Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар  2024/ШЦТ/­­­­67

 

 

 

 

    

     

 

 

        2024             05                 31                                                    2024/ШЦТ/­­­­67                                              

                                           

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Т.С,

Шүүгдэгч: Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.Бхолбогдох ******************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зорчигч тээврийн нэгдэлд автобусны жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, тоосго 14 гудамж 283 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч.Б /Регистрийн дугаар:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн дансанд орлого буюу Д.Самбуудоржийн эзэмшлийн 14.800.000 төгрөг орж ирснээс 7.000.000 төгрөгийг Д.Самбуудоржид буцаан шилжүүлж, 7.800.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэглээндээ зарцуулсан буюу завшиж, Д.Самбуудоржид 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б нь мэдүүлэхдээ: ‘’Мэдүүлэг байхгүй.’’ гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.С нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Ч.Баярсайханд холбогдох 2429000140014 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ч.Баярсайхан нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн дансанд орлого буюу Д.Самбуудоржийн эзэмшлийн 14.800.000 төгрөг орж ирснээс 7.000.000 төгрөгийг Д.Самбуудоржид буцаан шилжүүлж, 7.800.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэглээндээ зарцуулсан буюу завшиж, Д.Самбуудоржид 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон өнөөдөр хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралд шинжлэн судалсан Самбуудоржийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, хохирогч Самбуудоржийн мэдүүлэг, яллагдагч Баярсайханы мэдүүлэг, гэрч Жигжидсүрэн, Ууганцэцэг, Гантулга нарын мэдүүлэг, Начин заан компанийн гэрээ, Баярсайханы эзэмшлийн хаан банкны дансны хуулиуд, хохирогч Самбуудоржийн хаан банкны дансны хуулга, Бүдрагчаа овогтой Гантулгын хаан банкны дансны хуулга, Баярсайханы дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай агууллагын хувьд зөрөөгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрх ашгийг хязгаарласан зүйл тогтоогдоогүй тул үнэн зөв баримт гэж үнэлж байна. Иймд шүүгдэгч Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ч.Баярсайхан нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Ч.Баярсайханы гэм буруугийн шүүх хуралдааныг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Баярсайханы үйлдсэн гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдал, өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Баярсайхан нь баривчлагдсан хоноггүй. Шүүгдэгч нь 9 хоног цагдан хоригдсон. Мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болно.’’ гэв.

Д.Самбуудоржийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 9-р тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Самбуудоржийн “...би өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг 48 минутад Жаргалсайхан гэх ахынхаасаа зээлсэн мөнгөө шилжүүлэх гээд фейсбүүк чатаар дансыг нь авсан юм. Тэгээд ахын фейсбүүк чатаар явуулсан 5375047605 тоот дансыг утсан дээрээ хуулж аваад нэрийг нь харалгүй Хаан банкны интернэт банкаар орж өөрийн хуулж авсан данс руу 14.800.000 төгрөг шилжүүлчихсэн. Би тухайн үедээ өөрийгөө шилжүүлчихсэн гэж бодоод байж байсан чинь Жаргалсайхан ах над руу 16 цагийн үед залгаад мөнгө чинь ороогүй байна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн данс руу ороод хуулгаа шалгаад үзсэн чинь 5100318365 тоот данс руу хийчихсэн байсан. Би тухайн үед гайхаад ахын явуулсан дансыг харсан чинь 5375047605 тоот данс байсан...Би тухайн 5100318365 тоот данс руу 11 цаг 48 минутад 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тухайн дансыг интернэт банк дээр хийж үзэхэд Чанцал овогтой Баярсайхан гэх нэр гарч ирж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.Баярсайханы "...маргааш нь үлдсэн мөнгө андуурсан хүн рүү явуулсан. Андуурсан хүн рүү 7 сая төгрөг явуулсан 7,800,000 төгрөгийг үрсэн байсан. 7,800,000 төгрөгийг өөрийн хүнээс зээлсэн мөнгө, архи дарс уусан. Би буудалд архи уусан. Ганцаараа архи уусан, нөгөө мөнгөнөөсөө архи авч уусан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Жигжидсүрэнгийн "...би иргэн Баярсайханыг мэдэхгүй. Сайхнаа гэдэг нь манай үеэл бөгөөд Сайханчимэг гэдэг хүн байгаа. Автобазад жолооч ажилтай. Баярсайхан Сайханчимэг нар танилууд байх. Манай хамаатан Сайханчимэг надаас 250.000 төгрөг 2023 оны 11 дүгээр сарын 15-наас хойш гуйхаар нь би зээлсэн юм. Би ямар данс руу мөнгөө хийснээ санахгүй байна. Надад нэг данс өгөхөөр нь тухайн данс руу явуулсан.. Дараа нь надад мөнгөө өгөхдөө дансныхаа дугаарыг явуулчих гэхээр нь дансаа өгөөд мөнгө орсон юм. Сайхнаа гэсэн утгатай 250.000 төгрөг орж ирсэн юм. Энэ мөнгө 2023 оны 12 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед явуулсан байсан. 11адад 510- 318365 гэсэн тоот данснаас шилжүүлсэн байсан. Би тухайн үед мөнгө орсон гэдгийг мэдэж байсан боловч ямар данснаас явуулсан болохыг мэдэхгүй байна...Сайханчимэг гэдэг эмэгтэй автобаазад ажилладаг энэ дүү надаас зээлсэн харин 250.000 төгрөгийг удаалгүй хийсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Ууганцэцэгийн “...Манай начин заан барьцаалан зээлдүүлэх газарт иргэн Баярсайхан ээмэг байршуулсан байсан ба эд зүйлээ УБ хот БГД-ийн Начин заан барьцаалан зээлдүүлэх газар иргэн Баярсайхан өөрөө ээмэг барьцаалан 270.000 төгрөг авсан. Тус ээмгийг 2023 оны 03 дугаар сарын 07-ний өдөр барьцаалан зээлдүүлж 270.000 төгрөг авсан юм. Гэвч энэ эд зүйлээ 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөнгөө шилжүүлээд зээлээ хаасан. Эд зүйлээ 2023 оны 12 дугаар сарын 06-ний өдөр ирээд эд зүйлээ өөрийн биеэр ирж авсан. Баярсайхан өөрөө ээмэг барьцаалан зээлдүүлээд мэнгийг данснаас явуулж зээлээ хаасан. Ямар данснаас явуулсан бэ гэхээр 51003118365 тоот данснаас мөнгөө шилжүүлсэн байсан. Энэ данс Баярсайхан гэгчийн өөрийн данс байсан. Өмнө зээл авч байсан зээлийн түүх байхгүй байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

  “Начин заан” ХХК-ийн 2023.03.07-ны өдрийн зээлийн гэрээ /270.000 төгрөг/ хавтаст хэргийн 38 дахь тал/

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Гантулгын “...би өөрөө УБ хотын автобус базад жолооч ажилтай. Баяраа ах манай баазад жолооч ажилтай. Баяраа ах надаас 2023 оны 10-11 дүгээр сарын сард байна уу 60.000 төгрөг зээг-.эн бөгөөд эм авах гэсэн юм гэж хэлээд мөнгө зээлсэн юм. Тэгээд 20 хоногийн дараа зээлсэн мөнгөө авах гэсэн юм гэхэд за өгий гэж хэлээд, мөн уучлаарай гэж хэлээд 70.000 төгрөг явуулсан юм. Ямар данснаас явуулсан бэ гэхээр сайн мэдэхгүй байна. Өөрийнхөө данснаас явуулсан байх. Миний 5015100117 тоот данс руу 70.000 төгрөг хийсэн. Энэ мөнгийн хэзээ хийсэн бэ гэхээр цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. Данс хуулга шүүх боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

Чанцал овогтой Баярсайханы эзэмшлийн Хаанбанкны 5100318965 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 46 дахь тал/

Сэрээтэр овогтой Батсайханы эзэмшлийн Хаанбанкны 5429824482 тоот
депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 48 дахь тал/

Начинзааны эзэмшлиин Хаанбанкны 5111316989 тоот депозит дансны
дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 52-73 дахь тал/

Баярсайхан овогтой Жигжидсүрэнгийн эзэмшлийн Хаанбанкны
5094133332 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 78 дахь тал/

Дорлигжав овогтой Самбуудоржийн эзэмшлийн Хаанбанкны 5073166432
тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 80 дахь тал/

Бүдрагчаа овогтой Гантулгын эзэмшлийн Хаанбанкны 5015100117 тоот
депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 82 дахь тал/

      Чанцал овогтой Баярсайханы эзэмшлийн Хаанбанкны 5100318965 тоот
дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 83-87 дахь тал/
зэрэг болно.

       Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхээс тогтоосон үйл баримт

     Шүүгдэгч Ч.Баярсайханы данс руу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Самбуудоржоос 14,800,000 төгрөгийг андуурч шилжүүлснээс шүүгдэгч Ч.Баярсайхан нь 7,000,000 төгрөгийг хохирогч Д.Самбуудоржид буцаан шилжүүлж, үлдэгдэл 7,800,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэглээндээ захиран зарцуулжээ.

             Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 2. Нотлох баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлахаар тооцуулсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, тодруулсан байх тул шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх дүгнэв.

      3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

      Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

  1. Эрх зүйн дүгнэлт

  Шүүгдэгч Ч.Баярсайхан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

           Шүүгдэгч Ч.Баярсайханы хийсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судлахаар тооцуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.              

           Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.  

Иймд, шүүгдэгч Ч.Баярсайханы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирчээ.

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч Ч.Баярсайхан нь хохирогч Д.Самбуудоржид 8,000,000 /найман сая/ төгрөг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 130 дахь тал/ 

Иймд, шүүгдэгч Ч.Баярсайхан нь хохирогч Д.Самбуудоржид баримтаар нийт 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Ч.Баярсайхан нь “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Баярсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баярсайханы цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 135,000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг хасаж түүний торгох ялын хэмжээг 465,000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б оногдуулсан 465,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 9 /ес/ хоног цагдан хоригдсон хоногтой, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Б нь хохирогч Д.С 15,000,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

     Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бцагдан хоригдсон 9 /ес/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 135,000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг хасаж түүний торгох ялын хэмжээг 465,000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ба оногдуулсан 465,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 9 /ес/ хоног цагдан хоригдсон хоногтой, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Б нь хохирогч Д.С 15,000,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАТМӨНХ