Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02912

 

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02912

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн . хороо, ... байрны ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ...Ч... овогт Х...ын Э..ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ....-р хороо, ...-р байрны ... тоотод оршин суух, З... ХХК-д менежер ажилтай, регистр ., Ц. овогт О.ийн М.д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг тус хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Э..., хариуцагч О.М., шүү..х хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Э... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.М...тай 2016 онд танилцаад хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүү М.Г... төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдал, гэр бүлээс гадуурх харилцаанаас болоод 2017 оны 10-р сараас тусдаа амьдарч байна. Би хүүхэддээ тэтгэмж авахгүй гэж бодож байсан. Гэтэл хүү маань хүнд хэлбэрийн аутизм өвчний онош тогтоогдсон. Би ажил хийх боломжгүй болсон бөгөөд хүү маань энэ жилээс тусгай цэцэрлэгт явж байна. Зардал их шаардагдаж байгаа тул эцэг О.М...аас нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч О.М... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө, маргаангүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Э... нь О.М...д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Х.Э..., О.М... нар нь 2016 оноос хамт амьдарч байгаад 2017 оны 06-р сарын 01-ний өдөр хүү М.Г...ийг төрүүлжээ.

 

Тэд гэрлэлт бүртгүүлээгүй бөгөөд хүүхдийн эцгээр О.М...г бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байжээ. Харин талууд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2017 оны 10-р сараас тусдаа амьдарч байгаа, улмаар хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзжээ.

 

Хэдийгээр талууд цаашид хамт амьдрах боломжгүй боловч хүүхдийн хувьд эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэж, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс хэн аль нь чөлөөлөгдөхгүй болно.

 

Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Иймд О.М.гаас хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж хүү М.Г...ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 06-р сарын 01-ний өдөр төрсөн хүү М.Г...ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг О.М...гаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.М...гаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА