Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­114

 

 

 

 

 

 

    

    

     2024             07                   18                                               2024/ШЦТ/­­­­114                                              

                                

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,

Шүүгдэгч: Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Д.Ц холбогдох эрүүгийн ******************* дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, **** оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш
мэргэжилтэй, “Д” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, ээж, ахын хамт Баянхонгор аймгийн Баянговь сумын 1-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн
Д.Ц /РД:**********/.

     Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 03 сарын 13-14-нд шилжих шөнө
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Цагаан хад суурьшлын бүсэд
А.Д, Э.А нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Э.Ай хувийн таарамжгүй харьцаанаас буюу мөрийтэй тоглоом тоглолоо гэх асуудлаас маргалдаж улмаар Э.А заазуураар цохиж, эрүүл мэндэд нь баруун бугалгад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц нь мэдүүлэхдээ: ‘’Тухайн үед Э.А А.Д бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд таарамжгүй байдлаас ийм зүйл болсон. Энэ хэргийг хийсэн дээ гэмшиж байна.’’ гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Т нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т Би Прокурорын тухай хуулийн 17 19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 35 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдсон Б.Цэрэндаваад холбогдох ************** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Б.Цэрэндаваа, Э.Алтангэрэл нар нь энэ хэрэгт Э.Алтангэрэл хохирогчоор Б.Цэрэндаваа нь яллагдагчаар, мөрдөн шалгах ажиллагааны оролцогчийн нарын хувьд байж байгаа мөн  Дэлгэрмөрөн нар нь 2024 оны 3  дугаар сарын 13-14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйлийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад суурьшлын бүсэд хэрэглэсэн байж байгаа. Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс болж хоорондоо хувийн таарамжгүй харьцаанаас буюу мөрийтэй тоглоом тоглосон асуудлаасаа маргалдаж, улмаар Б.Цэрэндаваа нь Э.Алтангэрэлийг заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан ийм гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ийм саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд  согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээсээ болж энэ гэмт хэрэг гарсан гэж үзэж байгаа. Хохирлын хувьд  хохирогч Э.Алтангэрэл хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй тухайгаа  удаа дараа мэдүүлсэн  тэрээр хохирол, төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй. Тийм учраас Б.Цэрэндаваад бусдад төлөх төлбөргүй гэсэн ийм саналтай байна.

   Шүүх хуралдааны дараагийн шатад эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтээ улсын яллагчийн зүгээс хэлье. Б.Цэрэндавааг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн зүйл хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хөндрүүлэх нөхцөл байдал бол тогтоогдоогүй түүнд Эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдлыг харгалзаж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж  үзлээ. Энэ хэргийн улмаас Б.Цэрэндаваад хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан цагдан хоригдсон хоноггүй баривчлагдаагүй. Тийм учраас  хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх ийм саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн зүйл  байхгүй  гэсэн ийм дүгнэлтийг шүүх хуралдаанд оруулж байна.’’ гэв.

   Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

   Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-14 дэх тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Алтангэрэлийн: “...2024 оны 03 дугаар сарын 13-ны шөнө 21:00 цагийн орчимд нэг том, 2.500 граммын Сэнгүр нэртэй пиво Цэрэндаваа, Дэлгэрмөрөн бид гурав хамт хувааж ууж дуусгаад дараа нь агар нэртэй 0,75 граммын архи хамт бид гурав хувааж уугаад байж байхад Цэрэндаваа гар утсаар мөрийтэй цахим тоглоом тоглоод мөнгө алдаад байхаар нь найз охин нь /Дэлгэрмөрөн мөнгө алдаж байж тоглоод хэрэггүй гэж хэлсэн юм. Тэгээд би гар утсыг нь булааж аваад байж байтал чи гар утас авлаа гэж хэлээд маргалдаж байтал Цэрэндаваа цаашаа эргээд заазуур аваад далайж цохихоор нь би хойшоо ухрахад миний баруун гарын булчин хэсэгт заазуурдаж авсан юм. Тэгээд би гарт нь барьсан заазуурыг нь авах гэж нэлээн ноцолдож байгаад заазуурыг нь аваад гэрээс нь гарч яваад найз Лхамсүрэн дээр ирсэн. ...эмчилгээ эм тарианы мөнгө өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 20 дахь тал/

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Дэлгэрмөрөнгийн: “Би 2024 оны 03-р сарын 12-оос 13-нд шилжих шөнө Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багт Цэрэндаваа гэдэг миний найз залуугийн найз Аагий гэж дуудаад байдаг /Э.Алтангэрэл/ залуу ирсэн юм. Тэгээд тэр хоёр нэг том, 2,500 граммын пиво хувааж уугаад дараа нь бид гурав нэг шил агар нэртэй 0,75 граммын архи хувааж уугаад байж байхад Цэрэндаваа архи нээх их уухгүй хөзөр тоглохгүй хамт байсан Аагий гэдэг залууг тоохгүй гар утсаар тоглоод суугаад байхаар нь Аагий гар утсыг нь булааж аваад өгөхгүй тэрнээс болж маргалдаж байгаад зууралдаж аваад байж байгаад Цэрэндаваа гэрт /түмпэн/ саванд байсан заазуур аваад Аагий гэдэг залууг заазуур далайж цохиж байхаар нь би гэрээс гараад зугтааж яваад эргээд гэрт ороод ирэхэд гэр нэл цус болчихсон Аагий гэдэг залуугийн баруун гар хэсэг нь ярагдаж өөх нь гарчихсан харагдаж байсан юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 176 дугаартай “1. Э.Алтангэрэлийн биед баруун бугалганд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Э.Алтангэрэлийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Э.Алтангэрэлийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

  Шүүгдэгч Д.Цэрэндаваад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж үзлээ.

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Д.Цэрэндаваа нь 2024 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө хохирогч Э.Алтангэрэлтэй хувийн таарамжгүй харилцаанаас буюу мөрийтэй тоглоом тоглолоо гэх асуудлаас болж маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч Д.Цэрэндаваа нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

             Шүүгдэгч Д.Цэрэндаваагийн хохирогчийн гар луу заазуураар цохисон үйлдэл болон хохирогч Э.Алтангэрэлийн биед баруун бугалганд шарх бүхий гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

   Шүүгдэгч Д.Цэрэндавааг хохирогч Э.Алтангэрэлийн гар хэсэгт заазуураар цохиж, эрүүл мэндэд нь баруун бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 Иймд, шүүгдэгч Д.Цэрэндавааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

   Өмнөговь аймаг дахь Бүсийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Алтангэрэлийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Алтангэрэлээс “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хавтаст хэргийн 20 дахь тал/

            Шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.А  нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Д.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн зүйл хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна.” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч Д.Ц “...энэ хэргийг  хийсэн дээ гэмшиж байна.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Д.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 52 дахь тал/  

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан гэж үзлээ.   

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно. 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.А нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Д.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.А нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАТМӨНХ