| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2024/0044/Э/203/2024/0050 |
| Дугаар | 2024/ШЦТ/147 |
| Огноо | 2024-12-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/147
2024 09 17 2024/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ***даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ***,
Хохирогч***,
Хохирогч: ***,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч: ***
Хохирогч нарын өмгөөлөгч: ***
Иргэний хариуцагч: ***
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ***
Шүүгдэгч: Ц*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц***холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2****
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч *** нь 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалтад заасан “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл ....хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг зөрчиж, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр нүүрс тээврийн авто замын 57 дахь км-т 02-24 БУА улсын дугаартай “Тоёота камри” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсоны улмаас эсрэг урсгалд явж байсан *** улсын дугаартай “Тоёота фийлдер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн **** нарын биед хүнд, **** биед хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***мэдүүлэхдээ:
Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахгүй. Би хохирогч *** 936.000 төгрөг, ***3.725.000 төгрөг, ***3.534.000 төгрөгийг тус тус төлсөн гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч **** мэдүүлэхдээ:
Миний хувьд цалингийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч буруу ойлголттой байгаад байх шиг байна. Энэ бол 08 дугаар сарын 01-нд осолд орсноос хойш 11 дүгээр сарын 15-ныг хүртэл миний ажилгүй байсан хугацааг хоногоор нь тооцсон байгаа. Амралтын нийт 10 хоногийн амралт бүх зүйлийг нь хасаад, нэг өдрийн 420 юаны тээвэр хийж байснаар тооцсон. Миний нийгмийн даатгал тухайн үед цалин авч байсан нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн цалин авсан тодорхой байгаа. Иймээс бензин, буудлын зардалд 740.037 төгрөг, 2 сарын цалин хөлсөнд 14.607.600 төгрөг, сэтгэл санааны хохирлыг 100 хувиар бодож гаргуулах хүсэлтэй байна гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч **** мэдүүлэхдээ:
Надад шинжээчийн дүгнэлтээр их гомдолтой байна. Би өрөөсөн нүд нь харахгүй, өрөөсөн гаргүй болж байна. Сэтгэл санааны хохирлыг 3 дугаар зэрэг гэхээр аягүй сонин санагдаад байна. Сэтгэл санааны хохирлоо 100 хувиар тооцуулж гаргуулах, цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтэй байна гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч ***мэдүүлэхдээ:
Би 24 хоног ажилгүй байсан. Энэ хугацааны цалин болох 4.737.600 төгрөг болон миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 21.684.500 төгрөг, нийт 26.422.100 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч ***мэдүүлэхдээ:
Би *** жолооч биш гэдгийг мэдэж байсан боловч жолоогоо шилжүүлсэн. Би замдаа ядраад байна, хоёулаа унтаж амарья гэхэд дүү нь жаахан явуулаадахья гээд машиныг*** жолоодсон. Хохирогч ***1.156.486 төгрөг, ***1.810.000 төгрөг тус тус төлсөн гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын өмгөөлөгч *** гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
***ын үйлдлийн улмаас манай үйлчлүүлэгч *** хор уршиг учирсан, эрүүл мэндийн хувьд хүнд гэмтэл учирсан байгаа. Улсын яллагч шүүгдэгчийн өмгөөлөгч энэ талаар тодорхой ярьчихсан ***үйлдэл байна уу байна, хор уршиг учирсан уу, шалтгаант холбоо байна уу байна. Энэ талаар ярьсан учраас давхардуулах шаардлагагүй байх гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэлийн хувьд тодорхой дурдаад ярьчихсан нь дээр байх. Иргэний хуулийн 497, 499, 510 дугаар зүйлд тус тус заасны дагуу мөн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, мөн нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дотор *** нарт хүнд 4 дүгээр зэргээр тогтоосон байгаа. 45% буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45 дахин нэмэгдүүлснээр тооцож олгож өгөөч гэдэг саналыг шүүхэд тавьж байна. Хэдэн төгрөг болж байна гэхээр 45 дахин нэмэгдүүлэхээр 29.700.000 төгрөг болж байна. Хохирогч Энхбаатарт 29.700.000 төгрөг, хохирогч Нэргүйбаатарт мөн 45 дахин нэмэгдүүлснийг тэнцэх буюу 29.700.000 төгрөгийг гаргуулах саналыг шүүхэд гаргаж байна. Нэргүйбаатарын 2 сарын цалин дундажлаад бодсон, өөрөө бодсон, 14.607.200 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн өмнөх хуралд ирэх нааш цааш ирсэн зардал гээд өнөөдрийн зардал ороод 755.013 төгрөг, нийт Нэргүйбаатарт 45.620.213 төгрөгийг иргэний хариуцагч *** болон *** нараас гаргуулж өгөх саналыг шүүхэд тавьж байна. Хохирогч Гүндэгмаагийн хувьд 3 дугаар зэрэглэлтэй гарсан байна. 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 14.520.000 төгрөгийг мөн Ц.Цогт-Очир, Б.Балжинням нараас гаргуулж өгөх саналыг шүүхэд тавьж байна. Яагаад 45 болон 22 дахин нэмэгдүүлж санал тавьж байна вэ гэхээр энэ хүмүүс гэр бүлийн хүмүүс наашаа ажилдаа явж байгаад, нэг нь гаргүй болох хэмжээний эрсдэл тулгарчхаад байдаг. Сэтгэл санааны хувьд бөөнөөрөө явж байгаад, хүнд байдалтай байгаа. Энэ хэрэг жил гаруй болж байна. Удаашраад өнөөдөр шийдэж байгаад баяртай байна. Шүүх саналын дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд сэтгэл санааны хохирлыг хамгийн доод хэмжээгээр нь гэж байна. 2 сарын цалинтай холбоотой ярьж байна. Маргаад байгаа юм уу, шүүгдэгч маргахгүй төлнө гэдэг асуудлыг хэлдэг, шүүгдэгчийн өмгөөлөгч маргаад байгаа юм шиг зөрүүтэй асуудлууд байна. Дараагийн шүүмжид тодорхой болох байх.**** хувьд тээврийн хэрэгсэл 21.684.500 төгрөгийн үнэлгээ гарсан байгаа. 1 сарын цалин 4.737.500 төгрөгийг нэхэмжилдэг. Үүнийг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Батмөнх, Нэргүйбаатар, Энхбаатар, Гүндэгмаа нарын хувьд эмчилгээний зардлуудыг Ц.Цогт-Очирын зүгээс төлсөн. Ял хариуцлагын хувьд манай үйлчлүүлэгч нарын зүгээс заавал нэгнээс тусгаарлах шаардлагагүй байх гэдэг саналыг хэлдэг. Улсын яллагчийн саналын дагуу шийдэхэд манай зүгээс татгалзах зүйл байхгүй байгаа гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч*** гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Улсын яллагчийн саналыг сонслоо. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Шүүгдэгч ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад эсрэг урсгалд орж эсрэг урсгалаас явж байгаа. 28-93 УАА улсын дугаартай тоёота филтер маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн. Үүний улмаас хохирогч ***нарыг биед хүнд гэмтэл учруулсан байдаг. Түүний ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7А-д заасан энэ заалтыг зөрчсөн байдаг. Энэ заалтыг зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Тийм учраас түүний үйлдэл, хэргийн зүйлчлэл үйлдэлд гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэгэнт тогтоогдож байгаа учраас энэ талаар маргах зүйл байхгүй. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар тайлбар хэлэхэд тухайн гэмт хэргийн улмаас *** эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 21.684.500 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг иргэний хариуцагч Б.Балжиннямаар төлүүлье гэсэн улсын яллагчийн саналтай санал нэг байна. Учир нь Иргэний хуулийн 499.1-д тээврийн хэрэгслийн улмаас учирсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцна гэж заасан байдаг. *** унаж явсан тээврийн хэрэгсэл *** өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогддог. Тийм учраас энэ хохирлыг иргэний хариуцагч *** гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогч нарын биед хүнд гэмтэл учирсан. Тухайн үед Гүндэгмаад хүндэвтэр гэмтэл учирсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин дүгнэлт гаргаад тухайн гэмтэл хор уршиг нь хүндрээд хүнд гэмтэл болсон нь тогтоогддог. Тухайн гэмтлийн улмаас учирсан эмчилгээний зардлыг Гүндэгмаад бүрэн төлж барагдуулсан байгаа. Нийтдээ 3.795.000 төгрөг төлсөн гэдэг. Дараагийн эмчилгээний шаардлагатай баримтуудаа дараагийн эмчилгээ, хагалгааны төлбөрийг гаргуулна гэдэг. Энэ талаар баримт нь байхгүй учраас энэ талаарх баримтуудаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Бусдаар гомдол саналгүй гэсэн зүйлийг тайлбарладаг. Хохирогч Нэргүйбаатарын хувьд 936.354 төгрөгийг нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд замын зардал, буудлын мөнгө 323.013 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг төлөхөө шүүгдэгч илэрхийлсэн байгаа. Нэргүйбаатар нь ажилгүй 2 сар байсан 14.607.600 төгрөг нэхэмжилдэг. Энэ талаарх баримт хэрэгт хангалттай байхгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт авагдсан байдаг. Үүгээр тооцоход 14.000.000 төгрөг хүрэхээргүй байгаа. Ажилд гараагүй, цалин аваагүй гэдгийг нотолсон баримтууд байхгүй байдаг. Энэ талаарх баримтыг нь нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Батмөнхийн хувьд ч гэсэн ажилгүй байсан, аваагүй байсан цалинтай холбоотой баримтууд нь хангалттай байхгүй учраас энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Батмөнхийн хувьд 27.000.000 төгрөг нэхэмжлээд байдаг. Үүнд эмчилгээний зардалд 1.156.486 төгрөгийг төлсөн байгаа. Үүнийг авсан гэдгээ хэлдэг. Нийт энэ төлбөрийг хасахаар 26.416.460 төгрөг нэхэмжилдэг. Үүнээс ажилгүй байсан цалин 4.737.600 төгрөгийг хасахаар зөвхөн машинд учирсан хохирол үлдэнэ. 21.684.500 төгрөгийг иргэний нэхэмжлэгчээр гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг хэлсэн байгаа. Хохирогч Энхбаатарын хувьд хохирол төлбөр, үйлчилгээний зардлыг бүрэн төлсөн, нийтдээ 3.534.000 төгрөгийг төлсөн, өөр хөдөлмөрийн зардалдаа баримт нэхэмжилдэггүй. Эдгээрийг төлсөн болохыг хавтаст хэрэгт шийтгэх тогтоолд дурдаж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогч Гүндэгмаа болон Нэргүйбаатар нарт мөн Энхбаатар нар сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилдэг. Гүндэгмаа болон Нэргүйбаатар нарт сэтгэцэд учирсан хохирлын талаар 4 дүгээр зэрэгт хамаарна гэсэн ийм дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ талаар хавтаст хэрэгт хүлээн зөвшөөрсөн талаарх баримтыг хэрэг дээр хавсаргасан байгаа. 4 дүгээр зэрэгт хамаарч байгаа учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-аас 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээр төлбөрийг гаргуулахаар журам гарсан байдаг. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал гээд Улсын дээд шүүхийн шүүгч нарын хуралдааны тогтоол гарсан байгаа. Үүний дагуу шүүгдэгч, хохирогч нарын хувьд, хохирогч Нэргүйбаатарын хувьд цаашид эмчилгээ хийх шаардлагын хувьд тухайн учирсан гэмтэл нь эдгэсэн ийм нөхцөл байдал байгаа учраас хамгийн багаар нь буюу 13 дахин нэмэгдүүлснээр тэнцэх 15.180.000 төгрөгийг сэтгэл санаанд учирсан нь хохиролд гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна. Энхбаатарт хүндэвтэр, сэтгэл санаанд учирсан хохирол нь 4 дүгээр зэрэг гарсан байгаа, гомдол саналгүй байна, эмчилгээний төлбөр өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн ийм зүйл хэрэгт хавсаргасан байгаа. Эдгээр нөхцөл байдлыг нь харгалзаж үзээд хохирол төлбөрийг нь барагдуулсан учраас сэтгэл санаанд учирсан хохирлын хамгийн бага нь буюу 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15.180.000 төгрөгтэй тэнцэх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогч Гүндэгмаагийн хувьд сэтгэцэд учирсан хохирол нь 3 дугаар зэрэглэлд хамаарахаар заасан байгаа. 3 дугаар зэрэглэлд хамаарсан зэрэглэлд холбогдох аргачлал нь хөдөлмөрийн хөлсний тоо хэмжээг 13-22,99-ээс дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээр аргачлал гарсан байдаг, журамласан байгаа. Үүний дагуу хамгийн бага нь буюу 13 дахин нэмэгдүүлснээр 8.580.000 төгрөгийн хохирлыг сэтгэл санаанд учирсан хохирол гэж гаргуулж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Улсын яллагчийн гаргасан ялын саналыг, зорчих эрхийг хязгаарлах гэсэн саналыг дэмжиж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хугацаагаар хасах гэсэн саналыг дэмжиж байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жилийн хугацаагаар гэснийг хуульд зааснаар 1 жилээс 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар хуульчилсан байдаг. Шүүгдэгчийн хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байгаа. Мөн хохирол, төлбөрөөс тодорхой хэмжээгээр эмчилгээний зардлуудыг бүрэн төлж барагдуулсан байдаг. Цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санаанд учирсан хохирлыг боломжоороо төлж барагдуулна гэдгээ илэрхийлдэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч энэ тал дээр ямар нэгэн байдлаар маргасан зүйл байдаггүй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас ийм нөхцөл байдлыг харгалзаж үзээд зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Сэтгэл санаанд учирсан хохирол гээд бусад 3 хохирогчид сэтгэл санааны хохирол гээд төлөх төлбөртэй гарна. Энэ төлбөрийг төлөх боломжийг нь хангаж өгөөд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлаж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 26-34, 35-36 дахь тал/,
-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч **** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч**** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-64, 67-68 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73-74, 77-78 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд **** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч ***өгсөн мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч ***өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд*** гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93-94, 108 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч*** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд *** гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 338 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 340 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 339 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10176 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал/
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10174 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10864 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 135-138 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10862 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дахь тал/,
-Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч *** 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дахь тал/,
-Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч М.Марал-Эрдэнийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дахь тал/,
-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №939 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дахь тал/,
-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №971 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 184-185 дахь тал/,
-“Вендо” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №46496 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 192-193 дахь тал/,
-Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 224-225 дахь тал/,
-Шүүгдэгч *** иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, Ц.Цогт-Очирын суурь боловсролын гэрчилгээ, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт, “Таны говь” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 231, 232, 232, 234, 235, 236, 237, 2 дугаар хавтаст хэргийн 27-28, 29, 111 дэх тал/,
-Шүүгдэгч *** жолоочийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 250 дахь тал/,
-Хохирлын баримтууд, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, /2 дугаар хавтаст хэргийн 10-17, 19-21, 24-25, 2 дугаар хавтаст хэргийн 134-172, 154-172, 174-238 дахь тал/,
-Хохирол төлсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 68-79, 117-132, 137-139 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 643 дугаартай “Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 241-245 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 859 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч *** нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, нүүрс тээврийн авто замын 57 дахь км-т 02-24 БУА улсын дугаартай “Тоёота камри” маркийн тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөнөөс 28-93 УАА улсын дугаартай, “Тоёота фийлдер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн Г.Нэргүйбаатар, Г.Энхбаатар, Г.Гүндэгмаа нарын биед хүнд, Д.Батмөнхийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 26-34 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *** өгсөн “...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар багын Цагаан хад гэх газраас Улаанбаатар чиглэлд буюу урдаас хойш явж байхад миний эсрэг урсгалаар явж байсан машин урсгал сөрж ирээд намайг мөргөсөн өөдөөс машин гараад ирэхээр нь замаас гарах гээд баруун гар тийш жолооны хүрдийг эргүүлсэн боловч замаас гарч амжилгүй мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***өгсөн “...Би 2023 оны 04-р сард Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад гэдэг газарт хувиараа цементэн блок хийж байгаад 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өглөөний 05 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн ах Нэргүйбаатарын хамт түүний эзэмшлийн 2893 УАА улсын дугаартай Тоёота кролла пелдер загварын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотын зүг гарсан юм. Тухайн үед угтээврийн хэрэгслийг манай төрсөн ах Нэргүйбаатар жолоодож явсан бөгөөд уг машинд би болон миний төрсөн эгч Г.Гүндэгмаа, бэр эгч Батмөнх /Нэргүйбаатарын эхнэр/ нар зорчиж явсан.Тэгээд тус газраасаа хөдлөөд удаагүй 1-2 цаг явсны дараа өөдөөс хар өнгийн суудлын тэрэг урсгал сөрөөд хурдтай ороод ирсэн ба машин жолоодож явсан ах Нэргүйбаатар хажуу тийш машинаа дартал жолоочийн эсрэг талын хамаад мөргөчихсөн юм. Би тэр үед хэсэг ухаан алдсан бөгөөд ах, эгч хоёр луу намайг гаргаач гэж хэлж байснаа санаж байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-64 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн “...Нэргүйбаатар, Энхбаатар, Батмөнх нарын хамт Цагаан хаднаас ажлаасаа буугаад Улаанбаатар хот орох гээд 57 км гэсэн тэмдэг бүхий газар ирээд Бензин авах гээд орох гэхэд хаалттай байсан тул тэндээ эргээд зам руу ороод 100 орчим метр явж байхад манай дүү Нэргүйбаатар нь энэ яадаг машин бэ гэхэд нь би гайхаад харахад нэг хар өнгийн машин урсгал сөрөөд манай машины урдаас ороод ирсэн. Тэгээд юу болсон талаар би сайн санахгүй байна. Манай машины урдаас ирж байсан машин манай эгнээгээр орж ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73-78 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн “...Би өөрийн эзэмшлийн 0224 БУА дугаартай камри 50 маркийн тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод 2023 оны 07 сарын 31-ний өдөр 13 цагийн үед найз охин Гэрэлцэцэг, найзын дүү болох Цогт-Очир бид гурав Эрдэнэт хотоос гараад 18 цагийн үед Улаанбаатарын хотын Драгон дээр ирээд хоол идчихээд тэгээд буудал ороод амраад 21 цагийн үед Цагаанхад гарахаар Улаанбаатар хотоос гарсан тэгээд Дундговь аймгийн Петровис шатахуун түгээх дээрээс машиндаа бензин хийгээд тэгээд найзын дүү болох Цогт-Очроос “чи машин барж явж чадах уу” гэхэд “би машин унаад явж чадна” гэсэн тэгээд “миний нойр хүрээд байна” гээд найзын дүү болох Цогт-Очрыг “машин барчих” гэхэд “за тэгье” гээд жолоочийн суудал дээр сууж би машинаа өгөөд би хойд суудал руу ороод хэвтээд унтсан тэгээд Цогт-Очир намайг дуудсан сэрээд харахад гадаа гэгээ орчихсон байсан бөгөөд цонхоор харахад Цогтцэций сумын хойно байрлах газан клонк дээр зогсож байсан Цогт-Очир “одоо хашаа аль замаар явах вэ" гэж надаас асуухад би зам зааж өгөөд урагшаа нүүрс тээврийн 6 дахь км-ын хүртэл хамт юм яриад явж байгаад тэгээд буцаад унтаад байж байхад тас тас хийх чимээ гарсан тэгээд босоод харахад манай замын эсрэг талд машины өмнө хэсэг баруун хойшоо харсан байдалтай зогсож байсан тэгээд тухайн үед манай машин хажууд тийш гараад аваар хийчихлээ дээ гэж бодоод машины урд талын салхины шилийн харахад хагарсан өөр зүйл харагдахгүй байсан тэгээд би гутлаа өмсөөд машинаас буугаад харахад манай машины зүүн хойд талд цагаан машинтай мөргөлдсөн байсан тэгээд би жолоочийн хажуу тал руу шууд очоод эхнэрээ харахад машины урд талын дэр бутарсан байсан машины хаалгыг нээж эхнэрээ гаргах гэхэд хаалга нь онгойхгүй байсан тэгээд эхнэрээ жолоочийн эсрэг талын хаалганы цонхоор татахад эхнэр хамгаалах бүс зүүсэн байсан тэгээд хамгаалах бүсийг тайлаад эхнэрээ цонхоор татаж авахдаа ***юу болсон талаар асуухад юм хэлээгүй миний өөдөөс хараад байсан тэгээд би эхнэрээ аваад гадаа газар дээр суулгасан тэгээд нөгөө машины хүмүүсийг харахад жолооч болон нэг эмэгтэй машинаас бууж ирээд хүн аллаа гээд хашхираад ёолж байсан тэгээд жолоочийн эсрэг талд сууж байсан эмэгтэйн хаалга гацчихсан бууж чадахгүй ёолж байсан тухайн үед хажуугаар явж байсан цагаан өнгийн 200 байсан тухайн үед машины дугаарыг анзаарч хараагүй тэр машинаас 2 эрэгтэй нэг эмэгтэй бууж ирээд цагаан машины жолоочийн эсрэг талын хаалгыг эвдэж эмэгтэйг буулгасан манай машин болон нөгөө машины хүмүүс цагдаа түргэн тусламж дуудсан тэгээд эмнэлгийн машин ирээд дараа цагдаагийн машин ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...тэгээд би нэг сэрээд одоо хаана явж байгаа юм бэ гэхэд Цогтоо миний хажуу талд машин бариад хоёр орох гэж байна гэсэн тэгээд би эргээд ар талын суудал руу харахад Балжинням ар талын суудал дээр хэвтээд унтаж байсан тэгээд би буцаад унтаад өгсөн тэгээд нэг сэрсэн чинь би машин дотор машины урд талын салоны дэр нь задарсан би дэрлээд байж байсан тухайн үед эмэгтэй хүний орилох чимээ дуугарсан эмэгтэй хүн юу гэж хэлснийг би сайн санахгүй байна хажуу тийшээ жолоочийн суудал руу харахад Цогтоо хамгаалах бүс зүүсэн жолооны рүлээсээ бариад сууж байсан бөгөөд тэгээд юу болсон талаар Цогтоогоос асуухад Цогтоо юу ч дуугараагүй тэгээд манай найз залуу Балжинням намайг жолоочийн эсрэг талын цонхоор намайг машинаас гаргаад намайг газар суулгасан тэгээд нүдээ нээгээд харсан цагаан өнгийн машинтай мөргөлдчихсөн байсан тэгээд би босож чадахгүй суугаал байсан тэгээд эмнэлгийн машин ирээд хөдөлгөөнт эргүүлийн машин ирээд дараа нь цагдаагийн алба хаагч нар ирсэн тухайн үед би цочролд орсон болохоор зарим зүйлийг сайн мэдэхгүй байна. Би хамгаалах бүс зүүсэн болохоор гэмтэл бага авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн “...2023 оны 08 сарын 01-ний 07 цагийн үед байх дүү Цогт-Очир та хаана байгаа машин мөргөлдөөд осол гарсан хурдан хүрээд ирээчээ гэсэн тэгээд би тухайн үед ажилдаа гарах гэж байсан бөгөөд даргадаа хэлж чөлөө аваад осол болсон газар 10 өнгөрч байхад осол болсон газар очсон тэгээд дүү Цогт- Очроос 02-24 БУА дугаартай Балжиннямын машиныг хэн унаж явсан талаар асуухад дүү Цогт-Очир би осол болох үед машин унаад явж байсан тухайн үед нойрмоглоод зам тээврийн осол болчихсон байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-105 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч***өгсөн “...Тухайн үед нүүрс тээврийн засмал зам дээр ямар ч машин байхгүй байсан шатахуун түгээх станцын өнгөрөөд 100 гаруй метр явж байхад замын эсрэг талын урсгалд өөдөөс хар өнгийн суудлын жижиг машин хуртай гарч ирээд гэнэт мурис гээд манай машины чанх урдаас урсгал сөрөөд манай машиныг мөргөсөн. Тухайн үед 07 цаг 20 минутад осол болсон. Тэгээд унтаад сэрж байгаа юм шиг болсон.Би сэрээд эргэн тойрноо ажиглахад бүгдээрээ дуугарахгүй байсан. Би шууд нөхрөө хөе хөөе гээд ар талаас нь татаад дуудахад манай нөхөр чимээгүй байж байгаад ёооё гээд дуугарсан тэгээд би нөхөр Нэргүйбаатарыг хурдан буугаараа гэхэд манай нөхөр ёооё хүзүү хүзүү гээд байсан тэгээд манай нөхөр машинаас буусан тухайн үед би машины жолоочийн ар талд суу явж байсан бөгөөд осол болсны дараа урд талын зорчигчийн суудлын ард талд байсан бөгөөд манай хадам дүү Энхбаатар миний баруун гар талд байсан. Нэргүйбаатар жолоочийн ар талын хаалгыг онгойлгоод хадам дүү Энхбаатар ёолоод хөдөлж чадахгүй байсан тул Нэргүйбаатар бид хоёр хоёр талаас нь түшиж байгаад буулгаад газар хэвтүүлэхэд баруун гар, зүүн хөл нь хугарсан байсан. Нөхөр бид хоёр машины ар талаар тойроод машин зүүн талд ирэхэд жолоочийн хажуу талын хаалга дотогшоо чихэгдсэн байсан тул нээгдэхгүй байсан тэгээд би нөхөр Нэргүйбаатарыг эмнэлэг болон цагдаа дууд гэсэн тэгээд манай нөхөр Нэргүйбаатар 88758589 гар утсаны дугаараар эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манай хадам эгч Гүндэгмаа огт дуугарахгүй нүүр гар хэсэг нь цус болсон Corolla Fielder 2893 УАА дугаартай тээврийн хэрэгслээр урд талын дэр задраад тэр дэрийг нүүрээрээ доош хараад дэрлэсэн ба 10-15 минут орчим дуугарахгүй байсан. Тухайн үед засмал зам дээр урдаасаа хойш чиглэлтэй цагаан жийпэнд дотор нэг хүүхэн хоёр залуу ирээд жолоочийн хажуу талын хаалгыг хөшиж онгойлгож байхад хадам эгч Гүндэгмаагийн бие нь бага багаар хөдөлж эхэлсэн тэгээд тэр хоёр залуу хадам эгч Гүндэгмааг машинаас буулгаж газар хэвтүүлээд гарын боогоод эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд явсан." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
-Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч ***2023.08.30-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ”...А/ Тоуоta Camry 02-24 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Цэнд-Аюуш овогтой Цогт-Очир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. Б/ Toyota Corolla fielder маркийн 28-93 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Гомбо овогтой Нэргүйбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна. В/ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх, Г/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг Toyota Camry 02-24 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Цэнд-Аюуш овогтой Цогт-Очир нь зөрчсөн байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дахь тал/,
***Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх лавлагаа, тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 250 дахь тал/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *** нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.
Шүүгдэгч *** нь жолооч биш болох нь жолоочийн лавлагаагаар, тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Ёндонтүвшингийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдсон. /1 дүгээр хавтаст хэргийн 41, 26-38, 159-160 дахь тал/
Зам тээврийн ослын улмаас 28-93 УАА улсын дугаартай, “Тоёота фийлдер” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн*** нарын биед хүнд, ***биед хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10174 дугаартай, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10862 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 643 дугаартай “Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10176 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 130-131, 142-143, 125-126, 2 дугаар хавтаст хэргийн 241-245 дахь тал/,
Иймд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хохирогч Г.Энхбаатар, Г.Нэргүйбаатар, Г.Гүндэгмаа нарын эрүүл мэндэд хүнд, Д.Батмөнхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч*** нь “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хохирогч Г.Энхбаатар, Г.Нэргүйбаатар, *** нарын эрүүл мэндэд хүнд, Д.Батмөнхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч М.Марал-Эрдэнийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн магадлагааг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь тухайн хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтан, хэргийн мөрдөгч нар гаргасан байгаа нь уг хэрэгт хамааралгүй, хувийн сонирхолгүй, хөндлөнгийн, хараат бус байх этгээд шинжээчийн дүгнэлт гаргах зарчим зөрчигдсөн гэж үзэж, мөрдөгчийн магадлагааг нотлох баримтаар үнэлээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Нэг. Хохирогч *** хохирол, хор уршгийн тухайд.
Хохирогч ***биед “зүүн дунд чөмөгт ясны их эргүүлэг дайрсан хугарал, баруун зүүн умдаг ясны зөрүүтэй хугарал, зүүн аарцаг ясны дэлбэн, зүүн сүүжний тогооны үе дайрсан хугарал гэмтэл” бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10862 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дахь тал/,
Хохирогч ***р нь “*** миний бие нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас биеэр оролцож чадахгүй болсон тул /байнгын эмчилгээтэй байдаг/ миний бие нь сэтгэл санааны хохирлыг 100 хувь гаргуулан авах хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-д зааснаар Г.Энхбаатарыг “Дөрөвдүгээр зэрэглэл”-ийг тогтоосон, хохирогч хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч үүнд маргаагүй. /1-р хавтас хэргийн 153 дахь тал/
Шүүгдэгчийн гэм буруугийн байдал, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадварыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 23 дахин нэмэгдүүлсэнээр тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ц.Цогт-Очироос 15.180.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Энхбаатарт олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *** эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3.534.000 төгрөгийг хохирогч Г.Энхбаатарт нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Хохирогч***хохирол, хор уршгийн тухайд.
Хохирогч *** биед “хүзүүний 2-р нугалмын их бие, зуун хөл, баруун мэдрэлийн нумыг хамарсан зөрүүтэй сэлтэрсэн хугарал гэмтэл” бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10174 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна /1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор Г.Нэргүйбаатарыг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч*** нь “...бензин, буудлын зардалд 740.037 төгрөг, 2 сарын цалин хөлсөнд 14.607.600 төгрөг, сэтгэл санааны хохирлыг 100 хувиар бодож гаргуулах хүсэлтэй байна” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-д зааснаар Г.Нэргүйбаатарыг “Дөрөвдүгээр зэрэглэл”-ийг тогтоосон, хохирогч хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч үүнд маргаагүй. /1-р хавтас хэргийн 151 дэх тал/
Шүүгдэгчийн гэм буруугийн байдал, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадварыг харгалзан, мөн хохирогчийн биеийн байдал тогтворжиж ажил хөдөлмөрөө эрхэлж байгаа байдал зэргийг тус тус харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 23 дахин нэмэгдүүлсэнээр тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ц.Цогт-Очироос 15.180.000 төгрөгийг гаргуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цогт-Очироос бензин шатахууны зардал, буудлын зардал болох 740.037 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Нэргүйбаатарт тус тус олгохоор шийдвэрлэлээ. /2 дугаар хавтас хэргийн 134, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт/
Хохирогч Г*** нь хэдийн хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын цалин хөлсөнд 14.607.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Цогт-Очир, иргэний хариуцагч *** нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *** эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 936.000 төгрөгийг хохирогч***нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Хохирогч *** хохирол, хор уршгийн тухайд.
Хохирогч ***эрүүл мэндэд “зүүн нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх, зүүн нүдний хараа бууралт /2024.05.07 зүүн хараа 1/60 буюж 0.016/” нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн гарын богтос ясны доод 1/3 хэсгийг авах мэс засал /2023.09.19/-аар авсны улмаас бугуй үений хөдөлгөөн хүнд зэрэгт хязгаарлагдсан тул гэмтлийн хүндэвтэр зэргийн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 643 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /3 дугаар хавтаст хэргийн 241-245 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор***тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Гүндэгмаа нь “...Сэтгэл санааны хохирлоо 100 хувиар тооцуулж гаргуулах, цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтэй байна” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 859 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-гээр “хохирогч Г.Гүндэгмаагийн сэтгэцэд сэтгэл түгшилт, гэмтлийн дараах стрессийн шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна” гэж шинжээчийн дүгнэлт гарсан.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг хүндэрсэн байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 22 дахин нэмэгдүүлсэнээр тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ц.Цогт-Очироос 14.520.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гүндэгмээд олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Цогт-Очир, иргэний хариуцагч Б.Балжинням нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *** эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3.725.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Балжиннямаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.810.000 төгрөгийг хохирогч *** тус тус нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Дөрөв. Хохирогч, иргэний нэхэмжлэгч ***хохирол, хор уршиг болон иргэний хариуцагч Б.Балжиннямын тухайд.
Хохирогч *** биед “хэлэнд шарх, зүүн бугалга, ташаанд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10176 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал/,
Зам тээврийн осолд өртсөн 28-93 УАА улсын дугаартай “Toyota corolla fielder” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч ***болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 225 дахь тал/
*** шүүхийн шатанд хохирогчоор тогтоосон болно.
Зам тээврийн осолд өртсөн 28-93 УАА улсын дугаартай “Toyota corolla fielder” маркийн тээврийн хэрэгсэлд нийт 21.684.500 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023.08.23-ны өдрийн №971 дугаартай болон “Вендо” ХХК-ийн 2024.01.12-ны өдрийн №46496/ДД№28836306 дугаартай “Автомашины техникийн үнэлгээний тайлан”-гаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч *** нь “...Би 24 хоног ажилгүй байсан. Энэ хугацааны цалин болох 4.737.600 төгрөг болон миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 21.684.500 төгрөг, нийт 26.422.100 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний хариуцагчаар Б***тогтоосон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 85 дахь тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч *** нь “...Би Ц.Цогт-Очирыг жолооч биш гэдгийг мэдэж байсан боловч жолоогоо шилжүүлсэн. Би замдаа ядраад байна, хоёулаа унтаж амарья гэхэд дүү нь жаахан явуулаадахья гээд машиныг ** жолоодсон. Хохирогч ***1.156.486 төгрөг, Г.Гүндэгмаад 1.810.000 төгрөг тус тус төлсөн” гэх мэдүүлгийг гаргасан.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч **2023.08.30-ны өдрийн 20 дугаартай ”... В/ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлсэн” гэх шинжээчийг дүгнэлт гарсан ба шүүх иргэний хариуцагч Б.Балжиннямыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар иргэний хариуцагч Б.Балжиннямаас эд хөрөнгө /тээврийн хэрэгсэл/-д учирсан хохиролд 21.684.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батмөнхөд олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч*** нь хэдийн хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 24 хоногийн цалин хөлсөнд 4.737.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Цогт-Очир, иргэний хариуцагч Б.Балжинням нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хариуцагч ***эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.156.486 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч *** нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч *** нь “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хохирог***нарын эрүүл мэндэд хүнд, ***эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагар хасах, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагар хасах, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэх саналыг,
Хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байна” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ц.Цогт-Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цогт-Очирыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг түүний оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *** мэдэгдсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цогт-Очирт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***овогт ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хохирогч *** нарын эрүүл мэндэд хүнд, ***эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ц.Цогт-Очироос сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15.180.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Энхбаатарт, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15.180.000 төгрөгийг гаргуулж Г.Нэргүйбаатарт, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 14.520.000 төгрөгийг гаргуулж ***, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар иргэний хариуцагч *** эд хөрөнгөд учирсан хохиролд 21.684.500 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч *** Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***бензин шатахууны зардал, буудлын зардал болох 740.037 төгрөгийг гаргуулж, хохирогч ***тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч *** гаргасан “2 сарын цалин хөлсөнд 14.607.600 төгрөг гаргуулах” тухай, хохирогч, иргэний нэхэмжлэгч*** гаргасан “24 хоногийн цалин хөлсөнд 4.737.600 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч *** иргэний хариуцагч *** нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Хохирогч***нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч ***, иргэний хариуцагч ** нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч ***нь гэм хорын хохиролд хохирогч*** 3.534.000 төгрөг, хохирогч ***936.000 төгрөг, хохирогч ***.725.000 төгрөгийг, иргэний хариуцагч Д*** нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ***гэм хорын хохиролд 1.156.486 төгрөг, хохирогч *** 1.810.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ***