Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/01334

 


 

2019 оны 07 сарын 22 өдөр

    Дугаар 183/ШШ2019/01634

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,       

 

Нэхэмжлэгч: С, Барман булдин 4 давхарт******* тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:6024289/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х,,, 51 дүгээр байрны*******од оршин суух,,,, Хувьт овогт******* /рд:ВИ90092212/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6 874 999 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч******* /ШТЭҮД-2608/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...******* ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №/12/11/ЗГ дугаартай зээлийн гэрээгтэй байгуулж, 5 500 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй бол хоног тутам 0,5%-ийн алданги тооцохоор байгуулж зээлийн гэрээний барьцаанд Nissan Safari маркийн улсын дугаартай автомашиныг барьцаалж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №/12/11/ЗГ дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан. Зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг зээлийн гэрээнд заасан тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу үндсэн зээлд 916 667 төгрөг, сарын хүүд 330 000 төгрөг, нийт 1 246 667 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №/12/11/ЗГ дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 4 583 333 төгрөг, хүү, алдангид 2 291 666 төгрөг нийт 6 874 999 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Хариуцагчийн 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төлсөн гэх 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэв. 

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* ХХК-ийн 6 874 999 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх 5 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж авсан. Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу 1 246 667 төгрөг төлсөн. Мөн 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-ийг хариуцаж байсан захирал н.Нандинцэцэгийн   тоот дансанд шилжүүлсэн тул зээлийн үлдэгдэл 3 953 333 төгрөг. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт алдангийг хоног тутамд 0.5 хувь, нийт үндсэн зээлийн хүүгийн 20%-иас хэтрэхгүйгээр тооцож төлүүлнэ гэж заасны дагуу тооцвол алданги 396 000 төгрөг болж байна. Зээлийн барьцаанд байсан тээврийн хэрэгсэл болох Nissan Safari маркийн 8-05 УНЭ улсын дугаартай автомашинтай 2016 оны 3 дугаар сарын 31-ний шөнө цасан шуурганд хөөгдсөн адуу зам хөндлөн гарч ирсний улмаас зорчих хэсэгт халтиргаа үүсэж, Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт осолд орж замын хажуу руу онхолдсон. Энэ байдлыг ******* ХХК-д тухайн үед мэдэгдэж, осолд орж гэмтсэн хүний  эмчилгээний төлбөрийг жолоочийн хариуцлагын даатгалаас гаргуулах хүсэлт бүхий албан бичгийг ******* ХХК-иас хийж ХХК-д хүргүүлж байсан. Би хүзүү нурууны гэмтэлтэй болсон ба ажил хийхгүй байгаа тул зээлийн төлөлтийг төлөх боломжгүй болсон. Тиймээс барьцааны автомашиныг задалж, эд ангиар нь салган борлуулж, хохирлоо барагдуулахыг санал болгосон. Гэтэл 2017 оны 3 дугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэж, түүний дагуу шүүх хуралдаан зарлагдсан боловч нэхэмжлэгч талаас шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйгээс шүүх нэхэмжлэлийг буцааж байсан. Үүний дараа 2018 оны 11 дүгээр сард ******* ХХК-ийн зүгээс санаатайгаар барьцааны эд хөрөнгийг устгасан гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсанд би гомдолтой байдаг. Одоо барьцааны автомашиныг задалсан эд анги байгаа бөгөөд түүнийг ******* ХХК-д шилжүүлэн өгч бодит хохирлыг дүйцүүлэн барагдуулах боломжтой” гэв.     

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч өд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 874 999 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.    

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

 

Хэргийн баримтаас үзэхэд ******* ХХК, нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №12/11/ЗГ тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагчөд 5 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн бол үндсэн зээлийн хүүгийн 20 хувийн 1 хувиар тооцож зээлийн хүүг нийт 0.5 хувиар тооцож төлүүлэхээр тохиролцон зээлдүүлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө №12/11/ЗГ тоот барьцааны гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, Ниссан Сафари маркийн улсын дугаартай автомашиныг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.   

 

Нэхэмжлэгчийн дугаар улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл хариуцагч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрхтэй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч нь гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний зүйл болсон мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэхэд маргаагүй, харин “...гэрээний 2.7-д алдангийг хоног тутамд 0.5 хувь, нийт үндсэн зээлийн хүүгийн 20 хувиас хэтрэхгүйгээр тооцож төлүүлнэ гэж заасны дагуу тооцвол 396 000 төгрөг болж байгаа тул алдангийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

 

Дээрх зээлийн гэрээний зээл төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь үндсэн зээлээс 916 666.67 төгрөг, 1 сарын хүүд 330 000 төгрөг нийт 1 246 667 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөөгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 4 583 333 төгрөгийг, үлдэх 5 сарын хүүгийн төлбөр 1 375 000 төгрөгийг шаардах эрхтэй.  

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д “Энэ гэрээний 2.4-т заасан хуваарийн дагуу төлөгдөх шатлалтай зээлийн төлбөрийг зээлдэгч нь графикт хугацаанаас нь хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хугацаанд нь тухайн зээлийн төлбөрийн үнийн дүнгээс үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар тооцож, зээлийн хүүг нийт 0.5 хувиар бодож төлүүлнэ” гэж заасныг талуудыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагчийн төлсөн гэх 300 000 төгрөгийг хүлээн авснаа нэхэмжлэгч тал зөвшөөрсөн тул үндсэн зээлээс хасаж тооцон, үндсэн зээлийн үлдэгдэлд 4 283 333 төгрөг, үндсэн хүү 1 375 000 төгрөг, нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсоны дагуу алдангид 2 829 000 төгрөг шаардах эрхтэй боловч 916 666 төгрөг шаардсан тул энэ хэмжээнд хангаж, нийт 6 574 999 төгрөгийг хариуцагчөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:                                                                                                             

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч өөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 574 999 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ