| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0149/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/172 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/172
2024 10 30 2024/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч: А.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.О
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Э,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Т.Ц,
Иргэний нэхэмжлэгч “***” ХХК-ийн өмгөөлөгч: Т.Ц
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч: А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А.Г холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн
Тэлмэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радист
холбоо мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр баг, Уурхайчин 4 гудамж, 11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт А.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Г нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн авто замын 38 дахь километрт Хово маркийн 82-39 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалтад заасан "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэснийг зөрчиж, тээврийн хэрэгслээ замаас бүрэн чөлөөлөлгүй зогсоосноос араас нь нэг эгнээнд явж байсан С.Өсөхбаярын жолоодон явсан **** УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж Ч.Жаргалбаатарын жолоодон явсан **** ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас хохирогч С.Ө, Ч.Ж нарын 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд ‘’Шүүгдэгч А.Г нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн авто замын 38 дахь километрт Хово маркийн 82-39 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалтад заасан "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэснийг зөрчиж, тээврийн хэрэгслээ замаас бүрэн чөлөөлөлгүй зогсоосноос араас нь нэг эгнээнд явж байсан С.Өсөхбаярын жолоодон явсан 39-15 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж Ч.Ж жолоодон явсан **** ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас хохирогч С.Ө, Ч.Ж нарын 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Г гаргасан мэдүүлэгтээ: “Гантулга би, 2022 оны 10 сарын 30-нд цагаан хаднаас ухаа худаг уурхай руу явах замд 38 дахь км-т түлш дуусаад зогссон. Машинаа замаас холдуулах бүх арга хэмжээг авсан. Уурхай руу түлш дууссанаа мэдэгдсэн. Мэдэгдчихээд түлш ирэх хооронд машин асааж гаргах гэсэн боловч машин асаагүй. Стачираа дарж явуулсаар байгаад, толгойгоо, 1 дүгээр чиргүүлээ ямар ч байсан гаргаад, 2 дугаар чиргүүлээ буруу тал нь замын шороо дээр, зөв тал нь замд орсон байсан. Тэрийг арай гаргаж амжаагүй, хүч хүрээгүй. Тэгж дарсаар байгаад ерөнхийдөө аккумлятор суусан. Түлш дууссанаа мэдэгдээд, түлш ойртуулаарай гэж уурхай руу мэдэгдсэн. Аваарын гэрлээ асаачхаад аваарын түмбэ гэж авч явдаг байсан. Тэрийгээ хойд талдаа тавиад аваараа татаад түлш ирэхийг хүлээгээд байж байсан. Хүйтэн өдөр байсан болохоор даараад байхаар нь хэвтэж байсан. Би ажилд ороод 2 сар болж байсан.Авч болох бүх арга хэмжээг бүгдийг авсан, жижиг машин байсан бол түлхээд гаргачихсан байсан, том машин учир би яах ч боломжгүй. Түлш хүлээгээд байж байсан. Тус хэргээс эрдэнэт хүний амь хохирсонд туйлын их харамсаж байна. Би энэ 2 жилийн хугацаанд ч гэсэн маш их зовлонтой байсан бүтэн нойртой үзээгүй хэрэг болсон шалтгаанаас үүдэлтэй. Гэм буруутай үйл ажиллагааг шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Би өөрийгөө өмгөөлөөд байгаа зүйл ерөнхийдөө байхгүй, компаниас түлш хүрээд ирсэн бол арай эрт ирсэн бол эсвэл урсгал сөрсөн машин зам тавьж байгаад гаргачихсан бол ноцтой осол гарахгүй байсан байх.
Ийм харамсалтай хэрэг гарсанд харамсалтай байна, ар гэрээс нь уучлалт хүсье. Би энэ 2 жилд бүтэн нойртой хоносон удаа байхгүй, мөнхийн шаналгаатай шаналалтай явсан. Би 4 хүүхэдтэй эхнэр харамсалтай байна ар гэрээсээ уучлалт хүсье. Миний энэ нөхцөл байдлыг авч үзээд шүүгч бага ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Тус зам тээврийн ослоос болоод хоёр хүн амь хохирсон асуудал үнэхээр харамсалтай. Гэвч хуульчид бид эрх зүйн мэдлэгээ удирдлага болгоод тухайн хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд нийцүүлэн тогтоох үүрэгтэй.Энэ ч утгаараа бодит байдлыг тогтоох нь эрүүгийн хуулийн хууль ёсны болон эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн хууль шүүхийн өмнө эрх тэгш зарчимд нийцнэ гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотолбол зохих нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар харьцуулан шинжлэн судлах бусад нотлох баримтуудтай харьцуулах, нотлох баримт эх сурвалжийг нотлох аргаар шалгаж үзэх юм бол миний үйлчлүүлэгч Амгаланбаатарын Гантулга нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт гэм буруугүй юм гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Үндэслэлээ тайлбарлая. Улсын яллагчийн зүгээс Гантулгыг буруутгаж байгаа үндэслэл болон яллах дүгнэлтэд дурдсан нотолгоо болгож байгаа баримтууд, шинжээчийн дүгнэлтийг дурдсан байдаг. Хэргийн хүрээнд 4 шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Энэ шинжээчийн дүгнэлтүүдийг хооронд нь харьцуулан судлаад тухайн хэргийн нөхцөл юу болсон юм, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, бусад баримтуудтай харьцуулан шинжлэн судлаад үзэх юм бол шинжээчийн дүгнэлт бол хэтэрхий шүүхийн эрх хэмжээнд халдсан, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм бурууг урьдчилан тогтоосон, өөрөө хуульд заасан хэм хэмжээг хэтрүүлсэн байдлаар дүгнэлт гаргасан байна гэж үзэж байна. Яагаад гэвэл шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.4 шинжээч гэж хэнийг хэлэх вэ заасан байгаа. Энд шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг шинжээч гэнэ. Тусгай мэдлэг гэж юуг хэлэх вэ гэхээр 4.1.2-т хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан техник технологи,урлаг түүх соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг тусгай мэдлэг гэж заасан.Хуулийн 19 дүгээр зүйлд шүүх шинжилгээний тухай, шинжээчийн хориглох зүйл, шинжилгээ хийж дүгнэлт гаргахад анхаарах зүйл, үндсэн энэ зарчмуудын талаар тусгасан байгаа. Энд 19 дүгээр зүйлийн 1.8-д шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн эсвэл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй байвал шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзана. 19.1.9-д хууль тогтоомж хэрэглэх түүний зүйл хэсэг заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан бол гээд. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжийг хэрэглэхтэй холбоотой зүйл заалтыг тайлбарлуулахтай холбоотойгоор асуулт тавьсан шийдвэр байх юм бол тэрийг үндэслэж шийдвэр гарахгүй. 49.1.7-д шинжээчийн эрх үүрэг, хориглох зүйл гээд, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах, энэ талаар дүгнэлтдээ дурдана. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг хараад үзэхээр энд хуульд нийцсэн дүгнэлт 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 1118 дүгнэлт байна гэж хараад байна. Энд тусгай мэдлэг шаардлагатай тоормозийн мөр, энэ тоормозны мөр аль дугуйнаас үүссэн гээд үүнтэй холбоотой дүгнэлтийг гаргасан байгаа боловч хэн энэ асуудалд гэм буруутай, шалтгаант холбоотой юм, хэнээс болж тус осол гарсан бэ гэдэг асуултад шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй, хариулах боломжгүй гэж хариулсан байгаа. Гэтэл бусад энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан А.Г замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар зүйлийг зөрчсөнөөс болсон байна эсвэл талийгаач Өсөхбаярын 12.10-г зөрчсөнөөс болсон байна гэдэг байдлаар өнөөдөр энд хуралдаж байгаагийн гол нөхцөлийг өөрсдөө дүгнээд урьдчилаад гэм буруугийн асуудлыг тогтоогоод дүгнэлт гаргачихсан. Гэтэл энэ дүгнэлтийг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх ёстой субъектүүд өөрсдөө энэ дүгнэлтийг туйлын үнэн гэж тооцоод шийдвэр гаргана гэдэг ч юм уу энэ дүгнэлтийг туйлын үнэн гэдэг байдлаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлж байгаа нь учир дутагдалтай гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинжээчийн дүгнэлттэй холбоотой нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой зохицуулалт байгаа. Энд шинжээчийн дүгнэлтийг шүүх заавал баримтлах үүрэггүй.Хэрэв тухайн дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол үндэслэлийг заана гэж 16.5 дугаар зүйлийн 4 дэх зүйлд заасан байгаа. Өөрөөр хэлбэл энэ шинжээчийн дүгнэлтийг шүүгч, өмгөөлөгч, прокурор заавал баримтлах үүрэггүй юм. Тухайн тусгай мэдлэгийн хүрээнд бид нарын мэдлэг хүрэхгүй байгаа, бид нарын мэргэшил шиг ондоо зүйл байх юм бол мэдээж тусгай мэдлэг шаардлагатай дүгнэлт хэрэгтэй. Гэтэл энд замын хөдөлгөөний аль дүрмийг хэн зөрчсөн бэ, хэний зөрчсөнөөс болоод тус осол гарсан гэдгийг тогтоох гээд өнөөдөр шүүх хурал хийж байгаа болохоос биш магадгүй шинжээчийн дүгнэлтээр асуудлыг шийддэг байсан бод шүүх хурал хийх шаардлагагүй. Энэ шинжээчийн дүгнэлтүүд өөрөө шүүхийн эрх хэмжээнд халдсан, шүүхэд нөлөөлсөн, өөрийн тусгай мэдлэг гараагүй гэж харж байгаа. Энэ шинжээч нарыг ямар мэргэжилтэй хүмүүс ямар дүгнэлт гаргаад байна вэ гээд харахад автын инженер мэргэжилтэй, дандаа инженер мэргэжилтэй хүмүүс байгаа. Энэ хүмүүсийн тусгай мэдлэг юу юм бэ, яг боловсорч сурсан,мэргэшсэн зүйл нь юу юм гэхэд тухайн техник хэрэгслийн эвдрэл гэмтэл зүй тогтол, тэрнээс үүсэх үр дагавар энэ нөхцөл байдлыг шинжээч нар тогтоох болохоос биш энэ хүн замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөнөөс болоод энэ гэмт хэрэг гарсан байна гэдэг дүгнэлт өөрөө хууль нийцэхгүй. Өөрөөр хэлэх юм бол гэм бурууг шүүх тогтооно гээд зарчимд үл нийцэж байгаа учраас дээрх дүгнэлтүүдийг үндэслээд А.Гантулгыг буруутай юм гэдэг байдлаар оруулж ирсэн нь учир дутагдалтай гэж харж байгаа. Хэргийн бодит байдал юу болсон бэ гэхээр өнөөдөр бичлэг үзлээ. Тухайн үед болсон А.Г мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, нөхцөл байдлаас дүгнээд үзэхээр А.Гантулгын машин үнэхээр түлш нь дуусаад зогссон юм байна, иргэний хариуцагчийн зүгээс манайх яалт үгүй 360 литр түлш олгодог боловч энэ дуусаад байдаг, тиймээс бид нар дууссан тохиолдолд нэмж түлш олгодог,тэрийг лимитийг 50-аар хийсэн байгаа гээд сая шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. А.Г би түлш дуусаад яалт үгүй зогссон гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна. Түлш дуусаад зогсохоор энэ хүн би энэ замыг чөлөөлөх ёстой гээд өөрөөсөө хамаарах бүх арга хэмжээг авсан. Өөрөөр хэлбэл стачираа түлхээд өөрийн инерцээр нь явуулах гэдэг ч юм уу. Ийм нөхцөл байдлуудыг өөрөөс хамаарах нөхцөлд байдлуудыг бүхэлд нь хийсэн үйл баримт тогтоогдож байна. Аккумлятораа ингээд, түлш дууссан талаар эрх бүхий албан тушаалтан байгууллагадаа мэдэгдсэн. Гэтэл А.Г буруутайд байгаа замын хөдөлгөөний заалт нь хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэж байгаа. Аль болох өөрөөсөө хамаарах тэр арга хэмжээгээ авна. Бусдаар заавал чөлөөл гэсэн заалт биш байгаа. А.Г явах боломжтой машиныг явуулахгүй тэнд зогсоочихсон юм уу, хөдлөх боломжтой машиныг хөдөлгөхгүй тэнд байлгаад байгаа юм уу энэ өөрөө осол гарах болсон шалтгаан уу, энэ замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл үү гэдэгт дүгнэлт хийх ёстой. Гэтэл тухайн машины өөрийнх нь жин 185 тонн, 185 тонн даацтай машины бензин нь дуусаад ямар ч хөдлөх боломжгүй зогссон тохиолдолд энэ хүн ямар арга хэмжээ авах ёстой байсан бэ, ийм арга хэмжээ авах ёстой байсан юм гэдэг гаргаж ирж байж энэ хүнийг тус заалтыг зөрчсөн гэж хэлэх ёстой. Ямар арга хэмжээ авах байсан нь ойлгомжгүй байхад чи чөлөөлөх арга хэмжээ авах ёстой байсан гээд буруутгаж байгаа нь шударга ёсонд,хуульд нийцэх юм уу. Энэ заалтад заасан үүргээ энэ жолооч биелүүлсэн байна. Магадгүй жижиг тэрэг байсан бол чи түлхээд гаргах ёстой байсан, хөдөлгөх боломжтой машиныг чи түлхээд холдуулах байсан гээд буруутгаж болно. Гэтэл том 44 метр урттай, 185 тоннийн даацтай машиныг нэг хүн яаж замаас гаргах вэ, Хамгийн гол яаж гаргах вэ, ямар арга хэмжээ авах ёстой байсан бэ. Энд огт хариулт байхгүй байхад заавал нэг хүн энэ хэрэгт буруудах ёстой гэдэг байдлаар ч юм уу, чи энэ заалтад заасан арга хэмжээг аваагүй байна гэдэг байдлаар хэт нэг талыг бариад байгаа байдлаар буруутгаж байгаа нь өөрөө хэргийн бодит байдал нийцэхгүй байна. Тиймээс А.Г тус гэмт хэрэгт гэм буруугүй байна гэж үзэж байна. Мөн тухайн үед энержи ресурсээс гаргаж өгсөн баримтууд байгаа. Хэдэн км цагийн хурдтай явсан юм, хэзээ зогссон юм, 17 цаг 28 минутад анх зогссон.Тухайн үед түлш дууссан талаараа ахлахдаа хэлсэн. Дундын группт бичсэн нөхцөл байдлууд тогтоогддог. А.Г өгч байгаа мэдүүлэг нь бүгд худлаа байна гэдэг ч юм уу, бүгд няцаагдаж байгаа гэж тайлбарлах нь бодит байдалд мөн нийцэхгүй байна. Хавтаст хэргийн 30 дугаар хуудаст А.Г жолооны үнэмлэх байгаа. Тэр дээр C E ангилал авагдсан байгаа. Үнэхээр А.Г яриад байгаа үнэн юм уу гээд гэрч нарын мэдүүлгийг харахаар Отгонбаяр, Ганбат гээд тухайн компанид ажилладаг хоёр хүн. Түлш нь дуусаад байдаг, тухайн үед Гантулгын түлш дууссан бид нар мэдээлэл авсан. А.Гантулгын хэлээд байгаа нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Тийм учраас шууд А.Г буруутай гэдэг юм уу, дээрх үндэслэлээр буруудах нь учир дутагдалтай, осол юунаас болж үүссэн юм гэхээр цар хугацаа, логик дараалал аваад үзэхээр А.Гантулга замаа чөлөөлөөгүй нь анхдагч шалтгаан гэж тайлбарлаад байгаа. Би анхдагч шалтгаан гэж харахгүй байна. Хэрэв анхдагч шалтгаан байсан бол тухайн чиглэлийн замаар маш олон машинууд тээвэр хийж явдаг. Өнөөдрөө ирэхдээ маш олон машин байгааг харсан. 17 цаг 28 минутад зогссон машин 20 цаг 30 минутад осол гардаг. Үнэхээр анхдагч шалтгаан байсан бол зогссон даруйд осол гарах нөхцөл бүрдсэн байна хараад байгаа. Энэ нь А.Гантулга юм гэж харагдаад байгаа, магадгүй тухайн 32-59 талийгаач “аяны эхлэл” ХХК-ийн жолооч 49-15 тээврийн хэрэгслийн жолооч дүрмээ биелүүлээд зам тавьж өгсөн байсан бол энэ осол гарахгүй байсан. Яагаад гэвэл өмнө нь оролцож байсан машинууд энэ машин зайлшгүй зогссон байна, энэ машин хөдлөхгүй боломжгүй юм байна, бид нар үүнийг тойрохын тулд аюулгүй байдлаа хангах юм байна гэдэг жолоочийн үүргээ мэдэж байсан учраас 20 цаг хүртэл тэнд хөдөлгөөн үргэлжилсэн байгаа. Гэтэл 49-15 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байгааг мэдсэн, урьд машин зогсож байгааг мэдсэн үйлдэл нь хойноос явж байгаа гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. А.Гантулгын машиныг тойрч байгааг үйлдлээр нотлогддог. Өөрөөр хэлбэл зогсоох арга хэмжээ авах боломж байсан уу байсан, саадыг өнгөрөөгөөд өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөд явах боломж байсан. Энэ нөхцөл байдлуудыг, энэ дүрмүүдийг зөрчсөнөөс болж осол гарсан байхад шууд А.Гантулгыг буруутай гэдэг байдлаар дүгнэж байгаа нь учир дутагдалтай. Иймээс хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлт, бусад гэрч нарын мэдүүлгийг шинжлэн судлаад үзэхэд А.Гантулга нь тус гэмт хэрэгт гэм буруугүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өмнөх дүгнэлтээ дэмжиж байна. Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн тайлбартай холбоотой хэдэн зүйл нэмж хэлье. Тухайн үед ослын тэмдэг тэмдэглэгээтэй холбоотой тавьсан эсэхтэй холбоотой асуудал яригдаж байна. Сая бичлэг дээрээс харахад ослын түмбэ тавьсан нөхцөл байдал тогтоогддог. Энэ хүн замын хөдөлгөөний дүрэмд заасныхаа дагуу тэмдэг тэмдэглэгээгээ тавьсан байна харин хэдий зайнд тавьсан бэ гэдэг дээр асуудал ярьж байна. Хэрвээ холбогдох зайнд тавьсан бол осол гарахгүй байсан гэдэг байдлаар улсын яллагч тайлбарлалаа гэж ойлгож байна. Шүүгдэгчийн зүгээс тухайн хэргийг замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу 30-аас хойш 35 метр зайд тавьсан гэдгийг тайлбарлаж байна. Том даацын машин ослын тэмдгийг чирээд явчхаж байгаа. Хэр зайнд тавьсан байх боломжтой юм бэ гэдэг тоормосны мөрнөөс харах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Өөрөөр хэлэх юм 3-15 тээврийн хэрэгслүүд 50 метрийн зайнаас тоормосолж эхэлсэн байдаг, тэр зайнаас тэр тэмдэг тэмдэглээд машин харчихсан байна гэж үзэж байгаа. Гэнэт тулж очоод огт машиныхаа ард тавьчих эсвэл огт харалгүйгээр зогсож байсан машин мөргөсөн асуудал яригдах нь өөр. Ослын тэмдгээ зөв зайд тавьсан юм уу дүрмийн дагуу байсан юм уу гээд Гантулгыг буруутгах уу гэдэг асуудал яригдана. Гэтэл ослын тэмдгээ зохих журмын зайд тавьчихсан тэрийг нь нөгөө тал харсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Яагаад гэвэл осол тээврийн хэрэгслийн хажуу талд гараад байна. Өөрөөр хэлэх юм бол тойрч гарах үйлдэл хийж байх үед гараад байгаа. Энэ урдаа саад байгааг жолооч харсан байх үндэслэлтэй нөхцөл байдлууд харагдаад байна. Улсын яллагчийн зүгээс өмгөөлөгчийн тайлбарыг няцааж байгаа ч гэдэг юм уу яллаж байгаа байдлаар тайлбарлаж байгаа үндэслэл нь хэргийн нөхцөл байдалд нийцэхгүй байна. Иймээс дээрх үндэслэл дээр Гантулгыг буруутгах үндэслэлгүй байна гэж харж байна. Жолооч арга хэмжээ авсан стачер дагаад машинаа холдуулаад байгаа өөрөөсөө шалтгаалах арга хэмжээ авах үйлдлийг улсын яллагч буруутгаад байна. Магадгүй тийм үйлдэл хийгээгүй байсан бол чи тийм үйлдэл хийх ёстой байсан гэж буруутгах байсан юм болов уу. Яагаад тэр хүн зам чөлөөлөхтэй холбоотой өөрөөсөө шалтгаалах бүх арга хэмжээгээ авсан байгааг буруутгаад байгаа юм. Энэ өөр хэрэгт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн заалт нь өөрөө осол гаргах үндсэн шалтгаан юм уу гэж тайлбарламаар байна. Яагаад нөхцөл байдлуудыг улсын яллагчийн зүгээс ярьсан юм бол гээд бодохоор үнэндээ 14.10-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байгаа учраас ийм нөхцөл байдлуудыг тойруу утгаар нь тайлбарлаад байгаа юм болов уу гэж харлаа. Зам чөлөөлөөгүй байсан хамгийн гол нь заалтыг сайн унших хэрэгтэй гэж бодоод байгаа. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэдгийг заасан. Чөлөөлөх арга хэмжээ авна гэдэг нь шаардлага хийвэл зохих үйлдлүүдийг хийсэн байхыг энэ дүрэм нь шаардаад байгаа. Гэтэл заавал чөлөөлсөн байх ёстой гэсэн заалт биш. Холбогдох арга хэмжээ авна. Энэ хүн холбогдох арга хэмжээг авсан юм уу үгүй юм уу гээд бичгийн нотлох баримтыг хооронд нь харьцуул, гэрч нарын мэдүүлэгтээ тулга, магадла, эх сурвалжийг шалга. Ингээд үзэх юм бол энэ хүн арга хэмжээг авсан байна гэж харна. Бензиний даачиг шалгаж, энэ бичлэгийн хамгийн төгсгөл дээр байна, бензиний нь шалгаж байгаа нөхцөл байдал, хэмжчихсэн хэрэгт авагдсан фото зургууд, нөхцөл байдлуудаас хараад шинжээч дүгнэлтдээ хүртэл шатахуун дууссан үйл баримт тогтоогдож байна энэ өөрөө зайлшгүй зогсолтод хамаарна гээд тусгачихсан байна. Бичлэг дээр ослын тэмдгийг тавьсан нөхцөл байдлууд байгаа, ослын тэмдэг тавиагүй байна, бензин дууссан уу, үгүй гээд таамаглалд үндэслэлгүйгээр эрх зүйн ухамсрыг удирдлага болгоод хуульд нийцүүлээд хэрэгт авагдсан бодит баримтыг нь тодруулаад дүгнэлт гаргах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Нөхцөл байдалд дүгнэлт хийх юм бол тухайн үед жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлэх юм бол талийгаач Өсөхбаяр жолоочийн зөрчсөн үйлдлээс болж осол гарсан байгаа юм. Үзэгдэлт хангалтгүй нөхцөл байсан, магадгүй тухайн орчинд үзэгдэлт хангалтгүй байсан харуй бүрий болж байсан гэдэг нөхцөл байдал яригдах юм бол замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дээр харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гээд 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаад зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна. Энэ дүрмүүд хүртэл зөрчилдсөн нөхцөл байдал жолооч нар дээр харагдаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө зогсоох боломжтой хурдаар сонгож явах ёстой байх зогсоох боломжгүй гэдгийг сонгож авч болохгүй.Саад бий болохыг мэдэх юм бол та заавал зогсоох ёстой гээд зохицуулалтуудыг хүртэл жолооч нар дээр зөрчсөн асуудал байгаад байгаа. Нэгэнтээ нөхцөл байдал дээр гол үндсэн шалтгаан нь өөрөө саадыг тойрч байгаа үйлдэлтэй холбоотой учраас зохицуулалтуудыг оруулаач, ийм зүйлүүдийг зөрччихсөн байна гэдэг талаар талийгаач нартай холбоотой асуудлууд хөндөөгүй. Яагаад гэвэл хүн ёсны үүднээсээ гэдэг агуулгаараа энэ талуудыг огт дурдаагүй. Яагаад гэвэл үндсэн шууд шалтгаан нь 39-15 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч замын аюулгүй байдлын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс, бүх гэрч нар, цаг хугацааны хувьд аваад үзэхэд болж байгаа. Болж байгаа дарааллын хувьд логикийн хувьд баримттай үзэхэд тогтоогдож байгаа учраас бусад заалтын зөрчлийн тухай гаргаж үзээгүй. Энэ тал дээр өмгөөлөгчийн зүгээс гаргаагүй. Шүүх бүрэлдэхүүн заавал шинжээчийн дүгнэлтийг баримтлах үүрэггүй учраас энэ бодит нөхцөл байдалдаа хуульд нийцсэн дүгнэлт хийгээд тухайн гэм буруугийн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Тухайн нөхцөл байдлаас Гантулга уг зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүй байна гэж үзэж байгаа. Прокурортой холбоотой зүйл хэлэхэд яагаад шатахуун дуусчихсан байхад өөрөө зогсоочхож болоогүй юм бэ гэсэн зүйлийг ярьсан. Сая шүүхийн хэлэлцүүлэг дээр шүүгдэгчээс иргэний хариуцагчаас тодруулсан. Өгсөн бензин нь хүрдэггүй юм шар гэрэл ассанаас хойш 50-60 километр яваад арай чүү яваад хүргээд өгөх тохиолдол байдаг гээд тайлбарлаж байна. Энэ хүн тэр үед 50-630 километр яваад яаж ийж байгаад шатахуун цэнэглэдэг газар буюу 25 дээр хүрчихнэ гэж тооцоолоод явсан асуудал. Бусдаар албаар явж байгаад хаа хамаагүй газар зогсчихъё гэдэг байдлаар энд хандаагүй. Энэ болгоныг гаргаж өгсөн баримтууд, цугларсан баримттайгаа харьцуулж үзэж байж хууль зүйн хувьд үндэслэл бүхий нотлох баримтад тулгуурласан дүгнэлт хийх нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Иймээс өмнөх тайлбараа дэмжиж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилгын талаар тодорхой хуульчилсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх хохирлыг нөхөн төлүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл 100 хувь Гантулгын буруугаас болж тус гэмт хэрэг гарсан уу үгүй юу гэдэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх нь зүйтэй юм болов уу гэж бодож байна. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйл дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх юу харгалзаж үзэх ёстой гэдэг талаар 2-т нь заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд учирсан хохирол хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүн хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харж үзнэ гэж заасан. Гантулгын тухайд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өөрөөр хэлбэл 27.10 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэг өөрөө болгоомжгүйгээс үйлдэгддэг хэрэг энэ болгоомжгүй нөхцөл байдлын улмаас тус гэмт хэрэгт холбогдсон болох нь хэргийн хүрээнд тогтоогддог. Давхар талийгаач Өсөхбаярын буруутай үйлдлийн улмаас тус гэмт хэрэг гарсан нөхцөл байдал хэргийн хувьд тогтоогддог. Энэ нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд нь харгалзаж өгөх нь зүйтэй юм болов уу гэж бодож байна. Хувийн байдлыг харгалзаж үзэхээр байдаг.Гантулгын тухайд ам бүл зургуулаа дөрвөн хүүхэд эхнэрийн хамт амьдардаг. Гэр бүлийн гишүүн нь ой гарантай хүүхэдтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэр бүлээ харж хандан тэжээн тэтгэдэг ард нь таван хүний амьдрал гээд бүх асуудал нь энэ хүнтэй холбоотой байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээч гэж бүрэлдэхүүнээс хүсэж байна. Тухайн үед хамт ажилладаг байсан ажилтнаас Гантулгын хувийн байдлынх нь талаар тодруулдаг. Төлөв томоотой ямар нэгэн хэрэг зөрчил сахилгын зөрчилд ч холбогдож байгаагүй авсан ажил үүргээ биелүүлдэг, хамт олондоо нэр хүндтэй ийм хүн болох талаар нь дурдсан байдаг. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй болов уу гэж харж байна. 27.10-т заасан гэмт хэргийн ялын санкцын хувьд авах юм бол 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулна гэж заасан. Ийм тохиолдолд энэ хүнд заавал 5 жил хүнд ял оногдуулна гэсэн зохицуулалт байхгүй. Гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдалд анхаарч үзээд энэ хуульд гарсан боломжит хамгийн бага хэмжээний хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Энэ нь цаашлаад хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэхтэй холбоотой асуудал яригдана. Өөрөөр хэлбэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийг энэ хүнээс гаргуулахтай холбоотой асуудал шийдвэрлэсэн магадгүй удаан хугацаагаар хоригдсон тохиолдолд хохирогчдод төлөгдөх тэтгэлэг хэрхэн яаж төлөгдөх вэ гэдэг асуудал яригдаж байгаа учраас энийг анхаарч үзээч, магадгүй энэ хүн нийгэмд гараад ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд энэ хохирогчийн төлбөрийг төлөхтэй холбоотой асуудал яригдана.Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр бодит хохирол төлбөр байгаагүй учраас эрүүгийн хариуцлага үргэлжлээд явж байна. Цаашдаа гарах энэ төлөгдөх ёстой төлбөрийг төлөх мөн энд нийгэмшүүлэхтэй холбоотой асуудлууд дээр үнэхээр энэ хүнийг нийгмээс тусгаарлах удаан хугацаагаар тусгаарлах шаардлагатай хүн мөн юм уу биш юм уу үнэхээр ийм ноцтой хүнд гэмт хэрэг хийсэн юм уу үгүй юм уу гэдэг нь бусад төрлийн гэмт хэргүүд яг энэ ижил төрлийн гэмт хэргүүдийн гардаг нөхцөл байдлуудаас харьцуулан үзэх нь зүйтэй хариуцлагыг оногдуулах ёстой. Замын хөдөлгөөний дүрэм санаатай зөрчөөд магадгүй гэмт хэрэг гарчихсан байсан бол ялын санкцын хувьд А.Гантулгын гэсэн ондоо гэтэл энд чинь өөр буруутай этгээд байгаад байгаа. Энэ хүн чөлөөлөх арга хэмжээгээ аваагүй байна гээд нөхцөл байдлаас болоод шийдэж байгаа учраас бүх нөхцөл байдлыг тал бүрээс нь харж үзээд хуульд заасан хамгийн бага хэмжээгээр хорих ялыг нь оногдуулж өгөөч ээ гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн эрүүгийн ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бүрэлдэхүүнийх нь нэг хувь хүний амь нас хохирсон байдал. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдвол ямар ял шийтгэл оногдуулах вэ гэхээр 2-8 жил гэж байгаа. 2 жилийг ч оногдуулж болно, энэ санкцын хувьд бид нар юуг харгалзах вэ гэхээр тэр гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал юунаас болоод гэмт хэрэг гарчихсан юм, жолооч 100 хувь буруутай юм уу үгүй юм уу эсвэл өөр хохирогчийн ч юм уу, өөр хүчин зүйл нөлөөлсөн юм уу үгүй юм уу энэ нөхцөл байдлуудыг харгалзаж байж эрүүгийн хариуцлагыг хүлээдэг гээд эрүүгийн хариуцлагын зорилго дээрээ, 6.1 дээрээ тодорхойлоод заачихсан. Өөрөөр хэлэх юм бол энд гэм буруугаа хүлээгээгүй тохиолдолд өндөр өгнө, гэм буруугаа хүлээсэн тохиолдолд бага өгнө гэсэн зохицуулалт байхгүй. Хэрвээ гэм буруугаа хүлээсэн байх юм бол энэ 6.7 үндэслээд оногдуулах ялаас дахин доошоо татна гэсэн зохицуулалт байгаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол тухайн хэргийн нөхцөл байдлаас хамаараад энэ дотроос сонгож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн болохоос биш хохирогч өнөөдөр гомдолтой гээд хамгийн өндөр ялыг оногдуулъя гэдэг нь өөрөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзаж үзэх хуульд заасан үндэслэл биш юм. Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлээд эрүүгийн хариуцлагыг нь хүлээлгэх үндэслэл, харж үзвэл зохих энэ нөхцөл байдал гэдэг нь бүгдээрээ 6.5, 6.1 гээд хуулийн зохицуулалтууд дээр байгаа учраас энэ нөхцөл байдлыг шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ харгалзаж үзэхийг хүсэж байна. Өөрөөр хэлэх юм бол нэгэнтээ шүүх гэм буруутай гээд шийдэгдсэн нөхцөл байдалд байгаад байгаа учраас яг энэ гэм бурууд татагдаад байгаа этгээд нь 100 хувь буруутай юм уу эсвэл өөр хүчин зүйл энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн юм уу үгүй юм уу гэдгийг шүүх харж үзээсэй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар төлөх хохирол төлбөр гэж шүүхээс тогтоосон хэмжээ байгаагүй учраас яригдаж явж байна. Хариуцагчаар татагдсан компани нь оршуулгатай холбоотой зардлыг төлөөгүй байсаар өнөөдрийг хүрсэн нь мөн шүүгдэгчид ч гэдэг юм уу өөрөө хүндрүүлэн үзэх нөхцөл байдал биш. Энэ хуульд заасан нөхцөл байдлаар тал бүрээс нь харж үзээд мэдээж энэ хуульд хоёр хүний амь нас хохирсон тохиолдолд 2 жилийн хугацаанд хорих ял оногдуулж болохоор заачихсан байдаг учраас энэ хуульд зааснаар нь хамгийн бага 2 жилийн хорих ялыг оногдуулж өгөөч гэсэн саналтай байгаа. Өөрөөр хэлэх юм бол өмгөөлөгчийн зүгээс 6.7-д үндэслээд гэсэн байр суурь огт илэрхийлээгүй, хууль зүйн талаас нь авч үзэж хэргийг шийдвэрлээч гэсэн хүсэл саналтай байна.’’ гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э гаргасан тайлбартаа: ‘’2022 оны 10 сарын 30-ны яг энэ өдөр манай хүн уурхайгаас 07 цагийн үед ачиж гарч ирээд “Мэнд ирмүүн” ажил дээрээ хоолоо идчихээд, усанд орчхоод гараад явсан. Хөдлөхдөө над руу залгасан байсан. Би хойно байж байгаад утсыг нь үзээгүй байж байгаад буцаагаад залгахад утас нь холбогдох боломжгүй. Залгах байлгүй гээд бодоод байж байхад манай дүү над руу залгасан. Манай дүү залгаад, яасан юм бол Жаргал ах урьд машинтай мөргөлдсөн байна, чи эвтэйхэн яваад оч, өөрөө зүгээр байна гэж байна, хөл нь гэмтсэн байна гэж байна, чи яваад очооч гэсэн. Жижиг машинаар яваад удаагүй очтол улаан гал авалцаж байсан. Ард нь явж байсан Дорждэрэм манай үеэл. Дорждэрэмд яасан гэтэл миний урдаас гүйгээд ирсэн. Жаргал ах хайгаад олдохгүй байна гэсэн. Би тэрүүгээр ханиа гээд дуудаад, орилоод Жаргалаа гээд орилоод нэг хавчуулагдсан хэвтэж байгаа болов уу гээд орилоод явахад улаан гал авалцаад аймар байсан. Шоконд ороод ийш тийшээ гүйчихсэн юм болов уу гэж бодоод тэрүүгээр орилж гүйсэн. Араас нь машин ороод ирчихсэн энержийн машин зогсож байсан. Тэнд ямар ч тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан. Би ойртож чадахгүй, гал гараад жолооч нар тойроод хараад байдаг, ойртох хүн байхгүй. Тэгтэл “Мэнд ирмүүн” ХХК-ийн төлөөлөгч нар ирээд намайг машинд суулгаад. Энэ машины жолооч нь яасан бэ гэхэд энэ энержийн жолооч байхгүй байна гэсэн. Удаагүй цагдаа нар ирээд энэ хүн хойноо унтаж байна. Буулгаж ирэхэд энэ согтуу, хөл дээрээ тэнцэхгүй, яасан гэдгээ мэдэхгүй. Тэр шөнө юу болсныг мэдэхгүй, манай ах дүү нар ирээд маргааш үдээс хойш хүртэл шарилыг нь цагдаа нар танай хүн байхгүй болсон байна, бүхэл бие нь байна, нөгөө жолооч нь өнгөрсөн байна, шатаад юу ч үгүй болсон байна гэсэн. Ингээд өнгөрчиж, биеийг нь ч гэсэн харах юмсан бодсон. Чиргүүлийн доор дарагдсан байгаа хүнийг манай хүн гээд цагдаа нар ухаад гаргаад ирсэн чинь өөр хүн. Би гэр рүүгээ шарилыг нь авч яваад, яс, нурууны яс юм уу хүзүүний яс юм уу мэдэхгүй, яс аваад би 3 хүүхэд рүүгээ явсан. Сайхан амьдарч байсан амьдралыг энэ хүн самарчиж байгаа. 3 хүүхэдтэйгээ тайван, ажлаа хийгээд явж байсан хүнийг ийм болгосон. Бид 3 руу яриад уучлалт гуйж болно доо. Би зөндөө харсан. Ийм байна гээд, хүн шүү дээ бид нар. Чи үр хүүхэдтэй, 1 жил өнгөрлөө, 2 жил өнгөрөхөд та нар юу ч хэлээгүй. Нэгэнт ийм зүйл болсон юм чинь хүлээе гээд. Миний амьдрал ямар байгааг та нар мэдэхгүй. 3 хүүхэдтэйгээ, 11 настай, 13 настай хоёр хүүхэд минь өнөөдөр ороод ирэх юм болов уу гээд миний охин ээж, аав тоглосон юм гээд ороод ирвэл яах вэ гээд, чи бас хүн шүү дээ. Яриад уучлалт гуйж болно. Ярьсан хүн нэг ч байхгүй. “Аяны эхлэл”-ээс ярьсан. Өнөөдөр бид нар тамын амьдралд амьдарч байгаа. Шөнө нойр хүрэхгүй, би ажил хийх хөдөлмөрийн чадваргүй хүн. Элэгний B,D вирустэй хүн. Миний хань намайг тэжээгээд гэр бүлээ өнөр өтгөн тэжээгээд явж байсан, намайг дарамтад оруулаагүй явж байсан. Би үр хүүхэдтэйгээ тамд учирсан хэрнээ өдөр болгон миний зээл нэхэгдээд, байраа хураалгахгүйн тулд өрөө төлөөд, өлсөөд үхчихгүйн тулд энд тэнд хаана ч ажил хийгээд явж байна. Хүн чанар гэж байна. Сайхан байж байсан амьдралыг чи байхгүй болгосон. Чи хүний эцэг хүн, бас хүн. Чи өнөөдөр миний бага насны хоёр хүүхдийг яаж амьдардаг гэдгийг харвал хэцүү. Миний хоёр хүүхэд дуугарахгүй, дотроо бүгсэн хоёр хүүхэд. Би хүн чанар гаргаад өдий хүртэл хэнтэй ч холбоо бариагүй. Эцсийг нь үзье гээд, тэгж яваад би өдий хүрсэн. Би чам руу орилж дайрч яваагүй. Би чамтай Цэцийд таарсан. Цагдаа дээр чи бид хоёр зөрөлцөөд гарсан. Чи чамайг танихгүй биш, хэрэг болсон үед би чамайг мэдэж байгаа, таньж байгаа. Тэр үед би чам руу орилж, чарлаад, зүүгдээд янз бүр болоогүй. Ажлаа хийгээд явж байсан хүнийг чи архи уугаад ийм болгочихсон. Чи бензиндээ буруу өгөөд байгаа зүйл биш. Архи уусан хөл дээр тэнцэхгүй зогсож байсан. Би хуулийн өмнө хариуцлагаа хүлээнэ. Чамайг архи уучихсан, хөл дээрээ тэнцэхгүй зогсож байсныг би гэрчилнэ. Би цагдаатай хажууд чинь очоод зогсоход чамайг цагдаа хойноос чинь чирсээр байж босож ирээд чи юугаа ч мэдэхгүй байсан. Чамайг машинаа холдуул гэсээр байгаад машиныг чинь урагшаа болгосон. Энержи жолооч нар архи уугаад түлшээ зараад. Би 2016 оноос нөхөртэйгөө цагаан хад гэдэг газар ажиллаад амьдраад явж байсан. Тэгж байхад энержийн жолооч нар түлшээ зарна, Жавхлантад архи ууна, сүлжээ дээр гараад архи ууна. Байнга архи уугаад байж байдаг хүмүүс. Энэ замд өөрийнх нь зам гээд даам гарчихсан хүмүүс байдаг. Шахаад, түлхээд янз бүр болоод. Чи хүн чанар гаргаад миний хоёр нялх хүүхэд уучлаарай гээд хэлчихгүй яасан юм. Миний хань насанд хүрснээсээ хойш ажил хийж байгаагүй удаа байхгүй. Солонгост ажиллаж байсан, хаана ажил байна бүх ажлыг хийж байсан. Надтай 13 жил ханилаад, би тэр хүнтэй суугаад ажил хийж үзээгүй. Миний хань юугаар ч дутаахгүй бид нарыг амьдруулаад тэжээгээд явж байсан амьдралыг ийм болгосон. Одоо би байрны зээлтэй, машины зээлтэй, хоёр хүүхдээ тэжээх чадваргүй. Би энэ бүрийн нэхэмжлэлийг гаргаагүй. Би Цэций энэ хоёрын хооронд их явсан. Буудал, унаа машины мөнгө гээд энэ зэргийг би гаргаагүй. Би зөвхөн оршуулгад гаргасан зардлыг гаргаж байгаа.Би гэрчийн хувьд харсан, үзсэн зүйлээ хэлж байна. Хамгийн гол нь “энержи ресурс” ХХК, энэ жолооч хоёр бид нарын өмнө яагаад уучлалт гуйж болоогүй юм бэ. Үүнд би гомдолтой байна.
Хэргээ хүлээхгүй байгаа юм чинь тултал ялыг нь өгсөн дээр гэж бодож байна. Миний гурван хүүхдээс, надаас уучлалт гуйчихсан байсан бол ямар ч төлбөр тооцоо өгөөгүй нэг удаа уучлалт гуйсан бол би тэрийг нь харж үзэхээр байсан. Чи 5 жил суугаад гараад ирж болно ард болоод буцаад амьдарна, би бол амьдарвал намайг тэжээгээд миний гурван хүүхдийг тэжээгээд явах хүнгүй болчихсон хүн Тэрийг сайн ойлго. Өмгөөлөгчийн хэлсэнтэй санал ижилхэн байна. Зүрх өвдөөд, салганаад юм ярьж чадахгүй байна.’’ гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч ‘’*****’’ ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Бид нар нотлох баримт судлаад, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, сая нотлох баримтыг судалсан учраас хамгийн 1 дүгээрт гэм буруугийн асуудал, гэм буруугийн хурал орж байгаа учраас гэм буруугийн хуралд хохирол төлбөр голчлон ярина. 1 дүгээрт хоёр хүний амь хохирсон асуудал энэ хэрэгт яригдаж прокурор яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Хоёр хүний амь хохироход А.Гантулга гэдэг хүн өнөөдөр гэм буруутай эсвэл үгүй гэдэг асуудлыг шийдэх гэж энд орж байгаа гэж ойлгож байгаа. Амь хохироход хамгийн 1 дүгээрт хууль ёсны төлөөлөгчөөр орж байгаа Эрдэнэчимэг гэдэг хүний нөхөр Жаргалбаатар нь 1979 онд төрсөн, 43 настай, 3 хүүхдийн эцэг амь нас нь нэг хүн нь хохирсон байна. Үүнтэй холбоотойгоор үнэхээр осол гарахад А.Гантулга гэдэг хүнд гэм буруу байсан юм уу, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ энэ гэм бурууд нөлөөлсөн үү, энд шалтгаант холбоо байна уу, байхгүй юу гэдэг зүйл. Би Цогтцэций сумын мөрдөн байцаагч, хяналт тавьж байгаа прокурорт, Улаанбаатар хотод ийм хэрэг гардаг. Хэргийг нотлох баримтыг сайхан боогоод эмхэлчихдэг юм байна, хэргийг харахад цэгцтэй юм байна гэдгийг хэлмээр байна. Энд гэм бурууг мөрдөн байцаалтын шатанд хангалттай тогтоогоод оруулаад ирчихжээ. Тэр нь өнөөдөр бид нарын хэлээд байгаа эрхийг нь боогдуулаад, шүүгдэгч, шүүгдэгчийг өмгөөлөгчийн гомдол хүсэлт гаргах эрхийг нь хаасаар байгаад хэргээ боогоод ороод ирчихдэг олон тохиолдол байна. Гэтэл тэгсэнгүй, тэр эрхийг хангалттай хангаад нийтдээ 9 мэргэжлийн 6-30 жил ажилласан шинжээч нарын тогтоолоор шинжээчийн дүгнэлтээр гэм бурууг нотолжээ. Дээрээс нь хэргийн газрын үзлэг гэхэд нэг нь гэхэд 20 гаруй минутын бичлэг үзлээ. Өнөөдөр шүүгдэгч гэм буруугаа хүлээж нотлох үүрэг хүлээхгүй ч шүүгдэгч өөрөө хэрхэн яаж мэдүүлж байгаагаас тухайн хүний хувийн байдал, гэмт хэрэгт ял оногдуулахад чухал нөлөө үзүүлдэг. Гэм буруугаа хүлээхгүй байж болно гэхдээ энэ нь бусад нотлох баримтаар нотлогдсон байхыг хууль зохицуулаад шаардсан байгаа. Гэтэл энэ гэм буруу өнөөдөр ямар баримтаар нотлогдоод яагаад байгаа вэ гэхээр бид нар сая бичлэг үзлээ. Би замаа чөлөөлсөн юм, би олон ангилалтай жолооч, ослын зогсолтын тэмдгээ тавьчихсан юм, би эрүүл байсан юм гэдэг шүүгчийн асуулт, хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн асуулт, прокурорын асуултын хариулт няцаагдаж байна. Баримтаараа няцаагдаж байгаа. Бичлэгээс харахад машинаа яаж байрлуулсан, өөрөө драгер барьчихсан зурагтай, эрхийн үнэмлэхгүй жолооч энэ тээврийн хэрэгсэл тийм даацтай, энэ машиныг B ангилал гээд. Би олон янзын ангилалтай. Гэхдээ Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа олон улсын хэмжээнд зөвшөөрөгддөг жолооны үнэмлэхийн ангилал дардаг гэдгийг энэ хурлын танхимд сууж байгаа насанд хүрсэн хүн бүр мэднэ. Энгийн зүйлд өөрийгөө хэн бэ гэдгийг тодорхой харуулж байна. Энэ хувь хүний хувийн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмшээгүй байдал харагдаж байна.Шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдоод, тэмдэглэлээр тогтоочихсон. Би шалтгаант холбоо гаргахын тулд асуумаар санагдаад, энэ байнга тавигдах асуултуудын нэг. Хэрвээ би ослын зогсолтын тэмдгээ зөв тавьсан бол, би хэрвээ замаа чөлөөлсөн бол, анхдагч шалтгаан. Анхдагч шалтгаан, тэнд тавиагүй байсан бол хоёр машин зөрөөд гарчих зам. Сая бичлэгээр үзүүллээ. Зам тийм ч эвдэрсэн, гэмтсэн халтиргаа, гулгаагүй. Үүний шалтгаант холбооны анхдагч нь ослын зогсолтын тэмдэг, дээрээс нь зам чөлөөлөөгүй. 1 метрийн зайд нэг талын эгнээг бүрэн хаагаад тавьчихсан дүр зураг бичлэг бодитойгоор байна. Шалтгаант холбоо анхдагч нь энэ байна, энэ байсан учраас тэр машин, тэр саадыг давах гэж урсгал зөрсөн 2 дахь шалтгаант холбоо. Үүнийг шинжээч нар тодорхойлоод тэрэнд нь товч тодорхой хариулт өгчихсөн байдаг. Энэ шалтгаант холбоог өнөөдөр оролцож байгаа би ийм байсан бол гэдгийг анхаарах байх, үүнийг шүүх гэм буруутайд тооцохдоо анхаарч үзэх байх гэдэг үүднээс хэлмээр байна. Хэрэгт авагдсан прокурорын судлуулаад байгаа баримтуудаар үнэхээр 27.10 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг нь хангалттай нотлоод оруулаад ирчихсэн хэрэг байна. Хор хохирол гэдэг зүйл энд яригдана.Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан хүний амь насыг хохирсон байгаа. Хүний амь буцаагаад босгоод ирэхгүй, нөхөн үнэлж барашгүй хүний амь эрсэдсэн. Үүнтэй холбоотойгоор оршуулгын зардал гэж яриад байна. Оршуулгын зардалд юу хэрэглэсэн, яасан юм гээд. Монгол улсын хувьд ганц энэ хүнд тохиолдоод байгаа биш, будда бурхны шашинтай. Үүнтэй холбоотойгоор гарсан зарим нэг баримтыг үнийг яагаад хэрэглэсэн юм, магадгүй номонд гараад ирчихсэн зүйл авахгүй гэх эрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид байхгүй. Энэ баримтад орж болохгүй, таавчиг ч юм уу оруулмааргүй байна гэх эрх байхгүй. Мэдээж сүүлийн замд нь үдэж байхад тэр зүйлийг зөв хийвэл дараа нь үр хүүхдэд нь хэрэгтэй гэдэг ч юм уу ийм байдлаар тэр зүйлийг хэрэглэсэн юм байна. Тэдгээр зүйл орсон байх гэж бодож байна. Тэнд и-баримт,бусад баримтууд ном уншуулсан гэх мэт бусад баримтууд хангалттай сайн өгчихсөн. Бид нар бүрдүүлж өгөх ёстой. Эдгээр хүмүүсийг ийм хүмүүс гэдгийг мэдсэн учраас тэр баримтуудыг хийсэн. Өгөхгүй гэдгийг мэдээд байгаа учир аль эрт 2 жилийн өмнө хийчихсэн баримтууд байгаа. Тэр дээр маргаантай асуудал байсан бол тухайн үедээ судлуулаад, түүнийг нь шүүх ийм хэмжээнд үнэлэх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд гаргаад явах эрх талуудад байжээ. Хор хохирлын хувьд хүний амь нас хохирсон. Үүнтэй холбоотойгоор түрүүний заасан эрүүгийн хуулийн ерөнхий анги мөн сэтгэл санааны хохирол 2023 оны 01 сараас мөрдөгдөж эхэлсэн, хэрэгжиж эхэлсэн энэ хуульд сэтгэл санааны хохирол, хохирогчийн амь нас хохирсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100,150 дахин нэмэгдүүлсэн гээд сая прокурор саналаа хэллээ.Энэ хуулийн заалтыг шүүх хэрэглээсэй, хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа. Иргэний хуулийн заалтууд байгаа, 505-514 дүгээр зүйл хүртэл иргэний хуулийн заалтууд давхар эрүүгийн шийтгэх тогтоол гаргахдаа жишгээр хэрэглэж байгаа. Энэ заалтуудад зайлшгүй гарсан оршуулгын зардал,сэтгэл санааны хохирлыг шүүх үнэлээд тогтооно гэсэн үүднээс түрүүний жишгийг энд бодит байдал дээр энэ хүн 100.000.000 төгрөгийг байрны төлбөрт төлнө. Өнөөдөр хүүхдүүдээ тэжээнэ, тэтгэнэ, өмсөнө, том болно тэр хүний орон зай, хөдөлмөр бүтээмж үр хүүхдүүддээ зарцуулах байсан сургалтын төлбөрийн хэн төлөх юм. Энэ бүх асуудал 2022 оны 10 сараас хаягдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө хэлж чадахгүй байна. 2 хүүхэд талийгаачийн нүүрсийг аваад шарилд нь хийхэд миний аав биш гэж хэлсэн. Ирнэ гэдэг хүлээлттэй. Үнэхээр хийж баршгүй, тэр хүүхдүүдийг сэтгэл санаанд учирсан эмгэг хохирол хэдэн насанд яаж илэрхийг үгээр хэлж баршгүй. Үүнийг хүн гэдэг үүднээс бодоосой, тунгаагаасай гэдэг үүднээс хэлмээр байна. Миний хувьд хэн нэгнийг чи буруутай гэж яллахыг хүсэхгүй. Адилхан өмгөөлөгч учир шүүхийн шийдвэрээ харна. Гэхдээ хүн гэдэг зүйлийг хаяхгүй байхыг би үйлчлүүлэгчдээ зөвлөдөг. Хэзээ нэг өдөр шүүхээр орох байсан ч чи хүн. Энэ үхэл хагацал хэнд ч тохиолдож болно. Хүн гэдэг зүйлээ битгий гээгээрэй,шүүгдэгч бол ширээний цаана байдаг ойлголт. Тийм хүн чанар А.Гантулгад байсангүй. Өгч байгаа мэдүүлгээр өөрийгөө илэрхийлж байна, ийм хүн байсан гэдгийг харж байна. Бид бүхэн харж байна. 100.800.000 төгрөгийн үнэлгээ гэдэг шүүгчийн асуултад бид нар тодорхой хэлээд өгчихсөн. 19.750.000 төгрөг баримтаар тогтоогдож байгаа. Хүүхдийн тэтгэлэг буюу тэжээгчээ алдсаны тэтгэлэг гээд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр гээд авдаг. Гол нь арай өндөр авдаг зүйл нь нийгмийн даатгалыг 6 сараас дээш гээд өөр байдаг. Гэтэл нийгмийн төлөлт 1 сар байсан учир тэр шаардлагыг хангаагүй, зөвхөн халамжийн үйлчилгээ аваад 2 дунд сардаа 325.000 төгрөг эцгийг нь орлоод орж ирж байгаа мөнгө гэж бодитоор хэлье. 257.500 төгрөг тухайн ханшаар илүү дутуу бодоогүй, хуульдаа зохицуулаад ороод ирчихсэн иргэний хуулийн 505-514 зүйлд заасан тэр зохицуулалтыг хэрэглээд хуульдаа байж байгаа зүйл заалтаар гэм буруутай этгээд болоод иргэний хариуцагч нар хоёр хүүхдийг 18 нас хүртэл тус бүрийг нь 257.500 төгрөгөөр тэтгэлэг тогтоохыг шийтгэх тогтоолдоо тогтоож өгөөч гэсэн нэхэмжлэлийг гаргаж гэм буруутайд бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон. Энэ зүйлээр зүйлчлэгдэх зөв. Хэргийн нотлох баримт хангагдсан байгаа учир энэ саналыг хэлж оролцож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм бурууд мэтгэлцэж оролцсон. Гэм буруу дээр мэтгэлцэхдээ шүүх шинжилгээний дүгнэлтүүдийг үгүйсгэсэн байдлаар шүүхийн эрх мэдэлд хэт халдсан, шүүхээс гэм буруу тогтоогоогүй байхад шүүх шинжилгээний байгууллага түрүүлээд гэм бурууг тогтоочихжээ, шинжилгээ хийж байгаа шинжилгээний багийнхан бол мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй байсан шинжээч нар байжээ гэсэн байдлаар дүгнэлт хэлэх шиг боллоо. Мэдээж дээрээс нь тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй том машиныг түрээд явж болохгүй юм гэсэн зүйлүүдийг ерөнхийдөө ярьсан гэж ойлгосон. 2024 оны 04 сарын 25-ны 1484, би үүнийг уншмаар байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн шинжилгээний авто газар техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч техникийн ухааны болон шинжлэх ухааны магадлахын магистр авто инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 30 жил ажиллаж байгаа гээд доктор профессор 27 дахь жилдээ ажиллаж байгаа Хасбаатар тээврийн салбарын ахлах багш доктор шинжээч 13 дахь жилдээ ажиллаж байгаа 5 шинжээч цол хэргэм ажиллаж байгаа байдлаа бичээд дүгнэлт гаргажээ. Энэ дүгнэлтийн дүгнэлт хэсгүүдийг цагаан дээр хараар бичсэн байдаг.Энэ дүгнэлт хэсгүүддээ шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд тоормозны гэх мөр тодорхой бус хурдыг тогтоох боломжгүй 39-15 машин бол тээврийн хэрэгсэл өөрийн явж байсан эгнээндээ 2 метрийн зайтай нарийссан хэсгээр явах боломжгүй хүндрэлтэй байна гэж байгаа. 2 метрийн зайтай нарийссан хэсэг түрүүн нотлох баримтаар бичлэг үзэхэд ямар зай үлдсэн байсныг бид нар өөрсдөө харсан. Тэр зайгаар хүнд даацын том машин бид нарын хэлдгээр тэмүүлээд орохгүй бол орох боломжгүй зай юм тэрийг зам чөлөөлсөн гэж яриад байгаа юм. Хүндрэлтэй үед эсрэг урсгалд өөдөөс ирж яваа машин зам тавьж өгөөгүй энэ бол талийгаачийн үйлдлийг хариулт өгсөн. Хавтаст хэрэгт байх нотлох баримт А цэгтэй 76-75 энэ бол талийгаач Жаргалбаатар замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй байна гэж дүгнэлт гаргаж байна, үндэслэлтэй байна гээд 82-39 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын чиргүүлийн зүүн захаас зорчих хэсгийн тэнхлэгийн тасархай шугам хүртэл 2 метр зайтай зогсож зам бүрэн чөлөөлөөгүй байх үндэслэлтэй байна гэж байгаа. Энэ бол зам бүрэн чөлөөлөөгүй гэм буруутай байна гэсэн нэг үг заалт өнөөдөр энд байхгүй, би тэрийг унших үүднээс шүүхийн эрх мэдэл дээр нөлөөлөөд гаргачихсан дүгнэлт. Шинжилгээний явцад нэмэлт зүйл илрээгүй иргэний хариуцагч “энержи ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчид тавьсан нэмэлт асуултад санал нэгдсэн хариулт нь 82-39 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам дээр зогсолт хийхдээ ослын зогсолтын тэмдэг ашиглаагүй шинжилгээ хийсэн хэргийн талаар зам тээврийн осол гарсан гэх тухайн газар орчимд ямар нэгэн хориглох тэмдэг байрлуулсан нотлох баримт байхгүй, шалтгааныг ингэж тодорхойлно 82-39 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам бүрэн чөлөөлөөгүй 82-39, 39-15 нь тээврийн хэрэгсэл зам дээр зогсож байсан тээврийн хэрэгслийг тойрохдоо өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, тээврийн хэрэгсэл осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гээд энэ хоёр машины хоёулангийнх нь нөхцөл болсон байх үндэслэлтэй байна гэж үзсэн, гэм бурууг шүүх тогтооно гэсэн шинжээчийн дүгнэлт. Эндээс өнөөдөр практик ярихгүй ч энэ дээр байгаа бодит дүгнэлт бол шинжээч нар дүгнэлтээ гаргаад дүгнэлтээ мэдээж үүнийг шүүх тусгай мэргэжил шаардсан учраас үнэлэх эсэх нь шүүхийн асуудал. Гэхдээ ийм байх үндэслэлтэй байна гэдэг үгэн дээр өнөөдөр шинжээч нар дүгнэлтээ гаргадаг. Магадгүй шинжээч нарын мэдлэг мэргэжил техникийг нь хараад гаргадаг шинжээч гэж ойлгоод байна. Уг нь үгүй юм тэрийг би энэ өмгөөлөгчид тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна. Тэрийг энгийн асуулт гэдэг юм уу энгийн ойлголт гэдгээр нь энд үлдээчихье. Тийм учраас шинжээчийн дүгнэлт өөрөө эргэлзээгүй тодорхой байх ёстой бүх шатын шинжээч нарыг дуусгасан хэрэг гэж хэлдэг, тийм болоод хэрэг болж орж ирсэн. 22 жилийн хугацаа өнгөрөхөд шинжээч нарын мэдлэгт эргэлзсэн бол татгалзах эрх гаргуулахгүй байх эрх, хэргийн материал танилцахад татгалзаагүй шинжээч томилсон тогтоолтойгоо танилцсан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гарын үсгүүд байдаг. Осол болсон талаар машиныг замд тавихаас өөр аргагүй болоод тэнд оччихсон юм гээд иргэний хариуцагч, шүүгдэгчийн өмгөөлөгч яриад байна.Түрүүн прокурор хэллээ, тэр чатдаа бичээд явж байхдаа миний бензин дуусах гээд байна яах вэ, шар асчихлаа, миний машин унтрах нь тодорхой болчихлоо замаас гаргаад хэдэн зуун метрийн цаана аваачаад тэрийгээ хаячихгүй яасан юм. Тэгээгүй байсан бол гарахгүй осол. Дуустал нь явж байгаад тэнд очоод энд ирээд зогссон. Тэнд тавихаас өөр аргагүй байсан би хүнд даацын машиныг түрээд явах боломжгүй, жижиг тэрэг бол түрэх байсан. Энэ бол шалтгаан биш. Тээврийн хэрэгслийн бензин дуусна уу үгүй юү гэдэг нь эргэлзээтэй буюу дуусаагүй. Энд дуусаагүй биш жолооч нь согтуу очоод тэнд унтчихсан байх магадлалтай. Нэг ёсондоо архиндаа автчихсан хүн тэнд очоод нойр нь хүрдэг юм уу тасарна гэдэг юм уу тэр үйл явц. Энэ тогтоогдоогүй, дээрээс нь 17 цаг 30 минутад тэнд зогссон машин зам хаачихсан байсан юм бол овооролдоод олон осол гарах байлаа гэж, юу гэсэн үг юм бэ, прокурор сая хэллээ, тэр зүйл заалтыг хэллээ. Харанхуй бүрэнхий болох үед осол гарч байна, 20 цаг бид нар энд сууж байхад 20 цагийн үед ямар харанхуй болох уу. Үзэгдэх орчныг хязгаарлачихсан үед үзэгдэх орчин хязгаарлагдаагүй үед мэдээж 17,18 цагт машинууд нь нэгнийгээ нэг хараад тойрсон нь аз байдаг юм байгаа байх. Гантулга эрүүл байгаад хүн байсан бол би харанхуй болоход, би байсан бол хувцсаа бариад даллаад зогсож байх байсан юм, хэдэн метрийн цаана, магадгүй энэ осол гарахгүй байсан. Гэхдээ тэр хүн унтаж байсан.Дээрээс нь эрхийн үнэмлэхтэй гэж байна өнөөдөр шүүхэд хуурамч нотлох баримт хураалгаад байгаа юм уу, жолооны эрхийн үнэмлэхгүй хүн өнөөдөр “энержи ресурс” компанид хүнд даацын машин бариад шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгөөд явж байна, хатуугаар хэлэхэд бол тийм байна. Энэ ослыг гаргахгүй байх анхдагч шалтгаан тэр машин, мэдээж Өсөхбаяр гэдэг хүн урдаас ирж байгаа машин бол хоёр дахь шалтгаан. Би энэ хэрэг дээр яагаад ч эхний шалтгаан байхгүй бүрэн боломжгүй. Бид нар өчигдөр шөнө, өнөөдөр бид нарын амьдралд тохиолдож байгаа явж байгаагаар харахад харанхуй үед том машиныхаа араар орсон том машин харагдах боломжгүй болчхож байгаа. Өөдөөс ирж байгаа машинууд гэсэн ч тэрний ард машин хэсэгхэн хугацаанд орох, орохгүйг харанхуй үед гол нь үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуй үед болсон гэдгийг хэлэхийг мэдээж хүсэхгүй байгаа байх. Дээрээс нь Гантулга гэдэг хүн 17 цагт шатахуун дууслаа гэдгийг би хэлсэн гэдэг. Энержигийн төлөөлөгч мэдээгүй гээд байдаг, осол гарсны дараа шатахуун нь 22 цагт ирсэн тэнд мэдсэн, хэлээгүй шатахуун дуусаагүй энэ хоёртой тогтож байгаа, эсвэл шатахуун дууссан гэдгийг хэлээгүй эсвэл шатахуун нь дуусаагүй. Тийм учраас энержи мэдээгүй мэдэх боломжгүй байгааг ослын дараа, өөрсдөө сая хариулж байгаа. Энд өнөөдөр үгүйсгээд орж байгаа юм нь өөрөө өөрсдийнхөө хэлж байгаа зүйлийг өөрөө өөрсдөө үгүйсгээд оролцож байна гэдэг зүйлийг хэлмээр байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэг дээр ийм баримтууд орж байна, тийм баримтууд орж байна. Тэрийг шүүх дүгнэ тэрэнд орохгүй байсан үгүй гэдэг дээр бид нар хасуулчих юм сан гэхгүй, айх зүйл байхгүй, тэрийг үнэхээр дүгнээрэй, өгөхгүй, өгч чадахаар биш, шатахуунгүй машинаа явуулж байгаа газар учраас тэрийг дүгнэчхээрэй. Тэрийг нь зөв дүгнэчхээрэй дараа дараагийн шат байгаа учраас тэрэнд айгаад байх зүйл байхгүй. Иргэний хариуцагчийн зүгээс хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой зүйл дээр ярьж байна. Би албан бичгийг иргэний хуулийн заалт нь байгаа. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.5 насанд хүрээгүй хүүхдэд тэтгэмж олгодог заалт. Тэр заалтыг бичээд энд өгч байгаа. Эрдэнэчимэг гэдэг хүн насанд хүрээгүй хоёр хүүхдэдээ тэтгэлэг үүгээр авдаг юм байна гэдгийг нэрээр нь бичихгүй. Зөвхөн хуулийн заалтыг ороод үзэхээр 16 насанд хүрээгүй энд хууль нь байж байна, тэр хуулийн заалт. Энэ нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-г заагаад энэ хүн насанд хүрээгүй хүүхэдтэй энэ хуулийн заалтаар халамж авч байгаа юм байна, халамжаа хэдэн төгрөгөөр авч байгаа гэдэг нь банкны дансны хуулгаар давхар нотлогдоод бүгд нотариатаар батлуулсан. Зарим нэг нь эх хувь байгаа учраас нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд боломжтой байна гэж харж байгаа юм. Сэтгэл санааны хохирол хууль хэрэгжилт гээд түрүүн ярьж байгаа. Хуулийн хэрэгжилтийг бүгд мэдэж байгаа гэхдээ иргэний хуулийн ерөнхий зохицуулалт мөн иргэний хуулийн 498-505, 514 хүртэл хуулийн заалтууд явдаг мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 заасан заалтууд байдаг 2.5, 2.5.1 гээд заалтууд хүний амь нас хохирол түүнийг шүүх үнэлээд тогтоох боломжтой гэдэг байдлаар шүүхийн практикт энийг огт хэрэглээгүй энэ хуулийг гаргахаас өмнө огт үүнийг хэрэглээгүй ч юм уу хүний амь насыг үнэлээгүй юм бол биш. Үүнийг үнэлээд тогтоогоод улсын дээд шүүхээс зөвлөмжүүдийг гаргаад үнэхээр төлөх боломжтой нөхцөл байдлыг үнэлээд тогтоогоод явж байсан. Хуульчлаад хэрэгжсэн нь мэдээж 2023 он 07 сар гэдэг зүйл явж байгаа. Эдгээр хүмүүсийн хувьд мэдээж ар гэрийн нөхцөл байдал энэ нөхцөл байдлын хувьд 100,800,000 төгрөгийг үнэхээр бодит байдал дээр тэр хүн хөдөлмөрлөөд явж байсан тэр байтугай олох байсан гэдэг үүднээс дундажлаад 5-600,000 төгрөг, тэрбум төгрөг нэхсэнгүй дундаж бусдын төлөх чадвар чадамж тэр байдлыг хараад нэхэмжилж байгаа төлбөр гэдгийг хэлмээр байна. Прокурор өөрийнхөө хоёр дахь шүүмждээ хуулийн заалтуудаа тодорхой тайлбарлаад ямар үндэслэлээр гэм буруутай болох нотлох баримт нь хангалттай авагдчихсан учраас бидний зүгээс. Амьд байгаа учраас ганцхан Гантулгыг гээд, ингэж энд хандаагүй. Бидний зүгээс нэг ч удаа гомдол гаргаагүй. Энэ хуулийн заалтыг “аяны эхлэл” компани гомдол гаргаад дараа дараагийн шатад яваад энержи гээд явсан. Бидний зүгээс хүн байхыг тэрнээс хүссэн, хүн чанарынхаа хувьд яриад ийм зүйл болчихсон юм би тэрэнд буруугүй, үгүй магадгүй заавал чи буруутай байх ёстой би чамайг тэгнэ гэдэг байдлаар энэ эмэгтэй хандаагүй орилж хашигчаад би суугаагүй гэж ярьж байгаа нь тэр хүний гомдол цөхрөл энэ хүн өдий хэмжээнд шинжээч явж байхад өнөөдөр ийм зүйл яриад явж байгаа нь хэлэх үг алга. Гантулга гэдэг хүн энд амьд байгаа учраас гээгээгүй. Магадгүй үнэхээр буруутгасан байвал 9 шинжээчтэй ямар нэгэн байдлаар холбоотой өш хонзонтой 9 шинжээч гаргаж гэж би хэлмээр байна. Бидний зүгээс Гантулгыг өнөөдрийг хүртэл чи буруутай гэж хэлээгүй, өнөөдөр хэлмээр байна. Хэлдгийн учир та худлаа ярьдаг хүн юм байна, тэрийгээ ойлгодоггүй юм байна. Би бичлэг үзээд сууж байхад энэ хүнийг тэр бичлэгийг хараасай ямар зүйлд өнөөдөр хүрдэг юм бэ үр дагаврыг ойлгоосой гэж утсаараа оролдоод сууж байсан хувийн байдал нь харагдаж байгаа. Энэ хүнд анхны байдлаар сэтгэгдэл төрүүлэх хэдий боловч энэ хүн хэн бэ гэм буруу байна уу байхгүй дээрээ маргаж орж байгаа ч тухайн хүний хувийн байдал хамаатай энд маш их хамаатай зүйл гэж хэлмээр байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн саналыг сонслоо миний зүгээс түрүүн шүүмжийн шатанд дүгнэлтдээ тодорхой хэлж байсан. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзэхдээ хуулийн ерөнхий ангийн ял шийтгэл оногдуулах, тухайн хүний хувийн байдал гэмт хэрэгтээ гэмшсэн байдал гэм буруугаа хүлээж байгаа байдал гээд хэрхэн үнэн зөв мэдрэмж байгаа байдал гээд эрүүгийн хуулийн ял шийтгэлд хамааралтай нөхцөл байдлуудыг заагаад өгчихсөн. Хохирогч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал, хохирол төлбөрөө төлсөн байдал ялыг хөнгөрүүлэх тэр байтугай тэнсэн харгалзахад хүртэл хамааралтай нөхцөл байдлуудыг энд хэлдэг. Энэ нөхцөлүүдээс үүнийг нь Гантулга хангачихсан юм гэдэг хуруугаар өлгөөд авах зүйл байсангүй.
Гантулга гэдэг хүн бол энэ гэмт хэрэгт гэм буруутай байна гээд шүүх үзчихсэн учраас ял оногдуулна. 5 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зөв байна хөнгөрүүлээд тэнсээд явах ямар нэгэн хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Согтуурсан мансуурсан байдал хэрэгт авагдчихсан байгаа хүндрүүлэх нөхцөл байдлаар энд орж ирээгүй. Тэр нөхцөл байдлууд хувийн байдлын нөхцөл байдал нь харагдаж байгаа юм. Өнөөдрийг хүртэл өөрийгөө гэм буруугүй гэж үзэж явж байгаа шүүгдэгч байгаа. Энэ нөхцөл байдлууд энэ хүний хийсэн өнөөдрийн энэ үйл явдал явсан. Энэ үйл явдлаас энэ хүн гэм буруугийнхаа төлөөсийг төлөх хэрэгтэй байна гэдэг нь энэ хуулийн зохицуулалт зүйл заалтаар ял шийтгэл оногдуулах хуулийн үндэслэл энд бүрдсэн байна гэж хэлмээр байна. 5 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх хуульд зааснаар хохирол төлбөрийг шүүх гаргаагүй хохирол төлбөр энэ байдал дээр нэг ч төлбөр төлөөгүй, хохирогч гомдол саналтай байгаа. Хохирогчийн төлөөлөгч нь оролцож байгаа учраас энэ дээр саналаа хэлнэ. 2 хүүхдийн тэжээн тэтгэхийг шүүх гаргуулаад өгч байгаа учраас энийг хангах нь зүйтэй гэсэн саналтай. Би В.Төгсбаяр прокурорын хувьд энгийнээр энийг тайлбарлаад ойлгуулж байгаад баярлаж байгаа юм. Хууль ойлгохгүй хүний хувьд Гантулгын хувьд өнөөдөр яригдаж байгаа асуудал, тэгэхэд бол энэ энгийн ойлголт хүн чанар гэдэг юманд байдаг тэр мөнгө явдаггүй юм Гантулга мөнгөгүй байж болно. Гантулга хүн чанартай бай гэсэн утгыг энд харуулж байгаа юм Гантулга мөнгө авахгүй байсан уучлаарай тэнд миний буруу байсан байгаагүйг дараа шийдэх байх гэдэг байдлаар зөвхөн хүн гэдгээрээ хандсан бол асуудал өөр. Энэ 2-8 жилийн ял, 5 жил бол хүнд байна гэж ярихад харин ч хөнгөн. 5 жил нь болох юм гээд прокурорын саналыг дэмжиж орж байгаа нь бидний хүн чанар тэнд яваад байгаа. Үгүй тэр 8 жил авах ёстой энэ хуулийн зохицуулалт нь өөрөө заачихсан. Хоёрын хоёр хүний амь тэр ганцхан бид нарын яриад байгаа талийгаач яриагүй тэнд нэгэн жолоочийн амь нас ар гэр. Талийгаач нарын амь нас хохирдог юм байна гэхэд цаана нь давхар үр хүүхдүүд нь эхнэр нь, эцэг эх нь гээд давхар давхар олон хүний өнчрөл явагддаг.Тийм учраас энийг 2-8 жил байгаагаараа ямар үед 2-ыг өгөх юм ямар үед 3 ийг ямар үед 5,8 гээд явах сонголтыг энд оруулсан юм гэдэг нь хуульд байгаа зохицуулалт шаардлагыг энэ хүн хангаж байна уу хүн нь өөрөө хэн юм, энэ хүн үнэхээр энэ байдал дээр дүгнэлт хийгээд байна уу үгүй юү, дүгнэлт хийхгүй юм байна гэвэл энэ хүнийг яаж хүмүүжүүлэх юм гэдэг арга хэрэгслийг нь энд хугацаагаар нь заагаад 5 жил бол үүний хамгийн доод тал, Гантулгын хувьд хамгийн багаар нь ороод ирчхэж прокурор яллаж байгаа юм байна. Прокурорт хүн чанар байсан учраас яллаж байна гэж бодож байна. Энд ганцхан өнөөдөр Гантулгад тохиолдоогүй, шүүхийн практик тогтчихсон. Ялын тогтолцоог ямар хүнд, ямар хэлбэрээр оногдуулах вэ гээд практик нь тогтчихсон байгаа. Үүнийг харгалзаж үзэж прокурор ялын дүгнэлтээ тавьсан, багаар тавьсан байна гэдэг зүйлийг би 2 дахь шүүмждээ хэлмээр байна. Дээрээс нь талийгаач нөгөө машины жолооч буруутай байсан учраас гээд, үүнийг харгалзаж үзсэн учраас энэ 5 жилийн хорих ял орж ирсэн юм болов уу гэдэг байдлаар би харж байгаа, прокурор тэгж тайлбарлаж байна. Энержи бид нар төлчихнө гэж ярьж байгаа боловч энд зөвхөн мөнгө тоондоо биш, ял шийтгэлээр ялагдаад орж байгаа хүний үйлчилгээ үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа авч байгаа хүмүүсийнх нь харагдах байсан гэдэг байдлаар хохирогч өнөөдөр 8 жилийг өгөөч гэж хүсэж байгаа гэдгийг давхар хэлмээр байна.’’ гэв.
Шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч А.Д гаргасан тайлбартаа: ‘’Юуны өмнө бид бичлэгээр харлаа, хэргийн газрын үзлэгийн зураг ч харж байгаа. Ийм ослоос болоод 2 хүний амь нас эрсэдсэн зүйлд эмгэнэл илэрхийлэх ёстой нөхцөл байдал харагдаж байна. Хохирогчид эмгэнэл илэрхийлье. Үнэхээр ойлгож байгаа, энэ хүнд нөхцөл байдалтай, зам дээр 1000 гаруй жолоочийн ард ийм замналыг туулж байдаг, ийм нөхцөл хүнд байна, хэцүү байна. Гэхдээ бид нар зүйлийг ойлгох ёстой. Сая хохирогч хэлээд байна, 2 хүнийг алчихсан юм шиг хандлаа. Энэ хүн ч гэсэн өөрийгөө яллаад маш хэцүү байгаад байгаа, хохирогчид мөн адил алуурчинтай болчихсон юм шиг санагдаад байж магадгүй. Зам тээврийн осол нь өөрөө болгоомжгүй гэмт хэрэг байдаг. Хайхрамжгүй хандсан, хөнгөмсгөөр найдсанаас үүсэж байдаг осол байдаг. Осолд яг хэн буруутай юм, хэн гаргасан юм, хүний амь нас хохирох хэмжээний том хохирол хэн гаргачихваа гэдгийг харах хэрэгтэй. Амьд үлдсэнээр энд хамаатай гэх хурал болчихлоо. Улсын яллагчийн ялын шүүмжийг сонсоход тэгж санагдлаа, харамсалтай санагдаж байна. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д байгаа. Зам тээврийн осол гэж юуг хэлэх юм гээд, бид нар бүгдээрээ хуульчид, мэдэж байгаа. Зам дээр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдээд хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл болон замын барилга байгууламжид эвдрэл гэмтэл хохирол учрахыг зам тээврийн осол гээд байгаа. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэлтэй гээд байгаа. Хөдөлгөөнд оролцож байсан уу, үгүй юу гээд энэ хүн замын чөлөөлөхгүйгээр зогссон гээд замын хөдөлгөөний зөрчил гаргасан юм байна. Гэхдээ инерц буюу мотортын хөдөлгөөд осол гарч байсан хоёр этгээд хоёр талд хажуу тийш нь болоод байна. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний зөрчил нь хаана, хаана байна гэдгийг заавал харах ёстой. Тэнд хоёр хүн нас барчихсан учраас энд хамаарч байхгүй өнөөдөр “аяны эхлэл” ХХК оролцохгүй байна. Хохирогчийн төлөөлөгч болоод зогсчихсон байна. Хохирол хариуцах ёсгүй юм шиг ярьж байна. Хохирогчийн өмгөөлөгч шалтгаант холбоо яриад байна. Осол гарах болсон үндсэн суурь шалтгааныг бид нар заавал харах ёстой. Осол гарсан суурь шалтгаан хаанаа байгаа юм бэ гэдгийг, өөрөөр хэлбэл манай жолоочийн гэм буруутай замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар зүйлд заасан байгаа. 14.10 дугаар зүйлд хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна. Хориглосон байсан уу,үгүй юу. Хориглосон газар гэдэг нь замын хөдөлгөөний дүрмийн хавсралт 1-д заагаад тэмдэг, тэмдэглэгээний 2.27, 2.28-ийн тэмдгээр заасан байхыг хэлнэ. Тийм газар хориглосон газар зогсохгүй байхыг илэрхийлнэ. Бид нар сая харлаа, 2 тийшээгээ 200 гаруй км явлаа. Би ч гэсэн мөрдөн байцаалтад буцаалгах урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийн ард хэлээд байдаг. Одоо ч тэр замд ямар ч хориглох тэмдэг тэмдэглэгээ байдаггүй. Урт болон түр хугацаагаар зогсох тэмдэглэгээ байдаггүй. Бид нар түүнийг түр зогсохыг хориглосон байна, удаан зогсохыг хориглосон байна, хориглох газар байна гэж хэлэх боломжгүй. Бид нар бүгдээрээ хууль нар мэдэж байгаа. Тухайн буруутгаж байгаа зүйл нь диспозит, санкц нөхцөл байдлаа хангах ёстой. Диспозит нь өгөгдөл өгсөн байгаад байна. Хориглосон газар заавал байх ёстой гэдэг өгөгдлийг өгөөд байхад хориглосон нөхцөл байдлыг огт гаргаагүй. 2 дугаарт зайлшгүй зогсолт гэдэг нь мөн байсан уу гэж байгаа. Түлш дууссан эсэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч хангалттай хэллээ. Тусгай мэргэжил шаардсан шинжээч нар өөрсдөө зайлшгүй зогсолт мөн, стачир дараад, түлхэлт хөдөлгөөн хийсээр байгаад чадлаараа чөлөөлөөд ард талд метртэй үлдэж байгаа нь зайлшгүй зогсолт гэж нэг нь дүгнээд байгаа. Хамгийн сүүлийн 5 шинжээчийн дотор нэг хэсэг нь боломжгүй гэж хэлээд байгаа. Тусгай мэдлэг шаардаж байгаа этгээдүүд маань өөрсдөө тэрийг зөв дүгнэж чадаагүй байхад бид яаж илэрхийлж хэлэх вэ. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар зүйлд заагаад байгаа хориглосон газар биш байгаад байгаа. Зайлшгүй зогсолт эргэлзээ бүхий байгаад байна. Энэ диспозит нь хангахгүй байхад яаж ойлгоод 14.10 дугаар зүйлийг зөрчсөн гэж хэлээд байгаа юм бэ. 2 дугаарт би өмнө нь дахин уншсан. Зам тээврийн осол нь өөрөө хөдөлгөөнд инерц этгээдүүдийн хоорондоо мөргөлдөх, шүргэлдэх үр дүнд үүсээд байгаа. Гэтэл энэ осолд ямар ч хөдөлгөөн байхгүй, зогсож байгаа. Хэрвээ тэнд амьтан гараад ирчихвэл яах байсан бэ, амьтныг татах байсан уу,хэрэв тэнд замын хагархай байсан бол авто замын байгууламжийг татах байсан уу. Тухайн нөхцөл байдалд ослын үндсэн суурь шалтгаан бол А.Гантулга байдаггүй юм. А.Гантулга буюу 82-39 тэнд байгаагүй, 82-39 зөвхөн саад байсан. Ийм учраас замын хөдөлгөөний дүрмийн 11.12-т саадын тойрох үйлдлийг буруу хийсэнд Өсөхбаяр гарч ирдэг. Өнөөдөр Өсөхбаяр нас барчихсан учраас Монгол хүний суурь зангаар бид нар дурдахгүй яваад байна. Энэ ослын үндсэн шалтгаан хаана байсан юм, шүүгдэгчийн өмгөөлөгч хэлээд байна. 17 цаг 28 минутад зогсож байгаа машин 20 цагт осол гарах үед хамгийн эхний хөдөлгөөний эрчим ихтэй. 29 минутад эхний машин ирэхэд осол гарна, үнэхээр суурь шалтгаан мөн байсан бол 20 цаг гэхэд овоорчихсон байх байсан. Саадыг тойрох үйлдэл хийж байгаа жолооч нар бүгдээрээ 10.12-г зөв хэрэгжүүлж яваад, дүрмээ бариад байсан учир осол болоогүй юм. Шинжээчийн дүгнэлтэд өөр саад байсан бол саадыг тойрох хийж байгаагаа яаж илэрхийлэх юм. Хориглолт гэж юуг хэлээд байгаа юм, зайлшгүй зогсолт гэж юуг хэлэх юм. Өөрөөр хэлбэл би энэ буруутгаад зүйчлээд байгаа диспозитийн зүйлийг хангах гээд дахин дахин харуулаад байсан. Үнэнийг хэлэхэд 14.10 дугаар зүйл буруутгаж байгаа зүйчлэлийг А.Гантулга хангаагүй. Хориглолт биш байсан, зайлшгүй зогсолт мөн биш гээд шинжээч янз бүрээр хэлээд байгаа. Зайлшгүй зогсолт гэж үзэж байгаа. 2 дугаарт анхааруулах тэмдгийн асуудал яригдаж байгаа. Анхааруулах тэмдэг байсан байдаг.Анхааруулах тэмдгийг өмнө нь уншсан. Е цэгээр тэмдэглэсэн байсан. Тэмдэглээгүй учир авсангүй гээд байгаа. Бид нар зургаас зөндөө харлаа. Замын хөдөлгөөний дүрмийн хавсралт 3-т тээврийн хэрэгслийн таних тэмдэг гэдэг хэсэгт байгаад байгаа. Тээврийн хэрэгслийн таних тэмдэг, ослын зогсолтын тэмдгийг улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэр дээр, дэвсгэргүй дотроо хөндий байж болно гэж байгаа тэнцүү талт гурвалжин гэж байгаа. Нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 10.1 тэнцүү харьцаа нь босоо байрлалд тавих суурьтай гэж байгаа. Түүнээс бид нарын нүдэндээ харж дассан жижиг гурвалжин томоор тавьсан түмбийг хэлж байгаа. Би хэлсэн, бодит нөхцөл байдалд түмбэ хэрэглэдэг болсон. Түмбэ нь замын хөдөлгөөний дүрмийн ослын зогсолтын тэмдгийн шаардлагыг хангаад байгаа. Түмбэ нь хэргийн газарт үзлэгт хагараад доогуур нь орчихсон харагдаад байна. Шинэ хагаралтайгаа харагдаад байхад ослын зогсолтын тэмдэг байгаагүй, тавиагүй гэж яриад байж болохгүй. Бид нар өнөөдөр ойлгож байна. 2 хүний амь нас хохирсон байгааг ойлгож байна. Гэхдээ амьд үлдсэнээрээ чи буруутай, ард нь зогсож байгаагаар нь компани төлнө гэж байна. Яагаад “аяны эхлэл” ХХК өнөөдөр иргэний хариуцагчаар татагдчихаад хохирол төлбөр хариуцахгүй,зөвхөн “энержи ресурс” хариуцна гээд юм, энэ бол харамсалтай санагдаж байна. 10.12-т буруутай замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж гарч ирсэн ч холбогдогч нас барсан учраас татагдахгүй гэж ярилаа. Ард нь зогсож байсан компани, ажил олгогч иргэний хуулийн 499 дүгээр зүйлээр тээврийн хэрэгслийн эзэмшигч, иргэний хуулийн 498 дугаар зүйлээр ажил олгогч хариуцах ёстой. Гэтэл өнөөдөр хохирогчийн төлөөлөгч болчихсон. Прокурорын хэлж байгаа саналаар зөвхөн “энержи ресурс” хариуцна. 497,512 дугаар зүйлээр гэм буруутай этгээд хариуцдаггүй юм уу. Гэм буруутай этгээдийн хариуцлага 498,499 дүгээр зүйлээр манайх руу хандаггүй юм уу. Хандсаных нь дараа би 513 дугаар зүйлийг ярьдаггүй юм уу. Шууд боломжтой учир энержи ресурс гэж байгаа юм шиг байгаад харамсалтай байна. Энэ нь өөрөө хууль мэдэхгүй оролцогч орж байгаа учраас нэг хүний алуурчин юм шиг, нэг компанийг төлөхгүй байгаа юм шиг нөхцөл байдалд хүргээд байгааг анхаараач. Өнөөдрийг хүртэл уучлалт гуйхгүй байна, энержийн ресурсын гадаа очоод зогсоно гээд байдаг. Яг ослын суурь шалтгаан манайх биш. Манайх тэр замд 2 цаг гаран зогсож байхад осол болох байсан болд тэнд овоорчихсон осол гарчихсан, суурь шалтгаан байсан бол болохоор байсан. Үүнийг анхаарч үзээч. Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар зүйлийг хангахгүй байна. Иргэний хариуцагч учир би хохирол төлбөр яръя. Оршуулгын зардал 39.500.000 төгрөг гэж байна. Сая хэлж байна, заншлын хэмжээний шинжтэй зүйлс ордог учраас гээд байна. Би үүнийг түрүүн дурдахаас ичээд байна гээд орхисон. Энэ хүн ойлгохдоо тухайн оршуулгын зардал гэдэг юм уу, тухайн гэмт хэрэгт учирсан хохирол төлбөрийг өөрийн амь зуулганы явцад хэрэглэсэн бүх бүтээгдэхүүний мөнгө гэж ойлгосон байна. Цаг хугацааны хувьд зөрж байгаа, огнооний хувьд зөрж байгаа.Хоёрдугаарт би дурдах ёстой юм шиг байна. Гэр ахуйн бараа хүнсний зүйл нь тасралтгүй орно, осол болсноос хойших зүйлс орно. Осол болохоос өмнө 3 хавтасны 11 дүгээр хуудаст байгаа 09 сарын 11-ний баримт байгаа. 10 сарын 30-нд осол болсон, 09 сарын 11-ний баримт байна. Гэр ахуйн бараа, хүнсний бараа тэр чигтээ байж байна, 166.000 төгрөгийн үнэртэй усны баримт хүртэл байна. Үнэртэй усыг зан үйлийн баримтад ашигладаг юм уу. Бид нар хүн нас барсан учир хүндэтгэлтэй хандаад байсан, би дуугарахаас өөр аргагүй. Хохирол төлбөр асуугаад намайг зогсоож байгаа бол. Үнэртэй ус хүртэл тэр дотор харагдаж байна. Юнителийн суурилуулалтын хураамж гэж байгаа. Юнителийн суурилуулалт энэ ослын хохирлын гэмт хэргийн улмаас хохирсон хохирол ямар хамааралтай вэ. Гоо сайхны бараанууд байгаад байгаа. Гоо сайхны бараа мөн энд ямар хамааралтай вэ.Мөн и-мартаас нэлээд олон удаа пицца авсан байгаа, бэлэн гоймон авна, эссэ тамхи авна, маш олон удаагийн 4,5 удаагаар пиво авна, үүнийг хохирлын баримт гэж хэлж болох юм уу, үүнийг дүгнүүлмээр байна. 2дугаар хавтасны 150-151, 3 дугаар хавтаст хэргийн 1-78 хүртэл олон ийм байгаа. Хавтас болгонд байсан, нэг бүрчлэн жагсаагаад эхнээс нь шүүгээд явахаар байна гэж харсан. Хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн. Тэжээгчээ алдсан тул, би энержи ресурс компанид 2011 оноос ажиллаж байгаа учир ийм осол байнга болдог тул бид мэддэг. Тэжээгчээ алдсаныг тогтоосон шийдвэр гарч ирдэг. Шийдвэрт нь өнөөдөр ирсэнгүй. Ирсэн эсэхийг асуугаад байсан нь тэр. Халамж тогтоосон байдлыг дансанд орсон мөнгөөр гэж байгаа. Энэ эмэгтэй ажил хийх боломжгүй, хүнд өвчтэй гэж хэлээд байна. Өөрийнх нь хөгжлийн бэрхшээлтэй юм уу, хөдөлмөрийн чадвар алдалтын мөнгө орж ирээд байгаа юм уу ямар халамж тэтгэвэр орж ирээд байгааг бид мэдэхгүй. Хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр мөн үү гэдэг эргэлзээтэй байна. Энэ нь нотлох баримтын шаардлага хангасан хэмжээний баримт биш байна гэж үзэж байна. 3 дугаарт 100.800.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Энэ нь 2023оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаартай хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, төлбөрийн жишиг аргачлалыг тогтоосон байдаг. Энэ нь шүүх шинжилгээний хуулийн 86-р өөрчлөлт орж аргачлал батлагдсан байдаг. 86 дугаар зүйлийн хууль тогтоомжийн дагалдах хуулийн зохицуулалтад 2023 оны 07 сарын 01-ээс энэ хуулийг дагаж мөрдөнө гэсэн байгаа. Манай осол 2022 оны 10 сарын 30-ны өдөр болсон. Өөрөөр хэлбэл сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг энэ үйл баримтаар боломжгүй юм. Энэ хуулийн 5.1-д зааснаар хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжийг бид бүгд мэдэж байгаа. Энэ ослын гарсан хугацааны хувьд хуулийг буцаан хэрэглэх боломж байхгүй тул энэ сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх боломжгүй. Би дахин хэлье. Иргэний хариуцагчийн хувьд гэм хорын хохирлыг хариуцах гээд зогсож байгаа. Гэм хор учруулсан этгээдийн гэм буруугийн шинж чанараас хамаараад учруулсан хохирлын хэр хэмжээг гарч ирэх ёстой байдаг. Гэм буруугийн шинжийг өнөөдөр яаж тодорхойлоод байгаа юм. Үндсэн суурь саадыг буруу тойрох үйлдэл хийсэн этгээдээс суурьтай шалтгаантай байсан бол, энэ хүн зам дээр зогссон байсан,архи уусан байсан гэх зүйлүүдээр буруутлаа гэхэд ямар хувь хэмжээтэйгээр хариуцах юм. Би гайхаад байна. Энэ хүнийг зам тээврийн хөдөлгөөнд оролцогч этгээд татаж авчраад шүүгдэгчээр зогсоож байгаа. Энэ хүн архи уусан, согтуурсан, 1,24 хувийн тестийн магадлагаа байгаад байгаа. Хэрэв тэгж үзэж байгаа бол энэ хүнийг согтуугаар барьсан гэж оруулж ирэх ёстой. Гэтэл согтуугийн хэсэгт замын хөдөлгөөнд оролцоогүй, зогсож байсан гээд дүгнэж байгаа. Замын хөдөлгөөнд оролцоогүй зогсож байсан учир энэ хэрэгт согтуу нь хамаагүй гээд дүгнэж байгаа. Гэтэл хажуу талд нь инерцийн хүчээр мөргөлдөөд байгаа осолд замын хөдөлгөөнд оролцогч мөн гээд байгаа. Энд ямар логик байгаад байна. Энэ хүн жолооч юм бол замын хөдөлгөөнд оролцогч мөн бол согтуу байгаа нь орж ирэх боломжтой байсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д зааснаар замын хөдөлгөөний үүдэлтэй осол гардаг гэж хэлсэн. 3.1.5-д замын хөдөлгөөн гэж юуг хэлэх вэ гэхээр нийтийн хэрэглээний зам талбайд явганаар, тээврийн хэрэгслээр хүн ачаа тээврийг шилжих хөдөлгөөний үйл ажиллагааг хэлнэ. Дандаа хүчний хөдөлгөөний асуудал яригдаж байгаа. 3.1.7-д байгаа. Замын хөдөлгөөнд оролцогч гэж хэнийг хэлдэг вэ гэхээр замаар явж байгаа жолооч тээврийн хэрэгслийн зорчигч, явган зорчигчийг хэлнэ гэж байгаа. Явж байгаа байдал байхгүй, энэ саад байсан. Саадыг тойрох үйлдэл хийж байгаа этгээд энэ ослын үндсэн шалтгаан болсон. Бид замын хөдөлгөөнд оролцогч замын тээврийн ослын холбогдогч гэж үзэж байгаа бол хөдөлгөөнд оролцож, үйл ажиллагаанд оролцож байгаа, мөргөлдөж, шүргэлцэж байгаа этгээдийг хэлэх болохоос саад болоод зогсож байгаа зүйлд яригдах боломжгүй. Би түрүүн дутуу үлдээчихсэн. Улсын яллагч хэлж байна, шатахуун дууссан байдал дээр би дуусаагүй байна гэж зүйл яриагүй юм. Зам тээврийн осол замын хөдөлгөөнд оролцох ямар нэгэн байдал дээр зөрчил үүсэж байж тэнд зөрчлийн асуудал зөрчлийн хэрэг ч юм уу, эрүүгийн хэрэг ч юм уу үүсээд явчхаж байдаг. Шатахуун нь дуусаад зам дээр зогссон гэдэг бид хоёр маргаагүй. Хоёрын хоёр хүний эрдэнэт амь нас бараад байгаа ослын суурь шалтгаан нь хаана юм гэм буруу нь хаанаа юм бэ, хаана байгаад байгаа юм бэ гэдэг зүйл яриад байгаа юм. Ойлгомжтой Гантулга буруутай юу гэвэл буруутай хэмжээнд нь гэм буруугийнх нь хэмжээнд нь хариуцлага болохоос биш 100 хувь зогсож байх боломжгүй юм гэж хэлээд байгаа юм. Сая яригдаж байна 1 дүгээр хавтасны 22-25 дугаар хуудсан дээр үзлэгээр тогтоогдсон зүйлүүд 25 дугаар хуудсан дээр байгаад байгаа 380 литрийн багтаамжтай түлшний сав байх бөгөөд уг саванд гарч түлшээ хэмжиж үзэхэд нарийн төмрөөр үзэхэд хэмжээтэй шингэн зүйлгүй, үүгээр гарсан шингэн зүйл гарахгүй байна гэж байгаа, сая хохирогчийн өмгөөлөгч түлш нь дуусаагүй байсан байж магадгүй гээд байгаа юм. Түлш дууссан, дуусаагүй дээрээ биш, дуусаад манай буруутай байж болох юм. Үндсэн суурь шалтгаанаа яриад байгаа юм. Тэмдэг дээрээ дахиад 28 дугаар хуудсан дээр нь цацруулагчтайгаа түмбэний суурь түүнийг хагалсан хэсгүүд нь зам болон замын хөвөөнд байрлалтай байв гээд зогсоод байгаа. Бодит байдал дээрээ хэрвээ анхааруулах тэмдэг байхгүй анхааруулах тэмдгийн оронд дугуй тавигддаг. Улсын яллагч хэлж байна, шүүгдэгч өмгөөлөгч гэсэн хэлчихлээ 19,45-т байсан гээд байгаа. Хэрэг дотор би ослын газрын үзлэгийг уншиж байхад 19,50 дээрээс гэж тоормосны мөр байсан гээд байдаг. Бид нар дахин дахин энэ хоёр машины мөргөлдөж байгаа хэмжээ гарсан ослын шинж чанараас хурд өндөр байсан байна, зогсоох арга хэмжээ аваагүй байна замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарсан үед мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ авна гэдгийг хоёр нас барчхаад байгаа жолооч аль аль нь зөрччихөж байгаа юм биш үү гээд харахаар 19,50-тай тоормосны урд талын мөр гарч ирсэн байна. Үзлэг дээр ярихдаа 91 50 тоормосны мөртэй байсан байна, 91 50-тай тоормосын мөр дээр хангалттай хэмжээний зогсоох арга хэмжээ авч уу үгүй юү хурд хүчтэй байсны тогтоочих боломж байсан байна гэхээр бид нар босоод ирчихсэн зураг сая бид нар харлаа. Тэгж мөргөлдөж байгаа байдал нь энэ зогсоох арга хэмжээ авсан юм уу үгүй юм уу, хоёр мөргөлдөж байгаа машины техникийнх нь бүрэн бүтэн байдал байсан уу тоормос нь гацсан юм уу үгүй юм уу гээд анхаарах зүйлүүд байдаг юм. Тогтоогдохгүй байна гээд орхичихсон.Би дахиад хэлж байна амьд байгаа учраас энэ хүнд хамаатай гээд яваад байдаг. Гэм буруутай байж болно Гантулга гэм буруутай байж болно, зам дээр зогсож байж болно.Осол гэдэг нь хөдөлгөөнд динамик холбоонд үүсээд байгаа. Тэр осолд шүргээгүй, хүргээгүй саад болчихсон зогсож байсан этгээдийг чирч авчраад осолд холбогдогч мөн байна гээд зогсчхоод замын хөдөлгөөнд оролцогч мөн юм бол ууссан байдал дээр юу ч дурдахгүй байгаад байгаа энэ логикийг ойлгохгүй байгаад байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.6 бид нар бүгдээрээ энд оролцож байдаг. Хэрвээ замын хагархай байсан бол замын хагархай тойрох үйлдэл хийж байсан тохиолдолд яах вэ гээд би дахиад яриад байдаг. Замын хагархайг тойрох үйлдэл хийж байсан бол 10.12-г зөрчсөн Өсөхбаярын буруутай ажиллагаа болоод энд зогсож байх ёстой, холбогдогч нас барсан гээд зогсож байх ёстой. Аяны эхлэл энд өнөөдөр иргэний хариуцагч гээд хохирол төлбөр яриад зогсож байх ёстой байсан.Прокуророос аяны эхлэлийг иргэний хариуцагчаар татчихаад зөвхөн шинжтэй гээд байгааг үнэхээр гайхаад байна. Үнэхээр гэм буруутай шинжтэй байгаад, гэмт хэргийн шинж нь бүрдээд гэм буруутайг тогтоочихсон тохиолдолд хохирол төлбөр төлөх ёстой байдаг юм бол иргэний хариуцагч адилхан татагдсан Аяны эхлэл ослын үндсэн суурь шалтгаан болоод байгаа 80-90 хувьтай буруутгагдаад байгаа 39-15 жолооч тэдний ажил олгогч 498 ажил олгогч 499-ийн машины эзэмшигч хоёр ямар хохирлыг яаж хариуцах вэ гэдгийг би дахин хэлмээр байна. Хохирол төлбөр дээр хуваалтын байдлыг анхаарч өгөөч хэлмээр байна. Би дахиад хэлье замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заагаад байгаа нь нөхцөл бүрэн хангагдаагүй хориглосон газрын гэдэг зохицуулалт хангагдаагүй. Дахиад уншъя зайлшгүй зогсолт гэдгийг хамгийн сүүлд гаргасан 2024 оны 04 сарын 25-ны 14-84 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1 дүгээр асуулт дээр хариулахдаа 82-39 ӨМЭ улсын дугаартай автомашины шатахуун дуусаад хөдөлгүүр асгах боломжгүй стачер ажиллуулсны улмаас аккумляторын батарей цэнэг нь хангалтгүй болоод автомашин хөдөлгөөн хийх боломжгүй болсон байна. Тиймээс техникийн хувьд автомашиныг хөдөлгөх боломжгүй болсон зайлшгүй зогсолтод хамаарна гээд ар талын дүгнэлтийн хэсэг дээрээ 3 бүрэлдэхүүнтэй механик инженерийн сургуулийн шинжээч нар энэ дүгнэлтийг өгөөд байдаг. Мэргэжлийн үүднээс машин хөдөлж чадах уу, чадахгүй юм уу гэдэг дүгнэлтийг өгдөг. Энэ бол зайлшгүй зогсолтын арга хэмжээ мөн байгаа гэдгээ зайлшгүй зогсолтын арга хэмжээ тэгвэл замын хөдөлгөөний дүрмийн 12.1.29 заагаад байдаг. Саадыг тойрон гарах үйлдэл гэдэг дээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийг тойрон гарах үйлдэл гээд би бусад зүйлүүдийг нь уншсангүй. Зайлшгүй зогсолт хийсэн байдал нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож харагдаад байдаг, шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч ярихдаа шууд шүүхийн эрх хэмжээд нөлөөлсөн байна, гэм буруутай байдал дээр дүгнэлт гарсан байна гэж хэлж байгаа.Би нөгөө талаас нь хэлмээр байгаа юм 14.10 шинжийг хадгалсан байдал дээрээ шинжээчид дүгнэлт хангалттай дүгнэлт гаргаж ирж шалгадаг, тусгай мэргэжлийн шинжээч нар хүртэл тэмдэглээд яваад байдаг. Бид нар энэ хүний буруутай байдал нь зөрчлийн асуудал байж болох юм, замын хөдөлгөөний зөрчил байж болох юм. Замын хөдөлгөөний дүрэм зөрччихсөн согтуу байсан, бүрэн чөлөөлөөгүй гээд ослын суурь шалтгаан бол биш, шалтгаант холбоонд аваад үзлээ гэхэд 20-30 хувьтай юу гэдэг тухайн осолд гэм буруугийнхаа шинжид хамаарсан хариуцлагыг хүлээх ёстой болохоос биш өнөөдөр энэ бүгдийг нь хариуцахад үнэхээр боломжгүй. “Аяны эхлэл” ХХК хааччихав, үүнийг хэлээд байгаа юм. Бид нар тэрнээс биш түлш дууссан байдал нь зөв юм гэдэг юм уу зогсож байгаа байдал нь чадлаараа өөрөө ухас хийлгэж явсаар байгаад ард талын 1 метрийг зогсоож гаргаж чадаагүй байдал нь зөв юм гэдэг зүйл яриагүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байж болно. Гэхдээ 14.10 биш байгаад байна. 14.10-ын шинжийг хангахгүй байна. 14.10-ын шинжийг хадгалахгүй байхаар энэ хүн яах ёстой байдаг юм, согтуу уусан байдал дээрээ захиргааны зөрчлийн арга хэмжээг авдаг байх. Динамик үйлдэлтэй осолд мөргөлдсөн үйлдэлд нь ороогүй байгаад байдаг. Гэтэл бид нарыг зам тээврийн осол буюу замын хөдөлгөөний байдлын тухай хуулийн 3.1.6-д заасан этгээд мөн үү замын хөдөлгөөний осол гаргасан этгээд мөн үү гэж яриад байгаа нь үндэслэлгүй байгаад байна гэж хэлмээр байгаад байгаа. Үнэндээ саад, тийм учраас 39-15-ын жолооч Өсөхбаярыг замын хөдөлгөөний саадыг тойруулах үйлдэл гээд байгаа юм. Гүйцэт түрүүлэх үйлдэл биш, гүйцэт түрүүлэх үйлдэл хийж байсан бол манай хүн дээр хөдөлгөөнд оролцогч этгээд гээд өөр зүйл яригдах байсан байх, өөр заалт ч яригдах байсан байх. Саадыг тойрох үйлдэл буюу 10.12-г зөрчсөн гэж яриад байгаа. Манай хүн саад байсан, тэнд хагархай байсан бол саадыг тойрч байгаа үйлдэл Өсөхбаярын үндсэн шалтгаан. Тийм учраас бид нар 17-28-д зогссон машин хэр өндөр хөдөлгөөний эрчимтэй байсан тэр хэвээрээ байгаад байна гэж хэлээд байгаа. Хохирлоо дахиад хэлчихье, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нь төлөх ёстой, гаргах ёстой. Энэ гэм буруутай этгээдэд ярих зүйл байгаад байгаа. Ямар ч байсан прокурорын хэлдгээр “энержи ресурс” компанид шууд тэжээгчээ алдсаны зөрүүтэй тэтгэмжийг яригдах боломж нь хэр байдаг юм гэж хэлмээр байна. Хоёрт үнэхээр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрөө дээр дүгнэлт байна. Жич нэхэмжлэх боломж байгаа, бид заавал нотлох баримт байхгүй тохиолдолд гаргачихъя гэдэг байдлаараа шийдэх ёсгүй байх. Цаашаа нээлттэйгээр нэхэмжлэх эрх нь байгаа учраас үлдээж болох байх. Манай жолооч Гантулгын хувьд замын хөдөлгөөний дүрмийн 14.10-г зөрчсөн шинж нь бүрэн нотлогдохгүй байна, дипотез нь дутаад байна, нөхцөлт шалтгаануудыг тавьж өгсөн нөхцөлт шалтгаан нь бүрэн бүрдэхгүй байгаад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д зааснаар эргэлзээтэй нотлох баримтууд байгаад байна. Шинжээчийн дүгнэлт 5 бүрэлдэхүүнтэй хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй хоёр тусдаа саналтай гараад ирчихсэн байгаа, хоёр өөр саналтай нотлох баримт нь эргэлзээ бүхий байгаад байна. Дээрээс нь гэм буруугийн шинж дээр бид нар бүрэн дүүрэн харж чадахгүй байгаад байна. Хоёрын хоёр хүний эрдэнэт амь өнгөрсөн осол дээр суурь шалтгаан мөн үү үгүй юу гэдэг дээр мөн эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаад байна. Шүүгдэгчид ашигтай хувилбарыг нь шийдвэрлэж гэм буруугүйд тооцож өгнө үү гэж хүсмээр байна. Шүүгдэгч нь гэм буруугүйд тооцсон тохиолдолд түүнээс учирсан хохирол төлбөрийн асуудалд манайх заавал орох нь тодорхой байх гэж хэлж байгаа юм.Анхны 1 бүрэлдэхүүн дээрээ Батзоригийн гаргасан шинжээчийн дүгнэлт дээр байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн 1.10, 1.11-д уруудах анхааруулах тэмдэгтэй өгсүүр замд анхааруулах тэмдэг тавигдах мөн урдаа яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө үү гэсэн 1.10, 1.11 хоёрыг зөрчсөн асуудал байдаг. Эхний дүгнэлт дээр гарч ирдэг, дурддаг. Бид дурдлаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дурдаад байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-д заасан жолооч аюул саад бий болохыг мэдмэгц зогсоох арга хэмжээ авах ёстой буюу нас барсан жолооч нарт энэ заалт дагаад явж байх ёстой байсан. Огт энэ талаар дурдахгүй яваад байдаг. Би дахин дахин яриад байдаг зогсоох арга хэмжээ үнэхээр авсан юм уу үгүй юм уу, чирэгдээд машин 19,35 чирэглээд зогсоод байгаа, сая хүртэл яригдаад байсан. Гэтэл тоормосны мөрийг бид нар 19,50 гээд байсан чинь 91,50 тоормосны мөртэй байгаад байдаг. Хурдтай орж ирээд босоод зогсоод хоорондоо дэлбэрээд шатчихаж байгаа машин дээр хурдны асуудлыг бид нар сайн ярих боломжтой байсан. Үнэхээр үхсэн үг хэлэхгүй учраас би энд яриад байх шаардлагагүй байх, 2 дугаарт Монгол хүнийхээ заншлаар хүндэтгэлтэй хандаад дуугүй яваад байсан. Тэглээ гээд энэ хүнийг буруутгаад энэ хүнийг гэмт хэрэгтэн болгоод өнөөдөр хохирогчийн ингэж үзэн ядаад байгаа шиг, тэр шинжийг бүрдүүлээд алуурчин юм шиг ярьж байгаа. Хоёр хүний аминд хүрчлээ чи гээд байгаа. Аминд хүрсэн нөхцөлийг бид нар зөв харах ёстой байх. Энэ хүн ч гэсэн хэцүү байгаад байгаа байдлыг анзаарч өгөөч гэж хэлмээр байна. Иргэний хариуцагчаар татаж байгаа байдал нь үндэсгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6-д заагдаж иргэний хариуцагч биш байгаад байгаа. Манай компанийн жолооч буруутай ажиллагаатай байдаг юм бол замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн асуудал байдаг болохоос биш гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдээгүй байдаг юм. Эрүүгийн хуулийн 1.15-д заасан шүүгдэгчид ашигтай хувилбарыг сонгоод хэргийн хэрэгсэхгүй болгоод иргэний хариуцагчаар татагдаж байгаа байдлыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.
Бид өнөөдөр үдээс хойшоос хойш байлаа. Хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа шиг суурь шалтгаан нь хаанаа байсан юм бэ гэм буруугийн шинж нь ямар байсан юм гээд олон дахин хэлээд байгаа гэм буруугийн шинждээ тохирсон хохирлыг ч хариуцах ёстой. Гэм буруугийн хохирлыг хариуцах ёстой гэм буруугийн хүлээх хариуцлагыг харах ёстой байх. 2-5 жилийн хорих ял дээр 5 гэдэг өндөр байна. Үнэхээр энэ хүн таг зогсчихсон үл хөдлөх цэг болчихсон саад бий болчихсон ийм нөхцөл байдалтай байгаа байдлыг харгалзаад яг суурь шалтгаан нь 10.12-ийг зөрчөөд замын хөдөлгөөний дүрмийн 10.12-ийг зөрчсөнөөс энэ осол гарсан, нөхцөл байдлыг нь харгалзаад оногдуулдаг зохих ялыг бага хэмжээний оногдуулж өгөөч гэж хүсэлт гаргаж байна. Мөн 50,50 хувийн хохирлыг хариуцна гэхээр манай компанийн хувьд 102,500,000 төгрөг нэхэмжлэгчид, шүүхийн зардал 19,100,000 төгрөгийг төлөх юм байна. Манай компани бүрэн хэмжээний даатгалтай нэгэнт шүүхийн шийдвэр гараад ирчихсэн учраас бидний дараагийн ч юм уу давах хэмжээний шүүх болохоос өмнө хохирлыг бүрэн төлчих боломжтой. Хохирол төлбөрийн хувьд манайд оногдуулсан хэмжээний хохирлыг бүрэн гаргаж өгөх боломжтой. Гантулгын хувьд төлөгдвөл зохих төлбөр төлөгдчихөөд ирэх боломжтой, төлөхөө илэрхийлж байгаа байдлаар энийг давхар хэлчихье. Даатгал бүрэн байгаа төлөгдвөл зохих төлбөр төлөгдөнө гэж үзэж байна бага хэмжээний ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Гантулгын хувьд хохирол төлбөрийн хувьд иргэний хариуцагч буюу эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлын хариуцагч этгээд ороод ирсэн байгаад байгаа учраас энэ хохирлын асуудал зөвхөн манайх дээр яригдах ёстой. Энэ хүн өнөөдөр төлөх ёстой үгүйгээ мэдэхгүй зогсож байгаа. Нэгэнт шүүхийн гараад ирж байгаа учраас бид шийдвэрийг биелүүлнэ, өмнөх саналаа дэмжиж байна. Шүүгдэгчийн зүгээс хохирол төлөөгүй нэг ч төгрөг төлөөгүй байна гэдэг нь ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй, иргэний хариуцагч хохирол төлбөл зохих этгээд төлөхөө илэрхийлээд зогсож байна, энэ саналаа дэмжиж байна.’’ гэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч В.Т гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т би, Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тус тус удирдлага болгон эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн Гантулгад холбогдох ******** дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Тайж овогт Амгаланбаатарын Гантулга нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр ухаа худаг уурхайгаас гашуун сухайт хилийн боомт хүртэл нүүрс тээврийн авто замын 38 дахь километр орчимд хово маркийн 82-39 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалтад заасан хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэснийг зөрчиж тээврийн хэрэгслээ замаас бүрэн чөлөөлөөгүй зогсоосноос араас нь нэг эгнээнд явж байсан Өсөхбаярын жолоодож явсан 39-15 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд Ж жолоодож явсан 76-75 УМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Ө, Ж нарын хоёр хүний амь насыг хохироосон хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Үүнд бид бүхэн сая нотлох баримтыг шинжлэн судаллаа. Үүнд тодорхойлж хэлбэл хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгаа си-дид хийгдсэн бичлэгийг үзлээ. Мөн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүд гарсан байгаа. Талийгаач нарын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Тийм учраас А.Гантулгыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрт холбоотой асуудалд амь хохирогч Жаргалбаатарын хууль ёсны төлөөлөгчөөс 39.500.000 төгрөгийг оршуулгын зардал гэж нэхэмжилсэн. Үүнээс 19.500.000 төгрөгийг “аяны эхлэл” ХХК төлчихсөн юм. “Энержи ресурс” ХХК-аас 19.750.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ гэх зүйл хэлж байна. Бурхан болоочийг нутаглуулах зардалтай холбоотой зүйлд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтууд байгаа. Эдгээр нотлох баримтуудыг аваад үзэхээр 39.500.000 төгрөгийн нийт хохирлын баримт авагдсан байгаа. Энэ учраас энэхүү хохирлыг “энержи ресурс” ХК-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Түүнчлэн 100.800.000 төгрөгийг гаргуулан авах талаар нэхэмжилж байгаа. Үүнд статистикийн судалгаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 420.000 төгрөгийг 20 жилээр үржүүлээд энэ хохиролд 100.800.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа юм байна. Үүнийг шүүх сэтгэл санааны хохирол эдгээртэй холбоотой зүйлийг журмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байгаа учир үүнд улсын яллагчийн зүгээс хэлэх тайлбар байхгүй. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал байна гэж үзэж байна. Харин нэмэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зээлийн баримт, гэрээ, банкнаас нэхэмжилж байгаа мэдэгдлийн баримт гаргаж өгсөн ч өөрөө нэхэмжлэхгүй гэдэг зүйлийг хэлж байгаа учраас нэхэмжлэхгүй гэдгийг шийтгэх тогтоолд дурдсан нь зөв болов уу гэх саналтай байна. Тэжээгээ алдсаны тэтгэмж гээд 257.500 төгрөгийг 2 хүүхдийг 18 нас хүртэл төлүүлнэ. Үүнийг гаргуулах зүйтэй гэж үзэж байна. Үүнийг “Энержи ресурс” ХК-ийн зүгээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа хэмжээгээр буюу 257.500 төгрөгөөр нэг хүүхдийг тогтоож 18 нас хүртэл тэтгүүлэх зүйтэй гэх саналыг гаргаж байна. Хүрэлбаатар хууль ёсны төлөөлөгч нь өөрөө хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн учир шийтгэх тогтоолд нэхэмжлэхгүй гэснийг дурдсан нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Эд хөрөнгө, эд зүйлийг ойлгох ёстой, замын хөдөлгөөнийг Монгол Улсад замын тухай хууль болон замын хөдөлгөөний дүрмээр зохицуулдаг. Авто замын тухай хуульд зам гэж юуг хэлдэг юм, замын хөдөлгөөн гэж юуг хэлдэг юм. Тээврийн хэрэгслийн жолооч гэж юуг хэлдэг юм гэдгийг заасан байгаа. Мөн эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт жолооч гэж хэнийг хэлдэг гэдгийг тайлбарласан байгаа. Үүнтэй уялдуулаад хараад үзэхээр манай энэ зам тээврийн хэрэг хаана болсон юм гэхээр зам дээр болсон юм уу, болоогүй юм уу гэдгийг аваад үзэхээр Монгол Улсын авто замын хөдөлгөөний дүрмийн тухай хуульд заачихсан байгаа. Зам гэдэг ойлголтод зам тээврийн осол болсон зам нь бүрэн нийцэж байгаа. Дараагийн зүйл нь замын хөдөлгөөнд аюулгүй байдлын тухай хууль дээр зам тээврийн осол гэдгийг юу гэдэг юм бэ гээд заагаад өгчихсөн байж байгаа. Энэ нь өөрөө зам тээврийн хэргийнх нь зам тээврийн нөхцөл байдал осол гэсэн зүйлтэйгээ таарч байгаа. Жолооч гэдэг нь мөн адилхан таарч байгаа зүйл байгаа. Эндээс ямар зөрчил юу болоод зам тээврийн осол гарчихсан юм бэ гээд авч үзэхээр Монгол Улсын замын хөдөлгөөний 9 дүгээр зүйлийн 3, 9 дүгээр зүйлийн 4-д заасан байгаа. Энэ нь юу гэж заасан байдаг юм бэ гэхээр ослын тэмдгийг ямар үед тавьдаг талаар заагаад өгсөн. Энэ дээрээс хараад үзэхээр замын хөдөлгөөний дүрмийн 9.3д заачихсан байж байгаа, харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэг болон үзэгдэлт хангалтгүй үед тухайн тээврийн хэрэгслийн оврын болон гэрэл нь асахгүй байгаа тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөх боломжгүй тохиолдолд ослын тэмдэг тавина гээд. Энэ дээр ослын тэмдгийг тэгвэл яаж тавьж тавьсан юм бэ, Ослын тэмдгийг замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заахдаа суурин хэсгээс суурин газраас гадна хэсэгт 30 метрээс багагүй зайд ослын тэмдгийг тавина гээд заасан. Ослын тэмдгийг сая бид бүхэн харлаа, бичлэг дээр 19,5 метрийн зайтай тавьчихсан түүнд нь тээврийн хэрэгсэл нь гараад суурь нь тэр байгаа газартаа үлдчихсэн тэндээс нь хэмжилт хийсэн тухайгаа цагдаа хэлээд бичлэг хийгээд энэ нь эд мөрийн баримтаар хураагдчихсан байна. Хэрвээ 30 метр түүнээс цааш зайд тавьчихсан байсан бол магадгүй ард талын энэ тээврийн хэрэгслийн жолооч холоос хараад зай аваад урдаас сааруулаад тойроод гарах нөхцөл байдлыг бүрдүүлэх боломжтой байх байсан юм байна гэж үзэж байгаа. Дараагийн зүйл нь энэ хэрэг дээр бид бүхэн 2 жил шалгаж байгаа хэрэг байж байгаад байгаа.Энэ дээр нэг зүйлийг ойлгох ёстой байгаад байгаа, жолооч ямар үүрэгтэй юм бэ жолооч яах ёстой юм бэ тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн бүтэн хангаж тухайн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд аюул осол аваар гаргахгүйгээр тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явах үүрэг бүхий этгээд өөрөөр хэлэх юм бол маш хариуцлагатай хүн. Тэр тусмаа хүнд даацын том машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа, энэ хүн ямар нөхцөлд хариуцлагатай хандах ёстой байсан юм. Түлш нь хэзээ дуусах вэ тээврийн хэрэгсэл нь өөрийн гэсэн хянах самбартай, хянах самбар дээр түлшний хэмжээг заадаг нь ажиллаж байсан. Тэр битгий хэл түлш нь дууслаа гээд шар гэрэл нь асчхаад байна, та энэ хөдөлгөөн оролцохоосоо түлшээ дуусгахаасаа өмнө түлшээ цэнэглээч гээд машин өөрөө цаанаасаа дохио өгөөд байна. Гэтэл энэ хүн түлшээ цэнэглэхийн оронд үргэлжлүүлсээр байгаад зам дээр зогсчхоод байгаа. Ийм хариуцлагагүй тээврийн хэрэгсэл жолоодно гэж юу байх вэ. Түлшээ тухайн осол аваар гарахааргүй нөхцөлд бүрэн дүүрэн цэнэглэж, хэдий хэмжээний хугацаанд дуусах юм, ямар зам туулж байж дуусах юм, шар гэрэл аснаас хойш хэдэн километр явах юм гэдэг мэдлэг мэдээллийг тээврийн хэрэгслийн жолооч хүн мэдэж байх ёстой. Энгийнээр аваад үзэхэд миний машин шар гэрэл аснаас хойш тавин километр явдаг юм, би шар гэрэл ассан бол 20 километрээс өмнө би түлшээ цэнэглэж банкаа дүүргэх ёстой, цэнэглэх ёстой гэдгийг мэддэг үүнийг ямар ч жолоочгүй мэднэ. Тэр тусмаа олон улсын тээвэрт явж байгаа олон жил машин барьсан хүн мэдэхгүй байх арга байхгүй. Энэ хариуцлагаа өөрөө ухамсарлаагүй зам дээр очиж машинаа тавьчхаад байна. Тавихдаа ямар үйлдэл хийж байна гэсэн чинь замын хөдөлгөөний дүрэм зохицуулагдаагүй хориглосон үйлдэл хийж байгаа. Авцуулах холбоод залгаатай үед машины түлхүүр түлхэж асаах контрактороор түлхэж асааж хөдөлгөөн хийнэ гэдэг замын хөдөлгөөний зүйл байж болох юм уу. Ийм зүйл хийгээд оролцоод байгаа юм, энэ бүхэн дээрээ бид бүхэн дүгнэлт хийх ёстой гэж бодож байна. Хохирол төлбөр төлөхтэй холбоотой зүйл дээр бид бүхэн иргэний хуулийн 497 дугаар зүйл дээр харж үзэх ёстой 497 дугаар зүйл дээр ажил олгогч тухайн тээврийн хэрэгслийн улмаас бусдад учирсан хохирлыг төлнө гээд. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуультай, хөдөлмөрийн тухай хууль дээр ажил олгогч гэж хэнийг хэлдэг юм хөдөлмөрийн харилцаа гэж юуг хэлэх юм бэ гээд заачихсан байж байгаа.Үүнийг аваад үзэхээр ажил олгогчийн хувьд өнөөдөр “энержи ресурс” компани Гантулга гэдэг хүний ажил олгогч. Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч ажилтан хоёр орсон нь ороод нэгнийх нь тээврийн хэрэгслээр тээвэрт яваад тээвэрт явсныхаа төлөө цалин хөлс аваад энэ хоёрын хөдөлмөрийн харилцаа үүсжээ ийм учраас “энержи ресурс” компанийн зүгээс бусдыг учруулсан хохирлыг төлөх нь байна. Энержи ресурс компани өөртөө учирсантай холбоотой хохирлыг иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисон нь зүйтэй гэсэн саналыг хэлж байгаа.
Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас дараах байдлаар эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтээ хэлье. Энэхүү гэмт хэрэг нь 2022 оны 10 сарын 30-ны өдөр үйлдэгдсэн байна. Тийм учраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн хуулийг эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзээд өмнөх эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тийм учраас А.Гантулгад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг 4.2-т заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж түүнд мөн 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. 5 жилийн хугацаанд хорих ял оногдуулахдаа энэхүү ялыг нээлттэй энгийн дэглэмтэй хорих ялыг эдлүүлэх нь зүйтэй байна гэсэн эхнийхээ саналыг тавьж байна. Энэхүү эрүүгийн хариуцлагыг оногдуулах саналыг шүүх хуралдаанд оролцуулахдаа улсын яллагчийн зүгээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хамруулах нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулах нь зүйтэй байна гэсэн саналыг хэлж байна. Харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэсэн саналыг хэлж байна. Энэ хэргийн улмаас А.Гантулга баривчлагдаагүй цагдан хоригдоогүй түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа түүний хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах нь зүйтэй гэсэн саналыг мөн шүүх хуралдаанд оруулж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар нэг ширхэг си ди хураагдсан байгаа. Энэхүү сидиг хэрэгт хавсаргачихсан хэвээр үлдээх саналтай байна. Харин түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хавтаст хэрэгт авагдсан байгаа үүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх харьяалах газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нь хүргүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Энэ хэргийг шалгаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй байна гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Шүүх хуралдаанд оруулсан өөрийнхөө саналын талаар товч тодорхой тайлбарлаж хэлье. Хэрэг гарсан шалтгаан нөхцөл суурь үндэс нь хаанаа байсан юм бэ гэдэг талаар хүмүүс ярьж байна. Миний хувьд хэрэг гарах болсон шалтгаан суурь үндсэн нөхцөл нь жолооч хүний тэр тусмаа олон улсын тээвэр хийж байгаа ийм зам дээр хүнд даацын ачаа тээвэрлэж явж байгаа жолооч хүмүүсийн өөрсдийнх нь цэвэр хариуцлага гэж би харж байгаа. Үүн дээр тухайлбал Гантулгын хувьд тээврийн хэрэгслийнх нь түлш нь дуусаад зүү нь уначхаад шар гэрэл нь асаад байхад түлшээ дүүргэхгүй явсаар байгаад зам дээр зогссон. Зүү нь шар гэрэл ассан бол энэ машиныг түлшээ цэнэглээд эсвэл замаа чөлөөлөөд зогсох ёстой. Замаа чөлөөлөөд зогсчихсон бол энд аваар осол гарахгүй нөхцөл байдал бий болох байсан гэж би харж байгаа. 2 дугаарт нь ослын тэмдгийг 30 метр түүнээс дээш хэмжээтэй зайд тавьчихсан байсан бол гэдэг үндсэн шалтгааныг би яриад байгаа юм. Иргэний хариуцагч компанийн хувьд шатахуун түлшийг нь тэр дор нь авчраад өгчихсөн байсан бол гээд нэг ийм үндсэн шалтгаан нөхцөлүүд нь энэ дээр би хараад байгаа юм. Гэм буруугаа өнөөдрийг хүртэл хүлээхгүй байна, нөхцөл байдлыг хараад өнөөдрийг хүртэл хохирогчид нэг ч төгрөг төлөөгүй байна, гэм буруу дээрээ маргадаг юм байж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй юм байж гэж бодъё гэхдээ энэ хүн чинь хүн. Хүн чанар хүнлэг байх ёстой үүднээсээ хохирогчоос уучлалт гуйх ар гэрт нь очих дэмжлэг туслалцаа өгөх үзүүлэх хандив тусламж үзүүлэх гэдэг бол хүн чанар хүн ёсны асуудал. Ийм зүйлүүдийг гаргаад идэвх санаачилгатай байсан бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсвэл хохирогчид сэтгэл зүйд ар гэрт нь таатай байх байсан болов уу гэж би бодож байгаа юм. Тийм учраас өнөөдөр энд шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байгаа миний санал. Ямар ял шийтгэл оногдуулах нь эцсийн байдлаар шүүх шийднэ. Би шүүх хуралдаанд ажлаа хийж байгаа улсын яллагч хүний хувьд саналаа оруулсан саналаа дэмжиж байна.’’ гэж тус тус мэдүүлж, дүгнэлт болон тайлбараа гаргав.
Дээрх мэдүүлэг, дүгнэлт, тайлбар болон улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын судалсан дараах нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт буюу нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 22-35 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэгийн: “...2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед байж байхад ачаандаа орчхоод кемп дээрээ ирээд хоол цайгаа уучхаад хувцас хунараа солиод урагшаа нүүрсээ буулгах гээд Цагаан хад руу ганцаараа явсан юм. Хамт компанийн нүүрс тээврийн 2 машинтай явцгаасан юм, тэгээд 20 цаг 40 минутын үед манай дүү Эрдэнэбат над руу утсаар залгаад Жаргалбаатар ах урд машинтай мөргөлдчихлөө, намайг очоод үзээдэх гэж хэлэхээр би ганцаараа явж нүүрс тээврийн засмал замаар явж байхад өмнө зам дээр осол гарч гал гараад машин тэрэг нь шатаж байсан. Би тэгээд замын хойд талд нь очоод зогсоход Дорждэрэм над дээр хүрч ирээд ийм юм болчихлоо би Жаргал ахыг хайгаад олохгүй байна гээд бид хоёр шатаж байгаа машиныг тойроод тэр хавиар хайхад олоогүй... Намайг очиход манай нөхрийн том тэрэгний кабин нь шатаж байсан хажуу талаас нэг машин орчихсон байдалтай мөн кабин нь шатаж байсан. Манай нөхрийн замын зэрэгцээ эсрэг талд нь Энержи том машин яг зам дээр хойшоо уурхай руугаа харчихсан зогсож байсан. Тэр манай хүнтэй мөргөлдсөн машин нь урсгал сөрж орж ирээд тэгээд мөргөлдсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 47-48 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хүрэлбаатарын: “...Би тухайн үед Өвөрхангай аймагт явж байгаад осол болсны маргааш өдөр нь ирсэн. Тэгээд осол болсон газарт нь очиход цагдаа нар хамгаалчихсан манай ахын унаж явсан машин зам тээврийн осолд орж машины кабин бүрэн шатаж эвдэрсэн байсан... Талийгаач “Аяны эхлэл” ХХК-ний нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Галмандахын: “...Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгаас гараад Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутагт нүүрс тээврийн ажилдаа орох гээд явсан. Тэгээд Цогт-Овоо сум руу орж ирэхэд гар утсанд олон дуудлага ирсэн байсан тэгээд компанийн жолоочоос нүүрс тээврийн 35 дахь км-т манай компанийн жолооч С.Өсөхбаяр осолд орж байхгүй болчихлоо гэж хэлсэн. Би тэгээд Цогтцэций сумын нүүрс тээврийн 35 дахь км-т шөнө ирэхэд манай компанийн 39-15 УАК улсын дугаартай Шакмен маркийн тээврийн хэрэгсэл осолд орж машины кабин нь шатсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 64 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Баярбатын: “...Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутаг болох нүүрс тээврийн 28 дахь км-т байрладаг “Мэнд ирмүүн тулга” ХХК-ийн кемп дээр байж байхад өдрийн 18 цагийн үед байх нүүрс тээврийн 15 автомашин жижиг Таван толгойгоос ачуулаад кемп дээр ирэхээр би жолооч нарт хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг өгч гарын үсгийг зуруулан Цагаан хад руу тээвэрт явуулсан. Тэгээд би кемпээс гараад 20 дахь км-т явж байхад кемп менежер Нямжав над руу утсаар яриад манай машин 38 дахь км-т дээр шатаж байна гэж хэлсэн би тэгээд шууд осол болсон газарт очиход Нямжав ирчихсэн хоёр
мөргөлдсөн ачааны машины кабин буюу манай машины 1 дүгээр чиргүүл нь шатаж
байсан цагдаа нар ирчихсэн байсан... Би тэгээд ард талд явж байсан машины
жолоочтой уулзаад юу болсон талаар асуухад “би 33 дахь км даваад ороод очиход
өмнө нь мөргөлдчихсөн гал гарч байсан. Тэгээд шатаж байгаа машин дээр очоод
хүнийг нь авах гээд хайхад олдоогүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 70 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Я.Дорждэрэмийн: “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ачилтанд орчхоод Цагаан хад чиглэлд манай компанийн 3 машин гарсан... Тэгээд явж байгаад Мэнд транс ХХК-ийн цайны газар нүүрс тээврийн 25 дахь км дээр ирж хоол идчихээд тэндээс хөдөлсөн. 1 машин маань аккумлятораа солино гээд 25 дахь км дээр үлдсэн бөгөөд Жагаа ах бид хоёр Цагаан хад руу хөдөлсөн. Жагаа ах надаас түрүүлээд хөдөлсөн. Би араас нь хөдлөх гэсэн чинь хоосон 3 машин явж байхаар нь тэрийг өнгөрөөчхөөд араас нь хөдөлсөн. Явж байтал гүвээ даваад хартал гал улалзаад юм шатаад байсан ба 38 дахь км дээр ирээд хартал Жагаа ахын машин байсан. Машинаас буугаад Жагаа ахыг хайгаад олоогүй...Энержи ресурс компанийн машин Цогтцэций чиглэлд зогсчихсон ямар нэгэн дохио асаагаагүй тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 72-73 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөнхлхагвын: “...2022 оны'10 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд цагаан хаднаас ачаагаа буулгачхаад Цогтцэций сум руу буцаад хөдөлсөн. Тэгээд 38 дахь км дээр явж байтал миний урд явж байсан 39-15 УАК улсын дугаартай манай компанийн жолооч Өсөхбаярын машин гэнэт дайвалзаж байсан. Тухайн машин надаас 200 орчим метрийн зайд явж байсан. Дайвалзаж байгаад гэнэт өөр нэг машинтай мөргөлдсөн. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад гүйтэл ойртохын аргагүй гал гарч байсан... Манай машинууд Цагаан хаднаас Цогтцэций чиглэлд явж байсан. Тухайн чиглэлийн зам дээр “Энержи ресурс”-ийн машин зогсчихсон байсан ба “Энержи ресурс”-ийн машины хажуугаар манай машин тойрох маягтай гарахад өөдөөс нь Цагаан хад чиглэлд явж байсан нүүрс ачсан машин гарч ирээд хоорондоо мөргөлдөөд замын урд тал руу унасан. Тэгээд л шууд гал гарсан... Энержи компанийн машин ямар нэгэн дохио асаагаагүй. Тэмдэг тавиагүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 75-76 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ганбатын: “...Намайг 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 22 цаг 30 минутын үед Цогтцэций сумын нүүрс тээврийн автозамын 55 дахь км-т Цагаан хаднаас Ухаа худаг чиглэлд явж байхад шөнийн ээлжийн тээврийн мастер Энэрэл над руу утсаар залгаад “39 дэх км-т манай машины түлш дууссан байна, та хамгийн ойрхон явж байна очоод замаас холдуулах арга хэмжээ аваач” гэж хэлсэн. Би тэгээд тэр хооронд 30 орчим минутын дараа очиход засмал зам дээр аваар осол гарчихсан, цагдаа нар хамгаалчихсан дотогш нь оруулахгүй байсан... машины түлш шатахуун дууссан үед жолооч машинаа замаас бүрэн чөлөөлж, аюулгүй байдлыг хангаж ослын тэмдэг болон конусыг машины урд хойно нь машинаас 20 доошгүй метрт байрлуулан ослын зогсолтын гэрлээ асуусан байх, шөнийн нөхцөлд ойрын гэрлээ асаах зэрэг арга хэмжээ авна... намайг очиход А.Гантулга жолооч машинаа засмал замын хойд талд хойшоо харсан байдалтай замаас гарах маягтай тавьсан. Аваарын гэрлийг асаасан байсныг би анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 81-82 дахь тал/
Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаартай “1 .Талийгаачид гавал яс, хүзүү, сээр, бүсэлхий нугалам,
аарцаг яс, хавирга, хоёр дунд чөмөг, шилбэ ясны шаталт нүүрсжил, дотор
эрхтнүүдийн шатаж нүүрсжил, уушгины мөгөөрсөн хоолой дахь тортог гэмтэл
тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
2.Талийгаач нь өндөр хэмийн үйлчлэлээр шатаж нас баржээ” гэх шинжээчийн
дүгнэлт /1-р хавтаст хэргийн 87-88 дахь тал/
Ч.Жаргалбаатарын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 89-94 дэх тал/
Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 156 дугаартай “1 .Талийгаачид баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга
хугарал, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хоёрлосон хугарал, уушги
няцрал, шарх, цээжний хөндийд 800 мл цустай, хэвлийн хөндийд 600 мл цустай,
элэгний язрал, цус хуралт, гол судасны урагдал, тасрал, сээрний 11-р нугалмын их
биеийн салсан хугарал, нугас тасрал, аарцгийн умдаг ясны салсан хугарал, хоёр
өвдөг, шилбэ ясны хугарал, хэвлийд шарх, цээж, нуруу, өгзөг, зулгаралт, хоёр
өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн
үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 2.Талийгаач нь авто осол хавсарсан хүнд
гэмтлийн улмаас нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 97-100 дахь тал/
С.Өсөхбаярын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд
/1-р хавтаст хэргийн 101-111 дэх тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 531
дугаартай “...76-75 ӨМЭ чирэгч - Үнэлгээгээр тогтоогдсон дүн - 165.200.000
төгрөг...” гэх авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ /1-р хавтаст хэргийн 130-131 дэх тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 532
дугаартай “...76-71 АР чиргүүл - Үнэлгээгээр тогтоогдсон дүн - 40.060.000 төгрөг...”
гэх авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ /1-р хавтаст хэргийн 127-128 дахь тал/
ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн шинжээч И.Базаррагчаа,
Д.Бадрах, А.Эрдэнэтуяа нарын гаргасан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн
03/23 дугаартай “...Хариулт 1. Монгол улсын ШШТ хуулийн 17.1-д “Шинжээчийн
дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга
зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна.”, 17.2-д
“Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна.” гэж заасан байдаг тул
дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна...
Хариулт 2. Талийгаач Ч.Жаргалбаатарын жолоодож явсан 76-75 ӨМЭ улсын
дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна... Хариулт 3. 39-15 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан талийгаач С.Өсөхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-р заалт “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө.” Гэснийг зөрчсөн байна.... Хариулт 4. 76-75 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан талийгаач Ч.Жаргалбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.... Хариулт 5. 82-39 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Гантулга нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалт “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” Гэснийг зөрчсөн байна.... Хариулт 6. 39-15 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Өсөхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-р заалт, 82-39 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийГ жолоодож явсан А.Гантулга нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна... Хариулт 7. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй” гэж шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 178-179 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч О.Галмандахын: “...би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгаас гараад Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутагт нүүрс тээврийн ажилдаа орох гээд явсан. Тэгээд Цогт-Овоо сум руу орж ирэхэд гар утсанд олон дуудлага ирсэн байхаар би жолооч Бямбазагар луу утсаар ярьж холбогдоход Цогтцэций сумын нүүрс тээврийн 35 дахь км-т манай компанийн жолооч С.Өсөхбаяр осолд орж байхгүй болчихлоо гэж хэлсэн. Би тэгээд
Цогтцэций сумын нүүрс тээврийн 35 дахь км-т шөнө ирэхэд манай компанийн 39-15 УАК улсын дугаартай Шакмен маркийн тээврийн хэрэгсэл осолд орж машины кабин нь шатсан байдалтай байсан... Өөрийн компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн хохирлыг бид өөрсдөө хариуцна..” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 239-240 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонбаярын: “...хүнд даацын автомашины жолооч А.Гантулга нь нүүрс тээврийн 38 дахь км-т автозам дээр хойшоо буцаж байгаад замдаа түлш дуусаад тэгээд замаасаа гаргах гэж байгаад аккумлятораа суулгасан байсан гэсэн... 82-39 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл "Энержи Ресурс" ХХК-ний бүртгэлтэй өмч хөрөнгө байгаа юм....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 250 дахь тал/
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт
/3-р хавтаст хэргийн 237-239 дэх тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Шүүгдэгч А.Гантулга гэм буруугийн талаар маргасан болно. Шүүгдэгч А.Гантулга нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч А.Гантулгын гэмт үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч А.Гантулга нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн авто замын 38 дахь километрт Хово маркийн 82-39 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэж заасныг зөрчиж, тээврийн хэрэгслээ замаас бүрэн чөлөөлөлгүй зогсоосон үйлдлийн улмаас араас нь нэг эгнээнд явж байсан С.Өсөхбаярын жолоодон явсан 39-15 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж Ч.Жаргалбаатарын жолоодон явсан 76-75 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас хохирогч С.Өсөхбаяр, Ч.Жаргалбаатар нарын амь нас хохирсон үйлдэлтэй харилцан хамааралтай, шалтгаант холбоотой байх бөгөөд амь хохирогч Ч.Жаргалбаатар нь өндөр хэмийн үйлчлэлээр шатаж нас барсан, амь хохирогч С.Өсөхбаяр нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ. /1-р хавтаст хэргийн 87-88, 97-100 дахь тал/,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэж заасныг зөрчиж, тээврийн хэрэгслээ замаас бүрэн чөлөөлөлгүй зогсоосон үйлдлийн улмаас араас нь нэг эгнээнд явж байсан С.Өсөхбаярын жолоодон явсан 39-15 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж Ч.Жаргалбаатарын жолоодон явсан 76-75 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргаж, ослын улмаас хохирогч С.Өсөхбаяр, Ч.Жаргалбаатар нарын амь насыг хохироосон байна.
Шүүгдэгч А.Гантулга нь жолоодож явсан тээврийн хэрэгслийнхээ шатахууныг хянаж, холбогдох арга хэмжээ авах боломжтой байсан ба тээврийн хэрэгслээ замаас бүрэн чөлөөлөлгүй зогсоосон үйлдлийн улмаас зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байх тул түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ.
2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлтээр шүүгдэгч А.Гантулгын амьсгал дахь спиртийн агууламж 1.64 промиль гарсан болох нь тогтоогджээ. /1-р хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Шүүгдэгч А.Гантулга нь 395265 дугаарын жолоочийн үнэмлэхтэй, тээврийн хэрэгслийн В, С, СЕ ангиллын эрхтэй болох нь жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 31 дэх тал/,
Шүүгдэгч А.Гантулга нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас С.Өсөхбаяр, Ч.Жаргалбаатар нарын амь нас хохирсон хохирлыг болгоомжгүйгээр учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” байхыг шаарддаг.
Мөн дээрх гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заажээ.
Шүүгдэгч А.Гантулгын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүхээс тогтоосон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Гантулгыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироож үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заанаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
1.5 Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэгээс гаргасан /2-р хавтаст хэргийн 170-250 дахь тал, 3-р хавтаст хэргийн 1-78 дахь тал/ хохирлын баримтуудыг нэг бүрчлэн хянаж үзээд гэмт хэргийн улмаас үүссэн бодит хохиролд хамаарахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 603,552 /зургаан зуун гурван мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хариуцагч “Аяны эхлэл” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э 19,500,000 /арван есөн сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдан талуудын шинжлэн судалсан “Хас үнэлгээ” ХХК-ийн 532, 531 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан”, хохирлын бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, гэмт хэргийн улмаас үүссэн бодит хохиролд хамаарч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар 19,146,448 /арван есөн сая нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг хувь тэнцүүлж буюу иргэний хариуцагч “****” ХХК-аас 9,573,224 төгрөгийг, иргэний хариуцагч “***” ХХК-аас 9,573,224 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэгт олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д тус тус зааснаар 205,260,000 /хоёр зуун таван сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг хувь тэнцүүлж буюу иргэний хариуцагч “****” ХХК-аас 102,630,000 төгрөгийг, иргэний хариуцагч “****” ХХК-аас 102,630,000 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Мэнд ирмүүн тулга” ХХК-д олгож тус тус шийдвэрлэлээ.
Иргэний хариуцагч “***” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Г өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлт, холбогдох баримтыг үндэслэн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.” гэж, 508.4-т “Гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө”, 508.4.1-д “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл” гэж тус тус зааснаар шүүгдэгч А.Гантулгаас тэтгэлгийн зөрүү 257,500 /хоёр зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийг амь хохирогчийн төрсөн охин Ж.Э /РД:****/, хүү Ж.Э /РД:****/ нарт арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э 100,800,000 /зуун сая найман зуун мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг 4.2-т заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж түүнд мөн 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. 5 жилийн хугацаанд хорих ял оногдуулахдаа энэхүү ялыг нээлттэй энгийн дэглэмтэй хорих ялыг эдлүүлэх нь зүйтэй байна гэсэн эхнийхээ саналыг тавьж байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Г “...хэрэг гарсанд харамсалтай байна, ар гэрээс нь уучлалт хүсье. Би энэ 2 жилд бүтэн нойртой хоносон удаа байхгүй, мөнхийн шаналгаатай шаналалтай явсан. Би 4 хүүхэдтэй эхнэр харамсалтай байна ар гэрээсээ уучлалт хүсье. Миний энэ нөхцөл байдлыг авч үзээд шүүгч бага ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэх тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О “...2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Ц “...5 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх...” гэх саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э “... хэргээ хүлээхгүй байгаа юм чинь тултал ялыг нь өгсөн дээр гэж бодож байна. Миний гурван хүүхдээс, надаас уучлалт гуйчихсан байсан бол ямар ч төлбөр тооцоо өгөөгүй нэг удаа уучлалт гуйсан бол би тэрийг нь харж үзэхээр байсан...” гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн болно.
2.2 Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч А.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Г урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 133 дахь тал/
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заажээ.
2.3 Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч А.Г “В” ангиллын ***** дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхээр, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт А.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар 19,146,448 /арван есөн сая нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг хувь тэнцүүлж буюу иргэний хариуцагч “****” ХХК-аас 9,573,224 төгрөгийг, иргэний хариуцагч “****” ХХК-аас 9,573,224 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэгт олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э 100,800,000 /зуун сая найман зуун мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э иргэний нэхэмжлэлээс 603,552 /зургаан зуун гурван мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч “*****” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э 19,500,000 /арван есөн сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
10. Иргэний хариуцагч “******” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Г өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий Сиди 1 /нэг/ ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
13. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй болохыг тус тус дурдсугай.
14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
16. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гантулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ