Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­111

 

  

 

 

 

 

     

     

             2024            07                  17                                          2024/ШЦТ/­­­­111                                                 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,

Шүүгдэгч: Н.Г,

Хохирогч: Д.Б,

Иргэний хариуцагч ‘’С’’ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Д /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н.Г холбогдох ******************* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр
аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, краны
оператор мэргэжилтэй, “С” ХХК-д краны оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Налайх дүүргийн 5-р хороо, 70-45 тоотод
оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах
чадвартай, Х овгийн Н.Г /РД:***********/.

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Н.Г нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Жавхлант 3-р баг, Соёмботой хөшөөний хойд талын хатуу хучилттай автозамд 34-16 УБИ улсын дугаартай Тоёота Ландкруйзер-70 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.9 дүгээр зүйлд заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж эсрэг урсгалд явж байсан **** УЕО улсын дугаартай Субару форестер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн Д.Б биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

           1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд ‘’Шүүгдэгч Н.Г нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3-р баг, Соёмботой хөшөөний хойд талын хатуу хучилттай автозамд **** УБИ улсын дугаартай Тоёота Ландкруйзер-70 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.9 дүгээр зүйлд заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж эсрэг урсгалд явж байсан **** УЕО улсын дугаартай Субару форестер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Д.Б биед хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

  Шүүгдэгч Н.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: ‘’Хохирогчийн хохирол, төлбөрийг ажиллаа хийж байгаад төлнө, ажил хийхэд эрх хасахгүй байлгаж өгөөсэй. Эрхийг хасахгүй байхаар харж үзээч ээ. Эрх хасахгүй байх талаар гуйж байна. Өөр хэлэх зүйл байхгүй.’’ гэв.

Хохирогч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: ‘’Намайг хохиролгүй болчихвол шүүгдэгчийн эрхийг хасаад яах вэ, хохиролгүй л болмоор байна өөр хэлж ярих зүйлгүй.’’ гэв.

   Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: ‘’Хохирогч талыг сая сонслоо. Манай талаас тодруулмаар байна. Хөдөө орон нутгийн замд хурдны хязгаар хэд байдаг бэ, суурин газар хэд байдаг  бэ? 12 метрийн зайд ороод ирсэн гэж байгаа. Хэргийн газар дээр нь яваад очвол машин зогссон мөр, урдуур нь дарсан мөр байгаа торомз гишгэсэн мөр нь арван хоёр  метр биш, далан хэдэн метрийн зайнаас  явж байгаа. Байцаагч нараас  асуугаад тэр машин хэдэн километр цагийн хурдтай явчихсан бэ  гэхээр энэ хэргийн үйл явц ердөөсөө хамаагүй гэдэг. Бид нар  мэдэх ёстой баймаар юм тэгэхээр  шүүх хурал дээр мэдэгдэнэ гэдэг. Одоо  5 000 000 төгрөгөө авчихсан 1 950 000 төгрөг  төлөгдсөн гэж ойлгоод байгаа эрүүл мэндийн  300 хэдэн мянган төгрөг байгаа тийм ээ,  машины л асуудал байгаа гэж бодоод байна.

  Н.Гкраны жолооч хийдэг. Эрхийг нь  1 жилээр хасчихвал манай компани дээр ажиллах мерит байхгүй болчихно. Эрхийг нь  хасахгүй байх талаар бодолцож харж үзээч ээ гэсэн хүсэлтэй байна. Хуульд заасан учраас эрх хасах нь яах ч аргагүй юм байна. Манай компанийн зүгээс шүүгдэгчийг ажилтай байлгаж, мөнгө төгрөг олуулна гэсэн. Манай кран техникийн компани болохоор жолооны эрхгүй байхгүй бол ажиллах үндэслэл байдаггүй энэ тал дээр асуудалтай болчихлоо өөр хэлэх зүйл байхгүй.’’ гэв.

   Улсын яллагч В.Тр нь шүүхийн хэлэлцүүлэгт: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын  хяналтын прокурор В.Т би  Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35. 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус  удирдлага болгон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Н.Г холбогдох *********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Н.Г нь 2024 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг Соёмботой хөшөөний хойд талын авто зам дээр **** УБЕ улсын дугаартай Land Cruiser-70 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1,3 дугаар зүйл 19 дүгээр зүйлийг зөрчсөний улмаас буюу буцаж эргэхдээ чигээрээ яваа зүүн гар тал дахь тээврийн хэрэгслийн  зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас 27-50 УЕО улсын дугаартай Subaru Forester маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн Д.Батцогтын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ийм гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Нотлох баримтуудаа шинжлэн судалж үзлээ. Хавтаст хэрэгт цугларч нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байна гэж үзэж байгаа. Гэмт хэргийн улмаас иргэн Д.Батцогтын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан эмчилгээний зардалтай холбоотой төлбөр хохирол нэхэмжлэхгүй байна. Баримтаар 373 000 төгрөгийн хохирол учирсан байгаа боловч даатгалын нөхөн төлбөрөөс 5 000 000 төгрөг төлсөн гэдгийг шүүх хуралд мэдүүлж байна. Эрүүл мэндэд учирсан хохирол, төлбөр бусдад төлөх төлбөргүй байна гэж  үзэж байна. Эд хөрөнгийн хохирлын тухай хуульд  шинжээчийн дүгнэлтээр 32 390 000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Д.Батцогтод учирсан хохирлыг Иргэний хуулийн  499, 510 дугаар зүйлд заасны дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигч буюу  Toyota Land Cruiser-70 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Сонофорте” ХХК-с гаргуулах ёстой гэж байгаа юм. Ийм учраас дээрх нөхцөл байдал тогтоогдсон Навааны  Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ийм саналтай байна. “Сонофорте” ХХК нь бусдад учруулсан 32 390 000 төгрөгийг төлөөд, өөрийн компанид учирсан хохиролтой холбоотой асуудлыг Н.Ганболдоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэсэн ийм саналыг тус тус шүүх хуралдаанд оруулж байна. Нэмэлт тайлбарын хувьд  хохирогчийн зүгээс  1 сая 952 мянган төгрөгийн асуудал нэхэмжилж байгаа. Хавтаст хэрэгт нотлох баримтаа гаргаж өгөөгүй, шүүх хуралдаан дээр  нотлох баримтаа гаргаж өгөөгүй учраас  1 сая 952 мянган төгрөгтэй холбогдох зардлаа нэхэмжлэх эрхийг нь жич нэхэмжлэх эрхтэй. Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр заасан нь зүйтэй болов уу гэсэн ийм саналтай байна. Өөр зүйлгүй байна. Шүүхээс шүүгдэгч Н.Ганболдыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг шүүх хуралдаанд танилцуулъя. Н.Ганболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байгаа учраас түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар дүгнэж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тийм учраас түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000  төгрөгөөр торгох ял оногдуулах ийм саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас баривчлагдаагүй, хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх ийм саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Ийм саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тусгай зохицуулалтай ийм зүйл хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэг буюу хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гээд тусгай бүлэг болгоод заагаад өгчихсөн. 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын талаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хууль тогтоогч Улсын Их Хурлаас хууль батлахдаа заагаад өгчихсөн. Улсын Их Хурлаас батлаад гаргачихсан хуулийг өнөөдөр зөрчөөд, өөрчлөх  эрх бидэнд байхгүй. Хуульд заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг заавал хасаж шийтгэл оногдуулна. Улсын яллагчаас шүүх хуралдаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, нэмэгдэл ялыг оруулахдаа хамгийн багаар буюу нэг жилийн хугацаагаар хасах ийм саналыг шүүх хуралдаанд оруулсан. Тээврийн хэрэгсэл жолоодохыг хасаж ялах нь зайлшгүйг  нэмж нэмэлт тайлбар болгож хэлье. 3 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах энэ саналаа дэмжиж байна өөр зүйлгүй.’’ гэж тус тус мэдүүлж, дүгнэлт болон тайлбараа гаргав.

           Дээрх мэдүүлэг, дүгнэлт, тайлбар болон улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарын судалсан дараах нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт буюу нөхцөл байдал эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

           Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-26 дахь тал/,

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Батцогтын: "....тэгээд явж байгаад 13 цагийн үед Ханбогд сумын хаалга дөхөж байтал өөдөөс цагаан өнгийн Тоёота Ландкруйзер-70 маркийн 34-16 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байснаа гэнэт урдуур эргэж орж ирсэн тэгээд тоормос гишгэж сигнал өгөөд зогсоох арга хэмжээ аваад баруун гар тал руу рулээ дараад амжилгүй амжилгүй мөргөлдөж зам тээврийн осол болсон тэгээд хэсэг шокийн байдалтай машин дотор сууж байтал машины урд хэсгээс гэнэт гал асаад шатсан тэгээд Онцгой байдлын машин ирээд хүмүүс нь галыг унтраасан тэгээд байж байтал цагдаа ирээд зураг авч хэмжилт хийсэн." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Гэрэлмаагийн: “...тоёота ландкрузер маркийн 34-16 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсоод жолооч ах хаа хүрэх юм гэхээр нь тэнд харагдаж байгаа цэнхэр кемп дээр очих юм аа гэхэд за суу хүргээд өгье ...тэгээд жаахан явж байснаа юмаа мартсан байна гээд буцаад эргэхэд өөдөөс ирж явсан машинтайгаа мөргөлдөөд зам тээврийн осол гарсан тэгээд байж байтал жижиг машины урд хэсгээс гал гарсан тэгээд зам дээгүүр явж байсан машинууд зогсоод галыг унтраасан тэгээд онцгой, цагдаа, эмнэлгээс хүмүүс ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

             Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны
03 дугаар сарын 25-ны өдрийн 3837 дугаартай “1. Д.Батцогтын биед зүүн алганы ясны хугарал, зүүн алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, 3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,  

             “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 03 сарын 21-ний
өдрийн 21929/ДД№29522740 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан дүгнэлт /хавтаст хэргийн 51 дэх тал/,

             “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 03 сарын 16-ны өдрийн
1002 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан дүгнэлт /хавтаст хэргийн 58 дахь тал/,

              Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “...Наваан овогтой Ганболд /ЕЙ71011315/ нь Монгол улсын Замын
хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.9 дүгээр зүйлд заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь ослын газрын нөхөн үзлэг, гэрэл зураг, схем зураг, оролцогч нарын мэдүүлэг зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

  Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд, шүүгдэгч Н.Ганболд нь “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Н.Ганболд нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3-р багийн нутаг дэвсгэрт Соёмботой хөшөөний хойд талын хатуу хучилттай авто замд 34-16 УБИ улсын дугаартай Тоёота Ландкруйзер-70 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэв.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно. 

            Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаах үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтын талаар хүсэлт, гомдол гаргаагүй болно.

            Шүүгдэгч Н.Ганболд нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3-р багийн нутагт байрлах Соёмботой хөшөөний хойд талын хатуу хучилттай автозамд 34-16 УБИ улсын дугаартай Тоёота Ландкруйзер-70 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.9 дүгээр зүйлд заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн байна.

            

                  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, магадалгаа, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Н.Ганболдын дээрх гэмт үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.                        

            1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            1.4 Эрх зүйн дүгнэлт

            Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Батцогтын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.  

            Шүүгдэгч Н.Ганболд нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хохирогч Д.Батцогтын эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг болгоомжгүйгээр учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасны дагуу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.   

Шүүгдэгч Н.Ганболд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

           Шүүгдэгч Н.Ганболдын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангажээ.

           Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

            

           Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Ганболдыг Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           1.5 Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

             Шүүгдэгч Н.Ганболд нь хохирогч Д.Батцогтод 5,000,000 /таван сая/ төгрөг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.  

Хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн 1002 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”, төлбөрийн баримт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангасан, гэмт хэргийн улмаас үүссэн бодит хохиролд хамаарч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Сонофортегрупп” ХХК-аас 34,342,000 /гучин дөрвөн сая гурван зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Батцогтод олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хариуцагч “Сонофортегрупп” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Ганболдоос өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

     Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

           Талуудын санал, дүгнэлт

           Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000  төгрөгөөр торгох ял оногдуулах ийм саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Ганболдоос “...эрх хасахгүй байх талаар гуйж байна. Өөр хэлэх зүйл байхгүй.” гэх саналыг,

   Хохирогч Д.Батцогтоос “...намайг хохиролгүй болчихвол шүүгдэгчийн эрхийг хасаад яах вэ, хохиролгүй л болмоор байна өөр хэлж ярих зүйлгүй.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

           2.2 Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.Ганболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Н.Ганболд нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 76 дахь тал/

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 72 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ганболд нь эрхэлсэн ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг тодорхойлов.

   Шүүх улсын яллагчийн дүгнэлт болон хохирогчийн саналыг харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганболдын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Ганболдын орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан ба гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлалгүйгээр эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангах нь зүйтэй гэж үзэв.

              2.3 Бусад асуудлын талаар

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгч Н.Г нь хохиролд 5,000,000 /таван сая/ төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Н.Г жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Г урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Х овогт Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г оногдуулсан 3,500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Г сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “С” ХХК-аас 34,342,000 /гучин дөрвөн сая гурван зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б олгосугай.

6. Иргэний хариуцагч “С” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Г өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгч нь хохиролд 5,000,000 /таван сая/ төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Н.Г жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.БАТМӨНХ