Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0279/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

          Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******,******* нарт холбогдох эрүүгийн 2318000000312 дугаартай хэргийг 2024 оны 08 сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1992 оны 07 сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүд, хадам эхийн хамт Дархан-Уул аймаг, Хонгор сум, 01 дүгээр баг,*******,*******од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

          2. Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1984 оны 10 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан- Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг,,од оршин суух, урьд хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******, ******* нарыг бүлэглэн 2023 оны 05 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” Төрийн өмчит хувьцаат компанийн үйлдвэрийн засварын гарааш дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 килограмм 750,000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан металлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, байгууллагын эзэмшлийн улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгслийн багажинд ачиж үйлдвэрийн бүсээс авч гарахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч*******ийн: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Тухайн хөнгөн цагаан төмөр нь төмөрийн хог дунд байсан. Дарга “ажилчдын өрөөгөө янзал” гэхээр нь тухайн хөнгөн цагааныг аваачиж тушааж ажилчдын өрөөг тохижуулах гэж байсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ын: өргөлцөөд өгөөч гэхээр нь би өргөлцөж өгсөн. Төмөрт тушааж өрөөгөө тохижуулах гэж байсныг мэдэж байсан гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ын: Манай байгууллагын харуулын албанаас 2023 оны 05 сарын 15-ны өдөр “250 килограмм хөнгөн цагаан металлыг улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгслийн багажид ачаад явж байна” гэх мэдээллийг ирүүлсэн. Байгууллагын хуулийн хэлтсээс дуудлага мэдээлэлтэй холбогдуулан холбогдох хүмүүсээс тайлбар мэдүүлгийг авсан. Манай байгууллагын ажилчин*******, ******* нар нь дээрх хөнгөн цагаан металлыг нууцаар аваад харуулын 05 дугаар пост дээр саатуулагдсан. Одоо манай байгууллагад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Манайх хаягдал төмөр авч 1500 градуст хайлуулдаг. Энэ хайлуулах зууханд технологийн бус төмөр буюу өөр метал орохоос сэргийлэх зорилгоор төмөр бэлтгэх цехийн бэлтгэгч, зүсэгч нар технологийн бус метал илрүүлбэл тэрийг нь худалдан авч урамшуулдаг журам байдаг. Энэ нь бусад цехийн ажилтнуудад хамааралгүй журам юм гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, “ ” Төрийн өмчит хувьцаат компаниас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол мэдээллийг шалгуулах тухай 2023 оны 05 сарын 16-ны өдрийн 01/841 дугаартай албан бичиг, гэрэл зураг /1-р хх-ийн 15, 18-19/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчын: Намайг 2023 оны 05 сарын 15-ны өдөр ажил дээрээ байж байтал харуул хамгаалалтын албаны дарга Д.Энхтөрөөс “Үйлдвэрийн 05 дугаар постоор улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгслээр 250 килограмм хөнгөн цагааныг нэвтрүүлэхээр завдсан” гэх утга бүхий албан бичгийг хуулийн хэлтэст ирүүлсэн. Миний бие дээрх албан бичгийн дагуу холбогдох ажилчид болох авто тээврийн албаны механик инженер, авто тээврийн албаны жолооч, авто тээврийн албаны мотор тохируулагч, хүнд машин механизмын засварчин*******, оператор нартай уулзаж болсон явдлын талаар тодруулж тайлбарыг авахад нь “2023 оны 05 сарын 15-ны өглөө катын зааланд байж байхад,******* нар нь дугуй хэлбэртэй эд зүйлийг улсын дугаартай шар өнгийн Старекс маркийн тээврийн хэрэгслийн арын ачааны хэсэг рүү ачиж байгааг харсан ба тухайн үед жолооны хүрд дээр жолооч сууж байсан” гэх тайлбар өгсөн. Үүний дагуу,******* нараас тайлбарыг авахад “Бид хоёр холбогдох засвар үйлчилгээг хийсэн ба тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эд зүйл ачсан үйлдэл хийгээгүй, засвар үйлчилгээ хийсэн гэх улсын дугаартай шар өнгийн Старекс маркийн тээврийн хэрэгслийг жолооч унаж шалгаж үзэхэд нь бид 2 хамт машинд явсан, хяналтын 05 дугаар постоор гарах гэтэл харуул хамгаалалтын ажилтан бидний сууж явсан машиныг шалгаж үзэн арын ачааны хэсгээс эд зүйл гаргаж ирсэн, тухайн эд зүйлийг хяналтын постоор нэвтрүүлэх албан бичиггүй байна гээд авч үлдсэн. Тухайн тээврийн хэрэгслээс гарч ирсэн эд зүйлийг ямар учиртай хэн, хэзээ улсын дугаартай шар өнгийн Старекс маркийн тээврийн хэрэгсэлд ачсан болохыг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн. Харин жолооч нь “Намайг ажилтай байхад механик улсын дугаартай шар өнгийн Старекс маркийн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсэн байгаа унаж үзээд шалга” гэж хэлсэн. Тэгээд катын гарааш дээр явж очиход,******* нар машин асаачихсан байсан, би шууд машинд суугаад жолоодон шалгаж үзэхээр хяналтын 05 дугаар постоор гарах гэтэл харуулын ажилчин тээврийн хэрэгслийг зогсоож улмаар шалгалт хийж арын ачааны хэсгээс дугуй хэлбэртэй эд зүйлийг буулгаж хураан авсан. Миний бие ямар учиртай эд зүйл тухайн тээврийн хэрэгсэлд ачсан байсныг мэдэхгүй байна” гэх тайлбарыг өгсөн. Иймд манай байгууллагаас тухайн тээврийн хэрэгсэлд авч явсан буюу хяналтын постоор гаргах гэж байсан 250 килограмм хөнгөн цагааныг хураан авч,*******, нарыг шалгаж өгөхийг хүсэж цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн катын засварын гарааш дотор байсан техникийн эд зүйл байгаа юм. Биийн өгсөн тайлбарын дагуу,*******, гурвыг үгсэн тохиролцож байгууллагын эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гаргах гэж байсан гэж сэжиглэж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23/,

          Гэрчийн 2023 оны 06 сарын 05-ны өдрийн: ...Намайг катын гарааш дотор байх засварчдын өрөөнд байж байгаад гарах гэтэл манай ажлын хувцастай 2 хүн шар Старекс машины арын ачааны хэсэг рүү дугуй хэлбэртэй зүйл өнхрүүлж хажууд нь аваачиж хамтдаа ачааны хэсэг рүү өргөж ачиж байсан. Би тухайн үед харахдаа засварчин******* ахыг маш сайн харсан ба андуурахааргүй таньсан. Харин хажууд нь байсан нь байсан уу эсхүл ******* байсан уу гэдгийг хараад таньж чадаагүй юм. Яагаад гэвэл*******, *******, гурав хамтдаа шар Старекс машинд засвар хийж байсан юм. Шар Старекс машины ард дугуй хэлбэртэй зүйлийг ачиж байхад миний харснаар хоёр хүн л байсан ба*******той хамт эсхүл ******* байсан гэж би бодож байна. Тэр өдөр буюу 2023 оны 05 сарын 15-ны өглөө*******, *******, гурав улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж байхыг би харсан. Удалгүй дахин харахад нэг хүн нь байхгүй байсан ба******* ах нэг хүнтэй хамт машины ард дугуй хэлбэртэй эд зүйлийг өргөж ачиж байсан. Тэр хүнийг би хараад таньж чадаагүй ба хамт засвар хийж байсан, ******* хоёрын нэг нь гэж бодож байна. Харин хамт байсан нэг хүн хаашаа гарч явсан хаана байгааг нь хараагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27/,

          2024 оны 10 сарын 08-ны өдрийн: Тухайн үед гарааш дотор гэрэл муутай харанхуй байсан ба би засварчид хувцсаа сольдог өрөөнөөс гарч харахад хоёр шар өнгийн хувцастай хүн байсан, тэдгээр миний гарч ирсэн хувцас солих өрөөнөөс 60 орчим метрийн зайтай шар өнгийн Старекс машин дотор бөөрөнхий хэлбэртэй зүйлийг ачиж байсан юм. Яг тухайн үед гараашны бүх хаалгыг хаагаад дотроос нь түгжчихсэн, бас гараашны дотор гэрэлтүүлгийг бүгдийг нь унтраачихсан байсан. Манай үйлдвэрийн гарааш дотор байдаг засварчдын хувцас солих өрөө нь гараашны хаалганы эсрэг талын буланд байдаг, харин тэр шар Старекс машин хаалганы хажууд зогсоод, хаалганы хажууд байсан том дугуй хэлбэртэй зүйлийг машинд хийж байсан. Яг намайг очих үед бол******* машины гадна талаас нөгөө дугуй хэлбэртэй зүйлийг өргөж өгөөд, харин машины хойд ачааны хэсэгт нь байсан нэг хүн дотроос нь татаж авч байсан. Мөн би гарах гээд хаалга руу очиход тэр машины яг хажуугаар нь явж таарсан ба машин дотор жолооч утсаараа оролдчихсон байж байсан. Би тэд нарын хажуугаар гараад хаалга онгойлгох гээд чадахгүй байсан чинь засварчин******* өөрөө ирээд хаалга онгойлгож өгөөд намайг гарсны дараа дотроос нь дахиад түгжсэн. Би*******ийн гаднаас нь өргөж өгсөн дугуй хэлбэртэй зүйлийг дотроос нь авч байгаа хүний царайг нь бол хараагүй, ажлын шар хүрэмтэй байсан болохоор байсан гэж бодож анх мэдүүлэг өгсөн, анхнаасаа би,******* хоёрыг шар Старекстай гарч яваад харуулын пост дээр баригдсан болохоор байсан юм байна гэж бодоод мэдүүлэг өгсөн юм. Тийм болохоор миний сүүлд өгсөн мэдүүлэг үнэн зөв юм гэх мэдүүлэг /2-р хх-ийн 218/,

          Гэрчгийн: ...Би 2023 оны 05 сарын 15-ны өдөр 08:00 цаг өнгөрч байхад ээлжээ буюу тус өдрийн хийж гүйцэтгэх ажлын зааварчилгааг засварын мастераас авч шар өнгөтэй Старекс маркийн автомашины форсунк солих болсон. Тэгээд мастераас авсан зааварчилгааны дагуу том гараашинд байсан шар өнгөтэй Старекс машиныг асааж миний бие жолоодсон ба тухайн үед*******, ******* нартай хамт катын гарааш руу явж очсон. Бид гурав хамтдаа Старекс маркийн машины форсункийг сольж дуусаад байж байтал катын гараашны гадна байсан 22-01 улсын дугаартай трайлер машинд жолоочтай хамт засвар үйлчилгээ хийх болоод би гарч яваад 10-15 минутын болсон. Тэгээд намайг катын гарааш руу буцаж орох үед жолооч ирээд******* бид 3 хамтдаа форсунк сольсон гэх шар өнгөтэй Старекс маркийн автомашиныг шалгаж үзэхээр явж байтал хяналтын 05 дугаар цэг дээр харуул хамгаалалтын ажилтан бид нарыг зогсоож тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн. Тэгэхэд бидний сууж явсан Старекс маркийн автомашины ачааны хэсэгт бөөрөнхий хэлбэр дүрстэй машины дугуйнаас том хэмжээтэй 2 ширхэг эд зүйлийг гаргаж ирсэн ба тухайн эд зүйлийг хяналтын цэгээр нэвтрүүлэх зөвшөөрөл байхгүй байсан болохоор хяналтын цэг дээр хураан авч үлдсэн гэж би хувьдаа ойлгосон. Удалгүй манай байгууллагын хуулийн хэлтсийн мэргэжилтэн гэх 30-35 орчим насны эрэгтэй хүн надаас “ямар учиртай эд зүйлийг хяналтын 05 дугаар цэгээр нэвтрүүлэх гэж байсан” талаар асуусан ба би тухайн шар өнгөтэй Старекс маркийн автомашинд засвар үйлчилгээ хийсэн талаар хэлж харин тухайн тээврийн хэрэгслийн ачааны хэсгээс гарч ирсэн эд зүйлийн талаар мэдэхгүй болохоо тайлбарласан. Миний мэдэж байгаагаар бид гурав хамтдаа тухайн тээврийн хэрэгслийн урд хэсэгт засвар үйлчилгээ хийсэн. Би тухайн цаг мөчид катын гараашны гадна байх автомашинд засвар үйлчилгээ хийхээр гарсан, намайг гарсан хойгуур ямар үйл явдал болсон талаар би хэлж мэдэхгүй байна. Миний бие*******оос “ямар учиртай эд зүйл машинаас гарч ирэв” гэж асуухад “хойд төмрийн цэг дээр аваачиж өгөх гэж байгаад мартсан байна” гэх зүйл хэлсэн. Би хэзээ машинд ачсан талаар нь асуугаагүй******* ч яриагүй. Жолоочийг механик унаж үзэж шалгах чиглэл өгсний дагуу ирсэн ба******* бид хоёр засвар үйлчилгээ хийсэн хүмүүс болохоор цуг явж шалгаж үзэх ёстой байсан. Тэр үед ******* вер автомашины эд ангийг нэг бүрчлэн задлах ажил хийж байсан тул хамт яваагүй. Би тухайн машины урд хэсэгт засвар үйлчилгээ хийх байсан учир арын ачааны хэсгийг шалгаж үзээгүй, эд зүйл байсан эсэхийг мэдээгүй. Хяналтын цэг дээр очиход машинаас гарч ирсэн эд зүйлийг******* төмрийн цэгт өгөх гэж байсан юм гэж ярьж байсан учир*******ийг тухайн машины ард ачсан гэж бодож байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33/,

          Гэрчийн: ...Тухайн өдөр би ээлжийн жолоочийн ажил үүргийг гүйцэтгэж байсан ба над руу 11:00 цагийн үед шиг санаж байна засварчин******* утсаар залгаад “Та хаана явж байна, шар Старекс машинд засвар хийж форсункийг нь сольчихлоо унаж шалгаж үзэх хэрэгтэй байна гээд механикт хэлэхэд өнөөдөр таныг ажилтай байгаа буюуийг унаж үзээд шалгачих гэж хэлсэн” гэх зүйлийг надад хэлсэн. Тэгээд намайг катын гараашинд явж очин дотогш орж үзэхэд *******,******* хоёр машины урд талын хэсгийн эд ангийг боож байсан, засвар хийсэн гэх шар Старекс маркийн машин асаалттай байсан. Тэгтэл гаднаас орж ирсэн, би моторчинг “Миний хажууд урд суугаад өөрөө сайн мотороо сонсоорой” гэж хэлээд тухайн машиныг асаалттай байсан болохоор нь арын ачааны хэсэг болон дотор талын хэсгийг шалгаж үзэлгүй жолооны хэсэгт сууж жолоо барихад хажууд,******* нар хамт суусан. Харин ******* катын гарааш дотор өөр ажил хийгээд үлдсэн юм. Тухайн үед******* надтай утсаар ярьж засвар үйлчилгээ хийсэн шар Старексийг унаж шалгаж үзэх хэрэгтэй байгаа талаар механикт мэдэгдэхэд таныг дуудаад унаж шалгаад үзчих өөрөө ажилтай завгүй байна гэж хэлсэн гэхээр нь би*******ид итгээд “механиктай холбогдож намайг улсын дугаартай шар Старекс машиныг шалгаж үз гэж хэлсэн юм уу” гэж асууж тодруулаагүй ба тухайн тээврийн хэрэгслийг унаж шалгахдаа дотор гадна талд ямар нэгэн эд зүйл ачсан болон өөр эвдрэл гэмтэл байгаа эсэхийг шалгаж үзээгүй нь миний буруу. Тээврийн хэрэгслийг шалгаж үзэхээр катын гараашинд очиход шалгаж үзэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь асаалттай байсан, унаж үзэхэд бэлэн гэж хэлэхээр нь тээврийн хэрэгслийг шалгаж үзэлгүй жолоодсон юм. Тэгээд жолоодох үед арын хэсэгт эд зүйл ачсан эсэхийг мэдээгүй. Механик яг надтай өөрөө холбогдож дээрх тээврийн хэрэгслийг шалгаж үзэх талаар ажлын чиглэл өгөөгүй ба засварчин*******ийн хэлсэн үгэнд итгэж л тээврийн хэрэгслийг унаж явсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-37/,

          Гэрчын: Миний бие 2023 оны 05 сарын 15-ны өглөө 07:40 цагт ажил дээрээ очиж тухайн өдөр ажиллах ажилчдад өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон хийж гүйцэтгэх ажлын даалгаврыг дэвтэрт бичиж ажилчдад уншиж танилцуулан гарын үсэг зуруулж, ажилчид 08:30 цагт ажилдаа гарсан. Тэгээд шуурхай үйлчилгээнд ашигладаг байсан улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэхээр моторчинд засварчин*******той хамтран дээрх хөдөлгүүрийн 01 дүгээр цилиндрийн форсункийг сольж тавиад ашиглахад бэлэн болгох зааварчилгааг өгсөн.,******* нар манай өрөөнөөс дээрх машиныг асаахаар түлхүүр, аккумлятор авч гараад том гараашинд байсан улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгслийг асаагаад катын гараашинд байрлуулан засвар үйлчилгээ хийх гэж байгаа талаараа мэдэгдчихээд гарсан. Удалгүй над руу “ахаа шар Старексийг гарахад нь шалга гэж хэлээрэй юм гаргаж байна” гэх мэдээллийг өгсөн юм. Тэгээд би харуулын албатай холбогдож улсын дугаартай засвар хийгдсэн тээврийн хэрэгслийг гарах үед нь заавал шалгаарай гэж хэлсэн. Тэгээд 11:27 цагт над руу залгаад “машиндаа засвар үйлчилгээ хийгээд болчихлоо, гэмтэл арилсан эсэхийг одоо шалгах хэрэгтэй байна, жолоочээр шалгуулчих уу” гэж асуухаар нь би дотроо эмэгтэй жолооч техник тал дээр муу байх гэж бодоод “за түр хүлээгээд байж байгаарай би өөрөө очиж шалгана” гэж хэлчхээд утсаа таслаад хэсэг хугацааны дараа хяналтын 05 дугаар цэгийн хяналтын камерыг хартал улсын дугаартай шар Старекс маркийн машин очсон, шалгуулж арын ачааны хэсгээс 2 дугуй хэлбэртэй эд зүйлийг буулгаж байгаа дүрс бичлэг харагдсан. Тухайн өдөр надтай холбогдож засвар хийгдсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож шалгаж үзэх талаар асууж тодруулсан зүйл байхгүй. Засварчингийн утасны дугаараас дуудлага ирсэн ба миний утсаар ярьж байхдаа анзаарч сонсоходгийн хоолой байсан буюу надаас машин засах зааварчилгаа авсан гэдэг утгаараа надтай өөрөө холбогдож ярьж байна гэж бодсон. Түлшний форсунк гацсан гэх эвдрэлийн оноштойгоор 2023 оны 04 сарын 21-ний өдөр түр ашиглах боломжгүй сэлбэг, засвар үйлчилгээ хийгдэх болж зогссон байсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа дээрх тээврийн хэрэгслийг засах зааварчилгаагд өгч байсан ба тухайн үед засвар хийхэд гацсан форсунк дотроо хугарч үлдэх эрсдэл гарч ирсэн. Иймд ярилцаж байгаад арга зам шийдэлд хүрээд дараа засах болж байсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39/,

          Гэрчы: ...Миний бие 2023 оны 05 сарын 15-ны өдөр өглөө 08:00 цагт засварчдадаа зааварчилгаа өгсөн. Тэгтэл механик надтай ярилцаж,******* хоёрын ажил бага байгаа бол шар Старекст засвар үйлчилгээ хийлгэж болох уу” гэж асуухад нь зөвшөөрсөн. Тэгээд 10:00 цагийн орчимд шиг санаж байна механик, албаны дарга бид гурвыг хамт өрөөндөө сууж байтал дарга гэнэт “гурвуулаа хамт катын гарааш явъя” гэж хэлсэн ба тухайн үед бид хамт катын гарааш дээр явж очиход шар өнгийн Старекс гарааш дотор зогсож байсан. Тэгээд,******* хоёр “сая машин шалгахаар хяналтын 05 дугаар постоор гарах гэтэл харуул зогсоогоод машин шалгахад машины араас эд зүйл гараад ирлээ. Бид нар одоо ямар зүйлд холбогдоод байна, бид нар тухайн эд зүйлийг ёстой мэдэхгүй юм байна” гэх зүйл хэлж ярьж байсан. Маргааш өдөр нь,,******* тус тусад нь ганцаарчилж уулзаж болсон явдлын талаар асууж тодруулахад “мэдэхгүй ээ, бид нар шар Старекс машины ард ачсан байсан эд зүйлийг мэдэхгүй байна, бид нар хэлмэгдчихлээ” гэх зүйл хэлж ярьж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн ард ачсан байсан эд зүйл нь манай байгууллагад 2017 онд ашиглаж байсан цэнхэр базагч болох техникийн соронзон генератор доторх эд анги ба тухайн генератор нь 2017 онд катын гарааш дотор байрлуулсан гэж намайг 2020 онд 04 сард шилжиж ирэхэд л байж байсан. Би өөрийн хариуцсан засварчидтай хамт, эсхүл хийсэн ажлын талаар зургийг баримтжуулан ажлын дотоод группт байрлуулахыг шаарддаг. Сүүлд 2023 оны 04 сард засварчидтай хамт катын гарааш доторхыг цэвэрлэсэн, гарааш доторх сэлбэг эд зүйлүүдийг эмхэлж цэгцлэх ажил хийсэн. Тэр үед хуучин цэнхэр базагч техникийн соронзон генератор хэвийн байсан ба тухайн үед байрнаас нь ч хөдөлгөөгүй, овор хэмжээ том, хүнд эд анги юм. Тухайн катын гарааш доторх эргэн тойронд шар Старекс маркийн тээврийн хэрэгслийн ард ачсан байсан гэх дугуй хэлбэртэй 2 ширхэг хөнгөн цагаан дамар ороомог болох эд анги харагдаагүй. Сэжигтэй этгээдүүд дээрх эд зүйлийг генератор дотроос авахаар эртнээс бэлдсэн байж болзошгүй гэж бодож байна. Миний бие тухайн үед механик бид 2 хамт нэг өрөөнд сууж байсан ба засварчин, руу залгаад “засвар хийчихлээ, машин унаж үзэж шалгах хэрэгтэй байна үйлчилгээний машины жолоочийг дуудаад өгөөч” гэх зүйлийг хэлэхэд “намайг хүлээгээд түр байж бай” гэж хэлсэн ба утсаар ярихдаа чанга яригч дээрээ тавьж ярьсан тул би сонссон юм. Механик жолоочт шар өнгийн Старекс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох талаар зааварчилгаа өгөөгүй гэж бодож байна. 2023 оны 05 сарын 15-ны өглөө шар Старекс байсан гэх том гарааш хяналтын камертай, харин,*******, ******* нарын засвар хийсэн гэх катын гарааш хяналтын камергүй. Би засварчдыг машин байсан том гарааш дотор засвар үйлчилгээ хийсэн гэж бодож байсан ба тухайн машиныг асааж катын гарааш руу явах болсон талаараа надад мэдэгдээгүй. Би 2023 оны эхээр хуучин сэлбэг анги болох гадаа контейнерын орчим хэсгийг цэвэрлүүлж дуусаад ашиглах боломжгүй болсон төмрийн хаягдлыг хариуцсан албан хаагчаас нь асууж тодруулан дотооддоо буюу төмөр бэлдэх цехэд урьд өмнө тушааж тодорхой хэмжээний хувийг үйлдвэр авч ажилтан үлдсэн хувийг нь авч ундаа, тамхины мөнгөө олдог байсан гэх хуучин ажилчдын ам дамжсан яриаг тухайн үед ярьж байсан. Тэрнээс албан ёсоор байгууллага доторх эд зүйлийг тушааж мөнгө олох боломжтой гэж хэлээгүй. Тухайн үед катын гараашнаас шар Старекс маркийн машинд ачсан байсан эд зүйлийг хэн нэгэн ажилтан албан тушаалтан надтай холбогдож ашиглах боломжтой эсхүл ашиглахгүй байгаа талаар холбогдож асуусан хүн байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30/,

          “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн: ...дугуй хүрдэнд ороосон 250 килограмм хөнгөн цагаан 2023 оны 05 сарын 15-ны өдрийн байдлаар 750,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 45-46/,

          “Дамно” ХХК-ийн 2023 оны 06 сарын 22-ний өдрийн: ... Hyundai starex-tq маркийн тээврийн хэрэгсэл 2023 оны 06 сарын байдлаар 31,007,812 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 54-62/,

          Шүүгдэгч ******* нь “ ” Төрийн өмчид хувьцаат компанийн Авто тээврийн албанд авто машины механикчаар ажиллах тухай 2022 оны 09 сарын 01-ний өдрийн ХГ-2022-188 дугаартай хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 141-145/,

          Шүүгдэгч******* нь “ ” Төрийн өмчид хувьцаат компанийн Авто тээврийн албанд хүнд машин механизмын засварчнаар ажиллах тухай 2022 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 148-152/,

          Гэрчын: ...Миний одоо санаж байгаагаар тухайн өдөр ажил нэлээн ихтэй байсан учраас биийг яг хажуудаа бэлэн байлгаж байсан. Тэр өдөр миний хажууд байж байхад түүний гар утас руу нэг хүн залгаж ярьсан. Тэгээд надад “ шар Старекс машиныг засаад дуусчихлаа, 3 шар руу яваад шалгачхаад ир гэнээ, би явчхаад ирэх үү” гэж асуухаар нь би “за хурдан яваад ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд түүнийг гарч явснаас төд удалгүй харуулаас утасдаад “Танай жолооч хулгайд холбогдчихлоо” гэж надтай ярьсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 221/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2023 оны 05 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” Төрийн өмчит хувьцаат компанийн үйлдвэрийн засварын гарааш дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 килограмм 750,000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан металлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, байгууллагын эзэмшлийн улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгслийн багажид ачиж үйлдвэрийн бүсээс авч гарахыг завдсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар нь дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг дагана гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай нь дүгнэлтдээ: Хулгайлах гэмт хэрэг нь шунахай сэдэлтэй, хувьдаа ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авахыг хэлнэ. Гэтэл *******ын үйлдэлд тийм шинж байхгүй. Тэр төмөр хэний өмч болох, Төмөрлөгийн үйлдвэрийн өмч мөн эсэхийг тогтоогоогүй.*******, ******* нар ямар ашиг олох гэж байсан бэ? энэ талаар яллах дүгнэлтэд дурдаагүй.******* нь энийг өргөлцөөд өгөөч, төмрийн цэгт тушааж өрөөгөө тохижуулъя гэхээр нь миний үйлчлүүлэгч ******* өргөлцөж өгсөн. Хулгайн гэмт хэргийн гол шинж нь хувьдаа ашиг олох зорилготой байдаг. Гэтэл ийм зорилго тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа маш хангалтгүй хийгдсэн. Анх машин хаалган дээр баригдахад,,******* нар явж байсан. Гэтэл яахаараа машины ард ачсан 250 кг хүнд төмрийг, хоёр мэддэггүй юм. энэ хэрэгт оролцчихоод *******,******* нарт хэргээ тохож байна гэж өмгөөлөгчийн зүгээс хардаж байгаа. *******,******* нар ашиг олох гэж урьдчилан тохиролцсон гэж байна. Ачилцаж өгсөн нь тохиролцсон болчхож байгаа юм уу? ус буцалгагч авах гэж байсныг мэдэж байсан нь тохиролцсон болчхож байгаа юм уу? ******* үнэхээр ашиг олох гэж байсан бол өөрт оногдох хэсгээ авах гээд дагаад явна биз дээ. Гэтэл ажлаа хийгээд гараашиндаа үлдсэн. Иймд ******* хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах саналтай байна гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******,******* нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” Төрийн өмчит үйлдвэрийн газарт засварчнаар ажиллаж байхдаа 2023 оны 05 сарын 15-ны өдөр үйлдвэрийн засварын гарааш дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 килограмм 750,000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан металлыг авч “ ” ТӨХК-ийн хаягдал төмөр авах цэгт тушаан ажлын байраа тохижуулах талаар ярилцаж тухайн төмрийг дамжлан байгууллагын эзэмшлийн улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгслийн багажинд ачиж үйлдвэрийн бүсээс гарах гэж байгаад 05 дугаар постын харуулуудад саатуулагдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай нь гэмт хэргийн халдагын зүйл болох хөнгөн цагаан металл ороомог нь хэний өмч болох нь тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь хувьдаа ашиг олох зорилготой байсан нь тогтоогдоогүй,, нарын оролцоог шалгаагүй гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч нарын авахаар завдсан хөнгөн цагаан металл ороомог нь “ ” ТӨХК-ийн ашиглаж байсан төмөр базагч механизмын генераторын эд анги болох талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******, гэрч нар мэдүүлж байгаа ба түүний өмчлөлийн талаар ямар нэгэн маргаан гараагүй тул “ ” ТӨХК-ийн өмч гэж үзсэн болно.

Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг гэмт этгээдийн үйлдэлд дүгнэлт хийх замаар тодорхойлдог.

Шүүгдэгч*******, ******* нарын “ ” ТӨХК-ийн засварын гараашинд байсан хөнгөн цагаан металлыг авч “ ” ТӨХК-ийн хаягдал төмөр авах цэгт тушаан ажлын байраа тохижуулах талаар хоорондоо ярилцаад улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгсэлд ачсан гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ын ...манай байгууллага өөрийнхөө эд зүйлийг дахин худалдаж авдаггүй. Зөвхөн төмөр бэлтгэх цехийн ажилтнууд технологийн бус металл илрүүлбэл тэрийг нь худалдан авч урамшуулах журам байдаг. Энэ нь бусад цехийн ажилтнуудад хамааралгүй журам юм гэх мэдүүлгүүд, шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримт зэргээс дүгнэхэд шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлтээр дээрх үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

***************, **************** нар нь шүүгдэгч*******, ******* нарын үйлдэлд хамтран оролцсон эсэхийг шалгуулахаар шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэсэн боловч прокуророос*******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул шүүх энэ хэрэгт, оролцоо байгаа эсэхэд дүгнэлт хийх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2.4 дэх хэсэгт “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

Хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд ашиг олох зорилго, шунахайн сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан.

Завдалтын объектив шинж нь “субъектийн үйлдэл нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, нэгэнт эхэлсэн байх”, “Халдлагын зүйлд хор уршиг учрах бодит заналхийлэл учрах”, “тухайн гэмт хэргийн үйлдлийн шинжийг шууд хэрэгжүүлж эхэлсэн боловч гэмт хэрэг төгсөөгүй байх”, “гэмт хэрэг төгсөөгүй нь субъектийн хүсэл зоригоос гадуур үйлдэл таслан зогсоогдсон байх” гэсэн эдгээр дөрвөн шинж байх бөгөөд шүүгдэгч*******, ******* нарын үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхийг завдах үе шатын шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд хэдийгээр гэмт хэрэг үйлдэхээс өмнө шүүгдэгч нар үүрэг оролцоог хуваарилаагүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт, зорилгоор нэгдсэн байгаа нь шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүхээс тогтоосон үйл баримтаар шүүгдэгч нар нь тухайн хөнгөн цагаан металлыг ачихад үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон болох нь тогтоогдож байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж бүлэглэн үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч хуулийн этгээд “ ” Төрийн өмчит хувьцаат компанид ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Улсын яллагч саналдаа: Шүүгдэгч*******ид гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан 06 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 31,007,812 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар саналдаа: Шүүгдэгч*******ид оногдуулах ялын талаарх улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Харин хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ үндэслэлгүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай саналдаа: Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг гэм буруугаа хүлээсэнгүй гэж хүндрүүлж ял оногдуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй гэв.

Шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ******* нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүд, хадам эхийн хамт амьдардаг, шүүгдэгч******* нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй, тэд гэмт үйлдлээ төгсгөж чадаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь 2024 оны 04 сарын 04-ний өдрөөс 2024 оны 08 сарын 12-ны өдрийг хүртэл 130 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчид нарыг хорих ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус бүр 06 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарын цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР