| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | А.Марал |
| Дугаар | 2024/ШЦТ/941 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/941
2024 10 22 2024/ШЦТ/941
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,
улсын яллагч А.Марал,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан эрүүгийн 2403005140*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь С дүүргийн 000 дугаар хороо, “Ш”Шатахуун түгээх станцын замд 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20 цаг 25 минутад 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 45 минутад Toyota Harrier маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж иргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож байсан Harley Davidson маркийн мотоциклтой мөргөлдөж, жолооч У.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч У.Э-ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын дүрс оношилгооны мэргэшсэн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.А-ийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 9275 дугаартай дүгнэлт, Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 7 дугаарс арын 26-ны өдрийн 650959 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 7 дугаарс арын 26-ны өдрийн 653841 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Б-ын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1461 дугаартай магадлагаа болон шүүгдэгч Ц.Б-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ц.Б нь С дүүргийн 000 дугаар хороо, “Ш” Шатахуун түгээх станцын замд 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20 цаг 25 минутад 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 45 минутад Toyota Harrier маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж иргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож байсан Harley Davidson маркийн мотоциклтой мөргөлдөж, жолооч У.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б-ын дээрх Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч У.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-ын мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…2024 оны 07 дугаар сарын 07-ны оройн 18 цагийн орчимд ертөнцийн зүгээр нарны замаас зүүн чиглэлтэй явж байгаад зүүн гар тийш буюу саруул зах руу орох эргэх гарц дээр эргэх үйлдэл хийсэн. Эргэх мөчид зүүн талаас баруун чиглэлтэй хөдөлгөөн сийрэг байсан 50м багцаанд нэг л машин харагдсан. Тэгээд л эргэх үйлдэл хийгээд нэгдүгээр эгнээ рүү орох явцад машины хойд хэсэгт түс гээд юм дугарсан. Эгцрээд толинд хартал хойно хүн унаад босож ирж байсан. Тэгээд буугаад хартал жолооч талын арын дугуй хэсэг руу мотоцикл ирээд мөргөсөн байсан. Тухайн үед мотоцикл хараагүй. Тухайн мөчид гэрлэн дохио 100м зайтай байсан. нэг машин ирж явсан өөр юм харагдаагүй, миний талаас ганцаараа эргэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
хохирогч У.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 07-ны оройн 18 цагийн орчимд ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг явж байсан. Төв замаар чигээрээ явж байсан. Тэгээд буцаж иргэх уулзвараар тухайн авто машин эргэх үйлдэл хийж урдуур орж ирсэн. Тэгээд мөргөлдсөн... гар хэсэг болох эрхий хуруу, долоовор хуруу, чигчий хуруу хугарсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 15/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдээллийн бүртгэл, /хх-ийн 3-4/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5-12/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын дүрс оношилгооны мэргэшсэн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.А-гийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9275 дугаартай "1.У.Э-ын биед зүүн гарын эрхий, долоовор хурууны шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна" гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,
Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 670959 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 57-61/,
Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 653841 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 48-51/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Б-ын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1461 дугаартай "1. Жолооч У.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж иргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна..." гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Б нь С дүүргийн 000 дугаар хороо, “Ш” Шатахуун түгээх станцын замд 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20 цаг 25 минутад 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 45 минутад Toyota Harrier маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж иргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож байсан Harley Davidson маркийн мотоциклтой мөргөлдөж, жолооч У.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ц.Б-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б-т 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ц.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.
Бусад асуудлын талаар
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч У.Э нь 2.302.632 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.134.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулсан, хохирогч нь сэтгэцэд учирсан гэм хор нэхэмжлэхгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө овогт Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР