Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01916

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:...тоотод оршин суух, эрэгтэй, регистрын дугаар ..., Х... овогт Ц...гийн Б...ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ...., С... овогт Д...гийн Ц...т холбогдох

Авто машины татварын төлбөр 346 900 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ц.Б..., хариуцагч Д.Ц..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Б... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Д.Ц...аас ... УБН улсын дугаартай ланд-80 маркийн авто машиныг худалдаж авсан ба тухайн үед надад машины гэрчилгээг өгөөд татварын дэвтэр болон запас дугуйг маргааш өгнө гэж хэлээд өгөөгүй, би машины 2016, 2017 оны татварыг төлсөн тул 346 900 төгрөгийг Д.Ц...аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Д.Ц...ын дүү Д.Ц...аас ... УБН улсын дугаартай ланд-80 маркийн авто машиныг худалдаж авсан, тухайн машин 2017 оны үзлэг оношлогоонд ороогүй, татварыг төлөөгүй байсан.Би наймааг Д.Ц...тай тохиролцож хийсэн боловч машин Д.Ц...ын нэр дээр байсан учраас гэрээ хийсэн.Д.Ц... надад машины татварын дэвтэрийг нь маргааш өгнө гэж хэлсэн боловч алга болсон тул би тээврийн газарт очиж 2017 оны татварыг төлөх гэтэл 2016 оны татварыг төлөөгүй байсан тул би төлсөн.Би Д.Ц...тай ярихдаа 2017 оны татварыг би төлнө гэсэн, Д.Ц... 2016 оны татварыг төлчихсөн гэж надад хэлсэн боловч төлөөгүй байсныг би төлсөн тул 2016 оны татварын 173 450 төгрөгийг Д.Ц...аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ц... шүүхэд гаргасан тайлбартаа:Тэр ланд-80 маркийн авто машин миний нэр дээр байсан болохоор би Ц.Б...тай байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан, машины эзэн нь Д.Ц... бөгөөд Ц.Б... нь Д.Ц...тай ярилцаж наймаа хийсэн байгаа.Д.Ц... хөдөө явсан байгаа тул холбогдохоор нь би Ц.Б...тай уулзуулна, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ц... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би зөвхөн гэрээнд гарын үсэг зурсан, Д.Ц...тай ярилцаж тохиролцож наймаа хийсэн байгаа.Д.Ц... тодорхой хаяггүй тул машиныг миний нэр дээр шилжүүлсэн байсан.Тэр худалдсан машины талаар тухайн үедээ Д.Ц..., Ц.Б... нар юу ярилцсан болохыг би мэдэхгүй байна.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Х ууд :

Нэхэмжлэгч Ц.Б... хариуцагч Д.Ц...т холбогдуулан худалдаж авсан тээврийн хэрэгслийн 2016, 2017 оны татварт төлсөн 346 900 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр 173 450 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б... нь Д.Ц...тай ярилцан тохиролцож Toyota Land Cruiser маркийн ... УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Гэхдээ уг тээврийн хэрэгслийн 2016 оны татварын мөнгийг Ц.Б... төлсөн байгаа нь худалдагч Д.Ц... эрхийн доголдолтой хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлсэн байна гэж үзэхээр байна.

 

Харин нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгслийг худалдаж авахад Д.Ц... 2016 оны татварыг төлчихсөн гэж надад хэлсэн боловч төлөөгүй байсан тул би төлсөн учраас энэхүү мөнгийг авна гэж шаардаж байхад хариуцагч нь энэхүү наймааг надтай ярилцаж хийгээгүй, Д.Ц..., Ц.Б... нар хоорондоо ямар тохиролцоо хийснийг би мэдэхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б... ч өөрөө уг тээврийн хэрэгслийн үнэ болон татвар төлөх асуудлыг Д.Ц...тай ярилцан тохиролцож худалдаж авсан гэж тайлбарлаж байх боловч Д.Ц...тай хийсэн тохиролцооны үр дүнг Д.Ц...аас шаардах боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Ц.Б... тээврийн хэрэгсэл худалдаж авахдаа 2016, 2017 оны татварын мөнгийг хэн төлөх талаар Д.Ц...тай ямар байдлаар тохиролцсон болохыг хариуцагч Д.Ц... мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэстэй байна.

 

Тиймээс тээврийн хэрэгсэл худалдаж авсан Ц.Б..., хариуцагч Д.Ц... нарын хооронд үүрэг үүсээгүй байх тул Ц.Б...ын шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Д.Ц...аас 173 450 /нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун тавин/ төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Б...ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН