Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/488

 

 

 

 

 

 

 

 

                                                                                     

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0468/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Л.Бурмаа,

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000578 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, ******* ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /,

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компанид хөдөлмөр, аюулгүй байдлын ажилтан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ******* ” ХХК-ийн захирлаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 195 дугаар тушаалаар баталсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 6.3.18-д заасан “туслан гүйцэтгэгчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааврын талаар мэдээлэл өгч түүний хэрэгжилтэд хяналт тавих” үүрэг, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм I хэсгийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь “Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ: тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, хангалттай биелүүлж ажиллаагүй,

 

Шүүгдэгч******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах”, 27.3.5 ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, хангалттай биелүүлж ажиллаагүйн улмаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Эрчим эко хотхоны барилгын ажлын туслах ажилтан нь тээврийн хэрэгсэл дээрээс буулгаж байсан гипсэн хавтангуудад дарагдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-18/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 20/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21-26/,

 

Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 27-38/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 39/,

 

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдөр 08 цаг 00 минутад Эрчим Эко хотхоны ажлын талбайд ирээд 50 нэлээд дөхсөн насны эрэгтэй хүнтэй уулзаад нэг дэвтэр дээр нэрийнхээ ард гарын үсэг зураад ажиллаж эхэлсэн. Тухайн өдөр 11 цагийн үед барилгын материал ачсан том машин барилгын талбайд ирсэн. Тухайн машинаас урт, нимгэн төмрийг зааж байгаад налуулаад тавьсан задгай хавтангуудыг машинаас буулгахаар болсон, жолооч тухайн хавтангуудыг бэхэлсэн бэхэлгээг султгах үетэй зэрэгцэн талбайн инженер Машдэлгэр машины тэвшин дээр гараад тухайн хавтангуудыг унагаахгүйн тулд барьж байя гэсэн. Талбайн инженер хавтангуудыг гараараа барьсны дараа ба хавтангуудыг авах гээд урагшлах гэхэд тухайн хавтангууд нураад миний дээрээс дарсан. Үүний дараа миний ухаан санаа орж гараад байсан ба нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. Би тухайн үед хамгаалах малгай өмсөөгүй байсан, хэн нэгэн надад хамгаалах малгай өмсөх талаар зааварчилга өгөөгүй, мөн хамгаалах малгайгаар хангаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-46/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие ХХК-д барилгын инженерийн ажил хийдэг бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш одоог хүртэл Эрчим Эко Үүр ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт барьж байгаа Эрчим Эко хотхоны талбайн инженерээр ажиллаж байна. Талбайн инженер нь ажлуудыг технологийн дагуу явж байгаа эсэхэд хяналт тавьдаг үүрэгтэй. Өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед Улаанбаатар хотоос гипсэн хавтан тээврийн хэрэгслээр ачигдан ирсэн, тээврийн хэрэгсэл дотор 5 сав баглаа боодолтой хавтан байсан ба тэр дунд сав баглаа боодолд хүрэхгүй задгай ачсан байдалтай гипсэн хавтангууд байсан, хэдэн ширхэг байсныг нь мэдэхгүй. Баглаа боодолтой хавтангуудыг өргөгч машинаар буулгасан. Харин задгай хавтангуудыг бэхэлгээгээр бэхэлчихсэн байсан /татлагаар татчихсан байсан/ ба тухайн хавтанг буулгахад миний бие өөрөө болон Тайванбат, жолооч нар байсан. Жолооч хавтангийн татлагыг тайлах үетэй зэрэгцээд Тайванбат нь буулгана гээд хавтан руу чиглэхэд хавтан нураад тухайн хүүхдийн дээрээс дарсан. Хавтангийн татлагыг тайлахын өмнө нь би машины тэвшин дээр зогсож байгаад хяналт тавьж байсан. Ингээд хүүхэд хавтанд даруулсны дараа тусламж хүсэж орилсон ба жолоочийн хамт хавтангуудыг дээрээс нь авсан. Үүний дараа түргэн тусламж дуудсан, энэ үед түүний хоолойн байсан шүр шиг зүүлт, хуруунд нь байсан 1 ширхэг бөгж, бугуйнд байсан улаан утсыг тайлж авсан. Мөн тэлээг нь тайлж байхад түргэн тусламж ирсэн. Ингээд эмнэлэг дээр очсон юмаа. Бээлий өмсөж байсан, харин хамгаалах малгай өмсөөгүй байсан санагдаж байна. Тайванбат нь туслах ажилтан бөгөөд туслах ажилтан гэдэг нь эд зүйлийг зөөх, хог шороо цэвэрлэх үүрэгтэй, тухайн ажилтан нь миний мэдэхээр 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажилласан санагдаж байна. Өдрийн 80,000 төгрөгийн цалинтай бөгөөд өдрийн ажилтан учраас өдөртөө цалингаа авдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өнөөдөр буюу ажлын байрандаа байж байсан ба Улаанбаатар хотоос барилгын материал ирээд хашаа руу орж зогссон, гэнэт чимээ шуугиан гарахаар нь машины цаад талд очиход миний үл таних эрэгтэй хүн газар унасан байдалтай байхаар нь өөрийн гар утсан дээрээ зургийг нь дарсан. Намайг очиход машины жолооч талбайн инженер болон ажилчид байсан ба удалгүй түргэн тусламж ирсэн. Тухайн үед яг юу болсон талаар мэдэхгүй, газарт унасан хүүхэд хамгаалалтын малгайгүй байсан. Тэр хүүхэд 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажиллаж байсан хүүхэд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тайванбат гэх хүн туслах ажилтан авна гэх зарын дагуу надтай холбогдоод надтай ирж уулзаад туслах ажилтнаар ажилд орсон. Энэ хүнийг ажилд авах эсэх нь миний өөрийн эрх мэдлийн асуудал юмаа. Тайванбат нь надтай холбогдож ажилд орсон хэдий ч с Эко Үүр ХХК-ийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм, учир нь с Эко Үүр ХХК нь тухайн барилгын талбайд бараа материал зөөх, буулгах, цэвэрлэгээ хийх, бараа материалыг худалдан авах ажлыг хариуцдаг юмаа. Манай компани нь барилга угсралт, заслын ажлыг хариуцаж байгаа юм. с Эко Үүр ХХК-д ажилтан хайх хүн байхгүй байсан тул би фейсбүүк дээр зар тавиад ажилтныг олж өгсөн юм. Уг зарын дагуу Амин-, Тайванбат гэх хоёр хүн ирж уулзан ажилласан. Тайванбат туслахаар ажиллуулж байгаа талаар с Эко Үүр ХХК-ийн гүйцэтгэх захирал Нарантулга гэх хүнд хэлсэн, ингэж ажиллуулж байгаа талаар хэлээд өдөр өдөрт нь цалинг нь өгөхөөр болсон юм. Тайванбат нь с Эко Үүр ХХК-иас цалинжсан байдаг. Ажил гүйцэтгэгч компаниуд өөр өөрсдөө хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх асуудлыг хариуцдаг юмаа, Бүрэнжаргал гэх хүн нь ХХК-ний ХАБ-ын ажилтан бөгөөд одоогийн байдлаар с Эко Үүр ХХК-Д ХАБ-ын ажилтан байхгүй тул давхар ХАБ-ын ажилтан хийж байгаа. ХХК-д Бүрэнжаргалын тушаал гарсан байгаа бөгөөд с Эко Үүр ХХК-д мөн тушаал гарсан гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 2-ний өдрийн 750 дугаартай: “... ын биед хэвлийн ханын няцрал, шингэн хурагдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77-78/,

 

Шинжээч С.Энхжингийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/07 дугаартай: “...Осолдогч ад ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон баримт байхгүй байна. Ажилтныг ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох, зааварчилгаагаар хангах сургалтад хамруулах үүрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд зааснаар Ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны үүрэг байдаг. ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангагдаагүйн улмаас биедээ гэмтэл авсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч болох “*******” ХХК-ийн захирал ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн үүрэг, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 195 дугаар тушаалаар баталсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 6.3.18-д заасан “туслан гүйцэтгэгчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааврын талаар мэдээлэл өгч түүний хэрэгжилтэд хяналт тавих” үүрэг, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм. 1 хэсэг. Ерөнхий шаардлага” /БНбД 12-03-04/-ийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь “Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ: тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлээгүй. “*******” ХХК-ийн захирлын 2024 оны А/16 дугаар тушаалаар томилогдсон ХАБЭА инженер******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4 дахь “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээгтодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах”, 27.3.5 дахь “ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “Ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг ойлгоно гэж заасан. “ ” ХХК-ийн дэд захирал С.Бат- нь иргэн тай амаар тохиролцон ажиллуулсан гэх боловч цалин хөлсийг “*******” ХХК-аас олгож байсан байна. Иймд “*******” ХХК-ийн захирал ******* нь осолдогч тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй ажил олгогч болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-86/,

 

Яллагдагч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 98/,

 

Яллагдагч*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 108-110/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч *******,******* нар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй, Эрчим эко хотхоны барилгын ажлын туслах ажилтан ын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******,******* нар хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, ажилтныг зохих хамгаалалтын малгай, хэрэгслээр хангаж, аюулгүй ажиллагааны журам мөрдөгдсөн бол дээрх гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байжээ.

 

Иймд Х.Нарантулга,******* нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нар болон өмгөөлөгч гэм буруу зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497, 498, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.

 

Хохирогч ад шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэжээ.

 

Шүүгдэгч нар шүүхийн шатанд хохирогчид баримтаар нэхэмжилсэн 400,000 төгрөгийг төлж, нийтдээ эмчилгээний зардалд 3,500,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ, энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан.

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Нарантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгож, авто инженер мэргэжлээр ажиллах эрхийг 6 сарын хугацаагаар хасах ялаар, шүүгдэгч*******ыг 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгож, сантехникч инженер мэргэжлээр ажиллах эрхийг 6 сарын хугацаагаар хасах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр, шүүгдэгч*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд сар бүр 225,000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******,******* нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Нарантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгож, авто инженер мэргэжлээр ажиллах эрхийг 6 сарын хугацаагаар хасах ялаар, шүүгдэгч*******ыг 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгож, сантехникч инженер мэргэжлээр ажиллах эрхийг 6 сарын хугацаагаар хасах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр, шүүгдэгч*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд сар бүр 225,000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нарантулгыг авто инженер мэргэжлээр ажиллах эрхийг 6 сарын хугацаагаар, шүүгдэгч*******ыг сантехникч инженер мэргэжлээр ажиллах эрхийг 6 сарын хугацаагаар тус тус хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ГЭРЭЛТ-ОД