Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­165

 

  

 

 

     

      

 

 

 

      2024            10          24                                                              2024/ШЦТ/­­­­165                                                 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,

Шүүгдэгч: Ч.Б,

Шүүгдэгч, хохирогч: Э.Г,

Шүүгдэгч Ч.Б өмгөөлөгч: Г.М

Шүүгдэгч, хохирогч Э.Г өмгөөлөгч: Н.Н /цахимаар/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Э.М /цахимаар/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Н /цахимаар/,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Г.Э /цахимаар/  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ч.Б, С овогт Э.Г нарт холбогдох ********************* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, **** оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн
Улиастай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өрмийн инженер
мэргэжилтэй, “
Монгол стандарт деволмат” ХХК-д оператор ажилтай, ам бүл 2,
ээжийн хамт Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүргийн 15-р хороо, жаргалантын 1-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ч.Б /РД:****************/.

Монгол Улсын иргэн, **** оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн
Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч,
артеллерийн байр зүйн холбогч машины оператор мэргэжилтэй, “Эко глобал ложистикс” ХХК-д тээвэр зохицуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн нарын хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 64 дүгээр байрны 59 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Э.Г /РД:*************/.

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Т овогт Ч.Б нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн авто замын 80 дахь километрт 98-86 УБЛ улсын дугаартай Синотрук маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-т заасан “Гүйцэгдэж байгаа жолооч... гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 58-57 ӨМЕ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, Э.Мөнхбаяр, Э.Гүржав нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч С овогт Э.Г нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр, Ухаа худаг
уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн авто замын 80 дахь километрт 58-57 ӨМЕ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй... мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчсөний улмаас 98-86 УБЛ улсын дугаартай Синотрук маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, Э.Мөнхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

           1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд ‘’Шүүгдэгч Түд овогт Чүлтэмийн Бадамгарав нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн авто замын 80 дахь километрт 98-86 УБЛ улсын дугаартай Синотрук маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-т заасан “Гүйцэгдэж байгаа жолооч... гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 58-57 ӨМЕ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, Э.Мөнхбаяр, Э.Гүржав нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч Сэцэн зоригт овогт Энхтөрийн Гүржав нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр, Ухаа худаг
уурхайгаас Г
ашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн авто замын 80 дахь километрт 58-57 ӨМЕ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй... мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчсөний улмаас 98-86 УБЛ улсын дугаартай Синотрук маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, Э.Мөнхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

  Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ‘’2023 оны 03 сарын 03-нд нүүрс тээвэрт явж байхад  80 дахь км орчимд толиндоо хартал зөв талд нэг машин нэгдүгээр чиргүүлийг шахсан байсан. Би шахаж яваад би замын хөвөөгөөр явж байгаад  аргагүйн эрхэнд тэр машиныг гүйцэт түрүүлээд тэмдэг тэмдэглэгээ байсан тул машинаа гаргах гээд тоормоз гишгээд хөндөлдсөн.Тухайн үед тэр тээврийн хэрэгсэл миний чиргүүлтэй наалдсан явж байгаа. Би шахагдаж замын хөвөөгөөр явж байгаад зогсох үйлдэл хийх гэж тоормозлосон. Тоормолзоход машин хөндөлдөж зогссон. Тэр үед тус машин миний эгнээ рүү шахаж орж ирсэн учир бид хоёр хавиралдсан гэж үзэж байгаа. Зураг нь надад байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг хариуцаж байгаа компани эзэн өөрөө ямар осоол болсныг хүлээж байна гэж манай “их аяны жолоо” ХХК-ийн өмгөөлөгч хэлж байна. Наранцацрал өмгөөлөгчийн хэлж байгаагаар тухайн тээврийн хэрэгслийг дүр мэдэн шилжүүлснээс ямар нэгэн осол аваар гарах юм бол тэр хүн яах ёстой байдаг, эзэмшигч нь яах ёстой байдаг юм. Шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөнө.

Би 520 цаг нийтэд тустай ажил хийлгэхгүйгээр торгуулийн ялыг оногдуулж өгөөч, цаашид гэм буруудаа гэмшиж явна.’’ гэв.

  Шүүгдэгч, хохирогч Э.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ‘’Тухайн болсон үйл явцын талаар яръя. Тухайн үед 2023 оны 03 сарын 03-ны өдөр нүүрс тээврийн 80 дахь км-т явж байгаад машин гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн. Тухайн үед давхар чиргүүлтэй том машиныг жижиг машинаар шахах боломж байхгүй. 2 дугаарт би өөрийнхөө урсгалаар явж байгаад гэнэт огцом тоормоз дараад би мөргүүлсэн. Тухайн үед гүйцэт түрүүлэх үйлдэл хийж байхад урьд машиныхаа тэмдэг тэмдэглэгээ хийх боломжгүй байсан. Тухайн үед замыг тасархай шугамаар харж гүйцэт түрүүлэх хөдөлгөөн хийсэн байгаа. Миний хувьд 3 бүрэлдэхүүнтэй болон 5 бүрэлдэхүүнтэй  шинжээчийн дүгнэлт дээр 50%, 50%-тай гарсан. Энд өөрийнхөө гэм буруутайг хүлээж маргахгүй байгаа. Хэргийн хувьд үнэн зөв, бодитой шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Миний хувьд гэм буруудаа маргалдаад байх юм байхгүй. Хоёрт гэвэл гэр бүлийн байдал, би эхнэр 2 хүүхдээ тэжээдэг. Том хүүхэд 3 настай, бага нь 8 сартай байгаа. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрөөд нотлох баримт үйлдэх баримтад бүх нөөц бололцоогоо ашиглаад гаргаж өгсөн. Ийм учир өмгөөлөгч нарын санал нэгтэйгээр ялаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт байна.’’ гэв.

Шүүгдэгч Ч.Б өмгөөлөгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг миний бие шүүгдэгч Ч.Бадамгаравтай хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан түүний эрх ашгийн хамгаалан дээр ажилласаар өнөөдөр анхан шатын шүүх хуралдаан дээр орж байна. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Ч.Бадамгаравыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зам тээврийн ослыг гаргасан, бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцуулахаар саналыг гаргаж байна. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрнө. Нэмж шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж байгаа ч гэсэн өмгөөлөгч миний бие хуулийн хүрээнд шударгаар ажиллах үүрэг хүлээсэн мэргэжлийн хуульч байгаа. Хавтаст хэрэгт авагдсан 3 удаагийн зам тээврийн ослын дүгнэлтийг би уншиж өгсөн. Сүүлд гарсан 2 зам тээврийн осол нэг үйлдлийн зүйлийг хэлдэг учраас яалт ч үгүй миний үйлчлүүлэгчийн 50% нь буруу байгаа юм байгаа учраас гэм буруутайд тооцуулах нь зөв гэж үзэж байна. Хохирол төлбөрийн талаар маргаж мэтгэлцэнэ. Яагаад вэ гэхээр өмгөөлөгчийн зүгээс сая уншиж сонсгосон. Мөн хохирогчоос асуусан. Нийт хэдэн төгрөгийн хохирол вэ гээд 220-221 дүгээр талуудад авагдсан нотлох баримтыг үзэхэд энэ хохирлыг би 3 төрөлд хуваачхаж байгаа юм. Эрүүл мэндийн хохиролд хохирогч Мөнхбаярын зүгээс 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ1.500.000 төгрөгийг улсын яллагч хохирлын баримт гэж үнэлээд байгааг би ойлгохгүй байгаа юм. Өнөөдөр өөрийнх нь 220 дугаар талд өгсөн хүсэлт байгаа. 1.500.000 төгрөгийн баримт гарсан боловч баримт нь надад байхгүй гэдгийг уншсан. Хэргийн хүрээнд 168.850 төгрөг хуулиар авагдчихсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд нотлох баримтад шалгах ажил явагдана. Үүн дээр мөрдөгч нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж үзнэ гэж байгаа юм. Үнэхээр энэ баримт нь өөрөө нотлох баримтын эх сурвалжаа нотолж чадахгүй байгаа учраас эрүүл мэндэд учирсан, нэхэмжилж байгаа 1.500.000 төгрөгөөс нотлогдож байгаа 168.050 төгрөгийг хасаад үлдсэн 1.331.150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү 1 дүгээр саналаа гаргаж байгаа юм. 1.500.000 төгрөгөөс 168.850 төгрөг нь нотлох баримттай байгаа учраас нотлогдохгүй байгаа баримтгүй байгаа 1.331.150 төгрөгийн баримтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг зүйл яригдана. Эд хөрөнгийн хохирол 47.100.000 төгрөг учирчээ. Үүнийг маргах зүйл алга. Яалт ч үгүй учирсан. Би энэ мөнгөн дүнг “их аяны жолоо” компани хариуцах ёстой субъектийн нэг гарцаагүй мөн гэж үзэж байгаа. Яагаад вэ гэвэл дараах нотлох баримтуудаар яалт ч үгүй  “их аяны жолоо” гэдэг компани хариуцахаас гарцаагүй байдалд байдаг. 1 дүгээр үйлдэл 2023 оны 03 сарын 3-ны өдөр 91-86 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.Бадамгарав жолоодож явсан гэдгээ гэрчийн болон яллагдагчийн мэдүүлгээр мэдүүлдэг, үүгээр нотлогддог. 2 дугаарт хөдөлмөрийн гэрээгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл энэ хүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байна. 3 дугаарт тухайн 2023 оны 03 сарын 03-ны өдөр Ч.Бадамгарав ажил төрлөө гүйцэтгэх явцдаа өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээр зам тээврийн ослыг гаргасан байгаа юм. 4 дүгээрт, хэрэгт авагдсан хавтаст хэргийн 240-241 дүгээр талд иргэний хариуцагчаар татчихсан байгаа юм. Энэ компани яахаараа энэ хохирол, төлбөрийн асуудлыг төлөхгүй гэж байгааг миний хувьд ойлгохгүй байгаа юм. Би нэг талыг бариагүй. Мэдээж миний үйлчлүүлэгчийн буруу байна 50%-ийн буруу байна. Гэхдээ “их аяны жолоо” гэдэг компани ашиг шимийг нь олоод хүртээд түрээсийн машинаа олон улсын нүүрс тээврийн ажилд явуулж байгаад бусдад хохирол, төлбөр учраад ирэнгүүт нь манай компани төлөхгүй юм гэдэг байр суурьтай хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дээр өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчид татан оролцуулж болно гээд, татан оролцуулаад энэ тогтоолыг гаргачихсан байгаа учраас иргэний хариуцагч компаниас энэ төлбөр мөнгийг гаргуулах нь зүйтэй байна гэж үзэж байгаа юм. Миний хувьд хохирогчид бодит хохирлыг миний ойлгосноор эд хөрөнгийн хохиролд нь 47.100.000 төгрөг учирчихсан байна. Эрүүл мэндийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 168.850 төгрөг тус тус хохирлын баримт гарсан байна гэж үзэж байгаа. Өөрийн үйлчлүүлэгчид удаа дараа өмгөөлөгчийн зүгээс шударга ёсны үүднээс хохирлыг нь төлж барагдуулаач, гэдгийг удаа дараа хэлж байсан, өөрөө цалин орлого муу байна, тийм байна, өвчтэй зовлонтой байна гэдэг зүйлүүдийг ярьсаар байгаад өнөөдрийн байдлаар Мөнхбаярт нэг ч төгрөг олгоогүй байгаа нь үнэн. Энийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн гол нь төлөөд яваарай гэхээр манай үйлчлүүлэгчийн яриад байгаа нь “их их аяны жолоо” компани цаанаасаа ерөнхийдөө ажил олгогч зүгээс нэлээн дарамттай юм шиг байгаа юм. Тийм мөнгөө төлөөрэй гэдэг байр сууриас байгаа учраас би энэ мөнгө төгрөгийг төлж чадахгүй байна гэдэг зүйл яриад байгаа. Өмгөөлөгч нь зүгээс гарцаагүй 3 удаагийн дүгнэлтээр чиний буруутай үйлдэл байлгаж байгаа учраас яалт ч үгүй энэ хүнд учруулсан хохирлыг төлөх ёстой гэдгийг удаа дараа хэлж байгаа гэдгийг хэлмээр байна. Хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заачихсан байгаа. 498 дугаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гээд заасан мөн 499 дээр тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах асуудал 499.1, 499.3, 499.4-д зааснаар тээврийн хэлтэс өмчлөгчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцсан авлига, үүрэг хүлээхээр заачихсан байгаа. Тийм учраас энэ хэргийн тухайд хэрэгт авагдсан, хуулийн хүрээнд бэхжүүлж авсан нотлох баримтын хүрээнд харахад “их аяны жолоо” гэдэг компани яаж ч байсан хаанаас нь ч яаж ч харсан иргэний хариуцагчаас чөлөөлөгдөх боломж байхгүй учраас энэ компанид тодорхой хэмжээний мөнгийг хариуцуулан гаргуулах шийдэж өгөөч гэдэг анхны саналаа гаргаж байна. Нэмэлт тайлбараа гаргая. Иргэний хариуцагч компанийн өмгөөлөгч Энхболд өмгөөлөгч сая хэлж байна, ёс зүйтэй өмгөөлөх хэрэгтэй гэдэг зүйл ярьж байна. Миний хувьд өөрийгөө маш ёс зүйтэй өмгөөлөгч гэж боддог. Компани ийм байр суурьтай ч хандлагыг гаргаад байна  гэдгийг нь би өөрөө өөрөөсөө зохиогоод яриад байгаа юм биш. Миний үйлчлүүлэгч Ч.Бадамгарав өөрийн сонгож авсан өмгөөлөгчдөө ийм байдлууд үүсээд байна гэдгийг надад хэлсэн учраас би үүнийг нь хэлсэн, энийг та зөвөөр ойлгоорой. 2 дугаарт та бид хоёр утсаар ярьсан шиг санагдаж байгаа. Хохирол төлбөр яах вэ, та дөнгөж өмгөөлөгчөөр томилогдоод гэрээгээр 2024 оны 01 сарын 07-ны өдөр та өмгөөлөгчөөр оролцоно гэдгээ шүүхэд мэдэгдлээ өгсөн байдаг. Маргааш нь байх хоёулаа утсаар яриад би тантай ярихад Ч.Бадамгаравыг ирж уулзуул гэж хэлдэг. Өөрийн үйлчлүүлэгчээ тэр даруйд нь залгаад компанитайгаа очоод уулзчих гэхэд Бадамгарав очихоор байхгүй байна гэдэг компанийн удирдлагууд руу ярихад байж бай гэдэг хүлээгээд байдаг ирдэггүй, намайг тээвэрт явуулдаггүй, богино, уртын тээвэрт явж чадахаа больсон гэдгийг нь ярьдаг. Тийм учраас өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн гэрээг өөр компанид 2024 оны 06 сараас эхлээд ажилд орчихсон байгаа. Би ойлгохдоо та нарын хооронд үл ойлголцол, харилцаа хандлагын зүйлүүд байжээ гэдэг зүйл тогтоогдож байна гэж үзэж байгаа. Тэрийг та өөрөө дараа нь энэ хүмүүсээ тодруулж асуух боломжтой гэж хэлье. Миний хувьд компанийн зүгээс байр суурь нь мэдээж бид нар төлөхгүй, тээврийн хэрэгслийн гэмтэлтэй байсан юм уу, бүрэн бус байсан юм уу, тээврийн хэрэгсэлтэй байсан уу гэдэг дээр ярина гэдэг зүйл ярьж байна. Өнөөдөр би ганцхан зүйлийг хэлж байгаа юм. Яагаад вэ гэхээр зам тээврийн ослын улмаас 2 хүний бие хүн хүндэвтэр, нэг хүнд 47.161.000 төгрөгийн хохирол учирчхаад байгаа. Өмгөөлөгчийнх нь зүгээс компани, бид нар энэ хүнд цалинжуулж байна, нийгмийн даатгалыг нь өгсөн нь буруутай юм уу, энэ хүн нь өөрөө бүрэн бүтэн байдлаа хариуцаад явах ёстой учраас компани хариуцахгүй гэдэг агуулгыг илэрхийлж байна. Миний түрүүний ярьсан 498, 499 дүгээр зүйлээ барина. Яагаад вэ гэхээр тээврийн хэрэгслийг жолооч барьж явсан нь үнэн, зам тээврийн осол гаргаж байгаа. Мэдээж зам тээврийн осол өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээс хайнга хандсан, хөнгөмсөг найдсан, үйл баримтын хүрээнд гарна. Гэтэл өнөөдөр ажил олгогч яагаад энэ хариуцлагаас чөлөөлөх боломжгүй вэ гэхээрээ энэ хүн хөдөлмөрийн гэрээтэй ажилтан байсан. Хөдөлмөрийн гэрээтэй ажил үүргээ гүйцэтгэж явахдаа эрүүл саруул, согтууруулах ундаа уугаагүй байхдаа ажил үүргээ гүйцэтгээд нүүрс тээвэрт явахдаа зам тээврийн ослыг гаргачхаад байгаа. Өнөөдөр тухайн машины хэдэн зуун тонн нүүрс тээврийг гаргаад ашиг орлого олж байгаа компани өнөөдөр нэг ч төгрөг төлөхгүй хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж би хэлж байгаа юм. Түүнээс өөрөөр би 100% та төлөх ёстой, танай компани гэж яриагүй. Энд ялгаа байна. Иргэний хариуцагчаар хэргийн хүрээнд тогтоолоор авагдчихсан. Хэрэгт авагдсан хуулийн хүрээнд цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар “их аянй жолоо” гэдэг компани яалт ч үгүй иргэний хариуцагчаар чөлөөлөгдөх үндэслэл байхгүй учраас бусдад учирсан эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирлоос өөрт оногдох зүйлээр нь шүүхийн зүгээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс 47.160.000 төгрөг, эрүүл мэндийн 168.850 төгрөг, эд хөрөнгийн хохирлын үнэлгээний төлбөр 2.848.000 төгрөг нийлээд 50.176.850 төгрөг гарсан гэдгийг хэлж байгаа юм байна. Энэ үнийн дүнг би хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь хуулийн дагуу авагдаж байгаа бодит хохирол, төлбөрийн асуудал яригдаж байна гэж үзэж байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд орлоо. Хариуцлагын шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг хэлнэ. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Ч.Бадамгаравт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаад, 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх хариуцлагын саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс дээрх ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад вэ гэхээр 520 цаг нийтэд тустай ажил хийлгэнэ гэж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс хохирол төлбөрийг “их аяны жолоо” компаниас гаргахаар шийдлээ. Буцаагаад “их аяны жолоо” компани миний үйлчлүүлэгчээс тухайн мөнгийг нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Компани хохирлыг төлж барагдууллаа гэж үзэхэд буцаагаад миний үйлчлүүлэгчээс тухайн мөнгийг нэхэмжлэх гэхээр энэ хүн нийтэд тустай ажил хийж байгаа юм чинь яаж 20.000.000 гаруй төгрөгийн хохирлыг төлөх юм, энэ бодит байдалтай нийцэхгүй болчхоод байгаа. Нэгэнт Ч.Бадамгаравын эрх ашгийг хамгаалж оролцож байгаа өмгөөлөгчийн тухайд торгуулийн ялыг санал болгооч гэдэг дүгнэлт оруулж байна. Учир нь мэдээж миний үйлчлүүлэгч цалинтай, орлоготой, ажилтай байж буцаагаад энэ компанид учирсан хохирлыг төлөх эрх зүйн  таатай орчин бий болж байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх 520 цаг өдрийн 8 цагаар явж байгаа. Тэгж бодохоор олон сарын хугацаанд энэ хүн цалин орлогогүй байхад буцаагаад компанид учирсан хохирлоо төлөх эрх зүйн санхүүгийн эх үүсвэргүй болчхоод байгаа. Өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаан дээр “девеломант” гэх компанид хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн. Түрүүнд шинжлэн судалсан. Энэ хүнийг цалин орлоготой байлгаж байгаад буцаагаад энэ хүнээс компанийн зүгээс мөнгийг нь гаргуулах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн шүүх хуралдаанаар Ч.Бадамгараваас мөнгө гаргуулахаар шийдээгүй байгаа учраас торгох ялыг оногдуулах бүрэн дүүрэн боломжтой байна гэж үзэж байна. Үүний хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасъя гэж байгаа юм байна. 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хувьд 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасах боломжтой байгаа. Тийм учраас 1 жилээр хасаж өгөөч гэдэг саналыг оруулж байна. Учир нь 1 дүгээрт, 2023 оны 03 сарын 03-ны өдөр гэмт хэрэг гарахад миний үйлчлүүлэгч эрүүл саруул байсан байна. Мэдээж санамсар болгоомжгүй энэ хэрэг үйлдэгдсэн. Ч.Бадамгаравын хувьд биеийн байцаалтад удаа дараагийн авагдсан зүйлүүд дээр өөрөө жолооч хийдэг. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодож энэ хүн амь амьжиргаагаа зуудаг, санхүүгийн эх үүсвэрээ олдог. Тийм учраас 2 жилийн хугацаагаар эрхийг нь хасчих юм бол миний үйлчлүүлэгч 2 жил тээврийн хэрэгсэл жолоодохгүй байна гэдэг нь энэ хүн 2 жил орлогоо олоход боломжийн хувьд тааруу болох гээд байгаа учраас эрхэм шүүгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилээр хасаад торгуулийн ялыг өгөөч гэдэг анхны дүгнэлтээ гаргаж байна.

Би түрүүнд алдаа гаргасан байна. Нарангарав өмгөөлөгчийн хэлдэг зөв. Яагаад гэхээр би өнөөдрийн энэ хууль нь 2023 оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан хуулиа авч орж ирсэн байна. Үүнээс өмнөх 2023 оны 03 сарын 03-нд үйлдэгдсэн хууль нь яалт ч үгүй эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ. Шүүхийн зүгээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д  үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан байгаа заасан мөн 2 дээр нь үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэдэг заалтууд байгаа. Ийм учраас өмнөх хуулийг хэрэглэх нь  хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ял шийтгэлийн хувьд хуучин хуультай орж ирээгүй учраас санкцаа сайн харж чадахгүй байна, уучлаарай. Ямар ч байсан торгуулийн ял байгаа тохиолдолд торгуулийн ялыг нь авна гэдэг саналаа хэлье. Улсын яллагчийн зүгээс 520 цаг нийтэд тустай ажил хийлгэе гэдэг зүйл ярьж байна. Миний хувьд өмнөх байр сууриа бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Н.Нарангарав өмгөөлөгчийн тухайд хариуцлагад өөрийн үйлчлүүлэгчээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналыг оруулж байна.  Үүнийг ерөнхийдөө дэмжиж оролцож байгаа. Яагаад вэ гэхээр хэрэгтээ хандаж байгаа хандлага, хохирол төлбөр төлсөн байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд зөндөө байгаа учраас энэ нь хууль зүйн үндэслэлтэй байна  гэдэг дүгнэлтийг хийж байна.’’ гэв.

  Шүүгдэгч Э.Гүржавын өмгөөлөгч Н.Нарангарав нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Миний үйлчлүүлэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зөрчил, гэм буруу дээр маргаагүй. Тийм учраас гэмт хэргийн зүйчлэлд маргах юм байхгүй. Гэм буруутайд тооцуулах санал гаргасан улсын яллагчийн гаргаж байгаа саналтай өмгөөлөгчийн зүгээс маргах юм алга. Хохирол төлбөрийг би зөв бодсон гэж бодож байна. Мөнгөнцэцэг өмгөөлөгч тайлбарлаж байгаа нь прокурорын тайлбарыг ойлгосонгүй болов уу гэж ойлголоо. Яагаад гэхээр 1.500.000 төгрөгөөс 168.850 төгрөгөөр бодоод улсын яллагч дүгнэлтээ өгсөн учраас энэ хохирол төлбөрийн хэмжээн дээр маргах юм бол алга байна.  1 хүнд оногдох хэмжээний 25.748.000 төгрөг оногдож байна. Нэг хүнд оногдох хэмжээнд миний үйлчлүүлэгч 25.748.000 төгрөгийг төлчихсөн байгаа учраас шүүгдэгч Э.Гүржавыг хохирол төлбөргүй тооцох саналыг дэмжиж байна. Мөн Мөнхбаярын гаргаж байгаа хохирлыг Ч.Бадамгараваас нэхэмжилж байгаа асуудал дээр өмгөөлөгчийн зүгээс хэлэх дүгнэлт алга байна. Миний үйлчлүүлэгч Э.Гүржав нь эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан. Мөн эмнэлгийн байгууллагаар явсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс нуруу эмчлүүлсэнтэй холбоотой, зураг авхуулсантай холбоотой зардлаа гаргуулах уу яах вэ гэсэн. Одоогоор намайг хагалгаанд орох шаардлагатай гэсэн, надад хагалгаа хөөцөлдөж явах боломж байхгүй байна. 1 дүгээрт эхнэр жирэмсэн, төрөх гэж байгаа, 2 дугаарт хамт ажилладаг хүн нь хэдийгээр Мөнхбаяр хохирогчоор орж ирж байгаа. Энэ хүн миний хамт ажилладаг хүн хувийн харилцаа сайтай. Тийм учир хохирол төлбөрийг яаралтай төлөх хэрэгтэй байна. Тийм учраас цалингийн зээл хүүтэй аваад цалингийн зээл аваад хохирол төлөөд төлж барагдуулж байгаа учраас надад өөртөө анхаарах зардал байхгүй байна гэж хэлсэн юм. Тийм учраас Э.Гүржавыг болон Мөнхбаярын цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой, үүнийг нотлох баримтаар бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Би 2 дахь дүгнэлт дээр товч тайлбарлая. Эрүүгийн хэргийн шийдвэрлэх ажиллагааны зорилго энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлын асуудал яригдах байгаа. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлаад байна. Манайх бараг 70, 90 рейс алдсан. Энэ бол 10 гаруй хоног нэг өдрийн 7.000.000 төгрөгөөр тооцох юм бол 70-80.000.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийгээ манайх хариуцаад гарсан бодитой хохирлыг буюу Мөнхбаярт учирсан хохирлыг хариуц гэдэг агуулгатай тайлбар хэлцлийг шүүгдэгч Ч.Бадамгаравт хэлсэн юм байна гэдгийг би өмгөөлөгч Энхболдын тайлбараас ойлголоо. Тийм учраас танайх зальжин байж болохгүй. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг ярих болохоос биш, хамааралгүй асуудлыг өөрсдөө зохиомлоор бий болгосон асуудлыг шууд бус хохирлын асуудлыг өөрсдөө хариуцъя гэж хэлээд, шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан. Энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлын асуудал энэ өнөөдрийн шүүх хуралдаан дээр яригдана. Өөрөөр хэлэх юм бол Мөнхбаярт учирчхаад байгаа энэ хохирлын асуудал яригдана. Гэтэл өмгөөлөгч “их аяны жолоо” ХХК-ийн буюу иргэний хариуцагчийн өмгөөлөгч нь орж ирээд тайлбарлаад байна. 70-80.000.000 төгрөгийн рейсийн хохирол учирсан. Үүнийгээ манайх хариуцаж байгаа юм. Харин шүүгдэгч Ч.Бадамгарав учирсан бодит хохирлыг ганцаараа хариуцах ёстой юм шиг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ нь Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгчийн танай компанийн дүгнээд байгаа дүгнэлт гэдгийг зөв гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Тийм учраас компани нь хариуцлагагүй хандсан гэдэг хоёр өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа тайлбар үндэслэлтэй, улсын яллагчийг танай компаниар төлүүлье гээд байгаа нь яалт ч үгүй үнэн. Тийм учраас танайх хууль хэрэглээний хувьд иргэний харилцагч, “их аяны жолоо” гээд ХХК өөрөө энэ хохирол, төлбөрөөс чөлөөлөгдөх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлд бид нар бүгдээрээ адил хуульч, өмгөөлөгч хүмүүс. Аль болох хохирол, төлбөртэй асуудал дээр дүгнэлт хийгээд яах вэ гэж бодоод чимээгүй аваад байтал сүүлдээ Мөнхбаяр өөрөө хариуцах ёстой, 499.4-ийг тайлбарлаад бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу хариуцан арилгах үүрэгтэй, бусад гэдэгт өөрөө орно гээд юу тайлбарлаад байгаа юм бэ. Ийм үндэслэлгүй тайлбар гаргаж болохгүй. 2 дугаарт гэвэл миний үйчлүүлэгч эрүүл байсан. Тухайн ангилалаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, ямар нэгэн эрхгүй этгээд биш. Осол гэдэг өөрөө санал болгоомжгүйгээс үйлдэгддэг. Хоёр жолооч хэн аль нь буруутай байсан.Миний үйлчлүүлэгч эрх зүйн байдлаа ухамсарлаад өөрөө хэчнээн хохирсон ч гэсэндээ энэ хүний хохирогчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавиад хохирол төлбөрөө төлөөд барагдуулчихсан байхад боломжтой хуулийн этгээд шүүгдэгч өмнөө барьж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас өмнөх тайлбараа дэмжиж байна.

Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-ийг журамлан өөрөөр хэлэх юм бол энэ осол нь 2023 оны 03 дугаар сарын 03-ний өдөр үйлдэгдсэн байгаа. Тухайн үед мөрдөж байсан эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дүгээр заалтад ял оногдуулснаар шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлэх юм бол Эрүүгийн хуулийн 1-т эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-т үл нийцүүлэхүй гэмт хэрэгт тооцох буюу гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж байсан хуулиар тодорхойлно гэж байгаа юм. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 нь авто тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл  240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсвэл 1 сараас 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол энэ дээр эрх хасах нэмэгдэл ял байхгүй. Тийм учраас улсын яллагчийн эрх хасах нэмэлт ял оруулж ирж байгаа буюу шинэ хуулийг ашиглаж миний үйлчлүүлэгч болон шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг доордуулсан хуулийг ашиглах эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг оногдуулсан гэмт хэргийн нөхцөл байдлыг хүндрүүлэх буюу Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тодорхойлогдохгүй тухай байна гэсэн улсын яллагчийн саналтай байр суурь нэг байна. Мөн 6.5 дугаар зүйлийн 1-д заасан тохиолдлын шинжтэй гэмт хэргийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Ялангуяа миний үйлчлүүлэгч буюу шүүгдэгч Гүржавын тухайд болбол Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд 1 дүгээрт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохиролд учруулсан хохирлыг нөхөн төлсөн гээд 6.5 дугаар зүйлийн 1.1 1.2-т заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байгаа юм. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хариуцлагын зорилго өөрөө гэмт хэрэг үйлдсэн хууль, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж байгаа юм. Шүүгдэгч нарын тухайд бүгдээрээ анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүл саруул байсан, ажил үүргээ гүйцэтгээд явж байсан энэ зам тээврийн осол гэдэг өөрөө гэм буруугийн, санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг хэрэг байгаа. Тийм учраас эрүүгийн хариуцлагыг нь хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж байгаа юм. Би энэ хувийн байдал гэдэгт тухайн хүний зан араншин, ажил хөдөлмөр, амьдралын нөхцөл байдлыг оруулахаас гадна хамгийн чухал харгалзаж үзэх ёстой нэг зүйл нь тухайн хүн үйлдсэн гэмт хэрэгтээ яаж хандаж байна вэ гэдэг нь хамгийн чухал байх гэж боддог. Миний үйлчлүүлэгчийн хувьд энэ хүн өөрөө хохирсон, өөрөө хохирогч, тэгтэл өөрөө кемп менежер хийдэг залуу байгаа гэр бүл, тээвэр зохицуулагч, хамаг цалин орлогоо барьцаалаад зээл аваад нэн тэргүүнд хохирогч Мөнхбаяраас уучлалт гуйгаад хамгийн түрүүнд хохирол төлбөрийг төлж барагдуулаад өөрийн санаачилгаараа явж байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйл өөрөө хөнгөн гэмт хэргийн ангилал байгаа. Тийм учраас шүүхээс гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн 2.6.6 дүгээр зүйлд зааснаар үйлдлийн хувьд хөнгөн гэмт хэрэг байгаа. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн учруулсан хор уршиг, түүнд хандаж байгаа байдал, мөн үйлчлүүлэгчийн хувийн байдал, бага насны 2 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж зөвхөн шүүхэд байдаг эрх учраас шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзээч гэж хүсэж байгаа юм. Учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх зүйн хувьд нь байгаа. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 2 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэрэг байгаа учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-ийг журам журамлаад энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хохирлоо нөхөн төлсөн, эсвэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх эсвэл 3 жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ авна гэж байгаа юм. Миний үйлчлүүлэгчийн тухайд тэнцэх шаардлага байхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ хүн хохирол, төлбөрөө төлчихсөн, мөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, анх удаа үйлдсэн, эрүүл байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.

Өмнөх саналаа дэмжиж байгаа учраас товчхон хэлье. Ганцхан зүйл хэлсэн. Юу вэ гэхээр бид нар эрүүгийн хариуцлагын зорилго байх ёстой. Мэдээж өнөөдөр шүүх хуралдаанаараа гэмт хэргийнхээ хор уршгийг арилгаад мөн хариуцлагыг хүлээлгэх асуудлууд яригдаад 5.1 дүгээр зүйлд зааснаар өнөөдрийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилго эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго биелчихлээ гэж үзэж байна. Гэхдээ бид нар хамгийн гол нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго гэмт хэрэг үйлдсэн хүнээ аль болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Өөрөөр хэлэх юм бол тухайн хүнийг аливаа үйлдэл дээр дүгнэлт хийх, ийм зүйлд оршдог. Тийм учраас хүн болгоомжгүй байдлаар гэмт хэрэг үйлдчихсэн, түүндээ харамсчихсан, хохирол төлбөрөө төлчихсөн байж байхад нь бид нар яагаад итгэл хүлээлгээд залуу хүн. 27 настай залуу  хүн. Нэг удаа итгэл хүлээлгээд хууль нэг талдаа зарчмаа баримталдаг ч гэсэндээ энэрэнгүй байх, хүнлэг байх үндсэн үндсэн хуулийнхаа концепцод нийцүүлээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөч гэсэн саналыг гаргаж байна. Мэдээж 450 нэгжээр торгоход миний үйлчлүүлэгч төлнө. Гэхдээ 450.000 төгрөгийн цаана төрөөс энэ хүнд үзүүлж байгаа асар их итгэл, нийгэмшүүлэхэд нь тусалж байгаа зүйл байх ёстой гэдэг үүднээс нь 6.7.1 дүгээр зүйлийг, мэдээж энэ шүүхийн эрх хэмжээ. Тийм учраас шүүхийн эрх хэмжээгээ ашиглаад  өгөх боломжтой байна гэж хүсэлт гаргасан юм. Тийм учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү өмнөх саналаа дэмжиж байна.’’ гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ‘’Тухайн өдөр 2023 оны 03 сарын 01-ний өдөр Ханбогдод манай ажилтнууд хамт очиж нэг ажил явдалд оролцоцгоосон 1, 2, 3-нд оролцсон. Тухайн үедээ нойр муутай айлын ажил явдалд оролцоцгоочхоод 3-ны өдөр ажил явдал дуусаад буцаад Цогтцэций чиглэлд явж байсан. Нүүрсний замаар ороод явж байсан чинь нойр хүрээд ядраад байхаар нь хажууд явсан Гүржаваас миний нойр хүрээд байна чи барих уу зүгээр үү гэхэд зүгээр тэгье гээд. Нүүрс тээврийн 100 дахь орчим км-т зогсоод Гүржавт үрүүлээ шилжээд хажуу  талд нь суугаад унтаад явсан. Явж байтал гэнэт түр тар гээд чимээ гараад машин оочсон. Машин очоод машинаасаа гаргах гэтэл цонхоороо гарах гэтэл чадаагүй. Арын хаалгыг нэг хүн онгойлгоод өгсөн, түүгээр бид 2 гарсан. Гараад манай ажилтнууд араас явж байсан. Тэд нар ирээд машинд нь суугаад хамт Цогтцэций сумын эмнэлэг рүү явсан. Тухайн өдөр ийм зүйл болсон.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Наранцацрал нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ч.Бадамгарав, Э.Гүржав нар нь гэм бурууг болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч иргэний нэхэмжлэгч Мөнхбаярын мэдүүлэг, гэрч Э.Гүржав, Ч.Бадамгаравын мэдүүлэг мөн шүүх шинжилгээний дүгнэлтүүд, сая шүүхэд гэм бурууг хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Ийм учраас шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай байна гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд миний үйлчлүүлэгч Мөнхбаярын биед хүндэвтэр хохирол учирсан, энэ хүндэвтэр хохирол учирсан байх нь хавтаст хэргийн 61-62 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Эмчилгээний төлбөрт  1.500.000 төгрөгийн төлбөр гарсан. Энэ нь бодит гарсан зардлаа Мөнхбаярын зүгээс тооцож гаргасан. Мөнхбаярын хувьд Цэций сумаас Улаанбаатар хот руу явсан байгаа, хувь унаа тэргээр явсан болохоор зардлаа нөхөх боломжгүй байлаа. Мөн хотод очоод такси барьсан, боолт хийлгэсэн бензин шатахуун эдгээр зардлууд нь бид нар баримт гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас нотлох баримтыг хэргийн материалд ч хавсаргаж өгөөгүй. Гэмтэл согогийн эмнэлэгт үзүүлж, эм тариа бичүүлж авсан. Үүгээр Улаанбаатар хот явсан гэдэг нь нотлогдож байна гэж үзэж байгаа. Энэ нь хавтаст хэргийн 221 дүгээр хуудсанд авагдсан. Эмчилгээний төлбөрийг хангаж шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг өмгөөлөгч миний зүгээс гаргаж байна. Бусад хохирол төлбөр “хас үнэлгээгээр” гарсан. Автомашины үнэлгээний төлбөрийг аль аль тал нь хүлээн зөвшөөрөөд төлөх дээр маргадаггүй учраас энийг мөн хувь тэнцүү гаргуулж миний үйлчлүүлэгчид олгож өгнө үү гэж хүсэж байна. Компанийг ажил олгогчийг иргэний хариуцагчаар татчихсан байгаа. Энэ компани нь хохирол төлбөрийн асуудал дээр нь мөн ямар ч санаачилга гаргаагүй нөхцөл байдал хэргийн хүрээнд компанийнхаа ажилчинтай ч гэсэн хохирол, төлбөр төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй, нөхцөл байдал хэргийн хүрээнд болоод шүүхийн хэлэлцүүлгийн шатанд харагдаж байна. Миний зүгээс компаниас энэ хохирлыг гаргуулж Мөнхбаярт олгох нь зөв зүйтэй, санал дүгнэлт байна гээд улсын яллагч болоод өмгөөлөгч Мөнгөнцэцэгийн санал дүгнэлтийг дэмжиж байна. Ажил олгогч Ч.Бадамгараваас өөрийн компанийнхаа эзэмшлийн машины хохирлыг 100% төлүүлээд авчихсан. Энэ ослоос болоод 2 хүний эрх ашиг, эрүүл мэндэд учирсан энэ хохирол дээр ямар ч санаачилга гаргаагүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлаагүй нөхцөл байдал харамсалтай байна гэж миний зүгээс үзэж байна. Ийм учраас Ч.Гүржавын хувьд 25.748.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдчихсөн. Дахиж нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Ч.Бадамгаравын хувьд мөн ажил олгогч “их аяны жолоо” ХХК-ийн зүгээс үлдэгдэл төлбөр болох 25.724.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Өмнөх саналаа дэмжиж байна. Эмчилгээ эрүүл мэндэд учирсан 1.500.000 төгрөгийг хасаж тооцох саналыг гаргаад байна. Энийг Гүржавын хувьд ухамсарлаад 1.500.000 төгрөгийн тал мөнгийг өгчхөөд байгаа юм. Нийт 25.748.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулаад хохирол төлбөргүй болчихсон. нөхцөл байдал байгаад байна. Гэтэл Ч.Бадамгаравын өмгөөлөгчийн хувьд үндэслэлгүй юм, нотлох баримтаар нотлогдохгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Энэ урсгал гараад байгаа энэ зардлыг түрүүн тайлбарласан, ямар ч баримт гаргах нөхцөл боломжгүй нөхцөл байдал байдаг. Энийг тайлбарлаж хэлсэн. Хүндэвтэр хохирол учирсан миний үйлчлүүлэгчийн хувьд гарсан бодит, ийм хэмжээний зардал гаргана гэж өмгөөлөгч миний зүгээс харж байгаа учраас хангаж шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг оруулж байна. Мөн Ч.Бадамгаравын хувьд тухайн үед “их аяны жолоо” ХХК-д ажил үүргээ гүйцэтгээд явж байсан цаг хугацаанд энэ болгоомжгүй үйлдэл учруулсан. Энэ дээр иргэний хуулийн 498.1-д зааснаар ажил олгогчоос гаргуулах үндэслэл бүрэн дүүрэн тогтоогдож байна гэж үзэж байгаа учраас дээрх хохирол, төлбөр үлдэгдэл төлбөр болох 25.724.000 төгрөгийг ажил олгогч компаниас гаргуулж миний үйлчлүүлэгчид олгож өгнө үү гэсэн саналыг дэмжиж байна.

Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй байна. Улсын яллагчийн гаргасан байр суурьтай санал нэг байр суурь юм байна.’’ гэв.

  Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхболд нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Шүүх хуралдаан оролцоод дараах дүгнэлтийг хэлье. Юуны өмнө гэм буруугийн холбогдолтой асуудал дээр тайлбар хэлэхгүй. Хоёрт иргэний хохирол, төлбөртэй холбоотой асуудал дээр улсын яллагчийн бодож гаргасан үнийн дүнг зөвшөөрч байгаа. Гэхдээ “их аяны жолоо” ХХК хариуцах ёстой гэдэг үндэслэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2-т нь гэвэл шүүгдэгч Ч.Бадмаанямын өмгөөлөгчийн тайлбарууд дээр тайлбар хэлье. Өөрийнхөө үйлчлүүлэгчийг өмгөөлж байгаа нь зөв ч гэлээ шүүх хуралдаан явагдаж байгаа энэ үед ёс зүйн баримжаатай баймаар байна гэдгийг хэлье. Хамаагүй үг хэллэгүүд хэлээд байж болохгүй. Энд юу гэж хэлж байна гэхээр “их хаяны жолоо” ХХК ажилчдаа дарамтлаад хохирогчдын хохирлыг төлөөлсөнгүй гэдэг зүйлийг ярих гээд байх шиг байна. Яаж ингэж ярьж чадаж байна. Ч.Бадамгаравын хувьд юу ярьсан бэ гэвэл манай компани 47 хоног энэ машиныг тээвэрт явуулаагүйгээрээ 10 гаруй хоногийн рейс алдсан байгаа. Үүнийгээ нэг рейсийг тухайн үед орлого олсон байдлаар нь үзэх юм бол нэг рейс 7.000.000 гаран төгрөг байдаг юм.  70-80.000.000 орчим төгрөгийн алдагдлыг манай компани өөрөө хүлээж байна. Энийгээ хэн аль талаас чинь нэхэхгүй, ухамсар гаргаж байна. Харин чи манай тээврийн хэрэгслийн учирсан хохирлыг засаад янзалчихсан учраас манайхаас нэхэхгүй, хэн аль нь хоорондоо учраа олоод учир зүйгээ олоод явж байвал манай компанид ямар нэгэн асуудал байхгүй гэдэг зүйл хэлсэн. Түүнээс биш дарамтлаад, ингэвэл тэгнэ гэдэг зүйлүүдийг яриагүй. Манай компанитай Ч.Бадамгаравыг хөдөлмөрийн гэрээ байгуулсан, энэ дээр эд хөрөнгийн хариуцлага болон бусад хариуцлагын асуудлууд байгаа. Хэрвээ манай компанид бусдад төлөх төлбөртэй янз бүрийн байдлууд гарах юм бол энэ төлбөрийг чи хариуцах нь байна. Хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу гэдэг зүйлүүдийг ярьсан болохоос биш дарамтлаад чи төл, төлөхгүй бол ингэнэ гэсэн асуудал байхгүй. Үүнийгээ ялгаж зааглаж ойлгох хэрэгтэй. Энийгээ шүүхэд зөвөөр тайлбарлах хэрэгтэй. Иргэний хуулийн 498, 499-ийн дагуу ажил олгогч хариуцах ёстой гэдэг дээр тайлбар хэлж байх шиг байна. Хариуцахдаа шүүхээс анхаарч үзэх зарим асуудлууд байх ёстой. Энэ ослыг хэн гаргасан юм, хэний буруутай үйлдлийн улмаас энэ осол гарсан юм бэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Тээврийн хэрэгсэл өөрөө бүрэн бус байгаад, тоормосны асуудалтай ч юм уу, гэрэл дохионы асуудалтай ч юм уу, осол гарахад шалтгаалах нөхцөл байдлыг компани засаагүй гээд нөхцөл байдалтайгаар энэ хохирлыг учрахад шалтгаант холбоо үүссэн байх юм бол компани шууд хариуцлага хүлээхэд бэлэн. Гэтэл бүрэн бус биш тээврийн хэрэгсэл дээр зам дээр гаргах шаардлагыг хангасан тээврийн хэрэгслийг жолоочид өгөөд явуулаад, жолооч замын хөдөлгөөний дүрмээ зөрчсөнөөс үүдсэн энэ асуудлуудыг шууд компани хариуцсан гэдэг байдлаар үзэж болохгүй талаар Улсын дээд шүүхийн тайлбаруудыг хийсэн байгаа. Энэ дээр юу гэж тайлбаруудыг хэлэх юм гэхээр шүүгдэгчийн эзэмшилд яагаад шилжүүлэх болсон юм, энэ эзэмшилд шилжүүлэхдээ тээврийн хэрэгслийн өмчлөгчийн буруутай үйлдэл байна уу, үгүй юү, энэ гэмт хэрэг үйлдэхэд нь, осол гаргахад нь шалтгаалж уу, энэ асуудал нь юу, шалтгаант холбоо байна уу гэдгийг тогтоож, харгалзаж үзэж хохирлын хэмжээг тогтоох ёстой гэдэг зүйлд тайлбар хийсэн байдаг. “Их аяны жолоо” компани буруутай төлбөрийг төлсөнгүйгээр гээд “их аяны жолоо” ХХК Ч.Бадамгаравыг ажилд аваад ажлын байраар хангаад цалин хөлс өгч байгаа нь“их аяны жолоо” ХХК-ийн буруу болчхож байгаа юм уу, өмгөөлөгч нар ийм тайлбарыг шүүгдэгч Ч.Бадамгаравын өмгөөлөгч хэлж болохгүй. Тэр хүнийг ч ажилтай төрөлтэй байлгаж, ар гэрийнх нь амьдралыг нь зохицуулахын тулд цалин хөлсийг өгч байгаа энэ компани, дээрээс нь хохирогч нар дараа болоод яах вэ гээд олох ёстой байсан орлогыг нэхэмжлэхгүй байгаа. Иргэний хуульд заасан 229.2 дээр гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учруулсан нөхцөл байдал гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзаж дээшээ доошоо тогтоохоор хуульчилсан байгаа. Мөн Иргэний хуульд зааснаар олох ёстой байсан орлогыг нэхэмжлэхээр зохицуулалтууд байгаа. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хор учруулах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байна мөн Иргэний хуулийн 229.2 гээд би түрүүн дурдсан энэ нөхцөл байдлуудаас юуг үзүүлдэг юм бэ гэвэл 47.160.000 төгрөгийн үнэлгээгээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хохирогчоор тогтоогдсон хохирогч Мөнхбаяр байгаа. Энэ Мөнхбаяр гэдэг хүн шүүгдэгч Э.Гүржавт тээврийн хэрэгслээ шилжүүлж өгөхдөө өөрийнхөө зөвшөөрлөөр мөн адил шилжүүлсэн. Иргэний хуулийн 409.4 хамаарна. Өөрөө өөрийнх нь тээврийн хэрэгслийг жолоодож яваад бусдад бусдад хохирол учруулсан гэдэг нь бусад нь Мөнхбаяр өөрөө орно. Өөрөө мөн адил энэ хохирол, өөртөө учирсан хохирлыг хариуцах ёстой субъектийн хувьд үздэг. Ийм зүйлүүдийг хэлээд хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа эхний тайлбараа хэлье. Хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарт компани хохирол төлбөрийг төлөх дээр ямар нэгэн санаачилга гаргаагүй гэдэг зүйлүүдийг хэлж байгаа дээр гэсэн ийм ганц товч тайлбар хэлье. Хохирогч нарын эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсонтой холбоотой би хэлэхгүй. Энэний цаана хор уршиг гардаг, ойлгож байна. Би компанийн зүгээс ийм алдагдал хүлээж байгаа гэдгийг тайлбарласан нь яагаад буруу болох юм, би өмгөөллөө яаж хийхээ өөрөө мэдээд хийчихье, хэн нэгэн зарим нэгэн өмгөөлөгч нар ёс зүйгүй байгаад зальжин зан гаргалаа, яаж өмгөөлдөг юм гэдэг байдлаар хувь хүний эрхэд халдахгүй байхыг хүсье. Би өнөөдөр энд хэн алиных нь шударга ёсны зарчимд нийцсэн байдлаар шүүх хуралдааныг явуулаад шийдвэр гараасай гэдэг үүднээс оролцож байна. Түрүүн би тайлбарлалаа. Дахиж тайлбарлаад яах вэ, өөр зүйлийг тайлбарлая. шүүгдэгч Ч.Бадамгаравын өмгөөлөгч ярьж байна, надтай ярьсан гэж байна. Надтай ярьсан хоёр өгүүлбэр байгаа Ч.Бадамгаравыг уулзаад ямархуу асуудал болж байна, яавал болохоор байна уулз. Яагаад ингэж хэлсэн юм гэвэл Ч.Бадамгарав осол болсноос хойшоо ажлаа хаяад явчихсан, ажил хийхгүй байсан хүрч ирээд ажил хийгээч, ямар нэгэн байдлаар хариуцлагаа ухамсарлавал чамд мөнгө хэрэгтэй гэдэг байдлыг би Ч.Бадамгаравтай ярьж байсан. Ирээд Ч.Бадамгаравтай уулзсан, нэг ч удаа бид нарт ямархуу байдлаар асуудал явж байгаа, хэнд яагаад байна гэдэг асуудлыг хэлдэггүй явчихдаг. Энэ хүмүүсийн эрүүл мэндэд ингэж хохирч байдаг, ийм шаардлагатай гэх юм бол тухайн үед манай компани удирдлагууд сэтгэл гаргаад тусалъя гэдэг зүйлүүдийг хэлж байсан. Ч.Бадамгарав нэг ч мэдээлэл өгдөггүй. Өнөөдөр шүүгч дээр ажиллуулчихсан чинь буруу, хохь нь, танайх явж байгаа юм чинь гэдэг байдлаар хандаж болохгүй. Бид нар эргээд ярих гээд байгаа. Манай компани энэ хүнийг ажиллуулж байна, энэнээс үүдэлтэй хохирол гарч байна. Компани хохироод байгаа юм. Нэхэмжлэх зөндөө зүйл байна, нэхэмжлэхгүй байгаа гэдэг зүйлүүд хэлээд байна.  2 дахь зүйлийг хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь манай компанийг өмнө нь шүүхээс буцахын өмнө иргэний хариуцагчаар татсан. Буцаад хэрэг шүүх дээр гэм буруугийн хурал товлогдоход би хурлын ажиллагаа шүүх дээр ирснийг мэдэж байгаа юм. Энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчигдөөд байна. Бид нар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан эрхээ эдэлмээр байна, 8.2 дугаар зүйлийн 1.6-д заасан баримт, хүсэлт гаргах, мөрдөн байцаалтад оролцох, хавтаст хэргийн материалтай танилцах гээд энэ эрхүүдийг маань яагаад зөрччихөв, бид нар энэ бүхэн дээр дуугүй байгаа. Хохирогч нь хохирол төлбөрөө хурдхан шиг барагдуулаад шийдүүлээд авчхаасай, удаашруулаад янз бүрээр хийгээд яах вэ гэдэг байдлаас хандаад байхад өнөөдөр компани өөрөө буруутан болоод хүн дарамталдаг болоод та хэдийн дүгнэлтээр явчих юм. Компани шаардлагатай гэвэл төлбөрийг хариуцахад бэлэн. Гэхдээ хууль зүйн үндэслэл алга, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл юунаас байна вэ гэдгийг харгалзаж үзнэ. Хохирогчийн хохирол учирсан нөхцөл байдал шалтгаант холбоотой, өөрөө тодорхой хэмжээнд хариуцах ёстой. Үүнийг хэлсний төлөө өмгөөлөгч нь хууль зүйн худлаа тайлбар хийлээ гээд байх юм. Иргэний хуулийн 229 дүгээр зүйл гэм хорыг арилгах хэмжээний 229-д үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болно, олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж байгаа юм. Энэ олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гээд заачихсан байна. Энийг заавал эрүүгийн хэрэг дээр хянаж шийдвэрлэх ёстой. Компанид хохирол учирчихсан байдаг 3.100.000 гаруй төгрөгийн үнэлгээ тогтоогдлоо гэдэг, яагаад компанийн зүгээс хохирогчоор тогтоогоогүй юм, иргэний нэхэмжлэгчээр яагаад тогтоогоогүй юм. Энэ бүгд дээр дуугүй байсан. Компани руу өмгөөлөгч рүү дайрчих гээд болчих юм шиг харж болохгүй. Би энэ бүгд дээр тайлбар хийгээд байхаар төвөгтэй байна. Иргэний хуулийн 499, 498 аль нь заалт нь яаж зохицуулагддаг талаараа хуульч, эрх зүйч нарт би тайлбарлахгүй, энэ тээврийн хэрэгсэл ашиглалтын явцад үүсэж байгаа хохирол. Үнэхээр компани хариуцах боломжгүй юм байна. Манай компани өөрийнхөө эрсдэлийг даачихжээ. Ч.Бадамгарав чи өөрийнхөө эрсдэлийг даа, хаана, хаанаа өөр өөрсдийнхөө эрсдэлийг даая гэж байна. Энэ шударга ёсонд яагаад нийцдэггүй юм. Өмгөөлөгчийн тайлбар хийж байхад инээж ханиагаад басамжлах асуудлууд байна. Би тэр болгон дээр нь маргаан хийх гээд байх шаардлага алга. Шүүх шударгаар шийдвэрээ гаргах байх. Энэ 499-ийг үзэхээр нэхэмжилж байгаа юм бол нэхэмжлэлийг өөрөө 514-р багасгах нөхцөл байдлууд байна гэдгийг харьцуулж үзээрэй. Компанид шууд хамааралтай юм уу, гэмт хэрэг үйлдэхэд шууд хамааралтай юм уу гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэдэг үүднээсээ тайлбарыг хэлж байна. Өмнөх саналаа дэмжиж, компани иргэний хариуцагчийн хувьд үүргээ биелүүлчихсэн байгаа. Тийм учраас нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуульд заасан хөнгөрөх нөхцөл байдлуудад хамаарч байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх магадлал хамаарч байгаа. Үйлдсэн гэмт хэргийн хувьд хохирол, төлбөрийг бусдад төлөх төлбөргүй байгаа хувийн байдал зэргийг харгалзаж үзээд хөнгөрүүлэх үндэслэлд хамаарахаар байна гэсэн хүсэлт хэлж байна.’’ гэв.

   Улсын яллагч В.Төгсбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17 19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7,  35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ч.Бадамгарав, Э.Гүржав нарт холбогдох эрүүгийн 2329000870209 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Ч.Бадамгарав, Э.Гүржав нар нь 2023 оны  03 сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрт тээврийн авто замын 80 дахь километрт, Ч.Бадамгарав нь 98-86 УБЛ улсын дугаартай синотрак, Э. Гүржав нь 58-57 УНЕ улсын дугаартай лексус 5.70 маркийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан. Оролцож байгаад Ч.Бадамгарав нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.3 дугаар зүйл, Э.Гүржав нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр зүйлүүдийг зөрчсөний улмаас хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гарсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эдгээр тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн ослын шууд шалтгаант холбоотойгоор иргэн Мөнхбаярын, иргэн Гүржавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Ийм учраас эдгээр хүмүүсийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Хохиролтой холбоотой асуудлыг, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ мөн хохиролтой холбоотой асуудлын талаар дараах байдлаар санал дүгнэлтээ хэлье. Үүнд хохирол дээр байна. Хохирогч Мөнхбаярын эд хөрөнгийн тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн үнэлгээгээр 47.160.000 төгрөгийн хохирол, түүнийг үнэлэх үнэлгээ хийлгэхэд гарсан 2.848.000 төгрөгийн зардал, Мөнхбаярын эрүүл мэндэд эмчилгээ үйлчилгээ үзүүлсний хохирлын дүн баримтаараа 168.150 төгрөг,  энэхүү 3 хохирлын үнийн дүнг хоорондоо нийлээд нийлбэр нь 50.176.850 төгрөгийн хохирол нийт хохирлын дүн нь учирчээ гэж үзэхээр байна. Энэхүү учирсан энэ хохирлоос нь Э.Гүржавын хувьд хохирогч Мөнхбаярт 25.748.000 төгрөг төлжээ. Үүнийг хохирол төлбөр төлсөнд тооцуулах саналтай байна. Э.Гүржавыг бусдад төлөх төлбөргүй байна гэсэн ийм дүгнэлтийг хэлж байна. Харин шүүгдэгч Ч.Бадамгаравын хувьд 50.176.850 төгрөгийг тавийгаа хоёрт хуваахаар 25.088.425 төгрөг гарч байна. Энэхүү төлбөрийг нэг ч төгрөг өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Тийм учраас энэ төлбөрийг иргэний хариуцагч “Их аяны жолоо” компаниас гаргуулах саналтай байна. “Их аяны жолоо” компани нь энэхүү хохирлоо шүүгдэгч Ч.Бадамгараваас эрхтэйгээр эрхийг нээлттэйгээр үлдээх, Бадамгараваас нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэсэн дараах саналуудыг шүүх хуралдаанд оруулж байна. Хохирлын хэмжээг миний зүгээс тооцохдоо нийт тодорхой хэлсэн 47.160.000 төгрөг. Энэ тээврийн хэрэгслийн үнэлгээний дүн, үнэлгээгээр тогтоогдсон дүн. Үнэлгээг гаргахад гарсан зардал нь 2.848.000 төгрөг, эрүүл мэндийн хохирлын зардал нь 168.850  төгрөг. Эд нарыг нэмэхээр нийлбэр нь 50.176.850 төгрөг, үүнийгээ хоёрт хуваахаар 25.088.425 төгрөг гэж хэлсэн байгаа. Энийг тодруулж нэмж хэлье. 25.088.425 төгрөгийн хохирлыг 2 хүнд хуваахаар өнөөдөр Э.Гүржав 25.748.00 төгрөгийн хохирлоо төлчихсөн. Харин Ч.Бадамгарав 25.088.425 төгрөгийг төлөөгүй байгаа. Энэ төлөх ёстой төлбөрийг миний зүгээс иргэний хариуцагч “их аяны жолоо” компаниар төлүүлэхээр гаргасан саналаа хууль зүйн үндэслэлээр нь хэлж өгье гэж байгаа юм. Үүнийгээ тайлбарлаад хэлчихье. Энэ нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйл 498 дугаар зүйл байгаад байгаа юм. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Ч.Бадамгарав “их аяны жолоо” компанид хөдөлмөрийн гэрээтэй байгуулсан хүний хувьд “их аяны жолоо” компанид ажил олгогч болно. Энэ ажил олгогч нь өөрөө Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаараа бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байна. Энэ хуулийн заалтаараа “их аяны жолоо” гэдэг компани 25.088.425 төгрөгийг хохирлыг Мөнхбаярт олгох хууль эрх зүйн үндэслэлтэй байна гэдэг саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байгаа юм. Харин “их аяны жолоо” компани нь өөрөө Ч.Бадамгараваас бусдад учруулсан хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байна. 2 дугаарт нь “их аяны жолоо” компани өөрөөр хэлэх юм бол Ч.Бадамгараваас хохирлоо гаргуулаад 8.000.000 гаруй төгрөг авчихсан гээд байна. Хэрвээ Ч.Бадамгарав энэ хэрэгт бид хоёр хоёулаа 50%, 50% буруутай гэж үзэж байгаа бол Э.Гүржаваас энэ гаргаж байгаа зардлаа хуваагаад төлье гэдэг саналыг тавиад энэ асуудлаа шийдвэрлээд хуваагаад төлөлцөөд хийгдэх боломжтой байжээ. Нэгэнтээ төлөгдөөд ороод ирчихсэн асуудал дээр нэмж хэлэх зүйл байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.Бадамгарав, Э.Гүржав нарт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын талаарх дараах байдлаар дүгнэлтээ хэлж танилцуулъя. Шүүгдэгч Ч.Бадамгарав Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах нөхцөл байдлыг харгалзан үзэх зүйтэй гэж үзсэн. Үүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг авч үзлээ. Харж үзэхэд Ч.Бадамгаравын хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзлээ. Мөн Э.Гүржавын хувьд мөн адилхан байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. 2 шүүгдэгчийн хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ. Тийм учраас Ч.Бадамгаравыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Харин Э.Гүржавт түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй байна. Тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардал нэхэмжилсэн талаарх баримтыг цагдаагийн байгууллагаас гаргаж ирүүлээгүй байна саналыг эхний ээлжид оруулж байна.

Өмгөөлөгч нарын өмгөөллийн үгийг сонслоо. Эрүүгийн хариуцлага дээр Нарангарав өмгөөлөгчийн хэлж байгаа өмгөөллийн үгтэй санал нэг байна. Өөрөөр хэлэх юм Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйл, 1.8 биш. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гээд. зүйлд заасан 1.9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт дээр санал нэг байна. Миний хувьд шинэ эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх ялын шүүмж тавьсан байна. Үүнийгээ залруулаад эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлаж, өмнөх 2002 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж байна. Тийм учраас үүн дээр миний хувьд Э.Гүржавт ямар санал тавих вэ гэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял өмнөх хууль дээр байхгүй учраас зөвхөн торгуулийн ял оногдуулах саналыг оруулж байна. Үүн дээр түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Ч.Бадамгаравын хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял байхгүй байгаа учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах өмнөх саналаа дэмжиж оролцож байна. Нэмэлтээр хэлье. Яагаад 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналаа оруулаад байна вэ гэдэг дээр дүгнэлт хэлсэн нь зөв байх гэж бодож байгаа юм. Үүн дээр бид бүхэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлох баримт шинжлэн судалсан. Шинжлэн судлахдаа би Ч.Бадамгаравын мэдүүлгийг уншиж өгч, шинжлэн судлуулсан. Энэ дээрээс юу харагддаг вэ гэхээр өөрөө яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө баруун гар талаас хоцорсон хойно зам дээр гарч ирэхээр нь би тоормос гишгээд эсрэг талын урсгал руу орсон гэдэг зүйлээ мэдүүлж байгаа юм. Гэтэл өнөөдрийн энэ шүүх хуралдаан дээр хойно байх тэр хойноос хонин сүрэг гараад явчихсан байсан. Гүйцэт түрүүлж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрөөхийн тулд өнгөрөөхийн тулд тоормос гишгэсэн гэдэг 2 өөр зөрөөтэй мэдүүлэг өгч байгаа юм. Энэ дээрээс би ямар дүгнэлт хийгээд байна вэ гэхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. 2 дугаарт энэ хүн өнөөдрийг хүртэл хугацаанд хохирол, төлбөр төлье гэж нэг ч санаачилга гаргаагүй байна, гаргахгүй байна аа. Өнөөдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Төлөхгүй гээд байна. Гэтэл энэ хүний гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан уу, хохирол учирсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хохирлоо төлөхгүй, нэг ч санаачилга гаргахгүй, хохирогчтойгоо холбогддоггүй, ярьдаггүй. Ийм хүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэдэг. Түрүүн бид бүхэн эцсийн үгийг нь сонссон, эцсийн үгийг нь сонсож байгаад хохирогчоо уучлаарай миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэдэг ганц үг хэлээгүй. Энэ хүн мөн үү,  ийм хүнийг хүн гэж харах юм уу. Тийм учраас миний хувьд энэ хүн 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх, хөдөлмөр эрхэлж, өөрийгөө ойлгосон нь зөв байх гэж өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийсэн нь зөв байх гэж бодож байгаа. Олон сар жилээр нийтэд тустай ажил хийх гээд байгаа юм биш. 520 цагийг 8 цагаар бодох юм бол 65 хоног, 1 сар 5 хоногийн ажил байна. 6 цагаар бодох юм бол 86 хоног, 1 сар гарантай л хугацаанд нийтэд тустай хөдөлмөр эрхэлнэ. Нийтэд тустай хөдөлмөр эрхэлнэ гэдэг нь нийгэмд тустай үйл ажиллагаа явуулж, өөрөө өөрийнхөө хийсэн гэмт хэрэгтээ үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа ойлгож, дүгнэлт хийх хугацаа, хөдөлмөрөөр нь хүнийг хүмүүжүүлэх гэсэн юм. Энэ нь Эрүүгийн хуулийн зорилготой нийцнэ гэж үзэж байгаа.’’ гэж тус тус мэдүүлж, дүгнэлт болон тайлбараа гаргав.

            Дээрх мэдүүлэг, дүгнэлт, тайлбар болон улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарын судалсан дараах нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт буюу нөхцөл байдал эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 23-33 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Мөнхбаярын: “...би 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагийн үед Өмнөговь аймаг Ханбогд сумаас өөрийн эзэмшлийн 58-57 ӨМЕ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслээр Өмнөговь аймаг руу ажилтан Гүржавын хамт явсан юм. Тэгээд Ханбогд сумаас гараад би өөрөө машинаа унаж яваад нүүрс тээврийн автозам руу ороод 100 дахь км орчимд зогсож хамт явсан Гүржаваар машинаа бариулан цааш явсан... би өөрөө машины баруун талын урд талын суудал дээр сууж, суудлаа арагш нь болгочхоод унтсан. Тэгээд гэнэт л хүн хашгирах чимээ гарахаар нь сэртэл түр няр гэх чимээ гараад машин онхолдсон. Тэгээд машин унахаар нь гарах гэхэд нүүр ам толгойноос цус гараад урд цонхоороо гарах гэхэд гар өвдөөд машинаас гарч чадахгүй байхад танихгүй 2 жолооч намайг машины арын багажаар гаргаж авсан... Би хэд хоног Ханбогд суманд айлын ажил явдалд оролцоод тэгээд жаахан ядраад нойр хүрээд байхаар ажилтан Гүржавыг машин барих уу, нойр чинь гайгүй юу миний нойр хүрээд байна гэхэд Гүржав "би зүгээрээ би бариад явъя" гэж хэлэхээр машинаа бариулсан юм... Осол болох үед тээврийн хэрэгслийг Гүржав жолоодож явсан.,. Гүржав надад хэлэхдээ "машин гүйцэж түрүүлэх гэж байхад нүүрс тээврийн шланз маркийн машин гэнэт хажуу тийшээ дарж манай машины буруу талаас нь мөргөж замын хажуу руу унагаасан гэсэн... Осол нүүрс тээврийн 80 дахь км орчимд өдрийн 13 цагийн үед болсон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбаярын: “...58-57 ӨМЕ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн өмч хөрөнгө байгаа. Би энэ автомашиныг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод 58.000.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан юм.... би тухайн үед манай компанийн ажилтан Гүржавт машинаа өгчхөөд буруу талын суудал дээр унтаж явсан... Буруутай этгээдээс тээврийн хэрэгслийн хохирлоо бүрэн гаргуулж авмаар байна. Мөн үнэлгээний төлбөр болох 2.848.000 төгрөгийг бас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 45 дахь тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Мягмаррэнцэнгийн: “...би 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд айлын ажил явдалд оролцчихоод буцаад Цогтцэций руу явцгааж байсан бид нар өдрийн 12 цагийн үед явсан. Компанийн 3 тээврийн хэрэгсэл гарч би төмөр замын менежер Нармандахтай хамт албаны 78-03 улсын дугаартай автомашинаар явсан. Мөнхбаяр ХАБ-ын ажилтан өөрийнхөө лексус-470 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ тээвэр зохицуулагч Гүржавтай явсан бид нар Мөнхбаярын араас дагаад явсан Тэгээд нүүрс тээврийн засмал зам руу ороод Цогтцэций сум руу явж байхад нүүрс тээврийн 105 дахь км-т замын хажууд зогсож байхаар бид хоёр хажууд очоод зогсоход Мөнхбаяр ах "миний нойр хүрээд байна. бид хоёр солигдох гэж байна" гэж хэлэхээр нь бид хоёр түрүүлээд цаашаа явж байгаад 97 дахь км-т байдаг хоолны газарт орж ус ундаа авчхаад буцаад засмал зам руу ороод явж байхад 80 дахь км-т аваар болчихсон байхаар би хурдаа сааруулаад хартал Мөнхбаяр ахын автомашин замын баруун талд хажуу талаараа уначихсан, замын голд Хово маркийн цагаан өнгийн толгойтой тээврийн хэрэгсэл хөндлөн зогсож байсан. Тэгээд бид хоёр машинаасаа буугаад осол болсон машин дээр очиход Мөнхбаяр, Гүржав хоёр машинаас гарчихсан машиныхаа гадаа нь байж байхаар "юу болов оо" гэхэд Гүржав нь энэ шланз ирээд мөргөөд уначихлаа" гэж хэлсэн, тэгээд би тэр хоёрыг аваад Цогтцэций сумын эмнэлэгт хүргэж өгсөн... Осол болох үед Гүржав унаж явсан. Мөнхбаяр ах нойр хүрээд байна гэж хэлээд
машиныхаа буруу талд нь сууж байсан машиныг нь Гүржав унаад явсан...” гэх
мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

                 Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч
С.Шүрцэцэгийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 118 дугаартай “Эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Э.Мөнхбаярын биед тархины доргилт, хамар яс, баруун эгэм, баруун IV, V хавирганы хугарал, хуйх, хамар, баруун чих, дээд уруулын язарсан шарх, баруун хацар, дух, шанаа, эрүү орчмын зулгаралт гэмтлүүд үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

                 Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч
С.Шүрцэцэгийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 119 дугаартай “Эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Э.Гүржавын биед зүүн шууны цацраг ясны хугарал, бугуй, цээжний зөөлөн эдийн няцрал, нүүрний зулгаралт гэмтлүүд үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

                 “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 419
дугаартай "... Нийт дүн - 47.160.000 төгрөг...” гэх автомашин техникийн үнэлгээний
тайлан /1-р хавтаст хэргийн 81-88 дахь тал/,

                 Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн шинжээч И.Базаррагчаа, А.Эрдэнэтуяа, Г.Удвал нарын гаргасан 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 05/43 дугаартай “...Хариулт 1 .Техникийн шинжээчдэд ирүүлсэн материалаас харахад 58-57 ӨМЕ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна... Хариулт 2. 98-86 УБЛ улсын дугаартай Синотрук маркийн тээврийн хэрэгслийн тоормосны мөр 13,8 метр гарсан байгаа тул хурдыг тодорхойлъё... Тухайн осол болох үед Синотрук маркийн тээврийн хэрэгсэл 45.2 км/цаг-аас их хурдтай явж байсан байна... Хариулт 3. 58-57 ӨМЕ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.Гүржав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй... мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэснийг зөрчсөн байна... Хариулт4. 98-86 УБЛ улсын дугаартай Синотрук маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Бадамгарав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-р заалт "Гүйцэгдэж байгаа жолооч... гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно..." гэснийг зөрчсөн байна... Хариулт 5. 58-57 ӨМЕ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.Гүржав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалтыг, 98-86 УБЛ улсын дугаартай Синотрук маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Бадамгарав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-р заалтыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна... Хариулт 6. Уг зам тээврийн осол гарахад замын зохион байгуулалт, нөхцөл байдал нөлөөлөөгүй... Хариулт 7. Уг хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно” гэх техникийн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 109-111 дэх тал/,

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Гүржавын: “...би 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагийн үед Өмнөговь аймаг Ханбогд сумаас манай компанийн ХАБ-ын ажилтан Мөнхбаярын ахын 58-57 ӨМЕ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслээр Өмнөговь аймаг руу хамт явсан юм. Тэгээд нүүрс тээврийн автозам руу ороод явж байхад Мөнхбаяр ах жаахан ядраад нойр хүрээд байна, намайг машин бариад явах уу гэхээр би зөвшөөрөөд машиныг унаад засмал замаар явж байхад өмнө талд том нүүрс тээврийн давхар чиргүүлтэй шланз маркийн машиныг гүйцэж түрүүлэх гээд дохиогоо өгчхөөд явж байхад тэр машин гэнэт тоормослоод зүүн гар тал руугаа дараад эсрэг талын урсгал руу ороход би үрүүлээ зүүн гар тал руугаа дартал машин замын хөвөө руу мөргүүлээд хажуу талаараа унасан... Би урд талд явж байгаа давхар чиргүүлтэй нүүрс тээврийн автомашиныг гүйцэж түрүүлэх гэж байсан юм... Тэр машины 1 дүгээр чиргүүл болон толгойны ар хэсэгт хавьд нь явж байсан арай гүйцэж түрүүлээгүй явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 138 дахь тал/,

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.Бадамгаравын: “...би 2023 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед Өмнөговь аймаг Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадан дээр нүүрсээ буулгачхаад буцаад Цогтцэций сумын Эрдэс таван толгой руу ачаандаа орохоор хойшоо явсан. Тэгээд нүүрс тээврийн 80 дахь км-т засмал зам дээр явж байхад замын баруун гар талаас хоцорсон хонь зам дээр гарч ирэхээр би тоормос гишгээд эсрэг талын урсгал руу ортол миний машины зөв талын урд керлон хэсэг рүү машин ирж мөргөөд тэр машин нь замын баруун талын хөвөө руу ороод хажуу талаараа унахаар би машинаа зогсоочхоод машинаас буугаад очиход хар өнгийн 470 маркийн тээврийн хэрэгсэл зөв талаараа унасан машин дотор нь 2 хүн байсан... Өдөр 13 цагийн үед осол болсон замын үзэгдэх орчин сайн байсан... Замын баруун гар талд гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг байсан. Мөн 50 км цагийн хурдтай явах замын заалт тэмдэг байсан... миний унаж явсан тээврийн хэрэгсэл “Их аяны жолоо” ХХК-ийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би жолоочоор нь ажиллаж байсан...”гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 146-147 дахь тал/

             Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1485 дугаартай “1. Техникийн шинжээчдэд ирүүлсэн материалаас харахад 58-57 ӨМЕ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. 2. Синотрук маркийн тээврийн хэрэгсэл 45.2 км/цаг-аас их хурдтай явж байсан байна. 6. Уг зам тээврийн осол гарахад замын зохион байгуулалт, нөхцөл байдал нөлөөлөөгүй. 7. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ая холбогдол бүхий зүйл илрээгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 92-97 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

  Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд, шүүгдэгч Ч.Бадамгарав, Э.Гүржав нар нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно. 

            Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаах үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтын талаар хүсэлт, гомдол гаргаагүй болно.

Шүүгдэгч Ч.Бадамгарав нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн авто замын 80 дахь километрт 98-86 УБЛ улсын дугаартай Синотрук маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-т “Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна.” гэсэн заалтыг зөрчсөн,

           Шүүгдэгч Э.Гүржав нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн авто замын 80 дахь километрт 58-57 ӨМЕ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

             Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, согтуурал шалгасан тэмдэглэлүүд, шүүгдэгч нарын болон хохирогчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Ч.Бадамгарав, Э.Гүржав нарын гэмт үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                       

            1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            1.4 Эрх зүйн дүгнэлт

            Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Мөнхбаяр, Э.Гүржав нарын бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзнэ.  

            Шүүгдэгч Ч.Бадамгарав, Э.Гүржав нар нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хохирогч Э.Мөнхбаяр, Э.Гүржавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг болгоомжгүйгээр учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасны дагуу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” байхыг шаарддаг.   

Шүүгдэгч Ч.Бадамгарав, Э.Гүржав нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

           Шүүгдэгч Ч.Бадамгарав, Э.Гүржав нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

           Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.          

           Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.Бадамгарав, Э.Гүржав нарыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           1.5 Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

             Шүүгдэгч Н.Ганболд нь хохирогч Д.Батцогтод 5,000,000 /таван сая/ төгрөг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.  

  Хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан “Хас үнэлгээ” ХХК-ийн 419 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан”, бусад баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, гэмт хэргийн улмаас үүссэн бодит хохиролд хамаарч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Их аяны жолоо” ХХК-аас 24,728,850 /хорин дөрвөн сая долоон зуун хорин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбаярт олгож шийдвэрлэлээ.

            Иргэний хариуцагч “Их аяны жолоо” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Бадамгараваас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбаярын 1,331,150 /нэг сая гурван зуун гучин нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Э.Мөнхбаяр нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг, хохирогч Э.Гүржав, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

  Шүүгдэгч Э.Гүржав нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбаярт 25,448,000 /хорин таван сая дөрвөн зуун дөчин найман мянга/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 143-144 дэх тал/, 

     Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

           Талуудын санал, дүгнэлт

           Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гүржавыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Шүүгдэгч Ч.Бадамгаравыг 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ч.Бадамгараваас “...520 цаг нийтэд тустай ажил хийлгэхгүйгээр торгуулийн ялыг оногдуулж өгөөч, цаашид гэм буруудаа гэмшиж явна.” гэх саналыг,

Шүүгдэгч Ч.Бадамгаравын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгээс “...ямар ч байсан торгуулийн ял байгаа тохиолдолд торгуулийн ялыг нь авна гэдэг саналаа хэлье.” гэх саналыг, 

Шүүгдэгч Э.Гүржаваас “...өмгөөлөгч нарын санал нэгтэйгээр ялаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт байна.” гэх саналыг,

  Шүүгдэгч Э.Гүржавын өмгөөлөгч Н.Нарангараваас “...хохирол, төлбөрөө төлчихсөн, мөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, анх удаа үйлдсэн, эрүүл байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү.” гэх саналыг,

  Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбаяраас “байхгүй.” гэх саналыг,  

  Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацралаас “...тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй байна. Улсын яллагчийн гаргасан байр суурьтай санал нэг...” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

           2.2 Эрүүгийн хариуцлага

 Шүүгдэгч Ч.Бадамгаравт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Ч.Бадамгарав нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 200 дахь тал/,

 Шүүгдэгч Э.Гүржавт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Э.Гүржав нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 201 дэх тал/,

      Шүүгдэгч Ч.Бадамгаравын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бадамгаравыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

      Шүүгдэгч Ч.Бадамгаравын орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Бадамгаравт мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Э.Гүржавын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хохирогчид хохирол нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гүржавыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасны дагуу гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлалгүйгээр эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангах нь зүйтэй гэж үзэв.

              2.3 Бусад асуудлын талаар

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бадамгарав, Э.Гүржав нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.  

             Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Түд овогт Чүлтэмийн Бадамгарав, Сэцэн зоригт овогт Энхтөрийн Гүржав нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бадамгаравыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

                - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гүржавыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бадамгарав нь 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Бадамгаравт мэдэгдсүгэй.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Их аяны жолоо” ХХК-аас 24,728,850 /хорин дөрвөн сая долоон зуун хорин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбаярт олгосугай.

          6. Иргэний хариуцагч “Их аяны жолоо” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Б өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М 1,331,150 /нэг сая гурван зуун гучин нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Э.М нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг, хохирогч Э.Г, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

         8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М 25,448,000 /хорин таван сая дөрвөн зуун дөчин найман мянга/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                           

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАТМӨНХ