Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар    109/ШШ2022/0094

 

 

 

 

 

 

 

                                     109/ШШ2022/0094

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “М” ХХК  нарын хоорондын

Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоох, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” бие даасан шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Г.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/352 дугаар захирамжийн дагуу 0.12м2 газрыг зочид буудлыг зориулалтаар Тээвэрчдийн гудамж 8, 824 гэх байршил бүхий газарт 15 жилийн хугацаатай эзэмшиж байжээ.

2. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар байгуулагдсан төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэн иргэн Б.Бт эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүйд тооцсон байна. Ийнхүү иргэн Г.Баас А/45 дугаар захирамжид холбогдуулан маргаан үүсгэж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Б миний бие Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 тоот захирамжаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тээвэрчдийн гудамжны 8-824 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 6513010422 дугаар бүхий, зочид буудлын зориулалттай 1200 м2 газрыг 18 жилийн хугацаатай 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 000057634 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр эзэмшдэг билээ. Миний бие газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байгаа болно. Гэтэл Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжаар тус газрыг иргэн Г.Б надад эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/352 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүйд тооцон, надад эзэмшүүлсэн газар эзэмших гэрчилгээг хүчингүйд тооцож, гэрээг дуусгавар болгон газрын кадастрын мэдээллийн сангаас хасалт хийхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үүрэг болгож шийдвэрлэсэн. Уг захирамжийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг тухайн үед гарсан даруйд нь огт мэдээгүй, надад таны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамж гарсан шүү гэж аль нэг төрийн байгууллага, албан тушаалтан мэдэгдэж хэлээгүй бөгөөд миний бие өөрийн биеэр газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар очиж уулзахад таны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шүү гээд уг захирамжийг өгсөн. Уг захирамжийг 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр мэдсэн бөгөөд тухайн өдрөө гарын үсэг зуран хүлээн авсан болно. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон бие даасан шаардлагад өгсөн тайлбартаа:

4.1. “Нэхэмжлэгч Г.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаартай захирамжаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тээвэрчдийн гудамжны 8-824 тоот хаягт байршилтай 6513010422 нэгж талбарын дугаартай зочид буудлын зориулалттай 1,200 м.кв газар буюу уг маргаан болоод байгаа газрыг 18 жилийн хугацаатай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 000057634 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр хууль ёсны дагуу эзэмшдэг байгаа. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 тоот захирамжаар тус газрыг иргэн Г.Бт эзэмшүүлснийг Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 тоот захирамжийн 1 дэх заалтаар хүчингүй болгож, гэрээг дуусгавар болгож газрын харилцааны мэдээллийн сангаас хасалт хийхийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасан шийдвэр гаргасан.  Дээрх захирамжийг Г.Б тухайн үед огт мэдээгүй. Надад таны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шүү гэж аль нэг албан тушаалтан, төрийн байгууллагаас мэдэгдээгүй. Өөрийн биеэр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар очоод таны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шүү гээд дээрх захирамжийг өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би уг захирамжийг мэдсэн бөгөөд тухайн өдрөө хүлээн авсан гэж гарын үсэг зурсан гэж тайлбарладаг. Уг тайлбар нь нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтаар нотлогдож байгаа. Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/45 тоот захирамжаар Г.Бын газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т зааснаар газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах; мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно гэж заасан хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон. Архангай аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Г.Быг газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай зохистой ашиглаж байгаад хяналт тавих, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг арилгах шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах эрхийг Архангай аймгийн Засаг даргад хуулиар олгосон. Нэхэмжлэгч Г.Бын хувьд уг өөрийн эзэмшлийн газраа үр ашиггүй, хамгаалалтгүй орхигдуулсан, мөн хууль тогтоомжид харшилсан үйлдэл, гэрээнд заасан зөрчил гаргаагүй байхад тус хуулийн зохицуулалтыг ашиглан газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон уг үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл юм гэж үзэж байгаа юм. Гэтэл аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Г.Бын газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргахдаа Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, тухайлбал газар эзэмшүүлэх тухай Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримтлаад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байгаа юм. Архангай аймгийн Засаг даргын захирамж нь уг үйлдлээр үндэслэлгүй захирамж гаргасныг харуулж байгаа юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар хуульчилсан. Тэгэхэд Архангай аймгийн Засаг дарга уг хуулийн зүйл заалтыг огт хэрэглээгүй. Зөвхөн газар эзэмшүүлэх шийдвэр гаргах хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь Архангай аймгийн Засаг даргын захирамж үндэслэлгүй гарсан гэдгийг харуулж байгаа юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан заалтууд нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болох ба Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан газар эзэмшигч, ашиглагчаас газар түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай зохистой ашиглаж хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэсэн хуулийн зохицуулалт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд байхгүй гэдгийг өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Б нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зөрчлийг огт гаргаагүй. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдлуудаас аль нэг зөрчлийг нь гаргасан тохиолдол байхгүй байхад газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож байгаа Архангай аймгийн Засаг даргын захирамж нь хууль зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан.. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны актыг биелүүлэхээр хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг эхийн нэр, өөрийн нэрийг тодорхой заасан байх шаардлагатай. Гэтэл Б.Б гэж буруу бичигдсэн байгаа нь захиргааны актыг гүйцэтгэхдээ тодорхой бус гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

4.2. “Гуравдагч этгээдийн бие даасан 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэгдүгээрт 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 тоот захирамжийг хууль бус байсныг тогтоолгох, хоёрдугаарт Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох гэсэн 2 шаардлага гаргасан. Энэ 2 захирамж нь хоёулаа нэхэмжлэгч Г.Бтай холбоотой гарсан захирамжууд байгаа. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/352 тоот захирамжаар иргэн Г.Бт газар эзэмших эрх олгосон захирамж байгаа. Энэ захирамжийг хүчингүй болгуулъя гэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа. Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан газар эзэмших шийдвэр олгох хуулийн зохицуулалтыг хэрэглэж иргэн Г.Бт газар эзэмших эрх олгосон. Г.Б өөрөө хүсэлт гаргаж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарласан. Энэ нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болсон үйл явдал байгаа. Үүний дагуу Г.Б оролцож, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/352 тоот захирамжаар иргэн Г.Б уг газрыг эзэмшсэн нь хууль ёсны үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ... Иймд гуравдагч этгээдийн бие даасан 2 шаардлагыг дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

5. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: 

 

5.1. “2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн аймгийн Засаг даргын А/45 дугаар захирамжаар Г.Бын газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Ингэхдээ Галбадрах овогтой Бын овгийн эхний үсгийг “Б” гэж бичсэн байна. Энэ нь захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэл болж байна. Монгол Улсын асаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж заасан байдаг. Ийм учраас иргэн Г.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

5.2. “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. “М” ХХК нь уг маргаан бүхий газрыг 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/260 дугаар захирамжаар эзэмшиж байсан боловч тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Мөнхнасан нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан байсан. Улмаар Мөнхнасан нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн а/352 дугаар захирамжаар иргэн Г.Бт маргаан  бүхий газрыг эзэмшүүлсэн байсан. “М”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Засаг даргад холбогдох Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн а/507 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамж авагдсан байсан. Үүнийг нэхэмжлэгч талаас мэдэж байсан ч хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй байна. Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/45 захирамжаар  2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/507 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл  болон бие даасан шаардлагууд өгсөн тайлбартаа:

 

6.1. “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьсан зүйлтэй давхцаж байгаа учраас аймгийн Засаг дарга тухайн маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэхээр шийдвэр гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Өөр тайлбар байхгүй.” гэв.

 

6.2. “Аймгийн Засаг даргын зүгээс Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу тухайн гаргасан захирамжийг хүчингүй гэж тооцсон бол өөрөө эсхүл дээд шатны албан тушаалтан хүчингүй болгох эрхтэй гэж заасан байдаг. Энэ хуулийнхаа хүрээнд хуулийг хэрэгжүүлж ажилласан байна. Бие даасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

 

7. Гуравдагч этгээд “М” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон бие даасан шаардлагадаа:

7.1. “... Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага бүхий маргаанд “М ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаа. Гэтэл  уг маргаанд оролцогч хариуцагч тал болох Архангай аймгийн Засаг дарга Батжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул гуравдагч этгээдийн талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 22.3 дахь  хэсэгт заагдсан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож шаардлага гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. “М” ХХК нь уг маргаан бүхий газрыг 2013 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн А/260 тоот захирамжаар эзэмшиж байсан. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь 2017оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 тоот захирамжаар “М” ХХК-ний эзэмшиж байсан газар эзэмших эрхийг цуцалсан байсныг мэдээгүй. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар гуравдагч этгээдэд аймгийн газрын алба мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, мэдэгдэл хүргүүлээгүй.Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/352 тоот захирамжаар иргэн Г.Бт маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 33.1.2 дах хэсэгт заасныг зөрчин эзэмшүүлсэн байсан . Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нь 2021 оны 1 дүгээр сарын 26-ны  өдрийн А/45 тоот захирамжаар Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/352 тоот захирамжийн үйлчлэлийг хүчингүй болгосон. Энэхүү захирамж нь хэдийгээр нотлох баримтад тулгуурласан, үндэслэл бүхий захиргааны акт байсан боловч 2021 оны 08 дугаар 20-ны өдөр шинээр томлигдсон Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал нь өмнөх дарга Д.Золжаргалтай үүсгэсэн ес хонзон, хувийн таарамжгүй харилцааны улмаас аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/507 тоот захирамжаар аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26 ны өдрийн А/45 тоот захирамжийг хүчингүй болгосон байна. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаартай захирамжаар аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож гуравдагч этгээдийн газар эзэмших хууль ёсны эрхийг дахин сэргээсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамж нь хууль бус байсан болохыг тогтоолгох нь зүйтэй байна. Энэхүү бие даасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт тооцогдох үндэслэлийг бий болгож байна.”, .. Нэхэмжлэгч тал 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл шүүхэд захирамжийг хүчингүй болгох тухай шаардлага гарган хариуцагчаар Архангай аймгийн Засаг даргыг татан оролцуулж маргаж эхэлсэн байдаг. Гэтэл хэрэг маргаан шийдэгдэж дуусаагүй үед буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А/666 дугаар захирамжаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн заалтуудыг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулсан акт болсон байна. Архангай аймгийн Засаг даргын А/666 захирамжийг гаргахдаа уг захиргааны актын үйлчлэлд өртөж буй этгээд болох гуравдагч этгээдэд мэдэгдээгүй, хуульд тусгайлан заасан  үндэслэл тусгагдаагүй зэрэг хууль бус үйлдлүүдэд тооцогдох зөрчлүүд үүссэн байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 тоот захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 106.3.1. дэх хэсэгт заагдсанаар хууль бус захиргааны актад тооцож, хүчингүй  болгох нь зүйтэй байна.” гэжээ.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон бие даасан шаардлагуудад өгсөн тайлбартаа:

8.1. “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-ээр гаргасан зүйл өөрөө 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасантай нийцнэ. Захиргааны актыг илт хууль бус болохыг тухай тогтоож өгнө үү гэсэн энэ үндэслэлээр 106 дугаар зүйлийн 106.3.1-ээр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэж шаардаад байгаа юм. Гэтэл илт хууль бус гээд өөрсдөө Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-ээ бариад овгийн “Г” үсгийг “Б” үсгээр бичсэн техникийн алдаатай адилтган хэрэглэдэг зүйлийг яриад байгаа юм. “Г” үсгийг “Б” үсгээр бичсэн нь хүчингүй болгох үндэслэл юм гээд Н.Батжаргал нь 2 дахь тайлбар дээрээ оруулаад ирсэн. ..Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 гээд заасан. Засаг дарга өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгоно, бие даасан захирамж гаргах эрх үүрэгтэй. Энэ заалтыг хэрэглэсэн байна. Газрын тухай хууль гээд тухайлан зохицуулсан харилцааг нарийвчилсан зохицуулсан хэм хэмжээ рүү ороод ирэхээр 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг дурдаад өгчихсөн байгаа юм. Гэтэл 33 дугаар зүйлийн 33.5 нь 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Төсөл сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагаа явагдсан тохиолдолд 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг хэрэглэнэ. 33 дугаар зүйлийн 33.5-д Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу “төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж тодорхой заагаад өгчихсөн, 33 дугаар зүйлийн 33.5-ийг хэрэглээгүй байгаа нь 2018 оны 11 дүгээр сарын ажлын хэсгийн хуралдаанаар тодорхой яриад байгаа байхгүй юу. Нэгдүгээр хавтаст хэргийн 138 дугаар хуудаст 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 тоот захирамжаар “Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай” ажлын хэсэг томилсон. Н.Мэндсайхан, Н.Лхагвасүрэн гэсэн хүмүүсийг томилсон. Гэтэл эдгээр хүмүүс болох ажлын хэсэг 12 дугаар сард хуралдсан уу хуралдсан. Хуралдаад үнэлгээ хийчихье, гэхдээ эд нар Г.Б, “Батзүрх” ХХК гэдэг 2 компани орж ирсэн. Энэ хоёр болохгүй байна, яг юунаас эх үүсвэрээ авч, яг яах нь 33 дугаар зүйлийн 33.5-д нийцэхгүй байна. Тийм учраас яг ямар хөрөнгөөр хийх гээд байгаа нь тодорхойгүй, нэг барилгын архитектур зураг төсөл гээд оруулаад ирчихсэн, энэ нь шаардлага хангахгүй байна гэдэг. Н.Золжаргал гэрчийн мэдүүлэг байна. Гэрчийн мэдүүлгийг нэгэнт хууль сануулж авсан тогтвортой мэдүүлэг гэж үзнэ. Нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. 70 дугаар зүйлийн 70.1.1-т зааснаар үүнийг нотлох баримтаас хасуулчихгүй яасан юм бэ. Хасуулах хүсэлт гаргаагүй. Энэ нь өөрөө нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгааг харуулаад байгаа юм....  Төсөл сонгон шалгаруулалт болсонгүй, хууль дүрэмд заагдсаны дагуу явагдсангүй, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралтын 9, 10 дугаар хэсэгт заагдсан шаардлагыг хангасангүй гэдэг талаар бүгдээрээ ярилцчихсан. Бүгдээрээ ярилцаад 2018 оны 12 дугаар сарын ажлын хэсгийн хуралдаан дээр дүгнэсэн. Үүнээс хойш нэг ч хуралдаан болсон тэмдэглэл байхгүй, нэг ч удаа Г.Б болон “Батзүрх” ХХК 2 этгээд оролцсон төсөл сонгон шалгаруулалт болсон гэх үйл баримт байхгүй. Тэгэхээр Засаг дарга өөрөө захирамж гаргасан нь зөв болчихоод байгаа юм. Засаг даргад хандаад яагаад миний Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг эдлүүлсэнгүй вэ гээд хандаагүй байхгүй юу. Сонсох ажиллагаа хийсэнгүй, нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулсангүй гэж хандаагүй. Энэ тухай нэхэмжлэл дээрээ ч дурдаагүй. Тэгэхээр энэ өөрөө нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байгааг харуулаад байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.8 дахь хэсэгт заагдсан шаардлага хангагдсан гэдэг байдал харагдаад байгаа юм. 33 дугаар зүйлийн 33.1.2-ийг хууль тогтоогч нар 2007 оны хуульд тусгаж өгсөн. Гэхдээ үүнийг бүрэн төгс эцсийн байдлаар маргаангүйгээр шийдвэрлэхийн тулд үүнийг 2016 оны нэмэлт өөрчлөлтөөр 33 дугаар зүйлийн 33.5 гэж оруулж өгсөн. Бүр тодорхой, төсөл сонгон шалгаруулалтад оролцохын тулд яах ёстой юм бэ гэдгийг зааж өгөөд Засгийн газрын тогтоолыг гаргаж байсан. Газрын дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтыг хэрхэн яаж явуулах талаар оруулж өгсөн. Үүнийг орон даяар мөрдөнө. Мөрдөөгүй байх юм бол шаардлага хангаагүй гэж үзнэ. Гэтэл энэ дээр нэгэнт нийтийн ашиг сонирхол буюу мөн заавал сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөл байдал тогтоогдсон уу гэвэл тогтоогдсон байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заагдсан нөхцөл байдлууд тогтоогдсон байдаг. Тухайн үед Засаг даргадаа хандаад ч юм уу А/507 тоот захирамжийг хүчингүй болгох эрх нь нэхэмжлэгчид байсаар байтал 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр  хүчингүй болонгуут нь ердөө 2 хоногийн даар би мэдчихлээ гээд гүйгээд ороод ирж байгаа юм. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн баримтаар 05 дугаар сард хашаа барьж, барилгын ус сувгийн газар, барилга хот тохижуулалт бүх газар, одоо тэр захирамж болгон дээр дурдагдаж байгаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Н.Отгонжаргалд дандаа хандаж, энэ хүн бүх хүчинтэй, хүчингүй захирамжуудын биелэлтийг хангадаг хүн байна лээ. Ганцхан аймагт 4, 5 жил хангаад явсан юм байна лээ. Тэр хүн бүгдийг мэдэж байсан. Тэр хүн дээр ороод барилга барих тухайгаа ярилцаад яваагүй. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэдэг чинь 40 дүгээр зүйлийн 40.1.6, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэхэд хангагдчихаж байгаа юм. 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй бол шууд хүчингүй болгоно. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсгийг зөрчсөн гэдэг үндэслэлээр гаргасан Засаг даргын захирамж зөв байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.” гэв.

 

8.2. Бие даасан шаардлага болох “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/352 тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэж байгаа юм. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад гарсан. Энэ тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийж болохгүй байсан. Архангай аймгийн Засаг даргад хандаад энэ захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэж хандах эрх зүйн зохицуулалт байхгүй. Тэгэхээр эхнийх нь шаардлага 106 дугаар зүйлийн 106.3.3-аар гарч ирнэ. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн захирамж нэгэнт хүчингүй болсон захирамж байгаа. Энэ захирамж хууль бус байсан болохыг тогтоох энэ зохицуулалт хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн. Энэ шаардлагын хүрээнд яагаад хууль бус байсан юм бэ гэхээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг Архангай аймгийн нутаг дэвсгэрийн хүрээнд зохион байгуулж байсан боловч 2018 оны 12 дугаар сарын ажлын хэсгийн дүгнэлтээр тэр нь буруу байсан болох нь тогтоогдсон. Төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй болох нь ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээр тогтоогдсон. Ийм байхад 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тухайн төсөл сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан мэтээр “Батзүрх” ХХК нь ямар учраас хөрөнгө оруулалтаа шийдэж чадаагүй ялагдаад, ямар учраас Г.Б нь хаанаас гадаадын хөрөнгө оруулалт олж шийдсэн гэдгээ нотолсон баримтуудаа ирүүлээд төсөл сонгон шалгаруулалт ялсан тухай үйл баримт тогтоогдоогүй байхад Засаг дарга шууд сонгон шалгаруулалтыг зөвхөн 33 дугаар зүйлийн 33.1.2-ийг бариад шийдчихсэн нь буруу байна. ... Засаг дарга өөрийн гаргасан захирамжаа өөрөө хүчингүй болгох эрхтэй юм чинь хүчингүй болгосон захирамжийг чинь харин би одоо хүчингүй болгуулахаар маргаж байна. Яагаад А/666 тоот захирамжийг хүчингүй болгох гээд маргаж байгаа юм бэ гэхээр А/666 тоот захирамж нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн захирамжийг хүчин төгөлдөр, эрх зүйн үйлчлэлийг нь сэргээж өгөөд байгаа юм. Тийм учраас энэ нь хууль бус захирамж болоод байна. Хууль бус үйлдлийг хөхүүлэн дэмжиж байгаа хууль бус үйл ажиллагаа болчихоод байгаа юм. Тийм учраас А/666 тоот захирамжийг хүчингүй болгоод өгчих гэж маргаад байгаа юм. Яагаад гэхээр А/666 тоот захирамж нь М ХХК бас шүүх дээр маргаж байх хооронд гарчихсан захирамж байгаа юм. Шүүх дээр эрх зүйн үйлчлэл нь эцсийн байдлаар хүчин төгөлдөр болсон, болоогүй нь шийдвэрлэгдээгүй шүүх дээр иргэн Г.Бын нэхэмжлэлтэй хэрэг дээр маргаж байхад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гарчихсан. Тэгснээ 10 дугаар сарын 25-ны өдөр дахин эвлэрүүлсэн захирамж гаргаж, шүүхийг хуурах гэж оролдсон боловч тэр нь хүчингүй болсон. Тийм учраас нэгэнт хүчингүй болгочихсон захирамжийг нэг талаас аймгийн Засаг дарга хүчингүй болгоод, нөгөө талаас шүүх дахин хүчингүй болгох ийм утгагүй маргаан байж болохгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрөө хангах боломжгүй шаардлага байна. Харин А/666 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь: уг хэргийн маргааны үйл баримтын тухайд,

2. Нэхэмжлэгч Г.Бын хувьд, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолоор аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны  хавсралт 14 дүгээрт Эрдэнэбулган суманд Булганхангай хороолол Онцгой байдлын газрын урд 0.1200м зочид буудлын зориулалттай газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгохоор баталжээ. /1х.х-н 136/

3. Архангай аймгийн Засаг дарга 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/440 дүгээр захирамжаар 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт дахин явуулахаар шийдвэрлэж, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулан 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 16:00 цагт төсөл сонгон шалгаруулахаар томилжээ. /1х.х-н 140, 2х.х-н 21-27/

 

4. Улмаар дээрх өдөр төсөл сонгон шалгаруулалт явагдаж, Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Булганхангай хороолол, Онцгой байдлын газрын урд зочид буудлын талбайн зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад “Батзүрх” ХХК, иргэн Г.Б нар оролцож,  иргэн Г.Б 53.28 оноо авсан байна. /1х.х-н 146/

 

5. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл дүгнэлт хэсэгт “ ... Булганхангай хороолол Онцгой байдлын урд зочид буудлын зориулалттай 1200м2 газарт “Бат зүрх” ХХК 51.9, иргэн Г.Б 53.2 оноогоор дүгнэгдсэн хэдий боловч уг 2 төсөл нь эскиз зураг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцээгүй, төлөвлөлтийг байршилд хийгээгүй, төсөлд тавигдах ерөнхий шаардлагад 2 төсөл 2 уулаа нийцээгүй гэж үзлээ ...” гэж тэмдэглэжээ. /1х.х-н149-151/

 

6. Архангай аймгийн Засаг дарга 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/352 дугаар захирамжаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр явагдсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан иргэн, аж ахуй нэгж байгууллагын газрын хэмжээ, зориулалт, хугацаа, байршлыг хавсралтаар баталсны 1 дүгээрт Г.Б 0.12м2 газрыг зочид буудлыг зориулалтаар Тээвэрчдийн гудамж 8,824 гэх байршил бүхий газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр баталжээ. /1х.х-н 137/

 

7. Иргэн Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1200м2 газрыг зочид буудлын зориулалтаар эзэмших 000057634 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Мөн 2019, 2020 газрын төлбөрт тус тус 36000 төгрөгийг төлсөн бөгөөд 2021 онд төлөөгүй байна. /1х.х-н 124/

 

8. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга маргаан бүхий 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаар захирамжаар Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар байгуулагдсан төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлгүй, иргэн Б.Бт эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүйд тооцсон байна. /1х.х-н 3/

 

9. Ийнхүү иргэн Г.Баас “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргаан үүсгэж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

10. Улмаар тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 293 дугаартай шүүгчийн захирамжаар иргэн Г.Бын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ. /1х.х-ийн 17-18/

 

11. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн маргаж буй А/45 дугаартай захирамжийг хүчингүй болсонд тооцож, тухайн газрыг өөр иргэн, аж ахуй нэгжид шилжүүлээгүй талаар тайлбар ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү шүүх 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 109/ШШ2021/0041 дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1х.х.-н 28-29, 32, 35-36/

 

12. Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/715 дугаар захирамжаар иргэн Г.Бын газар эзэмших эрхийг дээрх 109/ШШ2021/0041 дүгээр захирамжийн дагуу сэргээсэн боловч 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “М” ХХК-иас гаргасан тус шүүхэд гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг шүүх хангаж, тус шүүхийн шүүгчийн 109/ШШ2021/0041 дүгээр захирамжийг хүчингүй болгож, уг шүүгчийн захирамжийг үндэслэн гаргасан аймгийн Засаг даргын А/715 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэхээр болжээ. /1х.х-н 41-42, 101-104, 112-113, 134/

13. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн хувьд,  Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолоор аймгийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний хавсралт 13 дугаарт Эрдэнэбулган сум Нисэх буудлын чөлөөлөгдсөн талбайд 0.4 га таван одтой зочид буудал, үйлчилгээний зориулалттай газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгохоор төлөвлөжээ. /2х.х-н 11-14, 98/

 

14. Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/98 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт, хугацаа, явагдах өдрийг хавсралтаар баталж, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/197 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг томилсон байна. /2х.х-н 99-103/

 

15. Улмаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах комиссын нэгдсэн дүгнэлтэд 5 одтой зочид буудлын газарт 1 төсөл буюу “М” ХХК-наас ирсэн. 5 одтой зочид буудал байгуулах төсөл нь нийт үзүүлэлтүүдийг 72.1%-ийг хангасан тул уг шалгаруулалтад тэнцсэн болно. Иймд комиссын дүгнэлтээр “М” ХХК-ийн 5 одтой зочид буудал байгуулах төслийг шалгаруулалтад тэнцсэн талаар аймгийн Засаг даргад танилцуулахаар шийдвэрлэв гэж тэмдэглэжээ. /2х.х-н 104/

 

16. Архангай аймгийн Засаг дарга 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/260 дугаар захирамжаар 2013 оны 5 дугаар сарын 27, 29-ний өдрүүдэд явагдсан төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмших эрх авсан аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэмжээ, зориулалт, байршлыг хавсралтаар баталсны 1 дүгээрт “М” ХХК-д 0.4 га газрыг зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. /2х.х-н 93-94/

 

17. Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй  иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгосны дотор 3 дугаарт “М” ХХК-ийн эзэмшиж байсан 4000м2 газар оржээ. /1х.х-н 172/

 

18. Улмаар тус газар нь 2018 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зочид буудал бариих зориулалтаар тусгагдаж, аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн А/352 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар иргэн Г.Бт олгогдсон байна. /1х.х-н 137/

 

19. Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжийн 3 дугаарт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /1х.х-н 154/

 

20. Тус Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/507 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., 29.3 дахь хэсгийг үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна. /1х.х-н 153/

 

21. “М” ХХК нь 2013 онд 40000, 2014-2016 онуудад 40000, 2017 онд 80000 төгрөгийг газрын төлбөрт, 2018-2020 онд төлөөгүй, 2021 онд 120000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн байна. /1х.х-н 124/

 

22. Ийнхүү дээрх маргаан бүхий газрын эзэмших эрхтэй холбоотой асуудлаар иргэн Г.Баас “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “М” ХХК-иас “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоох, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ. /2х.х-н 29-31, 61-63/

 

            23. Нэхэмжлэгч Г.Бын Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн  52.5. дахь хэсэг Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: 52.5.1.-д ”захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан.

 

25. Уг хэргийн маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 9, 10 дугаар заалтыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар байгуулагдсан төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлгүй, Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр Булганхангай хороолол, Онцгой байдлын газрын урд зочид буудлын зориулалтаар 1200м2 газрыг иргэн Б.Бт эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүйд тооцож, иргэн Б.Бт эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, гэрээг дуусгавар болгон газрын кадастрын мэдээллийн сангаас хасалт хийхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /Ч.О/-т үүрэг болгосон байна.

 

26. Улмаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө .. уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ...” гэсний дагуу Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсгийг тус тус үндэслэн тус аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/45 дугаар захирамжийг бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болсонд тооцжээ. /1х.х-н 29/

 

            27. Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч Г.Бын хүчингүй болгуулахаар маргаж буй А/45 дугаар захирамж нь Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжаар хүчингүй болсон, нэгэнт хүчингүй болсон захирамжийг шүүхээс дахин хүчингүй болгох боломжгүй, нөгөөтээгүүр хүчингүй болсон буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

28. Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            29. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоох” бие даасан шаардлагын тухайд:

 

30. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2., 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.2.-д заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр явагдсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан иргэн, аж ахуй нэгж байгууллагын газрын хэмжээ, зориулалт, хугацаа, байршлыг хавсралтаар баталжээ.

 

31.Тодруулбал, уг захирамжийн хавсралтын 1 дүгээрт Г.Б 0.12м2 газрыг зочид буудлыг зориулалтаар Тээвэрчдийн гудамж 8,824 гэх байршил бүхий газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, 2 дугаарт “Газрын зүрх” ХХК-д 0.12 м2 газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар Петровис шатахуун түгээх станцын эсрэг талд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр тус тус заасан байна. /1х.х-н 137/

32. Дээрх А/352 дугаар захирамжийн 1 дэх заалт буюу иргэн Г.Бт олгосон газар эзэмших эрхийг Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаар захирамжаар хүчингүйд тооцжээ.

 

33. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ.”, 17.5. дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ.”, 22 дугаар зүйлийн 22.1. дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.”,  22.3. дахь хэсэгт “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”, 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсэгт Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.3.-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж тус тус заасан.

34. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дурдаад буй 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжийг аймгийн Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр А/45 дугаар захирамжаар хүчингүй болгосон бөгөөд “М” ХХК-ийг тус хэрэгт 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 109/ШЗ2022/0052 дугаар шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татаж, гуравдагч этгээдээс аймгийн Засаг даргын А/352 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд гаргажээ. 

35. Хуулийн дээрх заалтын агуулга, уг хэргийн үйл баримтаас үзэхэд маргаан бүхий А/352 дугаар захирамжийг нэгэнт А/45 дугаар захирамжаар хүчингүй болгосон, мөн А/45 дугаар захирамжийг 2021 оны А/666 дугаар захирамжаар хүчингүй болгосон буюу А//45 дугаар захирамж нь өөрөө үйлчлэх эрх зүйн чадамжгүй захиргааны акт байх бөгөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан нөхцөлийг хангаагүй байна.

36. Тодруулбал, гуравдагч этгээд “М” ХХК-ийг маргаан бүхий А/352 дугаар захирамжид холбогдуулан бие даасан шаардлага гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул А/352 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

37. Нөгөөтээгүүр, гуравдагч этгээд “М” ХХК-ийн хувьд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, улмаар 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болсон захирамжийг хүчингүй болгосон бөгөөд маргаж буй А/352 дугаар захирамж нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гарсан байх бөгөөд А/352 дугаар захирамж гарах тухайн цаг хугацаанд “М” ХХК нь тус газрыг эзэмших эрхгүй этгээд байжээ.

38. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах бие даасан шаардлагын тухайд,

39. Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож, иргэн Г.Б эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ сэргэсэнтэй холбогдуулан газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад үүрэг болгожээ. /1х.х-н 29/

40. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр  “М” ХХК-ийн эзэмшиж байсан 4000м2 газар нь иргэн Г.Бын эзэмшиж байсан 1200м2 газартай бүхэлдээ давхцалтай гэдэг нь тогтоогдсон энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна./1.х.х-н 53-65, 218-225/, /2.х.х-н 8-9/

41. Эдгээрээс дүгнэхэд, хэргийн оролцогч нэхэмжлэгч Г.Б, гуравдагч этгээд “М” ХХК-ийн нарын маргаан бүхий эзэмшил газрын солбицол, байршлыг харуулсан зураг, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, зургаар тогтоогдсон бөгөөд хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмших, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчжээ. /1.х.х-н 187-194/

42. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий А/666 дугаар захирамжийг уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед мэдсэн гэж мэтгэлцсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үгүйсгэж, маргаагүй болно.

43. Түүнчлэн нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан “М” ХХК нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар хэргийг дахин хянан шийдвэрлэхээр болсон.

44. Үүнтэй уялдуулан тус шүүхэд “М” ХХК нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/507 дугаар захирамжид холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэг маргааныг 2022 оны 2 дугаар сарын 18-ний өдрийн 58 дугаар шүүгчийн захирамжаар тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. /1.х.х-н 41-65, 110-112, 2.х.х-н 116-117/,

45. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь дээрх газартай холбоотой асуудлаар “М” ХХК-ийг шүүхэд маргаж буй талаар мэдсэн, улмаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/1157 дугаар албан бичгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хариу тайлбар гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн газар дээр маргаан үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явагдаж байхад хариуцагч аймгийн Засаг дарга нь  2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий А/666 захирамжийг гаргасан нь хууль бус байна.  /1.х.х-н 53-65/

46. Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий  2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий А/666 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл. Захиргааны үйл ажиллагааны зарчим 4.1.-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ. 4.2.-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6. дахь хэсэгт заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчжээ.

47. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4. дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага .. цуглуулна.”, 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт  “Захиргааны акт ...  гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй талаар шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй байна. Энэ талаар хариуцагч тал үгүйсгэж, нотолж чадаагүй болно.

48. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3., 106.3.1., 106.3.13., 106.3.14. дэх хэсэг, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Баас Архангай  аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.6., 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн бие даасан шаардлагыг хангаж, гуравдагч этгээд “М” ХХК-иас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжийг хүчингүй болгож, үлдсэн “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоох” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг  хариуцагч Архангай аймгийн Засаг дарга /Тамгын газар/-аас гаргуулж, гуравдагч этгээд “М” ХХК-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОДОНТУЯА