Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/937

 

 

   2024       10           22                                  2024/ШЦТ/937

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

          улсын яллагч Н.Энхтулга,

          шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Галбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409000001*** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

            Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ГГ" ХК-ийн салбар дэлгүүрээс 1 ширхэг ноолуурын цамцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч "Г" ХК-нд бага хэмжээнээс дээш буюу 338.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан,

            Мөн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "ГГ" ХК-ийн салбараас 1 ширхэг ноолууран пиджакийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч "Г" ХК-нд бага хэмжээнээс дээш буюу 1.598.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ГГ" ХК-ийн салбар дэлгүүрээс 1 ширхэг ноолуурын цамцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч "Г" ХК-нд бага хэмжээнээс дээш буюу 338.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан,

            Мөн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "ГГ" ХК-ийн салбараас 1 ширхэг ноолууран пиджакийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч "Г" ХК-нд бага хэмжээнээс дээш буюу 1.598.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.Б-од хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

          Шүүх шүүгдэгч Д.Б-од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ГГ" ХК-ийн салбар дэлгүүрээс 1 ширхэг ноолуурын цамцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч "Г" ХК-нд бага хэмжээнээс дээш буюу 338.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан,

            Мөн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "ГГ" ХК-ийн салбараас 1 ширхэг ноолууран пиджакийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч "Г" ХК-нд бага хэмжээнээс дээш буюу 1.598.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:                                                           

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг 36 минутад манай С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "ГГ" ХК-ийн салбарын 2 давхрын хувцас солих өрөө рүү 20-25 орчим насны үл таних эрэгтэй бараа бүтээгдэхүүн авч ороод хулгайлсан гэж үзэж байна. Тухайн сэжигтэй этгээд нь хувцас солих өрөө рүү 4 ширхэг пиджак авч ороод 3 ширхэг пиджак зааланд үлдээгээд гараад явсан байна...1.598.000 төгрөгийн үнэ бүхий пиджак алдагдсан байна. Туранхай 20-25 орчим насны эрэгтэй байсан...Камерын бичлэгт бараа бүтээгдэхүүн аваад хувцас солих өрөө рүү орж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ц-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчимд С дүүргийн нутаг дэвсэгт үйл ажиллагаа явуулах Г компани УГ салбараас үл таних эрэгтэй орж ирээд ноолууран 338.000 төгрөгийн үнэ бүхий цамц хулгайлсан байсан. Уг этгээд нь 20-25 орчим насны хар костюм пиджактай, урт хар буржгар үстэй, хар үүргэвчтэй эрэгтэй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

            С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ГГ” ХК-ийн салбарын хяналтын камерын бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19, 75-78/,

            Мөрдөгчийн эд зүйл /пиджак/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21/,

            Мөрдөгчийн баримт бичиг хүлээлгэн авсан "Г" ХК-ийн хохирол хүлээн авсан талаар тодорхойлолт /хх-ийн 79-80/,

            Хөрөнгийн үнэлгээний “АБ” ХХК-ийн “...үнэлэгдэж буй ноолууран пиджакийн зах зээлийн үнэ цэнийг... 1.598.000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хх-ийн 24-30/,

            Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн СБ1- 24-1416 дугаартай "... Органик ноолууран цамц 2024 он 08 дугаар сарын 05-ны өдөр 338.000 төгрөг.." гэх үнэлгээ /хх-ийн 82-83/ зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Б-од танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Д.Б-ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Д.Б-ын дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 1.936.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Б нь дээрх хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний ар гэр, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан шүүгдэгч Д.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх...” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох...” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

            Мөн шүүгдэгч Д.Б-од хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй.                      

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б овгийн Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх...” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох...” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР