Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/966

 

 

   2024         10           30                                    2024/ШЦТ/966

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан эрүүгийн 2409000001*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр С дүүргийн 000 дугаар хороо, 00-00 тоот гэрийнхээ гадна хөрш айлын хохирогч А.Ц-тай үл ялих зүйлээр маргалдан улмаар түүний толгойн тус газар чулуу шидэж биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч А.Ц-ын мэдүүлэг, шүүгдэгч Д.Б-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.Б нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр С дүүргийн 000 дугаар хороо, 00-00 тоот гэрийнхээ гадна хөрш айлын хохирогч А.Ц-тай үл ялих зүйлээр маргалдан улмаар түүний толгойн тус газар чулуу шидэж биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б-ын хохирогч А.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд: “…Би 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 14 цагийн орчим гэртээ байж байхад манай хөрш айлын хаалга чахраад амарч чадахгүй байсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, үедээ гэрээс гараад хөршийн залууд чи энэ хаалгаа янзлаач нялх хүүхэдтэй хэцүү байна гэж хэлсэнд, манай хөрш залуу би хаалгаа янзал эсэх нь миний асуудал гээд хоорондоо маргалдаад би газраас чулуу аваад шидсэн нь толгойг нь оносон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

хохирогч А.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэртээ зурагтаа үзээд хэвтэж байхад манай хөрш айлын хүмүүс орилоод байхаар нь би тоогоогүй. Хэсэг хугацааны дараа юм нүдээд байхаар нь гараад хартал манай хөрш хашаагаа цохиж унагаагаад байхаар нь очиход юу болоод байгаа юм бэ гээд асуусанд" үгийн зөрүүгүй намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гэртээ орж амрах гэсэнд газар байсан төмөр турбо аваад намайг цохих гэж далайхад тус хүний эхнэр хорьж болиулсанд хөрш маань гартаа барьсан турбаа газар хаяад чулуу аваад миний толгой руу шидэж хагалсан тул би цагдаагийн байгууллагад хандах болсон. Манай хөрш над руу чулуу шидэж миний толгойг хагалсан. Би 103-т үзүүлж оёдол тавиулсан. Хэдэн оёдол тавиулснаа мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг. /хх-н 7/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №9715 дугаартай шинжээчийн "А.Ц-ын биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-н 14-15/

 

Сидиний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-44/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр С дүүргийн 000 дугаар хороо, 00-00 тоот гэрийнхээ гадна хөрш айлын хохирогч А.Ц-тай үл ялих зүйлээр маргалдан улмаар түүний толгойн тус газар чулуу шидэж биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Д.Б-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч Д.Б-т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Тус эрүүгийн хэргийн хохирогч А.Ц нь эмчилгээний зардалд баримтаар 150.000 төгрөгийг нэхэмжилснийг болон түүний Гэмтэл согог үндэсний төвд Эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ авсан 246.300 төгрөгийг шүүгдэгч Д.Б нь тус шүүхийн тамгын газрын дансанд тушаасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б-аас хохиролд нөхөн төлсөн 401.300 төгрөгийг тус шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 0000000000 данснаас гаргуулж хохирогч А.Ц 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 246.300 төгрөгийг тус тус олгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Д.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Хурдан морь овогт Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

 

3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б-аас хохиролд нөхөн төлсөн 401.300 төгрөгийг тус шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 0000000000 данснаас гаргуулж хохирогч А.Ц 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 246.300 төгрөгийг тус тус олгосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР