Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­168

 

  

 

 

 

 

     

     

     2024             10           28                                                              2024/ШЦТ/­­­­168                                                 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т

Шүүгдэгч: Э.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Э /цахимаар/,

Хохирогч: М.А /цахимаар/,

Хохирогч М.А өмгөөлөгч: Г.А /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э.Б холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймагт
төрсөн. 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч
мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн *-р хороо, *** тоотод оршин суух, улсаас
авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 01 сарын 28-ны
өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн
145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Э. Б /РД:**************/.

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр
Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст 1-р баг, нүүрс тээврийн автозамын 13
дахь км-т 40-51 УАХ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг
жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд
заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд
осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 13.1 дүгээр зүйлд заасан
/Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл
болон тээж яваан ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний
дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын
хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2 Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал: гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгалд явж байсан 63-06 УБЧ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн Э.Т биед хүндэвтэр хохирол учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

           1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд ‘’Шүүгдэгч Э.Бнь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр
Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст 1-р баг, нүүрс тээврийн автозамын 13
дахь км-т **** улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг
жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд
заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд
осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрм
ийн 13.1 дүгээр зүйлд заасан
/Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний э
рчим, хурд, тээврийн хэрэгсэл
болон тээж яваан ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний
дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын
хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг
анхаарч мэдсэн байвал зохино. 13.2 Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал: гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгалд явж байсан *** улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн Э.Т биед хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

  Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Б гаргасан мэдүүлэгтээ: ‘’Болчимгүй явдлаас болж эдгээр хүмүүс гэмтсэнд маш их харамсаж байна. Хохирол мөнгөө төлж барагдуулна. Гэмтсэн хүмүүсээсээ уучлалт гуйж байна, хүмүүсийн хохирол төлбөр тооцоог төлж барагдуулна. Гэм буруугаа ойлгож байгаа. Би гэм буруугаа ойлгож байна, хохирол төлбөрөө төлж барагдуулна.’’ гэв.

  Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Э гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Гэм буруугийн хувьд маргахгүй учраас би 2,3 зүйл хэлье гэж бодож байна. 1 дүгээрт гэмт хэрэг гарсан мөрдөн шалгах үйл ажиллагаа эхэлсэн үеэс эхлэн  миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй. Өөрөөр хэлбэл тухайн үед гүйцэж түрүүлэх үйлдэл ялангуяа нүүрсний тээврийн зам дээр маш их гардаг. Үүндээ хөнгөмсгөөр найдаад гүйцэж түрүүлчих байх гэсэн өөрийн жолоодлого ур чадварт хөнгөмсгөөр хандаж найдаад ийм үйлдэл гаргасанд болбол магадгүй гэдгийг 3 дах удаагаа илэрхийлж байгаа. Эрүүгийн тусгай ангид заасан 27.10 дугаар зүйлийн 1.1д заасны дагуу гэмт хэргийн тодорхойлолтын хувьд бид өнөөдөр энэ хэрэг дээр олон хүн хохирогчоор тогтоогдоод мэдүүлэг өгөөд шүүх хуралдаанд оролцоод явж байгаа. Үүнд эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн заасан ноцтой алдаанууд гарсан гэж үзэж байгаа. Гэхдээ шүүх энийг шийдвэрээрээ залруулаад явчих боломжтой учраас би өнөөдөр би хэн нэгэнтэй Алтанцэцэг өмгөөлөгчтэй эсвэл Амгаланбаатартай эсвэл улсын  яллагчтай    мэтгэлцсэнгүй. Өөрөөр хэлэх юм бол 27.10 дугаар зүйлийн 1-д хөдөлгөөний журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэж байгаа. Гэхдээ хөнгөн болбол Төмөрбаатар гуай шиг юу шаардаж байна вэ гэхээр хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд уг гэмт хэргийн хохирогч  байхыг  хууль тогтоогч хуульчилсан байна. Өмнөх шүүх хуралдаанд Төмөрбаатар гуай оролцсон мөн би энэ хүнд уучлаарай гэдгээ илэрхийлсэн. Саяны шүүх хуралдаанд хөнгөн гэмтэл учруулсан Амгаланбаатарт илэрхийлсэн. Гэхдээ өнөөдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан зорилго бол бид өнөөдөр шүүхээс тухайн гэмт хэрэг үйлдэх хохирол субъект субьектив байдлыг тодорхойлж өгсөн хүрээнд бид нар  шүүхийн шийдвэр гаргах ёстой. Өөрөөр хэлбэл хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг шүүж байгаа. Хөнгөн гэмтэл учруулсан хэрэг биш уучлаарай. Гэхдээ гэмтэл учруулсан, өөрөө маргахгүй байгаа бид ч маргахгүй байгаа. Энэ агуулгаараа бусад хохирогчоор тогтоогдсон  гээд байгаа хүмүүс эргээд нэхэмжлэгч хариуцагчаар явах зохицуулалттай. Энэ дээр орж ирээгүй энэ агуулгаар та хохирогчоор мэдүүлэг өгдөг хохирогчоор буруу зөв мэдүүлэг өгөх юм бол өөрөө эрүүгийн  хариуцлагатай эрсдэлтэй зүйл рүү ороод ирсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн баримтуудыг харахаар  саяны өгсөн мэдүүлгийг харахаар эвгүй зүйлүүд харагдаад байна. Гэхдээ шүүх шийдвэрээрээ энэ харилцааг зохицуулаад өгөх боломжтой гэж үзсэн учраас би санал болгож хэлж байна. Танд учирсан  цалингийнхаа бодит нийгмийн даатгал, дансны хуулга зэрэг маш олон зүйлээр тодорхойлж болдог. Эрүүл мэнд, бензиний баримт гаргаад өгсөн байсан. Үүнийг тогтоогоод  шүүх нээлттэй  үлдээгээд, зам тээврийн ослын улмаас хөнгөн гэмтэл учирсан хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг зохицуулсан байгаа. Энэ дээр шүүхээс үлдээж өгөх боломжтой гэж үзэж байгаа. Эргээд бүрэлдэхүүнд заасан шаардлагын дагуу хүрээнд Төмөрбаатар гуайн асуудлыг бид энд  ярилцах ёстой байх. Энэ хүрээнд бид шүүхэд тогтоосон хэмжээнийхээ хүрээнд сэтгэцэд болон холбогдох  баримтын хүрээнд хохирлыг тодорхой гаргаж үзсэний хүрээн дээр бид буюу миний үйлчлүүлэгч яллагдагч Баттулга хохирлыг төлөхөө илэрхийлсэн, тодорхой хэмжээгээр төлсөн заасан 60 хоногийн хугацаанд өмнө хэлсэн, эхнэр төрсөн 2 сарын хугацаанд ажил хөдөлмөр хийх эрх нь тодорхой зүйлээр хязгаарлагдсан байсан учраас ямар нэгэн байдлаар бодитойгоор өнөөдрийн байдлаар төлөлт хийсэнгүй орж ирлээ. Үүнийг та бүхэн анхаарч үзээсэй. Түрүүн хэлсэн процессын явцад хохирогчоор тогтоогдсон алдаа гарсны улмаас  хөнгөн гэмтэл учирсан хүн хохирогчоор тогтоогдоод мэдүүлэг өгч байгаа байдал нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эцэст нь хэлэхэд гэмтэл учруулсан ч байсан энийг барагдуулахаа илэрхийлж бүрэн байгаа үүнийг тэмдэглэлдээ тусгуулна. Гэхдээ  шүүхийн зүгээс улсын яллагчийн хяналт тавьж байхад гарсан алдааг залруулах нь зүйтэй байх. Өнөөдөр авагдсан баримтаар 17.000.000 төгрөг үү, 8.000.000 төгрөгийн цалинг нь нөхөн олгох шууд шийдчихэж болохгүй учраас үүнийг нээлттэй орхиод иргэний хуулийн 490 дүгээр зүйл, гэм хор учруулснаас үүссэн гэм хор нэхэмжлээд явах нээлттэй үлдээгээд тухайн үедээ нотлоод явах нь зүйтэй болов уу мөн хохирогчоор тогтоогдсон хүмүүст энэ нь хамааралтай юм. Миний бие 1 дүгээр саналаа дэмжиж байгаа. Улсын яллагчийн зүгээс хэлж байгаа тайлбар хуульд нийцэх ёстой. Миний хэлье гэсэн хуулийн заалтыг өөрөө тодорхой уншаад өгчихлөө. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д хохирогч гэдгийг тодорхой заагаад өгсөн байгаа. Энэ хохирогч гэдэг тодорхойлолт нь өөрөө зөвхөн тэр  зам тээврийн осол болох үед машин дотор сууж явсан шалтгаан нөхцөлөөс гадна гэмт хэргийг тодорхойлж, тусгай ангид тодорхойлж өгсөн зүйл ангитай уялдах ёстой. Тэр дотор суусан хүн бүр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн хуульд заасан хохирогч биш юм. Миний хэлж байгаа эсэргүүцэл мэтгэлцээн бол зөвхөн өмгөөлөгчийн хувиас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, хэргийн оролцогчийн хувиар шүүхийн шийдвэр бичигдэхэд хууль хэрэглээний тайлбараа хэлж байгаа болохоос биш Баттулгад огт хамааралгүй. Баттулга өмнө нь таны хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа бодитой байх үүднээс шүүхээс  хэрэгжих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд үндсэн зорилго буюу зөрчигдсөн эрх ашгийг сэргээхдээ ямар шат дарааллаар сэргээх вэ, хараагүй болсон Төмөрбаатар гуай байгаа. 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан энэ хүний хохирлыг барагдуулах асуудлыг хуульчлаад,  дараагийн хүний асуудал нээлттэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний нэхэмжлэгчээр оролцох боломжтой байсан гэж хэлээд байгаа. Бүх хүнийг хохирогчоор тогтоочихоор залилангийн гэмт хэрэгт эрүүл мэндийн эмнэлгийн дэвтэр, гэмтэл гарсан хүнийг хохирогчоор тогтоож болохгүй гэдэгтээ адил. 27.10 дугаар зүйлд хохирогч болох үндэслэл нь хүндэвтэр гэмтэл, эсвэл нас барсан хүнд гэмтэл гээд гэмтлийнх нь зэргээр тогтоож, ялгаварлаж өгч байгаа. Хөнгөн гэмтэл гарсныг зөвшөөрч байгаа. Үүнд минийх хүнд байсан гэх маргаан байхгүй. Үүнийг хангах гэхээр олж байсан орлого тодорхойгүй, гэхдээ би үүнийг шүүх шийдвэрээрээ залруулах боломжтой юм. Үнэн зөвийг тодорхойлох боломжтой юм. Одоогоор хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодруулах боломж байхгүй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломж нь хэвээрээ үлдэнэ. Иргэний журмаар тусгайлан зохицуулсан зүйл анги байгаа. Иргэний хуулийн 490 заалт. Харин 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, бүрэлдэхүүний хувьд хуульчлалын хүрээнд Амгаланбаатар хохирогч биш, хүндэвтэр, хүнд гэмтэл гараагүй, амь насанд хохирол учраагүй ийм хүн байгаа учраас түүний хохирол гэмт хэргийн улмаас үүдсэн хохирол төлбөрөө иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, иргэний хуулиар гаргах ёстой гэж үзээд байгаа. Үүнийг прокурорын зүгээс илэрхийлж байгаа, өнөөдөр бид нар хууль барина. Хуульд үүнийг ингэж хуульчилсан учраас шүүх захирамж шийдвэрээрээ зохицуулаад явах боломжтой гэж үзэж байгаа учир өмнөх саналаа дэмжиж байна.

  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн гаргаж байгаа санал дээр ял шийтгэлийн хэлбэрийн хувьд дэмжиж байна. Хэмжээний хувьд тухайн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санкцын торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгож өгөөч, хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, тогтоогдоогүй, гэхээсээ илүү ямар ч байсан гэм буруутай дээрээ маргахгүй байгааг дэмжиж байгаа. Эрүүгийн хуулийн хариуцлагын зорилго мөн энэрэнгүй байх зарчим нь хохирлыг сэргээх боломжийг олгох үүднээс торгох ялыг хамгийн бага хэмжээгээр нь олгож бусад үлдсэн хохирогч нарын хохирлыг барагдуулах мөн эргээд өөрөө гэр бүлтэй нялх хүүхэдтэй үүнийгээ өөрөө тэжээн тэтгэх энэ боломжуудыг тал талаас нь шүүгч харгалзан үзэж миний саналыг хүлээж авна уу гэсэн санал санал хэлж байна. Өмнөх саналаа дэмжиж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шинээр ярьсан зүйлээ судална. Бусад нөхцөл байдлыг шүүхээс тал талаас нь харж үзэж гэдэгт итгэлтэй байгаа.’’ гэв.

Шүүх хуралдаанд хохирогч М.А гаргасан тайлбартаа: ‘’Хохирогч Мөнхбаатар овогтой Амгаланбаатарын миний бие 2024 оны 01 сарын 07-нд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн цагаан хад руу буюу ажилдаа очихоор приус 30 маркийн авто тээврийн хэрэгслийн хойд суудалд 2 зорчигчийн хамтаар гурвуулаа зэрэгцэж сууж явж байтал уурхайн замын 13 дахь километрт өөдөөс приус 30 маркийн авто тээврийн хэрэгсэл өмнөө байгаа том оврын тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлэхээр маш их хурдтай манай явж байсан эгнээнд орж ирээд тэр машиныг гүйцэд түрүүлж амжилгүй миний сууж явсан машинтай мөргөлдсөн. Үүний улмаас би биедээ гэмтэл авч улмаар Дархан-Уул аймгийн сарын эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Миний бие шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Би Улаанбаатар хотод ирж “Мед траума” эмнэлэгт 2024 оны 01 сарын 09-нд бүсэлхийн нуруу, сээр нуруу нарийвчилсан имрай зураг авхуулахад бүсэлхийн 5 нугалмын баруун талын хөндлөн сэртэн үзүүр хэсгээрээ цууралттай.  Уг ослын улмаас миний биед нуруу хөл гар маш их хөндүүр, өрөвдөлтэй тархи толгой их өвддөг болсон, дотор муухайрч бөөлжис цутгасан, тухайн үед 2,3 сар тасралтгүйгээр энэ осолд орсноос хойш миний биеийн байдал ихэд хязгаарлагдаж хөдөлж болохгүй маш их зовуурьтай өвдөж, шаналгаатай байсан. Би Өмнөговь аймаг Цагаан хаданд “сүүн чимэг транс” ХХК-д олон улсын тээврийн жолоочоор сарын үндсэн цалин 1.000.000 төгрөгийн цалинтайгаар нэг рейс тутамд 300.000-600.000 төгрөгийн нэг сардаа 5-7 удаагийн цалин нэмэгдэл хийж авдаг. Хэвтрийн дэглэм барих үед хүнд болон удаан хугацааны суугаа ажил хийж болохгүй гэж эмч зөвлөж байсан тул саяхан буюу 08 сарын 18-нд ажилдаа эргэн орсон шүүгдэгч Э.Баттулга зам тээврийн ослоос гаргаснаас хойш нэг ч удаа бие чинь яаж байна гэж хүний урамд асуугаагүй, эхнэр нь надтай ярьсан. Өөрөө надтай яриагүй. Эмчилгээний төлбөрт нэг ч төгрөг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Энэ ослоос  хойш миний бие маш их шаналал зовуурьтай, байнгын хэвтрийн дэглэмтэй залуугаараа нурууны өвчтэй болж байгаадаа маш их гомдолтой байна. Миний бие жолоочоор ажилладаг байнга том тээврийн машин барьж урт удаанаар суугаа ажилдаа доргио ихтэй байдаг. Хөдөө орон нутагт явдаг байнгын нурууны өвчтэй зовуурьтай олон цагаар машин барьж явахад маш их хэцүү хүндрэлтэй байна. Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэг бол махан бодийн эдгэрэх хугацаатай огт хамааралгүй, нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй хохирогч миний мэдэрч буй мэдрэмж болох сэтгэлийн зовлон шаналлыг сэтгэцэд учирсан хохирол гэж үзэж байна мөн эрүүгийн хариуцлага гэдгийг зөвхөн ял шийтгэлээр хязгаарлан ойлгож болохгүй. Эрүүгийн хариуцлага гэдэг бол ял шийтгэлээс гадна шүүгдэгч Баттулгад үүсэх эдийн засгийн сөрөг үр дагавар байдаг. Эдийн засгийн сөрөг үр дагавар гэдэгт хохирогчид нөхөн төлөх хохирол хор уршиг зайлшгүй багтана гэж үзэж байна. Эмчилгээний зардал буюу тухайн цаг үед чадахаараа баримт цуглуулсан нийт бензин тосны зардал нийлээд 1.646.851 төгрөг, гэмтлийн улмаас ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 01 сараас 2024 оны 08 сар хүртэлх сарын цалин багадаа 2.500.000-3.000.000 төгрөгийн нийт цалин буюу 1,2,3 сарын 1.500.000  төгрөг эхний нэхэмжилж сүүлийн 5,6,7 саруудад гам барьж байсан тул нэхэмжлээгүй болно. Миний бие эмчилгээ дуусаад 2024 оны 08 сарын 18-аас ажилдаа эргэн орсон. Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8.573.400 төгрөг нийт 17.720.000 төгрөг 251 төгрөгийг шүүгдэгч Э.Баттулгаас нэхэмжилж байна. Маш их гомдолтой, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх хэргийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна.’’ гэв.

  Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Г.А гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгч Э.Б нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн. Тийм учраас шүүгдэгч Б гэм буруутайд тооцож өгөөч гэсэн 1 дэх саналаа тавья. 2-т нь гэх юм бол шүүгдэгчийн өмгөөлөгч ярлаа, миний үйлчлүүлэгч Амгаланбаатарыг эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хохирогч биш гэсэн үндэслэлээр ярьж байна. Миний үйлчлүүлэгч хохирогч А эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан тэр тусмаа шүүгдэгч Б үйлдсэн зам тээврийн хэргийн хохирогч. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч А хохирогчоор татсан мөрдөгчийн тогтоолоор хохирогч А энэ хэрэгт орж ирээд явж байгаа. Тухайн шүүгдэгч Б унаж явсан тээврийн хэрэгсэлд миний үйлчлүүлэгч А сууж явсны улмаас мөн дээрээс нь шүүгдэгч Б тухайн зам тээврийн ослыг гаргахдаа тээврийн хэрэгсэл дотор сууж явсан болон өөдөөс ирж яваад мөргүүлсэн тээврийн хэрэгсэл сууж явсан зорчигч  нарын биед гэмтэл учруулаад энэ хэрэгт хэд хэдэн хохирогч нар орсон. Хамгийн гол хэлэх гэж байгаа зүйл бол Баттулгын үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгч хохирогч Амгаланбаатарын биед хөнгөн бэртлийн хохирол учирсан энэ нь шалтгаант холбоотой. Баттулгын буруутай үйлдлийн улмаас хор уршиг учраад байгаа үүнийг өмгөөлөгчийн хувьд шалтгаан холбоотой гэж үзэж байгаа. Тийм учраас Амгаланбаатар энэ хэргийн хохирогч мөн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр А биед хөнгөн гэмтэл учирсан. Энд осол болоод шинжээчийн дүгнэлт гарснаас хойш шүүгдэгч Баттулга нь миний үйлчлүүлэгчид өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирлыг төлөөгүй. Хохирогч А нь “******” ХХК 2023 оны 05 сарын 05-аас 1,000,000 төгрөгний цалинтай ажилд орсон гэх хөдөлмөрийн гэрээ мөн компанийн тодорхойлолт зэргийг шүүхэд ирүүлсэн байна.Хохирогчийн Б нэхэмжлээд байгаа эмчилгээний зардлыг улсын яллагч бол шүүгдэгч Б гаргуулах нь зүйтэй гэсэн саналаа хэлж байна. Сэтгэцэд учирсан хохирлыг шүүх тогтоох байх. Хавсралт загварыг мөрдөгч хуульд заасан ном журмын дагуу бэхжүүлж хэрэгт хавсаргасан байна гэсэн учраас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Амгаланбаатарын нэхэмжилсэн 8,543,400 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. Үүнийг яаж тооцсон бэ гэвэл үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нэхэмжилж байна. Тухайн зам тээврийн осол 2024 он 01 сарын 08-ны өдөр гарсан. Монгол улсын дээд шүүхийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлалыг баталсан тухай тогтоол гарсан. Энэ тогтоолын хавсралтад хүснэгтээр заасан тийм учраас сэтгэцийн хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ажилгүй байсан хугацааны 2,3,4 сарын цалинг нэхэмжилж байна, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг өмнө нь Амгаланбаатар гаргаад өгсөн байна. Хөдөлмөрийн гэрээ ажлын газрын тодорхойлолтыг гаргаад өгсөн, цалин хөлсийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна нийт 17,720,251 төгрөгийг шүүгдэгч Баттулгаас гаргуулж өгөөч мөн цаашдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байгаа учраас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлыг иргэний хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Улсын яллагчаас хэргийг яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нотолбол зохих байдал нотлогдсон гэж өмгөөлөгч үзэж байгаа. Хэдийгээр өнөөдөр шүүгдэгч Баттулга гэм буруу дээрээ маргахгүй гээд өмгөөлөгч нь хэлээд байгаа боловч энэ хэрэгт хохирогч Амгаланбаатар энэ хэргийн хохирогч биш юм гээд маргаад иржээ гэж өмгөөлөгч үзэж байгаа. Хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа ч гэсэн хохирогчид хохирол хөнгөн учирсан гэдэг дээр нь маргаад ирж байна гэж өмгөөлөгчийн хувьд харж байгаа. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 хэргийн бодит байдал тогтоогдчихсон гэж үзэж байна мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д энэ хэргийн улмаас хохирогч Амгаланбаатарын биед хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг мөн тухайн тээврийн хэрэгсэлд явж байсан бусад хохирогч гэрч мөн шүүгдэгч Баттулга хэлдэг. Дээрээс нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг яагаад нэхэмжлээд байгаа юм бэ гэхээр Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолын хавсралтын 3.6-д үндэслээд шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт эрүүгийн гэмт хэргээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан мөн дээрээс авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг тусгайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хэрхэн тогтоож уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилхан үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэсэн. Өнөөдөр Амгаланбаатар шүүгдэгч Баттулгад холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч хохирогчоор тогтоогдсон 1-д хэрэг прокуророос шүүхэд шилжихэд хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй. Хэрвээ шүүх тэгж үзсэн бол өнөөдөр энэ хэргийн хохирогч нь Амгаланбаатар биш байна, энэ хүн өнөөдөр хохирогчоор биш тухайн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр орох ёстой юм байна. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг зөрччихсөн байна гээд тийм үзсэн үндэслэлээс нь шүүхэд шилжүүлээд гэм буруугийн хуулийг зарлахгүй байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа процессын ямар нэгэн алдаа дутагдалгүй явж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа учраас өмнө гаргасан болон гаргаж байгаа санал хүсэлтээ дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогч Амгаланбаатар энэ хэргийн хохирогч биш юм гэсэн үндэслэл тайлбарыг өмгөөлөгчийн хувьд няцааж байна. Тийм учраас хохирол төлбөрийг шүүгдэгч Баттулгаас 100 хувь гаргуулж өгнө үү. Шүүгдэгч Баттулга нь хохирогч Амгаланбаатарт учруулсан хохирлыг би төлнө гээд түрүүн шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад өөрөө хариуллаа.

 Улсын яллагчийн саналыг сонслоо мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг сонслоо. Гэхдээ шүүхээс гэм буруутайд тооцоод хохирлыг хохирогч нарт төлүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийг хүртэл миний үйлчлүүлэгч хохирогч Амгаланбаатарт нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Шүүгдэгч Э.Баттулга нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байна гэсэн байр суурьтай яваад байгаа. Миний үйлчлүүлэгчийн зорилт хамгийн гол нь хохирлоо авах нь чухал байгаа. Хохирогч шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байдаг,  хохирогчийн байр суурийг шүүх харгалзаж үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-д эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилсан байгаа. Гол нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх хохирлыг нөхөн төлүүлэх,  гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.  Хуулийн эрүүгийн хариуцлагын зорилго нь ийм байгаад байгаа. Гэхдээ сая улсын яллагчаас хэллээ, энэ гэмт хэрэг гарснаас хойш шүүгдэгч Баттулга нь 1.600.000  төгрөгийн хохирлыг хохирогч Төмөрбаатарт төлсөн. Бусад хохирогч нарт өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол нэмж төлөөгүй байна. Энэ нь сая шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад харагдлаа. Дээрээс нь улсын яллагчаас эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэл 2700 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсэн байгаа. Үүнийг сонгож торгуулийн ялыг оногдуулж байна. Гэхдээ өмгөөлөгчийн хувьд үүнийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Яагаад гэх юм бол хохирогч нарт үзүүлсэн хохирлыг энэ хүн өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Шүүхээс нэр бүхий хохирогч нарт хэдэн төгрөгийн хохирлыг төлөөгүй гээд заачихлаа. Дээрээс нь энэ хүн ямар ажил хөдөлмөр эрхлэх юм, орлоготой юм уу тэр талаарх баримт нь хэрэгт авагдаагүй. Шүүх хуралдааны явцад энэ яригдаж байна. Гол нь хохирогч нарт хохирол төлөгдөөгүй мөн торгуулийн ял авчихаар ямар юм бол, эрх хязгаарлах ял бол 1-3 жил хүртэл байгаа. Гэтэл энэ хүний үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж мөн нэг хохирогчид биш нэлээн хэдэн хохирогчийн амь нас эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол учруулсан байгаа учраас улсын яллагчийн гаргаад байгаа санал хэр зохимжтой юм. Шүүх үүнийг анхаарч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарын гаргаад байгаа санал хүсэлт хохирол төлсөн байдал эдгээрийг харгалзаад шүүхээс шүүгдэгчид хуульд заасан үйлдсэн гэмт хэрэгт тохирсон хохирлын ял шийтгэл оногдуулах байх гэж үзэж байна.’’ гэв.

   Шүүх хуралдаанд улсын яллагч В.Т гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т Монгол улсын  прокурорын тухай хуулийн 17, 19 эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.7 , 35.24 зүйлийн 1 дэх хэсэгд тус тус  удирдлага болгон эрүүгийн өмнөх хуулийн  тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багын нутаг дэвсгэр нүүрс тээврийн авто замын 13 дахь км газарт 2024 оны 01 сарын 07-ны өдөр *** улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  1.3 дугаар зүйл мөн 13.1 дүгээр зүйл, 13.2 дугаар зүйлүүдийг тус тус зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас эсрэг урсгалд явж байсан тоёота приус маркийн  ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн Төмөрбаатарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзэж байна. Тийм учраас түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг журмын тухай гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн буюу 27.10 дугаар зүйлийн 1 дэхэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Хохирлын хувьд дараах байдлаар хохирлын талаарх саналаа хэлье. Хохирогч Энхбаатарт 425,366 төгрөгийн хохирол учирсан байгаа, гэвч энийг төлсөн гэдэг боловч баримтаа хэргийн материалд ирүүлээгүй байна. Тийм учраас энэ хохирлын төлбөрийг  төлсөн гэж үзэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй байгаа  учраас уг төлбөрийг шүүгдэгчээс хувьд ноогдох хөрөнгөөс гаргуулж Энхбаатарт олгуулах ийм саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Хохирогч Ганзулд эд хөрөнгийн хохирол учирсан байгаа 26,417,400 төгрөгийн хохирол энийг даатгалаар нөхөн төлөгдсөн байгаа даатгалаар нөхөн төлсөн баримтаа бол шүүхэд ирүүлсэн гэж байна. Төлсөнд тооцох нь зүйтэй гэсэн саналтай байна. Хэрэв даатгалын компани гэм буруутай этгээдээс даатгалд нөхөн төлсөнтэй холбоотой зардлаа нэхэмжлэх эрхийг нь жич  нээлттэй үлдээсэн дээр болов уу гэсэн саналтай байна. Амгаланбаатарт хохирол төлбөр учирсан тухай гэх юм бол эрүүл мэндийн зардал эмчилгээнд 1,646,851 төгрөгийн хохирол учирсан байгаа энэхүү хохирлыг шүүгдэгч Баттулгын хувь ноогдуулах хөрөнгөөс гаргаж олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Сэтгэцэд учирсан хохирлыг мөрдөгч хүснэгтээр хуульд заасан журмын дагуу тогтоосон байгаа.Үүнийг тогтоох нь шүүхийн хэмжээний асуудал учраас энэ дээр миний зүгээс хэлж ярих эрх хэмжээ нь байхгүй учраас үүнийг шүүх шийдэх байх гэсэн бодолтой байна. 2 дугаарт цалин гэж байгаа 2,3,4 сарын цалин 7,500,000 төгрөгийн цалин нэхэмжилж байна. Энэхүү нэхэмжилж байгаа цалингийн хувьд өнөөдөр нотлох баримт нь хангалтгүй байна гэж харж байна. Тухайлбал тушаал нь байхгүй нийгмийн даатгал төлсөн баримт нь байхгүй байна.  Харин хөдөлмөрийн гэрээ цалингийн тодорхойлолт хоёр нь байна.Энэ тушаал нийгмийн даатгал төлсөн баримт зэргээ бүрдүүлсний дараа энэ хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийн нээлттэй орхих нь зүйтэй гэсэн санал оруулж байна. Хохирогч Төмөрбаатарын хувьд 18,125,859 төгрөгийн хохирол учирсан үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад  1,600,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн энэ төлсөн төлбөрийн хасахаар цаана нь 16,525,859 төгрөгийн хохирол үлдэж байгаа энэ 16,525,859 төгрөгийн хохирлыг мөн шүүгдэгч Э.Баттулгын хувьд ноогдох хөрөнгөөс гаргуулж хохирогч Төмөрбаатарт олгуулах нь зүйтэй гэсэн саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн өмгөөлөгч нарын өмгөөллийн үгийг сонслоо. 1 дүгээрт шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн процессын алдаа гэдэгтэй холбоотой дараах тайлбарыг өгье. Хохирогч хөнгөн гэмтэл учирсантай холбогдуулаад хохирол 1дүгээрт эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд байгаа хохирогч гэж хэнийг хэлдэг вэ гэдгийг тодорхойлоод өгсөн. Гэмт хэргийн улмаас амь нас эрүүл мэнд бусад эрх эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг хохирогч гэнэ. Амгаланбаатар, Цолмон, Энхбаатар, гэдэг хүмүүс эрүүл мэндэд  хөнгөн хохирол учраад байгаа. Энэ учраад байгаа хөнгөн хохирол нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын эсрэг журмын тухай гэмт хэргээс үүдэлтэй шалтгаант холбоотой болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоод байгаа. Хэрвээ Баттулга замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалд очиж зам тээврийн осол гаргаагүй бол эдгээр хүмүүст хөнгөн гэмтэл учрахгүй байсан. Зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд нь хөнгөн гэмтэл учраад байгаа шалтгаант холбоотой асуудал дээр хохирогчоор тогтоож болохгүй гэсэн асуудал байхгүй байгаад байгаа. Яагаад гэвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хүмүүс эрүүл мэндээрээ хохироод хохирол учирсан нь тогтоогдсон учраас хохирогч гэж авч үзэхээс өөр аргагүй болоод байгаа юм. Энэ зам тээврийн ослын хэргийн тухайд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болж байгаа. Түүнээс хохирогчоор тогтоож болохгүй гэх асуудал байхгүй тул хохирогчоор тогтоож байгаа. Бид өмнө нь хүндэвтэр хохирол учирсан хүнийг хохирогчоор тогтоогоод хөнгөн хохирол учирсан хүмүүсийг хохирогчоор тогтоогоод хэргээ шүүхэд шилжүүлж үзсэн. Шүүхээс нэг бол хохирогчоор тогтоодог эсвэл хэрэг прокурор буцаадаг. Тийм учраас бид нар шүүхийн практикийн дагуу хохирогчоор тогтоож байгаа. Үүнийг процессын алдаа гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. 2 дугаарт хохирол төлбөртэй асуудалд миний хувьд анхны саналаа дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл, ажилд авсан тушаалаа гаргаж өгөөгүй юм байна. Энэ нь хэрэгт байхгүй байгаа учраас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээгээд шийдвэрлэх боломжтой байна. Бусад санал өмнөх саналтай байгаа учир товчлоод өмнөх  саналаа дэмжиж оролцож байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Б эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын талаарх дараах дүгнэлтээ гаргаж байна. Түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Тэрээр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй баривчлагдаагүй. Тийм учраас түүний хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн талаар цагдаагийн байгууллагаас баримт ирүүлээгүй байна гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна.

Би шүүгдэгчийн өмгөөлөгч хамгийн бага торгуулийн ял оногдуулж өгнө үү гэдэг хүсэлт тавьж байгаа учраас үүнтэй нь холбогдуулаад тайлбар хэлье. Миний зүгээс 3700 тэнцэх хэмжээний буюу 3.700.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүх хуралдаанд оруулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзсэн болно. Үүнд нэгдүгээрт энэ хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан буюу хохирогч Төмөрбаатарт хүндэвтэр хохирол учирсан байж байгаа. Энэхүү хохирогч Төмөрбаатарт учирсан хохирлын хэмжээ 18.000.000 гаруй төгрөг байж байхад өнөөдөр энэ хэрэг жил болох гэж байна. Тэгж байхад 1.600.000 төгрөг төлснөөс хойш шүүхээр өнөөдрийн хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байна. Ийм байгаа учраас энэ хүний гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулж байгаа хохирлоо нөхөн төлж байгаа байдлыг харгалзаж үзсэн. Нөгөө талаар А гээд хохирогчид нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байна. Бусдад учруулсан хохирлоосоо 1.600.000 төгрөг төлөөд нөгөөдхөд нь нэг ч төгрөгийн хохирол төлөхгүй, хохирлоо нөхөн төлөхгүй орж ирж байгаа энэ нөхцөл байдлыг нь харгалзаж үзсэн. Тухайлах юм бол энэ хүн хийж байгаа үйлдэл гэмт хэрэгтээ ямар дүгнэлт хийж байна. Ямар хэмжээнд хохирлоо нөхөн төлж барагдуулж байна гэдэг байдлыг харгалзаж, өөрөөр хэлэх юм. Цолмон Энхбаатар нарт хохирол төлбөр нь төлөөгүй байгаа. Тэд нар нь нэхээгүй байгаа. Өнөөдөр хохирлоо авъя гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гол хоёр хүндээ өгч байгаа хохирол нөхөн төлж байгаа байдал зэргийг харгалзан үзэж дээрх саналыг буюу 3700 нэгж нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.700.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналаа дэмжиж байна. Тийм учраас анхны саналаа дэмжиж байна.’’ гэж тус тус мэдүүлж, дүгнэлт болон тайлбараа гаргав.

         Дээрх мэдүүлэг, дүгнэлт, тайлбар болон улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарын судалсан дараах нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт буюу нөхцөл байдал эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.        

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 7 дахь тал/,

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 8-13 дахь тал/,

         Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 16 дахь тал/,

   Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис
хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа.

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б Цолмонгийн ”... Би 2024 оны 01 сарын 07-ны өдөр Цагаан хаднаас Улаанбаатар хотын чиглэлд явах унаа хайгаад байж байхад цагаан өнгийн 4051 УАХ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот явна гэсэн тэгээд 18 цагийн үед тухайн машин жолоочтойгоо тавуулаа явж байсан бөгөөд би тухайн машины жолоочийн ар талын голын суудал дээр сууж явсан Цагаан хаднаас Улаанбаатар чиглэлд явж байсан. Цагаан хаднаас гараад явж байх үед миний хажууд байсан танихгүй нэг залуу арай хурдтай яваад байна уу даа гэхэд би ямар аймар хурдтай явж байна гэж хэлсэн. Тухайн үед миний сууж явсан цагаан өнгийн 4051 УАХ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл урдаа явж байсан нүүрс тээврийн ачааны машин гүйцэт түрүүлэх үйлдэл хийж урсгал сөрж явах үед өөдөөс нь 6306 УБЧ улсын улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл гарч ирж нүд ирмэхийн зуур зам тээврийн осол болсон..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 32 дахь тал/,

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Энхбаатарын ”... Тухайн үед миний сууж явсан цагаан өнгийн 4051 УАХ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл Цагаан хаднаас Улаанбаатар чиглэлд харин 6306 УБЧ улсын улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл баруунаас зүүн чиглэлд явж байх үед цагаан өнгийн 4051 УАХ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл том ачааны машин гүйцэт түрүүлж урсгал сөрж орох үед урдаас машин орж ирээд зам тээврийн осол зүүн гар талд болсон бөгөөд осол болох үеийг би харсан...." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М. Амгаланбаатарын: "Би осол болох үед тухайн ослыг харсан. Тухайн үед нүүрс тээврийн том машин эсрэг урсгалаар манай машины хажуугаар зөрж байх үед цагаан өнгийн 40-51 УАХ улсын дугаартай Prius маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж зөрж манай эгнээ рүү орж ирж зам тээврийн осол болсон. Тухайн үед манай машины хажуугаар явсан ачааны машины улсын дугаар, өнгө, маркийн сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Төмөрбаатарын: “Найз Ганзул бид хоёр Өмнөговь аймгийн Цагаан хад руу хувийн ажил хөөцөлдөхөөр ярьж тохиролцоод 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр найз Ганзулын улсын дугаарыг нь санахгүй байна, цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй нь явсан ба Ганзул өөрөө машинаа барьж явсан, бид хоёр Улаанбаатар хотоос гарахдаа 3 замын хүн авч явсан 11 цагийн үед Улаанбаатар хотоос гараад нэлээн явсан, би өөрөө анх удаа явж үзэж байгаа болохоор зам сайн мэдэхгүй байсан ба надад цагдаагаас хэлэхдээ Нүүрс тээврийн автозамын 13 дахь км гэх газарт явж байсан юм байна лээ, тухайн газарт эгнээндээ явж байхад урдаас ирж байсан том тэргийг Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх гэж гарж ирээд урдаас гэрэл гялбаад явчихсан, тэгээд 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөөд би ухаан алдаад уначихсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь би машин дотроо ганцаараа орилоод сэрсэн юм, би хэр удаан ухаан алдсанаа мэдэхгүй байна, намайг сэрээд удаагүй байж байтал түргэн тусламж, цагдаагийн байгууллагаас хүмүүс ирцгээсэн. Манай машинтай мөргөлдсөн машин манай эгнээд яг өөдөөс хараад мөргөлдсөн байдалтай зам дээр зогсож байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Баярсайханы “...2024.01.07-ны өдөр би Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цагаан хад руу явах замын таксинд 12 цагийн орчимд Ханын материалд байх гэрийнхээ гаднаас суусан. Тэгээд тэр таксинд надаас гадна 4 эрэгтэй хүн явж байсан. Тэгээд замдаа явж байтал оройн 20 цаг 30 минутын үед байх /би цагаа сайн хэлж мэдэхгүй байна/ Цогтцэций сумын 2 дахь пост өнгөрөөд 13 дахь км-т явж байтал манай урсгалын нөгөө урсгалд нүүрсний хоёр том машинд явж байсан. Тэгтэл гэнэт тэр хоёр том машины дундаас нэг цайвар өнгийн тоёота приус 30 маркийн машин гарч ирээд урд явж байсан том машины гүйцэт түрүүлэх гэж байгаад манай машинтай мөргөлдсөн. Тэгээд манай машиныг мөргөсөн машин чигээрээ замаасаа гараад замын хажууд байх жалга руу орсон.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ганзулын: “...Тухайн үед би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн 6306 УБЧ улсын улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатараас Цагаанхад чиглэлд харин миний өөдөс ирж байсан цагаан өнгийн 4051 УАХ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл зүүнээс баруун чиглэлд явж байсан бөгөөд миний явж байсан замын эсрэг урсгалаар том ачааны машин зөрөх үед цагаан өнгийн 4051 УАХ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлж урсгал сөрж миний урдаас гарч ирсэн тэгээд зам тээврийн осол болсон. Би тухайн үед осол болохыг харсан..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 68 дахь тал/,

    Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 сарын 19-ны өдрийн 435 дугаартай: "1.Э.Төмөрбаатарын биед баруун 5, 6, 7, 8, 9-р хавирга, зүүн 4-р хавирганы далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамар, баруун хацар, уруул, зүүн шилбэ, баруун өвдөг, тохойд зулгаралт, дух, хамар, хоёр нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, гэмтлийн шалтгаант шилэнцрийн цус харвалт, болорын цайлт, мултрал, торлог болон хүүхэй Харааны урагдал, харааны бууралт 10.08/ гэмтэл тогтоогдлоо.

    Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.

    Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас
үүсгэгдсэн байх боломжтой.

    Дээрх гэмтлийн шалтгаант шилэнцрийн цус харвалт, болорын цайлт, мултрал, торлог болон хүүхэн харааны урагдал, харааны бууралт /0.08/ гэмтэл нь шэмьлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.34.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 30% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

    Дээрх баруун 5, 6, 7, 8, 9-р хавирга, зүүн 4-р хавирганы далд хугарал, тархи
доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамар, баруун хацар, уруул, зүүн шилбэ, баруун өвдөг, тохойд
зулгаралт, дух, хамар, хоёр нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал
гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 132-137 дахь тал/,

     Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах
зохицуулагч, цагдаагийн ахмад Ч.Мөнх-Эрдэнийн 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 03 дугаартай “...Хариулт-1. Toyota Prius маркийн 40-51 УАХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Э.Баттулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол
учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 13.1. Жолооч
гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд. тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу
үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; гэсэн заалтуудыг зөрчсөн нь зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Эрдэнэтогтохын ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилт, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хариулт-2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Toyota Prius маркийн 63-06 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Ганзул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Хариулт-3: Toyota Prius маркийн 40-51 УАХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Э.Баттулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон байна.” гэх замын ослын дүгнэлт /1-р хавтаст хэргийн 185-186 дахь тал/,

   “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 сарын 27-ны өдрийн №14049, 2024 оны 01 сарын 09-ний өдрийн 13887 дугаартай авто машины эвдрэл, хохирлын
үнэлгээний тайлан болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

   Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд
Э.Баттулга нь “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Тодруулбал, Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж:

   Монгол Улсын Их хурлаас баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын
тухай хуулийг,

   "Түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт” гэж Монгол Улсын
Замын хөдөлгөөний дүрмийг тус тус ойлгоно.

    Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг нийтлэг
үндэслэлийн 1.2.15-д "зам” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т заасан болон хөдөлгөөнд нээлттэй хучилттай буюу шороон зурвас газрыг:

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т: “зам” гэж
тээврийн хэрэгслээс зорчиход зориулсан газрыг. Зорчих хэсэг болон түүний
хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна.” гэж тус тус
заажээ.

          2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст 1-р баг, нүүрс тээврийн автозамын 13 дахь км-т 40-51 УАХ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд, шүүгдэгч Э.Баттулга нь “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Э.Баттулга нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р баг, нүүрс тээврийн автозамын 13 дахь км-т 40-51 УАХ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэв.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно. 

            Шүүгдэгч Э.Баттулга нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р баг, нүүрс тээврийн автозамын 13 дахь км-т 40-51 УАХ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.9 дүгээр зүйлд заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн байна.

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, замын ослын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Э.Баттулгын гэм буруутай нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                       

            1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

            1.4 Эрх зүйн дүгнэлт

            Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Төмөрбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Цолмон, Б.Энхбаатар, М.Амгаланбаатар, шүүгдэгч Э.Баттулгын бие эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.  

            Шүүгдэгч Э.Баттулга нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хохирогч Э.Төмөрбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Цолмон, Б.Энхбаатар, М.Амгаланбаатар нарын эрүүл мэндэд хөнгөн хохирлыг болгоомжгүйгээр учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасны дагуу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.   

Шүүгдэгч Э.Баттулга нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

           Шүүгдэгч Э.Баттулгын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангажээ.

           Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

           Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Б “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           1.5 Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч Э.Б нь хохирогч Э.Т 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар “Гуравдугаар зэрэглэл”-ийг тогтоож, танилцуулсныг хохирогч Э.Т хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. /1-р хавтаст хэргийн 169 дэх тал/,

           Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, учирсан өвдөлт, шаналал, шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хүснэгтийн гуравдугаар зэрэглэлээр “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660,000 x 20=13,200,000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр хохирогч Э.Т сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоов.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар “Хоёрдугаар зэрэглэл”-ийг тогтоож, танилцуулсныг хохирогч М.А хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. /1-р хавтаст хэргийн 170 дахь тал/,

          Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, учирсан өвдөлт, шаналал, шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлээр “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660,000 x 5 = 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр хохирогч М.А сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоов.

Хэрэгт авагдсан сэтгэцэд учирсан хор уршгийн болон хохирлын талаарх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, гэмт хэргийн улмаас үүссэн бодит хохиролд хамаарч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 29,725,859 төгрөг гаргуулж хохирогч Э.Т, 4,946,851 төгрөг гаргуулж хохирогч М.А, 425,366 төгрөг гаргуулж хохирогч Б.Э нарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.

     Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

           Талуудын санал, дүгнэлт

           Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Б “...болчимгүй явдлаас болж эдгээр хүмүүс гэмтсэнд маш их харамсаж байна. Хохирол мөнгөө төлж барагдуулна. Гэмтсэн хүмүүсээсээ уучлалт гуйж байна, хүмүүсийн хохирол төлбөр тооцоог төлж барагдуулна. Гэм буруугаа ойлгож байгаа. Би гэм буруугаа ойлгож байна, хохирол төлбөрөө төлж барагдуулна.” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Э “...шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн гаргаж байгаа санал дээр ял шийтгэлийн хэлбэрийн хувьд дэмжиж байна. Хэмжээний хувьд тухайн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санкцын торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгож өгөөч” гэх саналыг,

   Хохирогч М.А “...маш их гомдолтой, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх хэргийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна.’’ гэх саналыг,

   Хохирогчийн өмгөөлөгч Г.А “...гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарын гаргаад байгаа санал хүсэлт хохирол төлсөн байдал эдгээрийг харгалзаад шүүхээс шүүгдэгчид хуульд заасан үйлдсэн гэмт хэрэгт тохирсон хохирлын ял шийтгэл оногдуулах байх гэж үзэж байна.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

           2.2 Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 21 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /2-р хавтаст хэргийн 20 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 22 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 24 дэх тал/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 25 дахь тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 26 дахь тал/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /2-р хавтаст хэргийн 28 дахь тал/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 95-96 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б хувийн байдлыг тодорхойлов.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3,700 /гурван мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,700,000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Б цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.  

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасны дагуу гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлалгүйгээр эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангаж байна гэж үзэв.

              2.3 Бусад асуудлын талаар

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгч Э.Б нь хохирогч Э.Т 1,600,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Э.Б жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, “******” ХК болон Э.Б нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 20,657,160 төгрөг нөхөн төлөхтэй холбоотой эвлэрлийн гэрээ байгуулагдсан болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

     Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Х овогт Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,700 /гурван мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,700,000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан 3,700,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 29,725,859 төгрөг гаргуулж хохирогч Э.Т, 4,946,851 төгрөг гаргуулж хохирогч М.А, 425,366 төгрөг гаргуулж хохирогч Б.Э нарт тус тус олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.А нэхэмжилсэн 7,500,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, М.А нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, хохирогч Б.Ц, Б.Э, М.А, Э.Т нар нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй тус тус үлдээсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгч Э.Б нь хохирогч Э.Т 1,600,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Э.Б жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, “****” ХК болон Э.Б нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 20,657,160 төгрөг нөхөн төлөхтэй холбоотой эвлэрлийн гэрээ байгуулагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.БАТМӨНХ