Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/02856

 
 

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/02856

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Т. аймгийн Б. сумын ...-р баг, Өгөөмөр, дэнжийн . тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ..., М...н овогт Д...ийн Д...гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...-р хороо, Сонсголонгийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р байрны ... тоотод оршин суудаг, регистр ..., Х. овогт Б.ийн Д.д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 8-р сараас Б.Д.тай хамтран амьдарч, 2020 оны 4-р сарын 21-нд гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд 2013 оны 3-р сарын 30-нд охин Д.М., 2016 оны 7-р сарын 21-нд охин Д.М., 2019 оны 2-р сарын 6-нд хүү Д.И. нарыг төрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд би хүүхдүүдээ харж, тогтоосон ажилгүй байсан. Нөхөр маань намайг байнга хардаж, хэл амаар доромжилж байсан. 2017 оноос бид хадмын хашаанд амьдрах болсноор гэр бүлийн асуудалд байнга оролцож, хүүхдээ өмөөрөх болсон. Ингээд Б.д. нь 2020 оны 9-р сарын 5-нд Улаанбаатар яваад эргэж ирээгүй. Өнгөрсөн хугацаанд 4-5 удаа утсаар ярьж, 3 хүүхдийнхээ төрсөн өдрөөр нь ганц тортны мөнгө л өгсөн. Эвлэрэх гэж харсан, хамт амьдрах хүсэлгүй гэсэн тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч Б.Д. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д. овогтой Д.тэй гэрлэсэн ба Долгорсүрэн нь гэр бүлээс гадуурх харилцаанд удаа дараа орж гэр бүлийн ариун журамт байдлыг алдагдуулсан тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. 3 хүүхдийнхээ асрамжийг Д.Д.д шилжүүлж өгөхийг, гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д. нь Б.Д.д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Д.Д., Б.Д. нар нь 2012 оноос хамт амьдарч байгаад 2020 оны 4-р сарын 21-нд гэрлэлтээ батлуулжээ.

 

Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа 2013 оны 3-р сарын 30-нд охин Д.М., 2016 оны 7-р сарын 21-нд охин Д.М., 2019 оны 2-р сарын 6-нд хүү Д.И. нарыг төрүүлж, өсгөсөн байна.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаанд нөхөр Б.Д. нь харддаг, хэл амаар доромжилдог, хадам нь гэр бүлийнх нь асуудалд оролцдог зэрэг байдлын улмаас хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар нөхөр нь 2020 оны 9-р сард гэрээсээ явж тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Хариуцагч нь Д.Д.г гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон талаар тайлбарладаг боловч тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Талуудын хооронд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар хариуцагч маргаагүй байна.

 

Хариуцагч Б.Д. нь өөрийгөө оролцуулахгүйгээр гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 , 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б...ийн Д..., Д..ийн Д. нарын гэрлэлтийг цуцалж, 2013 оны 3-р сарын 30-нд төрсөн охин Д.М..., 2016 оны 7-р сарын 21-нд төрсөн охин Д.М..., 2019 оны 2-р сарын 6-нд төрсөн хүү Д.Ирмүүн нарыг эх Д.Д.ийн асрамжинд үл..дээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.М.., Д.М.., Д.И.н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Б.Д.аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Д...аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА