Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­03

 

  

 

 

 

 

 

 

       2023            12                  27                                                   2024/ШЦТ/­­­­03                                                 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Д,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.М,

Иргэний нэхэмжлэгч: “Д'' ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч, П.Л,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Д /цахимаар/,

Шүүгдэгч: Г.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Гс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өн овогт Г.Х холбогдох ****** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 22-р гудамжны 12 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Г.Х /РД:************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Г.Х нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох нүүрс тээврийн авто замын 167 дахь километр замд ‘’Энержи ресурс’’ ХХК-ийн эзэмшлийн Хово маркийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан ‘’Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно'' гэснийг зөрчиж, П.Б жолоодож явсан ‘’Д’’ ХХК-ийн эзэмшлийн Шаньхи маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, П.Б эрүүл мэндэд хүнд хохирол, ‘’Д’’ ХХК-д их хэмжээний буюу 95,535,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ: ‘’2023 оны 02 сарын 05-нд тээвэр хийж явсан. 150 дахь километр дээр зогсоол руу нэг машин орох гээд удаашраад ирэхээр нь хажуугаар нь дарсан урдаас машин гарч ирж осол аваар болсон. Г.Х би хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогч талаасаа уучлал хүсэж байна. Хорихоос өөр хөнгөн ял оноож өгнө үү.‘’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Миний хувьд дүгнэлт гаргахаасаа өмнө тухайн зам тээврийн осолтой холбоотой хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан явдалд харамсаж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч талаас нь өөрийнхөө үйлчлүүлэгч болон хувиасаа хүлцэл хүсэж байгааг хүлээж авна гэж хүсэж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн үеэсээ эхлээд л гэм буруугаа хүлээж байгаа. Дахин яриад байх шаардлага байхгүй байх гэж бодож байна. Гэм буруутайд тооцоход татгалзах юм алга. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явц ч гэсэн миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж байгаа, миний буруутай үйлдлээс болж осол гарсан гэдгийгээ хэлсэн байна. Иргэний нэхэмжлэгч нарын хувьд шүүхийн гарах шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэж бодож байна. Гэхдээ “Даглай шарга наян найм транс” компанийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн үндэслэлтэй гэж бодож байна. Гэхдээ “Даглай шарга наян найм транс” компани бас их хариуцлагагүй байна. 1500 ажилчинтай мөртөө нэг ч жолоочийн хариуцлагын даатгал, мөнгөө аваад 10.000.000 төгрөг гаргах ёстой гэдэг энэнээсээ авчихсан бол хохирол багасах ёстой. 2 дугаарт тээврийн хэрэгслийн даатгал байхгүй. Жишээлбэл “Даглай шарга наян найм транс” компанийн жолооч Г.Хүрэлтулга байсан бол яах вэ? даатгал байхгүй, манай компани хариуцахгүй гээд зогсож байх юм уу. Бага зэргийн үйлчилгээ хүртэл явуулдаг компани даатгал хийлгээд явж байгаа. Гэтэл “Даглай шарга наян найм транс” өнөөдөр даатгал хийхгүй, хийлгээгүй байгаа нь хариуцлагагүй байна. Тийм учраас шүүхийн гарах шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэдгээ ч илэрхийлж байна. Иргэний нэхэмжлэлийг гаргаж байгаагийн хувьд ингэж үзэж байна. Компанитай түрүүн нэлээн тодорхой ярьсан. Даатгалаас мөнгө гарах юм бол компаниас төл гэсэн мөнгийг төлж барагдуулна. Даатгалын компаниуд хэцүү байдаг, мөнгө гаргах дургүй. Баримтуудаа өгчихөөр энэ хэрэг шүүхээр шийдсэний дараагаар та нар тэр шийдэх тогтоолоо авчир тэрний дараагаар даатгалыг чинь төлж барагдуулна гээд наана нь хохирол мөнгөө даатгалаас аваад барагдуулаад, эрх зүйн байдлаа дээрдүүлэх боломжийг бас хангаж өгдөггүй асуудал байдаг гэдгийг хэлчих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Нэмэлт тайлбар байхгүй байна. Гэм буруугийн дүгнэлтээ дэмжиж байна. гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д гаргасан мэдүүлэгтээ: ‘’Манай нөхөр одоогийн байдлаар хүн амьтан танихгүй, юмаа мартаж санана, асгаж зугтана, шээж, баана... би сайн ярьж чадахгүй байна. Миний бие нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон миний нөхөр П.Базарваань зам тээврийн ослоос болж мэдүүлэг өгөх чадваргүй болсон тархи доргилтын хам шинж хэсэгчлэн ойгүйдэл сэтгэц эмгэгтэй болсон. Хүн амьтан танихгүй ухаан сонин орж гардаг ууж идсэн юмаа асгадаг, зутгадаг, бааз шээдэг уурлаж уцаарлагдаг. Ийм хүнтэй амьдарч байна. Манай нөхөр хөдөлмөр эрхэлж энэ ар гэрээ авч явж байсан. Одоо тэгээд эхнэр миний бие ирсэн. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. 6 настай, 3 настай. Одоо манай нөхөр ойгүйдэл хэзээ эдгэхийг мэдэхгүй байнгийн хараа, хяналт асаргаа хамгаалалт шаарддаг надад бол хүнд байна.

Зам тээврийн осол гарч Дагалай 88 транс ХХК бол маш их тус болсоор ирсэн одоо би баярлалаа гэдэг. Ханбогд сум руу Архангайгаас 4 удаа ирсэн 4 удаагийн ирж очих зардал бензин тос, буудлын мөнгө, хоол унд, мөн Архангайгаас Улаанбаатарт шар хадны эмнэлэгт сэтгэц үзүүлэхэд нөхөр авчирсан 2 хүний зардлыг ирэх очих унааны мөнгө хотод байрлах буудлын мөнгө мөн эм тариа мөнгө гаргасан. Эдгээр дээр би хууль зүйн туслалцаа авах шаардлага үүссэн тул өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгтэй 2023.05.05-ны өдөр гэрээ байгуулж мөн өдрөө 2 сая төгрөг 05-р сарын 15 өдөр 1 сая төгрөг өмгөөлөгч 5405270574 хаан банк дансанд хийсэн. Энэ 3 сая төгрөг Дагалай 88 транс ХХК-ийн зүгээс надад буцааж олгож өгсөн. Иймд ХХК-ийн зүгээс урьдчилан төлөөлж явсан бүх зардлуудыг Энержи ресурс ХХК-аас гаргуулж Дагалай 88 транс ХХК-д гаргуулж өгнө үү.

Шүүгдэгч Г.Х зүгээс өнөөдрийн байдлаар 15,500,000 төгрөг авсан сэтгэл санааны хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин нийлээд 30,800,000 төгрөг авахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан. Эцэст нь шүүгдэгч Г.Хүрэлтулгад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Г.М гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Өмгөөлөгчийн зүгээс ярья. Миний үйлчлүүлэгч маш хэцүү байна, сэтгэл санаа нь уйлаад ярьж чаддаггүй. Үргэлжлүүлээд яръя. Миний үйлчлүүлэгч П.Базарваань хүнтэй ярих боломжгүй болсон. Сэтгэл санаа нь ойгүйжүүлэлт гэдэг гэмтэл авсан, тархины гэмтэл хам шинж авсан учраас хүнтэй ярих байтугай эхнэр үр хүнтэй таньдаггүй, баадаг шээдэг, маш хүнд асаргаа сувилгаанд байдаг болсон. Шүүгдэгчийн хувьд хэрэг гарснаас хойш өөрөө болон түүний эхнэр нь Б.Дарьлхамтай удаа дараа ярьсан байгаа. Шударга ёсны зарчмын үүднээс хэлэх нь зөв болов уу гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Г.Хүрэлтулгын зүгээс миний үйлчлүүлэгч Б.Дарьлхамд 15.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Бид 2023 оны 12 сарын 08-ны өдөр Ханбогд сумын нотариат дээр орж эвлэрлийн гэрээг байгуулсан. Эвлэрлийн гэрээг байгуулахдаа талууд харилцан ярилцаж байгаад энэхүү гэрээг байгуулсан. Хэрэг гарснаас хойш 10 сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд П.Базарваань ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан. Иргэний хуулийн 497, 505-д зааснаар шаардах эрхийнхээ хүрээнд шүүгдэгчтэй харилцан тохиролцоод 10 сарын хөлс болох 5.500.000 төгрөг дээр Монгол Улсын дээд шүүхийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал гээд 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан. Жишиг аргачлалын хүрээнд миний үйлчлүүлэгчийг 5 дугаар зэрэглэлээр тогтоосон байгаа мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаад ажил төрөл дээрээ эрхэлдэггүй, шүүгдэгч бас хүнд гэмтэл авсан гэдэг аль аль талынхаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 дахин буюу хамгийн доод хэмжээгээр 550.000 төгрөгийг 46 дахин үржүүлээд сэтгэл санааны хохирлоо бодож гаргасан. Нийтдээ 30.800.000 төгрөг гарсан. Үүнээс 2.800.000 төгрөгийг өгөөд 28.000.000 төгрөгт тодорхой хэмжээний график байгуулаад төлье гэдэг байдлаар гэрээг байгуулсан. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдааныхаа дараа ажил төрөл эрхлээд өгье,  дээрээс нь хань ижил зээл авъя, ах дүүсээсээ тусламж дэмжлэг авъя, байр, газраа зарах гэдэг юмнуудаа харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Манай зүгээс өнөөдрийн шүүх хуралдааны байдлаар шүүгдэгч Г.Хүрэлтулгаас нэхэмжлэх мөнгө алга байна. Хавтаст хэргийн хүрээнд хохирол төлбөрийн баримтыг 2 удаа гаргаж өгсөн. Нийтдээ 6.437.822 төгрөг энэ зөвхөн эм тарианы мөнгө, эмнэлэгт үзүүлсэн эм тариа, нөхөр нь бааж, шээдэг болсон учраас маш их памперс хэрэглэдэг памперсны мөнгөн дүн байгаа. Дашрамд “Даглай шарга наян найм транс” гэдэг компанид маш их баярлаж байгаагаа миний үйлчлүүлэгч уг нь өөрөө хэлье гээд байгаа боловч өөрөө уйлаад хэлж ярьж чадахгүй байна. Яагаад гэхээр осол гэмтэл гарсан цагаас эхлэн П.Базарваанийн эрүүл мэндэд маш их анхаарал тавьсан компанийн зүгээс өөрөөр хэлбэл эхнэр нь өнөөдрийн байдлаар 4 удаа Ханбогд сумд ирж очсон. Архангай аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас Ханбогд руу ирэх унааны зардал, ирж очихын зардал, бензин шатахууны мөнгө мөн дээрээс нь энд хүн танихгүй учраас буудал, хоолны мөнгө бүх мөнгийг компанийн зүгээс гаргасан байгаа. Миний үйлчлүүлэгчийн нөхөр болох  П.Базарваань Улаанбаатар хотод Шар хаданд сэтгэцийн эмнэлэгт үзүүлсэн байдаг. Мөн Архангай аймгаас Улаанбаатар орох Б.Дарьлхам энэ хоёрын зардал мөнгө, Улаанбаатар хотод байрласан буудлын мөнгө төгрөгийг компанийн зүгээс өгч явсан байдаг. Компанийн зүгээс өөрсдөө баримтаа гаргана. Яагаад гэхээр хуулийн этгээд аудитын шалгалт авах учраас бид нар өөрсдөө баримтаа баримтжуулж явна гэсэн учраас бусад зардлууд нь компанийн зардал руу орчихсон байгаа юм. Яг одоо Б.Дарьлхамын өөрийнх нь данснаас гарсан мөнгө нь өнөөдрийн байдлаар 6.437.822 төгрөгийн баримт гарсан байгаа. Нэгэнт нөхөр нь ойгүүжуулалт өвчтэй болсон учраас Б.Дарьлхамын хувьд хөдөөгийн хүн учраас яалт ч үгүй хууль зүйн туслалцаа авах шаардлага үүссэн. Үүний хүрээнд Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгч надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Хууль зүйн туслалцааны төлбөрт 3.000.000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг мөн компанийн зүгээс Б.Дарьлхамд олгосон байдаг. Б.Дарьлхамын аав ээж, ах дүү нараасаа мөнгө цуглаагаад өмгөөлөгчийн хөлсийг өгсөн байсан. “Даглай шарга наян найм транс” компани энэ мөнгийг бид нар өгье, зайлшгүй гарч байгаа зардал юм байна гэж үзээд гаргасан байгаа. Өнөөдрийн байдлаар хохирогчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх мөнгөн дүн, төлбөр мөнгө алга байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг миний бие Г.Хүрэлтулгад холбогдох хэрэг дээр өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг гаргая. Дараах байр суурь дээр дүгнэлтээ гаргаж байна. Хэрэг учрал гарсан өдрөөс хойш өдийг хүртэл шүүгдэгч Г.Хүрэлтулга нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон зүйлчлэл дээр маргаж мэтгэлцдэггүй юм байна. Өөрийнхөө үйлдсэн хэрэг дээр чин санаанаасаа гэмшиж одоогийн байдлаар миний үйлчлүүлэгч Б.Дарьлхамын дансанд 15.500.000 төгрөгийг өгсөн. Үүнд дансаар болон зарим мөнгийг бэлнээр өгснөөр тооцогдож байгаа. Өнөөдрийн байдлаар 15.500.000 төгрөгийг Б.Дарьлхам хүлээгээд авсан байна. 30.800.000 төгрөгт сэтгэл санааны хохиролд эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээ байгуулдаг өдрөө 2.800.000 төгрөгөө өгөөд үлдсэн 28.000.000 төгрөгийг тодорхой хэмжээний график гаргасан байгаа. 2024 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл сар бүр 2.000.000 төгрөгөөр төлнө гэдэг байдлаар гэрээг байгуулсан. Энэхүү байгуулсан гэрээг шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нь оруулж өгөөч ээ гэдэг саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөгийг “Даглай шарга наян найм транс” компани нэхэмжлээд байна. Энэхүү мөнгийг гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэхүү гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгч Б.Дарьлхамын нөхөр П.Базарваань тархи доргилтын хам шинж хэсэгчилсэн ойд нь  сэтгэцийн эмгэгтэй болсон өөрөөр хэлбэл дээрх эмгэг хэзээ арилах, хор уршиг хэзээ арилах тодорхойгүй. Одоо ч гэсэн өвчтэй хэвээрээ байгаа. Тийм учраас эхнэр Б.Дарьлхамын хувьд өөрийнхөө өмнөөс яалт ч үгүй хуулийн хүрээнд шаардлага гарсан. Шүүх хуралдааны явцад бол харагдаж байна. Б.Дарьлхамын хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэхэд чадвар бас муутай, уйлдаг, юу гэж хэлэхээ мэдэхгүй хууль эрх зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлагууд гарсан. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас зайлшгүй хууль эрх зүйн туслалцаа авах шаардлага гарсан учраас өмгөөлөгчийг авсан. Энэхүү мөнгийг “Даглай шарга наян найм транс” компанид гаргуулж өгөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч А.Даваабилигийн гаргасан дүгнэлтийг сонслоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид гаргасан мөнгийг төлөх боломжгүй. Энэ хүний өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрх нээлттэй, энэ мөнгийг гаргуулахгүйгээр шүүхийн практик тогтсон гэдэг агуулгаар ярьж байгаа нь ёс зүйгүй дүгнэлт гэж үзэж байна. Яагаад гэхлээр шүүхийн гарах гэж байгаа шийдвэрт нөлөөлж байгаа мэтээр ярьж байна. Шүүхэд практик болсон юм гэдэг нь үнэхээр үндэслэлгүй шүү. Хэргийн хүрээнд сая улсын яллагчийн яриад байна. Энэ хэрэг Г.Хүрэлтулга гэдэг хүний өөрөөр хэлбэл танайтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан жолоочийн санамсар болгоомжгүй үйлдлээс гараад энэ хэрэг гарсан. Хэргийн улмаас эрдэнэт нэг хүн насаараа, хэзээ эдгэх нь мэдэгдэхгүй хор уршигтай байдалтай, сэтгэцийн эмгэгтэй, бааж, шээдэг хүний асаргаа сувилгааны хүн болоод үлдсэн. Ийм учраас эхнэр нь өөрөө хүний өөдөөс бас олигтой ярьж хэлж чадахгүй, өөрийгөө бусдад ойлгуулах чадваргүй учраас өмгөөлөгч зайлшгүй авч байгаа. Өмгөөлөгч авч байгаа үйлдлийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний гэдэг агуулгаар тайлбар нь өөрөө хэт явцуу утгаар нэг талыг барьж ярьж болохгүй. Хэрэг зам тээврийн осол гарсны улмаас хог уршиг учирсан, нөхөр нь мэдрэл муудсан, эхнэрээс нь өөр явах хүн байхгүй болсон. Эхнэр өөрөө өөрийгөө өмгөөлөөд хууль эрх зүйн мэдлэг дутмаг учраас хуульчаас тусламж аваад явж байгаа. Энэ тусламж авч байгаа мөнгийг компанийн зүгээс урьдчилаад сэтгэл гаргаад өгч байгаа. Энэ мөнгийг буцаагаад гэм буруутай этгээд, ажил олгогчийн зүгээс гаргуулаад шийдэх нь өөрөө ямар нэгэн байдлаар аль нэгэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлүүд гарахгүй. Тухайн гэмт хэрэгтэй холбоотойгоор гарсан хохирол, хор уршгийн асуудал яригдана. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Ажил олгогчийн зүгээс энэхүү мөнгийг гаргах хууль зүйн үндэслэлтэй. А.Даваабилэг төлөөлөгчийн хувьд гэрээний талуудад бид оролцох боломжгүй, Г.Хүрэлтулга 28.000.000 төгрөгөө төлөх нь ойлгомжтой гэдэг байдлаар ярьж байна. Нэгэнт гэрээ байгуулсан, гар гараа барих зарчмын хүрээнд 28.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Хүрэлтулга төлөх ёстой. Энэхүү төлье гэдэг эвлэрлийн гэрээний асуудал шүүх тогтоолд, тогтоох хэсэгт оролцуулж өгөөч ээ гэдэг саналаа дэмжиж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ‘’Д’’ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч гаргасан тайлбартаа: ‘’Дагалай шарга наян найм транс” ХХК осол гарснаас хойш хохирогч П.Базарваанийн эрүүл мэндэд тусламж дэмжлэг үзүүлсээр өнөөдрийг хүртэл ирлээ. Хэргийн материалд эм тариа, онгоц, унаа, бензин шатахуун, буудал зэргийн баримтуудыг тодорхой гаргаад өгсөн. Задаргаануудыг нь тайлбарлаад тооцоолоод гаргаад өгье. П.Базарваанийн хувьд 2022 оны 10 сарын 11-ний өдөр “Дагалай шарга наян найм транс” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж эхлэхдээ жолооч болгонд өдөр тутам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар зөвлөгөөг өгч ажилладаг. Компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу осолд орсны дараа эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлсэн үүргээ биелүүлсэн. Хохирол төлбөрт “Хас үнэлгээ” компанийн чиргүүл болон чирэгч толгойнд 95.535.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардалд 5.736.000 төгрөг, тухайн 72-06 тээврийн хэрэгслийг 167 дахь километрээс журмын хашааны зогсоолд тавьсан байдаг. Зогсоолын төлбөрт хоногийн буюу өдрийн 44.000 төгрөгөөр 02 сарын 07-ны өдрөөс 08 сарын 02-ны өдөр хүртэл 194 хоногийн хугацаанд тавьсан. 8.536.000 төгрөгийн төлбөр гарсан байдаг. Бусад зардалд П.Базарваанийн эмчилгээ болон онгоцны зардлуудыг оруулсан. Онгоцны зардалд 10 хүний суудлыг түрээсэлж өгсөн 2.430.850 төгрөг, нэг хүний нислэгийн зардал 243.000 төгрөг байдаг юм байна лээ. Тухайн үед П.Базарваанийн ах Мягмаржав, Булгантамир гэдэг хүн хариуцаж авч явсан байдаг. П.Базарваанийг суулгаа явах боломжгүй учраас хэвтүүлж авч явна гэсэн үүднээс бид нар төлж хот руу онгоцоор явуулсан байдаг. Онгоцноос манай компаниас хотод хүлээж авах юм байхгүй учраас манай компаниас Мөнх-Эрдэнэ гээд худалдан авалтын хариуцсан мэргэжилтнийг явуулаад, эмнэлгийн машин хөлсөлж авч очоод П.Базарваанийг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн байдаг. Энэ хооронд эмнэлгийн машин түрээсэлсэн эм тариа, үзлэг шинжилгээ, зураг авхуулах гэх мэт бүх зардал нийлээд 2.380.000 төгрөг болсон байна. Шатахууны зардалд 604.504 төгрөг, унааны зардалд 1.329.600 төгрөг, хохирогчийн өмгөөлөгч хэлсэн Архангай аймгаас Улаанбаатар, Улаанбаатараас Ханбогд сум руу 2 удаа мэдүүлэг өгөхөөр 2 удаа анхан шатны шүүх хуралдаанд оролцохоор ирсэн байна. Нийтдээ 4 удаа ирж буцсан зардал орж ирж байна. Мөн Улаанбаатар хотод сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотод байрлах газар байхгүй гэдэг үүднээс буудал авч өгч сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Баримтууд хэрэгт байгаа. Нийт дүнг нь танилцуулж өгөх гэсэн юм. Буудлын мөнгө 755.000 төгрөг гарсан байна. Үүний дараа гүйцэтгэх захирлаас буцалтгүй тусламж гэж 3.350.000 төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн. Нийт 120,656,954 төгрөгийн хохирол учирсан байна. Хохирлын талаар дүгнэлтээ танилцуулъя. Манай компани 2018 оноос хойш нүүрс тээврийн үйл ажиллагааг эрхлэн оруулж байгаа. Монгол Улсын хууль тогтоомж болон дүрэм журмыг чанд сахин мөрдөж ажилладаг. Хэргийн үйл баримтын талаар талууд нэлээн тодорхой ярьсан учраас хууль зүйн үндэслэлийн талаас танилцуулъя. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээс урьдчилан зам тээврийн осол гарсны улмаас бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгө хохирол учирсан болох нь баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан шууд үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхой хуульчилсан байгаа. Мөн зүйлийн 5 дахь хэсэг шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтоох гэж тус тус заасан энэ хүрээнд “Дагалай шарга наян найм транс” ХХК-д учирсан хохирлыг шүүх тогтоож өгөх хууль зүйн үндэслэл байна гэж харж байна. Иргэний хуулийн 498.1.Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байдаг. Нэн тэргүүнд “Энержи ресурс” компани иргэний хариуцагчаар татагдсан учраас гэмт хэргийн улмаас үүссэн хор, хохирлыг нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй гэж харж байна. Иргэний хуулийн 499.1 Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй өөрөөр хэлбэл “Энержи ресурс” компани 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Энержи ресурс” компани болох нь 2-р хавтаст хэргийн 17-р хуудсан авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. “Энержи ресурс” компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ хавтас хэрэгт авагдсан байдаг. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Тийм учраас “Энержи ресурс” компани улсын бүртгэл дээр эд хөрөнгийн хэмжээг тусгайлан тусгасан байдаг. “Энержи ресурс” хохирлыг бүрэн барагдуулах боломжтой гэж үзэж байна. Иймд гэм хорын хохиролд 120.656.950 төгрөгийг гаргуулж “Даглай шарга наян найм транс” ХХК-д олгож өгөхөөр шийдвэрлэж өгнө үү. Иргэний хариуцагч болон иргэний нэхэмжлэгч А.Даваабилиг төлөөлөгчийн тайлбар дээр үндэслээд хөрөнгийн үнэлгээний компаниас бусад хохирол шууд бус зардал энийг иргэний журмаар нэхэмжлээд яв гэсэн тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй. Нотлох баримтын шаардлага хангуулаад, нотлох баримтуудаа гаргаад өгсөн бол энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаараа нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах бүрэн боломжтой. 2-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5.2-т заасан гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх. Энд “Хас үнэлгээ” компанийн хөрөнгийн үнэлгээ болон бусад онгоцны зардал зайлшгүй гараад байгаа өмгөөлөгчийн зардал, шатахуун, эмчилгээ, эм тарианы мөнгөнүүд багтаад байгаа юм. Эдгээр чинь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг. Яагаад заавал шууд болон шууд бус гээд ялгаж зааглаад байгаа юм. Шууд хохирлыг шүүхээс гаргуулна гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Хууль дээр тодорхой заасан. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг гаргуулна. Эдгээр зардлыг гаргуулах үндэслэлтэй. Хохирол гарсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас шүүх эрүүгийн хэрэгтээ хамтад нь шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ‘’Дагалай шарга наян найм транс’’ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Лхагвадорж гаргасан тайлбартаа: ‘’Ерөнхийдөө болсон процессоо эхнээс нь ярья. Миний бие хөдөлмөрийн аюулгүй байдлын албыг ахалж ажилладаг. Уртын болон богино салбарын тухайн ослын орой 2 талын салбараас ХАБЭА болон эмч нараа томилж оруулсан байдаг. Тухайн үед яаралтай тусламжийн эмнэлэгт анхны тусламжийг үзүүлээд. Үүнтэй холбогдуулаад манай хотын салбарын тээврийн нэгж Оюутолгойн онгоцыг хөлслөөд үйлчилгээ авахыг зохион байгуулсан. Тухайн өвчтөнийг манай хотын салбар болон хамт дагалдаж явсан Булгантамир, Хулан, энэ 3 хүний зардлаас гадна тухайн хүнийг эмчлэх гэдэг үүднээс 7 хүнийг нэмэлтээр түрээслээд яаралтай тусламжийн үзүүлэхээр авч явсан байдаг. Үүнтэй үүний дараа тухайн өвчтөний хамгийн эхний мэдүүлэг дээр Улаанбаатар хотод 05 сард ирсэн үед нь П.Базарваань болон эхнэр нь, төрсөн эгч гээд 3 хүн ирсэн байдаг. Тэр 3 хүн маань Архангайгаас, Улаанбаатар хот өөрсдөө машин хөлсөлж ирсэн байдаг. Шатахууны хөлс 1.329.600-даа орсон. 800.000 төгрөгөөр хувийн машин хөлсөж явсан, жолоочтой байсан учраас нотариат хийгээд батлуулсан. Бусад зардлыг бид тусгаагүй. Жишээлбэл хоол хүнсний төлбөр, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү баримт байгууллага дээр гардаггүй учраас зарим нэг зардлуудыг тооцоонд оруулаагүй байгаа. 02 сарын 07-ны өдрөөс хойш тээврийн хэрэгсэл хэрвээ нүүрс тээврийн ачилтдаа явж байсан хамгийн багадаа нэг сардаа 5 рейс гэж тооцох юм бол өнөөдрийн байдлаар 10 сарын хугацаанд 3 тэрбум 90.000.000 төгрөгийн алдагдалд орсон явж байна, гэх мэтчилнээр төлбөрүүдийг бид нэхэмжлэх үндэслэл байгаа хэдий ч бидний зүгээс нэхэмжлэхгүй байр суурьтай байгаа. Манай компанийн үндсэн жолооч байсан учраас бид хөдөлмөрийн гэрээнд заасныхаа дагуу бүх тусламжийг компаниас гаргаж байсан. Зарим нэг өмгөөллийн хөлсийг буцалтгүй тусламж гэдэг зардлаар гаргаж өгсөн байдаг. Миний бие энэ хэрэг дээр  эхнээс нь одоо хүртэл нийтдээ 4 удаа Ханбогд, Цагаанхад руу ирж очсон байдаг. Хамгийн гол нь манай жолооч дөнгөж 24 настай залуу хүн байгаа учраас сэтгэл санаа болон эрүүл мэндийн байдал нь сайжраасай л гэдэг хүсэлттэй байгаад байгаа. Шүүгдэгч маань буруугаа хүлээж байгаа учраас эдлэх ялыг нь боломжтой хэмжээгээр багасгаж өгөх тал дээр саналтай байна. Хохиролтой холбоотой зүйл болсон. А.Даваабилиг төлөөлөгч манай компани жолоочоо 269 дүгээр тогтоолын дагуу өөрсдөө гэмтээсэн юм шиг байдлаас хандаж байгаа нь буруу байна. Би хөдөлмөр аюулгүй байдлын чиглэлээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Магадгүй манай жолооч өөрөө ажил үүргээ гүйцэтгэж байгаад өөрийн буруугаас ч юм уу биедээ гэмтэл учруулсан байх юм бол бид хөдөлмөр аюулгүй байдлын тухай хуулийн зардлын дагуу шууд болон шууд бус зардлыг гаргаад явдаг. Гэтэл энэ чинь гаднын нөлөөгөөр, эрх зүйч хүн ийм хариуцлагагүй тайлбар хийж байгаа нь сэтгэл дундуур байна. Бид сэтгэл гаргасныхаа төлөө буруудаж байгаа юм уу, бид энэ хүмүүсийг өөрсдөө гэмтээчхээд, хөдөлмөр аюулгүй байдлын тухай хуулийн хариуцлагаас зугтааж байгаа юм шиг буруу ойлголтыг өгөөд байгаа нь харамсалтай санагдаж байна. Тэрийг бол няцааж байна.  гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч ‘’Э’’ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Да гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Манай компани 2005 онд үүсгэн байгуулагдаад Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уул уурхайн цогцолбороор бүтээн байгуулалтыг хийгээд үйл ажиллагаа явуулдаг. 2009 оноос эхэлж энэ кэйс дээр яригдаад байгаа нүүрс тээврийн үйл ажиллагаа маань эрхлээд тогтвортойгоор үйл ажиллагаа явуулдаг компани. Мянга гаран машинтай, тэр хэмжээгээрээ 2 дахин өсгөсөн хэмжээний жолоочтой. Маш өргөн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагааг эрхэлдэг компани. Ганц Г.Хүрэлтулга дээр биш Монгол улсад цор ганц байгаад байгаа нүүрс тээврийн экспортын ганц зам үнэхээрийн ачаалалтай байдаг маш их хэмжээний осол гарч байдаг. Бид нар байнгын осол аваарын төслүүд дээр ярьж байдаг харамсалтай тохиолдлууд ч маш их байж байдаг. Хохирогч болон хохирогчийн ар гэрээс уучлал хүсье. Маш хүнд байгаа. Сонсоход ч хүнд байна. Дандаа л ийм нөхцөл байдалд ордог. Г.Хүрэлтулгын зүгээс харахад гэмт хэрэг үйлдчихье, хэн нэгнийг хохирооё гээд үйлдэлд ороогүй. Зам тээврийн осол болгоомжгүй гэмт хэрэг байдаг. Хохирогч нар өөрсдөө ойлголцоод гэрээ байгуулсан бололтой сонсогдож байна. Эвлэрлийн гэрээ байгуулсан гэж яригдаж байна. Байнгын ийм нөхцөл байдалтай энэ хүнд нөхцөл байдалтай бид нар ажилладаг. Тэр хэмжээгээрээ бид эрсдэлээ хамгаалуулаад бүх төрлийн даатгалд даатгуулсан, хамгаалалттай явж байдаг компани. Манай компанийн хувьд 01-37 УНА тээврийн хэрэгслийг Г.Хүрэлтулга жолооддог. Г.Хүрэлтулгын эзэмшилд үйл ажиллагаагаа, албан тушаалаа явуулдаг. Энэ машинд 5.294.400 чиргүүлд нь, 73.531.500 чирэгч нийтдээ 78.825.900 төгрөгийн хохирол учирсан байдаг. Би иргэний нэхэмжлэгч учраас хохирлоо хэлж байгаа. Компанийн чирэгч 110.000.000 төгрөгийн үнэлгээтэй ийм чирэгчид хохирол учирсан. Цаашид ашиглах боломжгүй хохирол учирсан байгаа. Бид тээврийн хэрэгслийнхээ хувьд бүрэн даатгал авсан байдаг. Одоо даатгалд материал төлбөрийг нь авахаар өгсөн. Нэг асуудал яваад байсан, хэрэг шалгах ажиллагаа нэлээн удаашралтай явагдсан. Хохирогч болон шүүгдэгч нар аль аль нь хоёулаа хүнд гэмтэлтэй мөн тэр хэмжээгээр ажиллагаа удааширсан байж болно. Эмнэлгийн ажиллагаатай яваад байсан учраас хохирол нь тодорхойлогдохгүй яваад байсан юм. Цаад талаас хэдэн төгрөгийн хохирол учирч байна, эрүүл мэндэд учирсан хохирол нь хэд байна ч гэдэг юм уу байдлаараа даатгалын баримт даатгалын нөхөн төлбөр маш удаан хүлээлттэй одоо хүртэл хүлээлттэй байгаа. Тээврийн хэрэгсэл, бидэнд учирсан хохирол 100%-ийн даатгалтай, 110.000.000 төгрөгөөр үнэлсэн тээврийн хэрэгслийг 100%-ийн даатгалтай байгаад байгаа учраас 78,8 сая төгрөгөө авчих болов уу гэж найдаж байгаа. Гэхдээ би өнөөдөр компанийг төлөөлж орж байгаа хүний хувьд 78,8-ыг даатгалаас авна гомдолгүй, хохиролгүй гэж хэлж чадахгүй байгаа учраас намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод өгөөч ээ би боломжоо илэрхийлж хэлнэ гэдэг байдлаар хандсан юм. Бүрэн даатгалтай яваад байгаа даатгалын материалаа өгсөн байгаа. 2 дугаарт мөн жолоочийн хариуцлагын даатгалтай байдаг. Монгол улсад жолоочийн хариуцлагын албан зураг журмын даатгал том тээврийн хүнд даацын тээврийн хэрэгсэлд 10.000.000 төгрөг хүртэл хамгаалалттай байдаг. Жижиг тэргэнд 5.000.000 төгрөг, манайх энэ өндөр эрсдэлтэй зам дээр 10.000.000 төгрөгөөр хамгаалалт хийх боломж байхгүй учраас нэмэх нь 40.000.000 төгрөг сайн дураараа аваад нийт 50.000.000 төгрөгийн хамгаалалттай явдаг юм. Жолоочийн хариуцлагын даатгал буюу Г.Хүрэлтулга бусдын эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцахдаа компанийн зүгээс 50 хүртэл сая төгрөгийн даатгалын хамгаалалтаар хариуцахаар хамгаалсан байдаг. Мөн энэ хамгаалалтыг авахаар бид хандаж байгаа. Эрүүл мэндийн хохирол нь тодорхой болохгүй байгаад байсан учраас 4,8 сая гэдэг баримт хэрэг дотор байсан юм. Эрүүл мэндэд учирсан хохирлын баримт гээд. Эрүүл мэндийн хохирол тодорхойгүй байгаад байгаа учраас сайн дурын болон албан журмын буюу жолоочийн хариуцлагын даатгалын хохирол төлбөр орж ирэхгүй байсан шалтгаан нь эрүүл мэндийн даатгалын 80%-ийг төлөөд даатгалд үлдэх хувийг эд хөрөнгөд учирсан хохиролд төлдөг учраас эхэлж эрүүл мэндийн даатгал хохирол нь хэдэн төгрөг байгаад байна, шүүхийн шийдвэр гэдэг асуудал яригдаад байсан. Бид мэдээж гэрээний үүргийнхээ дагуу даатгагч байгууллагаасаа хэрэг маргаан шийдвэрлэгдэхээс өмнө хангалттай хэмжээгээр гаргаач ээ гээд гомдол санал гаргасаар байгаад бид нар сайн дураараа хамгаалалт авдаг 40.000.000 төгрөгийн хамгаалалтын төлбөр, сая 2 дахь өдөр төлбөр маань орж ирсэн байдаг. Татварын 4.000.000 төгрөг нь хасагдаад 36.000.000 төгрөгөөр манай дансанд ороод ирсэн. Тухайн өдөр “Даглай шарга наян найм транс” компанийн төлөөлөгчтэй холбогдоод төлбөрүүдээ хэр хэмжээтэй байна гээд эрүүл мэнд, эд хөрөнгө учирсан хохирлыг 80,20 гэдгээр хуваагдаж хийх болоод байдаг. Яаралтай төлбөр төлөх гэдэг асуудал байсан. Материалтай танилцаж байж болно гээд байсан. Өнөөдөр эцэслэгдэж хохирол төлбөрийн баримтууд шүүх хуралдаан дээр гарч ирж байгаа учраас тодорхой болоогүй байсан байна. Одоо хохиролд 36.000.000 төгрөгийн төлбөр төлөхөд бэлэн байна. Та нарт боломжтой гэвэл 30 минутын завсарлага аваад хохирол төлсөн ч 30 минутад бол шилжүүлэг хийчхэж болох л юм байна. Тодорхой болоод ирвэл, гэхдээ бас нэг асуудал болоод ирлээ манайх ч гэсэн бас өөрөө хуулийн этгээд, олон улсад хөрөнгийн бирж гарсан компани учраас ганц Монгол Улсын хууль тогтоомж биш олон улсын гэрээ конвенц бүх юмыг дагаж мөрддөг газар. Санхүүгийн тайлан бүх юм баримттай байх ёстой байдаг. Жишээлбэл эрүүл мэндэд учирсан хохирол 28,10-ны хэд үлдээд тохиролцсон байна гээд сонстол эвлэрлийн гэрээгээр тохиролцчихоод байгаа. Уг нь сэтгэл санааны учирсан хохирол нь яг хэдээр үнэлэгдээд хэд болоод байгаа юм ч гэдэг юм уу энэ нь тодорхой гараад ирсэн. Эрүүл мэндэд эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан зардал маань хэд боллоо гэдэг нь тодорхой болоод ирсэн байсан бол би 80%-ийн эрүүл мэндийн зардал шилжүүлэх нь зүй болсных гээд зогсож байтал сайн дураараа талууд эвлэрлийн гэрээ хийсэн байгаа учраас эвлэрлийн гэрээнээс төлсөн төлбөрийг компани төлчхөөд зогсож байдаг. Араас нь энэ тайлбарыг хувьцаа эзэмшигчдийн өмнө ч юм уу биржид тайлбарлаад зогсож байх бас боломжгүй болчхоод байна. Ямар ч байсан эвлэрэл хийгээд хүлээн зөвшөөрнө, хэдэн төгрөгөөр эвлэрч байгаа эвлэрсэн нь өөрөө үндэслэл гээд ярих учраас сайн дураараа хийгдэж байгаа зүйл учраас би хохирогчдтой эвлэрлийн гэрээний хийгдсэн төлөвлөгөө дээр яг үнэхээр хүнд болчихлоо. Цаанаа ямар баримтаар яаж хийгдчихэв гэдэг. Тэгэхдээ энэ бол хүн ёсны зарчим. Өмнө нь хэлсэн хууль бус зүйл биш шүү дээ. Болгоомжгүйгээр аль аль нь хүнд нөхцөлд байгаад байгаа учраас талууд сайн дураар тохиролцох боломж байгаа. Тэгэхлээр надад ямар ч гэсэн 36.000.000 төгрөгийн даатгалаас орж ирэх нөхөн төлбөрийн асуудал байна. Цаашлаад 10.000.000 төгрөг нэмж орж ирэх ёстой асуудал, өөрөөр хэлбэл Г.Хүрэлтулгад манай компани даатгалынхаа хамгаалалтад авч өгсөн нөхөн төлбөрт төлөх боломж байгаа. Төлбөр төлөх байдлыг ингэж илэрхийлчихье гэж бодож байна. Нэхэмжлэлийн хувьд 78,8-ыг одоогийн байдлаар төлбөр аваагүй ийм нэхэмжлэлтэй яваад байгаа шүү гэдгийг хэлчихье. Г.Хүрэлтулгад холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах хуулийн этгээдийн төлөөлөгчөөр оролцож байгаа. Хохирлыг хариуцах хуулийн этгээдийн төлөөлөгчөөр оролцож байгаа. Уг нь хариуцвал зохих нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярих ёстой байх иргэний хариуцагч болон нэхэмжлэгч маань. Шүүгдэгчийн гэм буруугийн тал дээр хэдэн өгүүлбэр хэлэхгүй бол болохгүй байх. Ажил олгогчийн зүгээс. Бид сая хангалттай хэмжээнд үйл баримтыг ярилаа. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдаж ирсэн хэмжээгээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой байна. Түрүүн бас хэлж байсан зам тээврийн осол нь өөрөө гэмт буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2 дахь хэсэгт заасан хэрэг. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд харьяалагддаг. Бодит байдал өнөөдөр болгоомжгүй энэ гэмт хэрэгт холбогдчихсон, хоёулаа л хүнд гэмтсэн, нэг хүн өнөөдөр сэтгэцийн хувьд ямар байдалтай байгаад байна. Цаашдаа яах вэ гэдэг нь тодорхойгүй. Цаашдаа хохирол шаардсан юм гарах уу гэдэг тодорхойгүй байх шиг байна. Мөн 2 компанид маш их хэмжээний хохирол учирсан. Г.Хүрэлтулгын хувьд өндөр их хэмжээний хохиролтой болж хувирч байна гэж хэлмээр байна. Гэхдээ гэм буруугийн хувьд харах зүйлүүд нэлээн харагддаг. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт анх удаа, хувь хүнийхээ хувьд ажилд хандаж байгаа хандлага ч юм уу нийгэмд төлөвшсөн байдлыг харахад үнэхээр өөр хүн байдаг. Тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдож байгаа байдлыг мөн хохирол төлбөрөөсөө хөнгөн гэмт хэрэгт ч гэсэндээ 11 сая гаран төгрөг тодорхой хэмжээний мөнгө төлсөн байгаа, цаашдаа ч төлөхөө илэрхийлээд байна. Гэрээ байгуулаад сар болгон төлөхөөр зогсож байна. Энэ нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5.1.1 хэсэг 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг гэм бурууг оногдуулахдаа шүүгч маань харгалзан үзээсэй гэж хүсмээр байна. Маш олон жил тууштайгаар ажиллаж явсан залуу энэ гэмт хэрэгт холбогдчихсон байгаа юм шүү гэж хэлмээр байна. Үндсэн өөрийнхөө хохирол төлбөрийн талаар хэлье. Хохирогч П.Базарваанийн хувьд хохирол төлбөр дээр нэлээн хэлчихлээ. 4,8 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч 4,7 сая төгрөгийн баримт байгаад байдаг. Гэхдээ Г.Хүрэлтулга шүүгдэгчтэй хохирол төлбөрийн талаар эвлэрлийн гэрээ байгуулаад 30,8 сая төгрөгийг сар болгон 2.000.000 төгрөгийн төлөлт хийлгэхээр хуваарь гаргаад орж ирж байгаа юм байна. 1 дүгээрт талууд давхацсан. Би түрүүн хэлсэн талууд өөрснөө үнийн дүнгээ яаж, хэдэн төгрөг төлөхөө тохиролцоод ороод ирж байхад гэрээний бус тал манайх ч юм уу тэдийг төлнө гээд гэрээний үүрэг биелүүлэхээр орж ирэх боломжгүй. Тэгэхлээр тохиролцсон хохирол төлбөр барагдуулах дээр Г.Хүрэлтулгын өөрийн үүрэг үлдэж байгаа юм байна гэж харж байна хуульчийн үүднээс. Үнэхээр гэрээ байгуулсан учраас гэрээнийхээ үүргийг биелүүлж чадахаар байгаад байгаа учраас энэ гэрээг байгуулсан байх. Гэрээний үүргийн хэрэгжилт гэрээний талууд дээр үлдэх ёстой юм байна. Иргэний хариуцагчийн зүгээс гэрээний үр дүн дээр би төлнө, би төлөх ёстой гэж орж ирэх боломж төлөөд явахад үндэслэлгүй, бусдын өөрийн даалгаваргүй үйлдэл гэдэг юм болоод явчих байх, гэрээний үүргийн биелэлтээр явах ёстой зүйл болж хувирч байна. Мөн хохирогч тал өөрснөө нэхэмжлэх зүйлгүй гэдэг эвлэрлийн гэрээ байгуулсан. Хохирол төлнө гэдгийг илэрхийлж байгаа байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзээрэй гэж хүсэж байна. 2 дугаарт нь “Дагалай шарга наян найм транс” компанийн хувьд 120.656.954-ийг нэхэмжилсэн. Бид өнөөдөр эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол буюу Эрүүгийн хуулийн 2.5.1-д заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хүний амь нас, эрүүл мэнд, бусдын эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал, шууд учирсан хохирол, үр дагаврыг л ярих ёстой бид өнөөдөр ганцхан энэ хэрэгт гэнэт орж ирээд л яриад байгаа юм биш. Бид байнгын энэ асуудалд орж байгаа. Үйл ажиллагаа явуулаад энэ олон жил болоход маш олон иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч, хохирогч хууль ёсны төлөөлөгч нар ороод явдаг. Бид эрүүгийн хэргийн улмаас шууд учирсан хохирлыг нэхэмжлэх ёстой. Тэр тусмаа иргэний хариуцагчийн зүгээс, иргэний хариуцагч хэлээд байна. Хор уршгийн асуудлыг ч ярьж байх шиг. Үнэхээр бид нэхэмжлэл гаргаад байгаа хүмүүс шүү дээ. “Дагалай шарга наян найм транс” компанийн хувьд хэлэхэд. Би ч гэсэн эхлээд хор уршгийн асуудлыг ярих ёстой юу, хохирлын асуудлыг бид шууд хохирол байна. Үнэхээр та бүхэнд шууд бус хохирол учирсан байдаг юм бол тэрийгээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол шийдвэр гарсных нь дараагаар иргэний журмаар жич нэхэмжлээд явах эрх маань байдаг юм шүү дээ. Хохирлыг ялган салгах гэдэг зүйлүүд харагдаад байх шиг байна шүү гэж хэлмээр байна. Гэхдээ зардлуудаа хасаад байсныг нотлох баримтаар хасуулсан учраас ярих шаардлагагүй байх. 95.535.000 төгрөг яг бодитой хохирлоо. Эрүүгийн хэргийн улмаас учирсан шууд хохирол чинь мөн. Тийм ч учраас бид нар хохирол үнэлгээчин дээр гомдол санал гаргаж яваагүй. Хүлээн зөвшөөрөгдөж байсан байдаг юм. Буцалтгүй тусламж гээд яваад байгаа хэрэг дотор нотлох баримтаар ирсэн. Буцалтгүй тусламжийн тушаал дотор 3.350.000 төгрөг байгаад байдаг. Энийг нэхэмжлэх боломж байхгүй. Ийм зүйл гарсан байдаг юм бол та бүх иргэний журмаар нэхэмжлээрэй. Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол биш юм. Буцалтгүй тусламж гэдэг байгууллагын дотооддоо өөрийн хүсэлтээр шийдвэрлэж байгаа асуудал. Та буцалтгүй тусламжаар 3-ыг өгнө үү 10-ыг өгнө үү таны шийдлийн асуудал. Тэрийг бусдаас нэхэмжлээд явах боломжгүй юм. Зарим газар буцалтгүй тусламж байх ч үгүй байгаа. Буцалтгүй тусламж дотооддоо шийдвэрлүүлж байгаа хэм хэмжээний актаа шийдвэрлүүлж байгаа зүйл яагаад бусдаас нэхэмжлэх болов, энэ боломжгүй. Түүнийгээ тайлбарлахдаа өмгөөллийн хөлсөөр тайлбарлаж байна. Өмгөөллийн хөлсийг компаниас заавал гаргасан юм шиг бодит байдал дээрээ өмгөөллийн хөлсний хувьд ч гэсэндээ гаргах боломжгүй заалт байдаг юм шүү. Бид бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Үндсэн хуульд зааснаараа хүн өөрөө өөрийгөө өмгөөлүүлэх бусдаар өөрийгөө өмгөөлөх, бусдаар өмгөөлүүлэх эрхтэй байдаг. Эрхээ эдэлснийхээ төлөө 3,10 сая хэдээр эдлүүлнэ тэрнийхээ төлөө бусдад нэхэмжлэх боломж байдаггүй. Энэ бүүр тогтчихсон байгаа мэдвэл зохих зүйл. Та бүхний зайлшгүй гарах зардал учраас энийгээ бусдаас нэхэмжилж байгаа байдал боломжгүй гэж харж байна. Та нэхэх ёстой бол иргэний журмаар надаас ийм зардал гарсан юм гээд иргэний журмаар жич нэхэмжлэх, ямар ч байсан эрүүгийн хэрэгт шууд учирсан хохиролд орохгүй. 3 дугаарт үйлдвэрийн осол тооцогдсон байгаа байна мөн өөрсдөө үйлдвэрийн осол тооцогдсон гэж байна. Өнөөдөр үйлдвэрийн осол хуруугаа эсгэсэн байсан ч ажлын байран дээр үйлдвэрийн осол тооцогдоод явж байгаа. П.Базарваань хохирогчийн хувьд үйлдвэрийн осолд тооцогдсон байх ёстой. Үйлдвэрийн осол гэж бид ямар өндөр эрсдэлтэй газар ажилладаг ажиллуулж байгаа, ажлын үйл ажиллагаа явагдаж байгаа билээ? Бид эрсдэлээ хангалттай хэмжээнд хамгаалсан байх ёстой, бид бүхний менежментийн үүрэг гээд орхичихъё, үйлдвэрийн осол тооцогдсон бол хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн хуулийн 24.1-д зааснаар ажил олгогч өөрөө үйлдвэрийн ослын улмаас учирсан зардал төлбөрөө өөрөө даадаг юм, өөрөө хариуцдаг юм. Анхнаасаа төсөвтөө энэ зардлаа суулгаад нийт төсвийнхөө нэг хүртэл хувьд зардлаа суулгаад та бүхэн үйлдвэрийн осол гарсан тохиолдолд тэндээс тооцуулаад явдаг юм. Тэрнээс нэхэмжилж олгож өгөх боломж байхгүй. Зайлшгүй гарах үйл ажиллагааны зардал. Онгоцоор тээвэрлэнэ үү, газраар тээвэрлэнэ ээ, бас л зардлын хувьд өөр болно. Энэ зардал компанийн гарах зардал болохоос биш бусдаас нэхэмжлэх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зардал биш байдаг юм шүү. Зардлаа ялгаад хэлчихвэл зүгээр байна. Өмгөөллийн зардал, онгоцны зардал 2 ямар ч орох боломжгүй зардал. Журмын хашааны зардлыг шууд бус зардалд оруулан тооцож явдаг байгаа. Тэгэхлээр яг шууд зардал нь 95,5 сая төгрөгийн зардал, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр зардал болж хувирч байна. Энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байх гэж бодож байна. Бүгд надад зориулж тайлбар хэлж байгаа учраас би буруу ойлголт төрүүлсэн байх магадлалтай болоод явчихлаа. Ярих хандлага маань тэгж сонсогдсон байж магадгүй. Хуулийн хэрэглээ л ярьж байгаа учраас та бүхэнд яалт ч үгүй хэлбэл зохих тайлбар. Шүүх бүрэлдэхүүн шийднэ. 1 дүгээрт улсын яллагч хэлж байна. Шууд болон шууд бус хохирлыг Эрүүгийн хэргийн улмаас шийдвэрлэнэ. Хохирол дотор эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол орсон байдаг гээд. Яагаад яалгахгүй байна гэсэн юм ярьж байна. Эд хөрөнгийн бус хохирлыг угаасаа нэхэмжлээд явж байгаа. Эд хөрөнгийн бус хохирлоо нэхэмжлээд, сэтгэл санааны хохирлоо үнэлээд гэрээ байгуулаад явж байгаа. Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол шууд болон шууд бус хохирол биш. Энэ хоёр нэг ойлголт гэж хэлж болохгүй. Бид бүгдээрээ мэдэж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг бид нар нэхэмжлээд явж байгаа. Шууд болон шууд бус хохирлыг ярьсан. Шууд бус хохирлыг гаргах нь зүй ёсны зүйл, шууд бус хохирлыг бид анхаарч харж үзээд, үнэхээр энэ хохирол учирсан бол иргэний журмаар хохирлоо явах ёстой гэж хэлсэн юм. Энэ хоёр 1 ойлголттой юм шиг явж болохгүй байх. Би бас буруу ойлгочхов уу. Ойлголтын зөрөөтэй ярьчих шиг боллоо. Өмгөөлөгчийн зардал ч гэдэг юм уу шууд бус хохирлуудаа нэхэмжлээд яваад байгаа нь боломжгүй юм. Пратик тогтчихсон гэдгийг хэлсэн юм шиг байна. Өөрөө өмгөөлөгч хүн учраас мэдээд байгаа. Үнэхээр өмгөөлөгчийн зардал төлбөрийг би хэлсэн. Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн юм. Би 3 саяар өмгөөлөгч авна уу 10 саяар авна уу, үнэ төлбөргүй, төлбөрийн чадваргүй иргэдийн хүрээнд улсын өмгөөлөгч авна уу. Энэ чинь миний эрхийн асуудал юмаа. Хэдээр авсан юм гээд нэхэмжлэх нь тусдаа асуудал шүү дээ. Гэмт хэрэг болсноос учирсан хохирол гэх боломжгүй зүйл шүү дээ гэж хэлээд байгаа юм. 2 дугаарт үйлдвэрийн осол хэнээс шалтгаалсан, хэний буруутайгаас хамаа байхгүй үйлдвэрийн осол тогтоогддогоо. Бид бүгдээрээ мэдэж байгаа. Үйлдвэрийн осол гэмт хэргээс өөр ойлголт. Үйлдвэрийн осол тогтоогдсон байхад гарвал зохих зардлууд гараад явдаг. Уул уурхай компаниудад тийм нөхцөл байдал, үйл ажиллагаа явагдаж байгааг бид мэднэ. Нэхэмжлээд гарах эсэх нь шүүх бүрэлдэхүүний шийдвэр. Гэхдээ бид хууль ярих ёстой. Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийн 24.1 дээр та бүхэн зардлаа төсөвтөө суулгаарай гэсэн зардлаа зарцуулж байгаа. Гарвал зохих зардлууд юм. Манайд ч гэсэн Г.Хүрэлтулга дээр зарлага төлбөр гарсан. Зардал төлбөр гарсан байна гээд нэхэмжлээд яваагүй. Өнөөдөр 78,8 буюу техникт учирсан хохирлоо яриад зогсож байгаа. Бид шууд болон шууд бус хохирлынхоо зааг ялгааг хэлэх гээд байгаа юм. Та бүхэн өмгөөллийн зардал гээд сая тайлбарлаж байгаа юм. Яг бодит байдал дээр хавтаст хэрэг дотор буцалтгүй тусламжаар ирээд байгаа. Буцалтгүй тусламж 3.350.000. Та бүхнийг буцалтгүй тусламжаараа 3.3500.000-ыг өгдөг эсвэл том компанид 350 сая төгрөг өгдөг байх энэ гэмт хэрэгт хамааралгүй. Нэхэмжлээд байгаа нь логикгүй байна гэж хэлээд байгаа нь хүмүүст онцгүй санагдаад байх шиг байна. Энэ бүх шийдвэр, шүүх бүрэлдэхүүний гарт байгаа учраас би зөвхөн тайлбараа хэлээд явж байгаа юм шүү гэж хэлэх хэрэгтэй байна. Тиймдээ ч эрүүгийн хэрэг, иргэний хэрэг дээр тус тусдаа байгаад байдаг байх. Хохирлыг яаж ялган зааглаж хохирлоо нэхэмжлэх уу, Хаанаас ямар хохирол нь учирснаасаа нэхэмжлэх вэ гэдэг маань зааглаж явдаг байх. Шууд болон шууд бус хохиролгүйгээр эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохиролтойгоо холиод нэг шийдээд байж болохгүй л байх. 2 дугаарт миний ярианы кемп өөрөө ингэж ярьдаг хүн учраас хүмүүст таалагдахгүй байгаад байж магадгүй шүү. Уучлаарай. Ууртай ч юм шиг давшаад байгаа юм шиг төвөгтэй яригдаад байж магадгүй. Даглай шарга компани дээр бас дурдаж байна. Нотлох баримтын шаардлага хангасан хувилбарууд бол байгаа. Нотлох баримт гаргаж өгсөн хэлбэрээр байгаа. Хохирлыг маань бүрэн гаргаж өгөөч ээ 120.000.000 төгрөг гэж байна. Энэ дээр би дахиад хэлье. Магадгүй энэ хэрэг цаашаа үргэлжлээд явдаг ч юм уу дараа дараагийн шатандаа явдаг ч юм уу, нотлох баримтын шаардлага хангасан гэдэг дээр гайхаад байгаа, танайх гадаад захирлууд та бүхнийг төлөөлүүлсэн байгаа юм. Гадаад захирлуудын баримтууд ирсэн байгаа. Баталгаажуулсан баримт нотлох баримтын шаардлага хангахгүй шүү дээ. Бид бүгдээрээ хуульч нар зогсож байгаа. Даглай шаргынханд хэлээд байна. Гадаад захиралтай байх юм бол таныг төлөөлөөд байгаа юм уу таны өмнөөс мөнгө гаргасан юм уу, гараагүй юм уу? Тэр хүн манай монгол хэл дээр мэдэхгүй. Өөрийнхөө эх хэл дээр бичүүлээд түүнийг нь нотариат дээр орчуулга хийлгээд нотлох баримтын шаардлага хангасан хувилбараараа гэрчлүүлээд бид нар нотлох баримтаараа хэрэгт өгнө. Анхнаасаа өнөөдрийн ярьж байгаа нэхэмжлэл дээр маш олон хохирол нэхэмжилсэн. Маш олон баримт дээр гадаад захирлын нэхэмжлэл яваад байгаа. Нотлох баримтын шаардлага хангах уу, хангахгүй юу,  нотлох баримтын шаардлага хангасан хувилбараар тайлбар хэлэх нь зүйтэй байх. Хохирогчийн өмгөөлөгч хэлж байна. Эрхээ хэдэн төгрөгөөр бид хэрэгжүүлж байгаа юм эрхээ хэдэн төгрөгөөр эдлэх эрхтэй юм гэдгийг нь заагаад гэмт хэргээс учирсан хохирлоор шийдэх боломж байдаггүй. Мэдээж иргэний хариуцлагынхаа хүрээнд бид нар уул уурхайн компаниуд маш өндөр эрсдэлийг үүрээд явж байдаг. Иргэний хариуцлагынхаа хүрээнд “Даглай шарга наян найм транс” компани өмгөөлөгчөөр хангаад эрх зүйн туслалцааг үзүүлээд зардал төлбөрийг төлөөд явсан байна. Гэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ордог, орохгүйг шүүх бүрэлдэхүүн шийдэх байх. Өмнөх санал дүгнэлтээ дэмжиж байна.  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.Ган-Эрдэнэ гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн Г.Хүрэлтулгад холбогдох эрүүгийн 2329000670172 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдаж байгаа нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрөөгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан баримтууд гэж үнэлж байна. Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байгааг дурдъя. Шүүгдэгч Г.Хүрэлтулга нь 2023 оны 02 сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт орох нүүрс тээврийн авто замын 167 дахь километрт “Энержи ресурс” компанийн эзэмшлийн Хово маркийн 01-37 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явдаг. Замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д зааснаар эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас өөрийнх нь зорчиж явсан замын эсрэг урсгал буюу өөрийнхөө эгнээнд явж байсан П.Базарваанийн жолоодож явсан “Дагалай шарга наян найм транс” компанийн эзэмшлийн 78-06 УМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Уг зам тээврийн ослын улмаас П.Базарваанийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 сарын 24-ний өдрийн 2703 дугаартай дүгнэлтээр мөн П.Базарваанийн жолоодож явсан 72-06 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу “Даглай шарга наян найм транс” компанид 95.535.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” компанийн шинжээчийн гаргасан дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлахдаа үндсэн шинж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор, хүндрүүлэх шинжийг хуульчлахдаа 2.2 дахь хэсгийн 2.3-д хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор мөн 2.4 дэх хэсэгт зааснаар их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хөнгөрүүлэх шинжээр зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилж өгсөн. Их хэмжээний хохирол гэдэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг ойлгохоор заасан. “Дагалай шарга наян найм транс” компанид 95.535.000 төгрөгийн хохирол учирсан байгаа нь их хэмжээний хохиролд хамаарч байна. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 сарын 24-ний өдрийн 2703 дугаартай шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осолд дурдсан П.Базарваанийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байгаа. Дээрх тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь зүйлийн 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Г.Хүрэлтулгыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарьлхамаас нийт 30.800.000 төгрөгт эвлэрлийн гэрээ байгуулаад 2.800.000 төгрөг төлөгдсөн. 28.000.000 төгрөг төлөгдөөгүй байгааг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна гэж үзэж байна. Учир нь хохирогч П.Базарвааньд учирсан эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт хамаарч байгаа учраас 28.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Хүрэлтулгаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарьлхамд гаргуулах саналыг гаргаж байна. Иргэний нэхэмжлэгч “Дагалай шарга наян найм транс” компаниас нийт 120.656.954 төгрөгийг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн. Дээрх иргэний нэхэмжилж байгаа үнийн дүнгүүд гэмт хэргийн улмаас үүссэн хохирол хор уршигт хамаарч байна гэж үзэж байна. Учир нь тээврийн хэрэгсэлд учирсан 95.535.000 төгрөг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарч байна. Түүнчлэн уг тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд өртсөний улмаас журмын хашаанд байсан 5.836.000 төгрөг мөн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ гаргуулахтай холбоотой 5.763.000 төгрөг болон осолд өртсөн П.Базарваанийн эмчилгээ сувилгаанд өгсөн мөн өмгөөлөгчийн зардал болгон өгсөн дээрх зардлууд уг зам тээврийн осол гарсны улмаас үүссэн хор уршигт хамаарч байгаа учраас иргэний нэхэмжлэгч “Дагалай шарга наян найм транс” компаниас нэхэмжилж байгаа 120.656.954 төгрөгийг олгох нь зүйтэй байна гэж үзэж байна. Олгохдоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцдэг. Иргэний хариуцагчаар “Энержи ресурс” компани өнөөдрийн хэрэгт татагдсан явж байгаа. Иргэний хариуцагч гэдэг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэн тэргүүнд хариуцвал зохих этгээд байдаг. Иргэний нэхэмжлэгч “Дагалай шарга наян найм транс” компанид учирсан 120.656.954 төгрөгийг эхний ээлжид “Энержи ресурс” компани буюу иргэний хариуцагчдаас гаргуулж иргэний нэхэмжлэгч компанид олгох саналыг гаргаж байна. Мөн “Энержи ресурс” компанийн тээврийн хэрэгсэлд 78.825.900 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан. Дээрх хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарч байгаа учраас 78.825.900 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Хүрэлтулгаас гаргуулж иргэний нэхэмжлэгч “Энержи ресурс” компанид олгуулах саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарьлхамд нийт 15.500.000 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж хэлмээр байна. Иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Энержи ресурс” компанийн хууль ёсны төлөөлөгч А.Даваабилэгээс гаргасан тайлбарт нэмээд хэлье. Иргэний нэхэмжлэгч “Дагалай шарга наян найм транс”компаниас төлөөлөгчөөр оролцож байгаа хүмүүс хэлэх байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хуулийн этгээд, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль бусаар хариуцлага, зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан. Гэмт хэргийн улмаас шууд учирсан болон шууд бусаар учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрх иргэний нэхэмжлэгчид нээлттэй. Иргэний нэхэмжлэгч “Дагалай шарга наян найм транс” компаниас гаргаж байгаа 95.535.000 төгрөг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол. Бусад нэхэмжилж байгаа үнийн дүнтэй хохирлууд уг гэмт хэрэг үйлдэгдэн гарснаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хамаарахаар хохирлууд байгаа учраас нэхэмжлэх нь зүйтэй. Хохирлыг гаргуулах зүйтэй байна гэдэг дүгнэлтээ хэлсэн. Энэ дүгнэлтээ дэмжиж байна. Өөрөөр хэлбэл шууд болон шууд бус, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг иргэний нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байгаа учраас 120.656.954 төгрөг нэхэмжилснийг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Өмгөөллийн хөлс 3.350.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хангах шаардлага үндэслэлгүй байна гэж хууль ёсны төлөөлөгч А.Даваабилэгээс хэлж байна. Мэдээж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээд Үндсэн хуульд зааснаар өмгөөллийн үйлчилгээ авах эрхийн асуудал. Гэхдээ эрхийг хэрэгжүүлэх нөхцөл боломж яагаад бүрдэв гэдэг нь энэ гэмт хэргийн улмаас эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн учраас эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө төлбөр төлөгдөх нөхцөл байдал бий болчхож байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарьлхамын хувьд нөхөр нь сэтгэцийн өвчтэй болоод энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоод, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн байдлаа шийдвэрлүүлэхийн тулд яалт ч үгүй өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан. Энэ гэмт хэрэг магадгүй гараагүй байсан бол энэ эрх хэрэгжих гэдэг юм уу, гэмт хэргийн улмаас 3.350.000 төгрөгийн хохирол гарахгүй байсан. Хэдийгээр эрхийн асуудал боловч эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө гарсан зардал өөрөө шууд бус хохирол буюу гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт хамаарч байгаа учраас өмгөөллийн зардал гэж нэхэмжлээд “Дагалай шарга наян найм транс”компаниас буцалтгүй тусламж хэлбэрээр 3.350.000 төгрөгийн хохирлыг төлсөн байгаа нь хор уршигт хамаарч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас гарсан шууд бус хор уршиг буюу П.Базарваанийн эмчилгээний зардал, өмгөөллийн үйлчилгээнд зарцуулсан 10.800.000 орчим төгрөг байсан. Энэ хохирол ялгаа байхгүй гэмт хэргийн улмаас үүсээд байгаа буюу Г.Хүрэлтулгын зам, тээврийн осол гаргасны улмаас гарсан хор уршигт хамаарч байна. Хэдийгээр хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл мэндийн тухай хуульд зааснаар ажил олгогч өөрөө үйлдвэрлэлийн осол гээд тогтоосон бол хариуцах ёстой гэдэг зүйлийг ярьж байна. Гэхдээ шалтгаант холбоо гэж байдаг. Шалтгаант холбоо хэний үйлдлээс, хэний буруутайгаас болоод хор уршиг, хохирол учирчхав гэдэг зүйлийг тунгаах ёстой. Хэдийгээр үйлдвэрлэлийн осол боловч шүүгдэгч Г.Хүрэлтулгын буруутай үйл ажиллагаанаас болсон үйлдвэрлэлийн осол. Шалтгаант холбооныхоо хувьд дээрх хохирол, хор уршиг Г.Хүрэлтулгын гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн хохиролд хамаарч байгаа учраас иргэний нэхэмжлэгч “Дагалай шарга наян найм транс” компаниас нэхэмжилж байгаа 120.656.954 төгрөгийг хохирол, хор уршигт тооцох үндэслэлтэй байгаа учраас нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна. Гэм буруугийн болон хохирлын талаарх эхний дүгнэлтээ дэмжиж байна.” гэв

 Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас хэргийн 19-46 дахь тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарьлхамын: “... би тухайн цаг хугацаанд Архангай аймгийн төвд гэртээ 2 хүүхдийн хамт амарч байхад орой 20 цагийн үе шиг санаж байна манай нөхрийн төрсөн эгч над руу залгаад Базарваань Өмнөговь аймагт осолд орсон байна гэж хамт тээвэр хийдэг Томоо гэх хүн ярилаа Ханбогд суманд ухаангүй байгаа талаар надад хэлсэн... Ханбогд суманд очсон чинь манай нөхөр эмнэлэгт нь ямар ч ухаангүй хэвтэн эмчлүүлж байсан... Тухайн ослын дараа П.Базарваанийн толгойнд цус хуралттай хүнд гэмтэл, хөндий сэртэн яс 3 ширхэг цууралттай, нуруунд зулгаралт, баруун хөл нь гишгэж чадахгүй байна. Ой санамж нь алдагдаад байгаа..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 67-68 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарьлхамын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дахин өгсөн: “...Миний зүгээс нөхөр П.Базарваань-д учирсан хохирол, эм эмчилгээний зардал мөнгө болох "дөрвөн сая найман зуун хорин таван мянга гурван зуун наян гурван мянган төгрөгийг" гэм буруутай этгээдээс гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн үүн дээр сэтгэл санааны хохирлыг хуульд заасан хэмжээгээр гаргуулж авах хүсэлтэй байна. Миний зүгээс маш их гомдолтой байна. Миний нөхөр П.Базарваань ажил хөдөлмөр эрхэлж манай гэр бүлийг тэжээж байсан. Гэтэл манай нөхөр ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ бусдын буруутай үйл ажиллагаанаас болж эрүүл мэндээрээ насан туршдаа хохироод үлдэж байна. Одоо манай нөхөр ямар нэгэн хөдөлмөр эрхлэх чадваргүй, бусдын хэлсэн ярьсан зүйлийг ойлгохгүй, маш их уур уцаартай, ор дэрэндээ бааж, шээдэг хүн болж хувирсан... Одоо би 30 настай ийм эрэмдэг зэрэмдэг болсон хэсэгчилсэн ойгүйдэл, сэтгэцийн эмгэгтэй хүнтэй амьдарна гэдэг асар хүнд байна. Хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн хажуугаар мэдрэлгүй шахуу болсон хүнийг асран хамгаалах, сувилан арчлах, ая эвийг нь олох, эмчлэх, гээд маш хүнд байдлууд үүссэн. Цаашид хэзээ эдгэрэх нь тодорхойгүй, хэдийд ямар үйлдэл хийх бол гэхээс сэтгэл санаа маш их түгшүүртэй, гэртээ ганцаарыг нь үлдээхээс хүнд, байнгын хараа хяналтад насаараа харж явах үүрэг надад үлдсэн. Миний зүгээс маш их гомдолтой байна..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 70 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энэрэлийн: “...2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тэврийн хатуу хучилттай авто замын 167 дахь километрт Энержи ресурс ХХК-ийн эзэмшлийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Дагалай шарга 88 транс ХХК-ийн тээрийн хэрэгсэлтэй 21:50 минутын орчимд зам тээврийн осол гарсан талаар мэдсэн. 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Энержи ресурс ХХК-ийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Хүрэлтулга нь Гашуун сухайт авто замын 167 дахь километр, ачаатай талдаа явж байх үедээ эсрэг урсгалд, урдаасаа хойшоо чиглэлд явж байсан Дагалай шарга 88 транс ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан талаар мэдэж байна....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 79 дэх тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Лхагвадоржийн: “...2023 оны 02-р сарын 05-ны өдрийн 22:29 минутын орчимд Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 167 дахь километрт Дагалай шарга 88 транс ХХК-ийн Shaanhii маркийн 72-06 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Энержи ресурс ХХК-ийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан байна гээд Дагалай шарга 88 транс ХХК-ийн цувааны ахлагч Т.Пүрэвсэнгэ гэдэг хүн гар утсаар /95448181/ хэлсэн юм.... Тухайн ослын улмаас Дагалай шарга 88 транс ХХК-ийн Shaanhii маркийн 72-06 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Базарваань, Энержи ресурс ХХК- ийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Хүрэлтулга нар нь гэмтсэн учраас Ханбогд сумын сум дундын нэгдсэн эмнэлэг рүү сумын эмч нар авч явсан юм... П.Базарваань нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орж эхэлсэн юм. Гэрээ байгуулж ажилд орж эхэлсэн цагаас Дагалай шарга 88 транс ХХК-ийн 72-06 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Ухаа худаг уурхайгаас нүүрс тээвэрлэж уртын тээвэрт явдаг байсан юм...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 91-92 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Одбаатарын: “... 2023 оны 02-р сарын 05-ны өдрийн өглөөний 09:00 цагаас би Гэрээт цагдаагийн хэлтсийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажиллаж эхэлсэн юм. Тэгээд жижүүрийн 86128102 дугаарын утсанд 22:20 минутад дуудлага ирэхдээ Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 167 дахь километрт Дагалай шарга 88 транс ХХК- ийн Shaanhii маркийн 72-06 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Энержи ресурс ХХК-ийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан талаар дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 94 дэх тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Амархүүгийн: “...2023 оны 02-р сарын 05-ны өдөр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын ...Жавхлант бригад өнгөрөөд явж байхад Г.Хүрэлтулга миний ард явж байсан юм. Тэгтэл миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн дугуй буудаад хагарчих шиг болохоор нь би буугаад тээврийн хэрэгслийн дугуйг шалгаад үзэхэд 1-р чиргүүлийн урд талын гадна талын дугуй хагарчихсан байхаар нь би араас Г.Хүрэлтулга ирэхээр дугуйгаа хамт засах санаатай хүлээгээд байж байгаад ирэхгүй болохоор нь би Г.Хүрэлтулгын 88388758 гэсэн угаар луу 21:31 минутад нэг удаа залгахад гар утсаа авах1үй байсан. Тэгээд би Г.Хүрэлтулга ирэхийг нь хараад байж байтал /хойноос/ Ухаа худаг талаас урагшаа чиглэлтэй явж байгаа тээврийн хэрэгслийн гэрэлд замаас гарсан бололтой чиргүүлийн сүүдэр харагдах шиг болохоор нь би замаас гарчихсан юм биш байгаа даа гэж бодоод би явган алхаад яваад очтол Г.Хүрэлтулга урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан нүүрс тээврийн машинтай мөргөлдөөд замын хажуугаас гараад осол гаргасан байсан... Хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан Энержи ресурс ХХК-ийн 01-37 ӨМА улсын дугаартай Ноwo маркийн тээврийн хэрэгсэл нь Дагалай шарга 88 транс ХХК-ийн Shaanhii маркийн 72-06 ӨМА улсын дугаартай урдаасаа хойшоо чиглэлтэй хоосон талдаа явж байсан тээврийн хэрэгслийг урсгал сөрж мөргөөд замаас гаргаж осол гаргасан гэмээр байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 96-97 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Зоригтбаатарын: “...2023 оны 02-р сарын 05-ны өдрийн 22:50 минутын орчимд Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 167 дахь километрт Энержи ресурс ХХК-ийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өөр компанийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан байна гээд мэдсэн юм... Г.Хүрэлтулга нь 2011 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Энержи ресурс ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орж эхэлсэн юм... Тухайн ослын улмаас Энержи ресурс ХХК-ийн эзэмшлийн 01-37 ӨМА улсын дугаартай НOWO маркийн тээврийн хэрэгсэл Дагалай шарга 88 транс ХХК-ийн Shaanhii маркийн 72- 06 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд аль алинд нь нэлээн эвдрэл гарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 99-100 дахь тал/

                   Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Баярсайханы: “...2023 оны 02-р сарын 05-ны өдөр 22:50 минутын орчимд Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 167 дахь километрт Энержи ресурс XXК- ийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дагалай шарга 88 транс ХХК- ийн Shaanhii маркийн 72-06 ӨМА улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч жолоодож явсан жолоочийн биеийн байдал муу байна гээд надад тээврийн мастер хэлсэн юм. Тэгээд тухайн осол дээр яваад очиход цагдаа нар, Энержи ресурс ХХК-ийн эмч нар ирсэн байсан. Тэгээд би Дагалай шарга 88 транс ХХК-ийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Базарваань гэдэг хүний биеийн байдлыг үзэхэд үзлэгээр биеийн ерөнхий байдал хүнд нүдний хүүхэн хараа баруун талдаа өргөссөн, ухаан санаа самуурсан, орчиндоо харьцаа байхгүй, пүлс 75 сатурац 96 тай байсан...’’ гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 102-103 дахь тал/

                   Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Амарсанаагийн: “...2023 оны 02-р сарын 05-ны өдөр 22:50 минутын орчимд Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 167 дахь километрт Энержи ресурс ХХК- ийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дагалай шарга 88 транс ХХК- ийн Shaanhii маркийн 72-06 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан талаар мэдсэн... осол юунаас болж гарсан юм бол гэж бодоод ажиглалт хийхэд Энержи ресурс ХХК-ийн тээврийн хэрэгсэл урсгал сөрсөн байдалтай замын хөвөө хажуу хэсэгт дугуйны хар мөр гарсан гэмээр зүйл ажиглагдаж зам тээврийн осол урсгал сөрж байгаад гарсан байна гэж би хувьдаа бодсон юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 105 дахь тал/

                   Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Батбилэгийн: “...2023 оны 02-р сарын 05-ны өдөр Цагаан хад суурьшлын бүсээс Ухаахудаг уурхай чиглэлд хамт нэг компанид ажилладаг Анхбаатар гэдэг жолоочийн хамтаар Анхбаатар миний урд тээврийн хэрэгслээ жолоодоод явж байхад Анхбаатар миний гар утас руу залгаад осол гарсан байна гээд надад хэлсэн юм. Тэгээд бид хоёр буцаж эргээд тээврийн хэрэгслээ зогсоож байршуулаад осол гарсан газарт яваад очиход Энержи ресурс ХХК-ийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Хүрэлтулга осолд орсон өөрийн барьж явсан тээврийн хэрэгслийн урдхан талд осолд орсон тээврийн хэрэгслийн жолооч /Дагалай шарга 88 транс ХХК-ийн/ нь хаана байна гээд сандарсан байдалтай байж байхад Дагалай шарга 88 транс ХХК-ийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан /П.Базарваань/ Энержи ресурс ХХК-ийн осолд орсон тээврийн хэрэгслийн хажуу талд ойролцоогоор 4-5 метр орчимд газарт хажуу тийшээ хараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 107 дахь тал/

                   Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2703 дугаартай “1. П.Базарваанийн биед баруун зүүн зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан хальсан доорх цус харвалт, бүсэлхий нурууны 2,3,4-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 115-116 дахь тал/

                   Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 488 дугаартай “Дүгнэлт: Комиссын гишүүд дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав. 1. П.Базарваань нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин П.Базарваань нь одоо Тархи доргилтын дараах хам шинж. Хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. 2. П.Базарваань нь зам тээврийн осол гарах үед өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. П.Базарваанийн Тархи доргилтын дараах хам шинж. Хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэг нь зам тээврийн осол болсон гэх 2023.02.05-ний өдрөөс хойш үүссэн байх боломжтой байна. З. П.Базарваань нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.” гэх дүгнэлт /1- р хавтаст хэргийн 177-180 дахь тал/

                   Шинжээч И.Базаррагчаа, Н.Мөнхзул, А.Эрдэнэтуяа нарын гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 04/17 дугаартай “Хариулт 1. "Дагалай шарга наян найм транс" ХХК-ийн эзэмшлийн Shaanhii маркийн 72-06 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Базарваань нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Хариулт 2. "Энержи ресурс" ХХК-ийн эзэмшлийн Ноwo маркийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Хүрэлтулга нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалт Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчсөн байна. Хариулт 3. Энержи ресурс ХХК-ийн эзэмшлийн Ноwo маркийн 01- 37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Хүрэлтулга нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалтыг зөрчсөнөөс уг осол, хэрэг гарсан байна. Хариулт 4. Асуултад дурдагдаагүй өөр нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэх техникийн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 202-203 дахь тал/

                   “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 471 дугаартай “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн - 95.180.000 төгрөг...” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хавтаст хэргийн 218-219 дэх тал/

                    “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 471 дугаартай “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн - 355.000 төгрөг...” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хавтаст хэргийн 220-225 дахь тал/

                    Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1-р хавтаст хэргийн 240 дахь тал/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Хүрэлтулгын: “...2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ухаа худаг уурайгаас Гашуун сухайт хилийн боомт орох гээд Энержи ресурс ХХК-ийн эзэмшлийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан... Би Д.Базарвааньд эмчилгээний зардал мөнгө гээд эмнэлэгт байх үед нь 500.000 төгрөг, 1.500.000 мөнгөн төгрөгийн тариа авч өгсөн, дансаар шилжүүлж 4.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Нийт 6.000.000 төгрөг шилжүүлж өгсөн... Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 6 дахь тал/

      72-06 ӨМЭ, 64-20 АА, 64-21 АА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 8-10 дахь тал/

                  01-37 ӨМА; 33-37 ТЧ, 33-12 ТЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 11-13-р хуудас/

                 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд, бусад баримт /2-р хавтаст хэргийн 30-56, 205-213, 3-р хавтаст хэргийн 1-20 дахь тал/

                  Шүүгдэгч Г.Хүрэлтулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хавтаст хэргийн 17-18, 59-63, 88-89 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Хүрэлтулгыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Хүрэлтулга нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох нүүрс тээврийн авто замын 167 дахь километр замд ‘’Энержи ресурс’’ ХХК-ийн эзэмшлийн Хово маркийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэж заасныг зөрчиж, хохирогч П.Базарваанийн жолоодож явсан ‘’Дагалай шарга наян найм транс’’ ХХК-ийн эзэмшлийн Шаньхи маркийн 72-06 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, П.Базарваанийн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч ‘’Дагалай шарга наян найм транс’’ ХХК-д их хэмжээний буюу 95,535,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Г.Хүрэлтулга нь ‘’Энержи ресурс’’ ХХК-ийн эзэмшлийн Хово маркийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөөгүйгээс тухайн зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байх тул түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ. Шүүгдэгч Г.Хүрэлтулга нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хохирогч П.Базарваанийн бие эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасны дагуу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаардана.  

Мөн дээрх гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, мөн их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-д тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Хүрэлтулга нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

           Шүүгдэгч Г.Хүрэлтулгын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 2.4-т заасан их хэмжээний хохирол тус тус учруулж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 Иймд, гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул шүүгдэгч Г.Хүрэлтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, их хэмжээний хохирол тус тус учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2703 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Базарваанийн бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Иргэний нэхэмжлэгч “Дагалай шарга наян найм транс” ХХК-ийн нэхэмжлэлээс хохирогч П.Базарвааньд буцалтгүй тусламжаар олгосон 3,350,000 /гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Компани нь өөрийн дотоод журамд заасны дагуу ажилтандаа буцалтгүй тусламжаар олгосон мөнгөн хөрөнгийг бусдаас нэхэмжлэх боломжгүй юм.

Хохирогч П.Базарваанийн жолоодож явсан Шаньхи маркийн 72-06 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ‘’Дагалай шарга наян найм транс’’ ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 8-10 дахь тал/

‘’Дагалай шарга наян найм транс’’ ХХК-ийн эзэмшлийн Шаньхи маркийн 72-06 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 95,535,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 471 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 587 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдож байна. /1-р хх-ийн 218-221 дэх тал/  

  Шүүгдэгч Г.Хүрэлтулга нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарьлхамд 15,500,000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар талууд шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй болно.

  Шүүгдэгч Г.Хүрэлтулгын жолоодож явсан Хово маркийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ‘’Энержи ресурс’’ ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 11-13 дахь тал/

  Иргэний нэхэмжлэгчийн хохирол нэхэмжилсэн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Энержи ресурс” ХХК-аас 117,306,954 /нэг зуун арван долоон сая гурван зуун зургаан мянга есөн зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Дагалай шарга наян найм транс” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

‘’Энержи ресурс” ХХК-ийн эзэмшлийн Хово маркийн 01-37 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 78,825,900 /далан найман сая найман зуун хорин таван мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 473 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдож байна. /1-р хх-ийн 232-235 дахь тал/

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хүрэлтулгаас 78,825,900 /далан найман сая найман зуун хорин таван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Энержи ресурс” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

              Шүүгдэгч Г.Хүрэлтулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарьлхам нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн байна. Иймд эвлэрлийн гэрээг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хүрэлтулгаас 28,000,000 /хорин найман сая/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарьлхамд олгож шийдвэрлэлээ.

              Иргэний нэхэмжлэгч “Энержи ресурс” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Хүрэлтулгаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

              Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Г.Хүрэлтулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, нэг жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Хүрэлтулгаас “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хорихоос бусад тэнсэж өгнө үү.” гэх саналыг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-ээр нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж өгөөч ээ гэсэн саналыг оруулж байна.” гэх саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарьлхамаас “...Г.Хүрэлтулга ахыг тэнсэн болгож өгнө үү.” гэх саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж өгөөч ээ.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан ба гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлалгүйгээр эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 18 дахь тал/ 

Шүүгдэгч Г.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй, энэ гэмт хэргийн улмаас өөрөө хүнд гэмтэл авсан зэрэг хувийн байдал тогтоогдож байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Хүрэлтулгын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Х тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тогтоохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15,500,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ө овогт Г.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, их хэмжээний хохирол тус тус учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Х тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг ***** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Х тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн 3,350,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Э” ХХК-аас 117,306,954 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Дагалай шарга наян найм транс” ХХК-д олгосугай.

           7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х 78,825,900 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

           8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х 28,000,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д олгосугай.

           9. Иргэний нэхэмжлэгч “Э” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Х өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Х жолоочийн BCDE ангиллын 127469 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Гантулгад даалгасугай.

             11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Хүрэлтулга нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15,500,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            13.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

              

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ