Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Шүүгдэгч Д.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Б.Цэцэгмаа /ҮД-0665/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяуд овогт Дугармаагийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 201626022758 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бул 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалант 3 дугаар гудамж, 18 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЗА87061917 регистрийн дугаартай, Баяуд овогт Дугармаагийн Ууганбаяр. 

 

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 04-нөөс 2016 оны 10 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бээжин нугас” хоолны газрын урд автомашины зам дээр хохирогч Г.Ган-Өлзийгийн эзэмшлийн 27-17 УБХ улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашины гупер, капот, баруун урд крыло руу өшиглөн хонхойлгож, тоосгоор урд салхины шилийг цохиж хагалан 346,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ууганбаяр мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Тухайн үед дунд зэргийн согтолттой байсан. Хохирлын үнэлгээг зөвшөөрч байна.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Ууганбаярын өгсөн:

            “... 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ... такси барих гээд зогсож байхад саарал өнгийн приус-20 маркийн автомашин ирэхээр нь би очоод жолоочоос нь явах юм уу гэхэд явдаг машиндаа суу, таксинд  явчихмаар харагдаад байна уу гэхээр нь би уурандаа дугуй крило хавьцаа 1 удаа өшиглөсөн. ... Машины шилийг ямар нэгэн санаа зорилгогүй гартаа барьсан тоосгоо алдаад оночихсон. ... Шил хагалсны төлбөр 346,000 төгрөгийг Ган-Өлзийд өгч гомдолгүй болгосон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Ган-Өлзийгийн өгсөн:

“... 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ... хажуугаар нь явж өнгөрхөд нэг залуу нь миний 27-17 УБХ улсын дугаартай, саарал өнгийн Тоёота приус-20 маркийн автомашины гупер лүү өшиглөсөн. Тэгэхээр нь би замын хажуу тал руу зам чөлөөлж зогсоод, буугаад хартал гупер хонхойсон байхаар нь тэр 4 залуу руу та нар зүгээр явж байхад яаж байгаа юм бэ гэхэд өөдөөс хэл амаар доромжлоод, эмэгтэйчүүд минь эртхэн дээрээ зайлаарай, муу сайн гуйлгачид гэж доромжилсон. ... нэг залуу над дээр ирээд, гараараа миний хоолойноос боож авахаар нь “та нар уучлалт гуйгаад больчих юмыг ингээд дэвэргээд ууж идсэн юмаа шингээж чадахгүй муу сайн шээс нар” гэж хэлтэл намайг барьж байсан залуу гараа атгаж байгаад, миний зүүн шанаа руу 1 цохихоор нь би хөлөөрөө хавсраад, дээрээс нь дараад суугаад, нөгөө 3 залуугийн 2 нь ирэхээр нь машинаас ах дүү хоёр бууж ирээд, салгаж больцгооё хөгшчүүлээ гэж хэлээд, машиндаа хөдлөөд явах гэтэл надтай зууралдаж байсан залуу газраас явган хүний тоосго хийдэг хэлбэртэй тоосго аваад, миний машины цонх руу цохиж, цонх хагалж, копуд руу өшиглөсөн. Би тухайн үед тэр 4 залуугийн өндөр бор царайтай залуутай нь муудадцсан. ... Би автомашины цонхны шил хагарсан болон бусад эвдрэлд 346,000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 22, 24, 64 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Балданпунцагийн өгсөн:

“... 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ... тооцоо төлөөд гарахад Ууганаа урд талын машин зам дээр саарал өнгийн Приус 20 маркийн автомашинтай хүмүүстэй муудалцаад, зодолдоод Өлзий-Орших, Өлзий-Оршихийн дүү хоёр дундуур нь ороод салгаж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Өлзий-Оршихийн өгсөн:

“... 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ... 23 цагийн үед ... Ууганбаяр нь саарал өнгийн приус-20 машинтай хүмүүстэй зодолдож байсан ба манай дүү Анхбаяр дундуур нь орж салгаж байгаа харагдсан. ... Ууганбаяр намайг очих үед газраас явган хүний зам дээр байдаг тоосгоны хэлтэрхий гартаа аваад, салж явах санаатай, холдоцгоо зайлцгаа муусайн пизданууд гээд гараа савж байхдаа чулуу нь хальтраад, машины цонх оносон. ... Миний хархад зүүн талын дээд талд бага зэргийн хагаралт өгсөн байсан. Айхтар том бол хагараагүй. Крыло нь баг зэрэг хонхойсон байсан. Айхтар том эвдрэл гэмтэл байгаагүй...” гэх /хавтаст хэргийн 29-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Ганбаатарын өгсөн:

“... Замын хажууд 4 залуу гар өргөөд зогсож байсан. Бид 3 машинтайгаа хажуугаар нь гарах гэтэл 1 залуу нь хөлөөрөө машин руу өшиглөх шиг болсон. Тэгээд Ган-Өлзий ах машинаа зогсоогоод, бууж хархад нэг залуу нь ирээд, Ган-Өлзийтэй зууралдаад, барьцалдаад эхлэхээр нь би ахын хамт машинаас бууж салгаад, явах гэтэл нэг залуу нь гартаа тоосго бариад, ахын машины цонхыг хагалсан. Тэгэхээр нь бид 3 буцаж буугаад, тэд нарыг барьж авах гэтэл 3 залуу нь цаашаа яваад, 1 залуу нь үлдэж цагдаад дуудлага өгсөн. Урд салхины шил хажуу талын гупер хонхойсон. Бусдыгаа бодвол өндөр бор царайтай залуу нь тоосго аваад цонх хагалсан...” гэх /хавтаст хэргийн 31-р хуудас/

 

  - Кости-Эстимэйт ХХК-ийн үнэлгээ /хх-н 11-14-р хуудас/

  - Эд зүйлийн үнэлгээ /хх-н 15-р хуудас/,

  - хохирол төлсөн баримт /хх-н 17-18-р хуудас/ зэрэг баримууд болон

 

шүүгдэгч Д.Ууганбаярын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Т.Алтантуяагийн өгсөн:

“... Миний нөхөр Ууганбаяр айлын ганц хүү. Бид 2 гэр бүл болоод 2007 онд том хүү, 2012 онд дунд охин , 2015 онд бага хүү нар мэндэлсэн. Ууганбаяр тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа ойр зуур таксинд явдаг ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дугаар  хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 56/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-53/,

- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 52/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Д.Ууганбаяр нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 04-нөөс 2016 оны 10 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бээжин нугас” хоолны газрын урд автомашины зам дээр хохирогч Г.Ган-Өлзийгийн эзэмшлийн 27-17 УБХ улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашины гупер, капот, баруун урд крыло руу өшиглөн хонхойлгож, тоосгоор урд салхины шилийг цохиж хагалан 346,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн болох нь:

            мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Ууганбаярын “...2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ... такси барих гээд зогсож байхад саарал өнгийн приус-20 маркийн автомашин ирэхээр нь би очоод жолоочоос нь явах юм уу гэхэд явдаг машиндаа суу, таксинд  явчихмаар харагдаад байна уу гэхээр нь би уурандаа дугуй крило хавьцаа 1 удаа өшиглөсөн. ... Машины шилийг ямар нэгэн санаа зорилгогүй гартаа барьсан тоосгоо алдаад оночихсон. ... Шил хагалсны төлбөр 346,000 төгрөгийг Ган-Өлзийд өгч гомдолгүй болгосон ... хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад хохирогч Г.Ган-Өлзийгийн мэдүүлсэн “...2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ... хажуугаар нь явж өнгөрхөд нэг залуу нь миний 27-17 УБХ улсын дугаартай, саарал өнгийн Тоёота приус-20 маркийн автомашины гупер лүү өшиглөсөн. Тэгэхээр нь би замын хажуу тал руу зам чөлөөлж зогсоод, буугаад хартал гупер хонхойсон байхаар нь тэр 4 залуу руу та нар зүгээр явж байхад яаж байгаа юм бэ гэхэд өөдөөс хэл амаар доромжлоод, эмэгтэйчүүд минь эртхэн дээрээ зайлаарай, муу сайн гуйлгачид гэж доромжилсон. ... нэг залуу над дээр ирээд, гараараа миний хоолойноос боож авахаар нь “та нар уучлалт гуйгаад больчих юмыг ингээд дэвэргээд ууж идсэн юмаа шингээж чадахгүй муу сайн шээс нар” гэж хэлтэл намайг барьж байсан залуу гараа атгаж байгаад, миний зүүн шанаа руу 1 цохихоор нь би хөлөөрөө хавсраад, дээрээс нь дараад суугаад, нөгөө 3 залуугийн 2 нь ирэхээр нь машинаас ах дүү хоёр бууж ирээд, салгаж больцгооё хөгшчүүлээ гэж хэлээд, машиндаа хөдлөөд явах гэтэл надтай зууралдаж байсан залуу газраас явган хүний тоосго хийдэг хэлбэртэй тоосго аваад, миний машины цонх руу цохиж, цонх хагалж, копуд руу өшиглөсөн. Би тухайн үед тэр 4 залуугийн өндөр бор царайтай залуутай нь муудадцсан. ... Би автомашины цонхны шил хагарсан болон бусад эвдрэлд 346,000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх гомдол санал байхгүй ...” гэх,

гэрч Г.Балданпунцагийн “... 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ... тооцоо төлөөд гарахад Ууганаа урд талын машин зам дээр саарал өнгийн Приус 20 маркийн автомашинтай хүмүүстэй муудалцаад, зодолдоод Өлзий-Орших, Өлзий-Оршихийн дүү хоёр дундуур нь ороод салгаж байсан ...” гэх,

гэрч Б.Өлзий-Оршихийн “... 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ... 23 цагийн үед ... Ууганбаяр нь саарал өнгийн приус-20 машинтай хүмүүстэй зодолдож байсан ба манай дүү Анхбаяр дундуур нь орж салгаж байгаа харагдсан. ... Ууганбаяр намайг очих үед газраас явган хүний зам дээр байдаг тоосгоны хэлтэрхий гартаа аваад, салж явах санаатай, холдоцгоо зайлцгаа муусайн пизданууд гээд гараа савж байхдаа чулуу нь хальтраад, машины цонх оносон. ... Миний хархад зүүн талын дээд талд бага зэргийн хагаралт өгсөн байсан. Айхтар том бол хагараагүй. Крыло нь баг зэрэг хонхойсон байсан. Айхтар том эвдрэл гэмтэл байгаагүй...” гэх, 

гэрч Г.Ганбаатарын “... Замын хажууд 4 залуу гар өргөөд зогсож байсан. Бид 3 машинтайгаа хажуугаар нь гарах гэтэл 1 залуу нь хөлөөрөө машин руу өшиглөх шиг болсон. Тэгээд Ган-Өлзий ах машинаа зогсоогоод, бууж хархад нэг залуу нь ирээд, Ган-Өлзийтэй зууралдаад, барьцалдаад эхлэхээр нь би ахын хамт машинаас бууж салгаад, явах гэтэл нэг залуу нь гартаа тоосго бариад, ахын машины цонхыг хагалсан. ... Урд салхины шил хажуу талын гупер хонхойсон ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 523 дугаар дүгнэлт, Кости-Эстимэйт ХХК-ийн үнэлгээ, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Д.Ууганбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Ган-Өлзий нь шүүгдэгчээс хохиролд 346,000 төгрөгийг хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Д.Ууганбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ууганбаярт ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх  болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.        

      

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

            ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Баяуд овогт Дугармаагийн Ууганбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ууганбаярыг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ууганбаярт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, Д.Ууганбаяр бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Ууганбаярт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Ууганбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ууганбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ