| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2021/03540/И |
| Дугаар | 183/ШШ2022/03216 |
| Огноо | 2022-12-17 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2022/03216
| 2020 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2020/03216 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Бо овогг Б Га /Ч000000-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ог, нарийн бичгийн дарга С.Снар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/00269 дүгээр шийдвэрээр иргэн Б.Гантулга надаас 168.498.975 (нэг зуун жаран найман сая дөрвөн зуун ерэн найман мянга есөн зуун далан таван) төгрөгийг гаргуулан иргэн П.Цэнгэлд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд дээрх шийдвэрийн дагуу, өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029587 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 14 дүгээр гудамж 1434/1 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын 18649327256714 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрын хамт битүүмжилсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4-180/31170, 4-180/31176 тоот албан мэдэгдлүүдийг надад 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр өгсөн бөгөөд дээрх мэдэгдлүүдэд дурдсанаар өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021253 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандийн гудамж, 23 дугаар байрны 52 тоот 50.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029587 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 14 дүгээр гудамж 1434/1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын 18649327256714 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрын үнэлгээнүүд хэт багаар тогтоогдсон байсан. Иймд миний бие дээрх үнэлгээнүүдийг эс зөвшөөрч 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид нь гомдлоо гаргасан боловч миний гомдлыг хүлээн аваагүй болно. Иймд дээрх нэр бүхий хөрөнгүүдийг багаар үнэлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/00269 дугаар шийдвэрээр Б.Г 168.000.000 төгрөгийг гаргуулж П.Ц олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Г шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулахад биелүүлээгүй, Мөн төлбөр төлөгчөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18290481/03 дугаар хөрөнгө орлогын мэдүүлэг авахад хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаас тогтоогдоогүй тул 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 18290448/08 дугаар тогтоолоор оршин суух хаягт үзлэг нэгжлэг хийхэд төлбөрийн шаардлага хангах хөрөнгө тогтоогдоогүй. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 18290448/01 дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн банк дахь харилцах дансыг битүүмжлэн хасалт хийх тогтоолыг арилжааны банкинд хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Гантулга нь 28.410.000 төгрөгийг төлж төлбөрийн 139.590.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Б.Гантулгын /ЧП71050134/ өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021253 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандигийн гудамж 23 дугаар байрны 52 тоот 50,67 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, Б.Гантулгын /ЧП71050134/ өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029587 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 14 дүгээр гудамж 1434/1 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж салбарын 18649327256714 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрын хамт барьцаалуулагч Хас банкинд хандахад хамтран ажиллах боломжтой тухай хариу ирүүлсэн. Иймд Б.Гантулгын өмчлөлийн төлбөр төлөгч Б.Гантулгын /ЧП71050134/ өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021253 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандигийн гудамж 23 дугаар байрны 52 тоот 50,67 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18290448/05 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 180/01 дугаар тогтоолоор хурааж, талуудаас болон Хас банкаас үнийн санал гаргуулахад төлбөр төлөгч 230.000.000 төгрөг, төлбөр авагч 30.000.000 төгрөг, барьцаалуулагч 91.206.000 төгрөгөөр үнэлж, харилцан тогтоогоогүй тул 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 8/370 дугаар тогтоолоор шинжээчийг томилж үнэлүүлэхэд 121.043.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба үнэлгээг талууд болон барьцаалуулагч Хас банк ХХК-д хуулийн хугацаанд мэдэгдсэн. Б.Гантулгын /ЧП71050134/ өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 2203029587 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 14 дүгээр гудамж 1434/1 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж салбарын 18649327256714 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрын хамт 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18290448/06 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 180/02 дугаар тогтоолоор хурааж, талуудаас болон Хас банкаас үнийн санал гаргуулахад төлбөр төлөгч 150.000.000 төгрөг, төлбөр авагч 15.000.000 төгрөг, барьцаалуулагч Хас банк 36.314.500 төгрөгөөр үнэлж харилцан тогтоогоогүй тул 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 8/371 дугаар тогтоолоор шинжээчийг томилж үнэлүүлэхэд 90.866.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба үнэлгээг талууд болон барьцаалуулагч Хас банк ХХК-д хуулийн хугацаанд мэдэгдсэн болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж засан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Гантулга хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгүүдэд хийгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргасан.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/00269 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч
П.Цэнгэл нэхэмжлэлийн шаардлага болох 206.450.000 төгрөгөөс 38.450.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Гантулга үлдэх 168.000.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 7.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 7.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 9.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 9.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 18.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15.000.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 18.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 18.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 27-28/
Төлбөр төлөгч Б.Гантулга шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн гүйцэтгэх хуудас олгосны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18290448 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 180/01 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандигийн гудамж 23 дугаар байрны 52 тоот 50,67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 180/02 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 14-1434/1 тоотод байрлах хувийн сууц, Заа зэргийг хураан авсан болох нь хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан баримтуудаар тогтоогдох бөгөөд, эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зохигчид маргаагүй болно. /хх-126-127, 134-135/
Харин нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд хийгдсэн үнэлгээг эс зөвшөөрч, тэдгээр хөрөнгүүдийг ...зах зээлийн үнэ ханшаас хэт багаар тогтоогдсон... гэх агуулга бүхий тайлбар гарган үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон төлбөр авагчаас хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн талаар санал асуухад талууд харилцан тохиролцоогүйн улмаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар “Файн Эстимэйт” ХХК-ийг томилсон нь хуульд нийцсэн байна.
Шинжээчээр томилогдсон “файн Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээчин Н.Цолмонгэрэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандигийн гудамж 23 дугаар байрны 52 тоот 50,67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 121.043.000 төгрөгөөр,
Шинжээчээр томилогдсон “Виннэр вэй” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээчин О.Бат-Эрдэнэ Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 14-1434/1 тоотод байрлах хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 14 тоотод байрлах нэгж талбарын 18649327256714 дугаартай 700 м.кв талбайтай газрыг 90.866.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх-ийн 166-185, 188-207/
Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4-180/31170, 4-180/31176, 4/180/31171 тоот мэдэгдлээр Хас банк ХХК, төлбөр төлөгч Б.Гантулга, төлбөр авагч Б.Цэнгэл нарт хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн байна. /хх-ийн 213, 214, 216/
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10/20 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-оор 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт дуудлага худалдаа болох талаар 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4/180/33556 тоот мэдэгдлээр мэдэгдсэн байна.
Төлбөр төлөгч Б.Гантулга нь хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээч “файн Эстимэйт” ХХК, “Виннэр вэй” ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “файн Эстимэйт” ХХК, “Виннэр вэй” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд бодит үнэ цэний суурийг хэрэглэж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлангуудаар, шинжээчийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн байх тул ...үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн... гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл, тайлбар няцаагдаж байна.
Түүнчлэн, маргаан бүхий хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудын хүсэлтээр шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч дүгнэлт гарган үнэлгээ тогтоосон, дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул дээрх үндэслэлээр Б.Гантулгын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бх уг хэрэгт шинжээч томилж, тухайн үнэлсэн хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоох хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд түүний хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн тул хүлээж аваагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО