Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­08

 

 

 

 

   

   

 

 

 

       2024           01                16                                                     2024/ШЦТ/­­­­08                                                 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Т.С,                          

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.О,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Б,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н,

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Г,

Шүүгдэгч: Г.Г

Шүүгдэгч: Б.Г

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.М,

Шүүгдэгч Г.Г өмгөөлөгч: Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Г.Г, П овогт Б.Г нарт холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, Оюутолгой ХК-ийн туслан гүйцэтгэгч ММSЕ ХХК-д механикч ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сум 2 дугаар баг Шинэ хотхоны 4-421 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Г овогт Г.Г /РД:************/.

Монгол Улсын иргэн, *** оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Хасу Даян ХХК-д ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сум 4 дүгээр баг Бумбан-Овоогийн 4-12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, П овогт Б.Г /РД:************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ганпүрэв нь 2022 оны 10 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын 2 дугаар багийн нутагт байрлах төмөр замын дагуу сайжруулсан шороон замын 70 дахь километрт тоёота ланд круйзер 76 маркийн 15-36 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “... жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Батзулын амь нас хохирсон,

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 10 дугаар сарын 24-нд Хаанбанкны эзэмшлийн тоёота ланд круйзер 76 маркийн 15-36 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: ‘’Би 2022 оны 10 сарын 24-нд ажил дээрээ байж байхад миний хувийн шалаанз Зүүнбаян чиглэлд нүүрс ачиж явж байгаад эвдрээд манай жолооч яаралтай сэлбэг авчрахгүй бол болохгүй нь гээд ярьсан. Тэгээд урд 2 дахь километр дээр очиж сэлбэгээ аваад найзыгаа хамт явъя гээд залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд сэлбэгээ аваад бүх юмнуудаа цэглээд байж байсан  найз залгаад яасан бэ найз гэхээр нь машин эвдэрсэн байна хамт явъя гэсэн чинь тэгье гэсэн. Ганпүрэвээр машинаа бариулъя гээд ярьсан байсан. Тэгээд миний найз гараад ир гэрийн чинь гадаа очлоо хувцсаа өмсөөд гараад ир гэсэн. Хамгийн түрүүнд очоод авсан ганцаараа гүйгээд гараад ирсэн урд талын суудал нь онгорхой болохоор урд талын суудал дээр суугаад л хөдөлж яваад Ганпүрэвийг очиж аваад би хойшоо суугаад Ганпүрэв машин унаад явсан. Замдаа би 2 пиво, руу нэг шил архи, 2 ундаа авсан байсан. Тэгээд найзтайгаа уугаад хэвтээд явж байгаад нэг мэдсэн зүүн талаараа шажигнаад явсан. Машин дун дан гээд пижигнэж дуусаад зүгээр үү ахын дүү гэсэн Ганпүрэв зүгээрээ гэсэн. Зулаа хаана байна гэсэн Зулаа машин дотор байдаггүй гараад ирсэн чинь машин дор дарагдсан анд цээжин дээр юм дарчхаад байна аваарай гэсэн. Тэгээд бид 2 өргөөд дийлэхгүй, машин тойрч сандраад тэгтэл Ганпүрэв энэ талаас нь татвал болох юм шиг байна ахаа гээд татаж нэг үзээд бас дийлдэггүй. Тэгээд данхраад байна уу гээд Ганпүрэв дор нь данхраад авчраад тэгээд жоохон өндийлгөөд цээжнээс нь татаад гаргаад ирсэн. Гаргаж ирээд цээж дээр нь дараад хиймэл амьсгаа хийгээд үзсэн чинь ямар ч нэмэргүй  болсон байсан. Тэгээд Ганпүрэв ахаа би хүн алчихлаа шүү дээ, амьд байвал яах юм бэ дахиад үзье л дээ гээд байсан. Дахиад Ганпүрэв хиймэл амьсгаа хийхэд хоолой нь хоржигноод нэг болохоо больсон. Миний дүү болохоо больчихжээ утсаа аваад ир дуудлага өгье гээд Ганпүрэв утсаа аваад ирсэн сүлжээгүй байсан, ахынхаа утсыг аваад ир Мобиком орж магадгүй гээд утас авчраад эхнэр лүүгээ залгаад бид 3 явж байгаад аваар гарлаа найз маань өнгөрсөн цагдаад хэл, эмнэлэг ирээд ямар ч нэмэргүй болсон өнгөрсөн нь бол тодорхой болсон гээд хэлсэн. Тэгээд Цогтцэций сумын цагдаагаас залгасан. Та хэдийн биеийн байдал дажгүй юу, сэтгэл санаагаа тайван байлгаарай гэсэн. Тэгээд 2 цагийн дараа Манлай сумын эмнэлгээс эмч нар ирсэн. Бид хоёрын биеийн байдлыг үзээд найзын биеийн байдлыг нь үзээд ямар ч байсан амьсгал хураасан байна гэсэн. Тэгээд удалгүй Манлай сумын 2 цагдаа ирээд бид хоёрыг драйгер үлээлгээд бүх юмыг нь шалгаад эмч нарыг хүмүүсээ аваад явж бай гээд Манлай сумын эмнэлэгт өдөржин байсан. Миний буруутай зүйлээс болж албан байгууллага, амьдралтай, ар гэртэй хүн хүртэл асуудалд оруулаад  хэзээ ч нөхөж баршгүй хор уршиг тарьсандаа үнэхээр их харамсаж байгаа. Оюунаадаа нэг үг хэлэхэд Ганпүрэв бас зөндөө гэмшдэг шүү. Миний буруугаас болж ийм асуудал болсон шүү гээд над руу байнга хэлдэг. Энэ хүүхдэд  дэндүү хэцүү байгааг би л мэднэ. Иймэрхүү асуудал өөрсдөө тарьчхаад бид хоёрт хэцүү байна гэж хэлж болохгүй. Оюунаагийн сэтгэл санаа үнэхээр хүнд байгааг мэдэж байгаа. Бид хоёрын буруутай үйлдлээс болж иймэрхүү асуудал үүссэн. Энэ байтугай бүхэл бүтэн Хаан банк гээд том байгууллага дээр хүртэл асуудал үүссэн, асуудал болж байгаад нь үнэхээр их харамсаж байгаа. Гэхдээ найз нь 2 хүүхдийг чинь хэзээ ч орхихгүй гэж боддог шүү. Ямар шүүхийн шийдвэр гарсан, ямар ч асуудал болсон ямар ч байсан 2 хүүхдийг чинь хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэнэ л гэсэн бодолтой байдаг шүү найзаа. Бүх зүйлд миний буруугаас болж энэ хүүхэд хүртэл амьдралаасаа салах гээд зогсож байгаад нь дэндүү их харамсдаг. Өөрийнхөө алдаа дутагдлаас болж зөндөө хор уршиг гарсандаа хамгийн их гэмшиж байгаа. Тэгээд манай өмгөөлөгчийн гаргасан санал, прокурорын гаргасан саналыг шүүгч та харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг хүсэж байна. Өөр хэлээд байх зүйл алга байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.’’ гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: ‘’2022 сарын 10 дугаар сарын 24-нд Ганбаяр ах залгаад ахын дүү шалаанз суусан гэнээ хоёулаа яваад сэлбэг аваачиж өгчхөөд ирье гэсэн. Та өөрөө явах юм уу гэсэн чинь өөрөө явна гэсэн. Тэгээд талийгаачтай цуг гэрийн гадаа ирээд  Ганбаяр ах хойшоо суугаад би машин бариад явсан. Хоёр ах замдаа ганц нэг пиво уугаад замдаа  гурвуулаа юм яриад яваад байсан. Тэгж байгаад гэнэтхэн баруун гар талд эрэг ороод ирэхээр нь торомз гишгээд дартал машин хажуугаараа нэг эргээд өнхрөх шиг болсон. Тэгээд эргээд харсан Ганбаяр ах зүгээр үү ахын дүү гээд би зүгээр гэсэн, Зулаа хаана байна гээд бид 2 цуг машины хойд хаалгаар гарахад талийгаач машин доор даруулсан байсан. Ганбаяр ах бид хоёр дугуйнаас нь өргөөд дийлдэхгүй, нөгөө толгойн цонх нь хагарсан байсан. Тэр талаас нь татвал уначих юм шиг байхаар нь энэ талаас татвал унах юм шиг байна гээд хоёулаа очоод татаж үзсэн дийлээгүй. Тэгээд ахын дүү гялс данхраад аваад ир гээд данхраад аваачаад өгсөн. Данхраадаар өргөөд талийгаачийг татаад гаргасан. Тухайн үед татаж гаргаж ирээд Ганбаяр ах цээж дээр нь дарснаа амьсгал  хураажээ гэсэн. Тэгэхээр нь би хиймэл амьсгаа хийгээд үзье гээд хиймэл амьсгаа хийж үзсэн. Тэгэхэд хоолой нь хоржигнож байна ахын дүү утас аваад ир гэсэн. Тэгээд би сандраад эхлээд орохдоо өөрийнхөө утсыг аваад гараад ирсэн, дахиж ороод Ганбаяр ахын утсыг авч орж ирэхэд Ганбаяр ах эхнэртэйгээ яриад бид 3 ингээд уначихлаа цагдаад дуудлага өгөөрэй гэсэн. Тэгээд Ганбаяр ах утсаараа хүмүүстэй яриад би хажууд нь хараад талийгаач дээр очиж хиймэл амьсгаа хийж үзээд байсан. Тэгээд 2 цаг орчмын дараа Манлай сумын эмнэлэг ирээд үзлэг хийгээд байж байхад  цагдаа ирээд дргайгерээр үлээлгээд та хэд энэ 2 хүнээ эмнэлэг рүүгээ аваад яв яв Цогтцэций сумын цагдаа иртэл байж байя гэсэн. Тэгээд цагдаа байцаалт авч байгаад Манлай эмнэлэгт очоод байж байгаарай маргааш өдөр очиж мэдүүлэг авна шүү гээд бид 2 Манлай сумын эмнэлэгт очиж үзлэг хийлгээд маргааш нь Манлай эмнэлэг дээр өдөржингөө байсан. Тэгээд маргааш орой нь ирж мэдүүлэг аваад Цогтцэций сум руу буцсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ их хийсэн үйлдэлдээ залуу хүний хувьд их гэмшдэг. Би яах гэж явав даа гэж боддог, дотроо байнга гэмшдэг. Эхнэр нялх хүүхэд хоёртойгоо байхад өөрийгөө зүгээр шүү гээд дандаа өөрийгөө тэгдэг. Би муухай байхад манай 2 ч гэсэн ялгаагүй урвайгаад, аав яасан юм бэ, ааваа тоглоё л доо гэдэг. Миний хүүхэд хүртэл ингээд тэр болгонд нь хэцүү байдаг. Би ганц Ганбаяр ах руу л хэлдэг. Оюунаа эгчтэй нэг уулзсан чинь эгээ нь нээрээ үнэндээ чамайг харахыг хүсэхгүй байна гэсэн. Тэгэхэд нь энэ хүнд ийм хэцүү байхад би заавал өөрийгөө харуулах гээд яах вэ гэж бодсон. Ганбаяр ахыгаа би аймаар их асуудалд орууллаа даа үнэхээр арчаагүй байна даа  өөртөө хэлдэг. Манай ах хэлэхдээ ахын дүү битгий тэг, тэгж болохгүй хоёулаа давна гэдэг, дүү нь давна ахаа. Тэгээд би ажилдаа явах аягүй их гэртээ дуртай, шүүх хуралд орчхоод ирнэ гэхэд явуулахгүй ээ гэсэн гайгүй миний хайр тайван бай гээд хэлсэн. Хийсэн хэргээ хүлээнэ, Оюунаа эгчээсээ зөндөө их уучлалт гуйж байна. Эрхэм шүүгчээ намайг тэнсэж өгөөч гэж гуйж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хоёр өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Оюунаа эгчтэйгээ ер нь цаашдаа байнгын харилцаа холбоотой байх болно.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О гаргасан мэдүүлэгтээ: ‘’Гомдол саналын хувьд мэдээж гомдолтой байгаа. Яагаад гэхээр цоо эрүүл нөхөр маань гэрээсээ гарсан. Гэртээ унтах гэж байхад нь залгаад гараад ирээ гээд дуудаад аваад явсан. Маргааш орой нь хар даавуунд хөнжилд боосон аваад ирсэн. Ирчхээд манай гэрт ажил явдал гарах гээд байхад Ганбаяр ирэхгүй байсан, яагаад ирэхгүй байгаа юм бэ гэсэн чинь харин хөл бэртэлтэй болохоор ирэхгүй байгаа юм, маргааш гайгүй болохоор нь ирнэ гэсэн. Тэгээд би юу яриад байгаа юм бэ манай нөхөр байхгүй болчхоод байна тэр хөл ямар хамаа байна вэ гэсэн чинь төд удаагүй Б.Ганбаяр орж ирсэн. Би 2 хүүхэдтэйгээ өрх толгойлоод үлдсэн. Миний хүү удахгүй оюутан болох гэж байгаа дээрээс нь сэтгэл санаа нь яг ямар байгаа нь мэдэгдэхгүй, шилжилтийн насны хүүхэд учраас чимээгүй байдаг. Юу ч ярьдаггүй яагаад байгаа нь мэдэгдэхгүй, хамгийн сүүлд аавтайгаа салах ёс хийхдээ уйлж байсан одоо 1 жил 2 сар болсон байна. Энэ хугацаанд манай хүү ерөөсөө уйлаагүй, сэтгэл санаа нь ямар байгаа бол гэдгийг би үнэхээр хэлж мэдэхгүй байна.  Охины минь хувьд үнэхээр хүнд байгаа. Энэ урт хугацаа өнгөрсөн байхад гэртээ унтаж чадахгүй байгаа ер нь эмээ, өвөөгийндөө голдуу байдаг. Гэртээ би хань татаад аваад ирэхээр орой нь гунигтай байна, хэцүү байна гэж хэлээд уйлаад байдаг. Тэгээд тэрнээс нь халшраад би эмээ өвөө рүү нь явуулаад байдаг. Сая 2-3 хоногийн өмнө шөнө огт унтахгүй хөрвөөгөөд байхаар нь  яагаад байгаа юм гэсэн чинь зүгээрээ гээд тэр шөнө унтаагүй. Маргааш нь миний охин эмээ өвөөгийндөө очих юм уу гэсэн чинь яахын бэ би тантай хань болоод байя даа гээд орой нь дахиад уйлаад байсан. Тэгээд яагаад уйлаад байгаа юм бэ гэж асуухад надад хүнд байдаг. Мэдээж яагаад уйлж байгааг нь би мэдэж байгаа. Надад хэлэх үг үнэхээр байдаггүй. Аав нь ирнэ гэж хэлж чадахгүй байгаа учраас би охиныгоо уйлахаар дагаад уйлдаг. Өөр надад хэлэх үг байдаггүй. Нэг үе гайгүй болчихлоо доо гэж бодож байсан хүүхэд 3 хоногийн өмнө яагаад ингэв гэсэн чинь 2 давхарт гараад надаас нуугаад аавынхаа зургийг үзээд байж байсан юм билээ тэрийг би өчигдөр мэдсэн. Миний 2 хүүхдийн зүгээс сэтгэл санаа тийм байгаа. Дээрээс нь миний сэтгэл санаа ямар байгааг энэ шүүх хурал дээр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй, үгээр хэлэхийн аргагүй аймшигтай, хар дарсан зүүд шиг байдаг. Одоо болтол хаалгаар ороод байх гэж хүлээгээд цонхоор харахаар явж байсан дүр төрх нь үзэгдээд байж суух  болохгүй үнэхээр хэцүү байдаг. Би анх 14 настай байхад нөхөртэйгөө танилцаад гэр бүл болоод 2 хүүхдийн ээж, аав болоод амьдарч байсан. Ингэж амьдрах хугацаандаа манай хүн архи уугаад ирсэн ч 2 хүүхдийнхээ хажууд унтдаггүй, муухай үнэр үнэртүүлчихнэ гээд, хаалгаар орж ирэхдээ намайг сэрээчих вий гээд чимээгүйхэн гэтэж орж ирээд унтдаг, орж ирсэн ч бараг мэдэгдэхгүй, хуухирвал бараг сандраад 00 руу орж унтлаа шүү гэж хэлэх хэмжээний тийм хүн байсан. Хэзээ ч гадуур хонож үзээгүй, хэчнээн ууж идээд явсан ч хүргүүлээд ороод ирдэг тийм л хүн. Үр хүүхдэдээ халамжтай, үр хүүхдээ харж ханддаг, охиноо ер нь манай хүн яг хариуцаж авч явдаг байсан гэдгийг би энэ жилийн хугацаанд мэдэж байгаа. Би үсийг нь самнаж үзээгүй, усанд оруулж үзээгүй хүн байсан байна лээ. Аав нь бүх зүйлийг хийдэг байсан. Би бол ажилдаа өглөө яваад, орой ирээд эхнэр гээд байж байдгаас  бусад гэр бүлийн уур амьсгалыг манай хүн бүрдүүлж байдаг байсан гэдгийг би энэ хугацаанд  нь мэдэж байгаа. Би банканд ажилладаг байсан тэр үед миний цалин бол миний цалин гэдэг байр суурьтай, харин гэрийн санхүүг манай хүн хариуцаж бүх зүйлийг авч явдаг байсан гэдгийг би одоо мэдэж байгаа. Яаж энэ их зээлийг төлж, яаж энэ их зүйлийг амжуулж явдаг байсан юм бэ гэж  одоо өөрийн толгой дээр ирчхээд байгаад гайхаж байна. Миний хувьд бол сэтгэл санаа үнэхээр хүнд, хэцүү байгаа, хүмүүс цаг хугацаа өнгөрөхөөр зүгээр болно л гэдэг тэр бол хэцүү. Б.Ганбаяр намайг гуйсан болохоор зээл төлсөн гэж хэлж байна. Гэхдээ ажил явдал дээр асуудалгүй найз нь зохицуулна, найз нь найз нь л гээд байсан. Үнэндээ бол Ганбаяр миний нөхрийн найз байснаас, миний бол танил, найзархаж явдаггүй ч гэсэн муудалцаад байдаггүй байсан. Бид хоёр хоёулаа банкны салбарт ажилладаг байсан учраас нэг тийм ажлын найзууд байсан байх гэж би бодож байна. Өөрөө бүх зүйлийг зохицуулна гээд байхаар би их итгэж байсан. Гэтэл би яагаад Ганбаярт итгэл алдарсан юм гэхээр Цогтцэций сумаас нүүгээд явснаа надад хэлээгүй байсан. Би ажлаа хийгээд сууж байсан чинь харилцагч орж ирээд Ганбаярынх өчигдөр нүүж байсан, чи мэдсэн үү гэсэн тэгээд би мэдээгүй гэсэн. Надад хэлээгүй Цогтцэций сумаас нүүгээд явчхаж байгаа хүнд би яаж итгэх юм бэ, амаараа л найз нь зохицуулна, найз нь болгоно, та гурвыгаа харж хандана гээд байгаа хэр нь  яг бодит байдал дээр үг, үйлдэл 2 нь зөрөөд, надад найз нь шилжих гэж байгаа шүү гээд хэлчихгүй яав даа гэж би бодсон. Тэгээд асуусан чинь харин чамд үзүүлсэн чинь тохирохгүй байна гээд манайх нүүсэн бид 3 явсан шүү гэж хэлсэн. Тэр үгэнд нь би урам хугараад итгэж байсан итгэл гэдэг зүйл байхгүй болж их сонин мэдрэмж авсан. Магадгүй одоо ингээд хэлж байгаа хүн нэг өглөө сэрэхэд гадагшаа алга болчихсон байвал би яах юм. Тэгээд Ганбаяр надад мянга сайхан юм амлаад тэр амлалт юу ч биш болоод миний 2 хүүхдийн ирээдүй ямар ч баталгаагүй болоод үлдэх гээд байгаа. Би Ганбаярт зээл төлөөд болчихно гэвэл үгүй гэж хэлж байсан. Хоёр хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай болгомоор байна шүү найзаа гэсэн чинь найз нь зохицуулна, болгоно гээд байдаг байсан. Жилийн хугацаанд зээлүүдийг Ганбаяр төлсөн. Би Ганбаярыг л төлж байгаа гэж бодож байсан. Ганбаяр найз нь тэр зээлийг нь хаая  гээд үнэхээр болгох явж байгаад би баярлаж байсан. Хэрвээ миний хань байсан бол асуудалгүй төлөөд, ар гэрийн амьдралаа аваад явах байсан. Зээл төлөөд болчихно гэж бодсон гээд байгааг би гайхаж байна. Зээл төлж өгсөнд маш их баярлаж байгаа. Би одоо өр зээлгүй болсон учраас хагас жил ажил хийхгүй байгаа. Яагаад гэвэл оюутан хүүхэдтэй болох гэж байгаа учраас орлогоо нэмэхийн тулд банкны ажлаас гараад уурхай руу орсон. Надад гэртээ амьдрах хэцүү байсан учраас орчноо, ажлаа сольё гэж бодоод Цагаан хаданд 14 хоног ростертой ажилд орсон чинь охин маань санаад, хүүхдүүд маань хэцүү байдалд ороод би өөрөө хүүхдүүдээ санаад байхаар нь 2 ростер яваад больсон. Гэтэл 2 ростер яваад би хагас жил ажилгүй байгааг Ганпүрэв огт мэдээгүй, та хэзээ ажлаасаа гарсан юм гэж хэлсэн. Үнэхээр миний төлөө санаа зовж байсан хүн энэ олон сарын хугацаанд эгчээ та ажлаасаа гарчихсан юм уу, яасан ийсэн гэх юм болов уу гэсэн чинь мэдээгүй байна. Тэгсэн хэр нь харж ханддаг, уулздаг байсан гээд байна. Ганпүрэвийн зүгээс ажил явдал дээр ээж, аав 2 нь ирсэн. Тэр ах эгч Чойроос ирээд манай хадам аав, ээж, миний өмнө уучлаарай гэж хэлсэн. Тэгэхдээ та нар минь туслуулах юм байвал туслуулаарай, хэлж ярих юм байвал хэлээрэй гээд бүтэн жил 2 сар болоход би тэр 2 хүний царайг нэг ч удаа хараагүй,  нэг удаа холбогдоод миний хүүхдүүд юу болж байна, яаж байна гэдэг үгийг би бүтэн жил 2 сар сонсохыг хүлээсэн ч тэр 2 хүн надтай одоо болтол холбогдоогүй.  Хадам аав, ээж хоёр хүртэл Ганпүрэвийнхээс хүн холбогдсон уу гээд нэг хэсэг асуудаг байсан одоо бол больсон, холбогдохгүй нь тодорхой болсон. Нөгөө харж хандана гээд байсан хүмүүс хаана байна вэ. Өөр газар ажилд орж орлогоо нэмчих гээд хичээгээд л байна. Өрх толгойлсон эмэгтэй учраас хүүгээ оюутан болгох гээд 2 хүүхдээ хүнээс дээр болгочих гээд хичээгээд, цаг хугацаанаас шалтгаалаад болохгүй байна. Энэ хугацаанд чи над руу холбогдсон уу, үгүй шүү дээ, сая үүдэн дээр та ажлаасаа гарчихсан юм уу гэж асуусан. Тийм байж харж ханддаг, холбогддог байсан гээд байна. Мөн айдаг гэж байна. Чи яагаад надаас айдаг юм? ер нь бол үнэндээ би чамаас айдаг. Тэгээд заал нь тоглоод явж байхыг чинь хараад та нараас би айдаг, гэтэл надаас айдаг гээд байгааг чинь ойлгохгүй байна. Мөн Ганбаяраар дамжуулж зээл төлдөг гэдгийг чинь би мэдэхгүй, та нарын дансаар дамжиж байна уу гэдгийг би хараад сууж байхгүй учраас мэдэхгүй. Ганбаярыг энэ зээлүүдийг төлж явдаг гэж бодож байсан. Ер нь Ганбаяр төлж явж байсныг би мэдэж байна, чи дамжуулж төлсөн гэдэг нь биш,  чи Ганбаяр. төлөх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Ганбаяр болохоор би найзыгаа авч  яваад амийг нь авсан, энэ хүүхдийг асуудалд оруулсан гээд хамаг зүйлийг толгой дээрээ үүрээд яваад байгааг нь би мэддэг. Гэхдээ Ганпүрэв туршлагагүй гэдгээ мэдэж байж машин унаад зам мэдэхгүй газар, харанхуй шөнө явж байж хурдаа тааруулаад явж чадахгүй, намайг ийм байдалд оруулж одоо хүртэл юу ч болоогүй юм шиг баярын мэнд хүргэе гээд чат бичдэг надад баярлаад сууж байх сэтгэл зүй байдаггүй. Мартаар сайхан баярлаарай гэдэг би яаж баярлах юм бэ, намайг баярлуулдаг хүн байхгүй. Надад баяр гэдэг зүйл байхаа болиод жил гаруй болсон байгаа. Өмгөөлөгчөөр дамжуулаад уулзъя барья гэсэн чинь уулзахгүй гэж хэлээд байгаад нь Ганпүрэвт үнэхээр их гомдож байна. Энэ хугацаанд би уйлсаар байгаад нулимс дуусдаг юм болов уу даа гэж бодож амьдарч байгаа. Би уйлж байж хүчтэй болдог төрлийн хүн, сул доройдоо биш нулимсаар би өөрийгөө хүчирхэгжүүлдэг. Энэ олон сарын хугацаанд би гэртээ ганцаараа байж байхдаа орой болгон яах гэж би нөхрийгөө явуулав даа гэж өөрийгөө л буруутгадаг. Тэгээд та хэдийг над руу холбогдоосой гэж боддог. Ганбаяр найз гээд холбогдоод заримдаа би уурлаад, гомдоод янз бүрээр загнадаг. Би эд нарын оронд байсан бол бараг та нарын царайг ч харж чадахгүй байх. Тэгэхэд зааланд юу ч болоогүй хүн шиг тоглоод байрны үүдэнд эхнэртэйгээ цуг бөмбөг харилцаад явж байхад чинь би охинтойгоо хажуугаар чинь явж байсан. Та хоёр юу ч болоогүй юм шиг л байсан. Та нар амьдрах л байх гэж бодсон хэр нь хэд хоногтоо л нуруугаар хүйтэн оргиод, нойр хүрэхгүй, охин маань хүртэл сонин болоод  гунигтай байна гэж орой болгон жил гаруйн хугацаанд уйлах охиныгоо хараад би ямар их тэвчдэг гэж бодож байна. 8 настай охин юу ч хэлж чадахгүй, бүх зүйлийг мэдэж байгаа болохоор аавыгаа санаад байна гэж хэлж чадахгүй. Аавын нь ажлын машин зөрөхөөр заримдаа аав энэ машиныг унаад онгироод базаж байдаг байж билээ гэж хэлдэг охиноо харахаар юу гэж хэлэхээ мэддэггүй. Би та нарыг манай нөхрийг босгоод ирээч гэж хэлэхийг хүсэж байна, гэхдээ авч яваад алчихсан юм чинь чадахгүй. Би 2 хүүхдийнхээ санхүүг баталгаатай болгомоор байна. Тийм учраас хохирлыг өмгөөлөгчтэйгөө ярилцаад гаргасан байгаа. Үүнийг өмгөөлөгчөөрөө дамжуулаад хэлж болох уу.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’358,435,922 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүний задаргаа байдлаар өмгөөлөгчийнхөө дүгнэлтэд ямар хуулийн зүйл заалтыг баримталж, хэнээс нэхэж байгаа гэдгийг тодорхойлъё Оршуулах зан үйлтэй холбоотой зардал нийтдээ 22,245,922 төгрөгийн баримтыг бүрдүүлж өгсөн. Энэ баримттай болон баримтгүй гээд нийт мөнгөн дүнгээр ялгаж зааглаад байгаа боломжийн хэмжээнд цуглуулсан мөнгөн дүнгээр хавсаргаад өгсөн байгаа. Хэргийн оролцогч нар болон шүүгдэгч нар танилцсан байх гэж бодож байна. 11 сая төгрөгийг Ганпүрэв төлсөн байгаа. Үлдэгдэл төлбөрийг гэм буруутай гэж шүүхээс тогтоосон тухайн хүнээс 11,245,922 төгрөгийн энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох оршуулах зан үйлтэй холбоотой зардлыг хэдий хэмжээний мөнгөөр үлдэгдэл төлбөрөө нөхөн гаргуулна. Өмгөөлөгчийн үйл ажиллагааны зардалд 7,500,000 төгрөгийн үйлчилгээ авч үйлчлүүлсэн. Үүнээс өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан эхлэхийн өмнө бэлнээр 5,500,000 төгрөгийг хүлээж аваад гарын үсэг зураад шүүх рүү өгсөн. 2 сая төгрөгийг тухайн үед  мөрдөн шалгах ажиллагааны явцад дансаар шилжүүлж авсан. Хэрвээ энэ хүн эр нөхрөө алдаж өнөөдөр ингээд ганцаардаж өнчин хүүхдүүдтэйгээ нулимсаа дуслуулаад суухгүй байсан бол өмгөөлөгч гэж хүн авах шаардлагагүй байсан. Тийм учраас зайлшгүй хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөллийн үйл ажиллагааны зардал гэдэг зүйлийг гаргах шаардлага болсон учраас үүнийг гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ гэж үзэж байгаа. Мэдээж талийгаач гэж хүний хохирлыг нөхөн сэргээх ямар ч боломж байхгүй, мянга дуудаад босоод ирэхгүй. Тийм учраас талийгаачийн хөдөлмөрлөж олох ёстой байсан орлогыг 238,380,000 төгрөг гэж тооцоолсон. Талийгаач эрүүл саруул хүн байсан нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой байгаа. Олох ёстой байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр тооцоолсон. Сэтгэцэд учирсан хохирол 101,310,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа. Мөн Тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нийгмийн даатгалын сангаас 2 хүүхдэд тодорхой хэмжээнд тогтоосон тогтоол байгаа. Тэр тогтоолын зөрүү болох талийгаачийн сарын дундаж цалин орлогоос тухайн тэтгэврийн тогтоолгосон тэтгэмжийн мөнгөн дүнг хасаад дундаж орлогыг 2,597,283 төгрөгөөр тооцсон. Үүнээс тогтоолгосон сүүлд өгсөн баримтаар 552,693 төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон үүнийг хасаад тооцоход 2,044,590 төгрөг болж байгаа. 2,044,590 төгрөгийг тодорхой хэмжээнд авах ёстой хүн бол 3 гэж тооцоолсон. 3 хүнээс нэг хүн хөдөлмөрийн чадвартай Оюун-Эрдэнийн ноогдох хэсгийг хасаад насанд хүрээгүй 2 хүүхдэд тэтгэмжийн зөрүүг гаргаж байгаа. 2,044,590 төгрөгийг тэтгэвэр хэлбэрээр 3 хүнд хуваахад 681,530 төгрөг ноогдож байгаа насанд хүрээгүй 2 хүүхдэд 681,530 төгрөгийг 2-оор үржүүлэхээр 1,363,060 төгрөгийн тэтгэмжийн зөрүүг бодож олгогдохоор байна гэж тооцоолсон. Үүнийг тодорхой хэмжээ дээр сар бүр насанд хүртэл нь Тэргэл болон Үжин нарыг 1,363,060 төгрөгийг тэжээн тэтгүүлэхээр тогтоолгох хууль эрх зүйн үндэслэл байна. Өмгөөлөгч миний бие дүгнэлтээ ямар хуулийн заалтаар хэрхэн ямар байдлаар төлүүлэх үү гэдгээ ялган зааглаж дэлгэрэнгүй тайлбарлана. Өмгөөлөгч миний хувьд хэргийн онол байр сууриа шүүх хуралдааны үйл ажиллагаа эхлэхээс өмнө илэрхийлсэн байгаа. Хууль зүйн дүгнэлт гэдэг зүйлийг өмгөөлөгч бид нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч дүгнэлтээ гаргана гэсэн эрхийнхээ хүрээнд дараах дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Хүний амьд явах эрх гэдэг зүйл өнөөдөр шүүх хуралдааны танхимд яригдана. Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн тэр дундаа амьд явах эрх зөрчигдсөн, хүн жамаараа амьдарч байгаад нас барах нэг өөр, жамаараа амьдарч байгаад нас барсан бол миний үйлчлүүлэгч доголон нулимстай дотроо яах вэ гээд орилоод суухгүй байх. Хүний амьд явах эрхийг ямар байдлаар амь нас эрсдэж вэ гэдэг хамгийн гол зорилго, үнэн мөнийг тогтоох, энэ хүний дотор юу агуулагдаж байгаа, юу нэхээд зогсож байгааг  хүний амьд явах эрхтэйг холбогдуулж өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг гаргаж байгаа, хохирлоо үүнтэй холбогдуулж ярина. Өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгчийн нөхөр, хань, өнчин хоцорсон 2 хүүхдийн аав болох Сэмжээ овогтой Батзул нь цэл залуухан насандаа хорвоогийн жамаар мөнх бусыг үзэлгүйгээр бусдын буруутай үйлдлийн улмаас амь насаа хохироосон, энэ хорвоогоос халин одсон харамсалтай үйл явдал болжээ. Өмгөөлөгч миний бие дүгнэлт хэлэхээсээ өмнө өөрийнхөө үйлчлүүлэгчид эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлье. Өмгөөлөгчийн зүгээс болоод хувь хүнийхээ зүгээс эмгэнэлийг маань хүлээн авна уу гэж хэлье. Хэдийгээр бид нар хамтдаа холбогдоод явж байгаа ч гэсэн миний үйлчлүүлэгчийн сэтгэл санаа ямар байгааг энэ хурлын танхимд сууж байгаа 10 гаруй хүнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн байгаа байдал та бүхэнд илхэн байгаа байх гэж бодож байна. Өнөөдөр хүний амь нас хохирсонтой хэн ч маргаагүй.  Гэхдээ хүний амь нас хохирсонтой холбоотой хохирол төлбөр яригдах учраас маргаж байна гэж би ойлгож байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал гэмт хэрэг мөн үү гэдэгт эхлээд дүгнэлт хийе. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Тэгэхээр Б.Ганбаяр, Г.Ганпүрэв нарын хувьд тодорхой хэмжээнд нийгэмд аюултай үйлдлийг хийсэн гэм буруутай үйлдэл байна. Мэдээж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг учирсан байж гэмт хэрэг нийгэмд аюултай үйлдэл гэдэгт тооцогддог шалтгаант холбоотой үүсдэг жамтай. Энэ гэмт хэргийн улмаас нөхөж болшгүй хүнд гарз хохирол учирсан. Өөрөөр хэлбэл Батзулын амь нас хохирсон.  Хор уршгийн хувьд хэмжээлшгүй, мөнгөөр илэрхийлэхгүй. Гэхдээ хуульд заасан заалтын дагуу хуулийн хүрээнд нэхэмжлэх эрх нь байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн зөвлөгөө өгч, ийм хохирлыг нэхэх эрх нь хуулиар олгогдсон байна, үүнийгээ нэхээд үз гэдэг зөвлөгөө өгсний үндсэн дээр нэхсэн байгааг дурдаж хэлмээр байна. Талийгаач Батзул өнгөрөөд 1 жил 2 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл 14 сар өнгөрсөн байна. 14 сарын хугацаанд Батзулын амь нас хохирсон шалтгаант холбоо нь Ганпүрэвийн буруутай үйлдлийн улмаас нөлөөлсөн нь тогтоогдож байна. Мөн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршгийг тодорхой хэмжээнд бүрдүүлэх үндсэн нөхцөл байдлыг Ганбаярын буруутай үйлдэл байна. Иргэний хариуцагч Хаан банк гэмт хэрэг гарах болсон тодорхой хэмжээнд буруутай нөхцөл байдлаар нөлөөлсөн шалтгаант холбоог бүрдүүлсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх дээр өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Батзулын амь нас хохирсон нь Ганпүрэвийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр гарсан Ганпүрэвийн гэм буруутай үйлдэл байгаа гэдгийг дурдаж илэрхийлье. Ганпүрэвийн гэм буруу, холбогдсон хэргийн талаар би нуршаад яах вэ, хүн болгон ярьж байна. Өөрөө өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдал байгаа. Хор уршиг учруулахад нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг ноогдох хувь хэмжээгээр төлөх үүрэгтэй гэж хэлмээр байна. Амь хохирогч буюу тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Батзулын хувьд Замын хөдөлгөөний дүрэм ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, зам тээврийн осол болоход ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй болохыг өмгөөлөгчийн зүгээс дурдаж хэлмээр байна. Эрүүгийн хуулийн заалтаар шүүгдэгч нар болон иргэний хариуцагч нар ямар зүйл хэсэг дээр буруутай, ямар зүйл хэсэг дээр буруутгагдах юм бэ гэдэг дээр улсын яллагчийн шүүхэд оруулж байгаа санал болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, шүүгдэгч нарт хувийг нь гардуулж өгсөн яллах дүгнэлтийн хуулбаруудыг өмгөөлөгч миний бие бүрэн дүүрэн дэмжиж оролцож байгаагаа илэрхийлье. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа прокурор болон шүүхийн шатад бүртгэгдэж ирсэн 3 хавтаст эрүүгийн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд байгаа учраас нотлох баримтад тулгуурлан гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй, эрх зүйн зүйлчлэл тохирсон, хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэснээр улсын яллагч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд өнөөдрийн шүүх хуралдааны явцад тодорхой хэмжээнд асуулт, хариултын үе шатаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн дүүрэн тайлбараар би хариулчихлаа гэж бодож байна. Иргэний хуулийн 227, 228 дугаар зүйлийг нэхэмжлэлийнхээ шаардлагатай холбогдуулж дурдаж байгаа. Иргэний хуулийн 228 дугаар зүйлд гэм хорыг арилгуулах эрх гэж байгаа. Үүнд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй,  зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсвэл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлжүүлнэ гэсэн хуулийн заалт байгаа. Тэгэхээр яагаад олох ёстой байсан ашиг орлогыг нэхэх ёстой юм бэ гэдэг шалтгаан нөхцөл энэ хуулийн зүйл заалттай холбогдоно. Өөрөөр хэлбэл өнөөдөр Батзул гэж босоод ирэхгүй нь тодорхой. Босоод ирэхгүй учраас тэр хүний зөрчигдсөн эрхийг сэргээх ямар ч боломж байхгүй. Энэ хүн насаараа сэтгэл санааны шаналгаатай, өнөөдөр энэ хүн нулимсаа дуслуулаад миний нулимс бараг барагдчихсан юм байна гээд хэлээд байна. Тэгэхээр энэ хүний нулимс ямар их хэмжээгээр энэ 14 сарын хугацаанд урссан бэ гэдгийг бид нар литрээр хэмжээд барахгүй юм байна гэж өмгөөлөгчийн зүгээс бодож суулаа. Иймд мөнгөн дүнгээр нөхөн төлж болно гэсэн зүйл заалтын дагуу энэ хүний олох ёстой ашиг орлогыг мөнгөөр илэрхийлээд бид авчих боломж байгаа юм байна гээд эрх зүйн дүгнэлтээ үүнтэй холбож ингэж ярья. Тухайн эдийн бус хохирол гэдэг зүйлийг мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирол шаардах эрхтэй гэж байгаа мөн Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд  эдийн бус хохирол буюу хохирогч хохирсон хохирлоо нэхэх эрхийг нээлттэй заасан суурь зарчмын үндсэн дээр үндэслээд Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхийг нь заагаад өгсөн. Хуулийн үйлчлэл гэдэг дээр Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгч хэлсэн, үүн дээр би олон зүйлийг маргаад хэлээд байхгүй. Гэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх Эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх гэсэн 3 болон 5-ын заалтууд байна. Түрүүн Н.Гарьдхүү өмгөөлөгч Иргэний хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна гэж байна. Өмгөөлөгчийн зүгээс иргэний хууль тогтоомжийг хэрэглэх гэсэн 3 дугаар заалтыг бүхэлд нь үндэслэж энэ хуулийн зүйл заалтаар нэхэмжилж, мөнгөн төлбөрийн хохирлыг нэхэж байгааг холбож үзээсэй гэж хүсэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйл заалтыг тайлбарласан байгаа. Үүн гэм буруутай этгээд тухайн хохирлыг бүрэн төлөхийг хуульчлаад өгсөн. Иргэний хуулийн 508, 509, 511 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудаас дараах мөнгөн дүнгийн хохирлуудаа нэхэж байгааг дурдаж явъя. Нэгдүгээрт нь шашны зан үйл манай Монгол улсад шашны зан үйлийг үйлдэхэд өнөөдөр манай хүн ингээд нас барчихлаа та цагдаагийн байгууллага дээр очоод гэрчээр асуугдаад өгөөч гэж хүн сэтгэл хямралтай байгаа, тэр болгоныг гэрчээр очуулаад асуулгаад байхад монгол хүний шашны зан мөр тэр дундаа зүгээр сэтгэл байхад болно гэж хэлмээр байна. Өнөөдөр авах боломжгүй мөнгийг бид яаж авах вэ, араас нь очоод уйлаад энэ мөнгийг нэхээд байх хэцүү, би шударга хэлье. Тэгэхлээрээ гараагүй биш гарсан хохирол байгаа, баримттай байна уу, гаргана уу, гаргахгүй байна уу гэдэг нь шүүхийн эрх хэмжээ байгаа. Тэгэхээр баримтаар нотлогдоогүй гээд байгаа мөнгийг нотлох боломжгүй шударга хэлье. Боломжгүй учраас 8,390,000 төгрөгийг Монгол Улсад шашны зан үйлээр үйлдэгдэж зарцуулагдсан мөнгөн дүн учраас хохирогчид учирсан хохирол гэж тооцож, гаргуулж өгөөч гэдэг байдлаар нэхэж нийтдээ үлдэгдэл төлбөр болох 11,245,922 төгрөгийг гаргуулж өгөөч, 11245922 төгрөгийг бид өнөөдрийн байдлаар бүрэн дүүрэн төлж барагдуулаагүй гэж хэлнэ. Яагаад гэвэл өнөөдөр Д.Оюун-Эрдэнэ гэж хүний дансанд оршуулгатай холбоотой танаас гарсан зардлыг бид төлөөд өгчихлөө шүү гэсэн баримт хэргийн хүрээнд авагдаагүй. Өнөөдөр амь нас хохирсон Батзул гэж хүний өр төлбөрийг барагдуулсан байна. Өмгөөлөгчийн зүгээс энд баярлаж байна. Гэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хэн тогтоогдож, шүүх хуралдааны танхимд амьдаараа зогсож байгаа юм бэ, амьдаагаа зогсоож байгаа хууль ёсны төлөөлөгчийн өмнөөс өдий хэмжээний хохирлыг нэхэж байгаа. Тийм учраас Д.Оюун-Эрдэнээс гарсан хохирлыг би төлүүлэх гэж нэхэж байгаа учраас энэ мөнгөн дүнг гаргуулж өгөөч гэж хүсэж байна. Дараагийн тайлбартаа яръя. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлттэй нь холбогдуулаад хэлээд явъя. Олох ёстой байсан орлого, тухайн хүний дундаж наслалт, сэтгэцэд учирсан хохирол шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ёстой гэсэн тайлбарыг хэллээ. Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын зүйл заалт дээр тусгай ангид олох ёстой байсан орлогыг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгоно гэсэн заалт байхгүй, ерөнхий хуулийн зарчим байгаа. Тухайн хүний дундаж наслалт гэдэг зүйлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлага байхгүй. Монгол Улсад статистикийн тоон мэдээллийн үзүүлэлтүүд гардаг. Статистикийн ерөнхий газраас гаргадаг. Тухайн байгууллага Монгол эрэгтэй хүний дундаж наслалт гэдэг зүйлийг тогтоогоод, тоон судалгаа дээр он, оноороо гардаг учраас статистик тоон үзүүлэлтийг харгалзан үзээд шинжээчийн дүгнэлтгүйгээр тогтоох боломжтой байгааг дурдаж хэлье. Эдийн бус хохирол гэдэг зүйлийг Шүүх шинжилгээний тухай хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тухайн хуулийн онцлог нэг зүйл бол  эдийн бус буюу сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах. Энэ хохирлыг хэнээр гаргуулах вэ гэхээр гэм буруутай этгээдүүдээс гаргуулахаар хохирогчийн эрх ашгийг хамгаалсан хууль мөрдөгдөж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэгэхээр Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг, аргачлалыг 3 дугаар зүйлийн 3.3 дээр тухайн хүний нас барсныг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар тухайн гэр бүлийн  гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэхийг тухайн хүн нас барсан бол хөдөлмөр хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцох нэг бол тухайн хөдөлмөр хөлсийг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр насжилтаар нь үржүүлэн тогтоохоор аль ашигтай байдлаар тогтооно гэсэн дүрэм журам мөрдөгдөөд эхэлсэн учраас жишиж тогтоолгож авъя гэсэн санаагаар шүүхэд гаргасан байгаа. Эдийн бус хохирол гэдэг зүйлийг нэг талдаа тухайн эдийн бус хохирлын заалтыг буюу түрүүн би хэлсэн 228, 230 дугаар зүйлд заасны дагуу жишиг аргачлалын хүрээнд гаргах боломжтой гэсэн байдлаар нийтдээ 101,310,000 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулаад өгөөч гэж явж байна. Сэтгэцэд учирсан хохирол гэдэг зүйлийг мөнгөөр дүгнэх боломжгүй ч хуулийн заалт байгаа учраас үүнийг тодорхой хэмжээнд нь дүйцүүлэн гаргах боломжтой гэж үзэж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас тухайн тэжээгчийн 5 жил, 6 жил, 7 жилийн дундаж цалин хөлснөөс бодогдож гаргагддаг. Тэгэхээр нийгмийн даатгалын газар тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудасны дагуу тухайн талийгаачийн цалин хөлсний 5, 6, 7 жилийн хөдөлмөр хөлсийг дундчилж цалингийн тооцоо гарсан байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Монгол Улсад мөрдөгдөж байгаа тэжээгчээ алдсаны цалин хөлсний тэтгэврийн зөрүү гэдэг зүйлийг тогтоолгох гэж байгаа учраас тухайн талийгаачийн 1 жилийн цалин хөлсийг тухайн 1 сарын дундаж цалин хөлсөөр тооцож өмгөөлөгч миний бие бодож гаргасан байгаа. Түрүүн тооцооллын шүүгчид хэлсэн байгаа. Нийтдээ нэг жилийн буюу 12 сарын цалин хөлс нь 31,167,396 төгрөг байна. Үүнээс 1 сарын дундаж цалин хөлсийг бодоход 12 сардаа хуваахад 2,597,283 төгрөгийн 1 сарын дундаж цалин хөлс байгаа. Иргэний хуулийн 508.3 дахь хэсэгт зааснаар тухайн тэжээгчээ алдсан буюу тэжээн тэтгүүлэх эрхтэй 3 хүн байдаг. 3 хүнээс 2 нь насанд хүрээгүй 1 нь хөдөлмөрийн чадвартай субъект байгаа. Тийм учраас тухайн дундаж цалин хөлсийг 3-д хуваахад 681,399 байгаа үүнийгээ тухайн 3 этгээдээсээ 1-г нь хуваахаар түрүүн шүүгчид тайлбарласан мөнгөн дүнгээр тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг сар бүр тогтоолгож өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна. Үүнийг одоо хэдэн ч удаа ярих вэ, шүүх хуралдааны явцад тайлбарлаж хэлсэн. Иргэний хариуцагчийн этгээдийн хувьд ямар нэгэн төлбөр хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг нэхсэнгүй гэдэг зүйлийг хэлж байна. Өмгөөлөгчийн байр суурийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар Хаан банкийг тогтоосон мөрдөгчийн тогтоол хууль эрх зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Хаан банкны зүгээс автомашин ашиглах аюулгүй ажиллагааны журам энэ том байгууллагад мөрдөгддөг юм байна. Энэ журмаа Хаан банк буюу ажил олгогч өөрөө мөрдөж байна уу, үгүй юу гэдгийг хавтаст хэргийн хүрээнд цугларсан бичгийн нотлох баримтад тулгуурлаж үзвэл өөрсдийн буруугүй гэдгээ нотолсон баримтыг хэргийн хүрээнд гаргаж өгөөгүй. Энэ журмыг бол гаргаж өгөөд байдаг. Энэ журам дээр тээврийн хэрэгслийн алсын хяналтын системийн талаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Монгол улсад Хаан банканд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгсэл болгон дээр жи пи ар эс гэдэг зүйл суулгагддаг юм байна. Тухайн жи пи ар эс суулгагдаад эвдэрч, хэмхэрсэн тохиолдолд өмчийн харилцааны газар 5 хоногийн дотор завсарлаад хяналтаа үргэлжлүүлээд явах ёстой юм байна. Түрүүн иргэний хариуцагч т хэмхэрсэн байсан юм гэдгээ хэллээ. Хэмхэрсэн байсан гэдгийг энэ хүмүүс мэдээд байна. Хэрвээ жи пи ар эс хэмхэрсэн байсан ажил олгогчийн зүгээс буюу Хаан банк жи пи ар эс засуулах үүргээ биелүүлээгүй байна. Хэрвээ үүргээ биелүүлээд засуулсан бол өнөөдөр энэ автомашиныг дураараа унаад байна уу, амралтын цагаар унаад байна уу, ажлын цагаар унаад байгаа юм уу гэдэг хяналтаа бүрэн дүүрэн тавих боломжтой байсан гэж үзэж байгаа учраас тээврийн хэрэгслийн алсын хяналтын систем гэдгийн талаар зохицуулсан зохицуулалтдаа заалтыг бүрэн дүүрэн биелүүлээгүй байгаа нь иргэний хариуцагчаар татагдах хууль эрх зүйн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл эс үйлдэхүйтэй холбоотой үйлдэл байна гэж үзэж байна. Ийм учраас иргэний хариуцагчаар татагдсан Хаан Банкнаас Д.Оюун-Эрдэнийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс ноогдох хувийг хувь тэнцүүлэн гаргуулах эрх зүйн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэлтээ хэлье. Өмнө гаргасан дүгнэлтээ бүрэн дүүрэн дэмжиж оролцож байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүхэд оруулж байгаа ямар ял шийтгэлийг оногдуулах вэ гэдэг өмгөөлөгчийн санал дүгнэлт болон прокурорын ялын шүүмжийг өмгөөлөгчийн зүгээс сонслоо. Прокурор болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хууль хэрэглээний тал дээр ямар нэгэн байдлаар яллах дүгнэлтэд ирүүлсэн буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолоор энэ гэмт хэргийг зүйлчилсэн зүйлчлэлээр явж байгаа. Хууль хэрэглээний тал дээр саналаа хэлье гэж бодож байна. Яагаад гэвэл өнөөдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зүйлчлэлээр оногдуулах ял шийтгэлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Энэ 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн батлагдсан хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн УИХ-ын дарга Занданшатарын гаргасан хуулийн үндэслэл байдаг. Тэгэхээр хууль хэрэглээний тал дээр алдаа гараад байна, үүнийг зөвтгөж хэлмээр байна гэсэн санааг оруулах гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 болон 1.9 дүгээр зүйл дээр хуулийн үйлчлэх цаг хугацаа болон хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт байгаа. Тэгэхээр Г.Ганпүрэвийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөгдөж байгаа шинэ хуулиар гэм буруугийн асуудал шийдэгдсэн байна. Хууль хэрэглээний тал дээр хууль үйлчлээд ирсэн байгаа учраас энэ төрлийн хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5-аас 8 жил хүртэл хугацаагаар хасна гээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хугацаан дээр эрх зүйн байдал нэг талдаа хүндэрсэн нөхцөл байдал харагддаг. Өмгөөлөгчийн зүгээс нэгэнт хууль буцаан хэрэглэхтэй холбогдуулаад улсын яллагчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хуучин хуулиар буюу мөрдөгдөж байсан цаг хугацааны хуулиар прокурор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах саналыг оруулж байна. Тэгэхээр  хууль буцаан хэрэглэх нөхцөл байдлаар шүүх зөвтгөж улсын яллагчийн ялын шүүмж шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хэргийн зүйчлэлд оногдуулах ял шийтгэлийн тал дээр хуулийг зөвтгөж хэрэглэх зайлшгүй шаардлага гарч байна гэж шүүх бүрэлдэхүүнд хэлмээр байна. Г.Ганпүрэвийн хувьд эрх зүйн байдал дордсон байдлаар мөрдөгдөж эхэлсэн хуулиар шийдэгдэх асуудал яригдаж байгаа учраас хууль буцаан хэлэлцэх асуудлыг анхаарч үзээч. Б.Ганпүрэвийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Өмгөөлөгчийн зүгээс ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа асуудалд  өнөөдөр эрдэнэт хүний амь нас эрсэдсэн хохирогчийн эрх сэргэх боломжгүй. Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгч хэлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго оршино гэж ярьж байна. Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд харин ч эрдэнэт хүний амь нас эрсэдчихээд байхад ял оногдуулахгүйгээр тэнсэнэ гэдэг нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг нийгэмд учруулсан хор аюул, хор уршиг гэдэгт хэр нийцэж байгаа юм бэ гэдэг зүйлийг би хэлэх гээд байгаа юм. Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг дээр сонгох төрлийн ял шийтгэлийг оногдуулахаар хуульд хуульчилсан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  1-ээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 1-ээс 5 жилийн хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилж өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс хүнийг заавал заавал хорих ёстой гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулахгүй. Г.Ганпүрэвийн хувьд залуу хүн, нөгөөтээгүүр хохирогч шүүх хуралдаанд гомдолтой байдлаа илэрхийлсэн гээд оногдуулах ял шийтгэлийн тал дээр өчигдөр шүүх хуралдаан дууссаны дараагаар өмгөөлөгч миний бие үйлчлүүлэгчтэйгээ ярилцсан байгаа. Оногдуулах ял шийтгэлийн тал дээр ямархуу санаа оноо байна вэ гэдэг дээр үйлчлүүлэгч маань энэ хүүхдийг заавал нийгмээс тусгаарлуулаад байх шаардлага миний хувьд байхгүй, надад туслаад дэмнээд явах байлгүй, хорих ял оногдуулах тал дээр тусгайлан хэлээд байх зүйл байхгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ял шийтгэл оногдуулах байх гэсэн ийм байр суурьтай байгаа. Тэгэхээр нийгэмд учруулсан хор хохирол нь бүхэл бүтэн нэг хүний хань ижил үрэгдсэн, 2 хүүхэд өнчрөөд хоцорсон байхад ял оногдуулахгүйгээр тэнсэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй юм байна. Ийм учраас 1-ээс 5 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг оногдуулбал шударга ёсны зарчимд нийцэх юм болов уу гэсэн байдлаар өмгөөлөгч миний бие ийм саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Б.Ганбаярын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэсэн гэм буруутай байдлаар шүүхээс нэгэнт дүгнэлт хийсэн байгаа. Б.Ганбаярын хувьд энэ гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас хойш энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нь төлж, барагдуулъя гээд миний үйлчлүүлэгчтэй тодорхой хэмжээнд холбоо бариад яваад байдаг. Хоёр хүүхдийг чинь хараад дэмжээд явна гэж шүүх хуралдаанд мэдүүлж байгаа нөхцөл байдлаа илэрхийлээд байгаа нь нэг талдаа хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдал тодорхой харагддаг. Мөн өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан дээр ерөнхийдөө харж байлаа. Их эрч хүчтэй, хэлсэн амнаасаа буцахгүй, миний үйлчлүүлэгчийг хараад хандаад, дэмнээд явахаар хүүхэд байна гэж өмгөөлөгчийн зүгээс дотоод илтгэлээрээ хувь хүний зүгээс ажиглаж харж суулаа. Ийм учраас Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгчийн хэлж байгаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд энэ хүүхэд дахиад алдаа гаргахгүй, ухамсарлаад явах боломж энэ хүүхдэд байгаа юм байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Ийм учраас Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгчийн хэлээд байгаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал дээр тусгайлан гаргах зүйл байхгүй. Үүнийг тодорхой хэмжээнд боломжтой гэж харж байна. Ял шийтгэл оногдуулах тал дээр ийм саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Г.Ганпүрэвийг хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна гэж үзэхгүй байгаа, 2 нүднээсээ нулимс шимшрүүлээд сууж байхыг би нүдээрээ харсан. Гэхдээ аливаа зүйл бол шударга ёсны зарчим тухайн холбогдсон гэмт хэрэгтэй холбогдуулан хариуцлага гэдэг зүйл холбогдож явж, хохирсон байхыг хууль өөрөө шаарддаг. Тийм учраас зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж байж тодорхой хэмжээний цээрлэл гэдэг зүйлийг хүлээлгэх нь чухал болов уу гэсэн саналыг оруулж байна. Хорих ял оногдуулах дээр залуу хүүхэд тул хань, ижил үр хүүхдийнхээ хажууд байж, алдсан алдаан дээрээ ухамсарлаад миний үйлчлүүлэгчид дэм үзүүлээд яваасай гэж бодож байгаа. Тэгэхээр эцсийн бүлэгт хэлэхэд хүн хийсэн хэрэгтэй байж болно. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэж бид ярьдаг. Миний үйлчлүүлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэд жаахан сэтгэлийн дэм, урам өгөөд цаашдаа холбоотой байгаасай гэж энэ 2 залуу хүүхдээс өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Хүний хань ижил дахиж босож ирэхгүйгээр амь нас хохирсон, дахиж сэрэхгүй байдлаар нийгэмд учруулсан хор уршгийн хувьд маш хүнд хор уршиг учирсан нөхцөл байдал байна. Тэгээд миний үйлчлүүлэгчтэй нэг эргэх холбоотой байгаасай гэж өмгөөлөгчийн зүгээс чин сэтгэлээсээ хандаж хэлж байна. Миний үйлчлүүлэгч та бүхнийг цаашдаа холбоотой, залуу улсууд амьдрал ахуйгаа үргэлжлүүлэн залгуулж яваарай гэж хүсэж байгаа. Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгч буруу ойлгоод байгаа юм уу. Хууль буцаан хэрэглэх зүйл заалтыг прокурор хэрэглэж хууль буцаан хэрэглэх заалтыг холбож хэлсэнгүй. Энэ хууль чинь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  шинэчлэгдээд мөрдөгдөж байна. Тэгэхээр хууль буцаан хэрэглэх зохицуулалт хууль хэрэглээний тал дээр алдаа гаргаад байна гэдэг байдлаар тайлбар өгсөн юм. Шинээр батлагдан мөрдөгдөж байгаа 5-аас 8 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ энэ хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаад өгөөч гэж хэлээгүй. Буруу ойлгоод шиг байх юм. Намайг хууль буцаан хэрэглэх гэсэн буруу гэсэн байдлаар андуу ташаа ойлгож тайлбар гаргаад байх юм. Гэхдээ прокурор хэлсэн юм байна. Хууль буцаан хэрэглэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэе гээд журамлах байдлаар хэлсэн юм байна. Энэ мик сонсогдоогүй юм уу, би тэрийг нь сонсоогүй учраас хууль буцаан хэрэглэх тохиолдол буюу хууль хэрэглээний тал дээр прокурор хэлсэнгүй гэж мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нар ч гэсэн үүнтэй холбогдуулж хууль буцаан хэрэглэх санал дүгнэлтээ гаргасангүй гэдэг байдлаар тайлбарлаж яриад байгаа юм.  Бусдаар 5-аас 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаад өгөөч гэж маргаж, мэтгэлцээгүй. Шүүх хуралдааны танхимд байгаа шүүгдэгч нар, өмгөөлөгч нар буруу гэж тайлбарлаад байгаа нь зохимжгүй байна.  Анхааралтай сайн сонсоод хууль хэрэглэх тал дээр л буруу яваад байна, журамлахгүй байна шүү гэдэг байдлаас зөвтгөж хэлүүлэх гээд байгаа юм. Гэхдээ прокурор 1.9-г журамлая гэдгээ хэлсэн юм байна. Тэрийг би түрүүн сонсоогүй учраас ингэж хэлээд байгаа. Мэдээж хуучин хуулийн заалт буюу тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн зүйл заалтаараа шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах эрх зүйн үндэслэлтэй гэдгийг зөвтгөж дахиад тайлбарлаж хэлье. Бусдаар шинэ хуулиар эрх зүйн байдлыг нь дордуулах гээд ял оногдуулах гээд байгаа зүйл биш. Шүүгдэгч нар үүнийг зөв ойлгоорой, миний үйлчлүүлэгч өмгөөлөгч буруу юм яриад гэж ойлгохуйц зүйл болж байна. Хууль хэрэглээний тал дээр холбож хэлсэн байгаа. Хуучин хуулиараа шийдвэрлэгдэх ёстой гэж хэлсэн байгаа. Өөр нэг тусгайлан хэлээд байх зүйл өмгөөлөгчийн зүгээс алга байна. Шүүхийн эрх хэмжээнийхээ асуудал гэхдээ би нэг зүйлийг хэлмээр байна. Оногдуулсан ял шийтгэл нь тухайн гэмт хэрэгтийн үйлдэл холбогдолтой тохирч байна уу гэдэг дээр Г.Ганпүрэвийн оногдуулах ял шийтгэл дээр тэгж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн зорчих эрхийг хязгаарлах ялыг яг ямархуу байдлаар оногдуулах вэ гэдэг дээр шүүхийн практик буюу Өмнөговь аймагт хийгдэж байгаа практикийг дурдмаар байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон хүмүүст Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлаж шүүхийн практикт хэрэглэж байгаа. Тийм учраас оногдуулах ялын санал дээр Г.Ганпүрэвийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байх буюу зорчих эрхийг нь хязгаарлах байдлаар нэмж тайлбарлаж хэлье. аймгийн нутаг дэвсгэр гэдэг нь 14 сум болоод Даланзадгад сумд ирж, очоод явах, ажил төрөл хийгээд явах боломжтой л гэдэг саналыг шүүх хуралдаанд оруулж байна.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Наран гаргасан тайлбартаа: ‘’Шүүгдэгч Г.Ганпүрэв Б.Ганбаяр нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсонд үнэхээр харамсаж байгаа. Талийгаачийн хувьд манай байгууллагад Хаан банканд тодорхой хугацаанд ажиллаж байсан хүн. Хэрэг гарах болсон үндсэн шалтгаан бол Б.Ганбаяр тухайн үед салбарын захирал Сүрэнхүү мөн өмчлөгч банкны чөлөө зөвшөөрөлгүйгээр тухайн машиныг авч аваад ийм осол гарсан байгаа. Энэ осол гараад хүний амь нас хохирохоос гадна банкны хувьд машин дахин ашиглагдах боломжгүй болж хохирсон байгаа. Тухайн машин бол 2020 оны 6 сарын 30-ны өдөр Таван Богд ХХК-аас нийтдээ Хаан банк 10 ширхэг тоёота Ланд Крузеp 76 маркийн машиныг нэг бүрийн үнийг 119,200,000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Энэ 10 машины нэг нь бол осолд орсон машин байсан. Банкны шуурхай удирдлагын машин бол зөвхөн банкны албан хэрэгцээнд ашиглагддаг машин байгаа. Түрүүн Б.Ганбаяр хэлж байна. Үнэхээр байнгын чөлөө зөвшөөрөл авдаггүй гэсэн. Тэр бол үнэн. Мэдээж би сумын төвд өдөр тутам зээлдэгчтэй уулзах, албан байгууллагатай уулзах, маркетингийн ажил хийхэд эрхлэгч тухайн машиныг хэрэглэх эрхтэй. Гол асуудал нь юу байсан гэхээр тухайн сум орон нутгаас гадагшаа өөр сум орон нутаг явах үед зайлшгүй салбарын удирдлагад мэдэгдэж, зөвшөөрөл авч явах ёстой. Энэ зөвшөөрлийг тухайн үед авалгүйгээр ийм асуудал гаргасан. Энэ асуудал мөн 10 сарын 24-25-нд шилжих шөнө биш өмнөх өдөр нь бас авч явсан байдаг. Үндсэндээ зөвшөөрөлгүй авч явдаг  буруу үйлдэл нь даамжирсаар эцэст нь ийм байдалд хүрч харамсалтай зүйл болсон байдаг. Тэгээд банкны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 73,230,000 төгрөгийг Б.Ганбаярын зүгээс төлбөр төлж барагдуулсан байгаа. Мөн 2.5 дугаар зүйлийн 2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гээд хуульд маш тодорхой заасан байдаг. Тэгэхээр нэмж нэхэмжилж байгаа 4,350,000 төгрөгийн хохирлын асуудал бол гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Хор уршгийн хохирлыг банк нэмж нэхэмжилж байгаа.  Үүнийг Б.Ганбаяраас нэхэмжилнэ, өөр хэлэх зүйлгүй. Банкны хувьд өнөөдрийн нэхэмжилсэн төлбөрийн асуудлыг би түрүүн хэлсэн. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн гүйцэт төлсөн талаар бид албан бичиг шүүхэд албан ёсоор өгсөн байгаа. Энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол буюу 4,350,000 төгрөг юм. Шүүх үүнийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх байх. Дараагийн асуудал нь нэгэнт надаас асуугаагүй тэгээд хариулж байгаа үед дундуур нь орж болохгүй учраас би нэмэлт тайлбар хэлчихье гэж бодож байна. Тэгэхээр Хаан Банкны аюулгүй ажиллагааны журам дээр алсын зайн хяналтын систем буюу жи пи эс гэж байгаа. Би энэ жи пи эс ийн асуудлыг сайн мэдэж байгаа. Яагаад гэхээр би энэ хэрэгт хэрэг гарсан өдрөөс нь ажилласан. Гантогтох хуульчийн хувьд сүүлд иргэний хариуцагчаар татахад нэмж орж ирсэн байгаа. Тэгэхээр яг хэрэг болох үед жи пи эс ажиллахгүй байсан яагаад жи пи эс ажиллаагүй гэдгийг Б.Ганбаяр сайн мэдэх учиртай хүн. Яагаад гэвэл үнэхээр тэр жи пи эс ажиллахгүй байсан юм уу, эсвэл хувийн журмаар машин авч явсан учраас тухайн жи пи эсийг салгасан байсан юм уу, түүнийг бид нөхөн тогтоох ямар ч боломж байгаагүй. Хэрвээ албаны шугамаар тухайн машиныг унаж явсан бол жи пи эс ажиллаад явах ёстой байсан. Гэтэл тухайн осол болохгүй үед жи пи эс ажиллагаагүй байсан гэдгийг албан ёсоор хэлье. Тэгэхээр энд банкны хувьд буруутай, банк хяналт тавиагүй гэдэг асуудал яригдахгүй гэдгийг хэлье. Улсын яллагчийн тухайд дүгнэлт дээр би буруу сонсоогүй бол эхлээд иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгоё гэдэг байр суурь хэлчхээд залгаад дараагийн өгүүлбэрээр иргэний хариуцагчаар татах нь хохирлыг төлүүлэх ёстой гэсэн ийм хоёрдмол санааг хэлэх шиг боллоо. Тэгэхээр улсын яллагчийн өөрийнх нь хэлж байгаа байр суурь үгүйсгэгдэж байгаа юм. Яагаад гэвэл Б.Ганбаяр банкны салбарын захирал өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тухайн машиныг авч яваад энэ осол гарахад хүргэсэн гэж яллаж байгаа тохиолдолд банкийг буруутгах ямар ч үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Ганбаяр энд буруугүй Г.Ганпүрэв дангаараа гэдэг юм уу ийм тохиолдолд асуудал ярьж болно. Гэтэл Б.Ганбаярыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэдгийг бид маш олон удаагийн гомдол, хүсэлтийг шүүх, прокурор, цагдаад гаргаж байж энэ хэргийг үнэн шударгаар шийдүүлэхийн тулд их явсан. Тэгээд өнөөдөр улсын яллагчийн зүгээс Б.Ганбаяр зөвшөөрөлгүй авч явжээ гэдэг нь тогтоогдсон учраас оруулж ирж байгаа гэж ойлгож байгаа. Ийм тохиолдолд банкийг иргэний хариуцагчаар нь татсан нь үндэслэлгүй гэдгийг давхар үгүйсгэж байгаа юм. жи пи эс гэж ярьж байгаа бол жи пи эс ажиллахгүй байсан. Яагаад ажиллаагүй гэдгийг Б.Ганбаяр хариулт өгөх учиртай байгаа гэдгийг нэмэлтээр хэлье. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар банкны машиныг зөвшөөрөлгүй авч явсан байна гэдэг нь нотлогддог. Түүнээс Хаан банк ийм үйлдэл дээрээ буруутай үйл ажиллагаа хийсэн байгаа гэдэг нотлох баримт хэрэгт байхгүй. Жи пи эс байхгүй гээд хэлэхээр дөрөөлөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэлж байгаагаар Хаан банкнаас мөнгө гаргуулах нь зөв гэсэн тайлбарыг хэлээд байна. Тэгэхээр бид хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд асуудлыг шийднэ. Хавтаст хэрэгт Хаан банк ийм зүйл дээр буруутай байна гэдэг нь нотлогдож байгаа нотлох баримт харагдахгүй байгаа. Тийм учраас шүүх бүрэлдэхүүнийг гол нь нотлох баримтад түшиглэж зөв шийдвэр гаргаж өгөөч гэж хүсэж байна.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох гаргасан тайлбартаа: ‘’Уг хэрэгт Хаан Банкны автомашин өртсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хаан банкийг иргэний хариуцагчаар татсан, үүнийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Өмнөговь салбарын Цогтцэций тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Ганбаяр нь хувийн журмаар банкны автомашиныг удирдлагад танилцуулж, зөвшөөрөл авахгүйгээр авч явж ийм гэмт хэрэг гарсан. Үүний дагуу Б.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд зааснаар  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Тэгэхээр Хаан банкны хувьд уг хохирол төлбөрийг хариуцах хариуцагч бол биш гэж үзэж байгаа. Хууль зүйн үндэслэлийн хувьд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл хэн нэгэн этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учруулсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах талаар  маш тодорхой заасан байна гэж үзэж байна. Мөн түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд учирсан хохирол төлбөрийг Хаан банкнаас нэхэмжилсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөөгүй. Сая шүүх хуралдаан дээр шүүгдэгч нарын өмгөөлөгчийн асуусан асуултад шүүгдэгч нараар  бүх хохирол төлбөрөө төлүүлье гэж хариулж байгаа үзэхэд Хаан банк уг хохирол төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож гэм буруутай этгээдүүдээс хохирогчид учирсан хохирол төлбөрийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Миний хувьд хууль зүйн үндэслэлээ товчхон тайлбарлая гэж бодож байна. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлөх асуудал яригдана. Тэгэхээр Эрүүгийн хууль болон Иргэний хуульд зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хохирол төлбөрийг хариуцна. Б.Ганбаяр нь тухайн үедээ тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ ашиглаж, хувийн хэрэгцээндээ тээврийн хэрэгслийг нэгдүгээрт зөвшөөрөлгүй авч явсан, хоёрдугаарт өөрийн хувийн ажилдаа байгууллагын автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явах явцад бусдад жолоо шилжүүлж, улмаар энэ гэмт хэрэг үйлдэгдээд байгаа. Түүнээс Хаан банкны ажлыг гүйцэтгэгч явахдаа ийм хэрэг гарсан бол хохирол төлбөрийг хариуцна. Иргэний хуулийн 497, 492 дугаар зүйлд  маш тодорхой заасан байгаа. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж байгаа юм. Өнөөдөр Ганбаярын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гээд оруулж ирсэн. Хэдүүлээ бас бодит зүйлийг бодох хэрэгтэй. Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүний автомашиныг авч яваад осол аваар гаргачхаад өө чи яах гэж машинаа хулгайд алдсан юм гэж хүнийг буруутгаж хариуцлага хүлээлгэхтэй адилхан зүйл яриад байна. Тэгэхээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирлыг арилгах, гээд өмчлөх, эзэмших гэдэг нэр томьёо хамт явж байгаа. Иргэний хуулийн 499.1-д зорчигч болон ачаа тээврийг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад /гэж байгаа юм. Хэн ашигласан гэвэл Ганбаяр ашигласан/ бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Энгийнээр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч үүнийг хариуцна гэж байгаа. Нотлох баримтаар шинжлэн судалсан Хаан Банкны улсын бүртгэлийн гэрчилгээ дээр Хаан банк эзэмшигчээр биш өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа. Мөн Иргэний хуулийн 499.3-д хэн нэгэн этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хор хохирол учирсан гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон нь өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг өмчлөгч, эзэмшигч бусдад олгосон бол хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж байгаа юм. Хаан банкны хувьд ямар нэгэн байдлаар Б.Ганбаярыг Хаан банкны өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг хувийн ажилтай ашиглахыг зөвшөөрсөн боломж олгоогүй. Энэ хүн харин мэдэгдээгүй, мэдэгдэхгүйгээр бусдын тээврийн хэрэгслийг аваад явах юм бол завших болон дээрэмдэх хулгайлах гэмт хэргийн шинжгүй бол тусдаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай энэ утгаараа Б.Ганбаяр энд яллагдагчаар татагдаж орж ирсэн. Тийм учраас тухайн гэмт хэргийг үйлдэхэд банкны буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Б.Ганбаяр нь тухайн тээврийн хэрэгслийг авч явахдаа Хаан банкны албан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор авч яваагүй. Тийм учраас иргэний хариуцагчаар хохирол төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж яриад байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ямар нэгэн байдлаар банкийг буруутгасан, банкнаас хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүйг шүүх бүрэлдэхүүн анхаараасай гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг үйлдсэн, гэм хор учруулсан этгээд хариуцлагаа хүлээж гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна гэж хэлж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ямар нэгэн байдлаар Хаан банкнаас хохирол төлбөр нэхэмжлээгүй учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчөөс гаргасан хохирол төлбөртэй холбоотой зүйл дээр тусгайлан гаргах санал байхгүй. Тэгэхээр бид нар нэг зүйлийг сайн анхаарах хэрэгтэй. Хаан банкны дотоод дүрэм журмаар зөвшөөрөл авахыг шаардсан. Иргэний хуулийн 499.3 дээр чинь зөвшөөрөлгүй гэдэг үг байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйл дээр тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гээд бүгд дээр нь зөвшөөрлийн асуудал яригдаж байгаа. Б.Ганбаяр бол зөвшөөрөлгүй авч явсан гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7-1-д заасан гэмт хэрэгт татсан байна. Тэгэхээр энэ болгоныг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Хоёрдугаарт хохирогчийн өмгөөлөгч хохирол төлбөрөөс Хаан банканд ноогдох хэсгээс гаргуулж өгнө үү гэж байна. Яг хэдэн төгрөг нэхээд, Хаан банкнаас аль хохирлоо нэхэж байгаа нь тодорхой биш байгаа учраас Хаан банкнаас гаргуулах хохирол төлбөртэй эсэх дээр үнэхээр Хаан банкны буруутай үйл ажиллагаа байхгүй учраас гэм буруутай этгээдүүдээс хохирол төлбөрийг шийдвэрлэж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Би Н.Гарьдхүү өмгөөлөгчтэй давхардуулахгүйгээр яръя. Өөрийнхөө ямар байр суурьтай орохоо шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэлсэн байгаа. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Г.Ганпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч Б.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар шүүхэд санал гаргаж байна. Үүнийг дэмжиж байгаа хуульд дүрмийн хүрээнд цуглуулж, бэхжүүлсэн баримтын хүрээнд тогтоогдож байна. Өмгөөлөгчийн хувьд хохирол төлбөр дээр маргана гэдгээ хэлсэн. Ц.Баярмаа өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт гаргаж өгсөн байна. Энэхүү баримтаар нотлох баримттай 13,855,922 төгрөг, нотлох баримт байхгүйгээр 8,390,000 төгрөг нийтдээ оршуулгын зардал 22,245,992 төгрөгийг нэхэмжилжээ. Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтаар буюу 13,855,922 төгрөгийг хуулийн шаардлага хангасан, үүнийг төлөх нь зүйтэй гэж маргаж байна. Яагаад гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримтын талаар заасан. 16.1 дүгээр зүйлийн 11 дүгээр талд энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй гээд заасан. Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс одоо 8,390,000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг ийм саналыг оруулж байна. Үүн дээр удаа дараа яриад, талуудаас асуугаад байна. Хохирогчийн талаас энэ хүмүүсийн төлөөд байгаа мөнгийг хохирол, төлбөр төлөөгүй юм, нас барсан Батзул гэдэг хүний зээлийг дараад байсан юм гэдэг байдлаар хариулаад байна. Шударга ёсны зарчим бид нарт үйлчлэх ёстой. Гэмт хэрэг гарснаас хойш Г.Ганпүрэв, Б.Ганбаяр нар 64,047,571 төгрөгийг ямар ч байсан Батзул гэдэг хүний дарах ёстой өр зээлийг сайн дураараа дараад явсан. Би түрүүн шинжлэн судалсан 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар талд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун-Эрдэнийн мэдүүлгээр би оршуулгын зардал нэхэмжлэхгүй, харин энэ 3 банканд байгаа зээлээ даруулъя гэдэг мэдүүлэг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үед энэ хүмүүсийн дунд ийм яриа өрнөсөн юм байна гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн дээрээс нь хоёр шүүгдэгчийн хувьд хувь чатаар Оюун-Эрдэнэ эгч зээлийг маань төлөөд өгөөрэй гэдэг юм ярьж байсан гэдэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өнөөдөр би хэлээгүй гэж байгаа боловч хэлсэн, тийм учраас зээл нь дарагдсан гэдэг нь нотлогддог. Өөрөөр хэлбэл хохирогч талын зээлийг энэ хувь хүн мэдэх боломжгүй. Гэтэл шүүгдэгч нарын зүгээс зээлийг нь бүгдийг нь дараад ямар ч байсан өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болгоод ордероо 2 хоногийн өмнө авсан гэдгээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ шударгаар мэдүүлж байна. Үүнээс би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр шүүгдэгч нарын төлсөн мөнгийг хохирол төлбөр төлсөнд оролцуулж тоолох ёстой, шударга ёсны зарчим үйлчлэх ёстой. Хохирогч талаас оршуулгын зардал төлөх ёстой одоо хаа хамаагүй зээл та нар төлсөн байна гэж ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёрдугаарт өмгөөлөгчийн 7,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Өмгөөллийн тухай хуульд зааснаар бид нар гэрээ байгуулна. Эрүүгийн хэргийн тухайд өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар гэрээ шаардахаа больсон. Гэрээ шаардахгүй мэдэгдэх хуудсаа өгнө. Гол нь хохирол төлбөр дээрээ өмгөөлөгчийнхөө мөнгийг нэхэмжилнэ гэж үзэж байгаа бол Д.Оюун-Эрдэнэ, Ц.Баярмаа өмгөөлөгч нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэргийн хүрээнд байхгүй, гэрээгээрээ тодорхойлох ёстой. Хэдэн төгрөгийн гэрээ хэзээ төлөхөөр байгуулсан бэ гэдгийг мэднэ. Өнөөдрийн байдлаар 5 сая төгрөгөө бэлнээр авсан гэж байгаа боловч авсан эсэх нь нотлох боломжгүй, гэрээ байгуулсан эсэх нь нотлогдох боломжгүй байгаа учраас энэ мөнгийг гаргах боломжгүй байна гэж үзэж байна. Мөн гуравдугаарт олох ёстой орлого 238,380,000 төгрөгийн гаргуулна гэж байна. Нотлох баримт шинжлэн судалсны дараа Ц.Баярмаа өмгөөлөгчөөс асуусан. Энэ мөнгөн дүнг нь та яаж гаргасан юм бэ гэсэн чинь өөрсдийнхөө хэмжээнд таамаглал маягаар гаргасан гэсэн. Өнөөдөр үнэхээр олох ёстой орлого байсан бол  тусгай эрхтэй шинжилгээний байгууллагаар дүгнэлт гарах ёстой монгол эр хүний дундаж наслалт хэд юм, эмэгтэй хүний дундаж наслалт хэд юм. Түүнээс хохирогч хэдэн настайдаа нас барсан юм, нас барснаас хойш хэдэн жил амьдрах боломжтой байсан гэж үзэж байгаа. Түүнээс талийгаач эрүүл байсан юм уу, ямар байсан гэдгийг тусгай мэргэжлийн шинжээч шаардсан мэдлэгийн хүрээнд гарах байж. Тийм учраас олох ёстой  орлого байсан мөнгийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Сэтгэл санааны хохирол 101,310,000 төгрөгийг гаргуулъя гэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шинжээч дүгнэлт гаргахаар заасан байгаа. Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гээд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордон гээд Монгол Улсын Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Нэмэлт өөрчлөлт оруулсны 5 дугаар зүйлд Шүүх шинжилгээний тухай хуульд шинэчлэн найруулсан найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэ хуулийг дагаж мөрдөнө гээд заасан. Тэгэхээр өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний тухай хууль 2023 оны 07 сарын 10-ний өдрөөс хүчин төгөлдөр болж байгаа. Гэтэл хууль өөрөө 2022 оны 12 сарын 23-ны өдөр заахдаа Шүүхийн шинжилгээний хуулиа хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гээд заасан байгаа учраас сэтгэл санааны хохирол 101,310,000 төгрөг гаргах хуулийн зохицуулалт алга байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 5.1-д зааснаар эрх зүйн байдлыг дордуулах хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэдэг байдлаар Н.Гарьдхүү өмгөөлөгчийн хэлсэнтэй давхар хэлье. Тэжээгчээ алдсаны тэтгэлгийн зөрүүний асуудлыг ярьж байна. Хэргийн хүрээнд бодолтоо өгөөгүй учраас надад харах боломж байсангүй. Маргаж, мэтгэлцэх хүрээнд Ц.Баярмаа өмгөөлөгчөөс нэлээдгүй асуусан боловч 238 дугаартай итгэлцүүр гээд Нийгмийн даатгалын ерөнхий газрын зүйлийг яриад байна. Тэрийг би өөрөө хараагүй учраас гаргаж байгаа үнийн дүн мөн эсэх дээр хэлж мэдэхгүй байна. Миний зүгээс үнийн дүнг гаргасан юм. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө нотлох баримт гаргасан байсан. Үүний хүрээнд тэжээгчээ алдсаныг тэтгэлгийн зөрүүг 552,690 төгрөгөөр бодоход 2 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэлгийн зөрүүг  266,114 төгрөг гэж би тооцож гаргасан. Би энэ тооцооллоо яаж гаргасан гэхээр тэжээгчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого нь төгрөгөөр гэдэг дээрээ 1,637,613 төгрөгөөр улс тогтоосон. Энэ үнийн дүнгээ 4 ам бүлд нь хуваагаад нэг хүнд оногдох мөнгө нь 1,637,613 төгрөгийг 4-д хуваахаар 409,403 төгрөг гарч байгаа. Үүнийг нас барагч Батзул болон хөдөлмөрийн чадвартай эхнэр Оюун-Эрдэнэд ноогдох хувь буюу 409,403 төгрөгөө 2-оор үржүүлэхээр 818,806 төгрөг гарч байгаа. Үүнээс 1,637,613 төгрөгөөсөө 818,806 төгрөгөө хасаад 818,807 төгрөг гарч байгаа юм. Үүнээс зөрүү болох 552,693 төгрөгөө хасахаар зөрүүг нь 266,114 төгрөг юм байна гэж тооцож гаргасан. Ц.Баярмаа өмгөөлөгчийн хувьд итгэлцүүр яриад бас өөр дүрэм журам ярьсан тэрийг бичгийн хэлбэрээр гаргаж өгөөгүй учраас бодолтыг нь тооцоолох боломж байсангүй. Үүнийг бас хэлэх нь зүйтэй. Хавтаст хэргийн хүрээнд хохирлын мөнгийг 2 хүнээс хоёулангаас нь гаргуулна гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс яриад байгаа юм. Б.Ганбаярын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7-1 тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр авч чадсан, Г.Ганпүрэвийн хувьд нөгөөдөх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-3 буюу тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хохирлын асуудал яригдана.Тэгэхээр  Б.Ганбаярын хувьд  27.10-3 дахь заасан хэрэг дээр иргэний хариуцагчаар татагдаагүй субъект зөвхөн 17.7-1 дэх хэрэг дээр яллагдагчаар татагдсан. Тэгэхээр хууль хэрэглээ рүүгээ ороод Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн  зохицуулалтыг хэрэглэе гэх юм бол Б.Ганбаярт хаалттай болно, тусдаа бие даасан эрүүгийн хэргийн яллагдагч болоод явж байгаа. Тэгэхээр 499 зүгээр зүйлийн зохицуулалтаар тухайн тээврийн хэрэгслийг барьж, ашиглаж байсан гэхээр Ганбаярын асуудал яригдана дээрээс нь Хаан Банкны асуудал яригдах нь тодорхой. Тийм учраас иргэний хариуцагчаар нэгэнт хуулийн хүрээнд Хаан банк татагдаад Хаан банкны төлөөлөгчөөр Гантогтох гэж хүн явж байгаа учраас энэ хариуцлагыг үүрэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлж байна. Мөн Хаан банкнаас 4,300,000 төгрөгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал юм гэдгээр гаргуулъя гэж байна. Гэтэл хэргийн хүрээнд яллах дүгнэлтийн хавсралтад байцаан шийтгэх ажиллагааны зардал гараагүй гэж орж ирсэн. Өөрөөр хэлбэл 2 дугаар хавтаст хэргийн 22 дугаар талд иргэний харилцагчийн Хаан банк татагдсан тогтоол байгаа. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр талд Гантогтох гэдэг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг өгдөг. Өөрөөр хэлбэл нэг жил гарангын өмнө мэдүүлэг өгсөн байна, түүнээс хойш жил гарангын хугацаа болоход 4,300,000 төгрөгийг нь төлөх ёстой байсан гэдэг байдлаар нотлох баримт хэргийн хүрээнд өгөөгүй байгаа. Тийм учраас үүнийг Хаан банкны зүгээс нэхэх үндэслэл алга байна.  Нэгтгээд хэлэхэд оршуулгын зайлшгүй зардалтай холбоотойгоор 13,855,992 төгрөгийг зайлшгүй төлөх ёстой. Гэхдээ Г.Ганпүрэвийн хувьд 11 сая төгрөг оршуулгын зардал гээд төлсөн байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчөөс удаа дараа  асуугаад байна. Энэ мөнгийг Ганбаяр төлөөд яваад байгаа гээд байна. Г.Ганпүрэвээс 22,200,000 төгрөг гарсан. Өөрөөр хэлбэл 11 сая төгрөгийг Оюун-Эрдэнийн данс руу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн байдаг. Бусад мөнгө нь зээлийг нь дарах гээд байна гэж хэлэнгүүт нь Ганбаярын данс руу шилжүүлсэн мөнгө байгаа юм. Энэ мөнгө хохиролд орох ёстой. Энэ хүний данснаас гараад хоёулаа нийлээд хохирлыг барагдуулъя, орон байртай болгоё, зээлийг нь төлье гэдэг хүсэл эрмэлзлээр төлөгдөөд яваад байгаа учраас энэ мөнгө хасагдах ёстой юм гэдэг үнийн дүнгээр ярьж байгаа юм. Бусад байдлаар бусад мөнгийг төлөх боломжгүй байна. Миний 2 үйлчлүүлэгчийн хувьд хоёулаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байгаа. Тухайн гэмт хэрэг гарсан даруйд нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Мөн дээрээс нь цагдаагийн байгууллагыг дуудсан байдаг. Мөн өмгөөлөгч бараг та хүчтэй дараад, дарагдсан хүнийг санаатай цохисон гэдэг байдлаар шууд асуусан. Тийм юм юу гэж байх вэ дээ, өнөөдөр шүүх хурлын танхим жид гарангын дараа хурал явагдаж байна. Тухайн нөхцөл байдлаас маш аймаар зүйл байгаа. Нэг нь пиво уусан байсан.  Тэгэхэд энэ хүмүүс тухайн нөхцөл байдалд яавал энэ хүний амийг аврах вэ гэдэг байдлаар анхны тусламж үйлчилгээг өөрсдийнхөө хэмжээнд хийгээд явсан байгаа. Үүнийг хэт буруу өнцгөөс харж хурцадмал байдлаар ярих боломжгүй гэдэг анхны тайлбар гаргаж байна. Ц.Баярмаа өмгөөлөгчийн дүгнэлтийг сонслоо. Төлсөн баримтууд нь Батзул гэдэг хүний данс руу ороод байсан шүү, Оюун-Эрдэнэ гэдэг хүний данс руу нэг ч төгрөг ороогүй шүү гэдэг байдлаар яриад байна. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.Ганпүрэв нь Д.Оюун-Эрдэнийн дансанд 11 сая төгрөг төлсөн байгаа. Энэ мөнгө Д.Оюун-Эрдэнэ гэдэг хүний данс руу орсон байгаа. Хоёрдугаарт Ц.Баярмаа өмгөөлөгч зан заншлын зүйлийг гаргах боломжгүй гээд байна. Үүнийг ойлгож байгаа. Нөгөө өнцгөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч та шүүгдэгч нарын өмгөөлөгч нарыг зөвөөр ойлгоорой. Бид нар бас ажлаа хийж байгаа шүү. Хэргийн хүрээнд нотлох баримтын гаргаагүй зүйл дээр чи төлөх ёстой гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Бид нар хуулийн хүрээнд ажлаа явуулдаг. Магадгүй та банкны баримтаар дансны хуулгаа гаргаж ирээд утга дээр нь ламын мөнгө, хайрцгийн мөнгө, буяны мөнгө гээд баримт оруулаад ирсэн байсан бол бид нар маргахгүй байсан. Үүнийг зөв өнцгөөс хараарай гэдгийг хэлмээр байна. Мөн өмгөөлөгч нь цуглуулах ч боломж байхгүй гэдэг үүднээс ярьж байгаа учраас 8,390,000 төгрөгийг нотлох боломжгүй байгаа учраас шударга ёсны үүднээс хууль гарцаагүй байх үүднээс нотлох баримтаар тооцох үндэслэл алга байна. Ц.Баярмаа өмгөөлөгчийн мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийг Н.Гарьдхүү өмгөөлөгч ярьж байна үүнийг ярих боломжгүй юм байна. Үүнийг ярих боломжтой. Яагаад гэхээр өнөөдөр бид сэтгэл санааны хохирол, эдийн болон эдийн бус хохирлыг иргэний хуулиар зохицуулж гаргана. Эрүүгийн хуулиар бол ял шийтгэл, хариуцлагын асуудал яригдана. Тэгэхээр өнөөдөр бид ямар хууль тогтоомжийн хүрээнд эдийн болон эдийн бус хохирлыг гаргах гээд байгаа юм гэхээр Иргэний хуулиа л барина. Иргэний хуулиа бариад ирэнгүүт Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас  бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэж болохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа сэтгэл санааны хохирлыг гаргах хууль зүйн зохицуулалт боломжгүй боллоо. Өөрөөр хэлбэл хэрэг 2022 оны 10 сард гарсан өөрөөр хэлбэл 14 сарын өмнө гарсан байгаа учраас шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулаад энэ хуулийг буцаан хэрэглэх боломж байхгүй гэдгийг дэмжиж байна. Ийм учраас нотлох баримттай 13,855,922 төгрөгийг хангаж өгөөч, 8,390,000 төгрөг нотлох баримтын шаардлага хангахгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өмнө ярьсан өмгөөлөгчийн хөлс 7,500,000 төгрөг, олох ёстой байсан орлого 238,380,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 101,310,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин тэжээгчээ алдсаны тэтгэлгийн зөрүүний бодолтыг  хуулийн хүрээнд бодсон тохиолдолд 508.3-т зааснаар гаргах зайлшгүй шаардлагууд үүсэж байгаа гэдгийг хэлмээр байна . Өөр хэлэх зүйл алга байна. Шүүгдэгч Б.Ганбаяр, Г.Ганпүрэв нарын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг миний бие хариуцлагын талаар дараах дүгнэлтийг гаргаж байна. Нэгэнт гэм буруугийн шүүх хуралдаанаар миний үйлчлүүлэгч Г.Ганпүрэвийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон. Хохирол төлбөрийн тухайд шүүхээс 13,855,922 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Оюун-Эрдэнэд олгохоор мөн тэжээгчээ алдсаны тэтгэлгийн зөрүү 266,114 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Үүнтэй санал нэгдэж байна. Хариуцлагын тухайд улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Ганпүрэвт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 7.1-г журамлаад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тэнцэх саналыг оруулж байна.  Өмгөөлөгчийн зүгээс энэхүү саналыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго гэж байдаг, зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Тэгэхээр хэргийн хүрээнд хохирол төлбөрийн асуудал шүүхийн шийдвэрийн хүрээнд бүрэн дүүрэн төлөгдсөн. Мөн дээрээс нь Г.Ганпүрэв, Б.Ганбаяр нарын тухайд өөрсдийнхөө санаачилгаар бас сайн дураараа Д.Оюун-Эрдэнэд орон сууцын зээлийг төлж, энэ хүн маань өөрийн гэсэн орон сууцынхаа ордерыг авсан гэдэг байдлаар өчигдрийн хуралдаанд ярилцсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна. Хэргийн тухайд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Ингээд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг гарсан даруйд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн, цагдаагийн байгууллага дуудсан, хохирол төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд дээрх ялыг дэмжиж байна. Б.Ганбаярын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон байгаа. Шүүхийн зүгээс улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг 500 нэгжээр торгоё гэдэг саналыг оруулж байгаа юм байна. Үүн дээр өмгөөлөгчийн зүгээс өөрийнхөө дүгнэлтийг хэлээд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөөч гэдэг дүгнэлтийг оруулж байна. Яагаад энэхүү дүгнэлтийг гаргаж байна вэ гэхээр Б.Ганбаярын тухайд тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэдэг зүйл ангиар гэм буруутайд тогтоогдсон. Мөн Хаан банкны эд хөрөнгөд учруулсан хохирол болох 73,230,000 төгрөгийг төлж барагдуулсан энэхүү мөнгийг хүлээж авсан гэдгээ Хаан банк албан тоотоор илэрхийлсэн байдаг. Иймд бусдад төлөх төлбөргүй байна. Мөн хэдийгээр 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдсэн ч гэсэн миний машин авч явсан буруутай үйлдлээс болж Оюун-Эрдэнийн нөхөр болох Батзул нас барсан гэдгийг өөрөө ухамсарлаж ойлгож 40 гаруй сая төгрөгийг өгсөн гэдэг нь шүүхийн шийдвэр тогтоогдож байгаа нөхцөл байдлууд байна. Мөн дээрээс нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэрэг гарсан даруйд хохирогчдод боломжоороо өөрийнхөө хэмжээнд эмнэлгийн тусламж үйлдсэн байдаг. Эмнэлэг, цагдаа дуудсан зэрэг нөхцөл байдлууд байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан дараах байдлаар хариуцлагаас хөнгөрүүлж, эсвэл хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй эсвэл хорих ялын дээд хэмжээг 3 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэсэн зүйл анги байгаа үүнийг хэрэглэж өгөөч гэдэг саналыг оруулж байна. Ц.Баярмаа өмгөөлөгчийн ярьсан дүгнэлттэй холбогдуулаад нэг зүйлийг хэлье. Энэ 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хууль батлагдсан. Хууль хэрэглээний тал дээр 5-аас 8 жил болсон шүү гэдэг зүйлийг хэлж байна л даа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх талаар заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг уншчихъя. Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэнэ. 1.9.2-т үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гээд заасан байна. Ийм учраас энэ хуулийг хэрэглэх боломжгүй байна гэдэг тайлбарыг хэлж байна. Ял шийтгэлийн тухайд Г.Ганпүрэвийг 7.1-г хэрэглэж өгөөч гэдэг улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хэрхэн шийдэх нь эрхэм шүүгчийн эрх хэмжээний асуудал юм. Б.Ганбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөөч гэдэг саналыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баярмаа өмгөөлөгч дэмжиж байна. Мөн дээрээс нь улсын яллагч нэмж хэлэх тайлбар алга, шүүхийн эрх хэмжээний асуудал гэсэн байгаа учраас энэ саналыг дэмжиж эрүүгийн хэргийн 6.7-г хэрэглэж өгөөд шийдээч гэдэг саналаа дэмжиж байна.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганпүрэвийн өмгөөлөгч Н.Гарьдхүү гаргасан дүгнэлт тайлбартаа: ‘’Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Н.Гарьдхүү би өнөөдрийн шүүх хуралдаанд яллагдагч Г.Ганпүрэвийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцсон. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байна гэдгээ мэдэгдсэн. Миний үйлчлэгчийн гэм буруугийн талаар өөрөө тогтвортой хүлээн мэдүүлдэг, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугийн талаар дүгнэлт хийхгүй. Харин дараах нөхцөл байдлууд дээр хууль зүйн дүгнэлтээ хийе гэж бодож байна. Гэмт хэргийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа талаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа талаар ярина. Хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна гэж ярина. Хохирол хөтөлбөрийн асуудал хууль зүйн дүгнэлтээ хийнэ. Мөн иргэний хариуцагчаар татагдсан Хаан банкны хувьд яагаад энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцож, хохирлыг хариуцан хүлээх үүрэгтэй  вэ гэдэг талаар дүгнэлтээ хэлнэ. Нэгдүгээрт нь хохирол төлбөрийн талаар ярья. Миний үйлчлүүлэгч Ганпүрэв болон Б.Ганбаяр нарын зүгээс нийтдээ хохирол төлбөрт 64,047,571 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн үйл баримт сая шүүхийн хэлэлцүүлэг болон нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоогдлоо гэж үзэж байна. Яагаад гэхээр сая би үйлчлүүлэгчээсээ 9,200,000 төгрөг, 500,000 төгрөг, 500,00 төгрөг гээд нийт 11,200,000 төгрөгийг Б.Ганбаярын данс руу хийсэн юм бэ гэж асуулаа. Г.Ганпүрэв нь хариулахдаа бол талийгаачийн зээл Чулууны Ганхуяг гэдэг хүний орон сууцын зээлийг төлөхөд барагдуулсан гэдэг тайлбарыг хэлж байна. Мөн хэлэлцүүлгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс асуухад байрны өмчлөгчөөр тогтоогдоод зээл нь төлөгдсөн учраас өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн гээд тайлбар хэлж байна. Хэдийгээр гэмт хэргийн хохирол гэдэг нь болохоор гэмт хэргээс шууд хохирол боловч миний үйлчлүүлэгч Г.Ганпүрэв болон шүүгдэгч Б.Ганбаяр нар нь яагаад зээлийн гэрээний үүргийг биелүүлээд байсан юм бэ гэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс анх 2022 оны 11 сарын 22-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 2 хүүхдийнхээ хадгаламжид мөнгө нэмүүлнэ, Хаан, Хас, Капитрон, Голомт банкны зээлүүдийг төлүүлнэ гэж илэрхийлсэн учраас миний үйлчлүүлэгч болон Б.Ганбаяр нар цалингийн зээлүүдийг бүрэн төлж барагдуулсан. Хэлэлцүүлгийн явцад эдгээр зээлүүд бүрэн төлж барагдсан талаар тайлбар хэлж байна гэж ойлголоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нийтдээ 6 шаардлага иргэний нэхэмжлэл гаргаж байна гэж ойлголоо. Эхнийх нь оршуулгын зардал 22,225,992 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс миний үйлчлүүлэгч Ганпүрэв маань 11 сая төгрөгийг бэлнээр төлсөн, үүнтэй маргах зүйл байхгүй. нотлох баримтгүй 8,390,000 төгрөгийн баримтыг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй тийм учраас хэрэгсэхгүй болгуулах санал гаргаж байна. Дараагийн дугаарт нь өмгөөллийн хөлс 7,500,000 төгрөг гаргуулъя гэж байна. Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс асууж байна. Яагаад 5,500,000 төгрөг бэлнээр авсан юм бэ? шүүх хуралдаан дээр нэхэмжлэл гаргаж байгаа юм чинь банкаар төлөөд нотолгооны зүйлийг бодолцож авч болоогүй юм уу гэхээр татварын албан дээр татвар төлдөг, татвар төлөхдөө мэдэгдэх учраас цаашдаа би өмгөөллийнхөө хөлсийг бэлнээр авна гэсэн үндэслэлгүй тайлбар гаргаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Яагаад өмгөөлөгчийн хөлсийг хохиролд тооцохгүй байгаа вэ гэхээр нэгдүгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар энэ гэмт хэргийн шууд хохирол би үзэхгүй байгаа. Түрүүн прокурорын хэлсэнтэй санал нэг байна. Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлүүлэх эрхээ өөрөө сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж, өмгөөлөгчөөр оролцуулж байгаа учраас шууд хохиролд тооцохгүйгээр шийдвэрлэж өгөөч. Мөн хавтаст хэргийн хүрээнд үйлчлүүлэгч Д.Оюун-Эрдэнээс өмгөөлөгч Ц.Баярмаатай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан боловч хавтаст хэрэгт байхгүй гэсэн. Тэгэхээр Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бол хууль зүйн үзүүлэх гэрээг бичгээр байгуулах шаардлагатай байдаг. Тэгэхээр өмгөөллийн хөлсөө шаардаж байгаа энэ талаар бичгээр нотлох баримтаа гаргаж өгсөн байх ёстой байсан болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Иймээс өмгөөллийн хөлсийг дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй. Эдийн бус хохирлыг 101,310,000 төгрөгөөр нэхэмжилсэн. Үүн дээр прокурорын саналтай бол санал нэг байгаа. Хохирлыг шаардах эрх маань Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан шаардах эрхийг үндэслэх ёстой. Гэм буруугийн улмаас учирсан эдийн бус гэм хор, хохирлыг шаардах гэж байгаа бол хууль хэрэглээний асуудал яригдана. Иргэний хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зарчим байгаа. Тэгэхээр 508 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг харахаар энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмж оруулсан юм байна. Хэрэг учрал болоод байгаа өдөр маань 2022 оны 10 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө харамсалтай үйл явдал болж эрдэнэт хүний амь нас хохирсон байгаа. Тэгэхээр иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчим байгаа. Энэ эдийн бус гэм хор, хохиролд учирсан 101,310,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй учраас хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналыг оруулж байна. Дараагийн дугаарт унаа буудлын зардал нэхэмжилнэ гэснийг манайхаас 1 дүгээр сарын 14-ний өдөр сая нотлох баримт шинжлэн судлахад бас баримтуудаа гаргаад өгсөн. Энэ тал дээр өөр тайлбар алга. Олох ёстой орлого 238,380,000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн. Тэгэхээр гэм хорын эрх зүйн зохицуулалтыг зохицуулсан Иргэний хуулийн 2 дугаар дэд хэсэг зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу 52 дугаар бүлгийн гэм хор учруулснаас үүсэх үүрэг дотор байгаа. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, хохирогч нас барсантай холбогдуулаад ямар шаардах эрх төлбөр төлөх ёстой юм бэ гэдгийг хууль тогтоогчоос зааж өгсөн байгаа. 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах гэж байгаа. Нийт 5 зүйл заалттай зүйл байгаа. Мөн 509 дүгээр зүйлд хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдуулан төлбөр төлөх талаар зохицуулсан. Тэгэхээр энэ бүлэгт олох байсан орлогыг гаргуулах хууль зүйн боломжгүй юм байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа учраас талийгаач Батзулын олох ёстой байсан орлого гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналыг оруулна. Дараагийн дугаарт тэтгэмжийн зөрүүгийн талаар Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгч сайн тайлбар хэлэх байх. Тэтгэмжийн зөрүүгийн тухайд Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Тэгэхээр зөв бодоод гаргах нь зүйтэй байх гэж бодож байна. Хаан банкны хувьд 4,350,000 төгрөг гаргуулъя энэ нь болохоор Ашид Билгүүн компанийн хөрөнгийн үнэлгээнд гарсан зардал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцуулъя гээд байна. Энэ талаар прокурорын саналтай нэг байна. Үүнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Дараагийн дугаарт иргэний нэхэмжлэл нийтдээ 380 гаруй сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа. Манай үйлчлүүлэгчийн  зүгээс шүүхээс тогтоосон хэмжээгээр хариуцна, ер нь бол хохирол төлбөр гэдэг санал,  дүгнэлтийг гаргаж байгаа. Гэтэл энэ хэрэг дээр зөвхөн Ганбаяр, Ганпүрэв гэдэг 2 хүн иргэний хариуцагч биш, энэ хэрэгт Хаан Банк компанийг иргэний хариуцагчаар татсан. Иргэний хариуцагчийн төлөөлөгч Гантогтох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хуулийн 499.3-т зааснаар манайх хариуцахгүй гээд байгаа юм. Тэгэхээр энэ тайлбар үндэслэлгүй талаар тайлбараа гаргая. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны дугаар 15 дугаартай гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай гээд тогтоол байгаа. энэ тогтоолын 5.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд гэж гэмт хэрэг улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээдийг ойлгоно гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр энэ тайлбараас үзэхээр 499.3, 499.4 дүгээр зүйл заалтыг үзэхээр Хаан банк хувьцаат компани иргэний нэхэмжлэлээс яагаад ч чөлөөлөгдөх үндэслэл харагдахгүй байна гэж үзэж байгаа юм. Яагаад гэхээр хэлэлцүүлгийн явцад прокурорын асуулт болон миний асуултад хариулж байгаа байдлаас ямар ч байсан жи пи эсээр энэ машинуудаа хянаад байдаг нөхцөл байдал харагдаад байдаг. Энэ хэрэг учралын тохиолдол дээр 15-36 ӨМЭ улсын дугаартай осолдсон тээврийн хэрэгслийг та нар хянаж байсан уу гэхээр би яг Жи Пи эс суурилуулсан эсэхийг мэдэхгүй байна гэх ийм үндэслэлгүй тайлбар хэлж байна. Мөн миний асуултад энэ журмыг хэн зөрчөөд байгаа юм, хяналт тавих ёстой байсан субъектээс  хэн хариуцлага алдсан бэ гэсэн асуултад Сүрэнхүү гэдэг Өмнөговь салбарын захирал хариуцах ёстой байсан. Энэ хүн нь хариуцлага алдсан мэтээр хариултыг өгсөн. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс юу гэж хараад байна вэ гэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нэхэмжлээд байгаа мөнгийг шүүх мэдээж өөрсдөө гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирогчийн хохирол төлбөрийн талаар шийдвэрээ гаргана. Ингэхдээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 3, 4 дүгээр хэсгийг анхаарч үзээрэй гэж хүсэж байна. Яагаад гэхээр энэ үйл баримт бол ойлгомжтой. Г.Ганпүрэв гэдэг хүн бол хаан банк болон Ганбаяр нарын хувьд гуравдагч этгээд, Б.Ганбаяр бол Хаан банкныхаа хувьд тооцооны төвийн захирал нь байх. Тэгээд би түрүүн бас асуусан өмчлөгч, эзэмшигч нь хэн юм бэ гэхээр өмчлөгч нь Хаан банк компани улсын бүртгэлийн гэрчилгээтэй хуулийн этгээд байгаа гэж байгаа. Дараагийн дугаарт нь эзэмшигч нь хэн юм бэ гэхээр яг энэ тохиолдолд тооцооны төвийн жолоочийг эзэмшигч гэж үзнэ гэж хариулсан. Тэгэхээр миний зүгээс үүнийг юу гэж ойлгож байгаа вэ гэхээр миний үйлчлүүлэгчийн хувьд Ганбаяр бол Хаан банк байхгүй юу. Эзэмшигч, өмчлөгч нь л мөн. Бусдаар Б.Ганбаяр ахын хувийн машиныг би унаж байна гэсэн ойлголт байгаагүй. Хаан банкны машин гэдгийг бол танина. Өмнө нь Хаан банкны машиныг унаж явж үзээгүй ч гэсэн энэ жижигхэн сумд амьдардаг Б.Ганбаярын авчраад байгаа машиныг Хаан банкны машин гэдгийг миний үйлчлүүлэгч мэднэ. Тэгэхээр миний үйлчлүүлэгч Ганпүрэвийн хувьд бол Ганбаяр Хаан банк буюу эзэмшигч, өмчлөгч нь эзэмшигч өмчлөгч өөрөө миний үйлчлүүлэгчид тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлсний дараа миний үйлчлүүлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж харамсалтайгаар хүний амь нас хохирсон гэмт үйлдэл болсон энэ шалтгаант холбоон дээр бол зайлшгүй Хаан банкны үйлдэл байгаа. Мөн  нэгдүгээрт тэр журмынхаа хэрэгжилтэд хангалттай хяналт тавьж чадаагүй эс үйлдэхүй байна. Хоёрдугаарт Г.Ганпүрэвийн хувьд Хаан банкны хувьд гуравдагч этгээд болохынхоо хувьд Хаан Банкнаас тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлж авч байна гэсэн ойлголттой байсан шүү гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Тэгэхээр нэхэмжлээд байгаа 6 асуудлын талаар шийдвэр гаргахдаа Хаан банканд хариуцах  хувийг гаргуулсан нь дээр байх. Энэ хууль зүйн боломж байгаа. Тэгээд өөрсдөө хэлэхдээ 498 дугаар зүйлд заасан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээтэй байсан бид нар хариуцах ёстой байсан гэсэн үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Үүн дээр Б.Ганбаяр тухайн компанийн хөдөлмөрийн гэрээтэй ажилтан байхыг шаардахгүй. Хэн нэгэн этгээд аваад унасан тэрийг зөвшөөрөлгүй авч явах боломжийг нь бүрдүүлсэн байгаа тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч иргэний нэхэмжлэлийг хариуцах талаар хууль тогтоомжид заасан. Тэгэхээр энэ хуулийн тогтоомжийг хэрэглэж өгөөсэй гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Дараагийн дугаарт хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд Г.Ганпүрэв болон Б.Ганбаяр нар мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ гэмт хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар өмгөөлөх зүйл харагдаад байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан нөхцөл байдал хэргийн хүрээнд нотлогдоод байна эрхэм шүүгч үүнийг анхаарч үзээрэй гэж хүсэж байгаа юм. Тодруулах юм бол гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, урьдчилсан хохирлын төлсөн гэж байгаа юм. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн тээврийн хэрэгслээс талийгаачийг гаргаж авах гээд хичээгээд, амьсгал хийгээд байгаа, санаа бодлоо илэрхийлээд харамсаад байгаа нөхцөл байдлууд бол хангалттай тогтоосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч асуухдаа цээжин дээр нь дарснаас нас барсан тохиолдол байгаа юм биш үү гэсэн иймэрхүү дүгнэлтийг хэлсэн. Үүн дээр хариулж хэлэхэд бол хавтаст хэргийн хүрээнд авагдсан дүгнэлт дээр хохирогчийн үхлийн шалтгааныг тодорхой дурдсан байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 115-118 дугаар талд авагдсан шинжээчийн 153 дугаар дүгнэлтэд дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна гэж үхлийн шалтгааныг тодорхой тогтоож өгсөн байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээрэй гээд ийм дүгнэлтийг гаргаж байна. Улсын яллагчийн нэмэлт тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна. Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтохоос манай компани эзэмшигч нь биш, өмчлөгч нь гээд тайлбарлаад байна. Би үүн дээр ямар тайлбар өгөх вэ гэхээр Хаан банк гэдэг чинь ерөөсөө нэг гэрчилгээ биш байхгүй юу. Гэрчилгээ дээр нэр нь байгаа учраас манайх өмчлөгч гэж тайлбарлаад байна. Энэ нь компанийг бид нар мэднэ, Хаан банк бол улс даяар салбартай, олон тооцооны төвтэй, аймаг, сум болгонд тооцооны төвтэй байгаа. Энэ банкийг хөдөлгөж байгаа зүйл бол зөвхөн бүтэц зохион байгуулалт буюу хүний нөөц дээр ажилчид л байгаа. Тэгэхээр Б.Ганпүрэвийн хувьд гуравдагч этгээд байхын хувьд Хаан банк бол өмчлөгч гэж үзэж байгаа юм. Иргэний хууль дээр шударга өмчлөгчийн талаар хэлдэг. Г.Ганпүрэвийн хувьд Б.Ганбаяр нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэгэн адил харагдаж байгаа шүү гэдгийг бас шүүх шийдвэртээ анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өмнөх тайлбартаа бас дутуу хэлсэн байна. Хохирол төлбөрт Г.Ганпүрэв, Б.Ганбаяр нар нь нийлээд 64,047,571 төгрөг төлсөн, үүнээс миний үйлчлүүлэгч 22,200,000 төгрөг төлсөн байгааг дурдъя. Оршуулгын зардлын үлдээд байгаа 11,225,922 төгрөгийг хохиролд төлсөн 64,047,571 төгрөгөөс 11 сая төгрөгийг хасаад 53,047,571 төгрөгөөс оршуулгын зардлын илүү гараад байгаа 11,225,922 төгрөгийг хасаж тооцож өгөөч, түрүүн бас Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шударга ёсны зарчим байх ёстой гэдгийг анхаарч үзээрэй гэж хүсэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид зээл төлөгдсөнөөр өөрт нь эдийн засгийн давуу байдал үүссэн талаар өөрөө мэдүүлж байгаа. Тэгэхээр үүнийг хохирол төлсөнд тооцож шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэх байх гэж үзэж байна. Өмгөөлөгч Н.Гарьдхүү би шүүгдэгч Г.Ганпүрэвийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан шүүх хуралдаанд оролцлоо. Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Тэгэхээр 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг байгаа. Тэгэхээр миний бие прокурорын саналыг бүрэн дэмжиж дүгнэлтээ гаргана. Би өчигдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар хэлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал хэргийн хүрээнд Г.Ганпүрэвийн хувьд тухайд тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан бол 5 жилийн хүртэл хугацаагаар тэнсэж болно гэсэн заалтыг хэрэглээд миний үйлчлүүлэгчийг 3 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэсэн ийм саналыг шүүхэд оруулж байна. Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгчийн тайлбарт аль болох давхардуулахгүйгээр тайлбар гаргахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл дээр хуулийн үйлчлэх цаг хугацааны талаар хууль тогтоогчоос зохицуулж өгсөн. Үүнд 1.8 дугаар зүйлийн 1-д үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж байгаа юм. Тэгэхээр тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 24-өөс 25-ны шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар санкцын хувьд 27.10 дугаар зүйлийн 3 нь 5-аас 8 жилийн хугацаагаар эрх хасах өөрчлөлт тухайн цаг хугацаанд ороогүй байсан. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн ямар ч боломж байхгүй гэдгийг хэлье . Улсын яллагч эрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэе гэсэн санал гаргаж байна. Үүн дээр нэмж гаргах тайлбар байхгүй. Албадлагын арга хэмжээн дээр хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Иймээс өмнөх тайлбараа дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт заасныг журамлаад миний үйлчлүүлэгчид прокурорын санал болгосноор 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Солонго гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  холбогдох 2229000000143 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна.

Шүүгдэгч Г.Ганпүрэв нь 2022 оны 10 дугаар сарын 24-өөөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын 2 дугаар багийн нутагт байрлах төмөр замын дагуу сайжруулсан шороон замын 70 дахь километрт тоёота ланд круйзер 76 маркийн 15-36 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан ‘’...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...’’ гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Батзулын амь нас хохирсон.

Шүүгдэгч С.Ганбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 24-нд Хаан банкны эзэмшлийн тоёота ланд круйзер 76 маркийн 15-36 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осолд хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун-Эрдэнийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Нарангийн мэдүүлэг, гэрч Ганбаяр, Гэрэлт-Од нарын мэдүүлэг, 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 22/07 дугаартай зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Монгол Улсын Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 сарын 12-ны өдрийн 153 дугаарт шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 5532, 5531, 5533 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12 дугаар сарын 12-ны өдрийн 5529, 5530 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Г.Ганпүрэвийн мэдүүлэг, Монголын мэргэшсэн үнэлгээний институт мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 311/23 дугаартай шинжээчийн дүгнэлт, иргэний хариуцагч Гантогтохын мэдүүлэг, гэрч Батсайханы мэдүүлэг, Хаан Банкны автомашин ашиглах, аюулгүй ажиллагааны журмын хуулбар, гэрч Хүрэлчулууны мэдүүлэг, яллагдагч Б.Ганбаярын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашгийг хязгаарласан болон зөрчсөн зүйл тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтуудыг үнэн зөв баримтууд гэж үнэлж байна. Иймд шүүдэгч Г.Ганпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох мөн Б.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд оршуулгын зардлын үлдэгдэл мөнгө болох 11,245,922 төгрөг байгаа. Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан гэм буруудад тооцуулах гэж байгаа Г.Ганпүрэвээс гаргуулах саналыг гаргаж байна. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргыг баталж гаргасан. Тухайн гэмт хэрэг нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гарсан байгаа. Иймд тухайн журам батлагдсанаас хойших үйлдэгдсэн гэмт хэрэгт энэ журмыг үйлчилнэ гэж би хувьдаа ойлгоод байгаа. Ер нь бол ийм практик тогтсон байсан. Иймд сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна. Тэжээгчээ алдсаны зөрүүг шүүгдэгч Г.Ганпүрэвээс гаргуулах, өмгөөлөгчийн хөлс болох 7,500,000 төгрөг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн сайн дурын үндэслэл дээр өмгөөлөгч авч байгаа учраас энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналуудыг тус тус гаргаж байна. Иргэний нэхэмжлэгчийн хувьд нотлох баримт шинжлэн судлахад өмгөөлөгч нь маш тодорхой уншиж танилцуулсан. Сүрэн гээд салбарын захирал тээврийн хэрэгслийг хариуцдаг юм байна. Түүний албан тоот болон мөнгө төлсөн баримт дээр гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан 4,300,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хариуцагчийн тухайд иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэдэг байр суурьтай өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг 3 удаа гаргуулсан байгаа, хамгийн сүүлд 73,230,000 төгрөг гарсан. Үүн дээр 62 төрлийн эд зүйлийн гэмтэл тухайн тээврийн хэрэгсэлд учирсан байгаа. Үүн дээр Жи Пи Эс байхгүй байгаа. Хаан банкны зүгээс тухайн тээврийн хэрэгсэлд хараа хяналт байхгүй, тухайн тээврийн хэрэгсэлд Жи Пи Эс байрлуулсан гэдэг үйл баримт хавтаст хэргийн хүрээнд тогтоогдохгүй байгаа тул Хаан банкны буруутай үйл ажиллагаа байна гэдэг үүднээс иргэний хариуцагчаар татсан тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгөөч гэсэн саналыг би гаргаагүй, буруугаар ойлгосон юм шиг байна. Харин иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь сая иргэний нэхэмжлэгч Д.Наран, иргэний хариуцагч С.Гантогтох нар тайлбарлаж байна. Тухайн тээврийн хэрэгсэл жи пи эс байгаагүй, тэр ажиллахгүй байсан, би мөрдөн шалгах ажиллагаанд энэ хэрэгт анхнаас нь оролцсон гэж байна. Өмнөх өдөр нь Б.Ганбаяр тээврийн хэрэгслийг аваад явсан зүйл байгаа, гэхдээ бид нар хэлээгүй гэж байна. Танай удирдлагаас тавьж байгаа хяналт чинь хаана байгаа юм бэ, Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 499.3-д хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж байна. Өөрөөр хэлбэл Хаан банкны удирдлагаас хараа хяналт тавиагүйгээс энэ тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг Б.Ганбаярт бүрдүүлээд байна. Ийм учраас иргэний хариуцагч  хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд прокурорын иргэний хариуцагчаар татсан тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Өмнөх тайлбар дээрээ хохирол төлбөрийн тухайд тодорхой дурдаагүй байна. Шүүгдэгч Г.Ганпүрэв, Б.Ганбаяр нарын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэд 64,347,751 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Ганбаяр Хаан банканд 73,230,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлснийг тус тус дурдаж байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй байна. шүүгдэгч Г.Ганпүрэв, Б.Ганбаяр нарт холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Г.Ганпүрэвт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч Б.Ганбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болон 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Ганпүрэв нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өнөөдөр хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч Г.Ганпүрэвт 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, шүүгдэгч Б.Ганбаярт 2023 оны 10 сарын 09-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг устгах санал гаргаж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нарт авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Би түрүүн ялын саналаа хэлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ялын саналыг гаргаж байна. Уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллага урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Өөр нэмэлт тайлбар байхгүй. Харин Б.Ганбаярын хувьд эрүүгийн хариуцлага чөлөөлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Энэ шүүхийн эрх хэмжээний асуудал байх тул нэмэлт тайлбаргүй байна.’’ гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хавтаст хэргийн 12-21 дэх тал/

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун-Эрдэнийн“... би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед Өмнөговь аймаг Цогтцэций сумын төвд байрлах Голомт банкин дээр ажилдаа ирээд байж байхад манай ээж Дэлгэрмаа над руу утсаар яриад намайг гэртээ хүрээд ирээч гэхээр нь ажлаас гартал аав гадаа машинтай ирчихсэн байсан. Тэгээд би аав ээжийн гэрт нь очиход ээж болон манай хадам аав, ээж хоёр бас ирчихсэн байсан. Тэгэхэд манай ээж охин минь Зулаа нь байхгүй болчихжээ" гэж хэлэхээр би юу болсон бэ гэхэд автын осолд орчихсон байна гэж хэлсэн...2О22 оны 10 дугаар сарын 24-ний орой би гэртээ байж байхад талийгаач 2 хүүхэдтэйгээ гадуур явж байгаа орж ирсэн тэгээд талийгаач Ганбаяртай утсаар ярилаа машин нь хөдөө эвдэрсэн гэж байна намайг хамт яваад сэлбэг хүргээд ирье гэхээр би тэгье гээд хэлчихлээ гэхээр би тэгээ тэг гэж хэлсэн. Тэгээд 21 цаг 30 минутын үед бид нарыг орондоо орчихсон байхад утас дуугараад тэгээд утсаар яриад Ганбаяр ярьж байна би хөдөө явлаа шүү гээд гэрээс гараад явсан. Ямар машинтай хэдүүлээ явж байгааг нь би асуугаагүй...Гомдолтой байна. талийгаачийн банканд тавьсан Хас, Хаан, Голомт зээлийг нь төлүүлмээр байна. би хоёр хүүхдийнхээ хадгаламж дээр нь мөнгө хийлгүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн- 30 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Нарангийн “... намайг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед Улаанбаатар хотод байж байхад Өмнөговь аймаг Хаанбанкны салбарын захирал Д.Сүрэнхүү миний гар утас руу залгаж Цогтцэций сумын Хаан банкны албан автомашиныг эрхлэгч Ганбаяр нь ямар нэгэн чөлөө зөвшөөрөлгүй авч яваад Манлай сумын нутагт осол гаргаж нэг хүний амь нас хохирсон, Ганбаярын хөл нь гэмтсэн байдалтай байна гэж хэлсэн. Ганбаяртай 2-3 удаа утсаар холбогдоод хэргийн талаар мэдээлэл солилцож байсан... Банкны хувьд 2020 онд албаны хэрэгцээнд уг тээврийн хэрэгслийг шинээр авсан байдаг. Одоо энэ машиныг дахин ашиглах боломжгүй тул тухайн авто машиныг хэвийн хэмжээ буюу эсвэл шинэ машинаар хохирол төлбөрөө төлүүлэх санал хүсэлтэй байна Тухайн машиныг 37.000.000 төгрөгөөр үнэлсэн нь бага үнээр үнэлсэн гэж үзэж байна тийм учраас дахин үнэлгээг гаргуулах хүсэлтэй байна. Одоо шинээр машин авахад 155.000.000 төгрөгийн машин худалдаж авахаар байна. өөрийн үлдэх өртөг нь 92.000.000 төгрөг байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Гэрэлт-Одын “...: Би 2022 оны 10 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Манлай сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 24-өөс 25-ны шөнө 01 цагийн үед манай сувилагч Сувд-Эрдэнэ над руу утсаар залгаад "Манлай сумаас зүүн урагш 70 гаруй километрт нь муу байна гэсэн дуудлага ирсэн талаар надад мэдэгдсэн би тэгээд олон хүн байгаа юм байна гэж бодоод эрхлэгч их эмч, нэг сувилагчийн хамт дуудлага өгсөн газар луу явсан. Уг газар нь Манлай сумаас зүүн урагшаа 2 дугаар багийн нутаг болох Үүд гэдэг газраас урагшаа 20 гаруй километрт байдаг сайжруулсан шороон зам дээр нэг автомашин онхолдож хажуу талаараа харсан байдалтай хажууд нь 2 эрэгтэй хүн, нэг хүн нь машины хажууд нь газарт хэвтэж байсан. Би тэгээд тэр газарт хэвтэж байгаа хүний биеийг үзэхэд амьсгалгүй цогцост хөшилт явагдсан нас барчихсан хүн байсан. Тэгэхэд тэр хоёр хүн "нас " барчих шиг боллоо, бид хоёр машинд дарагдсан байхад дугуйг данхраадаж өргөөд хүнээ татаж гаргасан тэгээд цээжин дээр нь дарахад хоолой хорчгонож дуугараад сонин болсон гэж хэлсэн...Би тэгээд тэнд байсан 2 эрэгтэй хүнийг биеийг нь үзэхэд өндөр залуугийн биеийг үзэхэд даралт нь их өндөр, хамраас нь цус гарсан, зүүн талын өвдөг нь эмзэглэлтэй, хавдартай хөдлөхөд өвдөлттэй байсан. Нөгөө намхан залуугийн баруун талын гарын алганаас цус нь гарсан их даарсан айсан байдалтай байсан өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Сумын эмнэлэг дээр авчирч үзэхэд ямар нэгэн гэмтэл байгаагүй тэгээд эмнэлэгт хэвтүүлэн өвчин намдаах тариа хийж зуун хөлийн өвдөг хөлөнд гипес тавьж боосон...Онхолдсон машин нь шороон замын хойд талд баруун урагшаа харсан буруу талаараа унасан байдалтай байсан...Нас барсан хүн нь машинаас ойрхон зүүн талд газарт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...Бид нарыг дуудлага аваад очиход тэнд цогцос болон 2 эрэгтэй хүн байсан...Тэр өндөр залуугаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан харин тэр намхан залуу нь уугаагүй байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/

2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 22/07 дугаартай зам тээврийн ослын “...Тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Ганпүрэв замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн...3амын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн...Уг зам тээврийн осол жолооч Г.Ганпүрэвийн буруутай үйлдэл болох хурдыг тохируулж яваагүйгээс зогсоох арга хэмжээ авч чадаагүй, тээврийн хэрэгслийг тухайн хурдтай явж байхад саадыг тойрох гэж зүүн гар тийшээ дарснаас уг осол гарсан байна...Осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан нь жолооч Г.Ганпүрэвийн тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, туршлага дутсанаас болсон гэж үзэж байна...Тухайлбал уг осол шөнө гарсан. Энэ нь зам дээр хонхор, нугачаа, замын хажуугийн овоолгууд нь бараа сүр ихтэй жолооч тооцон бодоход хүндрэлтэй байдаг. Иймд жолооч саадыг тойрох биш зогсоох арга хэмжээ авах нь нэн тэргүүнд аюул багатай байх байсан гэж узэж байна...Уг зам тээврийн осол нь замын зохион байгуулалтаас шалтгаалаагүй гэж үзнэ...Тухайн зам сайжруулсан, зорчих хэсгийг хуссан, 2 хажууд замын овоолго хийсэн суурингийн гаднах ердийн шороон зам байсан...Осол болох үед тухайн тээврийн хэрэгсэл хэдэн километрийн цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй...Ослын зураглал дээр тээврийн хэрэгслийн тормозны мөр гараагүй болно...Тормозны мөр гэж "Жолооч тормозны дөрөөн дээр гишгэж тормоз бурэн барьж эхэлснээс зогсох хүртэлх хугацаанд явсан зам"-ыг хэлнэ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/

                     Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 102-112 дахь тал/

                     Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153 дугаартай “1. Талийгаачид уушги няцрал, баруун 2, 3, 4, 5, зүүн 2, 3, 4, 5-р хавирганы хугарал, элэг, дэлүү няцрал, урагдал, чацархай, сэмжинд цус хуралт, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт 500 мл, зүүн шуу ясны хугарал, цээж, нуруу, зүүн бугалга, гуя, баруун шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 2. 3. Талийгаачийг тээврийн хэрэгслийн бүхээгт аль хэсэгт сууж явсан болон тээврийн хэрэгслийн ямар эд ангид цохигдсон эсэхийг тогтоох боломжгүй. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь 5. Талийгаач нь авто осол цээж, хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 115-118 дахь тал/

                     Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5531 дугаартай “1. 2. 3. “Ганбаяр” гэсэн хаягтай цуснаас 1,1 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 1,1 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 131-133 дахь тал/

                  Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5532 дугаартай “1. 2. 3. “С.Батзул 33 н/эр Цогтцэций сум” гэсэн хаягтай цуснаас 1,9 промилли, ходоодны шингэнд 6,6 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 1,9 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 126-128 дахь тал/

                 Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5533 дугаартай “1, 2, 3. Шинжилгээнд ирүүлсэн “Ганпүрэв” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 136-138 дахь тал/

                    Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дугаартай “1. Ланд круйзер маркийн 15-36 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөв талын хаалганы гадна, дотор тал мөн машины үрүүл болон хурдны хайрцаган дээрээс гарын мөр илэрч байна. 2. Хэргийн газрын үзлэгээр илрүүлсэн 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 3. Шинжилгээнд тэнцсэн "1’’ гэсэн дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд байх "ММ004420004358" гэсэн дугаартай Бямбаа овогтой Ганбаяр /КМ89111711/ гарын хээний дардастай "Г гэсэн дугаартай "машины зүүн талын хаалганы гадна талаас илрүүлж бэхжүүлсэн гарын мөртэй нийт 11 шинж тэмдгээр баруун гарын долоовор хурууны өндөг хэсгийн гарын хээний дардастай, папилляр шугамын ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. 4. Шинжилгээнд тэнцсэн 2 гэсэн дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд байх МN004420004357" гэсэн дугаартай Ганбаатар овогтой Ганпүрэв /ЕЙ99090210/ гарын хээний дардастай “2” гэсэн дугаартай "жолооны үрүүл дээрээс" илрүүлж бэхжүүлсэн гарын мөртэй нийт 12 шинж тэмдгээр зүүн гарын ядам хурууны өндөг хэсгийн гарын хээний дардастай, папилляр шугамын ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. 5. Дээрх гарын дардас нь Папилон санд байгаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөртэй тохирохгүй байна." гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 141-150 дахь тал/

                   Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5530 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн дээвэр хэсгээс авсан гэх үс нь хүний үс мөн. 2. Дээвэр хэсгээс авсан гэх хүний үсийг биеийн аль хэсгээс авсан үс болохыг тогтоох боломжгүй. 3. Дээвэр хэсгээс авсан гэх үснээс илэрсэн ДНХ-н тогтоц нь Г.Ганпүрэвийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна." гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 153-156 дахь тал/

                   Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5529 дугаартай “1. Жийргэвч резин болон 2ш хөвөн бамбар дээрээс цус илэрсэн. 2. Шинжилгээний үр дүнд 2ш хөвөн бамбар дээрээс үр дүн үзүүлээгүй тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй гэж үзэх үндэслэл болов. 3. Жийргэвч резин дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Г.Ганпүрэвийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 159-161 дэх тал/

                    Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Ганпүрэвийн “... би араас Ганбаярыг ахыг дагаад машинаас гартал талийгаач цээжин дээр юм дарчихлаа аваарай андаа гэсэн Ганбаяр бид хоёр машины буруу талын арын дугуйнаас өргөсөн тэгэхэд дийлэхгүй байсан 200 талын урд талын цонхны дээд талын рамнаас нь татсан, цонх нь хагарсан байсан. Тэгээд машиныг бид хоёр өргөж дийлэхгүй байсан тэр үед Ганбаяр данхраад аваад ир гэж хэлэхээр нь би машины ар тал руу ороод шалан дээр данхраад хэвтэж байхаар би аваад машины буруу талын хойд талын дугуйнаас "данхраадаж өргөсөн чинь Ганбаяр ах талийгаачийг татаж жаахан наашлуулж байгаад цээжин дээр нь алгаараа 2 удаа дарчхаад хоолой нь хорчгонож байна ахын дүү амьсгал хураачихлаа гэж хэлэхээр би хоёр гараараа цээжин дээр нь дарсан чинь сонин хорчгонох чимээ гарсан тэгэхэд Ганбаяр ах "хоолой нь хоржигнож байна, амьсгал хураачихжээ гэж хэл Тэгээд Ганбаяр ах утас аваад ир гэхээр би машин руу ортол миний гар суудлын дундаж байхаар аваад сүлжээг нь үзэхэд утас сүлжээгүй байсан Тэгэхэд Ганбаяр дахиж ороод миний гар утсыг аваад ир гэхээр би унасан машин руу ороход гар утас нь машины ард байсан би тэгээд утсыг аваад Ганбаяр ахад өгсөн утсаа аваад эхнэр лүүгээ залгаад "цагдаад дуудлага өгчих, бид гурав уначихлаа" гэж хэлсэн. Тэр үед Ганбаяр утсаараа хүнтэй утсаар яриад байсан Тэгээд бид хоёр осол болсон газартаа бараг 2 цаг орчим болж байхад манлай сумын эмнэлэг ирээд бид хоёрын биеийг үзээд байж байхад сумын цагдаа нар ирээд бид хоёрыг драйгер багажаар үлээлгэж шалгасан тэгээд эмнэлгийн хүмүүс хүнээ аваад явах уу гэхэд нь цагдаа аваад яваа гэж хэлсэн тэгээд бид хоёр Манлай сумын эмнэлэг дээр ирээд тайвшруулах эм өгсөн...Би тээврийн хэрэгслийг жолоодож явсан...Ганбаяр ах машин бариад явчихаа 240 дэх км-т байгаа машины сэлбэг аваачиж өгчхөөд ирье гэж хэлсэн би тэгээд зөвшөөрсөн юм...Би осол болох үед 80-90 км цагийн хурдтай явж байсан . Би тоормосоо гишгээд зүүн гар тал руугаа дарсан . Гэнэт эрэг тулаад ирсэн би сандраад тоормосоо гишгээд зүүн гар тал руугаа дарсан...Би машин нэг л хөрвөөхийг л мэдэж байна...Машин буруу талаараа хажуу унасан байсан. би жолооны хүрдээ бариад сууж байсан...Би суудлын бүсээ зүүсэн байсан харин нөгөө хоёр бол суудлын бүсээ зүүгээгүй байсан. би бүсээ хуруугаараа дараал суудлын бүсээ тайлсан...Баруун гар талын алга урагдаж цус гарсан байсан мөн зүүн талын алга хоёр газарт шалбарсан байсан, өөр гэмтэл учраагүй. Ганбаярын хөл нь гэмтсэн байх, бусдаар бол ямар нэгэн цус гараагүй зүгээр байсан...Машины хойд талын дугуйнаас урд гишгүүр хэсэгт цээж хэсэг, хөл нь дарагдсан байсан толгой нь дарагдаагүй байсан, толгой нь машины бөгс хэсэг рүү харсан байсан...Осол болсны дараа нь машин гадна болон машин дотор нь пивоны лаазнууд бутарсан байдалтай байсан, хэдэн ширхэг лаазтай пиво уусан талаар мэдэхгүй байна нэлээн их уугаад байсан, архи уугаагүй машинд нэг шил бүтэн архи байсан...Би талийгаачийг бол сайн танихгүй. Ганбаярын ахыг бол сайн мэднэ. Миний төрсөн ах биш зүгээр л хуурай ах байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 176-178 дахь тал/

                Монголын мэргэшсэн үнэлгээний институт мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 311А дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон албан бичиг, 2023.07.09 311Ш/23 дугаартай шинжээчийн дүгнэлт/73.230.000 төгрөг/ /2-р хавтаст хэргийн 206 дахь тал, 208-213 дахь тал/

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч С.Гантогтохын “... Хаан банкны автомашин ашиглах аюулгүй ажиллагааны журмаар шаардлагаар ашиглахдаа Хаан банкны өмчлөлийн тээврийн хэрэгслийг ажлын орон нутгийн хувьд нэгжийн автомашин ашиглах захиалгыг салбарын ерөнхий нягтлан бодогч хүлээн авч тухай салбарын захирлын зөвшөөрлийн дагуу шийдвэрлэдэг юм. Тухайн ажилтан нь ар гэрийн гачигдал болон бусад шалтгаанаар автомашиныг хувийн болон ажлын бус хэрэгцээнд ашиглах } хүсэлтийг бичгээр буюу мэйлээр салбарын захиралд хүргүүлэн зөвшөөрөл авдаг зохицуулалтын дагуу банкны өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашигладаг юм...Энэ хүн ямар нэгэн зөвшөөрөл авсан зүйл огт байхгүй...Албан хэрэгцээнд ашиглах бол заавар Өмнөговь аймгийн салбарын захирал Сүрэнхүүгээс авах ёстой юм...Ганбаяр нь энэ осолд орсон тээврийн хэрэгслийг авна тэгээд хохирлыг төлж барагдуулна гэдэг боловч өнөөдрийн байдлаар төлсөн зүйл байхгүй,гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 238 дахь тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Батсайханы “... намайг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цогтцэций сумын төвд байдаг гэртээ байж байхад ХААН банкны тооцооны төвийн эрхлэгч Ганбаяр нь над руу 18 цаг 10 минутын үед утсаар залгаад "та албаны Ланд круйзер-76 маркийн автомашиныг аваад ирээ" гэж хэлэхээр нь би хашаанд байсан албаны машиныг унаж яваад Ганбаярын гэрт очиход Ганбаяр "би ийшээ хувийн ажлаар явах гэсэн юм, та үлдчихээ" гэхээр би хамт явах хүн байгаа юм уу гэхэд Ганбаяр хамт явах хүн байгаа гэж хэлсэн. Би тэгээд Ганбаяраар буцаад гэр лүүгээ хүргүүлсэн...Манлай сумын чиглэлд эвдэрсэн машины сэлбэгийг хүргэж өгчхөөд ирнэ гэж хэлсэн... Удирдах албан тушаалтан гуйгаад байхаар би албаны машиныг унаад явуулсан юм..." гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 54 дэх тал/

             Хаанбанкны авто машин ашиглах аюулгүй ажиллагааны журмын хуулбар /2-р хавтаст хэргийн 66-71 дэх тал/

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Нарангийн “... хаанбанкны албан машиныг эрхлэгч х Ганбаяр нь ямар нэгэн чөлөө зөвшөөрөлгүй авч яваад Манлай сумын нутагт осол гаргаж нэг хүний амь нас хохирсон ...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 35 дахь тал/

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Хүрэлчулууны “...Энэ хүнийг танина, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй Ганбаяр нь Цогтцэций сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр үүрэг ажлаас ажил олгогчийн санаачлагчаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан юм...ХААН банкны автомашин ашиглах аюулгүй ажиллагааны журмаар ХААН банкны өмчлөлийн тээврийн хэрэгслийг ажлын шаардлагаар ашиглахдаа орон нутгийн хувьд нэгжийн автомашин ашиглах захиалгыг салбарын ерөнхий бодогч хүлээн авч тухай салбарын захирлын зөвшөөрлийн дагуу шийдвэр юм... Ганбаяр нь албаны 15-36 ӨМЭ улсын дугаартай Ланд круйзер 76 маркийн тээврийн хэрэгслийг унаж явах ч ямар нэгэн зөвшөөрөл аваагүй хэрэв авсан бол салбарын захирал надад хэлэх ёстой, Замын хуудсыг нь тухайн тээврийн хэрэгслийн жолооч, хэрэглэгч нар бөглөж өгөөд нягтлан дээр очиж тооцоогоо нийлдэг юм....Тийм эрх байхгүй тухайн албаны тээврийн хэрэгслийг албан хэрэгцээнд ашиглах бол заавал Өмнөговь салбарын захирал Сүрэнхүүгээс авдаг журамтай юм...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 240 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Ганбаярын “...Би одоогоор мөнгө төгрөг муутай байна. Ер нь бол төлж барагдуулна. Нүүрс тээврийн том тэргээ зарах гэж байгаа тэгээд хохирлоо төлж дуусгана...” гэсэн мэдүүлэг /З-р хавтаст хэргийн 15 дахь тал/ ,

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой болон бусад баримтууд /3-р хавтаст хэргийн 63-115, 121-132 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

    Шүүгдэгч Г.Ганпүрэвийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

    Шүүгдэгч Б.Ганбаярыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ганпүрэвийг 2022 оны 10 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын 2 дугаар багийн нутагт байрлах төмөр замын дагуу сайжруулсан шороон замын 70 дахь километрт тоёота ланд круйзер 76 маркийн 15-36 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “... жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Батзулын амь насыг хохироосон,

Шүүгдэгч Б.Ганбаярыг 2022 оны 10 дугаар сарын 24-нд Хаанбанкны эзэмшлийн тоёота ланд круйзер 76 маркийн 15-36 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг шүүгдэгч Г.Ганпүрэв нь зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Батзулын амь насыг хохироосон байна.

Шүүгдэгч Г.Ганпүрэв нь дээрх заалтыг зөрчиж тоёото ланд круйзер 76 маркийн 1536 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөөгүйгээс тухайн зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байх тул түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Ганпүрэвийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасны дагуу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Ганпүрэвийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Б.Ганбаярын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Г.Ганпүрэвийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан жолооч С.Батзулын амь насыг хохироосон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн шинж хангагдсан байх тул шүүгдэгч Г.Ганпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироож үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заажээ.

           Гэмт хэргийн улмаас С.Батзулын амь нас хохирсон байна.

           Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сард 660,000 төгрөг байхаар шийдвэрлэсэн байна.

           Тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 552,693 төгрөгөөр тогтоосон болох нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоогдож байна. /3-р хавтаст хэргийн 112 дахь тал/,

Амь хохирогч С.Батзул нь “Барло ворлд монголиа” ХХК-д ажиллаж цалин авч байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /3-р хавтаст хэргийн 111 дэх тал/

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.” гэж, 508.4-т “Гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө”, 508.4.1-д “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл” гэж зааснаар шүүгдэгч Г.Ганпүрэвээс тэтгэлгийн зөрүү 266,114 /хоёр зуун жаран зургаан мянга нэг зуун арван дөрөв/-н төгрөгийг амь хохирогчийн төрсөн хүү Б.Тэргэл /РД:КН07313016/, охин Б.Үжин /РД:КН15312706/ нарт арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр гаргуулан олгох нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганпүрэв нь тэтгэлгийн зөрүүг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн болно.

Шүүгдэгч Г.Ганпүрэв нь 36,060,000 төгрөг, шүүгдэгч Б.Ганбаяр нь 42,147,571 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэд нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Ганбаяр нь “Хаан банк” ХК-д 73,230,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй. Баримтаар нотлоогүй, нотлох баримтын шаардлага хангагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн зардал, сэтгэцэд учирсан хор уршиг, олох ёстой байсан орлого нийт 347,190,000 төгрөгийг, “Хаан банк” ХК-ийн нэхэмжилсэн 4,350,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

                Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Г.Ганпүрэв, Б.Ганбаяр нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.    

   Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Ганпүрэвийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ялын саналыг гаргаж байна. Уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллага урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Харин Б.Ганбаярын хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Энэ шүүхийн эрх хэмжээний асуудал байх тул нэмэлт тайлбаргүй байна.” гэх дүгнэлтийг,

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Г.Ганпүрэвийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байх буюу зорчих эрхийг нь хязгаарлах байдлаар нэмж тайлбарлаж хэлье. аймгийн нутаг дэвсгэр гэдэг нь 14 сум болоод Даланзадгад сумд ирж, очоод явах, ажил төрөл хийгээд явах боломжтой л гэдэг саналыг шүүх хуралдаанд оруулж байна.” гэх саналыг,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгээс “...энэ 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хууль батлагдсан. Хууль хэрэглээний тал дээр 5-аас 8 жил болсон шүү гэдэг зүйлийг хэлж байна л даа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх талаар заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг уншчихъя. Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэнэ. 1.9.2-т үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гээд заасан байна. Ийм учраас энэ хуулийг хэрэглэх боломжгүй байна гэдэг тайлбарыг хэлж байна. Ял шийтгэлийн тухайд Г.Ганпүрэвийг 7.1-г хэрэглэж өгөөч гэдэг улсын яллагчийн саналыг дэмжиж байна..” гэх саналыг,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл дээр хуулийн үйлчлэх цаг хугацааны талаар хууль тогтоогчоос зохицуулж өгсөн. Үүнд 1.8 дугаар зүйлийн 1-д үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж байгаа юм. Тэгэхээр тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 24-өөс 25-ны шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар санкцын хувьд 27.10 дугаар зүйлийн 3 нь 5-аас 8 жилийн хугацаагаар эрх хасах өөрчлөлт тухайн цаг хугацаанд ороогүй байсан. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн ямар ч боломж байхгүй гэдгийг хэлье . Улсын яллагч эрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэе гэсэн санал гаргаж байна. Үүн дээр нэмж гаргах тайлбар байхгүй. Албадлагын арга хэмжээн дээр хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Иймээс өмнөх тайлбараа дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт заасныг журамлаад миний үйлчлүүлэгчид прокурорын санал болгосноор 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

  Шүүгдэгч Г.Ганпүрэвт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн ...” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Б.Ганбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Б.Ганбаяр нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 181 дэх тал/  

  Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганпүрэвийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ганпүрэвт тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.  

  Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганбаярт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэлээ.

  Г.Ганпүрэвийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ганпүрэвт тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганпүрэвт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар 1 /нэг/ ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Г.Ганпүрэв, Б.Ганбаяр нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач С.Батзулын өмсөж явсан, хантаач 1 ширхэг, цэнхэр өнгийн малгайтай ноосон цамц, 1 ширхэг, эрээн өмд 1 ширхэг, хар өнгийн үдээстэй хос пүүз 1 ширхэг, машины дотор талын дэвсгэрээс авсан 1 ширхэг үс, машин хаалганы жийргэвчийн резин 60 см эд зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Ганпүрэвийн “В” ангиллын 1297452 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ганпүрэв, Б.Ганбаяр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г овогт Г.Г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Шүүгдэгч П овогт Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Г тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
  6. Шүүгдэгч Г.Г нь 36,060,000 төгрөг, шүүгдэгч Б.Г нь 42,147,571 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Г нь “Хаан банк” ХК-д 73,230,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн зардал, сэтгэцэд учирсан хор уршиг, олох ёстой байсан орлого нийт 347,190,000 төгрөгийг, “Хаан банк” ХК-ийн нэхэмжилсэн 4,350,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  8. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.4-т зааснаар шүүгдэгч Г.Г тэтгэлгийн зөрүү 266,114 /хоёр зуун жаран зургаан мянга нэг зуун арван дөрөв/-н төгрөгийг амь хохирогчийн төрсөн хүү Б.Т /РД:*************/, охин Б.Ү /РД:*************/ нарт арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр гаргуулан олгосугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар 1 /нэг/ ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Г.Г, Б.Г нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач С.Б өмсөж явсан, хантаач 1 ширхэг, цэнхэр өнгийн малгайтай ноосон цамц, 1 ширхэг, эрээн өмд 1 ширхэг, хар өнгийн үдээстэй хос пүүз 1 ширхэг, машины дотор талын дэвсгэрээс авсан 1 ширхэг үс, машин хаалганы жийргэвчийн резин 60 см эд зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Г “*” ангиллын **** дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ