Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­12

 

 

 

 

                        

                          2024             01                  31                                                             2024/ШЦТ/­­­­12                                                 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч: Б.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.М,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.О /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.О холбогдох ****** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, **** оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Х” ХХК-д харуулын ажилтнаар ажилладаг, ам бүл 2, ээжийн хамт Өмнөговь аймгийн Булган сумын Дэн баг, Цагаан ус гэх газар оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Х овогт Б.От /РД:***********/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Б.О нь 2023 оны 02 дугаар сарын 09-нд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг Ханан хөөврийн хөшөө гэх газарт өөрийн гэртээ эхнэр М.М үл ялих зүйлээр маргалдаж хоолойг нь боож нүүр толгой хэсэгт гараараа цохиж үснээс нь зулгаан газарт унаган өшиглөсний улмаас тархины доргилт, зүүн хоншоор ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал үүсэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: ‘’Алга байна.’’ гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мг гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.М миний бие Б.О эрх ашиг сонирхлыг хамгаалан анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн явж байна. Улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг сонслоо. Өмгөөлөгчийн зүгээс дараах байдлаар дүгнэлтээ гаргая. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэм буруутайд тооцохоор оруулж байна. Үүнийг дэмжиж байгаа. Харин улсын яллагчийн зүгээс 10.1 дүгээр зүйлийн 2.8 гэж яриад байгааг ерөөсөө ойлгохгүй яваад байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэж байгаа. 11.4 дүгээр зүйлийн 2.2.1-т 10.1 зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал ороод явчхаж байгаа агуулгаараа. Энэ зүйл анги дотор 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэдэг нь ороод явж байхад улсын яллагч дахиад тусдаа 10.1 дүгээр зүйлийн 2.8 гэж яриад байгаа нь боломжгүй. Агуулга нь өөрөө 11.4 дүгээр зүйл рүү ороод явж байгаа гэдгийг ярьж байна. Энэ зүйл анги өөрөөр хэлбэл 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан зүйлчлэлд маргаад байх юм алга байгаа. Нэгэнт миний үйлчлүүлэгчийн буруутай үйлдлээс хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан, учруулсан үйлдэл нь хэргийн хүрээнд цус нөждөө авагдсан, фото зургаар тогтоогдож байгаа. 11.7 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд учруулахаар явж байна. 11.7 зүйлд миний ойлголтоор прокурорын зүгээс 4,5 үйлдэл яригдаад байх шиг байгаа юм. 2022 оны 02 сарын 3-ны үйлдэл, 2022 оны 9 сарын 21, 09 сарын 22-ны үйлдлүүд, 2022 оны 06 сар, 2023 оны 09 сар гэсэн 5 үйлдлүүд яригддаг. Өмгөөлөгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг харж үзлээ. Хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д Энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээ нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон эсвэл зорчих эрхийн хязгаарлалт ялын дээд хэмжээ нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол мөн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл хугацаагаар тоолохоор заасан байна. Би түрүүнд шинжлэн судалсан. Эрүүгийн хэрэг үүсгээд нэмж миний үйлчлүүлэгчийг 2023 оны 06 сарын 19-ний өдөр прокурор эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолдоо өөрчлөлт оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 02 сар, 2023 оны 06 сард үйлдэгдсэн хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байгаа юм. 1.10 дугаар зүйлийн 2-т нэг жил өнгөрсөн байвал яллагдагчаар татах хүртэл хугацааг тоолсон байна. Нэмж яллагдагчаар татсан прокурорын тогтоол 2023 оны 06 сарын 19-нд гарсан байгаа. 2022 оны 02 сар, 06 сард гарсан хэргүүд нь нэг жил хэтэрсэн байхад эрүүгийн хэргийн нэмэлт өөрчлөлт оруулж, эрүүгийн хэрэг дээр үүсгэж яллагдагчаар татаж байгаа. Энэ 2 үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаагаараа хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Зүйлчлэлийн хувьд 11.7 дугаар зүйлийн 1-т заасан зүйлчлэл нь таарч гэж үзэж байна. Яагаад гэхээр удаа дараа хохирогчийн бие махбодод гэмтэл учруулаад, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд, архи согтууруулах ундаа хэрэглээд явснаа өөрөө ч сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хэлдэг. Сая шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлж байна. Өмнөх анхан шатны шүүх хуралдааны явцад өөрөө хэлдэг. Архи уухаараа би дэмий солиороод, зодоод байна гэдгээ ярьдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд бас дахиж хэлээд. Хохирогчийн өмгөөлөгч маань сонсож чадсан уу, үгүй юу, хохирогчийг биечлээд ирсэн бол уучлалт гуйя гэсэн боловч ирсэнгүй. Б.Оюунтунгалаг өмгөөлөгч миний энэ уучлал гуйж байгааг дамжуулж өгнө үү, би одоо ажил төрөлд орсон, архи дарс уухаа больсон, засаж хүмүүжиж байна гэдэг байдлаараа хэлснийг бас ойлгосон болов уу гэж бодож байна. Хохирол төлбөрийн хувьд өмнөх шүүх хуралдаанаар хугацаа аваад, шүүхээс 7.737.315 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Үүний хүрээнд миний үйлчлүүлэгч 2 удаагийн төлөлтөөр 7.737.315 төгрөгийг төлж барагдуулсан байгаа учраас өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн байна. Хохирогчийн өмгөөлөгчөөс асуусан. Орон сууц түрээсэлсэн, түрээсийг төлөх юм уу гэдэг байдлаар асууж байна. Үүнийг шүүгдэгч төлөх боломжгүй гэж үзэж байгаа юм. Яагаад гэхээр 2023 оны 02 сарын 14-ний өдөр хавтаст хэргийн 168-169 дүгээр талд авагдсан байгаа орон сууц түрээслэх түрээслүүлэх гэрээ, энэ гэрээ Д.Диваачимбу, М.Оюунцэцэг нарын хооронд байгуулагдсан гэрээ. Энэ гэрээгээ Б.Оюунтунгалаг өмгөөлөгч өмнөх шүүх хуралдаан дээр ярихдаа М.Оюунцэцэг нь дүүгээ зодуулсны улмаас Улаанбаатар хотод орон сууц түрээсэлсэн гэдэг зүйл ярьдаг. Гэхдээ энэ нь бусад байдлаар нотлогддоггүй. Магадгүй хэргийн хүрээнд М.Оюунцэцэг гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгөөд, Д.Диваачимбу гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авхуулаад, хохирогч Б.Мөнхтайван өөрөө би зодуулснаас хойш эгч маань Улаанбаатар хотод орон сууц түрээслээд миний эрүүл мэндэд хамгаалалт хийгээд, би орон байранд амьдраад байна гэдэг талаар нэг ширхэг үг үсэг байдаггүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний зардлын мөнгийг шүүгдэгч Б.Отгонбаярт төлөх үүрэг хуулиараа хүлээгээгүй байна. Түрээсийн гэрээ эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч тал, түрээслэгч тал гэдэг дээрээ Д.Диваачимбу яваад байна. Нэг болохоор М.Оюунцэцэг ороод байна. Эсвэл эзэн нь ч юм шиг байдлаар явдаг. Магадгүй орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээгээр юу гэдэг юм, дүүгийнхээ эрүүл мэндэд холбогдуулаад Улаанбаатарт түрээсэлсэн мөнгөө гаргуулах гэж байсан бол давж заалдах шатны шүүхээс хэрэг хүчингүй болоод шүүх дээр ирээд нэлээдгүй хугацаа болсон. Энэ хугацаанд эдний талаас үл хөдлөх хөрөнгийн 22050913 улсын бүртгэлтэй өмчийн эзэн хэн бэ гэдгээ нотлох үүрэг байсан. Өмчийн эзэн нь Д.Диваачимбу юм уу, М.Оюунцэцэг юм уу. Түрээслэх гэрээ үл хөдлөх хөрөнгийн газарт заавал тэмдэглүүлэх, баталгаажуулах ёстой хуулиараа. Энэ асуудал бүрэн дүүрэн нотлогдохгүй байгаа учраас түрээсийн гэрээг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж төлөх боломжгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн тайлбарыг сонслоо, улсын яллагч бид 2 энэ дээр би ч ойлгохгүй, ойлголцлын зөрөө гараад байгаа юм. Яллах дүгнэлт дээр миний үйлчлүүлэгчийг тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гээд байгаа юм. Гэтэл 11.4 дүгээр зүйлийн 2.1 гээд байгаа зүйл нь 10.1-г багтаасан яваад байгаа. 11.4 дүгээр зүйлийн 2-т энэ гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэдэг нь 11.4 дүгээр зүйлийн 2.1-т багтчихаад байгаа. Гэтэл давхар яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт 10.1 дүгээр зүйлийн 2.8 гэж бичих шаардлага байхгүй гэж хэлээд байгаа. Агуулга дотроо багтсан учраас. Хоёрдугаарт  улсын яллагч хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Эхлээд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол хамгийн сүүлд үйлдсэн хэрэг буюу 2023 оны 02 сарын 09-нд гарсан хэрэгт нь эхлээд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ хугацаандаа байгаа, маргах боломжгүй. Нэмэлт өөрчлөлт оруулж байгаа огноо цагийн хувьд 2023 оны 06 сарын 19 гэдэг, 2022 оны 02 сараас жил 4 сар өнгөрсөн байна. 06 сар гэхээр тухайн жил нь өнгөрсөн байгаа. Энэ дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах боломжгүй гэж байгаа юм. Мөн хохирогчийн өмгөөлөгч ярьж байна. Үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 байна гээд, Тэгэхээр улсын яллагч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-ыг оруулаагүй. Өнөөдөр хуульчид бид яллах дүгнэлтийн хүрээнд хэргээ шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх гэж заасан, 3.2-т нь яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга гэмт хэргийн үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтын талаар бичихээр заасан байна. Энэ өмгөөлөгчийн л гаргаж байгаа дүгнэлт, шүүгч чухам яаж шийдэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна. Хохирол төлбөртэй холбоотойгоор хохирогч талаас 5.994.899 төгрөгийг гаргуулна гэдэг байр сууринаас ярьж байна. Түрээсийн гэрээг М.Мөнхтайван хэн нэгэнтэй байгуулсан гэрээ огт биш. Д.Диваачимбу, М.Оюунцэцэг нарын хооронд байгуулагдсан гэрээ. Иргэний хуулийн зорилт байгаа. Иргэний хуулийн 1.1-д энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино гээд гэрээний харилцааг ярьж байгаа юм. Хохирогч талаас байнга ярьдаг л даа дүүгээ л яасан гээд, Би анхан шатны шүүх хурал өмгөөлөгчөөс нь асууж байсан. Үнэхээр энэ гэрээг байгуулсан бол М.Мөнхтайвангаар гарын үсэг зуруулах боломж байсан. Өөрөөр хэлбэл М.Мөнхтайван энэ гэмт хэргийг хохирогч болсны улмаас ямар нэгэн байдлаар оюун, ухаанаа алддаг ч юм уу, хүний ярьсныг ойлгохгүй байдал үүсгээгүй. Үнэхээр орон сууц түрээслэх гэрээ байсан бол нэгэнт бид нар цаашид хохирлоо төлнө, маргаангүй төлүүлэх ёстой гэж үзсэн бол М.Мөнхтайвантай гэрээ байгуулах боломж байсан. Гэтэл М.Мөнхтайвантай гэрээ байгуулаагүй. Улсын яллагч ярьж байна. М.Оюунцэцэгийн оршин байгаа газрын лавлагааг явуулсан. Тэр энэ хэрэгт хамаагүй. Гол нь Д.Диваачимбу гэдэг хүний өмч мөн юм уу. Яг үнэндээ орон сууц түрээслэх гэрээг хэн ч бөглөөд гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл нотариатаар батлуулсан бол өөр агуулга. Өөрөөр хэлбэл сүүлийн үед Нотариатын тухай хуульд зааснаас нотариатч нь тусдаа хурууны хээ уншуулаад, үл хөдлөхийн лавлагааг шууд гаргуулаад гэрээг байгуулах боломжтой болсон. Өмгөөлөгч бол хардах эрхтэй. Захын хүн рүү ороод түрээслэх гэрээг хэвлэж аваад, хэн ч гарын үсгээ зурах боломжтой. Гэрээг хараад Д.Диваачимбу гэдэг хүнээс асууя гэдэг байдлаар болонгуут энэ гэрээнд Д.Диваачимбу гэдэг хүний гарын үсэг байдаггүй юм. Магадгүй Д.Диваачимбу өмч мөн эсэхийг тогтоох үүднээс асуухад Д.Диваачимбугийн гар утас, энэ хүнтэй холбогдох ямар нэгэн баримт байхгүй. Эргэлзээтэй байдал үүссэн талаар дээд шүүхийн тайлбар 2023 оны 06 сард гарсан. Эргэлзээтэй байдал үүсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д зааснаар сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийднэ гэдэг хуулийн зохицуулалт үйлчлэх ёстой. Мөн нааш, цаашаа явсан зардлын мөнгийг ярьдаг. Өнөөдөр бид нар хуулийн хүрээнд хэргийн оролцогч гэдэг зүйл яригдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолт байдаг. Хэргийн оролцогч хэн юм бэ гэдэг талаар заасан. Гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч нь бусад оролцогч байгаа. Шүүх хуралдааны оролцогч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийг оролцуулахаар заасан. Гэтэл хэргийн хүрээнд Мөнхөөгийн Оюунцэцэг гээд хэргийн биш хүн мөнгө нэхээд яваад байдаг. Үнэхээр мөнгө төгрөгтэй холбоотой асуудал байсан бол хэргийн хүрээнд Мөнхөөгийн Оюунцэцэгийг гэрчээр асуулгах боломж байсан. Энэ хүн дуртайдаа ирээд, хуралд ирээд явсан зардлаа нэхэмжлээд явдаг. Үүнийг эрхэм шүүгч хохирлын баримтыг сайн тогтож хараач ээ гэдгийг чин сэтгэлээсээ хүсэж байна аа. Өөрөөр хэлбэл унааны зардал 1.194.379 төгрөг нэхээд байна хохирогч тал. Энэ мөнгийг Мөнхөөгийн Оюунцэцэг гэдэг хүн өөрөө хэргийн оролцогч биш хүнд шүүх хуралдааны тов мэдэгдэх үүрэг шүүх хүлээхгүй. Шүүх хурлын тов мэдэгдэнгүүт энэ хүн өөрөө л хүрээд ирээд байдаг. Тэгээд тэр зардлаа би авна гээд нэхээд байдаг. Үүнийг гаргах үндэслэл байхгүй. Тийм учраас хуулийн хүрээнд шийдвэр гаргаж өгнө үү гэж дүгнэлтээ гаргаж байна. Нэгэнт гэм буруугийн шүүх хурал завсарлаад шүүхээс шийдвэр гарч байна. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож байна. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн тухайд шүүгчийн зүгээс түрээсийн 4.500.000 төгрөгийг хор уршигт тооцож гаргуулна гэж шүүхийн шийдвэр гарч байгаа учраас бол бид нар дагаж өгөхөөс өөр арга байхгүй. Өөрийнхөө үйлчлүүлэгчтэй сая хоромхон зуур ярилцаж асуулаа. Шүүх дөнгөж сая шийдвэрээ уншиж сонсгосон учраас надад өмгөөлөгчөө 4.500.000 төгрөг одоо бэлэн алга байна гээд өөрийнхөө нөхцөл байдлыг хэлж байна. Хүний амьдрал л юм. Би нэгэнт цалин орлоготой гэдэг баримтаа өгсөн байгаа. “Хам Монгол дуулга” компанид хамгаалалтын албанд орсон. Сар болгон 500.000 төгрөгийг цалингаасаа хохирол төлбөрийг багасгаад явъя гэдгээ хэлж байна. Тийм учраас эрхэм шүүгч энийг хүлээж авна уу гэж хүсэж байна. Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 06 сарын хорих ял мөн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар 06 сарын хорих ял оногдуулах саналыг гаргаж байгаа юм байна. Энэхүү саналаа нэмж нэгтгэн 12 сарын хугацаагаар хорьё гэдэг саналыг оруулж байна. Хугацааны хувьд хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн хувьд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй эсвэл хорих ялын дээд хэмжээг 3 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас өөр байдлаар гэмт хэргийн учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ял эсвэл хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнцэж, үүрэг хүлээлгэх хязгаарлах арга хэмжээг авч болно гэж заасан байна. Тийм учраас эрхэм шүүгч 6.7 дугаар зүйлийн 1 дэх зүйл заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Учир нь гэмт хэрэг үйлдэгдээд сүүлийн гэмт хэргээрээ бодоход нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. 6,7 сарын хугацаа өнгөрсөн байна. Хэрэг гарснаас хойш миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирогчид ямар нэгэн дарамт, шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Шийтгэх тогтоол хязгаарлалт тогтоосон учраас хохирогчтой уулзаагүй. Ер нь намайг явахаас өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Мөнхтайвантай уулзъя гэдгээ манай хүн өөрөө залгадаг юм лээ. Ах дүү нь яриулахгүй, чамтай бол уулзуулаад дүүгээ алуулаад яах вэ гэдэг байдлаар эгч гэж яриад байгаа Мөнхөөгийн Оюунцэцэг гэдэг хүн уулзуулаагүй асуудлууд байдаг. Хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч бид нар өөр өөрсдийнхөө хэргийн хүмүүсийн эрх ашгийг хуулиараа хамгаалах л үүрэгтэй хүмүүс түүнээс өөр энэ хүмүүсийн амьдралын нарийн ширийн юмыг огт мэдэхгүй шүү. Тийм учраас сая шүүхийн хэлэлцүүлгийн явцад миний үйлчлүүлэгч цухас дурдаад л байна. Ер нь ойлголцдоггүй байсан, намайг зарц, боол гэдэг байсан, хэлэхээр чи дуугүй бай гэдэг байсан. Энэ хүмүүсийн хооронд зан харилцааны хувьд ч гэсэн асуудлууд байжээ гэдгийг эрхэм шүүгч бас харж өгнө үү. Ямарваа үйлдэл дан ганц нэг хүний 100%-ийн буруугаас шалтгаалахгүй. Гэхдээ би үйлчлүүлэгчээ энэ хүнд хохирол учруулсан нь зөв гэдэг байдлаар тайлбарлаж байгаа юм биш. Хүнд гэмтэл учруулдаг нь буруу. Гэхдээ зан харилцааны хувьд бие биеэ хүндлээд, ухаалгаар шийдэх боломжууд аль алинд нь байсан гэдгийг хэлмээр байна. Нэгэнт шүүх хуралдаан өмнөх анхан шатын шүүхийн явцад миний үйлчлүүлэг 7.737.315 төгрөгийг төлж барагдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдааны гэм буруугийн явцад 4.500.000 төгрөг шинээр нэмж төлөх асуудлууд үүсэж байгаа учраас эрхэм шүүгч миний үйлчлүүлэгчийн цалин орлоготой нөхцөл байдлыг, ажил төрөл хийж буй нөхцөл байдлыг харгалзаад энэ хүнд хохирол төлбөрийг нь төлөхөд боломж олгож өгөөч ээ. Энэ хүн хорих ял эдэлчих юм бол 4.500.000 төгрөг төлөх боломжгүй болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго байдаг. Эрүүгийн хариуцлагын зорилго нь хүн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиж байгаа. Гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөрийн байдал өнөөдөр бас өөрөө үнэнээрээ хэлж байна. Би үнэхээр чин сэтгэлээсээ уучлалт гуйя гэсэн боловч хохирч ирсэнгүй. Б.Оюунтунгалаг өмгөөлөгч намайг уламжилж өгөөрэй гэдгийг хэлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харж үзээд эрхэм шүүгч 6.7.1.1-д заасан зүйл ангийг хэрэглэж өгнө үү гэдэг саналыг гаргаж байна.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Б.О гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмгөөлөгчийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад үзэхэд Баярхүүгийн Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хандсан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан байдаг. 2022 оны 01 сарын 15-аас, 02 сарын 03, 06 сар, 09 сарын 21, 09 сарын 22-ны өдрүүдэд М.Мөнхтайваны бие эрх чөлөөнд халдсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ нь байнга гэсэн шинжийг оруулж өгсөн байдаг. Энэ үргэлжилсэн гэмт хэрэг учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй. Мөн давж заалдах шатны шүүхээс хэргийг буцааж шийдвэрлэсэн. Үүнд анхан шатны шүүхийн дүгнэлт буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн агуулга бүхий дүгнэлт үндэслэлгүй байна гэдэг байдлаар хэргийг буцааж шийдвэрлэсэн байгаа учраас улсын яллагчийн зүгээс зүйлчилсэн 2 гэмт хэрэгт Б.Отгонбаяр буруутай нь хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Нэгэнтээ тус гэмт хэргүүдэд гэм буруутай учраас үүний улмаас хохирсон хохирогч М.Мөнхтайваны хохирол төлбөрийг төлж барагдуулах нь хуульд нийцнэ. Өмнөх шүүх хуралдаан дээрээс 7.737.315 төгрөгийг Б.Отгонбаярын зүгээс төлсөн. Үлдэгдэл хохирол төлбөр болох 5.594.879 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнд түрээсийн төлбөр, мөн М.Мөнхтайваны эгч М.Оюунцэцэгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой, гэрч М.Мишээлийг гэрчээр асуухад авчирсан наашаа, цаашаа явсан зардалтай баримтууд байгаа. Эдгээрийг нэхэмжилж байгаа. Түрээсийн гэрээнд өмнөх шүүх хуралдаан дээр анхан шатны шүүхээс М.Оюунцэцэг тухайн түрээсэлж байгаа байрныхаа хаягийг бичсэн нь эргэлзээтэй байна гэдэг байдлаар дүгнэлт хийсэн. Үүнтэй холбогдуулан М.Оюунцэцэг болон М.Мөнхтайван нарын хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байгаа. М.Оюунцэцэг өөрөө Сайншанд буюу Дорноговь аймагт амьдардаг. Өөр газар амьдардаг учраас тухайн байр нь М.Оюунцэцэгийнх гэдэг үйл баримт нотлогдохгүй байгаа. Нэгэнтээ энэ нөхцөл байдлаас болоод М.Мөнхтайван Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэнд Б.Отгонбаярын зүгээс маргадаггүй. Өөрсдөө Цогтцэций суманд амьдардаг. Улаанбаатар хотод байх гэр орон байхгүй учраас амьдрахын тулд байр түрээсэлсэн. Иймээс түрээсийн төлбөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт орно гэж үзэж байгаа. Тиймээс түрээсийн төлбөрийг Б.Отгонбаяраас гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Гэмтлийн улмаас М.Мөнхтайванд цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлдэг. Үүнийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Өмнөх өмгөөллөө дэмжиж байна. Нэгэнтээ гэр бүлийн хүчирхийлэл байнга гэсэн шинжийг агуулсан байх ёстой. Байнга гэхээр хамгийн анх хэзээ үйлдсэнээс нь биш хамгийн сүүлд үйлдсэн үйлдлээс нь мэдээж хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Хамгийн сүүлд үйлдсэн үйлдлээс хөөн хэлэлцэх хугацаа тоолохоор хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа учраас улсын яллагчийн зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Тиймээс 11.4.2 дахь хэсгийн 2.1, 11.7.1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэл болон гэм буруутай асуудал дээр Б.Отгонбаярыг мөн маргахгүй байгаа юм байна гэж харж байна. Анхан шатны шүүхээс 11.7.1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн байна гэсэн учраас дээд шатны шүүхийн шийдвэрийг анхан шат биелүүлэх үүрэгтэй. Энэ утгаараа дээрх 2 зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож байна гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан хохирол төлбөрийн тухай 7.735.315 төгрөгтэй хохирол төлбөрийг төлсөн учраас үүнтэй холбоотой зүйлийг ярихгүй байгаа. Анхан шатын шүүхээс хэрэгсэхгүй болгосон 5.594.879 төгрөгөөс шүүх дүгнэлт хийхдээ түрээсийн гэрээн дээр М.Оюунцэцэг хаяг дээрээ түрээсэлсэн байрныхаа хаягийг тавьсан байна, эргэлзээ төрүүлж байна гэсэн учраас М.Оюунцэцэгийн хаягийн талаарх лавлагааг гаргаж шүүхэд хүргүүлсэн байгаа. М.Оюунцэцэг өөрөө  Сайншандад амьдардаг талаарх лавлагаа. М.Оюунцэцэг болон М.Мөнхтайван нар нь төрсөн эгч дүүсийн холбоотой учраас М.Оюунцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар, М.Мөнхтайваны иргэний бүртгэлийн лавлагааг нотлох баримтаа гаргаж өгсөн. Эгч хүн гэдэг утгаараа энэ хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан. Эмнэлэгт хэвтэж байгаа дүүгээ хөөе чи тийшээ очоод түрээсийн гэрээ байгуулаадах дараа нь хохирол төлбөрийг нэхэмжлэх юм гэдэг санааг тухайн үедээ агуулаагүй байх. Өвчтэй дүүгээ эдгээгээд авъя, дүүгээ эрүүл саруул болгоё гэсэн байр сууринаас хандаж байсан болохоос биш дараа нь Б.Отгонбаяраас хохирол төлбөрийг нэхэмжилнэ гэж ярихгүй байж байгаад нэгэнтээ гэм буруутай юм чинь хохирол төлбөрөө гаргуулъя гэдэг байдлаар баримтуудаа өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Д.Диваачимбу хүнийг байрны эзэн мөн эсэх нь эргэлзээтэй байдлаар тайлбарладаг. Мэдээж байргүй хүн түрээсийн гэрээ байгуулна гэж байхгүй. Түрээсийн гэрээн дээр холбогдолтой мэдээллүүдийг бүгдийг өгсөн байгаа. Иргэний харилцаа, түрээсийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх гээд байгаа биш учраас хэрэгт ач холбогдолтой биш болов уу гэж харж байна. Иймээс түрээсийн төлбөр 4.500.000 үлдэгдэл төлбөрийг Б.Отгонбаяраас гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж өгнө үү гэсэн өмнөх өмгөөлөл дүгнэлтээ дэмжиж байна. Оногдуулах ял шийтгэлийн тухайд тусгайлан гаргах санал алга байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 6.7-г хэрэглэж өгнө үү гэсэн санал илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах талаар тусгайлан хуульчилсан. 6.7 нэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрэглэх зохицуулалт. 2 гэмт хэрэг үйлдсэн  гэмт хэрэгт ял оногдуулахыг хуулиараа 6.7 хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Өөр нэмж хэлэх зүйл алга байна.’’ гэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.С гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Б.О холбогдох эрүүгийн ********** дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна.

   Шүүгдэгч Х овогт Б.О нь 2023 оны 02 дугаар сарын 09-нд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг Ханан хөөврийн хөшөө гэх газарт өөрийн гэртээ эхнэр М.М үл ялих зүйлээр маргалдаж хоолойг нь боож, нүүр толгой хэсэгт гараараа цохиж үснээс нь зулгаан газарт унаган өшиглөсний улмаас тархины доргилт, зүүн хоншоор ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал үүсэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан. Мөн шүүгдэгч Б.Отгонбаяр нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд М.Мөнхтайваны  эрүүл мэндэд 2022 оны 02 дугаар сарын 20, 6 дугаар сар, 9 дүгээр сарын 21, 22, 2023 оны 2 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд нь халдсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан хохирогч М.Мөнхтайваны мэдүүлэг, сэжигтэн Б.Отгонбаярын мэдүүлэг, Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаарт шинжээчийн дүгнэлт, гэрч М.Мишээлийн мэдүүлэг, яллагдагч Б.Отгонбаярын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрх ашгийг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй учир эдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж байна.

 Иймд шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрт 7,737,315 төгрөгийг төлсөн байна. 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 энэ дээр яагаад 10.2-ыг оруулаад яриад байгаа юм бэ гэдгийг өмнөх хурал дээр ч гэсэн шүүгдэгчийн өмнө хэлж байсан. 11.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.1 нь өөрөө 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татдаг байгаа. Дээр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэдгийг хууль хэрэглээний хувьд хэрэглэж татаж бичсэн байгаа. Энэ нь үндэслэлтэй. Мөн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 53 дугаартай магадлалд 2023 оны 09 сарын 22-ны өдөр 131 дугаартай анхан шатны шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэдэг үндэслэлээр анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан. Иймд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэнээс хойш тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа зогсдог. Б.Отгонбаярыг 2023 оны 05 сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Иймд өмнөх саналаа бүрэн дүүрэн дэмжиж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн өмгөөлөгч цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэдэг саналыг гаргаж байна. Үүнийг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Отгонбаярыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид төлүүлэхээр гарсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдал үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах. Мөн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Тус, тус 06 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 12 сарын хугацаагаар буюу нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөх саналыг гаргаж байна.’’ гэв.

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мөнхтайвангийн “... манайх Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг Ханан хөөврийн хөшөө гэх газарт хөдөө байдаг юм. Тухайн өдрийн өглөө буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ний өглөө манай нөхөр Отгонбаяр /цагийг нь сайн санахгүй байна. саахалт айлын хүмүүстэй айлын машинаар сумын төв рүү яваад намайг шөнө гэртээ, ганцаараа унтаж байхад сумаас архи уучихсан согтуу орж ирээд намайг хэл амар доромжилж, загнаад, хэрүүл маргаан хийж байгаад намайг боогоод газарт унаган миний гэдэс хэвлий хэсэг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Намайг өшиглөөд байхаар нь би босоод зугатаах гээд гэрээсээ гарах гэж байхад араас татаж унагаад "Би чамайг алчихъя" гээд түлхэхээр нь би гэрийнхээ хаалгаар гарч зугтаагаад уул руу хадан дундуур зугтаасан чинь араас чулуу шидээд байсан. Тэр чулуунууд миний ар нурууны хэсэгт хэд хэдэн удаа оносон. Тэгээд гүйж явж байгаад газар унасан чинь манай нөхөр Отгонбаяр араас хүрч ирээд 2-уулаа гэртээ оръё гэхээр нь би даараад байсан учир гэртээ орсон чинь дахиж нүүр лүү алгадан хөл өшиглөөд намайг зодоод байхаар нь би дахиж зугтаагаад гэрээс гарсан чинь гадаа гараад намайг үснээс зулгааж газарт унагааж нүүр, нурууны хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд байхаар нь арай гэж өөрийгөө хамгаалж байгаад гэртээ ороход өглөө үүр цайж байсан. Гэрт ороод миний хоолой хэсэг рүү хутга тулгаад "чамайг би алчихъя гээд намайг сүрдүүлээд байсан. Тэгээд би өглөө болж байхаар нь би үхрээ усалчхаад ирье" гэж хэлээд гэрээсээ гарч зугтаагаад баруун талд Памаа гэх айл очиход Памаа байхгүй, тэдний гэрт байдаг Эрхэмээ гэх хүн ганцаараа байсан. Намайг тэнд очоод сууж байхад манай нөхөр Отгонбаяр араас хүрч ирээд "2-лаа гэрлүүгэ явъя" гэж ярьж сууж байгаад Эрхэмээ гэх хүн малдаа тэжээл өгөх гэЭд гарсны дараа намайг дахиж боож унагаад хамар луу 2-3 удаа өшиглөсөн чинь миний хамраас цус гарсан. Тэгсэн чинь Отгонбаяр гэрлүүгээ явчихсан, намайг тэр айлын гэрт ганцаараа цусаа гоожуулаад сууж байхад Эрхэмээ орж ирээд намайг Саруул гэх айлд хүргэж өгсөн. Тэр айлд очсон чинь Саруул гэх эгч манай эгч, цагдаа, эмнэлэг утсаар мэдэгдээд би замын унаанд сууж аймгийн төвийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...Тэр орой би гэртээ ганцаараа байсан...Хэрэглэсэн байсан. Нэлээд согтуу байх шиг байсан...Тухайн үед намайг өглөө гэрээсээ гүйгээд очиход Эрхэмээ гэх залуу ганцаараа байсан. Эрхэмээг малдаа тэжээл өгөх гээд гарсны дараа манай нөхөр Отгонбаяр намайг дахиж нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөсөн... Бид 2 гэр бүл болоод 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд архи уух болгондоо хэрүүл маргаан үүсгэж миний бие эрх чөлөөнд халдаж намайг боож унагаад "чамайг алчихъя" гээд хутга хүртэл тулгаж айлган сүрдүүлж байсан. Эрүүл байхдаа мөн адил хэл амаар доромжилж, миний бие эрх чөлөөнд" халдаж байсан. Миний сайн санаж байгаагаар гэр лүү бензин цацаж шатаана гэж айлгасан, миний охин гэрт ирчихсэн байж байхад агсан тавиад байхаар нь бид 2 мотоцикл унаад зугтаасан чинь бид 2-ыг мотоциклтой хөөж дайрч унагаад манай охиныг бэртээж байсан. Миний зүүн гарын сарвууны хэсэгт хутгаар 2 удаа хатгаж гэмтэл учруулж байсан. Миний зүүн нүдний хэсэг рүү варенийн шил шидэж нүдний зовхины орчимд гэмтэл учруулж байсан, мөн нэг удаа намайг зодож миний толгойг хагалж байсан тэр үед манай охин Мишээл хамт байсан. Архи уух болгондоо намайг дарамталж, миний бие эрх чөлөөнд халддаг байсан...Намайг зоддог талаар би хэн нэгэнд ярьж байгаагүй. Би Отгонбаярын төрсөн эгч, ахад нь хэлж байсан... Зодуулсны дараа толгой маш их хүчтэй өвдөж, хамраас их цус гарсан, хөдөлж, сайн ярьж чадахгүй болсон байсан. Миний нүүрний хэсэг бүхэлдээ хавдсан, хамар мөн гэмтэж яс янгинаж өвдөж байсан...Бид 2 хамт амьдраад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Дундаасаа хүүхэд байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дахь тал/

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн Б.Отгонбаярын “...Би тухайн өдөр Цогтцэций сумын төв рүү орж сумын төвөөс архи аваад оторлож явсан айлд очиж архи ууж дуусгасан. Тэгээд орой нь гэртээ очиход Мөнхтайван гэртээ ганцаараа байсан. Намайг очиход Мөнхтайван их ууртай байсан. Тэгээд Мөнхтайван бид хоёр хэрэлдсэн юм. Үүнээс хойш би архи их уусан учир болсон зүйлийн талаар санахгүй байгаа юм. Тэр үедээ би Мөнхтайвангийн бие эрх чөлөөнд халдаж зодсон байх. Нэг сэрэхэд өглөө болчихсон байсан. Би өглөө нь гар утсаар чинь яръя гэхэд Мөнхтайван утсаа өгөхгүй байсан тул бид хоёр барилцаж авч ноцолдоод Мөнхтайванг хэд хэдэн удаа газар түлхэж унагаасан. Үүний дараа Мөнхтайван үхрээ услахаар яваад ирэхгүй удаад байсан. Тэгэхээр нь би Мөнхтайвангийн ардаас явтал саахалт айл Эрхэмбаярын гэрт очиход Мөнхтайван гэрт нь сууж байсан. Уг айлд сууж байхад Эрхэмбаяр малаа бэлчээрт нь явуулахаар гарсан. Би Мөнхтайванг хоёулаа гэртээ харья мал ус руу явчихлаа гэхэд Мөнхтайван явахгүй суугаад байсан. Тэгээд Мөнхтайван бид хоёр хэрэлдээд би Мөнхтайвангийн нүүр лүү хэд хэдэн удаа гараа цохиод, Мөнхтайвангийн хөл, цээж хэсэг рүү нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд Мөнхтайвангийн хамраас цус гарчихсан байсан. Тэгээд Мөнхтайванг явахгүй байхаар нь би уг айлд нь үлдээгээд яваад өгсөн юм. Үүнээс хойш би одоог хүртэл Мөнхтайвантай уулзаагүй. Би ер нь архи уусан байх үедээ Мөнхтайванг зодож, бие эрх чөлөөнд нь халдчихаад байдаг юм. Урьд өмнө нь би согтуу байх үедээ Мөнхтайван охинтойгоо мотоциклоор явж байх үед нь ардаас нь мотоциклтой явж мөргөж унагааж байсан. Би архи уусан үедээ болсон зүйлийг санадаггүй, ухаан мэдрэлээ алдчихаад байдаг юм...Би тухайн үед Мөнхтайванг зодож, бие эрх чөлөөнд нь халдсан. Мөнхтайванг хэд, хэдэн удаа газар түлхэж унагааж, хоолойг нь боож заамдаж, Мөнхтайвангийн нүүр лүү хэд хэдэн удаа гараа цохиод, Мөнхтайвангийн хөл, цээж хэсэг рүү нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн...Би архи уухаараа ухаан санаагаа алдчихдаг юм. Тэр үедээ Мөнхтайванг зодож бие эрх чөлөөнд нь халдсан байдаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/

                Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай “1. М.Мөнхтайваны биед тархины доргилт, зүүн хоншоор ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Мишээлийн “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би төрсөн өдрөөрөө Даланзадгад суманд байсан. Тэнд байхдаа би хөдөө гэрт байх ээж Мөнхтайван руу видео чатаар залгах үед манай ээжийн нүүр хэсэг зүгээр ярьж байсан юм. Тэгээд би маргааш өдөр нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөө гэртээ очиход ээжийн зүүн нүд хөхөрчихсөн байсан. Үүнийг надад ээж хэлэхдээ “Отгонбаяр согтуураад намайг зодсон” гэж хэлж байсан. Бас тухайн жилдээ шинийн хоёрны өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ээж, Отгонбаяр, бид 3 Отгонбаярын ээжтэй нь золгочхоод Булган сумаас Даланзадгад сум руу явж байх үед Отгонбаяр “Намайг архи уулгаж, айл хэсүүлсэнгүй, машин тэргээрээ боолоо” гэж явж байгаа машинаас буух гээд хаалга нээгээд буух гээд байсан. Тэгээд манай ээж машинаа зогсооход Отгонбаяр машинаас буугаад явчихсан. Тэгээд ээж Отгонбаярыг машинд суулгах гэхэд ээжийг боож, газарт унагаагаад цохих гэх үед нь болиулж байсан. Үүнээс хойш 2022 оны 06 дугаар сард миний их сургууль төгссөн хонхны баяраар ээж Улаанбаатар хотод ирсэн. Ээжийг ирэхэд Отгонбаяр араас нь удаа дараа согтуу залгаж “Би гараа хугалчихсан. Хурдан ир” гээд байсан. Тэгээд ээж хотод тухтай байж чадахгүй байсаар Цогтцэций сумын төвд ирээд Отгонбаярыг аваад хөдөө гэрлүүгээ явж байх замд Отгонбаяр ээжээс архи нэхэж ээжийг зодоод байхаар нь ээж Цогтцэций сум орж архи авч өгье гэж эргээд Цогтцэций сум руу ирж ээж өөрийн төрсөн ах Энхтайванд хэлэхэд Энхтайван Цагдаагийн байгууллагад хандаж Отгонбаярыг эрүүлжүүлэгт өгсөн байсан. Үүнээс хойш буюу 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ээж, Отгонбаяр бид гурав хөдөө гэртээ байх үед Отгонбаяр уурлаад мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд ээж бид хоёр хонио хариулаад мотоциклтой явж байтал Отгонбаяр мотоциклтойгоо согтуу ирээд мал тараагаад, ээж бид хоёрыг дайрчих гээд яваад байсан. Отгонбаяр тэгэхдээ мотоциклоо унагаачхаад та хоёроос боллоо гээд бид хоёрын ардаас явган гүйгээд ардаас чулуу, мод шидээд байсан. Тэгээд ээж намайг мотоциклоос буулгасан. Тэгтэл Отгонбаяр гартаа чулуу барьчихсан ардаас ирээд ээжийн толгой, чихний ард тал, зүүн гар луу чулуугаар цохиж гэмтээсэн байсан. Тэгээд ээж ирж намайг аваад бид хоёр мотоциклтой хамт зугтааж овоон дээр гарч Цагдаагийн байгууллагад 88404308 дугаараас дуудлага өгч байсан. Тэгээд ээж бид хоёр гэртээ харихаас айгаад саахалт айлындаа очиж хоноход ардаас Отгонбаяр ирж хамт уг айлд хоносон. Үүний маргааш өдөр нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Отгонбаяр уг айлаас гэр лүү бид хоёроос түрүүлээд яваад өгсөн байсан. Бид хоёр ардаас нь очиход Отгонбаяр “Би Булган сум явлаа” гээд байсан. Тэгээд ээж бид хоёр сувай малаа харах гээд мотоциклтой явж байх үед Отгонбаяр “Та хоёр надаас зугтаалаа” гээд мотоциклтойгоо давхиад ирсэн. Ирээд “Та хоёр намайг дээрэлхлээ” гээд хэл амаар доромжлоод “Гэрийг чинь шатаана” гээд гэр лүү давхиад явчихсан. Тэгээд ээж бид хоёр ардаас нь ирэхэд Отгонбаяр 20 литрийн савтай бензин барьчихсан хоёр гэр лүү бензин цацаад байж байх үед нь бид хоёр арай гэж болиулсан. Тэгээд Отгонбаяр би сум явлаа гээд яваад өгсөн бөгөөд удалгүй Отгонбаяр согтуу бас архи авчихсан сумаас ирээд ээж бид хоёрыг мотоциклтой явж үхрээ услах гээд явж байтал мотоциклтойгоо хүрч ирээд бид хоёрын унаж явсан мотоциклийг мөргөөд унагаачихсан. Үүнээс болж миний зүүн талын хөл гэмтэж байсан. Тухайн өдөр саахалт айлын хүмүүс Отгонбаярт яах гэж ингэж байдаг юм гэж хэлж байсан бөгөөд Отгонбаяр өөр хүмүүсийн хажууд яах ч үгүй мөртлөө ээжийг хажуугаар нь гарахад нууцаар цохиод байсан. Одоо ээж бид хоёр Отгонбаярыг гэнэт гарч ирээд зодож, дарамтлах вий гэж байнгын айдас түгшүүртэй байдаг болж манай ээж 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн үйл явдлаас хойш сэтгэл санааны түгшүүртэй байдалд орж, хагалгаа хийлгэхээр болсон. Мөн манай ээж сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа...Намайг байх үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ халдаж байсан. Намайг байхгүй байх үед эрүүлдээ ч зоддог байсан гэж ээж надад сүүлд хэлж байсан юм... Архинд дуртай, архи уухаараа агсан, тогтворгүй зантай...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Отгонбаярын “...би Мөнхтайван гэх хүнийг танина. Мөнхтайван бид 2 нэг гэр бүл болоод 2 жил гаруй хугацаанд амьдарсан юм. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй бөгөөд дундаасаа хүүхэд байхгүй. Мөнхтайван өөрийн нэг охинтой. Охиныг нь Мишээл гэдэг... Би хамтран амьдрагч Мөнхтайванг зодож, бие эрх чөлөөнд нь удаа дараа халдсан нь үнэн. Би энэ талаар өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй, ярьсан. Надад уг сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл огт байхгүй....Би одоогоор иргэн Б.Мөнхтайванд хохирол барагдуулсан зүйл байхгүй байна. Хохирол барагдуулах гээд Мөнхтайвангийн дугаар луу залгахаар Мөнхтайван өөрөө утсаа авахгүй байна..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/  зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

     Шүүгдэгч Б.Отгонбаярыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Отгонбаяр нь 2023 оны 02 дугаар сарын 09-нд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг Ханан хөөврийн хөшөө гэх газарт өөрийн гэртээ эхнэр М.Мөнхтайвантай үл ялих зүйлээр маргалдаж хоолойг нь боож нүүр толгой хэсэгт гараараа цохиж үснээс нь зулгаан газарт унаган өшиглөсний улмаас тархины доргилт, зүүн хоншоор ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал үүсэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдэж хохирогчид хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Отгонбаярын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.Отгонбаярын хохирогч /эхнэр/ М.Мөнхтайвантай үл ялих зүйлээр маргалдаж хоолойг нь боож нүүр толгой хэсэгт гараараа цохиж үснээс нь зулгаан газарт унаган өшиглөсний улмаас тархины доргилт, зүүн хоншоор ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал үүсэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл байх бөгөөд үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү.” гэж, 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1-д "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байх ба шүүгдэгч Б.Отгонбаяр, хохирогч М.Мөнхтайван нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдсон байна.

         Шүүгдэгч Б.Отгонбаярын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгээс “... 11.7 зүйлд миний ойлголтоор прокурорын зүгээс 4, 5 үйлдэл яригдаад байх шиг байгаа юм. 2022 оны 02 сарын 3-ны үйлдэл, 2022 оны 9 сарын 21, 09 сарын 22-ны үйлдлүүд, 2022 оны 06 сар, 2023 оны 09 сар гэсэн 5 үйлдлүүд яригддаг. Өмгөөлөгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг харж үзлээ. Хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д Энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээ нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон эсвэл зорчих эрхийн хязгаарлалт ялын дээд хэмжээ нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол мөн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл хугацаагаар тоолохоор заасан байна. Би түрүүнд шинжлэн судалсан. Эрүүгийн хэрэг үүсгээд нэмж миний үйлчлүүлэгчийг 2023 оны 06 сарын 19-ний өдөр прокурор эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолдоо өөрчлөлт оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 02 сар, 2023 оны 06 сард үйлдэгдсэн хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байгаа юм. 1.10 дугаар зүйлийн 2-т нэг жил өнгөрсөн байвал яллагдагчаар татах хүртэл хугацааг тоолсон байна. Нэмж яллагдагчаар татсан прокурорын тогтоол 2023 оны 06 сарын 19-нд гарсан байгаа. 2022 оны 02 сар, 06 сард гарсан хэргүүд нь нэг жил хэтэрсэн байхад эрүүгийн хэргийн нэмэлт өөрчлөлт оруулж, эрүүгийн хэрэг дээр үүсгэж яллагдагчаар татаж байгаа. Энэ 2 үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаагаараа хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэх саналыг гаргажээ.

  Хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг өөрчилсөн нэмэлт өөрчлөлтийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан ба уг хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулаагүй тул энэ хууль нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаарт нийтлэгдсэнээс хойш арав хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн журмаар хүчин төгөлдөр болж үйлчилсэн байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заажээ.

    Шүүгдэгч Б.Отгонбаярыг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан байна. /1-р хавтаст хэргийн 72-74 дэх тал/

      Прокуророос энэхүү тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүгдэгч Б.Отгонбаярыг яллагдагчаар татсан тул түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.

               Иймд шүүхээс шүүгдэгч Б.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд,

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус  заажээ.

Шүүгдэгч Б.Отгонбаяр нь хохирогч М.Мөнхтайванд 7,737,315 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогчийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 4,500,000 төгрөгийг шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг мөн гэж тодорхойлж, бодит хохиролд тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаяраас 4,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Мөнхтайванд олгохоор шийдвэрлэлээ. Түүний нэхэмжлэлийн шаардлагаас 1,094,879 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцох үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Хохирогчийн өмгөөлөгчийн санал, тайлбарыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Б.Отгонбаяраас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Б.Отгонбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах. Мөн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Тус, тус 06 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 12 сарын хугацаагаар буюу нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Отгонбаяраас “...алга байна.” гэх саналыг,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгээс “...хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэж өгнө үү.” саналыг,

   Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагаас “...оногдуулах ял шийтгэлийн тухайд тусгайлан гаргах санал алга байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 6.7-г хэрэглэж өгнө үү гэсэн санал илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах талаар тусгайлан хуульчилсан. 6.7 нэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрэглэх зохицуулалт. 2 гэмт хэрэг үйлдсэн  гэмт хэрэгт ял оногдуулахыг хуулиараа 6.7 хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Өөр нэмж хэлэх зүйл алга.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

   Шүүгдэгч Б.Отгонбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

    Прокуророос тус хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Отгонбаярын зүгээс хохирогч М.Мөнхтайванд 7,737,315 төгрөгийг нөхөн төлсөн боловч хохирогчид 4,500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байгаа нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй үндэслэлд хамаарч байна. 

  Шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Отгонбаярын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял,

           - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 12 сар буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Б.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Отгонбаяр нь хохирогч М.Мөнхтайванд 7,737,315 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

          1. Шүүгдэгч Х овогт Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд,

               -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял,

               -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 12 сар буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай. 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 4,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.М олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 1,094,879 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Б.О нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О нь хохирогч М.М 7,737,315 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАТМӨНХ