Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар      2024/ШЦТ/180

 

 

 

 

 

 

 

 

 

     2024              11         14                                                                2024/ШЦТ/180

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч *** даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ***,

Хохирогч: ***/цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч: *** /цахимаар/,

Иргэний хариуцагч “М***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***

Иргэний хариуцагч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***

Иргэний хариуцагч “***” ХХК-ийн өмгөөлөгч: ***

Шүүгдэгч ** өмгөөлөгч: ***

Шүүгдэгч У*** өмгөөлөгч: ***,

Шүүгдэгч: ***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** *** нарт холбогдох эрүүгийн***дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****

 

 

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч **** нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр *** нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэс таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай автозамын 8.2 дахь км-т 76-83 ӨМЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а дугаар  заалтад заасан ‘Жолооч ... энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах... үүргийг хүлээнэ.’’, 12.6.6 заалтад заасан “Жолоочид ... хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэж яваа үед холбогдох журам стандарт техникийн баримт бичгээр тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх ...-ийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас аюул осол тулгарахыг мэдсэн үед жолоодож яваа тээврийн хэрэгслээ бүрэн зогсоож чадалгүй эсрэг урсгалд явж байсан *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн ***эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх,

 

Яллагдагч *** нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэс таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай автозамын 8.2 дахь км-т 2**** улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Замын тэмдэглэлийн 1.4. дүгээр зүйлд заасан “1.1-1.3 ... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчин үргэлжилсэн цагаан шугамыг давж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас эсрэг урсгалаар ирж яваа 76-83 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл огцом тоормослож 65-25 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн иргэн *** эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****нарт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***мэдүүлэхдээ:

Би болсон үйл явдлыг зургаар тайлбарлая. Тухайн үед 03 дугаар сарын 28-нд энэ замд тунель таараад баруун гар тал руугаа өгсөөд дотогшоо тойроод явсан зам байдаг. Би давхар тэрэгтэй явж байхад дан тэрэг явж байгаа харагдсан. Тухайн үед улам ойртоход дан тэрэг орж ирсэн. Давхар тэрэг 36 метр урттай байдаг. Дан тэрэг 17 метр урттай. Тухайн үед 20 метрийн зөрүү гарч байгаа. Давхар тэрэг гүйцэт түрүүлж байгаа нь харагдаагүй. Эргэлттэй зам зэрэгцэхээр дигналь үүсээд харагдаагүй. Харагдаагүйн улмаас энэ машинтай ойртож тоормос гишгэхэд хүрсэн. Энэ осол энэ хүн оочероороо өгссөн бол, тоормос гишгэхгүй мөрөөрөө явчих газар байсан. Давхар тэрэгний хажуугаар дан тэрэг, энэ өсгүүр мөртлөө  уулыг ороогоод явдаг зам, үзэгдэх орчин байхгүй. Тухайн үеийн ослын зургийг би өгсөн, үзэгдэх орчин байхгүй. Энэ машин урсгал сөрөөгүй байсан бол осол аваар гарахгүй байсан. Осол аваар надаас болоогүй, үүнд тайлбар өгмөөр байна. Болсон процесс энэ давхар тэрэгний хажуугаар дан тэрэг харагдаагүйн улмаас осол болсон. Ойртож тоормос гишгэсэн.***ӨМЭ улсын дугаартай “Норд бенз” маркийн машин нь Рэнцэн гэдэг хүний өмч, тухайн машиныг Рэнцэнгийн дүү Ганзориг хариуцдаг байсан. Тухайн үед би Ганзоригтой явсан рейсны мөнгөө авахаар тохиролцож, машиныг нь унахаар болсон, түүнээс машиныг хүлээж авахдаа тоормос ажиллаж байсан эсэхийг шалгаж хүлээж авсан. Жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хариуцдаг гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч***өмгөөлөгч ***гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч ***хууль ёсны эрх ашгийг хамгаалж байгаа учраас прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3  дахь хэсэгт зааснаар гэм буруутай гэж яллаж гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг шүүхэд оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхлээд миний үйлчлүүлэгчийг буруутгах үндэслэл Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а-г зөрчсөн буруутай байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Дараа нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.6 б гээд энэ 2 үндсэн нөхцөл байдлыг буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч гэм буруутай болгож мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг юм. Замын хөдөлгөөний дүрмийн буруутгагдаж байгаа зүйл заалтыг холбоход би дараах зүйлс хэсэгтэй холбомоор байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэр гэдэг юм бол энэ нөхцөл байдалтай хамгийн уялдах нөхцөл байдал энэ зүйл хэсэгтэй холбогдоно гэж хэлж байгаа. Нотолбол зохих байдал гэдэг зүйлийг тодорхой хэмжээнд энэ хэрэг бүртгэлт буюу мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдааны явцад гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг заавал нотолсон байна гэж нэг талдаа үүрэг болгоод хуульд өгөгдсөн байдаг. Энэ хэргийн хүрээнд авагдсан хэд хэдэн баримтаас би дурдаж явъя. 1 дүгээрт нь 76-83 ӨМЭ гэсэн автомашин хэний эзэмшлийн машин бэ гэхээр “***” ХХК-ийн эзэмшлийн буюу өмчлөгч байгаад байдаг. Сая хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон иргэний хариуцагчийн зүгээс тээврийн хэрэгсэл хэний эзэмшлийн юм бэ хэний өмчлөлийн юм бэ гэхээрээ Рэнцэн гэж хүний юм, Ганзориг гэж хүний зүйл биш юм.  ***гэж хүн “***” ХХК-ийн хоёрын хооронд тодорхой хэмжээнд хамтран ажиллах юм уу ажил гүйцэтгэх юм уу тодорхой хэмжээний хамтын ажиллагааны гэрээ тодорхой хэмжээнд байгуулагдсан байхаар юм байна гэж харж байна. Энэ нөхцөл байдлаас үзвэл тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч тухайн нэг удаагийн тохиолдлоор буюу зарим нэг жолооч нарыг үүнийг гуйгаад яваад байна. Техникийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг техникийн буюу тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигч хариуцах ёстой. Ялангуяа гэдэг зүйлийг би онцлон хэлье. Энэ нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байдаг, нүүрс тээврийн үйл ажиллагаагаар хөдөлмөрийн гэрээгээр нэг “***” ХХК-д Мөнхтулга ажиллаж байсан. “***” ХХК автомашины компани юм гэвэл би түрүүн асуусан байгаа. Тусгай техникийн бүрэн бүтэн байдал аюулгүй байдлыг шалгадаг хүн хэн юм бэ гэхээр Огтбиш гэж хүн байсан одоо байхгүй байна гэж ярьж байна. Дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан мөн энэ зүйл заалттай холбогдож явах ёстой. Ингээд үзэхээр техникийн эвдрэл гэмтэл зөрчилгүй байх гэдэг зүйлийг тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу ажил олгогч нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдалдаа бүрэн дааж бүрэн хариуцаж явж байгаа нөхцөл байдал байгаа учраас энэ зүйл заалтыг буруутгах нь эрх зүйн үндэслэлгүй гэж би хэлэх гээд байна. 12.6б гэдэг юм ярьж байна, тогтоосон дээд хурдыг хэтрүүлсэн гээд байх юм. Өнөөдөр бид нар замын нөхцөл байдал өнөөдөр тууш зам буюу сууринаас гаднах замын хөдөлгөөний нөхцөл байдал байгаа. Сууринаас гаднах зам болон тууш замд энэ чинь нүүрс тээврийн үйл ажиллагаа яваад тэрүүгээр замын хөдөлгөөнд оролцоод байгаа. Үүнийг би тууш зам дээр гарсан гэхдээ тууш замын хөдөлгөөн дээр эргэлттэй, мурчганасан замын нөхцөл байдал дээр зам тээврийн осол гарсан байдаг гээд үзэхээрээ замын хөдөлгөөний дүрмийн 12.5 дээр болон тухайн хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаарыг өгсөн байдаг. Энэ хүснэгтийн 3 байгаа, 3 дээр тууш замын хөдөлгөөн дээр ачаатай буюу хүнд даацын автомашины дээд хязгаарыг тодорхой хэмжээнд 80 километр цагийн хурдыг зааж өгсөн байдаг. Ингээд үзэхэд би сууринаас гаднах зам гэдэг рүү хамаатуулж орсон юм байна гэж бодож байгаа. Сууринаас гаднах замаас яваад нүүрс тээврийн зам руугаа ороод тууш зам руу орж байгаа юм. Ийм замын нөхцөл байдал байгаа. Шинжээч нарын буруутгагдаад, үндэслээд байгаа нөхцөл байдал замын хөдөлгөөний дүрмийн 12.6 Б-д буюу 65 дээш хурдтай хэтрүүлж явсан байна гэдгийг тодорхой хэмжээнд дурдаж нөхцөл байдалд дүгнэлт хийж байгаа нь хэргийн бодит нөхцөл байдал нь замын нөхцөл байдалтай уялдаагүйгээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдлаар буруутгаж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй юм байна гэж бодож байна. Дараагийн нөхцөл байдал дээр тухайн буруутгагдаж байгаа нөхцөл байдал буюу осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл хэний буруутай үйл ажиллагаа вэ гэж байгаа. Би үүнийг тэгш эрхийн зарчимтайгаа мөн уялдуулж ярина. Энэ буруутгагдаж байгаа замын хөдөлгөөний техникийн дүгнэлт байгаа. Энэ техникийн шинжээчийн дүгнэлт дээр “Нордбенз” маркийн автомашиныг эзэмшигч гэж байгаа. Эзэмшигч гэдэг нэг хүн Рэнцэн гэж хүн орж ирэх үү мөн “Мэнд ирмүүн тулга” ХХК орж ирэх үү үүнийг буруутгачихсан, осол болоход шалтгаан нөхцөлд компанийг ч буруутгачихсан байдаг, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг ч буруутгачихсан байдаг. Түүнээс нь цаашилбал тухайн байгууллагын холбогдох шалгах механик инженер техникийн ажилтны үйлдэл буюу эс үйлдэхүй гэж бид ярина. Эс үйлдэхүй энэ зам тээврийн осол гарахад нөлөөлсөн юм байна гэсэн хариулт 8 дээр тусгаад байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө гэхээр 4,5 хүн буруутгагдаад байхад энэ хүмүүсийн хоёр нь зогсоод байхаар өнөөдөр хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим яагаад алдагдаад байгаа юм бэ. Үүнийг бид нар өнөөдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэлтээ хэлж байгаа юм. Ингээд нэгэнт тэгш эрхийн зарчим алдагдчихсан, техникийн шинжээчийн дүгнэлтийг улсын яллагч бол нотлох баримт буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллаж байгаа яллах дүгнэлтдээ тодорхой хэмжээнд энэ дүгнэлтийг үнэлээд нотлох баримтаар үнэлж байгаа. Нотлох баримтаар үнэлж байгаа нөхцөл байдал дээр хэд хэдэн албан тушаалтан жолооч нарын буруутай үйл ажиллагаа зам тээврийн осол гаргаж өнөөдөр энэ хүнд бусдад эд хөрөнгөний хохирол учруулсан, эрүүл мэндэд хохирол учруулчихсан нөхцөл байдал буюу шууд шалтгаант холбоо бий болсон нөхцөл байдал байж байх нь тэгш эрхийн зарчим алдагдсан байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанаас энэхүү хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг 60 хүртэлх хоногоор буцаагаад өгөөч. 60 хүртэлх хоногоор буцаах нөхцөл байдал буюу шатанд ямар үйл ажиллагаа хийх юм бэ гэхээр өнөөдөр энэ автомашинууд бүгдээрээ даатгалтай байдаг. Өнөөдөр яагаад даатгалын компани гэдэг зүйл хүний мөнгийг шулж авчхаад хуульд заасан үүргийнхээ хүрээнд үүрэг хариуцлагынхаа хүрээнд мөнгөө төлдөггүй даатгуулсан иргэд нь авъя гэж хүсдэггүй аль аль талынх нь буруутай үйл ажиллагаа энэ дээр байгаад байхад жинхэнэ хуульчид бид үүнийг олж тогтоогоод энэ хэргийн хүрээнд хариуцлагаа адилхан тэгш эрхийн зарчим дээр явуулж энэ хэрэгт оруулж ирэх ёстой. Ингэж байж бусад хүний эрх зүйн байдал, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал ч дээрдэх эрх зүйн үндэслэлтэй гэж би харж байгаа. Даатгалын компаниудыг үүнийг олж тогтоогоод лавлагаа аваад компаниуд нуугаад байна.  **** даатгуулсан юм гэж байна, даатгалын компаниасаа энэ мөнгөө авна,  зүгээр даатгалын компанид мөнгө өгчхөөд өнөөдөр би нэг ч даатгалаасаа мөнгө аваагүй гэж байгаа нь буруу. Өөрсдөө тодорхой хэмжээнд хуулийн хүрээнд даатгуулчхаад өнөөдөр хохирлоо төлүүлээд аваагүй байна гэдэг нөхцөл байдал яригдаж байгаа учраас энэ ажиллагааг хий. Дараагийн дугаарт Мөнхсүлдийн унаж явсан тээврийн хэрэгсэл өнөөдөр даатгалын компанид даатгуулсан гэж сонссон байгаа. Өнөөдөр ажилтан сураглаад байсан, надад хариу хэлсэнгүй гээд сууж байна мөн **** унаж явсан автомашин даатгалтай юм уу даатгалгүй юм уу гэдгийг мөн тодруулж ажиллагаа хийлгэсний үндсэн дээр эрх зүйн байдал дээрдэх доордох асуудлаас шалтгаант холбоо үүснэ, үүнийг нэг хийгээд өгөөч. Дараагийн дугаарт энэ тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч нь хэн юм бэ үүнийг тогтоолгоё. Тогтоолгож байж Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн нөхцөл байдал гэм буруутай хүн нь хэн юм бэ гэдэг нөхцөл байдал дээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нөхцөл байдлыг нөхөн төлүүлэхэд мөн миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалтай холбогдож ярих учраас мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн энэ ажиллагаагаар үүнийг зайлшгүй тусгах шаардлагатай гэж үзэж байна. Дараагийн дугаарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтүүд нэг талдаа учир дутагдалтай гарсан гэж үзэж байгаа. Яагаад гэхээр шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгчийг шарвалт өгсний улмаас буюу техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан учраас хорго гэдэг зүйл байхгүй юм байна гэж үзээд байгаа юм. Хорго гэдэг зүйл буюу техникийн бүрэн бүтэн байдлыг 2 хавтаст хэргийн хүрээнд тухайн тээврийн хэрэгсэл буюу миний үйлчлүүлэгчийн унаж явсан тээврийн  хэрэгсэлд үзлэг хийгээд, үзлэгээр тогтоосон зүйл байдаггүй. Үзлэгээр тогтоосон зүйл байхгүй байхад өнөөдөр хорго гэдэг юм байхгүй, чиргүүл нь шарвалт үүссэн юм гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй. Хаанаас хорго гэдэг юмыг байхгүй байна гэдгийг тогтоосныг би олж харахгүй байгаа. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт дээр автомашинд хэдий хэмжээний техникийн эвдрэл гэмтлүүд гарсан юм бэ гэдэг юмыг тогтоосон байдаг юм. Тухайн тогтоосон дүгнэлтээр болохоор 14 эвдрэл гэмтэл үүсжээ гэж миний үйлчлүүлэгчийн машины эвдрэл гэмтлийг тогтоосон байгаа. 14 эвдрэл гэмтэл дээр хорго гэж зүйл тогтоогоогүй байхад өнөөдөр миний үйлчлүүлэгчийг хорго гэдэг юм эвдэрхий машин унаж явсан юм байна, техникийн аюулгүй байдал бүрэн бүтэн байдлаа хариуцах үүргээ биелүүлээгүй байна гэж буруутгаж байгаа шалтгаант холбоо үүсгэх ямар ч нотлох баримт байхгүй байхад миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаатай өмгөөлөгчийн зүгээс санал нийлэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг 60 хүртэлх хоногоор буцаагаад өгөөч эсхүл шүүгдэгчид ашигтай байдлаар түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** мэдүүлэхдээ:

2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Таван толгойгоос Цагаан хад чиглэлийн замын 8 дахь км-т өгсүүр замд миний урд давхар тэрэг явж байсан. Би хүчээ сааруулаад хажуугаар нь гарсан. Миний хурд 20 км  явсан байх. Өөрөө урд нь очиж мөргөчихгүйн тулд хажуу тийшээ тавьчхаад эсрэг урсгал руу орсон. Урдаас давхар тэрэг гарч ирсэн. Би тоормослоод арын чиргүүлд гүйцэд хүрээгүй байсан, арын үзүүрт нь явж байсан. Урдаас ирсэн давхар тэрэг урд талын машинд нь хохирогчийг ирээд мушгиж ирээд мөргөчихсөн. Ард чиргүүл нь түрээд орж ирсэн байсан. Миний хувьд эргэлттэй өгсүүр газар байсан юм туннелээ гараад тэр дээр давхар тэрэг урд хүчээ алдах үед би адилхан хүчээ алдаад  ойролцоо 7-8 метрийн зайтай явж байсан болохоор мөргөхгүйн тулд хажуу тал руугаа дарна. Гүйцэт түрүүлэх маягтай явж байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** өмгөөлөгч****гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцуулахаар санал оруулж байна. Энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг заагаад өгчихсөн. Үүнд анхан шатын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэдэг байдлаар явагдана. Яллах дүгнэлтэд дурдсан байдлаар миний үйлчлүүлэгчийг 2***улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн замын тэмдэглэлийн 1.4 дүгээр зүйлд заасан 1-3-д тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давхар хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна гэсэн дүгнэлт гарсан. Хэргийн хүрээнд хоёр ч шинжээчийн дүгнэлт бүрэлдэхүүнтэй гарсан байгаа. Өнөөдөр шүүгдэгч Мөнхсүлдийн зүгээс өөрийгөө ямар ч буруу байхгүй, Галбаатар цагаан зураас давж орж ирээд өөдөөс эсрэг урсгалаас гарч ирсэн учраас энэ зам тээврийн гарсан. Би гэм буруугүй гэдэг байдлаар мэдүүлгээ өгч байна. Үүнтэй өмгөөлөгчийн зүгээс хэзээ ч санал хэлэх боломжгүй. Яагаад вэ гэхээр 1 дүгээрт яллагдагч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй субъект, хатуухан яривал худлаа ч ярих боломжтой. Энэ хүн өөрийнхөө хүрээнд ямар нэгэн байдлаар *** буруутай гэдэг өнцгөөс ярьж байгаа. Гэтэл хэрэгт авагдсан хуулиар бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд байгаа, тоормос нь ажиллагаагүй болжээ. Өөрөөр хэлбэл хар байдлаар ярихад өөдөөс ирж байгаа Галбаатар энэ хүнийг зорчих хэсэг нь асуудалтай байгаад гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийгээд ороод ирсэн байгаа юм болбол энэ хүн тоормосоо зассан бол зам тээврийн осол гаргахгүй байх боломжтой юм байна. Хохирогчийн мэдүүлгийг түрүүнд уншсан. Жаргалын мэдүүлгүүд байгаа. Урдаас машин гарч ирсэн толинд харахад гэдэг өгүүлбэр байгаа. Толинд харахад намайг гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийгээд дохио өгсөн машин нь миний арын 2 дугаар чиргүүл дээр зогссон гэж ярьж байгаа.*** зогсчхоод байхад өөдөөс ирж байгаа Мөнхсүлд тоормос гишгээд тоормос нь барихгүйгээс аваарь гарсан. Гэтэл урсгал сөрж ирж байгаа машин Галбаатарын өөрийнх нь яриад байгаа нь тоормосоо гишгээд арга хэмжээ авч чадаагүй байгаа. Тоормос гишгээгүй нь энэ хүн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй яваад байсан юм байна гэдгийг нь энэ удаа дараагийн шинжээчийн мэдүүлгээр тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээч нар нотолчихсон. Энэ хүмүүст хуулийн хүрээнд эрх үүргийг нь тайлбарлаад буруу дүгнэлт гаргасан тохиолдолд хуулийн хүрээнд хариуцлага хүлээнэ гэдэг эрх үүргийнхээ хүрээнд хүмүүс дүгнэлтээ гаргасан. Миний хувьд миний хувьд гэм буруу дээр Б.Мөнхсүлд зам тээврийн ослын улмаас гаргаагүй зуун хувь чөлөөлөгдөөд энэ хүн гэм буруугүй юм байна гэж үзэх үндэслэл хуульд, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар огт авагдахгүй байна. Харин ч эсрэгээрээ хатуухан ярих юм бол *** хохирогч ***машинд ямар ч байдлаар сэв үзүүлээгүй,  зогсчихсон. Энэ хүн өөдөөс машин ирэх юм байна гээд зогсчихсон байхад урдаасаа орж ирж байгаа урсгалаа сөрөөд орж ирж байгаа Б.Мөнхсүлдийн тухайд баруун гар тийшээ дарах гэсэн чинь том хайрга байсан учраас болоогүй гэж байгаа юм. Энэ хүний тухайн үед тоормос нь эвдрэлгүй, тухайн машин хөдөлгөөнд оролцох бүрэн бүтэн байсан бол тоормос гишгэчихсэн бол энэ осол аваар гарахгүй байх боломж байсан байгаа. У.Галбаатар тэнд зогсчихсон гэдгийг хохирогч хэлээд байна, арын машин тоормос гишгээд зогссон гээд. Гэтэл энэ хүн тэр дээр тоормосоо гишгээд тоормосыг нь бүрэн бүтэн байгаад зогсчихсон бол ***ч өөрийнхөө зорчих эрхээрээ баруун гар талынхаа зорчих хэсгээрээ дагаад явах боломж байсан. Хүн шударга байх ёстой, хүн маргаж болно мэтгэлцэж болно гэхдээ өнөөдөр өөрийнхөө тоормос нь бүрэн бус байсан гэдэгтэй яагаад энэ хүн эвлэрэхгүй байгаа юм гэдгийг би гайхаад байгаа. Өөрийн удаа дараагийн мэдүүлгээр миний тоормос зүгээр байсан гээд байгаа юм, зүгээр байсан юм бол хэзээд нь тоормос эвдэрчхэж байгаа юм, У.Галбаатар гараад ирэнгүүт тоормос нь ажиллахаа больчихож байгаа юм уу. Ийм байдлууд үүсэж байгаа учраас хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтууд нь тухайн шүүгдэгч нарт нарын тухайн үед гэрэл зургаар авч бэхжүүлсэн мөн ослын газар өгсөн хэмжилт хийсэн бүдүүвч зураг зэрэг нотлох баримтуудаар энэхүү үйлдэл баримт нь бүрэн дүүрэн тогтоогдож байна гэж үзэж байгаа. Шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ *** хэлж байна, ***эж хүний машин байсан юм гээд Рэнцэн гэдэг хүний машин байсан гэдгийг яагаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед яриагүй юм, Прокурорын шатанд яагаад яриагүй юм, огт тийм зүйл яриагүй. Шүүгч болон прокурор, оролцогчдын зүгээс асуухад энэ талаар би огт хэлээгүй юм, өнөөдөр ярьж байна гэдэг байдлаар ярьж байгаа. Энэ хүний ярьж байгаа мэдүүлгээс харахад туйлбаргүй, сайн мэдэхгүй байна,  өөрт ашигтай байдал  байхад хариулаад зураад байх юм, өөртөө ашиггүй байдлаар ярих үед мэдэхгүй байна санахгүй байна гэдэг байдлаар ярьж байна. Тийм учраас шүүхийн зүгээс У.Галбаатарын өмгөөлөгчийн зүгээс энэ хоёр шүүгдэгч хоёулаа гэм буруутай. Би өөрийнхөө үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж байгаа, шударга ёс бид нарт үйлчлэх ёстой, тэрнээс шүүгдэгчийн өмгөөлөгч юм чинь гэдэг байдлаар хэт нэг талыг барьж өмгөөлөл хийж болохгүй, бид нар ёс зүйтэй өмгөөлөл хийх ёстой. Тийм учраас У.Галбаатар ч энэ хэрэгт буруутай зураас давсан, 2 дугаар чиргүүл рүү дохио өгөөд орчихсон байгаа, өөдөөс ирж байгаа жолооч илүү буруутай байгаа. Тоормос нь ажиллагаагүй болоод эсрэг урсгал руугаа ороод баруун гар талаа барьж явж байгаа машин руу ороод өөрөө зүүн гар тал руугаа шахаад тоормос нь ажилгүй болчихсон байгаа. Ийм нөхцөл байдлууд авагдаад байхад У.Галбаатар зуун хувь буруутай юм гэж хэлэх ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй учраас хоёр шүүгдэгч хоёулаа гэм буруутай байгаа нь тогтоогдож байна гэдэг саналаа гаргаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч*** гаргасан тайлбартаа:

Би одоо хүртэл ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байна, хохирлоо авчихвал гомдол санал байхгүй. 20 сарын цалин хөлсөнд 60.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч *** гаргасан тайлбартаа:

Хэргийн процесстой танилцлаа. Би жолооч Жаргал өөрийн буруугаас болсон юм болов уу, нэхэмжилсэн зүйл нь бага байна гэж бодож байна. Миний хувьд хохирлын хэмжээгээр тогтоосон 19.000.000 гаруй төгрөг байгаа. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлоо нэхэмжилж авна. Хоёр жолоочийн ярьж байгаагаар техникийн бүрэн байдлыг шинжээч бүгдийг нь тогтоогоод өгсөн. Түүнд маргах зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** гаргасан тайлбартаа:

Гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** гаргасан тайлбартаа:

Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд иргэний хариуцагч “***” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Иргэний хариуцагчийн төлөөлөгчийн хувьд дараах тайлбарыг хэлье. Энд бол компани хуулийн этгээдийнхээ хувьд хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Энэ осол гарах болсон шалтгаан нөхцөлийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтэд дурдсанаас тодорхойлсноос ч харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл “***к” компанийн жолооч ***Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн мөн “Мэнд ирмүүн транс”  компанийн жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй тоормос ажиллаагүй ч юм уу тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлснээс болж осол гарсан байна гэж тодорхойлсон байсан. Галбаатар жолоочтой холбогдуулаад хэлэхэд Галбаатар жолооч 2022 оноос “Фэд транс ложистик” компанид хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж байгаа. Манай компанийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон өөр бусад хөдөлмөрийн тухай хууль холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өдөр тутам аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгдөг байгаа. Тээвэрт гарахын өмнө түрүүнд мэдүүлэхдээ ч гэсэн Галбаатар хэлсэн, би зааварчилгаагаа байнга авдаг өдөрт болгон авч байсан гэж хэлсэн мөн ХАБЭА-н сургалт буюу хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг тогтмол хууль журамд заасны дагуу зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл Галбаатар хөдөлмөрийн гэрээнд ч заасан байгаа, би энэ ажил үүргийг гүйцэтгэхдээ хууль болон гэрээгээр хүлээсний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. Нөгөөтэйгүүр мэдээж нүүрс тээврийн жолооч учраас замын хөдөлгөөний дүрэм, холбогдох тээвэрлэлттэй холбоотой хууль тогтоомжийг мөрдөж ажиллана гэдгээ энэ гэрээнд нь ч тодорхой заасан байгаа. Үүнийг юу гэж хэлээд байна гэвэл компани хуульд заасан үүргээ биелүүлсэн бүрэн техник хэрэгслээр хангаж өгсөн тээврийн хэрэгсэл буюу Фэд транс ложистик компанийн тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал дээр ямар нэгэн шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй. Өөрөөр хэлбэл бүрэн техник хэрэгслээр хангаж өгсөн хуульд заасан үүргээ биелүүлсэн, жолооч бүр замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүхний үүрэг бол хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахиж биелүүлэх байдаг. Гэтэл Галбаатартай холбоотой хэлэхэд нэгэнт компанийн жолооч Галбаатар өмнө нь зөрчил осолд холбогдож байсан мэдээлэл байдаггүй мэдээж туршлагатай жолооч нарын нэг өөрөөр хэлбэл дүрэм журмаа баримталж ажил хийсэн учраас энэ осолд холбогдохоос өмнө өөр осол зөрчил гаргаж байгаагүй. Гэхдээ энэ тохиолдолд яалт ч үгүй шинжээчийн дүгнэлтээр байгаагаар хэрэгт авагдсан бусад баримтаар Галбаатар замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэсэн байна. Үүнийг би юу гэж үзэж байна вэ гэвэл компани энэ хууль ёсны үүргээ биелүүлээд хуульд заасан үүргээ биелүүлчихжээ. Жолооч өөрөө замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөд жолооч болгон мөрдөх ёстой энэ дүрмийг зөрчсөн байна энэ байдлыг ч гэсэн шүүх харгалзаж үзээч. Би хуульчийн хувьд иргэний хариуцагч гэдэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа иргэний хариуцагч бол гэм буруугүйгээр гэм хор хариуцна гэдгийг хэлнэ гэдгээр мэдээж татсан байгаа. Гэхдээ энэ нөхцөл байдал осол гарах байсан шалтгаан нөхцөл үүнд иргэний хариуцагчийн хуульд заасан үүргийг биелүүлсэн байдлыг харгалзаж үзнэ байх гэж бодож байна, харгалзаж үзээсэй гэж хүсэж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт “***” ХХК-ийн өмгөөлөгч ***гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч *** Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн шүүгдэгч***бүрэн бус техниктэй замын хөдөлгөөнд оролцсоны улмаас энэ гэмт хэрэг гарах болсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ хэрэгт хоёр шүүгдэгчийн ажил олгогч нарыг иргэний хариуцагчаар тогтоосон. Манай компанийн зүгээс бол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн, өөрөөр хэлбэл аюулгүй ажиллагааны зааварчилгааг зохих журмын дагуу өгч, мөн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, жолооч Галбаатарыг ажилд гаргасан. Харин “Мэнд ирмүүн тулга” ХХК-ийн зүгээс үүргээ биелүүлээгүй, бүрэн бус техниктэй жолоочоо ажилд нь гаргаснаас уг осол болох шалтгаан нөхцөл болсон байна гэж харж байна. Хэрвээ шүүхээс хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг иргэний хариуцагч байгууллагуудаас гаргуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолдоо гэм хорыг арилгасан байгууллага хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах эрхтэй болохыг мөн дурдаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

-Зам тээврийн осол, хэргийн үзлэгийн талаар тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 17, 18, 19-36 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41, 46-47, 50 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч ***өгсөн мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч **өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч ***” ХХК-ийн  төлөөлөгч ***өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5173 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт” /1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2143 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 99-101 дэх тал/,

-“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний” тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 111-115 дахь тал/,

 

-“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 57 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний” тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дэх тал/,

 

-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 965  дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” /1 дүгээр хавтаст хэргийн 129-133 дахь тал/,

 

-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №1011 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” /1 дүгээр хавтаст хэргийн 134-137 дахь тал/,

 

-2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/07 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 145-149 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3731 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 159-166 дахь тал/,

 

-Хохирлын баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 174-184, 191-194 дэх тал/,

 

-Шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 198, 200, 201, 202, 203, 204, 205, 206, 207 дахь тал/,

 

-Шүүгдэгч ***эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 210, 214, 215, 216, 217, 218-219, 220 дахь тал/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 242-244 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд *** яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 14, 31 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд *** яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 20, 34 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч *** нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах, Эрдэнэс таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай автозамын 8.2 дахь км-т 79-96 АА, 87-59 БЧ чиргүүлтэй, 76-83 ӨМЭ улсын дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а дугаар заалтад заасан “Жолооч... энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...үүргийг хүлээнэ.’’, 12.6.б заалтад заасан “Жолоочид ... хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэж яваа үед холбогдох журам стандарт техникийн баримт бичгээр тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх...-ийг хориглоно.”, 12.5.б заалтад заасан “...чиргүүлтэй автомашин суурин газрын гадна цагт 60 км-ээс хэтрүүлэх”  гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас аюул осол тулгарахыг мэдсэн үед жолоодож яваа тээврийн хэрэгслээ бүрэн зогсоож чадалгүй эсрэг урсгалд явж байсан 65-25 АЧ, 01-34 БЧ чиргүүлтэй, 65-25 УБР улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн*** биед “баруун шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтэл” бүхий хүнд хохирол учруулсан,

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах, Эрдэнэс таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай автозамын 8.2 дахь км-т 13-34 АА чиргүүлтэй, 29-16 УНП улсын дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Замын тэмдэглэлийн 1.4. дүгээр зүйлд заасан “1.1-1.3 ... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчин үргэлжилсэн цагаан шугамыг давж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас эсрэг урсгалаар ирж яваа 79-96 АА, 87-59 БЧ чиргүүлтэй, 76-83 ӨМЭ улсын дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгсэл огцом тоормослож, 65-25 АЧ, 01-34 БЧ чиргүүлтэй, 65-25 УБР улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн ***н биед “баруун шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтэл” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Зам тээврийн осол, хэргийн үзлэгийн талаар тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 17, 18, 19-36 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч*** өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 13-14 цагийн хооронд Цогтцэций сумын нутаг дэвсгэр болох Эрдэнэс таван толгой ХХК-иас нүүрс ачуулаад гарсан. Би 65-25 УБР улсын дугаартай Нордбенз маркийн, чиргүүл 65-25 АЧ улсын дугаартай, 01-43 БЧ улсын дугаартай 2 давхар чиргүүлтэй тээврийн хэрэгслийг жолоодоод Цагаан хад чиглэлд явж байхад урдаас давхар чиргүүлтэй Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл орж ирсэн ба цагаан өнгийн Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл байсан. Хойноос ачаатай машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийж хойд талын тээврийн хэрэгсэл миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн хойд талын чиргүүлийн чиргүүлийн хажууд тоормос гишгэж зогссон ба урдаас явж байгаа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлж байгаа тээврийн хэрэгслийг хараад миний унаж явсан машинаас 50 м орчим зайд тоормос гишгэхэд толгойны тоормос ажиллаад чиргүүлийн тоормос нь ажиллахгүй улмаас толгойгоо чиргүүл нь түрээд чиргүүл хэсэг нь нугарч ирээд миний жолоодож яваа тээврийн хэрэгслийг мөргөсөн. Миний жолоодож яваа тээврийн хэрэгслийн жолооч талын кабин хэсэг рүү мөргөсөн ба кабин ашиглах боломжгүй болж миний биед гэмтэл үүссэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч***өгсөн “...Хохирлоо буруутай хүнээс гаргуулж авна. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 19.820.000 хохирол учирсан. Мөн бусад зардлыг баримтаар гаргаж өгнө.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...Тухайн осол нь цаанаас ирж явсан хоосон тэрэг их хурдтай гарч ирээд огцом тоормос бариад толгой нь эмээлээ эргээд эсрэг урсгал руу орж зүгээр явж байсан машины кабин хэсэг рүү 1 дүгээр чиргүүлээрээ мөргөсөн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...Би 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Эрдэнэс таван толгой ХХК-ийн уурхайн автозамаар ачаанд орох гээд 8.2 дахь км-т явж байхад зам дээр осол гарчихсан байсан. Ачаатай тэрэг хоосон тэрэг хоёр мөргөлдсөн байсан. Хоосон тэрэг нь ачаатай тэрэг рүүгээ очоод мөргөсөн байдалтай хоосон тэрэгний кабин хайчлаад эргээд зогссон 1 дүгээр чиргүүл нь зам дээр хөндлөн, 2 дугаар чиргүүл нь замын хойд талын урсгал зам дээр байсан. Тэгээд би машинаас буугаад очиход баахан жолооч нар ирчихсэн ачаатай машины жолоочийг кабинаас гаргасан удаагүй эмнэлэг цагдаагийн хүмүүс ирсэн. Ачаатай явж байсан машины кабин нь нэлээн их эвдрэлтэй, кабин хажуу тийшээ бараг уначихсан байсан. тэр мөргөсөн хоосон машины кабин нь бага зэрэг эвдрэлтэй харагдсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал/,

 

-Техникийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/02 дугаартай дүгнэлт “Хариулт 1. Байгалмаа овогтой Мөнхсүлдийн жолоодож явсан 76-83 ӨМЭ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд дараах эвдрэл, гэмтэл үүссэн байна. Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлах чирэгчний ерөнхий харагдах байдлыг зургаар харууллаа. Тэнхлэг хоорондын зайнууд алдагдсан, автомашины рамтай харьцангуйгаар тэнхлэгийн перпенпикуляр байдал алдагдсан, бүх тэнхлэгүүд шилжсэн, бүхээг их хэмжээгээр эвдэрсэн, бүхээгний раманд бэхлэгдэх хэсгүүд эвдэрч, тасарсан, рам гуйлзайсан, хөдөлгүүр болон хурдны хайрцаг үндсэн суурилагдах хэсгээс өөрчлөгдөж, гажсан, хөдөлгүүр асах боломжгүй болсон, хийн дамжуулгын холбоосууд тасарсан, хөдөлгүүрийн оруулах болон гаргах хоолойнууд эвдэрсэн, урд гүпер эвдэрсэн, шаврын хаалтууд салсан, бүхээг болон арал хоорондын шингэний хийн хоолойнууд салсан, цахилгаан дамжуулагч утаснууд гэмтэлтэй, Хариулт 2. Дээрх эвдрэл гэмтэл нь ослын өмнө эсхүл ослын дараа үүссэн гэж үзэж байна. Хариулт 3. Тухайн автомашины 2-р чиргүүлийн урд 2 тэнхлэгийн 4 ширхэг тоормосны хорго байхгүй байв. Энэ нь 2-р чиргүүлийн урд тэнхлэгийн тоормосны механизм ажиллах боломжгүй болж тоормослох үед автомашиныг араас түрж, тоормосны замыг уртасгана. Тоормосны системийн эд ангиуд бүрэн бус байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлнө. Хариулт 4. Дээрх тооцоог хийхэд 2 автомашины мөргөлдөх үеийн энергийн шингээлтийг тооцоогүй тул 76-83 ӨМЭ улсын дугаартай Нордбенз маркийн автомашин 65.08 км/цагаас их хурдтай явсан байна. Хариулт 5. 76-83 ӨМЭ улсын дугаартай Нордбенз маркийн автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а дугаар заалтад заасан “Жолооч ... энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ... үүргийг хүлээнэ.”, 12.6.”б” заалт буюу “Жолоочид ... хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэж яваа үед холбогдох журам стандарт техникийн баримт бичгээр тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх ...-ийг хориглоно.” гэснийг заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн 76-83 ӨМЭ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг эзэмшигч байгууллагын холбогдох шалгах механик, инженер техникийн ажилтан нь 27.2 “в”-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд нь ...тээврийн хэрэгслийн техникийн байдалд хяналт тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй...тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх...үүргийг хүлээнэ” гэснийг зөрчсөн байна. Хариулт 6. 29-16 УНП улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Замын тэмдэглэлийн 1.4-р заалт буюу “1.1-1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хариулт 7. 65-25 УБР улсын дугаартай тээврийн автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Хариулт 8. 76-83 ӨМЭ улсын дугаартай Нордбенз маркийн автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “а” болон 12.6 “б” заалтууд, 76-83 ӨМЭ улсын дугаартай Нордбенз маркийн автомашины эзэмшигч байгууллагын  холбогдох шалгах механик, инженер техникийн ажилтан нь 27.2 “в" заалт, 29-16 УНП улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Замын тэмдэглэлийн 1.4. дүгээр заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Хариулт 9. Зам тээврийн осол гарахд замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлөөгүй байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 145-149 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3731 дугаартай: “...5. 29-16 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь эсрэг урсгалд орж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, 76-83 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлаас шалтгаалж шарвалт үүссэнээс зам тээврийн осол гарах хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 159-166 дахь тал/ зэрэг болно.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч***нар нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ***нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а дугаар заалтад заасан “Жолооч... энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...үүргийг хүлээнэ.’’, 12.6.б заалтад заасан “Жолоочид ... хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэж яваа үед холбогдох журам стандарт техникийн баримт бичгээр тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх...-ийг хориглоно”, 12.5.б заалтад заасан “...чиргүүлтэй автомашин суурин газрын гадна цагт 60 км-ээс хэтрүүлэх”  гэсэн заалтыг зөрчсөнөөс аюул осол тулгарахыг мэдсэн үед жолоодож яваа тээврийн хэрэгслээ бүрэн зогсоож чадаагүйн улмаас,

Шүүгдэгч *** нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Замын тэмдэглэлийн 1.4. дүгээр зүйлд заасан “1.1-1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчин үргэлжилсэн цагаан шугамыг давж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас зам тээврийн осол гарсан болох нь осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/07 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3731 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон. /1 дүгээр хавтаст хэргийн 18, 19-36, 40-41, 145-149, 159-166 дэх тал/

 

Зам тээврийн ослын улмаас 65-25 АЧ, 01-34 БЧ чиргүүлтэй, 65-25 УБР улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Жаргалын биед “баруун шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтэл” бүхий хүнд хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3731 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. /1 дүгээр хавтаст хэргийн159-166 дахь тал/,  

 

Иймд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас *** эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *** нар нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч *** нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

 

Харин шүүгдэгч *** түүний өмгөөлөгч *** нар нь гэм буруугийн хувьд “...зам тээврийн осол гарахад үзэгдэх орчин нөлөөлсөн...шүүгдэгч У.Галбаатар гүйцэт түрүүлэх үйлдэл хийснээс зам тээврийн осол гарсан...тормос ажиллаж байсан... жолооч *** нь тогтоосон хурдын хязгаарыг зөрчөөгүй ...тоормосны хорго байхгүй байсныг шинжээч нар хэрхэн тогтоосон нь тодорхойгүй...шинжээчийн дүгнэлтэд автомашины эзэмшигч байгууллагын холбогдох шалгах механик, инженер техникийн ажилтан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн учир тухайн ажилтнуудыг иргэний хариуцагчаар тогтоолгох...тухайн автомашин нь жолоочийн хариуцлагын даатгалд компани нь хамруулсан эсэхийг тогтоолгох шаардлагатай тул шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү эсхүл шүүгдэгчид ашигтай байдлаар түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.

 

Шинжээч *** нар нь 76-83 ӨМЭ улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байхад нь үзэж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 04/07 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан болох нь дүгнэлтийн “...хариулт 1.Байгалмаа овогтой Мөнхсүлдийн жолоодож явсан 76-83 ӨМЭ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд дараах эвдрэл, гэмтэл үүссэн байна. Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлах чирэгчний ерөнхий харагдах байдлыг харууллаа” гэж дурдаж, техникийн эвдрэл гэмтлийг дурдсан байгаа байдлаас тогтоогдож байна.

 

Уг дүгнэлтэд: “...хариулт 3. Тухайн автомашины 2-р чиргүүлийн урд 2 тэнхлэгийн 4 ширхэг тоормосны хорго байхгүй байв. Энэ нь 2-р чиргүүлийн урд 2 тэнхлэгийн тоормосны механизм ажиллах боломжгүй болж тоормослох үед автомашиныг араас түрж, тоорсосны замыг уртасгана. Тоормосны сиситемйн эд ангиуд бүрэн бус байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн...Хариулт 4. 76-83 ӨМЭ улсын дугаартай Норд бенз маркийн автомашин нь 65,08 км/цаг-аас их хурдьай явсан байна...Хариулт 9. Зам тээврийн осол гарахд замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлөөгүй байна” гэх дүгнэлтээр шүүгдэгч ***д, түүний өмгөөлөгч ***нарын гаргасан “...зам тээврийн осол гарахад үзэгдэх орчин нөлөөлсөн...тормос ажиллаж байсан... жолооч *** нь тогтоосон хурдын хязгаарыг зөрчөөгүй ...тоормосны хорго байхгүй байсныг шинжээч нар хэрхэн тогтоосон нь тодорхойгүй” гэх үндэслэл няцаагдаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ** нь “...76-83 ӨМЭ улсын дугаартай “Норд бенз” маркийн машин нь Рэнцэн гэдэг хүний өмч, тухайн машиныг ***хариуцдаг байсан. Тухайн үед би Ганзоригтой явсан рейсны мөнгөө авахаар тохиролцож, машиныг нь унахаар болсон, түүнээс машиныг хүлээж авахдаа тоормос ажиллаж байсан эсэхийг шалгаж хүлээж авсан...жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хариуцдаг” гэж мэдүүлсэн.

 

Дээрхийг дүгнэж үзвэл шүүгдэгч *** нь үйл явдал болох үед ажил олгогч “Мэнд ирмүүн тулга” ХХК-ийн даалгаснаар нь 76-83 ӨМЭ улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийг унаагүй байх ба иргэд хоорондоо тохиролцсоноор, улмаар шүүгдэгч Б.Мөнхсүлд нь тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэлтэй эсэхийг өөрөө шалгаж хүлээж авчээ.

 

Ийнхүү хүлээж авсан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн, жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а дугаар заалтад заасан “Жолооч... энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...үүргийг хүлээнэ.’’ биелүүлээгүй гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЗ/377 дугаартай захирамжаар шүүгдэгч*** өмгөөлөгч *** гаргасан “Мандал даатгал” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулах” тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул энэ үндэслэлээр шүүх хуралдаан хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулах, мөн шүүгдэгч Б.Мөнхсүлдэд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тус тус тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Нэг. Хохирогч ***хохирол, хор уршгийн тухайд.

 

Хохирогч *** биед “баруун шаант, тахилзуур ясны ил хугарал” бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3731 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. /1 дүгээр хавтаст хэргийн 159-166 дахь тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн

мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор***ыг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 37 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***нь “...20 сарын цалин хөлсөнд 60.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол” нэхэмжилсэн.

 

Хавтас хэрэгт нийт 443.050 /132.400+285.000+25.650 төгрөг/ төгрөгийн баримт авагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ***д нараас гэм хорын хохиролд 443.050 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч ***олгохоор шийдвэрлэлээ. /хавтас хэргийн 182, 193, 194 дэх тал/

 

Хохирогч ***нь сард хэдэн төгрөгийн цалин авдаг, хэчнээн хугацаанд ажилгүй байсан, сэтгэл санааны хохиролд хэчнээн төгрөг нэхэмжилж байгаа, түүнийгээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй, хавтас хэрэгт авагдсан баримт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сэтгэл санааны хохирол” нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч У.Галбаатар, Б.Мөнхсүлд нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс завсарлага авсан хугацаанд шүүгдэгч *** нь гэм хорын хохиролд 221.525 төгрөгийг, шүүгдэгч ***ь 222.000 төгрөгийг, хохирогч А.Жаргалд тус тус нөхөн төлсөн.

 

Хоёр. Иргэний нэхэмжлэгч***нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Хохирогч ***жолоодож явсан 65-25 АЧ, 01-34 БЧ чиргүүлтэй, 65-25 УБР улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь *** болох нь “Оргилуун хайрхан” ХХК-ийн 2023.03.01-ний өдрийн 3/2 дугаартай “хэрэг бүртгэлийн 2312900114 тоот хэрэг бүртгэлтэй 65-25 УБР улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн *** 100 хувь өмч бөгөөд иргэн Б.Ганзоригтой хамтран ажиллах гэрээ хийн ажлаар хангаж байсан болно. Хохирол учирсан тээврийн хэрэгсэл /6525УБР/-тэй холбоотой санал гомдол манай компанийн зүгээс байхгүй болно” гэх албан бичиг, иргэний нэхэмжлэгч Б.Ганзоригийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн *** иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй. Тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 52 дахь тал/

 

Иргэний нэхэмжлэгч *** 65-25 УБР улсын дугаартай чирэгч толгойд

“19.820.000 төгрөг”, *** “1.200.000 төгрөг”, нийт 21.020.000 төгрөгийн

хохирол учирсан болох нь  “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №54, №57 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан”-гаар тус тус тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 111-115, 120-121 дэх тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ** нь “...Миний хувьд хохирлын хэмжээгээр тогтоосон 19.000.000 гаруй төгрөг байгаа. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлоо нэхэмжилж авна” гэж мэдүүлсэн.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхсүлд, У.Галбаатар нараас гэм хорын хохиролд нийт 21.020.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Ганзоригт олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүхээс завсарлага авсан хугацаанд шүүгдэгч *** нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч ***нөхөн төлсөн болно.

 

Шүүгдэгч *** нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх тул иргэний хариуцагч нараас бус шүүгдэгч нараас гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд илүү нийцнэ гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч *** нар нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, шүүгдэгч ***тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” гэх саналыг,

 

Шүүгдэгч ***мгөөлөгч ***шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг Өвөрхангай аймгийн Хужирт сумаар хязгаарлах” гэх саналыг,

 

Шүүгдэгч *** өмгөөлөгч ***шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж,

шүүгдэгч *** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийсэнийг, шүүгдэгч Б.Мөнхсүлд нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Мөнхсүлдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч У.Галбаатарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч***Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж,

Шүүгдэгч ***Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг түүний оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ........... нарт мэдэгдсэн болно.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ........... нарт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч..........т ........., .........овогт .............нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ........ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ......... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............ Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж,

Шүүгдэгч .......... Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг түүний оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ...........нарт мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхсүлд, У.Галбаатар нарт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........с эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 10.510.000 төгрөгийг, шүүгдэгч ......... эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 8.510.000 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч .......олгосугай.

 

7. Шүүхээс завсарлага авсан хугацаанд шүүгдэгч У.Галбаатар нь гэм хорын хохиролд 221.525 төгрөгийг, шүүгдэгч .......нь 222.000 төгрөгийг хохирогч ......... тус тус нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч А.Жаргалын “ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, сэтгэл санааны хохирол” нэхэмжилсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч ......... нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 ***