Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2022/01103

 

2022 оны 04 сарын 15 өдөр                                 Дугаар 183/ШШ2022/01103                                  Улаанбаатар хот

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, Х СӨХ /РД:00000/-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, Х овогт Б 0 /РД:00000000/-т холбогдох

 

000000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: С.0,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д нар оролцов.

                                   

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х  СӨХ-ны төлөөлөгч С.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” СӨХ нь Хан-уул дүүргийн 4-р хорооны “ Хан богд” хорооллын 201,202,203,204,205 дугаар байруудын дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх тухайн орон сууцны байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших ашиглалт хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор 2017 оны 8 сард байруудыг хүлээн авсан. Иргэн С.Э миний бие 2021 оны 7 сарын 1-ээс эхлэн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Манай СӨХ-ны 203 дугаар байрны 17 тоотын оршин суугч Б.С нь хүлээсэн үүргээ биелүүлэхгүй төлөх ёстой 2020 оны 2-12 сарын 297,000 төгрөг, 2021 оны 1-11 сар хүртэл 231,000 төгрөг, нийт 22 сарын 528,000 төгрөгийг төлөхгүй элдэв шалтаг хэлэн өдийг хүрсэн. Бид түүний өмчлөлийн 203 байрны 17 тоотод ноогдох хог хаягдлын төлбөр 2500, цахилгааны төлбөр 3,000 төгрөг, ариутгал цэвэрлэгээний төлбөр 8350 төгрөг, харуул хамгаалалтын үйлчилгээнд 5000 төгрөг, лифт үйлчилгээний 8000 төгрөг, баримтын 150 төгрөг, нийт сар бүр төлөх 27,000 төгрөгийг СӨХ-д төлж байхаар тохиролцсон. Харин хариуцагч Б.С нь төлөөгүй учир нийт 528,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.С нь шүүхэд хариу тайлбар гаргаж өгөөгүй байна.

 

3. Нэхэмжлэгч талаас СӨХ-ны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Ханбогд хотхон СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа, СӨХ-ны төлбөрийн задаргаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           1. Х СӨХ нь Б.С-т холбогдуулан 528,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

              2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Шүүх хариуцагч Б.С 2021 оны 11 дүгээр сарын 09, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 183/ШЗ2021/000 дугаар захирамжаар хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх захирамж гарч, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, эрх үүрэг тайлбарлан өгсөн, тэрээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний дотор шүүхэд хариу тайлбар гаргах байсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульчилжээ.

 

5. Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 203 дугаар байр, 17 тоот орон сууцны өмчлөгч Б.С болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн СӨХ-ны төлбөрийн задаргаа баримтаар тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч Х СӨХ нь 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэл төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргажээ.

7. Уг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх эрхэд хамаарах бөгөөд хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу тэдний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

8. Иймд хариуцагч Б.С нь шүүхэд хариу тайлбар ирүүлэх хуулийн хугацаандаа ирүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчаас СӨХ-ны төлбөрт 528,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  хотхон СӨХ-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-д зааснаар хариуцагч Б.С 528,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х хотхон СӨХ-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Х СӨХ-ны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сайнбаяраас 16,490 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х   СӨХ-д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО