Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­115 

 

  

 

 

 

 

     

     

            2024            07                  19                                           2024/ШЦТ/­­­­115                                                 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т /томилолт/,

Шүүгдэгч: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Э.Д холбогдох ****************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай
аймгийн Гуулин тосгонд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
мэргэжилгүй, “Буянт галба” ХХК-д ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн
хамтаар Өмнөговь аймаг, Ханбогд сум, гоёот 307 тоотод оршин суух, урьд ял
шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Т овогт Э.Д /РД:************/.

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Э.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Баян дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баянхөөврийн 14-1436 тоот хашааны гадна шороон зам дээр 89-13 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтуудыг зөрчиж, явган зорчигч П.Ариунбаярыг мөргөсний улмаас П.Ариунбаярын эрүүл мэндэд хүндэвтэр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

           1. Шүүхээс тогтоосон үйл баримт

   Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд ‘’Шүүгдэгч Э.Д нь тээврийн хэрэгсэл
жолоодох эрхгүй байхдаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Баян дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баянхөөврийн 14-1436 тоот хашааны гадна шороон зам дээр 89-13 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтуудыг зөрчиж, явган зорчигч П.Ариунбаярыг мөргөсний улмаас насанд хүрээгүй хохирогч П.Ариунбаярын эрүүл мэндэд хүндэвтэр учруулсан
” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

  Шүүгдэгч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: ‘’Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Ийм зүйл хийсэн нь миний буруу, дахиж тээврийн хэрэгсэл жолоодохдоо маш анхаарал болгоомжтой байна.’’ гэсэн мэдүүлэг,

  Улсын яллагч В.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: ’’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17,19 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн Э.Д холбогдох эрүүгийн ************* дугаартай шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Э.Д нь 2023 оны 10 сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрладаг Баян хөөврийн 14-1436 тоот хашааны гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 89-13 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар насанд хүрээгүй хохирогч Ариунбаярын биед хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан ийм гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд  өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг нь мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байна. Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөл байдалдаа тохируулж зорчоогүйгээс буюу аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд  осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн ийм заалтуудыг мөн зөрчсөн. Хөдөлгөөнд аюул саад тулахыг мэдмэгц тээврийн хэрэгслийн, хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авч чадаагүй байна гэсэн. Үүнээс болж зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг хэлж байна. Ийм байдал тогтоогдож байна аа гэж үзэж байна.Энэ нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ийм саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд  хохирогчид  3 сая 225 мянган төгрөгийг төлсөн. Өмнө нь 637 мянган төгрөг төлсөн байна. Хохирогч Ариунбаяртай холбоотой эрүүл мэндэд учирсан хохирол, эмчлэх эмчилгээний зардлыг  төлсөн байна  гэсэн ийм дүгнэлтийг хэлж байна тийм учраас бусдад төлөх төлбөргүй  гэсэн ийм саналтай байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хэлье. Шүүхээс шүүгдэгч Э.Дамбадаржаад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дараах байдлаар дүгнэлтийг хэлье. Шүүгдэгч Э.Дамбадаржаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны  дагуу түүнд оногдуулах ялыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэргийн  улмаас учруулсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж  дүгнэж байна. Насанд хүрээгүй хохирогч нь нохойноос айсны улмаас гэнэт замын хөдөлгөөнд оролцож,  гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учруулсан ийм нөхцөл байдал нь  эрүүгийн хэргийн шинжийг харгалзан үзэж ийм саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс орууллаа. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар тээвэрлэлт, жолоодох эрхийг хасаж 1 жилийн хугацаагаар тэнсэх ийм саналыг тавьж байгаа тохиолдолд уг хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно гэж заасан  байгаа. Ингээд 7.3 дугаар зүйлд дараах 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараах үүргийг хүлээлгэх ийм саналтай байна.  Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүргийг хүлээлгэх ийм саналыг мөн шүүх хуралдаанд оруулж байна. Хязгаарлалт тогтоохын хувьд  7.3 дугаар зүйлд заасны дагуу тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцах,  харилцахыг хязгаарлах, ийм хязгаарлалтыг тогтоох саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Энэхүү саналыг тавихдаа  шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлдэг нөхцөл байдалд хамаарч байна гэж үзлээ  мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн асуудлыг хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж дараах саналыг гаргалаа. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Хэргийн улмаас шүүгдэгч нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх ийм саналтай байна. Хэрэгт эд хөрөнгийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын хувьд цагдаагийн байгууллагаас нэхэмжилсэн баримт ирүүлээгүй болно гэсэн ийм саналыг шүүх хуралдаанд оруулж байна.’’ гэж тус тус мэдүүлж, дүгнэлт болон тайлбараа гаргав.

           Дээрх мэдүүлэг, дүгнэлт, тайлбар болон улсын яллагч, шүүгдэгчийн судалсан дараах нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт буюу нөхцөл байдал эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-18 дахь тал/

           Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай, Осол, Хэрэг гарсан
газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-24 дэх тал/

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч П.Ариунбаярын “...тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдөр би өөрийн суралцдаг 2 сургууль дээрээ хөнгөний секцэд хамрагдчихаад 17 цагийн орчимд тарсан. Тэгээд манай ээж машинаа сургуулиас жоохон зайтай айлын хашааны гадаа тавьчхаад намайг болон манай дүүг сургуулийн үүдэн дээрээс алхаж ирж авсан. тэгээд бид 3 ээжийн машин тавьсан байсан газар луу алхаж очсон. Тэгээд ээжийн машины гадаа очсон чинь айлын
хашаанаас нохой нь хуцахаар нь би айгаад зугтаад гүйсэн чинь нэг машин намайг
мөргөчихсөн...тухайн үед манай ээжийн машин зогсож байсан сургуулийн урд талын айлын хашаанаас сургуулийн хашаа руу чиглэлд шороон зам хөдлөн
гүйсэн...Тухайн үед би нохойноос айгаад гүйсэн учраас машин ирж байсан эсэхийг
анзаараагүй ээ...тухайн үед намайг гүйж байхад машин миний нуруу буюу ар тал
хэсгээс мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дахь тал/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батчимэгийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг өнгөрөөгөөд хүүхдээ сургуулиас нь авсан тэр өдөр Ханбогд 2-р сургууль дээр машин ихтэй зогсоол олдохгүй байхаар сургуулиас өнгөрөөд айлын хашааны гадаа машинаа авчхаад сургууль орж хүүхдээ авчаад буцаад машин дээрээ ирээд машины хойд хаалгаар дүүг нь суучих гэж хэлсэн тэгээд манай хүү машин тойрч алхаж байхад айлын нохой хашаан дотроос хуцсан чинь цочоод буцаад зам хөндлөн гүйцэн тэгсэн Ханбогд 2-р сургуулийн урдуур ертөнцийн зүгээр баруун талаас машин ирээд мөргөцөн манай хүүхэд машинд мөргүүлчхээд босоод сургуулийнхаа хашааны хажууд зогсож байсан...Анх Өмнөговь аймаг орж эмнэлэгт үзүүлэх гээд явахад бензин эм тарианы мөнгө нийт 637.700 төгрөг өгсөн
дахиж өгөөгүй ээ...Одоогоор гомдол санал гээлд байх зүйл байхгүй гэхдээ цаашдаа эмчилгээний зардал гарвал төлүүлэх саналтай байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Дүүриймаагийн “...Би 2023 оны 10 дүгээр сарын 27-ны өдөр ажлаасаа тараад нөхрийгөө дуудаад манай нөхөр манай ажлаас ирж аваад манай ээж нүүж байсан болохоор тийшээ явж байсан Ханбогд сумын 2-р сургуулийн урдуур явж байхад хашаанаас хүүхэд гүйж гарч ирээд машины урдуур гүйгээд шүргүүлсэн тэгээд би машинаасаа буугаад нөгөө хүүхэд дээр очоод бие чинь зүгээр үү гэсэн чинь зүгээр аниа гэсэн тэгээд босоод зогссон байж байсан тэгээд өмдийг тайлаад шалбарсан байна уу харсан чинь өгзөгний ойролцоо шалбарсан байсан удалгүй ээж араас нь ирээд манай хүүхдийг гэмтээчихлээ гээд уурлаад байсан би эгчээ гайгүй байна гэсэн чинь юу гэсэн'үг юм гээд уурласан тэгээд эмнэлэг рүү манай машинд суулгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Отгонжаргалын “...Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Би 89-13 ӨМҮ улсын дугаартай мазда маркийн тээврийн хэрэгслийг хаана байгаа талаар нь мэдэхгүй байна. Би уг тээврийн хэрэгслийг ашиглахгүй байгаа. 2021 онд Дамбадаржаа гэх хүнд зарчихсан юм. 89-13 ӨМҮ улсын дугаартай мазда маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан хүн нэрийг нь шилжүүлж авна гэсэн боловч шилжүүлж аваагүй. Тухайн үед би Ханбогд суманд байхдаа зарчихсан юм. Тухайн үед Ханбогд суманд авто тээврийн газар байхгүй нэрийг нь шилжүүлж чадаагүй. Хэн хэнийх нь ажил төрөл амжихгүй аймаг явж шилжүүлж чадахгүй байж байгаад би Ханбогд сумаас шилжээд өөр газарт ажил орсон. Тэгээд утас дугаар нь байхгүй болоод машин авсан хүнтэйгээ холбогдож чадахгүй болчихсон болохоор нэрийг нь шилжүүлээгүй юм. Одоо миний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Тэрнээс би уг машиныг ашигладаггүй миний өмчлөлд байхгүй байгаа..Ямар нэгэн гэрээ бол хийгээгүй. Тухайн үед 2 орчим сая төгрөгөөр зарж байсан шиг санаж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/

                 Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх
шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 502 дугаартай “1.
П.Ариунбаярын биед баруун шуу ясны хугарал, тархи доргилт, баруун шуу, зүүн
гуянд зулгаралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд
үүсгэгдсэн байх боломжтой. 3. П.Ариунбаярын биед учирсан дээрх гэмтэл нь
ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. П.Ариунбаярын
биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д
зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт
хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/

            2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай мөрдөгчийн
магадалгаа /хавтаст хэргийн 69-70 дахь тал/
 зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэв.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно. 

            Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаах үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтын талаар хүсэлт, гомдол гаргаагүй болно.

            Шүүгдэгч Э.Дамбадаржаа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Баян дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баянхөөврийн 14-1436 тоот хашааны гадна шороон зам дээр 89-13 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтуудыг зөрчиж, явган зорчигч П.Ариунбаярыг мөргөсний улмаас насанд хүрээгүй хохирогч П.Ариунбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг тогтооход тусгай мэдлэг шаардлагагүй бөгөөд тухайн үйлдэл нь ямар хууль дүрмийн ямар зүйл хэсэг заалтыг зөрчсөн эсэхийг хууль зүйн арга хэрэгслээр тогтоох учиртай.

             Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газар дээр хийсэн бүдүүвч схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр шүүгдэгч Э.Дамбадаржаагийн гэмт үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.                        

            1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            1.4 Эрх зүйн дүгнэлт

            Шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч П.Ариунбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзнэ.

 Шүүгдэгч Э.Дамбадаржаа нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас амь хохирогч П.Ариунбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг болгоомжгүйгээр учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасны дагуу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.   

Мөн дээрх гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заажээ.

Шүүгдэгч Э.Дамбадаржаа нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар тогтоогджээ. /хавтаст хэргийн 92 дахь тал/

Шүүгдэгч Э.Дамбадаржаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

           Шүүгдэгч Э.Дамбадаржаагийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангажээ.

           Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

          Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Дамбадаржааг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          

          1.5 Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Дамбадаржаа нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батчимэгт нийт 3,862,700 /гурван сая найман зуун жаран хоёр мянга долоон зуу/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хавтаст хэргийн 38, 200-201 дэх тал/

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1.  Талуудын санал, дүгнэлт

           Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны  дагуу түүнд оногдуулах ялыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. ... Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүргийг хүлээлгэх ийм саналыг мөн шүүх хуралдаанд оруулж байна. Хязгаарлалт тогтоохын хувьд 7.3 дугаар зүйлд заасны дагуу тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцах, харилцахыг хязгаарлах, ийм хязгаарлалтыг тогтоох саналыг шүүх хуралдаанд оруулж байна.” гэх дүгнэлтийг,

     Шүүгдэгч Э.Дамбадаржаагаас “...ийм зүйл хийсэн нь миний буруу, дахиж тээврийн хэрэгсэл жолоодохдоо маш анхаарал болгоомжтой байна.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

              2.2 Эрүүгийн хариуцлага

   Шүүгдэгч Э.Дамбадаржаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Э.Дамбадаржаа нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 85 дахь тал/

       Шүүх улсын яллагчийн дүгнэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Дамбадаржаагийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/-н жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Дамбадаржааг тэнссэн нэг жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хувийн байдалд тохирсон байна гэж дүгнэлээ.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дамбадаржаад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/-н жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

      Харин улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул уг саналыг хүлээн аваагүй болно.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан ба гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлалгүйгээр эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

            2.3 Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгч Э.Да нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б 3,862,700 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Т овогт Э.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/-н жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг ********** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Д тэнссэн нэг жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/-н жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгч Э.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б 3,862,700 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАТМӨНХ