Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/237

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Д,

Гэрч Б.И,

Орчуулагч М.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А, Н.Б,

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ю нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Юд холбогдох эрүүгийн 2419000000238 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ю

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ю нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Цагдаагийн газрын 103 тоот өрөөнд Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Иид өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буЮ эргүүлийн үүрэг гүйцэтгэж, өөрийнх нь хурд хэтрүүлсэн зөрчлийг илрүүлэн шалгах явцад хахууль буЮ 100.000 төгрөгийг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ю нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Цагдаагийн газрын 103 тоот өрөөнд Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Иид өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буЮ эргүүлийн үүрэг гүйцэтгэж, өөрийнх нь хурд хэтрүүлсэн зөрчлийг илрүүлэн шалгах явцад хахууль буЮ 100.000 төгрөгийг өгсөн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Дорноговь аймгийн Цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Иийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хөтөлсөн “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон тухай тэмдэглэл”, илтгэх хуудас /хх 27-28/,

 

 Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Мын гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 26/,

 

Гэрч Б.Иийн “...би Замын хөдөлгөөний аЮлгүй байдлыг хангах чиг үүргийн дагуу тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтын ажлын хийж гүйцэтгэдэг. Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийг зогсоож, жолооч, зорчигчийг шалгах, зөрчил илэрсэн бол зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд буЮ зарим заалтын дагуу торгуулийн арга хэмжээг бэлэн бусаар авах эрхтэй. 14.7 дугаар зүйлийн 32 дугаар зүйлд заасан “замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдын дээд хэмжээг 50 хувиар хэтрүүлсэн бол” бичиг баримтыг хураан авч, зөрчилд тэмдэглэл үйлдэж Цагдаагийн газрын хоногийн мэдээнд оруулж, шалгах эрх бүхий албан тушаалтан /Замын зохицуулагч/-д шилжүүлэх үүрэгтэй байдаг. Миний хувьд шууд бие даан шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй... 2024.05.16-ны өдөр 08:30 минутад үүрэг авч Босоо тэнхлэгийн 3-н замын байнгын хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж хяналт шалгалт хийж ажиллаж байх хугацаанд Говьсүмбэр-Сайншанд сум хүртэлх дундаж хурдны камерын хяналт Тээврийн хэрэгслийн хурдыг хянадаг камераар 11 цагийн үед машин шалгаад зогсож байтал утсанд зөрчил илэрсэн гэх сигнал өгөгдсөн. Утсаар уг сигналыг шалгаж харахад хурд хэтэрсэн гэсэн мэдээлэл ирсэн байсан тул нарийн харахад *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийг хэрэгслийг зогсоон шалгахаар очтол жолооч нь Монгол хэл мэдэхгүй гэх гадаадын иргэн байсан. Уг машинд 4- үүлээ явж байсан ба зорчигч нар нь бууж замын хажуу руу бууж биеэ засацгаагаад ирж байсан. Харин жолооч нь машины ард зогсож байсан ба би Монгол хэл мэдэхгүй гэж байсан. Тэгтэл нөгөө 3 Хятад иргэн ирсэн ба 1 иргэн нь монгол хэл жаахан мэднэ гээд Ю болсон бэ? гэж асуусан. Тухайн тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлсэн байна бичиг баримтаа шалгуулна уу гэсэн. Нөгөө Монгол хэл бага зэрэг мэднэ гэх хүн нь жолоочтой Хятад хэлээр яриад жолооч нь цаашаа явж машинаас Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэх, тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг авч ирж шалгуулсан. Би хурдны хязгаарыг 50%-аас дээш хэтэрсэн 127км/ц байна гэдгийг нь камерт бичигдсэн дүрс зураг цаг хугацаа явсан хугацаа гээд бүгдийг нь харуулаад таны зөрчил цагдаагийн газар дээр очиж жолоодох эрх хасагдаж шийдвэрлэгдэнэ, автомашинтайгаа цагдаагийн машиныг дагаад явна уу гэж жолооч болон монгол хэл мэддэг гэх 2 иргэнд үзүүлсэн. Тэгэхэд хоорондоо Хятад хэлээр яриад байсан. Энд шийдээд өгөөч гэсэн. Энд шийдвэрлэх боломжгүй Цагдаагийн машины дагаад яваарай гэсэн. Монгол хэл мэддэг гэх иргэн нь тухайн миний хэлсэн үгийг ойлгож жолоочтой хятадаар орчуулж яриад байсан. Би түрүүлж машинтай хөдөлж миний араас нөгөө хүмүүс машиндаа суугаад араас хөдлөөд Цагдаагийн газрын зогсоолд автомашиныг байрлуулаад жолоочийг тэр монгол хэл бага зэрэг мэддэг гэх иргэнтэй дагуулан цагдаагийн газрын цагдаа зохицуулагч нарын өрөө буЮ 103 тоот өрөөнд орж зөрчлийн тэмдэглэлийн бланк хэвлэж байхад Жолооч гэх Хятад иргэн нь буйдан дээр сууж байсан яг хажууд Монгол хэл мэддэг гэх иргэн зогсож байсан. Би жолооч болон Монгол хэл бага зэрэг мэддэг гэх хятад иргэнд “Google translate” апп-аар жолоодох эрхийг чинь 6 сараар хасагдана гэж бичээд Хятад хэлээр хөрвүүлж уншуулсан. Уншчихаад хоорондоо Хятадаар яриад байсан. Зөрчлийн утга, машин марк дугаарыг бичиж байхад жолооч гэх сууж байсан хятад иргэн 20,000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхгийг гаргаж миний ширээн дээр тавьсан. Тэгэхэд нь энэ чинь Ю юм бэ? гэж асуусан. Тэгэхэд жолооч гэх иргэн нь над руу эрүүгээ дээшээ өргөх байдлаар хэд хэд дохиод 2 нүдээ ирмээд аниад байсан. Тийм үйлдэл болонгуут би босоод нөгөө 2 хүнийг дагуулж гарч өрөөний үүдний хүлээлгийн сандалд суулгаад жижүүрийн мөрдөгч д/ч Э.Энхсаруултай уулзаад “Хурд хэтрүүлсэн хятад жолооч авчирсан, эрх хасагдана гэж хэлсэн чинь надад энэ мөнгийг өгч байна гээд харуулсан. Э.Энхсаруул нь ахлах мөрдөгч дэслэгч, Х.Батхуягт мэдэгд гэсэн. Тэгээд 2 давхарт гарч Х.Батхуягт хятад жолооч нар хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан, эрхийг хасна гэж хэлсэн чинь мөнгө өгч байна гэж өөрт нь мөнгийг үзүүлсэн. Тасгийн даргадаа мэдэгд гэсэн. Би тасгийн дарга хошууч Б.Б Тасгийн даргад хурд хэтэрсэн эрх хасагдана гэсэн чинь мөнгө өгөөд байна гэж мэдэгдсэн тасгийн дарга илтгэх хуудсаа бичээд ЭЦТ-ийн даргад танилцуул гэсний дагуу илтгэх хуудсаа бичиж Цагдаагийн газрын дэд бөгөөд ЭЦТ-н дарга цагдаагийн х/ч Бат-Энэрэлд илтгэх хуудас бичиж мөнгөний хамт өрөөнд орж танилцуулахад илтгэх хуудас дээр цохолт хийгээд нөлөөллийн илтгэх хуудсаа бичээд жижүүр рүү өгч хоногийн мэдээнд оруул гэсэн. Үүний дагуу нөлөөллийн илтгэх хуудсаа бичээд материалуудыг канондаж эх хувийг тухайн иргэний бичиг баримт мөнгөн дэвсгэрт гадаад паспортыг жижүүрт өгөөд пост руугаа явсан... Хятад иргэдтэй өөрөөр харилцаагүй ээ эрх хасагдана гэж хэлснээс хойш жолооч болон Монгол хэл бага зэрэг мэддэг гэх иргэн 2 хоорондоо хятадаар ярьж байгаад гаргаж ирж өгсөн болохоор эрх хасагдана гэхээр авлига өгөх гэж байна гэж ойлгосон... Жолооч бол торгуулийн мөнгө гэдэг байдлаар өгөөгүй яагаад гэвэл мөнгөө өгчхөөд аргалах гэх байдалтай толгой дохих, нүд ирмэх байдал үзүүлсэн учраас би уг иргэнийг хахууль өгч байна гэж шууд ойлгогдохоор байсан. Тийм учраас тэр дор нь холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн... Энэ хүний хэлж байгаагаар газар дээр торгуулж шийддэг юм бол яагаад газар дээр нь өгөхгүй цагдаагийн газар дээр өгөөд байгаа юм бэ? эрх хасах гээд цагдаа ирсэн гэдгийг мэдсэн учраас над руу толгойгоо хөдөлгөн нүдээр дохин мөнгөө өгч байгаа гэж үзэж байна. Хэдэн төгрөгийн торгууль төлөхөө ч мэдэхгүй байж яаж 100,000 төгрөгөөр торгоно гэж мэдээд байгааг нь ойлгохгүй байна. Энэ хүн тодорхой хэмжээний Монгол улсын хуулийг судлаад шалгалтаа өгөөд жолоодох эрхийн үнэмлэх авсан гэж ойлгож байгаа. Дүрэм мэдэхгүй гэдэгт нь бол итгэхгүй байна. Миний олж сонссоноор Хятад улсын цагдаа бэлэн мөнгөөр огт торгууль авдаггүй гэж байсан. Тэр битгий хэл бэлэн мөнгө гаргах л юм бол гэмт хэрэг болдог сонсож байсан. Би бол эрхээ хасуулахгүй тулд дээрх мөнгийг өгсөн гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /хх 38-39, 41-44/,

 

Гэрч Б.Бгийн “... Би 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 24 цагийн хугацаагаар жижүүрийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэн ажилласан. Тухайн өдөр Сайншанд сумын гурван замын байнгын хяналтын цэгт тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.И үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 11:00 цагийн үед зөвшөөрөгдсөн хурдыг 50%-аас дээш хэтрүүлсэн зөрчил илрүүлсэн талаар групп чат дээр зургийг тавиад удалгүй станцаар Шанд 10 буЮ жижүүр рүү зөрчилтэй тээврийн хэрэгслийг аваад жижүүр рүү явж байна гэж мэдээлсэн... Цагдаа зохицуулагч нар нь зөрчил илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдээд Цагдаагийн байгууллагын ECS санд шивээд жижүүрт өгч хоногийн мэдээнд оруулдаг... Үүнээс удалгүй Б.И нь Цагдаагийн газар дээр ирж цагдаа зохицуулагч нарын өрөөнд зөрчил илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэхээр орсон байх үед нь БНХАУ-ын иргэн Ю гэх хүн 100,000 төгрөгийн хахууль өгөх гэлээ гээд жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний зураг бүхий мэдээллийг мессенжер чат группт 2024 оны 05 дугаар сарын 16-ны 11:25 минутад оруулсан... Тэгээд тус өдрийн оройн 17:00 цагийн үед тухайн хурд хэтрүүлсэн БНХАУ-ын иргэн болох Юээс зөрчилтэй нь холбоотойгоор мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэгт гаргасан зөрчлийн талаар болон танай улсын цагдаагийн байгууллага хэрхэн яаж торгуулийн арга хэмжээ авдаг вэ гэх талаар асууж тодруулсан, манай цагдаагийн байгууллагын алба хаагч нар торгуулийг газар дээр нь бэлэн авдаг гэж хэлсэн би танай улсын цагдаад адилхан юм болов уу гэж бодоод торгуулийн мөнгө бэлнээр гаргаж өгсөн гэж байсан. Монгол улс бэлэн бусаар торгууль төлүүлээд 4 дээш жил болж байгаа. Бэлэн мөнгөөр торгохыг манай улс хориглосон байгаа. Ер нь болон мөнгөөр торгохгүй болсон талаар хүн болгон л мэддэг. Бэлэн бусаар мөнгө өгсөн тохиолдолд дээд албан тушаалтанд шууд мэдэгдэх үүрэг цагдаагийн алба хаагч нарт өгөгдсөн байдаг...” гэх мэдүүлэг /хх 47-48/,

 

Гэрч Жан Дианы “... Монголын хуулийг бол мэдэхгүй. БНХАУ-д тээврийн хэрэгсэл жолоодож яваад хурд хэтрүүлбэл хурд хязгаарлалтын тэмдэглэл байдаг. Тэрийг хэтрүүлсэн байвал торгууль төлдөг, мөн оноо хасдаг. Торгууль 200 юань байдаг, 2-6 оноо хасдаг. Дээр үед буЮ 7 жилийн өмнө бол цагдаа нь шууд зогсоогоод газар дээр торгодог байсан. Одоо бол цагдаа зогсоохоо больсон хяналтын камераар бичээд торгууль ногдуулж бэлэн бусаар төлдөг болсон. Бэлэн мөнгө торгох гэсэн ойлголт бол одоо байхгүй болсон. Бүгд цахим болсон. Одоо бол зам дээр ямар нэг цагдаа харагдахаа больсон байгаа замын цагдаа зогсоогоод хурд хэтрүүлсэн гэж хэлсэн 127 км-ын хурдтай явж байсан гэдгийг цагдаагаас мэдсэн. Жолоочид үзүүлсэн. *** /***/ *** /***/-д би хятадаар “хурд хэтрүүлсэн байна, 127 км цагийн хурдтай явсан байна” гэж хэлсэн. Би эндээ шийдвэрлэж өгөөч гэж хэлээгүй *** нь мөнгө гаргаад ширээн дээр нь тавьсан. Үүний дараа цагдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх мөнгө 3-ын зургийг аваад байсан. Бид 2-т гар утаснаас жолооны эрхийг чинь 6 сараас хасна гэсэн бичиг үзүүлсэн. Би бол мөнгө төгрөг өг гэж хэлээгүй. Тэгээд дараа нь бид нарыг дагуулж 2 давхар руу гарчхаад буцаж ирээд нэг давхарт суулгасан. Тэгээд дараа нь өөр цагдаа ирээд орчуулагч болон өмгөөлөгч ирсэн... Ямар дохио зангаа гаргасан талаар хараагүй. Орж ирэнгүүтээ мөнгөө тавьсан. Би юм яриагүй. Би ард нь зогсож байсан учир тэрийг бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх 58-59/,

 

Гэрч Б.Бийн “...Тус тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.И нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сайншанд сумын 3-н замын байнгын хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр 12:00 цагийн үед а/ч Б.И миний гар утас руу холбогдож, хойд пост дээр дундаж хурдны камераар тээврийн хэрэгслийн хурдыг 50 хувиас дээш хэтрүүлсэн зөрчилтэй жолоочийг илрүүлсэн талаар мэдэгдсэн... Тэгээд өрөөнд оруулаад зөрчлийн талаарх тэмдэглэл бичиж байхад тэр хоёр хоорондоо хятадаар яриад байсан, гэтэл хятад жолооч ширээн дээр 5 ширхэг 20 мянгатын дэвсгэрт гаргаж тавьчхаад тэр хятад жолооч өөдөөс нүдээрээ ирмээд, толгой дохиод байсан гэж ярьж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх 64/,

Дорноговь аймгийн цагдаагийн газрын жижүүр, харуул, эргүүл, постод үүрэг гүйцэтгэх албан хаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажиллах хуваарийн 11 дугаар дээр Сайншанд сум 3-н замын пост дээр цагдаа зохицуулагч ахлагч Б.И 24 цагаар үүрэг гүйцэтгэхээр баталсан талаарх мэдээлэл /хх 95-96/,

Эд зүйл /эд мөрийн баримт/ хураан авсан авсан тухай тэмдэглэл /хх 73/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 119-120/,

Гадаадын иргэн, харьяатын газар луу илгээсэн 38/1613 дугаартай албан бичгийн хавсралт /хх 80-90/,

Юь (*** ***g)-ийн жолоочийн лавлагаа /хх 157/,

Шийтгэлийн 0179094 дугаартай шийтгэлийн хуудас /хх 144/,

Юь (*** ***g)-ийн зөрчлийн лавлагаа /хх 66-67/,

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... Тэр өдөр машинтай хурд хэтрүүлсэн гэсэн шалтгаанаар цагдаагийн газарт ирээд хэл нэвтрэлцэхгүй учраас торгуулж байна гэж ойлгоод мөнгө гаргаж ирж тавьсан нь хууль зөрчсөн хэрэг болсон тэрийг хүлээн зөвшөөрч байна. Миний утсанд банкны ямар нэгэн мөнгө шилжүүлдэг аппликэйшн байхгүй надад банкны карт байхгүй тэгээд Монгол улсад бэлэн мөнгө өгөх хууль зөрчсөн хэрэг гэдгийг мэдээгүй учраас санаандгүй байдлаар хууль зөрччихсөн үүнийгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заагдсан Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аЮл ихтэй гэмт хэргүүд байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Юь нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Цагдаагийн газрын 103 тоот өрөөнд Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Иид өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буЮ эргүүлийн үүрэг гүйцэтгэж, өөрийнх нь хурд хэтрүүлсэн зөрчлийг илрүүлэн шалгах явцад хахууль буЮ 100,000 төгрөгийг өгсөн үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буЮ гэрч Б.Иийн “Би жолооч болон Монгол хэл бага зэрэг мэддэг гэх хятад иргэнд “Google translate” апп-аар жолоодох эрхийг чинь 6 сараар хасагдана гэж бичээд Хятад хэлээр хөрвүүлж уншуулсан...” гэж мэдүүлсэн, уг мэдүүлэг нь яллагдагч Юий мэдүүлсэн “...цагдаа намайг торгоно гэж хэлээгүй...” зэрэг мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд торгох шийтгэл оногдуулах талаар хэн аль нь тайлбарлаж яриагүй байхад өөрт байсан 100,000 төгрөгийг гаргаж өгч байгаа үйлдэл нь Хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Иймд прокуророос шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Юд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Юийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан Хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Юийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан Хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Юд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Юд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буЮ 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, энэ хэрэгт хууль бусаар олсон 100,000 төгрөгийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээг хэрэглэх саналыг, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу болоод эрүүгийн хариуцлага дээр прокурорын саналыг дэмжиж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аЮлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

          

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Юд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буЮ 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Мөн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, уг ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, 100,000 төгрөгийг улсын орлогод оруулж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ю нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Юийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Юийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буЮ 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Юд оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР