Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­175

 

 

 

 

   

 

        

    2024           11             08                                                             2024/ШЦТ/­­­­175                                               

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Г  

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С /томилолтоор/,   

Шүүгдэгч: Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Х холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь
аймгийн Айраг суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,
гэрлийн байцаагч, монтер мэргэжилтэй, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын салбар хариуцсан эрхлэгч ажилтай, ам
бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын
Баянхөөвөр 4 дүгээр баг 22 дугаар гудамж 22 тоотод оршин суух бүртгэлтэй ба
Өмнөговь аймгийн Ханбогд сум, гоёот 712 тоотод оршин сууж байгаа, урьд ял
шийтгэлгүй, Б овогт Г.Х /РД:**********/.

 

       Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Г.Хулан нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа
буюу 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын
Жавхлант 03 дугаар багийн нутаг дэвсгэрт 2245 цагт согтуугаар өөрийн эзэмшлийн
“ТоуоТа Магк Н-Х110” загварын, 5479 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ
жолоодсон нь “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын
журам зөрчих”
гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х нь мэдүүлэхдээ: ‘’Нэг гаргасан алдаагаа дахиж гаргахгүй. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Уучлалт хүсье, ийм үед хэлэх үг байхгүй байна. 3 хүүхдийг минь бодоод хөнгөнөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна.’’ гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.С нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’ Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Т.С би, Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Г.Х холбогдох эрүүгийн дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцсон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Х тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 08 сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 22 цаг 45 минутад согтуугаар өөрийн эзэмшлийн тоёота марк 2 икс 110 загварын 54-79 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон нь  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан дүгнэлт журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болон өнөөдөр хэрэгт хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан Өмнөговь аймгийн цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Шагдарбаярын 2024 оны 08 сарын 06-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл гэрэл зураг хавтаст хэргийн 11-13 дугаар тал гэрч Бямбаноровын мэдүүлэг хавтаст хэргийн 17 дугаар тал, яллагдагч Г.Хулангийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрөөгүй хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосон, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж байна. Иймд шүүгдэгч Г.Х эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, учирсан хохиролгүй болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Х эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын явцад өнөөдөр хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг чин санаанаасаа гэмшиж дахин ийм зөрчил гарахгүй дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй талаараа мэдүүлсэн мөн түүний хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилтай, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг бага насны 3 хүүхэдтэй буюу хамгийн бага хүүхэд нь 2 настай талаараа мэдүүлсэн. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулгүй хэр хэмжээг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1,5 жилээр хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгчид ч урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэх мөрдөн шалгах ажиллагаанаас гаргуулбал зохих зардал байхгүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлж болохоор байгаа. Шүүгдэгч нь бага насны 3 хүүхэдтэй байдлыг харгалзаад оногдуулсан торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.’’ гэв.

 

      Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт Цагдаагийн хэлтсийн
зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Шагдарбаярын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “... Г.Х 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2245 цагт /Alcotest AL 7510/ багаж ашиглан шалгахад 0.61% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа,... хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл
холбогдох хавсралт зургийн хамт /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

      Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Бямбаноровын "... 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Г.Хулан “Хуушуур хийх гэж байна” гэхээр нь би гэрт нь очиж мах татаЛцаж өгсөн. Тэгээд хоол хийж байхдаа бид 2 айраг уусан... 2200 цагийн үед манай хүүхдийн тариа хийлгэх цаг болоод Г.Х “Хамт явъя” гэсэн чинь “Айраг уусан юм чинь хэрэггүй байх” гэхээр нь би “Хүүхдийн тариа хийлгэхгүй бол болохгүй” гээд бид 2 хүүхдээ аваад эмнэлэг орсон... тариагаа хийлгэчхээд Г.Х гэрт буцаад очих гэж явж байгаад цагдаад шалгуулсан. Тэгээд “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна” гээд тээврийн хэрэгслийг саатуулсан... Г.Х жолоодсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

      Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Х өгсөн "...1 километр шахуу газар л жолоодсон... миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл... би драгер үлээгээд 0.61%-н согтолттой гарсан...хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Г.Х прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Г.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа
буюу 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын
Жавхлант 3-р багийн нутаг дэвсгэрт 22 цаг 45 минутын үед 0.61 хувийн согтолттойгоор өөрийн эзэмшлийн “Тоуоtа Магк II-Х110” загварын, 5479 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн үйл баримт
шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

    Шүүгдэгч Г.Х өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Дээрх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангажээ.

            Шүүгдэгч Г.Х нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3-р багийн нутаг дэвсгэрт байх “Галба” талбайн зүүн хойд замд 2024 оны 07 дугаар сарын 12-ны орой тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 2.57 хувийн согтолттойгоор “Toyota Mark II-X110 загварын 5479 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зөрчил гаргасан үйлдэлдээ Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/556 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлжээ. /хавтаст хэргийн 37 дахь тал/,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт үйлдлийг ойлгохоор заасан байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “согтуурсан”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж, мөн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.” гэж тус тус заажээ. 

  Шүүгдэгч Г.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа
буюу 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын
Жавхлант 3-р багийн нутаг дэвсгэрт 22 цаг 45 минутын үед 0.61 хувийн согтолттойгоор өөрийн эзэмшлийн “Тоуоtа Магк II-Х110” загварын, 5479 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”
гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/556 дугаартай шийтгэврээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд, шүүгдэгч Г.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

   Шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Г.Х гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сараар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч Г.Х “Нэг гаргасан алдаагаа дахиж гаргахгүй. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Уучлалт хүсье, ийм үед хэлэх үг байхгүй байна. 3 хүүхдийг минь бодоод хөнгөнөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Г.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 40 дахь тал/  

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан гэж үзэв.    

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Г.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь 3,000,000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.БАТМӨНХ