Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2019/01304

 


 

2019 оны 06 сарын 05 өдөр

    Дугаар 183/ШШ2019/01304

Улаанбаатар хот

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******/рд:5835119/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,******* ХХК /рд:*******/-д холбогдох,

 

 Ажлын хөлс 39 820 620 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн гэрээнээс учирсан хохиролд 16 750 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэцэгхорол, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа /ШТЭҮД-2136/, хариуцагчийн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Б.Ганболд /ШТЭҮД-0361/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэцэгхорол, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хурдремикон ХХК нь******* ХХК-тай гэрээ байгуулж, ны нутаг дэвсгэрт баригдсан ,ны барилгын дотор заслын ажлыг 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний хавсралтын 2-т заасан нийт 10 төрлийн ажлыг м.кв тус бүрээр тооцож, хөлс төлөхөөр тохиролцсон ба манай компани гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Манай компанийн гүйцэтгэсэн ажилд доголдол гарсан талаар ерөнхий гүйцэтгэгч******* ХХК нь мэдэгдэж байгаагүй бөгөөд уг барилгыг улсын комисс хүлээн авч, оршин суугчид байрандаа орсон байгаа. Ерөнхий гүйцэтгэгч болох******* ХХК-д ажлын хөлсөө төлөх талаар удаа дараа холбогдох албан тушаалтанд утсаар, биеэр болон албан бичгээр хандахад гүйцэтгэсэн ажлыг доголдолтой байсан гэж шалтаглан ажил хүлээн авах зарим актад гарын үсэг зурахаас үндэслэлгүйгээр татгалзаж, ажлын хөлсөө төлөхгүй, гэрээний 4.1.1-т заасныг болон Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасан үүргээ биелүүлэхгүй байна.******* ХХК нь гэрээний 2.7-д зааснаар ажлын хөлсийг төлөх байтал төлөөгүй тул 86 754 250 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шатны чулууны хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 5 317 500 төгрөг, цагаан замаскийн ажлын хөлсөнд 19 564 320 төгрөг, амлагааны ажлын хөлс 180 000 төгрөг, шаврын ажлын хөлсөнд 10 766 400 төгөг, ариун цэврийн өрөөний өрлөгийн хөлсөнд 3 992 400 төгрөг нийт 39 820 620 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна” гэв.

 

Хариуцагч  ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллага нь нд баригдаж буй Шинэ Өргөө орон сууцны цогцолбор хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Хурд Ремикон ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1-р барилгын 105 АБ буюу 607, 608 дугаар байруудад дотор заслын ажил гүйцэтгэх 23 тоот гэрээ байгуулсан. ХХК нь тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дугаар заалтын дагуу үүргээ биелүүлээгүй бөгөөд 3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэрээт ажлын хугацаа, график алдалт ихтэй байсан тул манай байгууллагын зүгээс удаа дараа албан бичгээр болон инженерийн түвшинд зааварчилгаа өгч байсан. Гэвч ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/063 тоот дотор заслын ажил гүйцэтгэх тухай мэдэгдлийн дагуу алдаа дутагдлаа засаагүй 23 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-р заалтыг үндэслэн гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн дагуу ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хугацаанаас хойш татсан учир Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 222 дугаар зүйлийг тус тус үндэслэн гэрээг цуцалсан. Хурд Ремикон ХХК нь гэрээнд заасан ажлуудыг чанаргүй, доголдолтой гүйцэтгэсэн. Иймээс ажил хүлээлцэх акт батлагдаж гараагүй тул манай байгууллага нь бусад бригад компаниудтай 105 АБ буюу 607, 608 дугаар байруудад нэмэлт гэрээ байгуулан заслын ажлуудыг дуусгаж төлбөр тооцоог бүрэн барагдуулсан болно. Урьд өмнө болон одоогийн ажил гүйцэтгэж буй туслан гүйцэтгэгч компани, иргэдтэй байгуулсан аливаа гэрээт ажлуудын төлбөр тооцоонд асуудал гарч үй бөгөөд манай компанийн дотоод журмаар батлагдсан ажил хүлээлцэх актын / гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дугаар заалт/ дагуу инженер техникийн ажилчдын гарын үсгийг үндэслэн төлбөрийг барагдуулдаг. Иймээс манай байгууллагын зүгээс захиалагчтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийн тулд доорх туслан гүйцэтгэгчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулан үлдэгдэл ажлыг дуусгавар болгосон. Нэхэмжлэлийн шаардлагаас шатны чулууны хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 5 317 500 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч  ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Шинэ өргөө орон сууцны хорооллын захиалагч******* ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1-р ээлжийн барилгын заслын ажил гүйцэтгэх 05 дугаар гэрээ байгуулж ажилласан бөгөөд гэрээнд заасан хугацаанд 105 дугаар байрны А, Б блок буюу 607, 608-р байрны 80 айлын дотор заслын ажил, 4 дүгээр орцны нийтийн эзэмшлийн талбай, хоёр авто зогсоолын талбайн засал зэргийг 155 000 000 төгрөгийн ажлын хөлсөөр хийж гэхээр тохиролцсон. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх явцад туслан гүйцэтгэгч ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж захиалагч******* ХХК-тай байгуулсан гэрээ өөрчлөгдөхөд хүрсэн бөгөөд захиалагч, манай компани хоёрын хооронд байгуулсан 05 тоот ажил гүйцэтгэх гэрээг дүгнэхэд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаандаа хийж гүйцэтгээгүйд алданги тооцсон, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу учирсан хохирол 16 750 000 төгрөгийг манай компанид олгох ажлын хөлснөөс суутган тооцсон юм. Иймд ХХК болон манай компанийн хооронд байгуулсан 23 дугаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 4.2.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хугацаа хоцроосон алданги, гэрээгээр тохиролцсон ажлыг шаардлага хангахгүйгээр хийснийг дахин нэмэлт зардал гаргаж засварлан хийсний хохирлыг гүйцэтгэгч тал болох ХХК-иас гаргуулахаар 16 750 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв. “

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “....Хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлахад хүрсэн гэж байна. Гэвч өнөөдрийг хүртэл талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаагүй байх бөгөөд энэ талаар хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээ цуцлах талаар албан тоот, хүсэлт ирүүлээгүй байгаа болно. Хариуцагчаас******* ХХК-тай гэрээ байгуулсан огноо нь 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулж гэрээний хугацааг тус гэрээний 3 дугаар зүйл 3.1 дэх хэсэгт заахдаа 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг гэж тогтоосон. Гэвч хариуцагч нэхэмжлэгч нарын хоорондын 23 дугаар гэрээг 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрээг байгуулсан ба гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “гэрээг талууд баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно” гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт гэрээний хугацааг 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал гэж оруулсан байна. Гэвч нэхэмжлэгч талаас гэрээ байгуулагдсанаас хойш буюу гэрээг баталгаажуулснаас хойш 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаа эхэлсэн байдаг. Хариуцагчаас тавьсан гэрээний хугацаа маш давчуу байсан. Нэхэмжлэгч талаас 34 ажилчныг ажиллуулж байсан бөгөөд хариуцагчийн өөрийнх нь буруутай үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгч тал гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэж чадахгүй байсан. Учир нь тус барилгын дам нуруу, хана нь маш их налуутай байснаас тухайн ханыг молдоктох, тэгшлэх ажил маш их хийснээс шалтгаалсан байдаг ба хариуцагч талаас шаардлагатай материалаар хангахгүй байх, тог цахилгаанаа таслах, ажаа хүлээж авахгүйгээс шалтгаалж дараагийн ажлаа эхлүүлж чадахгүй байх гэх мэт шалтгаан их гарч байсан. Хариуцагчаас******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж чадаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэдгийг хариуцагч тал нотолж чадахгүй байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйл 4.1.2 дахь хэсэгт заасны дагуу батлагдсан дотор заслын зураг, хуваарьт болон ажиллах нөхцөлөөр хангаж байгаагүй, 4.1.1 дэх хэсэгт зааснаар “энэ гэрээний 2.7-д заасны дагуу гэрээний төлбөрийг төлөх үүрэгтэй” байсан боловч энэ үүргээ огт биелүүлэхгүй байсан бөгөөд манай компанийн ажилтныг зодсон байсан тул бид ажлаа зогсоож байсан. Мөн хариуцагчаас тухай бүрт ажил доголдолтой байгаа, зөрчил гарсан талаар нэг ч албан тоот өгөөгүйгээс гадна Ар ИЙ СИ ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн дагуу 4 орцны нийтийн эзэмшлийн талбай, хоёр авто зогсоолын талбайн заслыг өөр этгээдүүдээр гүйцэтгүүлж байсан. Иймээс Ар Ий СИ ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ Аж богд моунтайн ХХК нь ХХК-иас шалтгаалсан гэдэг нь нотлогдохгүй байна. Иймд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 86 754 250 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд 39 820 620 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.  

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас шатны чулууны ажлын хөлс 5 317 500 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, гэрээнээс учирсан хохиролд 16 750 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 23 тоот “Орон сууцны “Шинэ өргөө” хорооллын барилгын дотор заслын ажлын гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч “” ХХК нь ны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ өргөө” орон сууцны хорооллын 105 АБ блок /607, 608/ нийт 4 орцны 80 айлын дотор заслын ажлыг барилгын норм, дүрэм, стандартыг хангаж, батлагдсан зураг төслийн дагуу 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх, “” ХХК нь хийгдэх ажил болох хар замаскийн ажлын хөлсийг 1 м.кв-ийг 3 000 төгрөгөөр, цагаан замаск 1 м.кв-ыг 3 000 төгрөгөөр, эмульс 1 м.кв-ыг 2 500 төгрөгөөр, будаг 1 м.кв-ыг 3 000 төгрөгөөр, обой 1 м.кв-ыг 3 500 төгрөгөөр, хаалганы амлагаа 1 хаалгыг 15 000 төгрөгөөр, бүргэд хаалга суулгах 1 хаалгыг 25 000 төгрөгөөр, дотор хаалга суулгахад 1 хаалга 15 000 төгрөгөөр, 00-ын өрөөний шавар, плита 1м.кв-ыг 6 000 төгрөгөөр, өрлөг 1 м.кв-ыг 12 000 төгрөгөөр, шатны чулуу 1 м.кв-ыг 25 000 төгрөгөөр тус тус тооцож, ажлын 20 хувийг гүйцэтгэсний дараа акт болон фото зургийг үндэслэн нийт төлбөрийн 20 хувийг, 60 хувийг гүйцэтгэсэн тохиолдолд төлбөрийн 60 хувийг, үлдсэн 20 хувийн ажлыг бүрэн дууссаны дараа үлдэгдэл 20 хувийг олгохоор талууд тус тус харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. 

 

Зохигчид уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, зөвхөн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнд маргасан тул шүүх энэхүү гэрээг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдалд нийцүүлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагчаас шатны чулуу хийсэн ажлын хөлс 5 317 500 төгрөг, цагаан замаска 1 дүгээр үе 34 896 000 төгрөг, цагаан замаска 2 дугаар үе 17 448 000 төгрөг, эмульс 2 425 250 төгрөг, плита 4 809 600 төгрөг, амалгаа 300 000 төгрөг, шавар 10 766 400 төгрөг, ариун цэврийн өрөөний өрлөг 3 992 400 төгрөг, обой 6 799 100 төгрөг нийт 86 754 250 төгрөг гаргуулахаар шаардсан. Плитны ажлыг , нар, обойны ажлыг хийж гүйцэтгэсэн нь үнэн, ажлын хөлсийг хариуцагч төлсөн талаар маргахгүй тул шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шатны чулуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 5 317 500 төгрөг, цагаан замаскийн ажлын хөлсөнд 19 564 320 төгрөг, амлагааны ажлын хөлс 180 000 төгрөг, шаврын ажлын хөлсөнд 10 766 400 төгрөг, ариун цэврийн өрөөний өрлөгийн хөлсөнд 3 992 400 төгрөг нийт 39 820 620 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...нэхэмжлэгч тал гэрээний хугацаанаас их хоцорч ажил гүйцэтгэн, хугацааны алдагдал гаргасан, чанаргүй ажил гүйцэтгэсэн тул гэрээ цуцлагдах боллоо, танай ажил хугацаандаа амжихгүй байна гэсэн агуулга бүхий албан бичгийг 2-3 удаа хүргүүлсэн. Плитаг  ,, гэдэг компаниудтай тусад нь гэрээ хийж, обойны ажлыг гэх хүнтэй тусад нь гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн, хөлс мөнгийг төлсөн. Хаалганы амалгаанд гэдэг компанитай гэрээ байгуулж гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн баримт байгаа. Хавтаст хэрэгт авагдсан бүх аж ахуйн нэгжтэй байгуулсан төлбөр төлсөн баримт, акт батлагдаж эмульсны ажлыг нийт гаргасан хэмжээндээ тооцож үзвэл тус бүртээ мөнгө нь олгогдсон гэж харагдана. Харин шатны чулууны ажилд 5 сая гаруй төгрөг нэхэмжилснийг зөвшөөрнө. Яагаад гэвэл тэр ажлыг гүйцэтгэсэн хүмүүс нь ажлаа чанартай гүйцэтгэж, тухайн үед акт нь гарсан. 12 хаалганы амалгааг хүлээн зөвшөөрнө. Бусад ажлууд ямар нэгэн хэмжээгээр хүлээлцсэн акт байхгүй. Өөрсдөө хийсэн Хар замаскны ажилд нэхэмжлэгч талтай байгуулсан гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж дуусангуут 16 994 000 төгрөгийг олгосон. Шахтны өрлөгөнд ХХК-с гадна гэдэг компани, мөн 80 айлаас 40 айлын өрлөгийг гипсээр хаасан тул нэхэмжилсэн дүнг олгох боломжгүй. Шаврын ажилд өрлөгийн ажил дутуу хийгдсэн байхад шавар гэж байхгүй. Плитаг наадаг учраас плитаны цавуугаар наана, шаврын ажил хийх ямар ч үндэслэлгүй. Цагаан замаскны ажилд хоёр байгууллагын хооронд хийгдсэн гэрээнд тодорхой заагдсан байдаг. Цагаан замаск гэдэг нь 1-р үеийг тавиад 2-р үеийг тавиад зүлгүүрийг хийгээд эмульс тавихад бэлэн болсон үед цагаан замаскны ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үздэг. Гэтэл нэхэмжлэгч тал нэг орцонд цагаан замаскны ажил хийсэн, тэр нь шаардлага хангаагүй, далий мурий, ховхорч унасан байдалтай байсан учраас манай компани өөр хүмүүсээр дахин хийлгэж заслын мөнгө, материалын мөнгийг давхар гаргасан учраас энэ мөнгийг бүрэн олгох боломжгүй гэж үзэж, үүнийгээ гэрээ дүгнэсэн протоколоор баримт үйлдэж ХХК-д 3 сая төгрөг өгсөн” гэж маргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд шинжээч нь нэхэмжлэгч “ ХХК”-ийн ажлын хөлс аваагүй ажлын тоо хэмжээг дараах байдлаар буюу цагаан замаск, зүлгүүр-6521.44 м2 талбайн ажлын хөлсийг 1 м2-г талуудын тохиролцсон 3000 төгрөгөөр тооцож 19 564 320 төгрөг, хаалганы амалгаа 12 хаалганы амалгааг тус бүрийг 15000 төгрөгөөр тооцож 180 000 төгрөг, шахтны өрлөг 212м2 талбайг 12 000 төгрөгөөр тооцож 2 544 000 төгрөг, ариун цэврийн өрөөний шавар 1712.32 м2-г 6000 төгрөгөөр тооцож 10 273 920 төгрөг, шатны чулуу 270 м2-г 25 000 төгрөгөөр тооцож 6 750 000 төгрөг нийт 39 312 240 төгрөг болохыг тогтоосон байна.

 

Шинжээч уг дүгнэлтийг гаргахдаа талуудыг байлцуулан, тэдгээрийн харилцан тохиролцсоны дагуу хөлсийг авсан болон акт, нотлох баримт байхгүй зарим ажлыг хасаж, талуудын хүлээн зөвшөөрсөн, харин ажлын тоо хэмжээнд маргасан дээрх 5 төрлийн ажлын хөлсийг тооцож гаргасан байх боловч шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн шууд үндэслэл болгоогүй, талуудын мэтгэлцээн хэргийн үйл баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримтад зохигчийн тайлбар багтах бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлүүлэгт шатны чулуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 5 317 500 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, мөн 12 хаалганы амалгааг хүлээн зөвшөөрнө гэж тус тус тайлбарласан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын 5 497 500 төгрөгт холбогдох хэсэгт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Хариуцагч “...Бусад ажлууд ямар нэгэн хэмжээгээр хүлээлцсэн акт байхгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан боловч Иргэний хуулийн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т “...гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах”, мөн хуулийн 351.2-т “захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно” гэж зааснаар ажлын үр дүнг хүлээн авах нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.

 

Нэхэмжлэгч нь 2 орцонд цагаан замаска хийсэн гэж тайлбарлан 19 564 320 төгрөг гаргуулахаар шаардсан боловч түүний энэхүү тайлбар баримтаар тогтоогдохгүй, харин хариуцагч нь 1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар талд нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар авагдсан 1 орцонд цагаан замаска хийсэн талаарх ажлыг хүлээж авсан баримтад маргахгүй, энэ ажлыг хийсэн болохыг зөвшөөрнө гэж тайлбарласан тул 1 орцны цагаан замаска хийсэн ажлын хөлсөнд 9 782 160 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг,

нэхэмжлэгч шаврын ажлын хөлсөнд 10 766 400 төгрөгийг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шаврын ажил хийгээгүй гэж маргасан боловч 1 дүгээр хавтаст хэргийн 224 дүгээр талд авагдсан тус компанийн инженер Г.Шинэцэцэгийн гарын үсэг зурсан “Шаврын ажлын гүйцэтгэл” гэх баримтыг үгүйсгээгүй бөгөөд дээрх баримтаар “” ХХК нь 105 АБ блок 4 орцны 80 айлын орон сууцны барилгын ариун цэврийн өрөөнд 1112.07 м2 шаврын ажил хийсэн болох нь тогтоогдож байх тул дээрх хэмжээг талуудын гэрээгээр тохиролцсон 6000 төгрөгөөр тооцож 6 672 420 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг,

нэхэмжлэгч ариун цэврийн өрөөний өрлөгийн хөлсөнд 3 992 400 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гипсэн хана хийсэн тул өрлөг огт хийгээгүй гэж маргасан боловч нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 4000 ширхэг тоосго, 1 машин хайрга, 5 тонн цемент, 1 машин элс шаардах хуудсаар шаардсаныг хариуцагч тал олгосон баримт 1 дүгээр хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан байх тул шүүх өрлөгийн ажил хийсэн байх боломжтой гэж дүгнэсэн бөгөөд харин 3 992 400 ажлын хөлс тооцогдсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2 544 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах нь зүйтэй гэж үзэж, дээрхийг нэгтгэн нийт 24 496 080 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 15 324 540 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн нэхэмжлэгч “Хурдремикон” ХХК-д холбогдуулан гаргасан хийсэн ажлын доголдол, ажлаа хугацаандаа хийж гүйцэтгээгүй буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохиролд 16 750 000 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийн тухайд хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг дүгнэсэн протоколыг эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж дүгнэх боломжгүй байна.

 

Түүнчлэн “Хурдремикон” ХХК-ийн гэрээний дагуу хийсэн ямар ажил доголдолтой байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд гэрээний 1.2-т “...гүйцэтгэх, хүлээлгэн өгөх үүргийг харилцан хүлээнэ”, 4.1, 4.2, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.3-т заасан эрх, үүргийг хариуцагч “” ХХК-иас хэрэгжүүлж, доголдлыг арилгуулахаар тодорхой арга хэмжээ авсан болох нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 21 434 770 төгрөгөөр ихэсгэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 265 124 төгрөг төлөхөөс 262 085 төгрөг илүү төлсөн байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 1 011 757 төгрөгийн 262 085 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 280 430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “” ХХК-иас 24 496 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 324 540 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “” ХХК-иас гэрээнээс учирсан хохирол 16 750 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч “” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 011 757 төгрөгийн 262 085 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 280 430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ