Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­96

 

 

 

 

    

 

 

 

 

      2024              07                  01                                              2024/ШЦТ/­­­­96                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,  

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,   

Шүүгдэгч: W овогтой G,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б,

Орчуулагч: Д.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн W овогтой G-д холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, **** оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, “Даалингийн хишиг” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт БНХАУ-д одоогоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р баг, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК-ийн кемпэд түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, W овогтой G/Паспортын дугаар: *******/ 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч W овогтой G нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч W овогтой G нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.М “...би 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед Модерн Номадс бааранд ажлаа хийж байсан чинь хэдэн Хятад улсын иргэд бүжгийн талбай дээр тамхи татаад байсан. Тэгэхээр нь би тамхиа боль энд татаж болохгүй гэж хэлсэн чинь тамхиа унтраагаад удалгүй баарнаас гараад явсан. Тэгсэн өндөр Хятад улсын иргэн орж ирээд надтай хятадаар юм яриад байсан би юу гээд байгааг нь ойлгоогүй болохоор баарны дижи Маралаас гуйгаад юу гэж байгааг нь орчуулаад өгөөч гэсэн чинь гадаа гарч тамхи татъя ах дүүс болмоор байна гэж байна гэхээр нь би дагаад гарсан. Тэгсэн чинь намхан юүдэнтэй малгайтай цамцтай Хятад улсын иргэн миний толгой руу приус модоор цохисон. Тэгээд энэ тэндээс цохиод байсан. Би тухайн үед ухаан балартаад яг юу болсон талаар сайн санахгүй байгаа. Нэг сэрсэн чинь баарны хашаан дотор зүүн захад хэвтэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б “...би 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 09 цагаас 2024 оны 01 дүгээр сарын 02-н 09 цаг хүртэл Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 01 дүгээр сарын 02-ны 02 цагийн үед иргэн Мөнх-Эрдэнээс 8802-7649 дугаарын утсаар Өмнөговь аймаг Цогтцэций сум Модерн номадс баарны үүдэнд зодоон болоод би үл таних хүмүүст зодуулсан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу би хамт үүрэг гүйцэтгэж байсан мэдээлэл хүлээн авч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Энхбаярын хамт дуудлага мэдээлэл дээр очиход тус баарны гадаа хэсэг бүлэг хүмүүс зодоон хийж үймээн болсон байв. Дуудлага дээр очоод юу болоод байгааг тодруулах гэтэл тэнд гадаад улсын иргэд манай монгол улсын иргэдтэй зодоон хийж байхад нь хоёр тийш салгаад. Тухайн үед хохирогч нь ямар хүн болох холбогдогч нарыг ямар хүн болохыг тогтож ажиллах гэтэл хэл нь ойлгогдохгүй гадаад улсын иргэд шаагилдаад байсан. Тэгээд хохирогч иргэнийг тогтоогоод юу болсон талаар асуухад Хятад улсын иргэд гэх хүмүүс Мөнх-Эрдэнэ гэх хүнийг толгойг нь хагалсан тэр залуугийн толгойноос цус гарч байсан. Тэгээд тэр Мөнх-Эрдэнэ гэх иргэнийг хамт ажилладаг Маралаа гэх хүнд хүлээлгэж өгөөд яаралтай эмнэлгийн анхан шатын тусламж аваад цагдаагийн хэлтэс дээр яваад ир гэж хэлээд тэнд байсан гадаад улсын 5 иргэдийг цагдаагийн хэлтэс рүү авч явах гэтэл миний хэлж байгааг ойлгохгүй өөдөөс дайрч нэг хар цамцтай гадаад улсын иргэн миний албаны өвлийн хүрмээс татаж миний хувцсыг урсан тэгээд та нарын орчуулагч байна уу гэхэд нэг хар үстэй цамцтай залуу бид монголоор муу ярина гэж хэлэв тэхээр нь машинд суу цагдаагийн хэлтэс дээр очъё орчуулагч чинь байна уу гэхэд миний хувцсыг урсан гадаад улсын иргэн цаанаас ирж миний биед халдаж зүүн гараа миний баруун шанаа хэсэгт цохиж миний мөрдөснөөс татаж миний мөрдсийг салгаж авсан. Тэгсэн цаанаас нь нэг хариуцаж яваа хүн нь байна гээд монголоор ярьдаг залуу гарч ирэхээр нь энэ хүмүүстээ орчуулж өгөө цагдаагийн хэлтэс дээр очоод болсон зүйлийн талаар тодруулъя та нар аль улсын иргэд вэ гэж хэлээд биеийн хүч хэрэглэн цагдаагийн хэлтэс дээр авчрахад тус иргэд нь Бүгд найрамдах Хятад улсын иргэд байсан. Тэгээд би тухайн үед ёс журам сахиулах эрүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэбаатарт мэдэгдэж дараагийн арга хэмжээ авч ажилласан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.М “....манай баарны 06 дугаар ширээнд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед Хятад улсын иргэд Монгол хүмүүс нийлсэн 10 гаруй хүн сууж үйлчлүүлсэн. Тэгээд бааранд 2 Хятад улсын иргэн нь тамхи асаагаад татаад байсан. Тэгэхээр нь би баарны хамгаалагч Мөнх-Эрдэнийг явуулаад тэр хүмүүсийг тамхи татахыг нь болиул гэж хэлсэн. Тэгээд тэр Хятадууд нь тамхиа болиод жаахан бүжиглэж байгаад гараад явсан. Тэр өдөр би Ди Жи хийж байсан чинь гарч явсан Хятад улсын иргэдээс нэг нь ороод ирсэн. Тэр хүн Мөнх-Эрдэнэтэй юм яриад байсан. Мөнх-Эрдэнэ удалгүй над дээр ирээд энэ хятад хүн юм яриад байна орчуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд нөгөө хятадаас нь яах гэсэн талаар нь асуусан чинь энэ ахтай танилцаж ах дүү болмоор байна гарч тамхи татъя гээд хэлээд өгөөч гэхээр нь би Мөнх-Эрдэнэд хэлснийг орчуулж өгсөн. Тэгээд Мөнх-Эрдэнэ тэр хүнийг дагаад гараад явсан. Би удалгүй ардаас нь гарсан чинь манай баарны гадаа байсан саарал өнгийн марк дугаарыг нь мэдэхгүй машинаас 10 гаруй Хятад улсын иргэд гарч ирээд Мөнх-Эрдэнэ рүү дайрсан. Тэр хүмүүс гартаа мод тоосго, чулуу, төмөр гэх мэт зүйлс барьсан байсан. Тэгсэн чинь нэг намхан залуу Мөнх-Эрдэнийн толгой хэсэг рүү модоор цохиод унагаачихсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Wenfeng-ийн “...би 2024 оны 01 сарын 01-ний орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байдаг баар руу Wufeng, Mandela, Bao Qingchun, Wang Guoqing нарын хамт орсон. Бид хэд нийлээд сууж байгаад шөнө 23 цагийн үед тухайн баарнаас гарсан. Баарнаас гарч ирээд би Mandela-тай хамт тамхи татахаар тухайн баарны зүүн тал руу гарч хоорондоо юм ярьж зогссон юм. Тухайн үед Wufeng, Bao Qingchun хоёр түрүүлээд машин руугаа явсан байсан. Бид хоёр тамхиа татаж дуусаад машин руу явах гэсэн чинь Wang Guoqing баарны үүдэнд нэг өндөр залуутай маргалдаж байх шиг байсан. Тэгээд Mandela очиж Wang Guoqing-ыг салгаж авсан. Удалгүй цагдаагийн машин ирсэн….” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Wu feng-ын “…би 2024 оны 01 сарын 01-ний орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд баар руу Wufeng, Mandela, Bao Qingchun, Wang Guoqing нарын хамт орсон. Тэгээд бид хэд тухайн бааранд сууж байгаад 23 цагийн үед гарсан. Тэгээд Bao Qingchun бид хоёр түрүүлээд машиндаа очоод суусан юм. Бид хоёр машинд хүлээгээд ирэхгүй болохоор нь очиж харахаар машинаас гарсан чинь цагдаа ирж байсан. Би тухайн үед баарны гадаа юу болсон талаар мэдэхгүй байна….” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,  

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Bao Qingchun-ын “…би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Авраро нэртэй бааранд найз нарын хамт 5-уулаа орсон бөгөөд баараар үйлчлүүлж дуусаад гарч явсан ба баарнаас гараад шууд өөрийн ирсэн машин дээрээ очсон юм. Би том Оргилын хамт нөгөө хэдээсээ түрүүлээд машиндаа очоод хүлээж байсан. Баарнаас машин үл ялиг зайтай байсан ба машин дотроо ороод гар утсаа үзээд сууж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Цагдаа ирэх үед юу болоод байгааг мэдэхээр машинаасаа буусан…” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Mandela-ын “…би БНХАУ-ын иргэн бөгөөд хятад нэр бол Mandela гэж дууддаг бөгөөд монгол нэрээр Мандаа гэж дууддаг юм. Би өөрийн ажлын хэдэн залуучуудын хамт Цогтцэций сумын төвд байх архи согтууруулах ундаагаар үйлчилдэг бааранд орсон юм. Надтай хамт жижиг Оргил, Хавраа, Баяраа, том Оргил нарын хамт үйлчлүүлсэн бөгөөд тус бааранд орж үйлчлүүлээд хүн бүр 1-2 шил пиво уусан. Тус бааранд үйлчлүүлж дуусаад 2023 оны 01 дүгээр сарын 23 цагийн үед баарнаас гарсан юм. Тус баарнаас 5-уулаа гараад жижиг Оргилын хамт машинд суухаас өмнө тус үйлчлүүлсэн баарнаасаа зайтай ертөнцийн зүгээр зүүн тийш эргээд баарныхаа буланг тойроод тамхи татахаар зогсож тамхилсан юм. Тамхи татаж дуусаад буцаад машиндаа суух санаатай явж байхад Баяраа нэг залуугийн хамт маргалдаад зогсож байхад салгаад, аваад явсан ба маргаан хийсэн байж болзошгүй харагдсан. Удалгүй цагдаагийн машин ирсэн юм. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Тухайн үед хамт явсан учраас бид нарыг дуудаж цагдаагаас тодруулж шалгасан ба зодоон гарсан талаар асууж тодруулж байсан. Тэгээд намайг цагдаа нар зодоон оролцсон эсхүл зодуулсан байж болзошгүй гэж хэлээд биеэ үзүүл гэсэн би Монголын хуулийг сайн мэдэхгүй учраас шинжээчид очиж үзүүлсэн юм. Тэрнээс надад ямар нэгэн хүн гэмтэл учруулсан зүйл байхгүй бөгөөд би бусад хүмүүстэй маргалдсан асуудал байхгүй. Миний ажлаас шалтгаалан биедээ гэмтэл авах асуудал зөндөө байдаг юм. Би өөрөө барилгын ажил, засварын ажил хийдэг…” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 45 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн баримттай танилцан дүгнэхэд: 1. О.Мөнх-Эрдэнийн биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын богтос ясны хугарал, хүзүү, баруун гуя шилбэ, тавхайн цус хуралт, баруун сарвуу дахь зүсэгдсэн шарх, цээж, баруун суга, бугалга, шуу, шилбэний зулгаралт гэмтэл үүсчээ. 2. Баруун сарвуу дахь зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Зүүн талын богтос ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад гэмтэл тус бүр нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,  

 “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1827 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 114-117 дахь тал/,  

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 127-134 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч WANG овогтой GUOQING-н “...би өмнө нь хэлмэрч болон өмгөөлөгчийн хамтаар удаа дараа мэдүүлэг өгсөн. Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугийн асуудлаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

         Шүүгдэгч WANG овогтой GUOQING нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

             Шүүгдэгч WANG овогтой GUOQING-ын хохирогч О.Мөнх-Эрдэнийг модоор цохисон үйлдэл болон хохирогч О.Мөнх-Эрдэнийн биед зүүн талын богтос ясны хугарал гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч WANG овогтой GUOQING өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

    Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 45 дугаартай  шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Мөнх-Эрдэнийн бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Мөнх-Эрдэнэ нь “...хохирол барагдуулж 10 сая төгрөг өгсөн. Миний биеийн хувьд гомдол, санал байхгүй.” гэж хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

  Хохирогч О.Мөнх-Эрдэнэ, Б.Болдбаяр нар гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

             Эрүүгийн хариуцлагын талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгч W овогтой G хүлээн зөвшөөрсөн 4,700 /дөрвөн мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,700,000 /дөрвөн сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч W овогтой G эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч W овогтой G нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 163 дахь тал/  

   Иймд, шүүгдэгч Wовогтой G-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 4,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,700,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. W овогтой G-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

    - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч W овогтой G-г 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч W овогтой G-г 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч W овогтой G-д оногдуулсан 2,000,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 4,700,000 төгрөгөөр тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч W овогтой G-д оногдуулсан 4,700,000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Мэ, Б.Бр нар гомдол, санал, нэхэмжлэх байхгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч W овогтой G-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ