Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­09 

 

 

 

 

 

 

    

      2024             01                 23                                                    2024/ШЦТ/­­­­09                                              

 

                                                                                  

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Д.Г,

Шүүгдэгч: Б.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Н,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.М холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайн мэргэжилтэй, “Хурд бадрах” ХХК-д тээврийн менежер ажилтай, “Авраро” баарыг түрээслэн ажиллуулж байгаа, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, 2 дугаар хэсэг, Их дарь эх 1-р гудамж, 66А тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлтэй, Б овогт Б.М /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Б.М нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулах “Аврора” нэртэй бааранд хохирогч А.Шийрэвтэй маргалдаж, улмаар цамцнаас нь татаж хаалгаар чирч гаргах явцдаа хаалга мөргүүлсний улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, духны арьсан доорх цусан хураа, язарсан шарх, баруун нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт, хамрын зулгаралт цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь мэдүүлэхдээ: ‘’Тэр өдөр хүмүүсийн таниад байгаа Ц.Ардтүмэн ах нар надтай ширээнд сууж байсан. Гаднаас танихгүй 3 залуу орж ирээд манай ширээн дээр шахаад хүмүүсийг таньдаг учраас би болохоор огт харж байгаагүй залуучууд байсан. Сууж байтал А.Шийрэв гэдгийн найз Отгон гээд ахтай муудалцаад салаавч гаргаад чи болиоч хөөе гэсэн Ц.Ардтүмэн ах уурлаад чи өөрөө найз руу яагаад байна гэхээр нь эд нар маргалдах гэж байна гээд би голд нь сууж байгаад босож ирээд тэр залууг холдуулсан. Тэр залуутай юм яриад 2 найзтай бид гурав 00 орсон. Бичлэг дээр байна лээ. Эргэж гарч ирээд дахиад агсраад унахаар нь би хамгаалагч залууд ав гээд хэлсэн. Тэгэнгүүт шууд гурвуулаа ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би босож ирээд хамт ноцолдчихоод тэр залууг гаргасан. Тэнд олон хүн үйлчлүүлж байсан. Тийм л юм болсон байгаа. Би энэ залууг болгоомжгүйгээр хаалга мөргүүлсэн гэдэг дээр санал нийлж байгаа. Би архи уугаагүй, барьж авч зодоогүй гэж хэлээд байгаа нь угаасаа үнэн. Энэ залуу өөрөө шатан дээр тээглэж унасан. Сугадсан гараад явж байхад тээглэж унаад хаалга мөргөсөн гэдгээ би анхнаасаа хэлж байгаа. Ц.Баярмаа өмгөөлөгчийн хэлснийг гайхаад байна. Би болгоомжгүй хүний биед гэмтэл учруулсан гээд байгаа энэ дээр санал нийлж байгаа. Миний ажиллуулж байгаа үйл ажиллагаа хийж байгаа газрыг авч хэлэлцэж юм яриад байх юм. Ажиллах журмынхаа дагуу ажиллаад, хууль бус асуудал намайг цагдаа дуудсангүй чи цагдааг нь дуудаж энэ хүмүүсийг болиулсангүй гэж яриад байгаа юм. Тэр болтол Шийрэв ганцаархнаа тэнд агсам согтуу тавиад зогсоно гэдэг байж болохгүй асуудал. Яагаад гэхээр хажууд нь өчнөөн хүн үйлчлүүлж байгаа. Гэрч гээд байгаа тэр 2 залуу хүн найз нь гээд байгаа. Бараг мэдэхгүй, хараагүй юм болоогүй, бараг энэ залуу л ингэсэн юм шиг байна гэж яриад байгаа. Яг үнэндээ та бүхэн тэр бичлэгийг үзсэн. Тэр 2 залуу нь хүртэл манай хамгаалагчтай муудалцаад зодолдоод байсан. Энэ үйлдлийг таслан зогсоож уг нь авч гарч явж байгаад шатанд тээглээд, тэр согтуу хүн чинь өөрөө унаад хаалганы булан мөргөснийг намайг мөргүүлсэн гэж яриад байгаа юм. Надаа тэр нь их сонин байгаад байна. Улсын яллагч болон өмгөөлөгч хоёр хоёулаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Н нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа Б.Мэнд-Амарт холбогдох нэг хавтас бүхий тухайн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогчоор тогтоогдсон А.Шийрэвт гэмтэл учруулсан уу, учруулаагүй юу гэдэг холбоотой гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх гэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэг хавтас бүхий бичгийн нотлох баримтыг шинжлэн судаллаа. Шүүгдэгч шүүх хуралдаанд шинэчилсэн байцаалт мэдүүлгээ өглөө. Эдгээр бүх ажиллагааг ажиглаад хянаад өөрийн дотоод ухамсраас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр өнөөдөр хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан зөрчил байхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд авагдсан нэг хавтаст бүхий эрүүгийн хэргийн цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн дүгнэлтийг хийж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан нийгэмд аюултай үйлдлийг Б.Мэнд-Амар хийсэн байна. Нийгэмд аюултай үйлдлийн улмаас хохирогч А.Шийрэвт хөнгөн хохирол учруулсан үйлдэл холбогдлын шалтгаант холбоо байна. Дараах бичгийн нотлох баримтуудыг холбож гэм буруутай байна гэж үзнэ. Өнөөдөр шүүгдэгчийн шүүхэд хандаж байгаа нөхцөл, байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн өгч байгаа мэдүүлэг өөр бусад байдлаар яг ямархуу нөхцөл байдлаар няцаагдаж байна вэ гэдгийг тайлбарлая. Шүүгдэгч өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө А.Шийрэвийг өөрөө шатанд тээглээд ойчсон юм. Шатанд тээглэхдээ өөрөө хаалгаа мөргөөд ойчсон юм. Явахгүй гээд байж байснаа надтай хамт зэрэгцэж алхаж явж байгаад өөрөө шатанд тээглээд хаалгыг мөргөөд унасан юм гэсэн мэдүүлгийг өнөөдөр өглөө. Хавтаст хэргийн хүрээнд яллагдагчаас мэдүүлэг авсан байдаг. Яллагдагч хавтаст хэргийн хүрээнд мэдүүлэг өгөхдөө би зодуулсан гээд байгаа залууг сугадаж өргөөд үүд рүү гаргасан. Тэр үед шатанд тээглээд хаалганы буланд мөргөсөн юм гэж. Өөрөөр хэлбэл өнөөдрийн шүүх хуралдаанд шинэчилсэн байцаалтад өгч байгаа мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч байгаа мэдүүлэг өөрөөр хэлбэл тогтворгүй, нөгөө талдаа хохирогч өөрөө энэ гэмтлээ учруулсан юм гэдэг нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа нөхцөл байгааг эрхэм шүүгч та анхааран үзнэ үү гэж хүсэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн чирээд гударч явж байх явцад хаалганд мөргөгджээ гэдэг өөр өнцгөөс тайлбарлаж хэлээд байна. Хохирогчийн мэдүүлэг намайг чирч гулдаж явж байхдаа хаалга зориуд санаатайгаар мөргүүлээд, толгойд гэмтэл учруулсан үйлдэл байгаа шүү. Мөргүүлээд чирээд явж байх явцын дунд мөргүүлсэн аятай байдлаар тайлбарлаж байгаа нь хэргийн бодит нөхцөл байдалтай тохирохгүй байдлаар ийм үйл баримтыг холбож явж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй. А.Шийрэвийн мэдүүлэг дээр намайг л хаалга мөргүүлсэн гэдэг үйл баримт байдаг. Гэрч Н.Дэлгэрмаагийн мэдүүлэг байдаг. Гэрч Н.Дэлгэрмаа хэргийн болсон бодит нөхцөл байдлыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлуулдаг CD-тэй мэдүүлэг тохирч байна. А.Шийрэвийн мэдүүлэг ч гэсэн намайг толгой хаалга мөргүүлээд гэмтээсэн юм гэдэг нөхцөл байдал байгаад байна. Хохирогчийн мэдүүлэг, гэрч Н.Дэлгэрмаагийн мэдүүлэг гэдэг юм нэг талдаа тохирч байдаг. CD-ээр бичигдсэн бичлэг дээр гарч байгаа үйл баримт дээр яалт ч үгүй Б.Мэнд-Амарын санаатайгаар бусдын эрх чөлөөнд халдсан, хууль бус үйлдлийн улмаас гэмтэл учруулаад байгаа нөхцөл байдлууд нотлогдон тогтоогдож байна. Тэр байтугай гадаа гараад алаад өгнө өө гээд үргэлжлүүлэх гээд байгаа үйлдэл байдаг. Тухайн үргэлжлэх гээд байгаа үйлдлийг таслан зогсоосон. Нэг хүний амийг харин бусад хүмүүс хамгаалан хүний аминд арай хүрчхээгүй юм байна гэдэг юмыг хэлж мэдүүлмээр байна. Дээрээс нь шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт харагдаж байна. Бичлэг дээр харагдаж байна. Нэг талдаа олны өмнө биеэ авч явж байгаа нөхцөл байдал, хувцсаа тайлаад шалдалсан, тэр дундуур наашаа, цаашаа босоод байгаа үйл явдал. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг Н.Дэлгэрмаа, хохирогч, гэрч Г.Гантиг мэдүүлсэн байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд бусдын эрх чөлөөнд санаатайгаар халдаж байгаа үйлдэл энэ гэмт хэргийн субьектив шинжийн хангаж байна гэж үзэж байна. Ийм учраас хохирогч А.Шийрэвийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн хохирол учруулсан гэм буруутай байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд улсын яллагчийн саналтай нэг байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол шалтгаант үр дагавар гарсан байгаа учраас нэхэмжилж байгаа А.Шийрэвийн 2.652.166 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Хохирогчийн мэдүүлгийг уншиж шинжлэн судлуулсан байгаа. Хавтаст хэргийн 38 дугаар талд А.Шийрэв цаашид гарах сорви, гоо сайханд муухайгаар нөлөөлсөн байдаг. Маш том сорви бий. Хэргийн хүрээнд авагдсан зургаас ч гэсэн үзэхэд сорвио цаашид эмчлүүлэх, гоо сайхандаа анхаарах, гоо сайхны сорви арилгах эмчилгээг Улаанбаатар хотод лазер эмчилгээнд орох шаардлагатай байгаа учраас хэд хэдэн удаа явна. Энэ зардал мөнгөө нэхэмжлэх учраас цаашид гарах эмчилгээтэй холбоотой гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч эхний дүгнэлтээ дэмжиж байгааг илэрхийлье. 2 дугаарт дараах ганц нэг зүйл дээр няцаалтууд явъя гэж бодож байна. Хохирогчийн өмгөөлөгч шинэчилсэн байдлаар мэдүүлэг өглөө гэж яриад байх юм. Мөн улсын яллагч миний үйлчлүүлэгчийн мэдүүлэг тодорхойгүй байна, тогтворгүй байна гэдэг үйл баримтыг илэрхийлээд байна. Миний үйлчлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг удаа мэдүүлэг өгсөн. Яллагдагчаар татагдаад шүүх хуралдаан дээр ирээд өөрөө мэдүүлгээ өгч байна. Адилхан нэг л үйл баримтыг хэлдэг. Би сугадсан юм, эхлээд би баарнаасаа чирээд гарсан. Тэгээд цаашаагаа шатаар би сугадаад явсан юм. Өөрөө мөргөсөн юм, би мөргүүлсэн гэж ерөөсөө хэлдэггүй, өмнө нь ч гэсэндээ сугадаад явж байсан энэ мөргөсөн. Энэ ирээд бас тайлбарлаж хэллээ. Эхлээд би чирээд гарсан дараа нь өөрөө гайгүй болонгуут нь орхиод сугадсан явж байсан. Өөрөө яг гарч явах явцад иймэрхүү шатан дээр бүдрээд унасан юм аа л гээд хэлээд байгаа юм. Заавал шүүгдэгч үнэн зөв мэдүүлэг өгөхгүй ч гэлээ шүүгдэгчийн мэдүүлэг шүүгдэгч үнэн ярьж байгаа нь үйл баримтаар нотлогдож байна гэж хэлээд байгаа юм. 2 дугаарт ална аа гэсэн бичлэгийн хэсгийг гаргаж ирээд ална аа ч гээд байгаа юм уу, өөр хүн дуудаад ч байгаа юм уу. Би бол тэрийг яаж мэдэхгүй байна. Гарч ирээд цохиж унагачхаад хажууд нь байгаад байгаа юм уу, эсвэл өөр 5 минутын дараах бичлэг юм уу, 10 минутын дараах бичлэг ч юм уу. Энэ бичлэгээрээ Дэлгэрмаагийн хэлсэн нь үнэн байна шүү дээ гадаа гараад ална гээд хашхираад байсан, энэ нь нотлогдож байна гээд байгаа. Шийрэвийг ална гээд байгаа юм уу өөр хүмүүсийг тэгээд байгаа юм уу өөр хүмүүстэй маргаад байгаа юм уу өөр цаг хугацаанд болоод байгаа бичлэг юм уу. Би энийг ойлгохгүй байна энэ нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. 2 дугаарт би эргэлзээд байгаа учраас улсын яллагчийн тайлбарыг Дэлгэрмааг худлаа яриад байна гэж бодсон. Тэгсэн улсын яллагч 2 дахь тайлбартаа хэллээ л дээ. Дагаад гарсан хүн байгаа шүү дээ. Зодоод байнгуут нь дагаад гарсан хүн байгаа гээд Дэлгэрмаа чинь бараг арваад удаа нүүр рүү нь цохисон юм шиг мэдүүлэг өгсөн. Гэтэл тэгж нүүр амаа олон удаа цохиж зодоод байгаа маш олон идэвхтэй үйлдэл хийгээд байгаа үйлдэл камерын бичлэгээр харахгүй байгаа. Дагаад гарсан гээд байна. Тэгвэл сая Шийрэвийг аваад гарч байгаад бичлэгийн араас ямар эмэгтэй энэ 2-ыг дагаад гарч байгаа бичлэг байгаа юм бэ. Хэргийн материал дээр байхгүй байна. Тэгээд яагаад дагаж гараад бичлэг хийсэн юм шиг ойлголтыг яриад байгаа нь үгүйсгэл байна. Хэргийн материал байж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан. Хэргийн материалтай танилцчихаад энэ Н.Дэлгэрмаа худлаа мэдүүлэг өгч байна. Энэ Н.Дэлгэрмааг бид нартай нүүрэлдүүлээд мэдүүлэг өгөөч ээ. Камерын бичлэг дээр зодолдоод байгаа үйл явцын хаана нь ч ийм эмэгтэй хүн байхгүй. Очоод салгаад чи болиоч хүн аллаа шүү дээ гээд хэлээд байгаа, ямар ч эмэгтэй хүний дүрс бичлэг камерын бичлэгт байхгүй байгаа. Энийг бас шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээч ээ гэж хэлэх гэсэн юм. 3 дугаарт хохирогчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгчийг хүн алах гэж байхад нь таслан зогсоочихжээ гээд, мөн шүүгч бас асууж байсан. Яагаад эмч дуудаагүй юм бэ гээд. Тэгвэл А.Шийрэв өөрөө яагаад эмч дуудаагүй юм А.Шийрэвийг яагаад эмнэлгийн тусламж үзүүлээгүй юм. Яагаад эхнэр нь аваад гэртээ очсон юм, яагаад шууд эмнэлэг дуудаагүй юм. Миний үйлчлүүлэгч эмнэлэг дуудаагүй буруутай байна гэж үзэхэд тэр хүмүүс яагаад эмнэлгийн тусламж авахгүй байгаа юм. Өөрсдөө эмнэлэг дуудахгүй байгаа эмнэлэг ирэхгүй байгаа гэдэг нь бас асуудал байх. Миний үйлчлүүлэгчийг бараг л хүн алах гэж байхад нь хүн таслан зогсоолоо, хүн алж мэдэх юм байна, хүн алах гэж байсан юм байна, биед нь санаатайгаар халдсан байна гэдэг нь юугаар нотлогдож байна вэ. Энэ гэмт хэргийн субьектив санаа согтуугаар, хүний биед халдаж байгаа үйлдлээр тогтоогдож байна гэнэ. Тэгвэл А.Шийрэв согтуу байсныг өөрөө ч мэдүүлдэг, бүх хүмүүс мэдүүлж байгаа. Нөгөө 2 нь эрүүл байсан, А.Шийрэв согтуу байсан. Согтуу хүн гарахдаа бүдэрч унаад хаалга мөргөөд өрийгөө гэмтээчих. Тэгчхээд хүн мэдээж би бүдрээд уначихлаа гэж хэлэхгүй. Намайг унагачихлаа л гэж хэлнэ. Адилхан 2 согтуу хүн байж байгаад нэг нь уначихсан, нэг нь унагаачихсан гээд байхад яг юуг үндэслэж энэ хүнийг чи санаатайгаар зодчихлоо гээд байгаа юм бэ. Санаатайгаар мөргүүлчихлээ гээд байгаа юм бэ. Энэ үйл баримт хэрэгт авагдахгүй байна гэж хэлээд байгаа юм. Та ялах болон цагаатгах талын нотлох баримтыг эн тэнцүү цуглуулж авч явах ёстой шүү л гэж хэлээд байгаа юм. Би бол яах вэ шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа учраас өөрийнхөө үйлчлүүлэгчийн эрх ашиг сонирхолтой нэг л орно хуулиараа ийм үүрэгтэй. Харин улсын яллагч яллах болон цагаатгах талын нотлох баримтыг эн тэнцүү цуглуулж бэхжүүлж авч явах үүрэгтэй шүү гэж хэлээд байгаа. Өнөөдөр Шийрэв гэдэг хүн өчнөөн олон хүнтэй зодолдоод маргалдаад байгаа үйлдэл нь болохоороо Өө А.Шийрэв яах вэ, ингэсэн байж болно А.Шийрэв хүний биед хохирол учруулаагүй байна шүү дээ гээд, щ хохирол учруулах гээд байсан учраас миний үйлчлүүлэгч таслан зогсоогоод байна. Таслан зогсоох гэж байгаад өөрийгөө эрсдэлд оруулчихлаа. Таслан зогсоох гэж байгаа тэр хүнийг авч гараад ийм үйл явдал болчихлоо. Энэ үйл баримт дээр яагаад дүгнэлт хийхгүй байгаа юм бэ. Яагаад хүнийг ингээд авч гарч байгаад хохирол учруулчихсан энэ хүнийг санаатай гэж үзээд байгаа юм бэ. Энэ хүн хэрвээ санаатайгаар энэ хүнийг зодсон юм бол 27-ны өдөр болсон хэргийн газрын нөхөн үзлэгийг 2023 оны 05 сарын 30-ны өдөр буюу 3 хоногийн дараа үзлэг хийж байхад яагаад ул мөрийг устгаагүй, арилгаагүй юм. Цусыг нь арилгачхаж болоогүй юм. Тийм болохлоор хэргийг илрүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлээд эхнэрийг нь энэ хаалгыг мөргөсөн шүү. Ороод бичлэг хийгээрэй зургийг нь аваарай. Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нарыг ирэхэд нь энэ үйл баримт нь ийм болсон шүү ингээд бэхжүүлээд ажилчдаа битгий арилгаарай наадхаа гээд байж байна шүү дээ. Бүх гэрчүүдийн мэдүүлгийг эш татаад байна. Гэрчүүдийн мэдүүлэг дотор яг энэ хүнийг мөргүүлчихсэн юм  гэж хэлж байгаа нэг ч гэрч байхгүй. Харсан үзсэн Д.Алтай, С.Батзориг, Н.Дэлгэрмаа бүгдээрээ яг чирч явж байгаад Б.Мэнд-Амар тэр хаалгыг мөргүүлсэн юм гэж хэлж байгаа нэг ч гэрч байхгүй. Г.Гантиг гэдэг гэрч өөрөө тээглээд шатанд тээглээд унасан юм гэдгийг харсан гэрч мэдүүлээд байгаа. Г.Гантигийг худлаа ярьж байна гэж үзэх юм бол бүх гэрчийн мэдүүлэг худлаа гэж үзэх болчхож байгаа. Тийм болохлоор шүүхээс энэ үйл баримтад дүгнэлт хийж өгөөч ээ. Хүний биед хөнгөн хохирол учирсан хөнгөн хохирол учирсан гэдэг дээр бид нар огт маргаангүй, хөнгөн хохирол учирчихжээ. Гагцхүү энэ хөнгөн хохирлыг бид нар санаатайгаар биш болгоомжгүй хэлбэрээр учруулчихжээ. Миний үйлчлүүлэгч болгоомжгүй хэлбэрээр учруулчихсан тохиолдолд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Эрүүгийн хуульд тусгайлан заасан гэмт хэрэгт тооцсон үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэрэгт тооцох болохоос биш тооцоогүй үйлдлийг Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэж, хүнийг яллаж, эрх зүйн байдлыг нь хүндрүүлж болохгүй. Миний үйлчлүүлэгч хэрвээ үнэхээр агсан согтуу тавьдаг, та үнэхээр тийм эргэлзээ төрөөд байсан юм бол миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохгүй яасан юм бэ. Энэ хэрэг дээр энэ хүнийг ямар зан ааш араншинтай юм ингэж баарандаа орж ирсэн болгоныг барьж аваад зодоод байдаг ийм хүн юм уу гэдгийг тогтоогоогүй. Хувийн байдлын нэг ч тогтоосон мэдүүлэг байхгүй. Та юунд үндэслэж энэ хүнийг санаатайгаар хүн зодох субьектив санааг та яаж тогтоож байгаа юм бэ. Санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид болгоомжгүйгээр хүний биед хөнгөн хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож хохирол, ял шийтгэл оногдуулна гэсэн хуулийн заалт байхгүй учраас. Эрхэм шүүгч нотлох баримтуудыг нэлээд бодолтой бодож үзээд, энэ талаас нь хууль зүйн дүгнэлт гаргаж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгөөч ээ гэсэн анхны дүгнэлтээ дэмжиж байна. Энэ хүн болгоомжгүйгээр хүний биед хөнгөн хохирол учруулчихжээ.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ц.Б нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’Юуны өмнө нэг зүйлийг бүгдээрээ анхаарч үзье гэж бодож байна. Хуульч, эрх зүйч, шүүгч, прокурор, хуульчид бид нар өнөөдөр болсон үйл явдлыг шүүх хуралдааны танхимд дэнслэх нэг өөр, бааранд хэрэг гарах нэг өөр. Бид нар шиг эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухамсартай хүмүүсийн дунд гараагүй, согтуу архи хэрэглэсэн хүмүүсийн дунд гарч байгаа үйл баримт. Бааранд яагаад цагдаа дуудаагүй юм бэ. Үнэхээр энэ хүн агсам тавиад байсан бол та нар яагаад цагдаа дуудаагүй юм бэ гэдэг ойлголтыг хохирогчийн өмгөөлөгч, шүүгч, улсын яллагчийн зүгээс бүгд л асууж байна. Цагдаа дуудахад дор хаяж хамгийн багадаа 10-20 минутын дотор ирнэ. Үнэхээр хүн хүчний дуудлага боломжгүй, хүн хүчний хүрэлцээгүй олон дуудлагатай үед 30 минут, цагийн дотор ч ирэх боломжтой. Тэгвэл 50-60 хүнд үйлчилгээ үзүүлж байж нэг хүнийг 20,30 минут агсан тавиулах ёстой юм уу. Дураараа орилоод чарлаад, хашхичаад энэ хүмүүсийн амар тайван байдлыг алдагдуулаад зодолдоод, үсчээд байдаг тэр хүн тэгээд байж л байх ёстой юу. Энийг нь хараад баарны эзэн ч бай, хамгаалагч ч бай хараад зогсоод байна гэдэг бодит, амьдрал дээр боломжгүй юм. Яагаад гуанзанд хамгаалагч байдаггүй, яагаад бааранд хамгаалагч байдаг юм бол энэ талаас нь бид нар бодоод үзэх ёстой байх гэж бодож байна. 2 дугаарт миний үйлчлүүлэгчийг санаатайгаар хүний биед хүнд хөнгөн хохирол санаатай учруулчихлаа гэж үзээд байгаа юм. Санаатай буюу Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд заасан үйлдэл тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-д өөрийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан эсвэл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж байгаа юм. Дотор маргалдаад чирээд гарч байгаа үйлдэл нь хууль бус байж болох юм. Энэ хүнийг бүдрээд хаалга мөргөчихнө гэж миний үйлчлүүлэгч тооцоолох юм уу, боломжгүй. Хэн хэн нь архи дарс, уусан согтуу хүн. Ялангуяа шүүх хууль бус улсын яллагч тэр дундаа нотлох баримтын цагаатгах болон яллах талын нотлох баримтыг энэ тэнцүүлэн цуглуулах. Бичлэг дээр харагдаад байна шүү дээ. А.Шийрэв өөрөө үсчээд, хүмүүсийг зодоод байгаа бичлэг байгаад байна шүү дээ. Б.Мэнд-Амар руу дайраад байна. Гурвуулаа нийлчхээд нохой шиг зууралдаад тавихгүй зууралдаад байна. Тэгээд энэ болохоор хууль бус үйлдэл биш, харин Б.Мэнд-Амарын тэр хүнийг нэг удаа чирээд татаад гарч байгаа үйлдэл нь хууль бус, нэг удаа агсам тавьж байгаа үйлдэл биш больчихоо гээд байхад 00 руу орчхоод буцаж ирээд агсам тавиад байна шүү дээ. 2,3 удаа хамгаалагчийг дундаа хийгээд зуураад байна. Хэрвээ үнэхээр Б.Мэнд-Амар энэ хүмүүсийг зодъё гэж бодож байсан бол зодож байгаа тийм идэвхтэй үйлдэл гаргая даа гэж бодож байсан хамгаалагчийг зодож байхад тэр хүмүүсийг цохих ёстой шүү дээ. Гэтэл Б.Мэнд-Амарын нэг ч цохиж байгаа үйлдэл камерын бичлэг дээр харагдахгүй байна шүү дээ. Харин хамгаалагчаа татаад салгаж байгаа үйлдэл харагдаж байна. Тэр олон хүмүүсийг түлхэлцээд байгаа үйлдэл харагдаж байна. Миний үйлчлүүлэгчийг ямар нэг санаатай хэлбэрээр чирч гаргаад зодож байгаа үйл явдал харагдахгүй байна. Харин гэрчүүд мэдүүлж байна. Б.Мэнд-Амар, А.Шийрэвийг аваад гарсан юм. Гарахад А.Шийрэв шатанд тээглээд уначих шиг болсон юм. Шатанд тээглэж унахдаа хаалга мөргөчих шиг болсон гээд хамгийн сайн харсан эрүүл, архи дарс уугаагүй гэрч мэдүүлээд байна шүү дээ. Харин улсын яллагчийн нотлох баримтдаа дурдаад байгаа Н.Дэлгэрмаа гэдэг гэрч худлаа яриад байна шүү дээ. Яагаад худлаа яриад байна вэ гэхээр би өөрөө зодож байхыг нь хараагүй юм. Баганын цаана болсон юм , дараа нь зодоод нүүр ам руу нь хэд хэд цохиод гарсан, зодсон юм гээд. Гэтэл нүүр ам руу нь хэд хэд цохиж байгаа бичлэг алга байна шүү дээ. Бид нар бүгдээрээ харлаа. Ганц улсын яллагч нэг цохиод чирээд гарч байгаа бичлэг байна гэж хэлж байна. Гэтэл яг миний үйлчлүүлэгчийн  нүүр ам руу нь хэд хэдэн удаа цохиод байгаа, А.Шийрэвийн нүүр ам руу хэд хэдэн удаа цохиод байгаа бичлэг харагдахгүй байна. 2 дугаарт дотор байсан хүн яаж тэр гадаа хаалгаар гараад, дахиад хаалгаар гараад 11 шат яваад гадаах хаалга мөргөж байгаа бичлэгийг яаж дотроос харав. Дотроос нь харчхаад дагаж гарч ирсэн юм шиг юм яриад өөр хоорондоо өөрийнхөө мэдүүлгийг үгүйсгэсэн зүйл яриад байгаа юм. Хор уршиг хохирлыг чинь шинжээчийн дүгнэлт хэлээд байна. Няцаагаад байна. Энэ хэрэг болох үед нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна гээд, 2 дугаарт хохирогч А.Шийрэв өөрөө мэдрүүлж байна. Би чирэгдээд би гарахгүй гээд чирэгдэх явцдаа хаалга мөргөсөн юм гээд. Эсвэл энэ хүн намайг түлхээд, өшиглөөд, өвдөглөөд, татаад, түлхээд мөргүүлсэн ямар ч идэвхтэй үйлдлийн талаар мэдүүлэхгүй байна. Мөн тийм идэвхтэй үйлдэл гаргаж байгаа камерын бичлэг байхгүй байна. Харин Д.Алтай, С.Батзориг гэдэг гэрч бүгд энэ хүнийг аваад гарах явцдаа ямар нэгэн хүч хэрэглэсэн зүйл байхгүй чирээд гарсан л гэдэг үйл баримтыг мэдүүлээд байна. Тийм учраас энэ хүний санаатайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлд заасан дүрэм гэдэг чинь өөрөө тусгай идэвхтэй үйлдэл хийгээд хамгийн гол нь хүсэж үйлдсэн байхыг буюу санаатай хэлбэрээр үйлдсэн байхыг ойлгоод байгаа. Харин болгоомжгүй хэлбэрээр хүний биед хөнгөн хохирол учруулахыг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцоогүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн 2.1.2-т заасан байгаа. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Тэгэхээр Эрүүгийн хуульд заагаагүй үйлдэл. Хүнийг болгоомжгүйгээр хүч хэрэглээд байгаа үйлдлийг нь таслан зогсоогоод болгоомжгүйгээр чирч авч гарахдаа хохирол учруулчхаад байна. Ялангуяа миний үйлчлүүлэгч өөрөө тайлбарлаад байна. Би энэ хүнийг зодоогүй юм, энэ хүнийг би чирээд хаалга хүртэл явсан. Хаалгаар гаргангуут А.Шийрэв өөрөө гаръя гээд гараад явсан. Шатаар зүгээр гараад явж байсан. Гарч явж байгаад хамгийн сүүлийн хаалган дээр ирээд явахдаа унасан юм гэдэг мэдүүлэг нь үнэн байна гэж үзээд байгаа юм. Хэрвээ үнэхээр энэ хүн хаалга мөргүүлье. Тэр шатны туршид зодсон юм тухайн шатан дээр хэргийн газрын ул мөр дээр өөр ямар нэгэн ул мөр байх ёстой. Яагаад зөвхөн гараад явж байгаа хүнийг гарангуут нь зодно гэж тийм болохлоор зэрэг А.Шийрэв өөрөө ямар нэгэн намайг авч гарч байхдаа зодсон, цохисон, түлхсэн юм гэдэг ямар ч үйл баримт, үйлдлийг илэрхийлдэггүй, мэдүүлдэггүй. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан санаатайгаар хүний биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Харин болгоомжгүйгээр энэ гэмтлийг учруулсан юм байна гэж үзэх нөхцөл байдал байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг биш учраас үүнээс учруулсан хохирол хор уршгийг миний үйлчлүүлэгч төлөх боломжгүй юм. Санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна гэж үзэж байна. Ялангуяа гэмт үйлдэл, эс үйлдэхүй гэдэг Эрүүгийн хуулийн 2.2.1-д байж байгаа. Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана. Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэг болно, гэмт хэрэгт тооцогдоно. Тусгай ангид заагаагүй тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохгүй. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байж өгнө үү. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тооцогдохгүй, нотлогдохгүй байна гэж үзэж байна. Улсын яллагчийн шүүхэд оруулж байгаа ялын шүүмжийг бүрэн дүүрэн дэмжиж оролцож байгаа. Өөрөөр хэлбэл нэг хавтаст эрүүгийн хэргийн шүүгдэгч Б.Мэнд-Амарын гэм буруутай үйлдлийг бүрэн дүүрэн тогтоосон байна гэдэгтэй санал нэг байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс цагаатгуулах байр сууриас буюу субьектив шинжийнхээ хувьд болгоомжгүй байдлаар хөнгөн хохирол учруулжээ гэдэг байдлаар тайлбарлаад байна. Шүүх хуралдааны шинэчилсэн байцаалт гэдэг хамгийн чухал. Тухайн хүн өөрийнхөө холбогдсон хэргийнхээ талаар шүүх хуралдаанд шинэчилсэн мэдүүлэг өгч өөрийнхөө гэм буруутай байна уу, гэм буруугүй байна уу гэдэг юмыг өөрийн биеэр ороод амнаасаа хэдэн үг өгүүлбэр амнаасаа унаж байгаа нөхцөл байдал хамгийн чухал. Дээрээс нь өөрийнхөө шүүх хуралдаанд ороод хэлээд яриад байгаа тайлбар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ хэрхэн яаж өгч байгаа гэдэг юмтай уялдах ёстой шүү. Тэгж байж яллагдагчийн мэдүүлээд байгаа мэдүүлэг хэргийн болсон нөхцөл байдлыг үнэн зөвөөр нэг талдаа мэдүүлж байна уу гэдэг маань өөрийнх нь үйлдлийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хамгийн асар чухал нотлох баримтын нэг болдог гэж хэлмээр байна. Хэдийгээр яллагдагч өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх өөрийнхөө холбогдсон хэргийн талаар нотлох үүргийг хүлээдэггүй ч гэсэн яллагдагчийн мэдүүлэг гээд байгаа бол хамгийн чухал шүү. Өмгөөлөгч өөр байр сууриас хандаад байна. Өөрөөр хэлбэл хажууд нь алхаад явж байгаад Шийрэв толгой тархиа гэмтээчхээд байгаа. Өөрийнх нь үйлчлүүлэгчийн мэдүүлгээр бол. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ганцхан хундага архи уусан юм гэж өөрийнх нь хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлэг дээр байдаг юм. Өөрөөр хэлбэл бараг цоо эрүүл байгаа гэдэг мэдүүлэг явдаг юм. Өөрийнх нь мэдүүлж байгаа мэдүүлэг өөр бусад баримт дээр хэр нийцэж байна вэ, мэдүүлгийг нотолж байна вэ гэдгийг бид нар харьцуулан шинжлэн судална гэж байгаа. Харьцуулан шинжлэн судалж үзэхэд яллагдагчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна гэдэг үг өгүүлбэрийг би хэлмээр байна. Хохирогч тодорхой хэмжээнд бүдэрч унасан гэдэг юмыг яриад байдаг. Мөрдөн ажиллагааны явцад сугадаад аваад явж байсан чинь хаалга дээр толгойг нь цохисон юм гэдэг байдлаар яваад байдаг. Хохирогчид хууль сануулаад хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд 2023 оны 06 сарын 16-ны өдөр хохирогчид хууль сануулсан баримт дээр намайг чирч явсаар байгаад хаалганы булан руу аваачаад мөргүүлсэн гэж яриад байгаа. Хаалга руу аваачиж мөргүүлсэн идэвхтэй буюу субьектив шинжээрээ санаатай үйлдэл гаргасан юм гэж хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаад байдаг. Хаалга мөргөсөн, мөргөөгүй гэдэг эд дээр , шүүгдэгчийн зүгээс маргадаггүй, би ерөөсөө хаалга мөргүүлээгүй гэж маргасан үйл баримт байхгүй байгаа. Хаалга мөргөсөн, мөргүүлээгүй гэдэг дээр ямар нэгэн маргаан байхгүй байгаа. Хохирогчид намайг хаалганы булан мөргүүлээд байгаа юм гэдэг үг үйлдлээр давхар нотлогдож байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг хууль сануулсан баримтаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөд байдаг. Хэрэг учралын газраас үзлэг хийсэн тухай тэмдэглэл дээр хаалга мөргүүлсэн гэдэг үйл баримтыг тодотгоод  өгсөн байдаг. Дэлгэрмаагийн мэдүүлгээр ч гэсэн хаалга мөргүүлсэн гэдэг зүйлүүдийг аваад байна. Энэ гэмт хэргийн шинж болох субьектив шинжийг бүрэн дүүрэн хангасан. Үгүйсгэгдэн няцаагдах батлагдах тодорхой хэмжээнд өмгөөлөгчийн хийж байгаа нөхцөл байдал хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Би ганц зүйлийг хэлье. Дахиад Б.Мэнд-Амарын бусдын эрх чөлөөнд халдсан үйлдэл шалгагдаж эхэлж байгаа гэдгийг цухал дурдаад явчихъя. Өмнө шүүхэд гаргасан дүгнэлтээ бүрэн дүүрэн дэмжиж байна.’’ гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.Ган-Эрдэнэ нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Мэнд-Амарт холбогдох эрүүгийн 2329001770178 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Бэйл овогт Батболдын Мэнд-Амар нь 2023 оны 05 сарын 27-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Аврора” нэртэй бааранд хохирогч А.Шийрэвтэй маргалдаж улмаар би эрх чөлөөнд нь халдаж эрх эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож. Шүүгдэгч Б.Мэнд-Амар нь хохирогчийн эрүүл мэндийн эсрэг халдсан өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах боломжтойг мэдсээр байж санаатай үйлдлээр хөнгөн хохирол учруулсан гэдэг үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна. Мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийг ноцтой зөрчиж, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан гэх үйл баримт нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн үйл баримтыг сэргээн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц нотлохоор зохих байдлыг бүрэн шалгасан. Нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн. Б.Мэнд-Амарт  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан гэж дүгнэж байна. Хавтаст хэрэгт цугларсан Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Шийрэвийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Шийрэвийн биед тархины доргилт, духны арьсан доорх цусан хураа, язарсан шарх, баруун нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт, хамрын зулгарал, цууралт, гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсжээ гэдэг дүгнэлт гарсан. Нэг удаагийн үйлчлэл буюу гэмт хэрэг хаана гараад байна, хохирогч А.Шийрэвийн эрүүл мэндэд учраад байгаа хохирол хаана үйлдэгдээд байна вэ гэдэг нөхцөл байдлыг бусад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар харьцуулан дүгнэлт хийж үзэхэд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Дэлгэрмаа, хохирогч А.Шийрэвийн мэдүүлэг, гэрч Д.Алтай, Г.Гантиг нарын мэдүүлгүүдээр хохирогчийн эрүүл мэндэд учраад байгаа дээрх хохирол нь “Аврора” нэртэй баарнаас гарах хаалга дээр буюу хаалганд мөргүүлсний улмаас үүссэн гэдэг үйл баримт тогтоогдож байгаа. Хохирогч А.Шийрэв мэдүүлэхдээ намайг араас нэг хүн татаад намайг гар, хаалга руу чирсэн тэгэхээр нь хойшоо суугаад явахгүй гээд гэхэд чирч явсаар байгаад хаалганы булан руу намайг мөргүүлсэн гэх үйл баримтын талаар мэдүүлдэг. Энэ үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан гэрч Н.Дэлгэрмаа болон Д.Алтай нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдож байгаа. Н.Дэлгэрмаагийн мэдүүлгээр баарны эзэн гэх бүдүүн залуу нүүр ам руу нь хэд хэдэн удаа цохиж цамцны араас нь бариад тонгойлгоод цааш авч явахдаа хаалганы төмөр рамыг мөргүүлээд цааш нь чирээд явсан гэх үйл баримтыг нотолж өгч байна. Мөн гэрч Д.Алтай мэдүүлэхдээ баарны эзэн гэх залуу А.Шийрэвийг үүд рүү чирээд явж байсныг санаж байна гэж мэдүүлдэг. Энэ үйл баримтуудаар хохирогчийн эрүүл мэндэд учраад байгаа хохирол хор уршиг шүүгдэгч Б.Мэнд-Амарын хууль бус үйлдэл буюу А.Шийрэвийн эрүүл мэндэд халдаж цамцнаас нь зуурах байдлаар чирч гаргах үйлдэл хийх явцад учирсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хүлээх, хэргийн бодит байдлыг нотлох үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй. Хэдийгээр шүүгдэгчийн хувьд өгч байгаа мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үнэлэх боловч бусад нотлох баримтуудтайгаа харьцуулан шинжлэн судалж хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход ашиглан шийдвэрлэгддэг. Шүүгдэгч Б.Мэнд-Амарын хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч А.Шийрэвийн эрүүл мэндэд халдсан үйл баримт байхгүй гэж мэдүүлдэг боловч эд мөрийн баримтаар хураагдсан “Аврора” нэртэй бааранд болж байгаа үйл явдлын талаар баримтжуулсан камерын бичлэг бүхий CD бичлэг дээр Б.Мэнд-Амар нь хохирогч А.Шийрэвийг түлхэх цохих байдлаар эрүүл мэндэд нь халдан улмаар цамцнаас нь чирээд гарч байгаа үйл баримтууд бичигдсэн байгаа. Хэдийгээр шүүгдэгч би хохирогчийн биед эрх чөлөөнд халдаагүй гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хавтас хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг болон камерын бичлэг бүхий CD-ээр үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан. Энэ үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг. Шүүгдэгч Б.Мэнд-Амар нь хохирогч А.Шийрэвтэй “аврора” нэртэй бааранд хэрүүл маргаан үүсгэлээ гэх шалтгаанаар маргалдан улмаар би эрх чөлөөнд түлхэх, цохих байдлаар халдан үргэлжлүүлэн цамцнаас нь зуурч, чирч гаргах энэ үйлдэл хууль бус үйлдэл. Энэ үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна. Уг үйлдэлдээ шүүгчийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларч нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас шүүгдэгч Б.Мэнд-Амарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хуульчилж тодорхойлж өгсөн. Уг гэмт хэргийн улмаас буюу хохирогч А.Шийрэвийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсантай холбоотойгоор тэрээр эрүүл мэндийн үйлчилгээ авсан эмчилгээний зардалд нийт 2.652.166 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Дээрх цугларсан нотлох баримт нь гэмт хэргийн улмаас буюу өөрийн эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт хамаарч байх учраас шүүгдэгч Б.Мэнд-Амараас 2.652.166 төгрөгийг гаргуулж хохирогч А.Шийрэвт олгуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбартай холбогдуулан нэмэлт тайлбар хэлье. Б.Мэнд-Амар хохирогчийн бие эрх чөлөөнд халдаж байгаа, цохиж байгаа үйлдэл харагдахгүй байна гээд. Сая камерын бичлэг дээр түлхэж байгаа. Нэг алгадаж байгаа юм шиг үйлдлүүд харагдаж байсан. Ямар учраас цохиж байгаа үйлдэл харагдахгүй байна гэдэг санал тайлбараа хэлэхдээ хэлж байгааг ойлгохгүй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD-ээр хохирогчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд шүүгдэгч  Б.Мэнд-Амар халдаж байгаа үйлдэлд харагддаг. Гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Дэлгэрмаагийн мэдүүлгийг худлаа мэдүүлэг өгсөн л гээд байна. Н.Дэлгэрмаа мэдүүлж байгаа нь А.Шийрэвийн бие эрх чөлөөнд 2-3 удаа цохиж байгаа харагдсан. А.Шийрэвийг баарны эзэн хаалгаар аваад гарангуут нь хойноос нь дагаад явсан гэдгээ мэдүүлдэг. Гарч ирээд гадаа гарч байгаа үйл явдлын талаар бичлэг хийсэн байдаг. Н.Дэлгэрмаагийн мэдүүлгийг үгүйсгээд байгаа буюу худлаа мэдүүлэг өгчихжээ гэдэг үйл баримтыг ямар нотлох баримтаар үгүйсгэж дүгнэлт хэлж байгааг ойлгохгүй байна. Н.Дэлгэрмаа тухайн үйл баримтын талаар харж байсан гэрч. Камерын бичлэг дээр харагдаж байгаа цээжин хэсэг рүү түлхэж байгаа, нүүрэн хэсэг рүү нэг удаа хүрч байгаа үйлдлийг цохиж байгаа гээд хараад мэдүүлэг өгч байгааг үгүйсгэхгүй. Ямар ч байсан бичлэг дээр 2-3 удаа шүүгдэгч Б.Мэнд-Амар хохирогчийн бие эрх чөлөөнд нь халдаж байгаа үйлдэл харагдаж байна. Энэ үйл баримтын талаар мэдүүлжээ. Мөн гарах явцад хойноос нь дагаад явдаг. Дагаад явах явцад тонгойлгоод цаашаа авч явахдаа хаалганы төмөр рамыг мөргүүлээд цааш нь чирээд аваад гарсан гэж мэдүүлдэг. Гараад мөн болсон үйл явдлын талаар баарны эзэн гэх залуу ална гээд хашхираад байсан гэдэг үйл баримт ч гэсэн бичлэгээр нотлогдоод байна. Гэтэл Н.Дэлгэрмаагийн мэдүүлгийг хэрвээ худал мэдүүлэг өгсөн байна гэж үзэх юм бол ямар нотлох баримтаар үгүйсгэгдээд ямар нотлох баримтуудаар Н.Дэлгэрмаа худлаа мэдүүлэг өгөөд байгаа юм бэ гэдгийг үндэслэлтэйгээр тайлбар хэлж мэдүүлгийг үгүйсгэх нь зүйтэй байх. Гэтэл камерын бичлэг буюу хохирогчийн яриад байгаа нь мэдүүлэг чирч гарах явцдаа намайг мөргүүлсэн гээд байгаа үйл баримтыг давхар нотлоод байна. Хохирогч А.Шийрэв болон гэрч Н.Дэлгэрмаа нарын мэдүүлэг камерын бичлэгээр давхар нотлогдон тогтоогдоод байна. Бусад хавтаст хэрэгт өгөгдсөн гэрчийн мэдүүлгүүдээс Г.Гантигийн мэдүүлгийг онцолж авч Г.Гантиг өөрөө тээглэж унаад мөргөчих шиг болсон гээд яг баттайгаар мэдүүлдэггүй. Булан руу мөргөчих шиг болсон гэдэг мэдүүлгийг санал тайлбараа хэлэхдээ онцолж үзээд байна. Гол нь бид нотлох баримтыг хуульч бид нар нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж үнэлэх аргаар нотлох баримтыг үнэлж шалгадаг. Хавтаст хэрэгт цугларсан хохирогч А.Шийрэвийн мэдүүлгийг давхар гэрч Н.Дэлгэрмаа мөн камерын бичлэгүүд нотолж тогтоогоод байна. Шүүгдэгч Б.Мэнд-Амар хохирогч А.Шийрэвийг баарнаас цамцнаас нь зуурч, чирч гаргах явцдаа хаалга мөргүүлсэн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Би эхний тайлбар дээр хэлсэн. Шүүгдэгч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй этгээд. Гэхдээ тухайн нотлох баримтыг бид бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжилж, үнэхээр нотлогдож байна уу, үгүй юү гэдгийг мэдээж харьцуулан шинжиж үздэг. Шатанд тээглээд унасан гээд үйл баримтын талаар зөвхөн шүүгдэгч мэдүүлдэг. Хохирогчийн өмгөөлөгч мөн хэлж байна. Эхлээд сугадаж явах явцад өөрөө тээглээд унасан юм шиг мэдүүлж байсан бол өнөөдөр зүгээр өөрөө алхах явцдаа тээглэж унаад мөргөсөн юм шиг үйл баримтын талаар тогтворгүй мэдүүлэг өгч байгааг дахин онцолж хэлмээр байна. Тээглэж унасан гэдэг үйл баримтыг зөвхөн шүүгдэгч мэдүүлж байгаа болохоос биш бусад нотлох баримтуудаар буюу харсан гэрчүүд нотолсон байдлаар мэдүүлэг өгсөн гэрч байдаггүй. Цагдаа дуудаад 10-20 минут шахуу болно. Тэрний оронд баарны хамгаалагч, баарны эзэн өөрөө энэ асуудлыг зохицуулах нь зүй ёсны юм шиг тайлбар хэлж байх шиг байна. Хохирогчийн зүй бус харилцаа буюу хохирогч тухайн үед маргааныг эхлүүлсэн байж болно. Хууль бус үйлдлүүд буюу хохирогч хэн нэгэнтэй маргалдаад муудалцаад зууралдаад байгаа үйлдлүүд байж болно. Эрүүгийн хуульд нийгэмд аюултай, хохирол хор уршиг, материаллаг шинжтэй гэмт хэргийн хувьд буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд, хүндэвтэр, хүнд хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. А.Шийрэв тухайн үед маргаан үүсгэсэн асуудал байж болно. Тухайн үед хэн нэгэнтэй зууралдах үйл явдал байж болно. Гэхдээ энэ үйл явдлын улмаас хэн нэгний эрүүл мэндэд хохирол хор уршиг учраагүй. Энэ үйл баримтыг таслан зогсоох буюу маргааныг улам хөгжөөж Б.Мэнд-Амар хохирогчийн эрүүл мэндийн эсрэг хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл өөрөө нийгэмд аюултай үйлдлийн улмаас хохирол учруулсан. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг болоод байгаа юм. А.Шийрэвийн үйлдэл өөрөө хууль бус биш юм уу гээд, бид нар өөрсдөө мэдэж байгаа. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал дээр хохирогчийн зүй бус үйлдлийг харгалзан үздэг, маргаан А.Шийрэвээс үүссэн байж болно. Гэхдээ маргааныг үргэлжлүүлэн бие эрх чөлөөнд нь халдаж байгаа хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Хохирогч мөн идэвхтэй үйлдлээр намайг мөргүүлсэн гэж хэлдэггүй гээд тайлбар хэлж байх юм. Хохирогчийн мэдүүлгийг яллах дүгнэлт дээр ч тэр шүүхээс ч тэр уншиж сонсгоод, гэм буруугийн дүгнэлт дээрээ ч гэсэн уншиж сонсголоо. Хаалга руу чирсэн, булан руу намайг мөргүүлсэн гээд идэвхтэй үйлдлийн талаар хохирогч мэдүүлээд байгаа шүү дээ. Ямар үг өгүүлбэрийг нь хараад хохирогч өөрөө идэвхтэй үйлдлээ мөргүүлсэн гэж мэдүүлэхгүй байгааг шүүгдэгчийн өмгөөлөгч онцолж яриад байгааг ойлгохгүй байна. Идэвхтэй үйлдэл хийсэн нь хохирогч А.Шийрэв, гэрч Н.Дэлгэрмаагийн мэдүүлэг мөн эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгүүдээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд гэм буруутайд тооцох дүгнэлт эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шүүгдэгч Б.Мэнд-Амар үйлдсэн байна гэж үзэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байгаа учраас эхний дүгнэлтээ дэмжиж байна.’’ гэв.

            Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-24 дэх тал/

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дахь тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Шийрэвийн өгсөн: “...би 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Цогтцэций сумын төвд байдаг Аплекс хоолны газарт ажлын газрын Алтай, Батзориг нартай орж нэг шил 0.75 граммны вискиг гурвуулаа хувааж уусан тэгээд тэр хоолны газарт хоорондоо юм ярьж бууж байгаад 23 цаг 45 минутад гарч Намодс зочид буудлын Авраро баар луу гурвуулаа ороход дүүрэн хүнтэй байсан... нойл руу орж бие засчхаад гараа угаагаад зогсож байхад тэнд хэдэн хүмүүс байсан. Тэгээд гарах гээд хойшоо болсон чинь нэг танихгүй залуу хойноос хоолой гээд намайг элэгдээд би доошоо атираад суусан тэгээд дээрээс цохиод өшиглөөд байхаар би "одоо болно" гэж хэлсэн. Нойлоос зодуулж гарч ирээд нөгөө хоёроо харчхаад уйлсан тэгээд тэр хоёрт эд нар намайг зодоод байна гэж орилоод ширээн дээр очсон чинь араас нэг хүн татаад намайг гарах хаалга руу чирсэн би тэгэхээр хойшоо суугаад явахгүй гэхэд чирч явсаар байгаад хаалганы булан руу намайг мөргүүлсэн тэгээд тэр үед цус гараад би хүн сонсоосой гэж чанга орилсон... бүдүүн сахалтай том залуу байсан би тэр хүнийг баарны эзэн залуу гэдгийг мэдэж авсан нэрийг нь Мэндээ гэдэг гэсэн... Миний биед гэмтлийг тэр бүдүүн сахалтай том залуу учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Дэлгэрмаагийн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 27-ны оройны 23 цагийн 30 минутын үед Цогтцэций сумын төвд байрлах Номадс буудлын хажуу талд байдаг Аврора гэдэг нэртэй бааранд ...сууцгааж байхад бааран дотор 2-3 залуучууд хоорондоо зодолдоод эхэлсэн... тэгээд дахиад 10 минутын дараа зодоон болоод байхаар би хартал миний таньдаг Шийрэв гэдэг хүн байсан. Тэгээд тэр Шийрэвийг тэр баарны эзэн г^х бүдүүн залуу нүүр ам руу нь хэд хэдэн удаа цохиж авчхаад цамцны араас нь бариад тонгойлгоод цааш авч явахдаа хаалганы төмөр рамыг мөргүүлээд цааш нь чирээд аваад гарсан. Тэр үед Шийрэв аймаар орилоод гарахаар би санаа зовоод араас гартал баарны гадаа үүдэнд Шийрэв хана налаад зогсчихсон толгойноос цус гараад гоожиж байсан. Хажууд баарны эзэн “чамайг ална” гээд орилоод байхаар би “чи болиоч хүн аллаа шүү дээ” гэхэд өөдөөс "ал минь чамд хамаагүй, ална шүү" гэж хэлсэн тэр үед баарны эзнийг хүмүүс хориод байсан.... Шийрэвийг бааран дотор байхад тэр баарны эзэн гэх бүдүүн залуу нүүр ам руу цохиж зодоод байсан хэд хэдэн удаа цохисон... Шийрэвийг хөдөлгөхгүй байсан цамцны араас татаад хаалгаар аваад гарсан тэр үедээ толгойг нь хаалганы ирмэг мөргүүлээд аваад гарсан тэр үед Шийрэв аймаар муухай орилсон би тэгээд санаа зовоод араас гарсан баарны шатаар гарахад тэр шат битүү цус болсон байсан... Миний харж байснаар өөр хүн цохиж зодоогүй. Тэр баарны эзэн гэх бүдүүн залуу цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/

                     Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Алтайн: “...бааранд хүмүүс Шийрэвтэй л маргалдаж зодсон байх. Би тэр үед үнэхээр юу болж байгааг ойлгоогүй тасарчихсан байна. Тэр үед тэр баарны эзэн гэх залуу Шийрэвийг үүд рүү чирээд явж байсныг санаж байна... тэр баарны эзэн залуу нь Ардтүмэн ахын ширээнд хамт сууж байсан. тэгээд би Ардтүмэн ахыг таниад ширээнд нь бид гурав хамт сууцгаасан юм. Тэр баарны эзэн гэх залуу махлах биеэрхүү бүдүүн залуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/

                     Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Гантигийн: “...хэрүүл маргаан болоод байхаар би хүрээд очиход нэг жижиг биетэй залуу тэр хавьд орилж чарлаад байхаар Мэндээ ах тэр залууг хажуу талаас татаад гарах хаалга руу чирээд гарах үед хаалганы босгон дээр тээглэсэн чинь тэр хаалганы булан руу мөргөх шиг болсон. Би тэгээд араас нь дагаад гартал тэр залуугийн толгойноос цус гараад баарны үүдэнд сууж байсан хажууд нь Мэндээ ах байсан... Мэнд-Амар согтуу залуу хоёр ямар ч байсан хоорондоо хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/

                     Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Батзоригийн: “...намайг баарнаас гараад юу болсон талаар асуухад хажуунаас нэг эмэгтэй “энэ махлаг биетэй залуу баарнаас гаргаж ирсэн энэ залуу юм мөргүүлсэн гэж хэлсэн... тэр ах Ард ахын сууж байсан ширээнд сууж байсан... Шийрэвийн духны хэсэгт нэлээн урт язарсан шарх байсан, баруун нүдний зовхи нь хөхөрсөн арьс хууларсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

                     Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Отгондэлгэрийн: “...нэг танихгүй эмэгтэй хүн орж ирээд гадаа нэг хүнээс цус гараад байна гэхээр би нойтон болон хуурай цаас өгсөн... баарны гадаа үүдний хэсэгт газарт нь цус болсон байсан... Мэнд-Амар гэх хүнийг өмнө нь таньдаг байсан. Аврора баарны захирал байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/

                     Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Ардтүмэний: “...би 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Цогтцэций сумын төвд байдаг Аврора нэртэй бааранд Мэнд-Амар, найз Отгонбаатартай сууж байхад бааранд Шийрэв, Алтай, Батзориг гурав орж ирээд надтай уулзаад бид нарын ширээнд суусан юм. Тэгээд ширээнд суугаад удаагүй байж байхад Шийрэв, Мэнд-Амар хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан Тэгээд хойд талын нойл руу дагуулж орсон . цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/

                      Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 238 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. А.Шийрэвийн биед тархины доргилт, духны арьсан доорх цусан хураа, язарсан шарх, баруун нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт, хамрын зулгаралт цууралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63- 64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүгдэгч Б.Мэнд-Амарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Б.Мэнд-Амар нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулах “Аврора” нэртэй бааранд хохирогч А.Шийрэвтэй маргалдаж, улмаар цамцнаас нь татаж хаалгаар чирч гаргах явцдаа хаалга мөргүүлсний улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, духны арьсан доорх цусан хураа, язарсан шарх, баруун нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт, хамрын зулгаралт цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мэнд-Амар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Мэнд-Амарын гэмт үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч А.Шийрэвийн бие, эрүүл мэндэд учирсан тархины доргилт, духны арьсан доорх цусан хураа, язарсан шарх, баруун нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт, хамрын зулгаралт цууралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Мэнд-Амар нь хохирогч А.Шийрэвийг 2023 оны 05 дугаар сарын 27-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулах “Аврора” нэртэй бааранд хохирогч А.Шийрэвтэй маргалдаж, улмаар цамцнаас нь татаж хаалгаар чирч гаргах явцдаа хаалга мөргүүлсний улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, духны арьсан доорх цусан хураа, язарсан шарх, баруун нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт, хамрын зулгаралт цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.   

Иймд шүүгдэгч Б.Мэнд-Амарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Шийрэвийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 238 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. А.Шийрэвийн биед тархины доргилт, духны арьсан доорх цусан хураа, язарсан шарх, баруун нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт, хамрын зулгаралт цууралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мэнд-Амар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авч, хохирогч А.Шийрэвийн хохирол төлбөрт 2,652,166 /хоёр сая зургаан зуун тавин хоёр мянга нэг зуун жаран зургаа/-н төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 224 дэх тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Шийрэв цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Б.Мэнд-Амар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэнд-Амарт 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялын зорчих бүсийг түүний албан ёсны бүртгэлтэй хаяг буюу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт харьяалалтай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 02 сарын хугацаагаар гарахыг хязгаарлаж, бүсийг тогтоох” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангараваас “... 450 нэгжээр торгох” гэх саналыг,

  Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагаас “...оногдуулах ялын хувьд тусгайлан гаргах санал байхгүй.” гэх саналыг,

  Шүүгдэгч Б.Мэнд-Амараас “...шүүхээс гарч байгаа шийдвэрийг дагаж мөрдөнө. Гэхдээ ганц хүсэлт маань би өөрөө ганцхан баар ажиллуулдаггүй, Өмнөговь, Цогтцэций, Цагаанхадад 40-50 залуучууд ажиллуулдаг. Тэр нь хамгаалалтын алба байдаг. Хот энэ 2-ын хооронд байнга явах ажилтай байдаг. Дээрээс нь тээврийн компанийн ажил ихтэй учраас намайг 02 сар зорчих эрх хязгаарлана гэдгийг та бүхэн харгалзаж үзээд хөнгөрүүлж өгнө үү. Магадгүй нийтэд тустай ажил хийгээд, торгуулийн төлөөд сум дээр байж болж байна л даа. Гол нь зорчих эрхийг хязгаарлах гэдэг нь хэцүү байгаад байна. Энийг л харгалзаж үзээсэй гэж хүсэж байна.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Б.Мэнд-Амарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Мэнд-Амарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэнд-Амарыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэнд-Амарт оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мэнд-Амар нь завсарлага авч хохирогч А.Шийрэвт 2,652,166 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

             Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Ш нь цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М нь хохирогч А.Ш 2,652,166 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ