Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­77   

 

 

 

 

 

 

    

    

 

      2024             06                   07                                                    2024/ШЦТ/­­­­77                                              

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Б.О холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь
аймгийн Ханбогд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
гагнуурчин мэргэжилтэй, “Оюутолгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Макс повер” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2-р баг, Баянхөөвөрийн 3-358 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
У овогт Б.О /РД:************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч Б.О нь 2024 оны 02 дугаар сарын 28-
ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баянхөөвөрийн 3-358 тоотод Б.Галхүүтэй үл ялих зүйлээр маргалдаж улмаар эрүүл мэндэд нь халдсаны улмаас хамар ясны баруун хажуу хананд зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зулайн хуйханд няцарсан шарх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь мэдүүлэхдээ: ‘’Галхүү өөрөө оролцсон бол өөрөөс нь уучлалт гуйх байлаа. Би өөрөө гэм буруу дээр марахгүй байна. Хохирол төлбөрийг төлнө. Би 2 нялх хүүхэдтэй, ганцаараа ажил хийж, гэр бүлээ авч явдаг. Энэ хэргээс болоод ажилгүй байгаа.’’ гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Со нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.С би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Б.О холбогдох эрүүгийн *********** дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна.

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баянхөөврийн 3-358 тоотод Б.Галхүүтэй үл ялих зүйлээр маргалдаж улмаар эрүүл мэндэд нь халдсаны улмаас хамар ясны баруун хажуу хананд зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зулайнд хуйханд няцарсан шарх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, Б.Галхүүгийн мэдүүлэг, гэрч Наранцэцэг, Мөнгөнчимэг, Түвшинтөр, Бадамханд нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 3695 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Б.Отгончулууны мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашгийг хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд гэмтэл үйлдэл болон хөнгөн хохирол учруулсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг яллагдагч Б.Отгончулуун нь хохирогч Б.Галхүүгийн эрүүл мэндэд нь халдаж сандлаар цохисны улмаас гэмтэл учруулсан байх тул гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Отгончулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хавтаст хэргийн 71 дүгээр талд хохирлын 5 ширхэг баримтыг хохирогч гаргаж өгсөн байгаа. 5 баримт буюу нийт 264,800 төгрөгийн баримт байгаа. Үүнийг шүүгдэгчээс гаргуулах, хавтаст хэргийн 74 дүгээр талд гаргаж өгсөн онгоцны тасалбарын баримтууд байх боловч энэ нь Эрдэнэ-Очир гэдэг хүний нэртэй хохирогчийнх биш байх тул үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Хохирогч нь өөр хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй болно. Шүүгдэгч нь хохирол барагдуулаагүй болно. Шүүхээс шүүгдэгч Б.Отгончулууныг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн хуулийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн болон учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь завсарлагаа аваад хохирол төлсөн баримтаар нотлогдож байна. Мөн хуулийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Отгончулууны гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинж олон түүний хувийн байдал, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн гэмт хэргийг гэм бурууг хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн байдал, өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөрийн гэм буруу дээр маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сандлыг устгуулах саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна.’’ гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 8 дахь тал/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-17 дахь тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Галхүүгийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед өөрийн танил Мөнгөжий /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ гэдэг айлд Түвшөнөө /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг найзтай хамт очсон Мөнгөжийгийнд очиход би урьд нь харж байгаагүй 5 хүн байсан би тэр айлд очихоосоо өмнө дэлгүүр ороод хоёр шил Эдэн нэртэй 0.75 граммын архи, хэдэн ширхэг лаазтай пиво аваад очсон....нээх удалгүй мөөжгийгийн охин орж ирээд ээжийгээ янз бүрээр доромжлоод уурлаад байсан тэгэхээр нь эзжийгээ доромжлохоо болиоч гээд хэрэлдэж байгаад охиныг нь нэг алгадсан тэгсэн гаднаас нөхөр нь орж ирээд намайг зодсон би болсон зүйлийг хагас дутуу санаж байгаа ямар ч байсан шар өнгийн түшлэгтэй сандлаар цохисон тэгээд цааш нь юу болсон талаар сайн мэдэхгүй байна эмнэлэгт ухаан орсон...Улаанбаатар хотод очиж үзүүлнэ нээх бэртэл аваагүй бол гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

             Хохирогчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дахин өгсөн “...Надад гомдол санал байхгүй хохирлоо барагдуулчихвал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Наранцэцэгийн “...2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15 цагаас хойш Ханбогд сумын эрүүл мэндийн төвийн ээлжийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн орой 01 цагийн үед Б.Галхүү нь гудамжинд хүн зодуулсан хэвтэж байхад нь авчирлаа гээд Батмөнх гэдэг хүн хамт ирсэн тэгээд би цагдаад дуудлага өгчхөөд шууд боолтын өрөөнд оруулаад Зулаа эмчийг дуудаад шархыг цэвэрлэж цэгцлэлт хийж оёдол тавьж яаралтай тусламжийн тасагт ажиглалтад авч хонуулсан боловч өглөө 06 цаг 15 минутад яаралтай тусламжийн өрөөнд орж харахад гараад явцан байсан тэгээд цагдаад дахиж мэдэгдсэн Ар гэрийнхэнд нь утасдаж мэдэгдэхэд сахиураар нэг эмэгтэй ирсэн тэгээд 2024 оны 02 дугаар сарын 29-ны өглөө ээлж хүлээлцэхдээ жижүүр эмчид мэдэгдчээд жижүүрээс буусан... “...Хордлого тайлах дусал. Өвдөлт намдаах, тархины хаван буулгах. Шингэн нөхөх эмчилгээ хийсэн...”гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Мөнгөнчимэгийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 28-ны орой гэртээ байж Галхүү Түвшинөө /Түвшинтөр/ хоёр над руу утсаар залгаад танайд очъё гэртээ байна уу гэж асуусан тэгэхээр нь би гэртээ байна хүрээд ир гэж хэлсэн тэгээд Галхүү Түвшинөө хоёр манайд ирэхдээ хроп пиво хоёр шил архитай ирсэн тэгээд бид гурав хувааж ууж дуусаж байхад гаднаас манай охин Бадамханд гэрт орж ирсэн тэгээд Галхүү Түвшинөө хоёрт хандан манай ээжийн гэрт ууж иддэг нь яаж байгаан гээд уурласан Галхүү манай охин хандан чи ер нь юу гээд байгаан гэсэн манай охин хариуд нь та юун гээд байгаан гээд муудаад байсан тэгээд манай хүргэн Отгончулуун гаднаас орж сууж байсан тэгээд Галаа гарах гээд үүдэнд зогсож байгаад манай охиныг хацар хэсэгт нь алгадсан тэгсэн чинь манай хүргэн босож ирээд сандлаар Галхүүг цохисон би тухайн үед архи уусан байсан болохоор тодорхой сайн хараагүй өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Түвшинтөрийн “...би 2024 оны 02 сарын 29-ны өдөр найз Галхүүгийн хамт тэдний гэрт архи ууж байгаад Галхүү манай эгч Мөнхжийгийнд очъё гэсэн. Тэгээд Мөнхжий гэх айлд Галхүү бид гурав архи ууж байхад Мөнхжийгийн эгчийн охин Бадмаа орж ирээд та нар манайд архи уулаа гэж загнахад Галхүү Бадмаатай маргалдаа байж байхад Бадмаагийн нөхөр Отгончулуун гаднаас орж ирээд Галхүү тэр хоёр маргалдаад гэрээс гарсан бөгөөд тухайн үед Галхүүгийн толгойноос цус гарсан байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Мөнхжийгийн эгчийн гэрт орж ирчхээд гэрээс гарахад Галхүү явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бадамхандын “...би 2024 оны 02 дугаар сарын 26-ны орой хажуу гэрт шуугилдаад байхаар нь ээжийнд яваад орсон чинь ээж пиво уугаад тасарцан Түвшинээ Галаа /Галхүү/ нар байсан би ороод Түвшинээд хандан өглөө сургууль цэцэрлэгтээ энэ хүнээ аваад яв гэж хэлсэн чинь Галаа /Галхүү/ гэдэг залуу нь хажуугаас хаанаас хэн орж ирчхээд томроод байна гар пизда минь гэсэн тэгэхээр нь би давраад байгаарай гэсэн Би Галаад хандан өөртөө чинь ярьсан хүн алгаа та очсон....нээх удалгүй мөөжгийгийн охин орж ирээд ээжийгээ янз бүрээр доромжлоод уурлаад байсан тэгэхээр нь ээжийгээ доромжлохоо болиоч гээд хэрэлдэж байгаад охиныг нь нэг алгадсан тэгсэн гаднаас нөхөр нь орж ирээд намайг зодсон би болсон зүйлийг хагас дутуу санаж байгаа ямар ч байсан шар өнгийн түшлэгтэй сандлаар цохисон тэгээд цааш нь юу болсон талаар сайн мэдэхгүй байна эмнэлэгт ухаан орсон...Улаанбаатар хотод очиж үзүүлнэ нээх бэртэл аваагүй бол гомдолгүй...”гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

             Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3595 дугаартай "1. Б.Галхүүгийн биед хамар ясны баруун хажуу хананд зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зулайн хуйханд няцарсан шарх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Отгончулууны “... тухайн өдөр би Галхүүтэй гэрийн гадаа маргалдаад заамдалцсан байхад Түвшинтөр голоор орж ирэхээр нь би цааш нь түлхэхдээ хамар хавьцаа нь цохисон тэгсэн чинь Түвшинтөрийн хамраас цус гоожсон тэгээд Түвшинтөр цаашаа болоод газарт суугаад байсан...О.Түвшинтөр ямар нэгэн маргалдаж зодож цохисон зүйл байхгүй харин Б.Галхүү хадам ээжийг гичий минь өлөгчин минь та нар сэхчихсэн байна та нарыг шоронд чинь явуулна аа гээд хэл амаар доромжилж байгаад манай Бадамхандтай хэрэлдэж байгаад гэрийн үүдэн манай эхнэрийг алгадаад унагаасан тэгэхээр би очоод зууралдаад байж байгаад үүдний амбаарт байсан сандлаар толгой руу нь нэг удаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Б.Отгончулуунд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Б.О нь 2024 оны 02 дугаар сарын 28-
ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баянхөөвөрийн 3-358 тоотод Б.Галхүүтэй үл ялих зүйлээр маргалдаж улмаар эрүүл мэндэд нь халдсаны улмаас
хамар ясны баруун хажуу хананд зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зулайн хуйханд няцарсан шарх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

           Шүүгдэгч Б.От хохирогчийг сандлаар толгой руу цохисон үйлдэл болон хохирогч Б.Гн биед хамар ясны баруун хажуу хананд зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зулайн хуйханд няцарсан шарх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Г толгой руу сандлаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны баруун хажуу хананд зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зулайн хуйханд няцарсан шарх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд, шүүгдэгч Б.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

    Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3595 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Галхүүгийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг гаргаж, улмаар хохирогч Б.Галхүүгийн эмчилгээний төлбөрт 264,850 /хоёр зуун жаран дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгийг нөхөн төлсөн болно.

Иймд, шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Г эмчилгээний төлбөрт 264,850 /хоёр зуун жаран дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Б.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сандлыг устгуулах саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч Б.О “...би 2 нялх хүүхэдтэй, ганцаараа ажил хийж, гэр бүлээ авч явдаг. Энэ хэргээс болоод ажилгүй байгаа.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн”, 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Б.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 81 дэх тал/  

  Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангаж байна гэж үзлээ.   

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг шар өнгийн модон эвдэрсэн сандлыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг шар өнгийн модон эвдэрсэн сандлыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Г эмчилгээний төлбөрт 264,850 /хоёр зуун жаран дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАТМӨНХ