Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02458

 

 

 

     
     

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б, 0 дугаар баг,  оршин суух, Ш овогт Д-ийн Т /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүргийн 0 дугаар хороо, 0-ийн замын урд, 000 дүгээр ангийн зүүн талд үйл ажиллагаа явуулдаг, “В” ХХК-д холбогдох, 

0,000,000төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Т миний бие 2014 оны 6 дугаар сард өөрийн 00-00 УНН Хово маркийн машинаар хайрга шороо тээвэрлэх гэрээ байгуулан ажилласан. Ингээд уг гэрээний дагуу хайрга шороо тээвэрлэсний үлдэгдэл төлбөрийг хариуцагч “В” ХХК нь өнөөдрийг хүртэл төлөхгүй хохироож байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд  0,000,000төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа 00,000 төгрөгөөр багасгаж, 0,000,000 төгрөгийг “В” ХХК-иас нэхэмжилж байна гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан  0,000,000төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 00,000 төгрөгөөр багасгаж, 0,000,000төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бт 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч “В” ХХК-тай өөрийн эзэмшлийн автомашинаар хайрга шороо тээвэрлэхээр 2014 оны 6 дугаар сард тохиролцож, үүний дагуу хайрга шороо тээвэрлэсний үлдэгдэл хөлсөө нэхэмжлэгчээс шаардаж байх ба энэхүү шаардлагаа нотлохоор 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн актыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна.

Уг тооцоо нийлсэн актаар хайрга, шороо тээвэрлэсний үлдэгдэл төлбөр 0,000,000төгрөг болохыг харилцан тохиролцож, хариуцагч компанийн нягтлан бодогч Т.А, нэхэмжлэгч Д.Т нарыг гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас уг гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38  дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан, зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тус тус хэргийн материалтай танилцуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаарх ямар нэгэн хариу тайлбар, нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Иймд хэрэгт авагдсан  2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагч “В” ХХК-иас 0,000,000төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                           ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “В” ХХК-иас 0,000,000төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Тээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “В” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 50,545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА