Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/00175

 

 

 

 

 

 

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух, Ц овогт А-ны Ц /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, С гудамж-00, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-т холбогдох,

 

0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Хууль зүйн албанд хуулийн зөвлөхөөр 0000оноос хойш ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр сахин биелүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллаж ирсэн. Хууль зүйн алба нь дарга болон 6 хуулийн зөвлөхийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Улаанбаатар төмөр замын даргын 0000 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0-0-000 тушаалаар Хууль зүйн албанд бүтцийн өөрчлөлт орж 0000 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс Гэрээ хэлцэл хариуцсан хуулийн зөвлөхөөр намайг томилсон. 0000 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хууль зүйн албаны орлогч даргаар Д.М гэдэг хүн орж ирсэн. 0000 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр намайг Соён гэгээрүүлэх хэлтэст оруулах тул хүсэлтээ бич гэж албадан бичүүлсэн. Ингээд 0000 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Миний бие Гэрээ хэлцэл хариуцсан хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа ч тэр, Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа ч тэр хийдэг ажил минь яг ижилхэн юу ч өөрчлөгдөөгүй, хийдэг ажлаа л хийдэг байсан. Ингээд 0000 оны 8 дугаар сарын 00-ны өдөр Соён гэгээрүүлэх хэлтэс татан буугдсан тул хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцална гэсэн мэдэгдэх хуудас өгч, 0000 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 0-0-000 тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Намайг Соён гэгээрүүлэх хэлтэст хүчээр оруулж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй болсон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэн баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 0000 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: А.Цгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай тушаалаар хэлтэс татан буулгасан гэснийг үндэслэж мэдэгдэл өгч цуцалсан байдаг. Энэхүү тушаал нь дараах үндэслэлээр бодит байдалтай нийцэхгүй болж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон.

Уг тушаалд УБТЗ ХНН-ийн эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, салбар нэгжийг татан буулгах, ажилтнуудын орон тоо хасах ажлын хүрээнд Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалт ажилтны тоог хавсралт ёсоор өөрчлөн баталсугай гэжээ. Энэ тушаалын үндэслэл нь УБТЗ ХНН нь 0000 онд эдийн засгийн хямралтай байгаа нь хэлтэс татан буулгах үндэс болсон гэжээ. Харин бодит байдал дээр тус нийгэмлэг нь Шилдэг 100 аж ахуйн нэгж өргөмжлөл гардан авч, ачаа тээврийн эргэлтийн түүхэн дээд амжилтыг тогтоожээ. Энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан мэдээлж, нийтэд илэрхий болсон. Гэтэл уг тушаалд тус нийгэмлэг эдийн засгийн өнөөгийн хүнд үеийг даван туулах талаар тусгасан заалт нь үндэслэлгүй болж, бодит үндэслэл байхгүйгээр хэлтсийг татан буулгасан болох нь тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр УБТЗ-ын ажилтнуудын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн байдаг. Зөвхөн төмөр замын удирдах газрын бүтэц орон тооны хүрээнд гэхэд алба хэлтсүүдэд орлогч дарга нарын орон тоо хэд хэдэн албанд нэмж, хэд хэдэн хэлтэс шинээр бий болгосон байдгаас ажилтнуудын орон тоог хасах, ажилтнуудын тоог цөөрүүлэх ажлыг хийхгүй байгаа гэдэг нь харагдаж байдаг.

Дээрх үндэслэлээр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн тушаалыг гаргасан нь үндэслэлгүй байна. Хэлтсийг татан буулгах бодитой үндэслэл байгаагүй. Тус албаны хуулийн зөвлөхүүд ажлаа хийж гүйцэтгэсээр байхад ажилтнуудын ажлын байранд зураг авалтыг хийж, ажлын цагийн ачааллыг тооцоо судалгаатай гаргалгүйгээр уг тушаалыг гаргасан нь үндэслэлгүй болсон.

Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаар тушаалыг үндэслэлгүй болсныг тогтоолгон, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Э нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж УБТЗ ХНН-ийн А.Цгийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан 0000 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б1/283 тушаалыг хуулийн болон бодит үндэслэлгүй гаргаж, А.Цгийн хууль ёсны эрх ашгийг хохироосон, түүний хөдөлмөрийн харилцаан дахь эрх зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. УБТЗ ХНН-ийн хууль зүйн алба нь нилээн эртний угшилтай бүтэцтэй юм. Уг бүтэц нь анх 2 хуульчийн бүрэлдэхүүнтэй байсан бол өнөөдөр нилээдгүй өргөжин тэлсэн. УБТЗ ХНН-ийн хууль зүйн алба нь ёс зүйн ухамсар өндөртэй, үйл ажиллагаа нь тогтворжсон, УБТЗ ХНН-ийг хууль эрх зүйн үйлчилгээгээр бүрэн хангаж ажиллах хүчин чадалтай.

0000онд А.Ц УБТЗ ХНН-ийн хууль зүйн албанд ажилд орсон. 2011 онд А.Ц МУИС-ын Хууль зүйн сургуулийн баклавр, магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн. Англи хэлний боловсролтой.

0000 онд Зам тээврийн яамнаас УБТЗ ХНН-ийн хууль зүйн албанд шалгалт ирсэн. Хариуцагч Зам тээврийн яамны шалгалт манайд хамааралгүй гэж тайлбарладаг. 0000 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 02/1291 дугаартай шалгалтын үр дүнгийн тухай гэсэн албан бичиг ирүүлсэн. Албан бичгийн дүгнэлт хэсэгт хууль зүйн албаны хуульчдын тоо нэмэгдүүлэхийг н.Жигжиднямаа даргад хариуцуулсан. Хууль зүйн алба хэргийн ачаалал өндөртэй, хийх ажил ихтэй учраас тэнд ажиллаж байгаа хуульчийн тоо хүрэлцэхгүй байгаа гэдгийг Зам тээврийн яам, ТУЗ-ыг төлөөлж санал ирүүлсэн. Энэ саналыг хүлээж аваад удаа дараа Зам тээврийн яамтай санал солилцсон. УБТЗ ХНН-ийн даргын 0000 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-000 дугаартай тушаалаар хууль зүйн албаны бүтцийг хавсралтаар баталсугай гэдэг ч хэлтэс байгуулах тухай гэж тушаалын үндэслэлд заагаагүй. 0000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож ажилд авах тухай УБТЗ ХНН-ийн даргын 0000 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б-1-538 дугаартай Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож ажилд авах тухай тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-ийг удирдлага болгож Хөдөлмөрийн гэрээг 25-ны өдрөөр дуусгавар болгож, ажилд томилно гэдэг. Гэтэл тухайн үед ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, өөрт нь ч мэдэгдээгүй. А.Ц нь хууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад гэрээ хэлцэл хариуцсан хуулийн зөвлөх болсон. УБТЗ ХНН нь Хууль зүйн албандаа бүтцийн өөрчлөлт хийж тушаал гаргахдаа А.Цтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр гэрээ хэлцэл хариуцсан хуулийн зөвлөхөөр ажиллуулсан. Оросоос мэргэжилтэн ирж, А.Цг Соён гэгээрүүлэх хэлтэс руу шилжүүлсэн. Удирдлага нь А.Цг өргөдлөө өг гэснээр А.Ц өргөдлөө өгсөн. А.Цгийн ажлын байрны нэршил өөрчлөгдсөн ч өмнө хийж байсан ажил өөрчлөгдөөгүй учраас А.Ц ажлын байр өөрчлөгдсөнд төдийлэн ач холбогдол өгөөгүй. 0000 оны 8 дугаар сарын 00-ны өдөр А-000дугаартай бүтэц зохион байгуулалт ажилтны тоо өөрчлөх, хэлтэс татан буулгах тухай тушаал гарсан. Уг тушаал нь хуулийн болон бодит үндэслэлгүй, А.Цгийн хууль ёсны эрх ашгийг хохироосон. УБТЗ ХНН-ийн дүрмийн 00а заалтыг удирдлага болгож Ерөнхий хорооны 0000 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дүгээр хурлын 10.6 дах заалтыг тус тус үндэслэсэн. 00а нь тушаал гаргах шийдвэрийн хэлбэр заасан дүрмийн заалт. Ерөнхий хорооны хурлын протокол нь бүтэц орон тоог тодорхойл гэж ТУЗ-өөс эрх олгосон заалт тусгасан.

УБТЗ ХНН-ийн дүрэмд үйл ажиллагаа явуулахдаа Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөж, үндэслэнэ гэж заасан. Ялангуяа бусдын хууль ёсны эрх ашгийг хохироосон гадагш чиглэсэн акт гаргахдаа холбогдох хуулийн заалт баримтлах ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хэм хэмжээг ажил олгогч заавал дагаж мөрдөх үүрэгтэй. УБТЗ ХНН нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1-д заасныг баримтлахгүйгээр тушаал гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй байна. Дээрх тушаалын бодит үндэслэл нь УБТЗ ХНН эдийн засгийн хүндрэлтэй байдал даван туулах, салбар нэгж татан буулгах, орон тоо хасах, ажилтнуудын тоо цөөрүүлэх ажлын хүрээнд хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалт, ажилтны тоог хавсралт ёсоор өөрчлөн баталсугай гэдэг. 0000 оны 8 дугаар сарын 00-ны өдөр УБТЗ ХНН эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл даван туулсан гэж гаргасан тушаалынхаа бодит үндэслэл заасан. Гэтэл 0000 онд УБТЗ ХНН 65 жилийн түүхэд байгаагүй, дээд амжилт тогтоосон. Шилдэг 100 аж ахуйн нэгжээр өргөмжлөгдсөн. УБТЗ ХНН А.Цг эдийн засгийн хүндрэлээс халсан гэсэн тушаал гаргасныхаа дараа хууль зүйн албаны 6 хуульчийг ОХУ-д 3 өдрийн сургалтанд хамруулахад 30,848,000 төгрөг зарцуулсан. Энэ нь УБТЗ ХНН-ийг эдийн засгийн хямралд орсон гэдгийг үгүйсгэж байна. Салбар нэгж татан буулгана, ажилтны орон тоо хассантай холбогдуулан бүтэц зохион байгуулалт хавсралтаар өөрчлөн баталсан. Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасугай гэсэн тушаалын үндэслэл байхгүй. Сонгогдсон албан тушаалтнуудад хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. 0000 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-000 дугаартай тушаал хүчин төгөлдөр хэвээр, хүчингүй болгосон тушаал, шийдвэр байхгүй. Хууль зүйн албаны бүтэц орон тоог өөрчилж байгаа бол өмнө гарсан А-000 дугаартай тушаалыг хүчингүй болгосон талаар замын даргын тушаалд тусгах ёстой байсан. Иймд Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасан асуудал үндэслэлгүй байна. Соён гэгээрүүлэх хэлтсийг байгуулаагүй, татан буулгаагүй гэдэг нь 0000 оны 8 дугаар сарын 00-ны өдрийн А-378, 0000 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-000 дугаартай тушаалаас тус тус харагдана. 2 тушаал хоёулаа хүчин төгөлдөр. 0000 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-000 тушаал хууль зүйн албаны ажлын ачаалал их учраас тоо нэмэх хэрэгтэй гэсэн бодит асуудал, шалгалтын дүнд үндэслэж гарсан. 0000 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Замын тээврийн яамнаас УБТЗ ХНН-ийн дарга н.Жигжиднямаад хүргэгдсэн шалгалтын дүн гэсэн албан бичгээс харагдана. 0000 оны 8 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай тушаал нь ажлын байрны судалгаа, дүгнэлт, тайлан, шинжилгээ, дүгнэлтгүй. Ажлаас халъя гэсэн 3 хүнээ Соён гэгээрүүлэх хэлтэс рүү оруулж байгаад халсан харагдаж байна. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3-д заасныг тус тус зөрчсөн. 0000 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-1-283 дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3, УБТЗ ХНН-ийн дүрмийн 00а, 22б, 0000 оны 8 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай тушаал, хамтын гэрээ, мэдэгдэл зэргийг тусгасан. Соён гэгээрүүлэх хэлтэс татан буугдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журам зөрчсөн. Соён гэгээрүүлэх хэлтэст ажиллаж байсан 3 хүнийг халж, харилцан адилгүй хугацаанд мэдэгдэл хүргүүлсэн. УБТЗ ХНН-ийн А.Цг ажлаас халсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан 3 үндэслэлийн аль хэсэгт хамаарч байгаа нь тодорхойгүй, хууль эрх зүйн үндэслэлгүй байна. 0000 оны 8 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай тушаал эрх зүйн үндэслэлгүй, өмнөх Соён гэгээрүүлэх хэлтэс байгуулсан тушаал хүчингүй болгоогүй байхад хөдөлмөрийн гэрээ цуцалсан. А.Цгийн 2 ажлын байрны тодорхойлолтын агуулга ижил. А.Цгийн хийж байсан ажил хэрэггүй болж, татан буугдсан гэсэн үндэслэл байхгүй. Соён гэгээрүүлэх хэлтэс ямар үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй. Мөн хэлтэс татан буулгасан үндэслэл тодорхойгүй. Соён гэгээрүүлэх хэлтэс татан буугдсан тул хөдөлмөрийн гэрээ цуцална гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. А.Ц Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөх нэртэй, өмнө хийж байсан хуулийн зөвлөхийн ажлаа хийж байсан. А.Цгийн ажил хүлээлцсэн актад шүүх дээр 10 хэрэг, 600-аад бичиг хэрэг хариуцаж ажиллаж байсан. А.Цгийн эрхэлж байсан ажлын байр байхгүй болсон гэдэг нь үндэслэлгүй. УБТЗ ХНН-ийн хариу тайлбар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл няцааж чадахгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Эийн ажлын үнэмлэхээс харахад тэр Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөх байх ёстой. Гэтэл хуулийн зөвлөх гэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. УБТЗ ХНН нь Соён гэгээрүүлэх хэлтсийн орон тоо баталж, бүтцийн өөрчлөлт хийсэн бол өмнөх тушаал хүчин төгөлдөр хэвээр, А.Цгийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал эргэлзээтэй, хуульд заасан журам зөрчсөн байх тул А.Цг УБТЗ ХНН-ийн Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 78 хоног, нэг өдрийн цалин 93,313 төгрөг нийт 7,278,414 төгрөгийг УБТЗ ХНН-аас гаргуулж, А.Цгийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн А-000дугаартай тушаалыг хүчингүй болгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хууль зүйн албаны зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох үүднээс Замын даргын 0000 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-000 дүгээр тушаалаар Хууль зүйн албыг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтэс, Гэрээ хэлцлийн эрх зүйн хэлтэс, Соён гэгээрүүлэх хэлтэс гэх 4 хэлтэстэйгээр зохион байгуулсан. Ажилтнуудын ажлын дадлага туршлага, мэргэшсэн байдлыг харгалзан үэээд Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөх Н.Болороод Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтсийн хуулийн зөвлөхөөр, Гэрээ хэлцлийн эрх зүйн хэлтсийн хуулийн зөвлөх А.Цд Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр ажиллах саналыг тавьсны дагуу эдгээр ажилтнууд нь шилжин ажиллах хүсэлтээ сайн дураараа гаргасан байдаг. Н.Болороо, А.Ц нарын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Замын даргын 0000 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0-0-000 тоот тушаал гарсан. Энэ дагуу А.Цтай 0000 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Соён Гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр ажиллуулах Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. А.Ц нь Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн Ажлын байрны тодорхойлолттой албан ёсоор танилцан гарын үсэг зурсан байдаг. А.Цг Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр томилсон асуудал нь ямар нэг хүчээр хийгдсэн зүйл огт байхгүй бөгөөд түүний өөрийнх нь хүсэл зоригийн дагуу ямар нэг дарамт шахалтгүйгээр хуулийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа болно. А.Ц нь эрх зүйч мэргэжилтэй, УБТЗ ХНН-т хуулийн зөвлөх ажилтай байсан бөгөөд хэрвээ Соён гэгээрүүлэх хэлтэст хүчээр албадан оруулсан гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу ажилтан... өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гарах эрхтэй байсан. Гэтэл ажилд томилсон тушаалаа гардан авч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ажлын байрны тодорхойлолттой танилцан ажил үүргээ гүйцэтгэж байгаад даруй 5 сарын дараа хүчээр оруулж хууль бусаар шилжүүлсэн гэж гомдол гаргаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй болно.

Хууль мэдэхгүй байх нь хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй бөгөөд өөрөө хуулиа мэдэхгүй атлаа 16,0 мянган ажилтантай нийгэмлэгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан нь үнэхээр харамсалтай байна. УБТЗ ХНН-т учраад байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах салбар нэгжийг татан буулгах, орон тоог хасах, ажилтнуудын тоог цөөрүүлэх ажлын хүрээнд Замын даргын 0000 оны 8 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаар тушаал гарч Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасан. Ганцхан Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгаагүй. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давах туулах үүднээс тодорхой үе, шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Цаашдаа ч авах болно.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөх А.Цд нэг сарын өмнө албан ёсоор мэдэгдсэн. А.Цд нэг сарын өмнө гардуулж өгсөн мэдэгдлийн хугацаа дуусгавар болсон тул 0000 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-1-283 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-ийг үндэслэн А.Цд 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 0000 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олгосон.

Иргэн А.Цгийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус ямар ажилд эргүүлэн тогтоолгох гэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрвээ Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажилд томилох гэх шаардлага гаргаж байгаа бол УБТЗ ХНН-ийн даргын 0000 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-1-283 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн дагуу гарсан тул нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Хэрвээ Соён гэгээрүүлэх хэлтэст хүчээр оруулж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэх шаардлага гаргаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-ыг зөрчиж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бөгөөд хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нэхэмжпэгч нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү .

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох УБТЗ-ын даргын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн даргын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай тушаалд дурдаж буй эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах үйл ажиллагаанууд зөвхөн тус нийгэмлэгийн хууль зүйн албаны хэлтэс нэгжийг татан буулгаснаар дууссан ажил биш юм. Аливаа асуудлын ард үргэлж эдийн засгийн суурь ухаан дагалдаж явдаг. Тэр үүднээс төмөр замын салбарын эдийн засгийн орчин, нөхцлийг тойрсон олон асуудлаар холбогдох албууд тооцоо, судалгааг хийж, 0000 онд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн олон хөрөнгө оруулалтын ажлуудыг зогсоосон, хассан байдаг. УБТЗ ХНН өсөн нэмэгдэж байгаа тээврийн ажлыг тээх, нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлынхаа дээд цэгт өөрсдийн боломжит дээд хэмжээндээ хийж гүйцэтгэж байгаа. Тэр хэмжээгээр өнгөрсөн жилүүдэд байгаагүй их ачааг УБТЗ сүүлийн 2 жилд тээвэрлэсэн. Төмөр зам бол өөрөө үр ашигтай байх зарчим дээр үнэ тарифын бодлогоо барьдаг байх хэрэгтэй байтал үүнд төрөөс ард иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс төмөр замаар зорчих зорчигч тээврийн болон ачаа тээврийн үнэ тарифыг тогтоож өгдөг. Дээрх ачаа тээврийн орлого нь өөрийн өртөгөө нөхөхгүй, зорчигч тээвэр болон ачаа тээвэрт мөрдөгдөж буй тариф нь олон жилийн турш, ашигт байдлыг хангаж чадахгүй байгаа, хөдлөх бүрэлдэхүүний түлшийг гадны орноос авдаг тул гадаад валютын ханшийн хэлбэлзэл хүчтэй байгаад сөрөг гэж хэлж болохоор үр дагаварууд их байна. Төмөр зам дангаараа зөвхөн ачаа тээвэр хийгээд эдийн засгийн үр ашгаа олон гэж байдаггүй. Иймээс УБТЗ ХНН нь 0000 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөс илүүдэл бүх зардлаа танах, хасах, зогсоох зэрэг бодитой ажлуудыг хийж байгаа.

Түүнчлэн зөвхөн УБТЗ-ын хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгаагүй бөгөөд 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000тоот тушаалтай зэрэгцэн 0000 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-000 дугаартай тушаалаар эмнэлэг, эрүү ахуйн албыг татан буулгасан байдаг ба бусад салбар нэгжүүдийг нэгтгэх, албаны харъяалалд шилжүүлэх зэрэг бодитой төлөвлөгөөнүүдийг хийж байна. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг /цаашид УБТЗ ХНН гэх/-т холбогдуулан 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа УБТЗ ХНН-ийн даргын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай Бүтэц зохион байгуулалт, ажилтны тоог өөрчлөх, хэлтэс татан буулгах тухай тушаалыг хүчингүй болгуулж, УБТЗ ХНН-ийн хууль зүйн албаны соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 7,278,414 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх гэж тодруулан мэтгэлцэж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэг: УБТЗ ХНН-ийн даргын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай Бүтэц зохион байгуулалт, ажилтны тоог өөрчлөх, хэлтэс татан буулгах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 0000 оны 03 сард УБТЗ ХНН-ийн хууль зүйн албаны үйл ажиллагаанд шалгалт хийж, тус яамнаас УБТЗ ХНН-т хууль зүйн албаны үйл ажиллагааг бэхжүүлэх, хуулийн мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэх чиглэл өгсний дагуу УБТЗ ХНН-ийн даргын 0000 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-000 дугаартай Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаал гарч, тус тушаалаар хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалтыг баталж 0000 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсэн байна /хх 18 тал/.

 

Энэхүү тушаалын дагуу Хууль зүйн алба нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтэс, Гэрээ хэлцлийн эрх зүйн хэлтэс, Соён гэгээрүүлэх хэлтэс гэх 4 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулагдаж, Соён гэгээрүүлэх хэлтэс нь 1 хэлтсийн дарга, 2 хуулийн зөвлөхтэй байхаар тушаалд тусгагдсаны дагуу УБТЗ ХНН-ийн замын даргын 0000 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б-1-538 дугаартай тушаалаар соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар О.Бг, хуулийн зөвлөхөөр П.А, Н.Б нарыг тус тус томилон ажиллуулжээ /хх 18,19,65тал/.

 

Түүнчлэн, УБТЗ ХНН-ийн даргын 0000 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А-137 дугаартай тушаалаар хууль зүйн албаны дүрмийг батлан мөрдүүлж, хууль зүйн албаны хэлтэс тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг нарийвчлан тогтоож, соён гэгээрүүлэх хэлтсийг 17 чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулсан ба тус хэлтэс нь Улаанбаатар төмөр замын нэр хүндийг өргөж, үйл ажиллагааны стандартыг өндөр хэмжээнд хангаж, үйлчлүүлэгч, зорчигчдод аюулгүй найдвартай, тав тухтай үйлчилгээг үзүүлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэн, хууль, дүрэм, журмыг сахин биелүүлж, нийгэмлэгийн хэмжээнд аливаа нэг хуулийн эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж ажиллахад оршсон, үндсэн үүргийн хүрээнд Замын даргын тушаал, албан даалгаварын биелэлтэд тавих хяналтыг зохион байгуулах, ...эрх зүйн актын үндсийг боловсронгүй болгох, удирдлагыг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, төмөр замын тээврийн эрх зүйн чиглэлээр дагнан судалгаа хийх, төмөр замын тээврийн хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сурталчлах, хэрэгжүүлэх зорилгын хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна /хх 95-104,144-001 тал/.

 

УБТЗ ХНН-ийн даргын 0000 оны 00 дугаар сарын А-378 дугаартай Бүтэц, зохион байгуулалт, ажилтны тоог өөрчлөх, хэлтэс татан буулгах тухай тушаалаар хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалт, ажилтны тоог баталж, хууль зүйн албыг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтэс, Гэрээ хэлцлийн эрх зүйн хэлтэс гэсэн 3 хэлтэстэйгээр өөрчлөн байгуулж, соён гэгээрүүлэх хэлтэс татан буугдсантай холбоотойгоор тус хэлтсийн ажилтнуудад хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгөхийг холбогдох ажилтанд даалгасан байна /хх 30-31 тал/.

 

Уг А-000дугаартай тушаал нь УБТЗ ХНН-ийн дүрмийн 00а заалт, Ерөнхий хорооны 0000 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дүгээр хурлын протоколын 10.6 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон байхаас гадна эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах хүрээнд уг тушаал гарсан гэснийг нэхэмжлэгч А.Ц нь ...энэхүү тушаал нь хуулийн болон бодит үндэслэлгүй гарсан гэх үндэслэлээр хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь УБТЗ ХНН-ийн даргын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-378 дугаартай тушаалыг хуулийн үндэслэлгүй гарсан гэх үндэслэлээ тайлбарлахдаа...УБТЗ ХНН нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдлөгө болгон ажиллах ёстой. Гэтэл тус тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт буюу 48 дугаар зүйлийн 48.3.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй гэж, ... бодит үндэслэлгүй гарсан гэх үндэслэлээ тайлбарлахдаа...УБТЗ ХНН-ийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах зорилгоор хэлтэс татан буулгасан гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байна. УБТЗ ХНН-д 0000 онд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээгүй. 0000 онд УБТЗ ХНН 65 жилийн түүхэнд байгаагүй, дээд амжилт тогтоосон, шилдэг 100 аж ахуйн нэгжээр өргөмжлөгдсөн. УБТЗ ХНН нь А.Цг эдийн засгийн хүндрэлээс халсан гэсэн тушаал гаргасныхаа дараа хууль зүйн албаны 6 хуульчийг ОХУ-д 3 өдрийн сургалтанд хамруулахад 30,848,000 төгрөг зарцуулсан зэрэг нь уг тушаалыг бодит үндэслэлгүй гарсан болохыг нотолно гэж тайлбарлаж байна.

 

УБТЗ ХНН-ийн дүрмийн 17-ийн з-д зааснаар Ерөнхий хороо нь нийгэмлэгийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдаж, ажилчдад олгох хөдөлмөрийн хөлсний системийг тогтоох, орон тооны жагсаалт, албан тушаалын цалинг батлах эрх хэмжээтэй байх боловч тус хорооны 0000 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар УБТЗ ХНН-ийн даргад замын хэмжээний орон тооны жагсаалтыг батлах, дотоод бүтэц, зохион байгуулалтад бие даан өөрчлөлт /хасах, нэмэх/ хийх эрхийг олгосон байна /хх 003 тал/.

Өөрөөр хэлбэл Ерөнхий хороо нь УБТЗ ХНН-ийн орон тооны жагсаалт батлах, дотоод бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийх эрхийн УБТЗ ХНН-ийн даргад шилжүүлсэн байна.

 

Иймд УБТЗ ХНН-ийн даргын 0000 оны 00 дугаар сарын А-378 дугаартай Бүтэц, зохион байгуулалт, ажилтны тоог өөрчлөх, хэлтэс татан буулгах тухай тушаалаар хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтыг өөрчилснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1 дэх хэсэгт ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн ажил, албан тушаалын жагсаалтыг баталж мөрдүүлнэ гэжээ.

 

УБТЗ ХНН-ийн даргын А-000дугаартай тушаалын хавсралтаар хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтыг баталсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх ба уг тушаалыг гаргахдаа энэхүү заалтыг баримтлаагүй нь тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

Мөн УБТЗ ХНН нь шилдэг 100 аж ахуйн нэгжээр өргөмжлөгдсөн, хууль зүйн албаны 6 хуульчийг ОХУ-д 3 өдрийн сургалтанд хамруулахад 30,848,000 төгрөг зарцуулсан зэрэг байдлаар тухайн байгууллагад эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээгүй байна гэж үзэх боломжгүй юм /хх-79-80 тал/.

 

Иймд дээрх үндэслэлээр УБТЗ ХНН-ийн даргын 0000 оны 00 дугаар сарын А-378 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Хоёр: Нэхэмжлэгч А.Цг УБТЗ ХНН-ийн хууль зүйн албаны соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 7,278,414 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч А.Ц нь УБТЗ ХНН-т 0000оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хуульчийн дагалдангаар анх ажилд орж ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс хууль зүйн албанд хуулийн зөвлөхөөр, 0000 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хууль зүйн албаны гэрээ хэлцлийн эрх зүйн хэлтэст хуулийн зөвлөхөөр, 0000 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хууль зүйн албаны соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр ажиллаж, 0000 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан, 0000 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажлын байрны тодорхойлолттой танилцжээ /хх 77-78,20-29 тал/

 

УБТЗ ХНН-ийн даргын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай тушаалаар хууль зүйн албаны соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгаж шийдвэрлэсний дагуу 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр нэхэмжлэгч А.Цд мэдэгдэл өгч, улмаар УБТЗ ХНН-ийн даргын 0000 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б-1-283 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна /хх 30-31,3-4 тал/.

 

Нэхэмжлэгч А.Цг ажлаас чөлөөлсөн УБТЗ ХНН-ийн даргын 0000 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б-1-283 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43.1 дэх заалт, УБТЗ ХНН-ийн дүрмийн 22-ийн а,з, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай тушаал, хамтын гэрээ мэдэгдэл зэргийг үндэслэл болгосон байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... А-000дугаартай тушаалаар соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасугай гэж шийдвэрлээгүй,... хэдийгээр А.Ц нь соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөх гэсэн ажлын байранд ажиллаж байсан боловч өмнө нь гэрээ хэлцэл хариуцсан хуулийн зөвлөхийн ажилтай адил ажил хийж байсан, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн яг аль үндэслэлээр нь ажлаас халсан нь тодорхойгүй тул тушаал эргэлзээтэй, хуульд заасан журмыг зөрчсөн гэж тайлбарлаж байна.

 

УБТЗ ХНН-ийн А-000дугаартай тушаалаар хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн баталсан байх ба энэхүү тушаал гарснаар өмнөх хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалтыг баталсан 0000 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн А-000 дугаартай тушаалын үйлчлэл дуусгавар болсон гэж үзэх тул соён гэгээрүүлэх хэлтсийг байгуулсан тушаал хүчингүй болоогүй байхад уг хэлтсийг татан буулгасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

 

Мөн А.Ц нь соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөх гэсэн ажлын байранд ажиллаж байсан хэдий ч өмнө нь гэрээ хэлцэл хариуцсан хуулийн зөвлөхийн ажилтай адил ажил хийж байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч хэрэгт соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолт авагдаж, гэрээ хэлцэл хариуцсан хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан үеийнх нь ажлын байрны тодорхойлолтыг ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Ц нь ажлаас халагдах үедээ шүүх дээр 10 хэрэг дээр байгууллагын төлөөлөн ажиллаж байсан гэх ба уг хэрэг маргаан нь гэрээ хэлцэл хариуцсан хуулийн зөвлөхөөр ажиллаж байх үедээ ажиллаж байсан хэргүүдээ дуусгаагүй байсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэхгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж, татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах талаар зохицуулжээ.

 

УБТЗ ХНН-ийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай тушаалд хууль зүйн албаны соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасугай гэж заагаагүй боловч тушаалын 1 дэх заалтад хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалт, ажилтны тоог хавсралт ёсоор өөрчлөн байгуулсугай гэж тусгаж, тушаалын хавсралтаар өмнөх А-000 дугаартай тушаалаар батлагдсан хууль зүйн албаны бүтцээс соён гэрээрүүлэх хэлтэс хасагдсаныг уг хэлтсийг татан буулгасан гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна нэхэмжлэгч А.Цд 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр өгсөн мэдэгдэлд болон ажлаас чөлөөлсөн тушаалд соён гэгээрүүлэх хэлтэс татан буугдсан гэх үндэслэл заасан байгаагаас үзэхэд ажил олгогч нь А.Цг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллагын салбар нэгж татан буугдсан гэх үндэслэлээр ажлаас халсан гэж үзэхээр байна.

 

Иймд УБТЗ ХНН-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч А.Цгийн УБТЗ ХНН-ийн хууль зүйн албаны соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 7,278,414 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.3 дахь хэсэг, 116, 118,160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хууль зүйн албаны соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 7,278,414 төгрөгийг гаргуулан, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч А.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар А.Цгийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А-000дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийг улсын улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА