Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/03219

 

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/03219

Улаанбаатар хот

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 0. Сэнтрал Тауэр-00 давхар, өөрийн байранд байрлах, “Чр” ХХК /РД: 000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг. 0 дүгээр хороо. 0 дугаар хэсэг, Оргил хотхон 0 байр, 0 тоотод оршин суух, И Мовогт Э Элд /УК00/-д холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 12.735.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагч Э., хариуцагчийн өмгөөлөгч Г.Пж, нарийн бичгийн дарга С.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингис-Экр” ХХК нь иргэн Эрдэнэбат овогтой Энхболдтой ВV-RА/19/0013 дугаар бүхий “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Бэлла Виста хотхон, Дүнжингарав гудамж 400-р байрны 401 тоот хаягт байршилтай 157 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019 оны 04-р сарын 10-ны өдрөөс 2019 оны 05-р сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар хөлсөлж, тус гэрээний тусгай нөхцөлийн 6 дахь хэсэгт зааснаар нэг сарын 5.600.000 төгрөгийн төлбөртэй орон сууцны хөлсийг төлөх үүрэг хүлээсэн билээ. Гэтэл хариуцагч нь 2019 оны 04-р сарын 10-ны өдрөөс 2019 оны 05-р сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны орон сууцны хөлс болох нийт 8.490.400 төгрөгийн төлбөрийг огт төлөөгүй буюу, төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна. Мөн гэрээний тусгай нөхцөлийн 14 дэх хэсэгт “Төлбөрийг хугацаа хоцорсон тохиолдолд төлөх алданги: гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцүү хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлнө” гэж заасан байдаг. Иймд орон сууц хөлсөх гэрээний төлбөр 8.490.400 төгрөг, алданги 4.245.200 төгрөг, нийт 12.715.600 хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чингис эко тур ХХК-ийн байрыг хөлслөх үедээ “Титанс фильм”-ын продюсероор ажиллаж байсан бөгөөд гэрээ хийх үед манай захирал Т.Амар, ерөнхий продюсер С.Баатархуяг байхгүй байсан бөгөөд захирал Т.Амар, ерөнхий продюсер С.Баатархуяг нараас асуухад “чи зурчих, гэрээгээ хийчих” гэхээр нь ажлаа явуулах үүднээс гэрээнд гарын үсэг зурж гэрээ хийсэн. Тухайн Чингис эко тур ХХК-ийн байранд гаднаас ирсэн жүжигчин байрлан амьдарч байсан. Миний хувьд “Титанс фильм” ХХК-д продюсер ажилтай байсан болохоос санхүүгийн мэдэл байхгүй, захирал болон ерөнхий продюсер зурчих гэсэн учраас би зурсан. Иймд уг төлбөрийг “Титанс фильм” ХХК-ийн захирал Т.Амар, ерөнхий продюсер С.Баатархуяг нар хариуцна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Чи ХХК орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 12.735.600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Э.Энхболдод холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч Э.Эд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, уг төлбөрийг “Титанс фильм” ХХК төлнө гэж маргаж байна.

 

Зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Зайсангийн ам, Бэлла бэста хотхон, 400 дугаар байр 401 тоот, 157 м.кв орон сууцыг нэг сарын 5.600.000 төгрөгийн төлбөртэй, 2019.04.10-аас 2019.05.25-ны өдрийг хүртэл хөлслөх гэрээ байгуулагджээ. /хх-ийн 7-19 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хөлслүүлэгч нь орон сууцыг хөлслөгчид хүлээлгэн өгсөн, хөлслөгч хөлс төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Орон сууц хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Зайсангийн ам, Бэлла бэста хотхон, 400 дугаар байр 401 тоот, 157 м.кв орон сууцыг хариуцагч Э.Энхболдод хүлээлгэн өгч, тэрээр гэрээний хугацаанд Казакстан улсын жүжигчин Саяат Исембаевийг орон сууцанд байрлуулсан талаар мэдүүлжээ.

 

Хариуцагч нь уг төлбөрийг Титанс фильм ХХК төлөх үүрэгтэй, тухайн үед Сүүн замын сахиул киноны продюссэрээр ажиллаж байсан, Т ХХК-ийн захирлын хэлсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан гэх боловч Титанс фильм ХХК төлбөрийг хариуцах талаар баримтгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа талаараа баримтаар нотлоогүй, энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн буюу хариуцагч Э.Энхболд гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан, гэрээний зүйлийг хүлээн авч, ашигласан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг Титанс фильм ХХК хариуцах талаар баримтгүй байх тул хариуцагч Э.Энхболдоос орон сууц хөлслөх гэрээний үүрэгт /1 сарын 5.600.000 төгрөг, нэг хоногийн 5.600.000:31=180.645 төгрөг, 180.645х15хоног=2.709.675, 5.600.000+2.709.675=8.309.677/ 8.309.677 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар орон сууц хөлслөх гэрээний тусгай нөхцөлийн 14-т зааснаар алданги 4.154.838 төгрөг, нийт 12.464.515 төгрөгийн төлөх үндэслэлтэй байна.  

 

Хариуцагч Э.Э орон сууц хөлслөх гэрээний дагуу хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 232 дугаар зүйлийн 232.4.-д зааснаар хариуцагч Э.Энхболдоос 12.464.515 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ч” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 271.085 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218.720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Энхболдоос 214.382 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ч” ХХК-нд олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.СОЛОНГО