Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 218

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч М.Нямжав,

Шүүгдэгч Р.Батжаргал, түүний өмгөөлөгч Э.Ганбат /ҮД-0362/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат овогт Равдангийн Батжаргалд холбогдох эрүүгийн 201726020398 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Алтан Дөл” ХХК-д захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол 018-24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЧС59040914 регистрийн дугаартай, Бат овогт Равдангийн Батжаргал. 

 

Шүүгдэгч Р.Батжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 018 дугаар байрны 24 тоот өөрийн гэртээ садан төрлийн холбоотой болох Ш.Цэлмэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдсаны улмаас түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Батжаргал мэдүүлэхдээ:

  Би 2008 онд хохирогч Цэлмэгийн ээжийн эзэмшиж байсан газар дээр барилга барьж өгөөд өөрт нь, ахад нь, дүүд нь, эгчид нь байр өгсөн. Гэтэл үр хүүхэдтэйгээ нийлж ашиг олох гэхэд бага ашиг оллоо гэсэн юм. Тэгээд энэ асуудал 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн үед Цэлмэг 0,75 граммтай виски авч ирсэн. Би уухгүй гэхэд тантай заавал хамт ууна гэсэн. Тэгэхээр нь би хамаатан садангийн хүн учраас юм ярих гэж байгаа байх гээд тэр архийг нь хамт уусан. Тэр үедээ бид хоёр 35 сая төгрөг, 3 өрөө байрны талаар ч ярьж байсан. Гэтэл Цэлмэг би заавал 4 өрөө байр авч ээждээ өгөх ёстой гэсэн. Тэгээд барилгыг баригдах ёстой газраас урагшаа хойшоо зөрүүтэй хэмжээнд барьсан байна гэсэн. Тэр үед би согтоогүй байсан. Тэгээд би өөрийн компьютер дээрээс барилгын байрлалыг нь харуулъя гэсэн. Бид хоёрын ууж байсан архи дууссан тул бид хоёр манайх руу орсон. Би гэртээ ороод компьютер дээрээ суусан. Цэлмэг миний зүүн талд сууж байсан. Би компьютер дээрээсээ барилгын зургийг Цэлмэгт үзүүлсэн. Хохирогч мэдүүлэхдээ архины шилээр өөрийг нь цохисон гэсэн. Бид хоёр вискигээ ууж дууссаны дараа тэр архийг Цэлмэг бариад орж ирсэн байсан. Маргааш нь Цэлмэг над руу утсаар яриад оёдол тавиулсан гэсэн. Намайг очиход Цэлмэг духан дээрээ оёдол тавьсан байсан. Яагаад ийм юм болсон юм бэ, хоёулаа ярилцъя гэхэд ярилцахгүй байсан. Хохирогчид эмчилгээний төлбөрт 5 сая төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэртээ ороод компьютер дээр суугаад барилгын зураг үзүүлж байснаа санаж байгаа. Тэгээд Цэлмэг гүйгээд гарах шиг болсоныг би санаж байна. Бусад зүйлийг санахгүй байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Цэлмэгийн өгсөн:

“... 2017 оны 01 дүгээр сарын 19-ний орой ... Батжаргал над руу яриад ... би өөрийн гэрт байсан 750 граммын хэмжээтэй вискигээ аваад Батжаргалын ажлын оффис ... очтол нягтлан Батчимэг, Батжаргал ах 2 байсан. ... тэр архиа уугаад ажлаа яриад сууж байсан ба барилгын ажлын талаар ярилцаж байгаад нэг газарт 3 байшин бид 2 барьсан байсан ба уг байшингийнхаа талаар асуудлаа ярьж байсан ба манай гэрт очиж чи барилгын материал болон бичиг баримт үзээдэх гээд Батжаргалын гэр болох Хэрмэсийн эсрэг талын байранд орсон. Гэрт нь ороод барилгын бичиг баримтыг ширээн дээр тавьсан ба тэрийг нь үзээд буйдан дээр суугаад тонгойтол Батжаргал ах миний баруун гар талд сууж байсан ба нүдний буланд гялтганасан зүйл тусахаар нь толгойгоо өндийлгөөд хойшоо болтол нүүрэн дундуур ямар нэгэн хатуу зүйлээр цохисон. Тэгж цохисон зүйл нь эвок архины шил байсан ба уг архиа ууж дуусаагүй аваад ирсэн байсан юм. Тэгээд өндийгөөд босох гэтэл намайг зодолдох гэж байна гэж бодсон уу намайг заамдаж авахаар нь би ширээ тойроод босоод иртэл Батжаргал ах миний захнаас заамдсан хэвээрээ миний нуруун дээр үүрэгдсэн. Тэгээд том өрөөнөөс би гараад хүзүү боогдоод байхаар нь түлхэж унагаагаа нойлын өрөө рүү нь ороход араас Батжаргал ах орж ирэхээр нь хүн аллаа шүү дээ та гэтэл Батжаргал над руу хараад больсон байгаа. ... эмчилгээний зардал гэж 5.000.000 төгрөгийг Батжаргал ах өгсөн ... намайг эвок архины шилээр цохих үед баруун гарын шивнүүр ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл үүссэн байгаа юм. Гэхдээ би өөрөө шатны уруу бөгсөөрөө хальтарч унах нь унасан. Би өөрөө зодооны урлагаар хичээллэж байсан болохоор өөрийнхөө мэдэрхүйгээр шилээр цохих үед баруун гараараа хаасан юм ... Гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 9-11, 50 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Батчимэгийн өгсөн:

“... 2017 оны 01 дүгээр сард байсан шиг санаж байна өдрийг нь санахгүй байна. Би өөрийн ажлын байр болох 29/1-р байрны доор байрлах офиссын өрөөндөө захирал Батжаргалын хамт байж байхад Цэлмэг ах орж ирсэн ба виски гаргасан байсан юм. Захирал Батжаргал би уумааргүй байна шүү дээ аваад явчихмаар байна гэхэд Цэлмэг уумаар байна гэлүү тийм утгатай зүйл хэлээд тэр вискигээ задлаад байж байхад би тэр вискинээс 3 хундага уусан байгаа. 1-2 татсаны дараа захирал би одоо халчихлаа хүмүүст хэлэх өрийг нь хэлнээ гээд Цэлмэг ахаас чамаас 35 сая төгрөгийн тооцоо байгаа гэсэн зүйл хэлсэн. Би тэр мөнгө нэхсэн талаар нь сайн мэдэхгүй, захиалагч байр захиалаад Цэлмэг ахад мөнгөө өгсөн юм шиг байна лээ. Би энэ талаар сайн ойлгоогүй хийж өгсөн вискинээс 3 хундага уучихаад өрөөнөөс гарсан байгаа. ... дараа нь Батжаргалаас сонсоход дээр архи уусан өдрөө Цэлмэгийг би цохисон байна аа гарынх нь яс хугарсан байна лээ гэж сонссон юм...” гэх /хавтаст хэргийн 13-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Т.Амартүвшингийн өгсөн:

“... Баруун гарын 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. ... уг 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал нь баруун гарын сарвууны ар хэсэгт хавдар үүссэн байсан учраас биеэ өөрөө тулж болон дарж унасан тохиолдолд үүсэхгүй ээ ... эвок гэх архины шилээр цохих үед үүссэн байх боломжтой байлаа. Архи хэтрүүлж хэрэглэсэн байвал өвдөлтийг сүүлд мэдрэх тохиолдол байж болно ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1832 дугаартай:

            1. Ш.Цэлмэгийн биед тархи доргилт, баруун гарын 5 дугаар хурууны шивнүүр ясны зөрөөтэй далд хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, тархины эдийн дунд зэргийн няцрал, духны шарх, баруун гарын сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 15-р хуудас/,

 

  - ГССҮТ-ийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар /хх-н 41-42-р хуудас/

  - хохирол төлсөн баримт /хх-н 39-р хуудас/ зэрэг баримууд болон

 

шүүгдэгч Р.Батжаргалын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Г.Гантулгын өгсөн:

“... Р.Батжаргал бид хоёр 1993 онд танилцаж байсан ба тэр цагаас хойш найзалж нөхөрлөж байна.  ... бусадтай их нийтэч, үнэнч шударга зантай, хүнтэй их эвсэг найрсаг харилцаатай ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр  хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баттүвшингийн өгсөн:

“... Аав Батжаргал нь энгийн даруухан зантай, илүү дутуу зан байхгүй, архи согтууруулах ундааг бараг хэрэглээд байдаггүй ... ямар нэгэн хэрэг захиргааны зөрчилд холбогдож байсан асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 25/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/,

- АСАП сангийн лавлагаа /хх-46-47/,

- Нийгмийн даатгал төлдөг талаарх лавлагаа /хх-н 53/,

- Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2309 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар /хх-н 55/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Р.Батжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 018 дугаар байрны 24 тоот өөрийн гэртээ садан төрлийн холбоотой болох Ш.Цэлмэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдсаны улмаас түүнийг зодож, бие махбодид нь  тархи доргилт, баруун гарын 5 дугаар хурууны шивнүүр ясны зөрөөтэй далд хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, тархины эдийн дунд зэргийн няцрал, духны шарх, баруун гарын сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүүний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Р.Батжаргалын “... 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн үед Цэлмэг 0,75 граммтай виски авч ирсэн. Би уухгүй гэхэд тантай заавал хамт ууна гэсэн. Тэгэхээр нь би хамаатан садангийн хүн учраас юм ярих гэж байгаа байх гээд тэр архийг нь хамт уусан. Тэр үедээ бид хоёр 35 сая төгрөг, 3 өрөө байрны талаар ч ярьж байсан. Гэтэл Цэлмэг би заавал 4 өрөө байр авч ээждээ өгөх ёстой гэсэн. Тэгээд барилгыг баригдах ёстой газраас урагшаа хойшоо зөрүүтэй хэмжээнд барьсан байна гэсэн. Тэр үед би согтоогүй байсан. Тэгээд би өөрийн компьютер дээрээс барилгын байрлалыг нь харуулъя гэсэн. Бид хоёрын ууж байсан архи дууссан тул бид хоёр манайх руу орсон. ... Хохирогчид эмчилгээний төлбөрт 5 сая төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэртээ ороод компьютер дээр суугаад барилгын зураг үзүүлж байснаа санаж байгаа. Тэгээд Цэлмэг гүйгээд гарах шиг болсоныг би санаж байна. Бусад зүйлийг санахгүй байна ...” гэх,

            мөрдөн байцаалтад хохирогч Ш.Цэлмэгийн мэдүүлсэн “...2017 оны 01 дүгээр сарын 19-ний орой ... гэрт нь ороод барилгын бичиг баримтыг ширээн дээр тавьсан ба тэрийг нь үзээд буйдан дээр суугаад тонгойтол Батжаргал ах миний баруун гар талд сууж байсан ба нүдний буланд гялтганасан зүйл тусахаар нь толгойгоо өндийлгөөд хойшоо болтол нүүрэн дундуур ямар нэгэн хатуу зүйлээр цохисон. Тэгж цохисон зүйл нь эвок архины шил байсан ба уг архиа ууж дуусаагүй аваад ирсэн байсан юм. Тэгээд өндийгөөд босох гэтэл намайг зодолдох гэж байна гэж бодсон уу намайг заамдаж авахаар нь би ширээ тойроод босоод иртэл Батжаргал ах миний захнаас заамдсан хэвээрээ миний нуруун дээр үүрэгдсэн. ... эмчилгээний зардал гэж 5.000.000 төгрөгийг Батжаргал ах өгсөн ... намайг эвок архины шилээр цохих үед баруун гарын шивнүүр ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл үүссэн байгаа юм. ... Би өөрөө зодооны урлагаар хичээллэж байсан болохоор өөрийнхөө мэдэрхүйгээр шилээр цохих үед баруун гараараа хаасан юм ... Гомдол санал байхгүй ...” гэх,

            гэрч О.Батчимэгийн “... 2017 оны 01 дүгээр сард байсан шиг санаж байна өдрийг нь санахгүй байна. Би өөрийн ажлын байр болох 29/1-р байрны доор байрлах офиссын өрөөндөө захирал Батжаргалын хамт байж байхад Цэлмэг ах орж ирсэн ба виски гаргасан байсан юм. ... 1-2 татсаны дараа захирал би одоо халчихлаа хүмүүст хэлэх өрийг нь хэлнээ гээд Цэлмэг ахаас чамаас 35 сая төгрөгийн тооцоо байгаа гэсэн зүйл хэлсэн. ... дараа нь Батжаргалаас сонсоход дээр архи уусан өдрөө Цэлмэгийг би цохисон байна аа гарынх нь яс хугарсан байна лээ гэж сонссон юм ...” гэх,

            шинжээч Т.Амартүвшингийн “...Баруун гарын 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. ... уг 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал нь баруун гарын сарвууны ар хэсэгт хавдар үүссэн байсан учраас биеэ өөрөө тулж болон дарж унасан тохиолдолд үүсэхгүй ээ ... эвок гэх архины шилээр цохих үед үүссэн байх боломжтой байлаа. Архи хэтрүүлж хэрэглэсэн байвал өвдөлтийг сүүлд мэдрэх тохиолдол байж болно ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1832 дугаар дүгнэлт, ГССҮТ-ийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Р.Батжаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул өмгөөлөгч Э.Ганбатын “хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд хоорондоо зөрүүтэй байна. Шүүгдэгч Батжаргалын үйлдлээс хохирогчийн гарын гэмтэл үүссэн эсэхийг дахиж шалгаж тогтоох хэрэгтэй гэх” саналыг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй. 

 

Хохирогч Ш.Цэлмэг нь шүүгдэгчээс эмчилгээний зардал болох 5,000,000 төгрөгийг хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Р.Батжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Батжаргалд ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.        

      

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

            ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бат овогт Равдангийн Батжаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батжаргалыг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батжаргалд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, Р.Батжаргал бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Р.Батжаргалд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Р.Батжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Батжаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ