Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Ш.Баярбилэг,

Шүүгдэгч А.Мөнхжин, түүний өмгөөлөгч Н.Жамъяандорж /ҮД:1284/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хольдог овогт Адилбишийн Мөнхжинд холбогдох эрүүгийн 201701000011 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 34б байрны 10 тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, ОЭ91040517 регистрийн дугаартай,  Хольдог овогт Адилбишийн Мөнхжин. 

 

Шүүгдэгч А.Мөнхжин нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар сургуулийн орчимоос 1971 оны Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий 2,5987 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 34б байрны 10 тоот орон сууцанд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мөнхжин мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. Би одоо ажилгүй байгаа. Энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор ажлаас маань чөлөөлсөн. Энэ хэргийн улмаас би ажилгүй болсон. Маш их гэмшиж байна гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Мөнхжингийн өгсөн:

            “... Би 2016 оны 6 дугаар сарын 15-ны үед Эрдэнэт хот руу ээжийн бие  муу байсан учраас асрах гэж явсан. 7 дугаар сургуулийн хажуугаар ... өнгөрч байгаад нэгээ өвч гэх зүйлийг хараад гялгар уутны ёроолоор жаахан хэсгийг түүгээд, тэндээ хэрэглэж үзэлгүйгээр халаасандаа авч явсан. Тэгээл хотод ирээд гэрийнхээ орны хажуу завсраар хийгээд мартсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Болорцэцэгийн өгсөн:

“... Би 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 11 цагийн үед гэрээ цэвэрлэж байтал жижиг өрөөний орны зүүн булангийн матрасны хажуу талд 10 төгрөгийн гялгар уутанд боочихсон жижигхэн хар зүйл байсан. ... нөхөр Мөнхжин рүү залгаж ... энэ чинь өвс юм уу гэсэн. Тэгтэл тийм гэсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ... Хэзээ, хаанаас, хэнээс олж авч ирсэн гэдгээ хэлээгүй. Харин би цагдаад дуудлага өгчихсөн шүү гэхэд би өөрөө түүсэн шүү дээ гэж л хэлсэн ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 321 дугаартай:

            1. Шинжилгээнд ирүүлсэн “2016.12.17. БГД-н 3-р хороо 34Б байрны 10 тоотод хар тамхи байна гэх хэргийн ХГҮ-р хураан авсан өвс мэт зүйл Мөрдөн байцаагч: д/ч Х.Батхишиг Крим.мэргэжилтэн: а/д Б.Отгондалай” гэсэн хаягтай ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйлийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 44-р хуудас/,

 

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 123 дугаартай:

            1. А.Мөнхжин нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

            2. 3. А.Мөнхжин нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

            4. А.Мөнхжин нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            5. А.Мөнхжин нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            6. 7. Мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтэй гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. А.Мөнхжинд мансууруулах бодисын хамааралтай гэх  шинж тэмдэг одоогоор үгүй байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудас/

 

  - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 7-11-р хуудас/

  - Хүний биед үзлэг хийж мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх-н 23, 25-р хуудас/

- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 28-32/

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 33/ зэрэг баримууд болон

 

шүүгдэгч А.Мөнхжингийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Г.Болорцэцэгийн өгсөн:

“... Мөнхжин бага насаа эцэг эхийнхээ гар дээр өсөж хүмүүжсэн. Бид хоёр 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж тусдаа гарсан. 1 нас 8 сартай охинтой. Мөнхжин Эрдэнэт хотын 10 жилийн бүрэн дунд сургуулийг 11-р анги төгсөөд Эрдэнэт хотын Шинжлэх ухаан технологийн их сургуульд суралцаж байгаад сургуулиасаа гарсан. 2012 оны 10 дугаар сард Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хаагаад 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл ШШГЕГ-н харъяа хорих 403-р ангид хянагч ажил хийж байгаад 2016 оны 3 дугаар сараас Зэвсэгт Хүчний 032 дугаар ангид энгийн алба хаагчаар, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний 150 дугаар ангид шилжин очиж дэд ахлагч цолтой буудагч хийсэн. Зан байдлын хувьд даруухан, уурлаж уцаарлаад байдаггүй, хүнтэй нийтэч, хурдан  найзалж нөхөрлөдөг, дуу бүжиг спортод авъяастай, олон тэмцээнд амжилттай оролцож шагнал медал авдаг байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р  хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Р.Адилбишийн өгсөн:

“... Манай хамгийн бага хүү Мөнхжин. Бага насаа Орхон аймагт өнгөрүүлсэн. Зан байдлын хувьд нилээд хөдөлгөөнтэй, урлаг спортоор хичээллэдэг, спортод их сонирхолтой, морин хуур тоглодог, дуулна, бүжиглэнэ. Элдэв янзын ааш авир гэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

 

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 90/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-118/,

- Хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-111/,

- Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хуулбар /хх-104-110/,

- Шагналын талаарх баримтууд /хх-н 119-120/

- Бүрэн дунд болон суурь боловсролын гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-н122-130/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 131/

- АСАП сангийн лавлагаа /хх-н 19-22/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч А.Мөнхжин нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар сургуулийн орчмоос 1971 оны Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий 2,5987 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 34б байрны 10 тоот орон сууцанд хадгалсан болох нь:

            мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч А.Мөнхжингийн “...Би 2016 оны 6 дугаар сарын 15-ны үед Эрдэнэт хот руу ээжийн бие  муу байсан учраас асрах гэж явсан. 7 дугаар сургуулийн хажуугаар ... өнгөрч байгаад нэгээ өвч гэх зүйлийг хараад гялгар уутны ёроолоор жаахан хэсгийг түүгээд, тэндээ хэрэглэж үзэлгүйгээр халаасандаа авч явсан. Тэгээл хотод ирээд гэрийнхээ орны хажуу завсраар хийгээд мартсан байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна ...” гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад гэрч Г.Болорцэцэгийн мэдүүлсэн “... Би 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 11 цагийн үед гэрээ цэвэрлэж байтал жижиг өрөөний орны зүүн булангийн матрасны хажуу талд 10 төгрөгийн гялгар уутанд боочихсон жижигхэн хар зүйл байсан. ... нөхөр Мөнхжин рүү залгаж ... энэ чинь өвс юм уу гэсэн. Тэгтэл тийм гэсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ... Хэзээ, хаанаас, хэнээс олж авч ирсэн гэдгээ хэлээгүй. Харин би цагдаад дуудлага өгчихсөн шүү гэхэд би өөрөө түүсэн шүү дээ гэж л хэлсэн ... гэх” мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 321 дугаар дүгнэлт,  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мөнхжинд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч А.Мөнхжинг Сэтгэцэд нөлөөлөх бодис-ын тухай 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцийн 2 жагсаалтанд заагдсан сэтгэцэд нөлөөлөх  Дельта-9 тетрогидроканнабинол бодис агуулсан 2,5987 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 34б байрны 10 тоот орон сууцанд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Мөнхжинд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх  болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Мөнхжинд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.              

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар уутны хамт 3.3 грамм /2.5 грамм цэвэр жинтэй/ дельта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Хольдог овогт Адилбишийн Мөнхжинг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг /ургамал/ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхжинг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Мөнхжинд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар А.Мөнхжинд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар уутны хамт 3.3 грамм /2.5 грамм цэвэр жинтэй/ дельта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Мөнхжинд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Мөнхжинд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ