт амьдарсан боловч 2015 онд Ц.Б... Япон улс руу явсан үеэс тусдаа амьдарсан байна.

 

Энэ хугацаанд талууд мөнгө санхүүгийн асуудлаар маргаантай, улмаар эцэг нь хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй зэрэг маргаантай байсан, улмаар нэхэмжлэгч цаашид Ц.Б...тэй хамт амьдрах боломжгүй гэж үзжээ.

 

Хэдийгээр талууд тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй боловч хүүхдийн хувьд эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэж, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс хэн аль нь чөлөөлөгдөхгүй болно.

 

Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Хариуцагч Ц.Б...д 2021 оны 9-р сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан байна.

 

Харин хариуцагч нь 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг нэхэмжлэлд дурьдсан хаягаар 2021 оны 11-р сарын 04-ний өдөр хүргүүлсэн, мэдэгдлийг хүлээн авсан, түүний ... дугаарын утсанд шүүх хуралдааны товыг илгээсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар Ц.Б. нь нэхэмжлэлийн. шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Ц.Б.ээс хууль..д заасан журмаар тэтгэлэг гаргуулж охин Б.Н...ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 02-р сарын 28-ны өдөр төрсөн, охин Б.Н. /регистр .../-..ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Б...гээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б...ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА