Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­117

 

 

 

 

        

 

 

 

 

    2024               07                19                                              2024/ШЦТ/­­­­117                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,   

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т /томилолт/,   

Шүүгдэгч: Д.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Д.А холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, боомтын аюулгүй байдлын ажилтан мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0131 дүгээр ангид баримт бичгийн шалгагчаар ажиллаж байсан, одоо “Гара инержи” ХХК-д ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхэд, иргэний бүртгэлээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхоны 7-01 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Гашуунсухайт боомтын ажилчдын байранд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /1-р хавтас хэргийн 133-157-р хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2-в/13041 дугаартай албан бичгээр Д.Амартүвшин нь 9,845,600 төгрөгийн торгуулийн ялын үлдэгдэлтэй, нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялаас 1 жил 357 хоногийн үлдэгдэлтэй /1-р хавтас хэргийн 230-р хуудас/ Б овогт Д.А /Регистрийн дугаар: ********/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Д.А нь ... хахууль өгөгч Н.М 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор 45-02 ӨМҮ улсын дугаартай, “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон нүүрс тээвэрлэн нэвтрэх үед тээврийн хэрэгслийн болон жолоочийн бичиг баримтыг нь шалгахад “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журам”-д заасан шаардлага хангаагүй зөрчилтэй байхад хил нэвтрүүлж, түүнд давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс зөрчлийг таслан зогсоох албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн “Хаан” банканд эзэмшдэг ********* дугаарын дансаар 100,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Б эрүүгийн *********** дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Мөнх-Отгоны “... би 2013-2015 он хүртэл Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүсэд хятад хувь хүний тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрт явж байсан. 2016-2018 он хүртэл “Их говийн жим” ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан. 2019 оны 04-06 дугаар сар хүртэл “Аз хур трейвил” ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан. 2019 оны 09 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сар хүртэл “Эко глобал ложистик” ХХК-д нүүрс тээврийн жолооч, 2022 оны 10 дугаар сараас одоог хүртэл “Мөнхийн буухай” ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байна. ...би 80-11 ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Тээврийн хэрэгслийн бичиг баримтаа хаясан уу, эсвэл бичиг баримтын зөрчилтэй байсан болохоор хилийн цэргийн алба хаагчаас гуйгаад, ярьж тохироод Д.Амартүвшиний хэлсэн мөнгө болох 100,000 төгрөгийг түүний “Хаан банкны 5006925311 тоот данс руу шилжүүлээд хил нэвтэрсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 53-55 дахь тал/,

Хилийн 0131 дүгээр ангиас ирүүлсэн шалган нэвтрүүлэх албаны хоногийн төлөвлөгөөний дэвтрүүд, шалган нэвтрүүлэх албаны дэвтрүүдэд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 79 дэх тал/  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Амартүвшиний “Хаан банк дахь 5006925311 дугаарын дансанд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 89-91 дэх тал/,

Иргэн Нямцэцэгийн Мөнх-Отгоны “Хаан” банк дахь 5042066193 дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 96 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Амартүвшиний “...би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ухамсарлаад хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна....” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2-4в/3033 дугаартай албан бичгээр ирүүлсэн Нямцэцэгийн Мөнх-Отгоны 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн мэдээлэл /1-р хавтаст хэргийн 107-111 дэх тал/,

Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн Д.А ажилд томилсон чөлөөлсөн тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 189-203 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

          Шүүгдэгч Д.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

          Шүүгдэгч Д.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

             Эрүүгийн хариуцлагын талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Амартүвшиний нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Амартүвшиний нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жил 329 /гурван зуун хорин ес/ хоногийн хугацаагаар хасаж, 19,845,600 /арван есөн сая найман зуун дөчин таван мянга зургаан зуу/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2-в/13041 дугаар албан тоотод “...ялтан Д.А нь 2024.05.27-ны байдлаар 5.154.400 төгрөг төлж 9.845.600 үлдэгдэлтэй байна.” гэжээ.

Шүүгдэгч Д.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд, шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Амартүвшиний нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.А нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жил 329 /гурван зуун хорин ес/ хоногийн хугацаагаар хасаж, 19,845,600 /арван есөн сая найман зуун дөчин таван мянга зургаан зуу/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А сэжигтнээр баривчлагдсан 48 цаг буюу 2 /хоёр/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 30,000 /гучин мянга/ төгрөгийг хасаж, түүний торгох ялын хэмжээг 19,815,600 /арван есөн сая найман зуун арван таван мянга зургаан зуу/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.А гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Б овогт Д.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.А нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жил 329 /гурван зуун хорин ес/ хоногийн хугацаагаар хасаж, 19,845,600 /арван есөн сая найман зуун дөчин таван мянга зургаан зуу/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А сэжигтнээр баривчлагдсан 48 цаг буюу 2 /хоёр/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 30,000 /гучин мянга/ төгрөгийг хасаж, түүний торгох ялын хэмжээг 19,815,600 /арван есөн сая найман зуун арван таван мянга зургаан зуу/ төгрөгөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А 19,815,600 төгрөгийн торгох ялыг 18 /арван найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.А нь сэжигтнээр 48 цаг баривчлагдсан болохыг тус тус дурдсугай.

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.А гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАТМӨНХ